Jump to content

Search the Community

Showing results for tags 'үнэхээр'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


About Me

Found 4 results

  1. Yхэлтэй тохиролцож болно Хүмүүс шүтдэг бурхныхаа өмнө зул, гэрэл асааж залбиран гуйдаг зүйл нь эрүүл энх, урт удаан наслах. Тэгвэл бурхан тэнгэр энэхүү залбирлыг нь сонсч, хүлээн авдаг гэнэ. Тэр ч атугай үхлийн өвчин туссан өвчтөн чин сэтгэлээсээ залбирч, итгэн сүсэглэвэл тулж ирсэн үхлээ тодорхой хугацаагаар хойшлуулж чадах юм байна. АНУ ын Огайо их сургуулийн доктор Донна Юнг үүнийг судалгаа, шинжилгээгээр баталсан аж. Тэрбээр өөрийн амьдардаг мужийн 300 мянган хүний эмнэлгийн карт дээр задлан шинжилгээ явуулжээ. 1989 2000 оны хооронд хорт хавдраас болж амиа алдсан дээрх хүмүүсийн нас барсан өдөр сарыг тэрбээр тооцоолсон байна. Доктор Юнг зул сар, талархлын баярын өдөр, өвчтөний төрсөн өдөр гэсэн гурван тэмдэглэлт өдрийг онцгойлон судалжээ. Тэгэхэд нас барагсдын 4000 нь үл тайлбарлагдах шалтгаанаар дээрх гурван баярын маргааш өдөр нь хүртэл үхлээ хойшлуулж чадсан байсан гэнэ. өөрөөр хэлбэл ямар нэг онцгой өдөр, баяртай тулж ирсэн үхлээ залбирлын хүчээр хойшлуулж чадсан байх нь. Тэгэхээр үхэлд ч бас амралтын өдөр байдаг байна. Залбирвал замхарна Хүний бие махбодид залбирал хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд эртнээс судалж ирсэн. Шүтлэг, бишрэлийг хий хоосон зүйл, хүний оюун санааг мунхруулсан явдал гэж үзэх үе ч байсан. Гэтэл шинжлэх ухааны зарим дүгнэлтүүд төрөлхийн шашингүй үзэлтнүүдийг ч гайхшруулмаар байж. АНУ ын хойд Каролин мужийн Дарем хотын Герцогийн их сургуулийн эрдэмтэд хотынхоо эмнэлэгт судалгаа явуулжээ. Эрдэмтэд янз бүрийн шашны төлөөлөл болох хэд хэдэн лам, санваартныг урин ирүүлж зүрхний төрөл бүрийн дутагдалд орсон 700 өвчтөний төлөө залбирал үйлдэхийг гуйсан байна. Хэдэн өдөр үргэлжилсэн энэхүү залбирлын үед эмч нар өвчтөнүүдийн тухай тэмдэглэл хөтөлж байв. Туршилтын ажил дуусахад эдгээр тэмдэглэлийг эрдэмтдэд өгчээ. Туршилт, судалгааны ажлын үр дүнд 500 өвчтөн залбирлын ачаар бараг 93 хувь эрүүлжсэн гэж профессор Митчелл Крушофф мэдээлэв. Чухам яагаад ийм зүйл болдгийг би мэдэхгүй байна. Гэхдээ лам нарын болоод өвчтөнүүдийн залбирлын үг зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэдэгт итгэж болох юм. өөрийнхөө төлөө залбирч буй хүн болон түүний төлөө залбирч буй хүмүүс тэнгэр бурхантай харилцаж байна гэдэгтээ итгэн бүхий л оюун ухаанаа төвлөрүүлж чаддаг. Магадгүй энэ нь бие махбодийн олон үйл явцыг хэвийн байдалд хүргэдэг байх. Yүнийг л бид судлах ёстой гэж профессор онцлон тэмдэглэжээ. Залбирал нь хүний бие махбодид төдийгүй усанд орших олон хорт нянг устгадаг болохыг хожим тогтоожээ. Яг л хүүхэд шиг бай профессор Валерий Слёзин Залбирлын хүчийг батлан үзүүлсэн жинхэнэ нээлтийг ОХУ ын Санкт Петербург хотын В.М.Бехтеревийн нэрэмжит сэтгэл зүй, мэдрэл судлал, шинжлэх ухааны их сургуулийн профессор Валерий Слёзин хийжээ. Тэрбээр, Залбирлын дараа сэтгэл зүйн хямрал хөнгөрч, зарим эмчлэгдэхгүй гэсэн оноштой хүмүүс эрүүл болдог ер бусын зүйлс сэтгэл зүйч, мэдрэл судлаачдад олон тааралддаг. Оросын аугаа сэтгэл зүйч Владимир Бехтерев өвчтөнүүддээ: “За яахав чи эм уу, харин чи лам дээр оч” гэж хэлсэн байдаг шүү дээ. Залбирлын үед хүний оюун ухаан хэрхэн өөрчлөгддөгийг туршилтууд ч харуулсан байгаа. Бид шашин бүрийн төлөөлөл гэгээнтнүүдийг урьж шаргуу залбирахыг хүссэн. Тэднийг залбирлаа үйлдэж байх үед бид тусгай төхөөрөмжийн тусламжаар тэдний тархинд явагдаж буй өөрчлөлтийг бичиж авсан юм. Yр дүн нь ч гайхалтай болсон. Бид өнөөдрийг хүртэл ажиллаж буй тархи хурдан зүүд, удаан зүүд, сэргэг байдал гэсэн гурван үндсэн хэлбэрт хуваагддаг гэж дүгнэсээр ирсэн. Эдгээр хэлбэр бүр нь өөрийн гэсэн био гүйдэлтэй. Гэтэл бидний явуулсан туршилтын явцад залбирлын үеэр тархины биогүйдлийн хэмнэл удааширч “залбирлын сэргэлт” гэмээр, тархины ажиллагааны дөрөв дэх хэлбэр гэмээр байдалтай болж байсан. Энэ үед тархины ажиллагаа бараг л зогсож, сэтгэн бодох үйл ажиллагаа багасч байсан. Би ийм байдлыг өөрөө үзүүлж чадахгүй болохоор оюун санаа биеэс гадна оршиж байгаа мэт л надад санагдаж байлаа. Туршилтын үеийн бичлэгээс харахад хүний тархи сэрүүн байхдаа 8 30 герцийн үелзэлтэй альфа, бета хэмнэлээр ажилладаг. Харин лам нарыг залбирах үед биогүйдлийн хэмнэл удааширч ердөө л гурван герцийн үелзлээр ажиллаж байсан. Ийм удаан хэмнэлийг “дельта хэмнэл” гэдэг бөгөөд энэ нь хоёроос гурван сартай нярай хүүхдэд л ажиглагддаг. Туршилтад орж байсан зарим гэгээнтэнд альфа, бета хэмнэл огт байхгүй зөвхөн дельта хэмнэл л илэрч байв. Тархи судлаачдын дүгнэснээр залбирч буй хүмүүс балчир насандаа эргэн очдог. Тархи, мэдрэл зүйн энэхүү өвөрмөц үзэгдэл нь тухайн хүн католик, шарын, мусульман зэрэг ямар номлолоор залбирч байгаа нь ялгаагүй бүгдэд адил нөлөөлж байгаа нь онцлог. Залбирах үедээ хүн өвчин, шаналлын тухай бодохоо больж оюун ухаанаа чөлөөлж чаддаг. Тиймдээ ч үхлийн өвчин туссан хүмүүс заримдаа төгс эрүүл болох нь бий. Шинжлэх ухаанд ийм ер бусын тохиолдол олон гарч байсан. Гагцхүү үүнийг нухацтай судлах ёстой. Гэхдээ итгэл, залбирлыг жинхэнэ үнэнээр, чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Эс тэгвээс ямар нэг анагаах үр дүн байхгүй. Мэргэжилтнүүдийн үг Роберт Тодд Кэрролл Калифорни мужийн Сакраменто коллежийн философийн тэнхмийн эрхлэгч Роберт Тодд Кэрролл: “Бид бурхныг өөрсдөө бүтээдэг” Хүмүүс бурхан тэнгэрт залбирахдаа түүний ертөнцөд байдаггүй бидний амьдардаг, бодит ертөнцөд буй болдог зүйлийг биелүүлэхийг гуйдаг. Гэхдээ болох, болсон, болж буй үйл явдлын явцыг өөрчлөх гуйлт тийм ч зөв биш. Яагаад гэвэл хүний хүслийг гүйцээгч дээд тэнгэрийн бие үнэхээр байдаг, оршдог бол хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлууд түүнийг догдлуулна гэдэг юу л бол. Эцсийн эцэст бид өөрсдөө л бурхан гэгчийг оюун санаандаа бүтээж, дүрсэлж тэднийгээ төгс хэмээн тооцож залбирал хийдэг. Түүнээс гадна дээд тэнгэрийн биет өөрийн хүслээр байгалийн хуулийг өөрчилж, сүйтгэж чаддаг юм бол хүн төрөлхтний туршилт болон шинжлэх ухаан хэнд ч хэрэггүй болно гэсэн үг. Ертөнцийн тодорхой хуулиуд байдаг болохоор бид түүнийг таньж, судалж байна. Тийм чадвар ч бидэнд тохиож. Хэрэв бурхны хүчээр байгалийн хуулийг өөрчлөх юм бол хууль журам, шударга ёс хэнд хэрэгтэй юм, ертөнцийг таньж судалж, шинжлэх ухааны нээлтийн эрэл хийх ямар хэрэгтэй юм? Эмч, сэтгэл зүйч Георгий Погодин: “өвчин эмгэг бүр айдсаас үүдэлтэй” Эмч, сэтгэл зүйч Георгий Погодин Далайд сүйрсэн хөлөг дээрх хүн өлсгөлөн, салхи, шуурганаас бус айдсаасаа л болж амиа алддаг гэж нэрт шинжээч Ален Бомбор хэлсэн байдаг. Тэр ч атугай Бомбор өөр дээрээ туршилт явуулж байсан. Тэрбээр бүтэн сарын турш тэнгисээр бяцхан салтай ус, хүнсгүй амьдарсан аж. Ийм нөхцөлд амьд гарснаа тэр айдсыг даван туулсантайгаа л холбон тайлбарладаг байна. Яг ийм зарчмаар хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн доторхи сүсэгтнүүд шашингүй хүмүүсээс таваас ч илүү жилээр урт насалдаг гэж судалгаагаар тогтоогдсон байдаг. Хүмүүс залбирлын ачаар айдсаа орхиж, ертөнцийг илүү өргөн харж, жинхэнэ үнэ цэнийг ойлгож тайвширдаг. Ингэснээр дархлаагаа сайжруулдаг. Анагаахын шинжлэх ухааны доктор Игорь Брагин: “Бурхны дуу сэтгэл мэдрэлийн өвчтөнг ч тайвшруулдаг” Залбирлын уншлага цусны даралт ихтэй болон чихрийн шижинтэй хүмүүсийг тайвшруулж цусан дахь холестериний хэмжээг багасгаж, бодисын солилцоог хэвийн болгодог гэдгийг мэргэжил нэгт нөхөд маань туршилтаар нотлоод байгаа. Сэтгэл санааны гүн хямралд ордог, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс залбирч байх нь зүйтэй. Ер нь хүн хэдий чинээ хүнд өвдөнө төдийчинээ бурханд хандаж, бурхнаас тусламж гуйх нь зүйтэй.
  2. Амьд үхдэл – цусанд шунаж шөнийн цагаар халуун цустыг ангуучилж, нар тусахаас өмнө булшны нүхэндээ эргэн ордог тухай үнэн худал нь батлагдаагүй үлгэр мэт яриа байдаг. Домогт өгүүлснээр тэд наранд гарвал арьс нь түлэгдэж үхэх бөгөөд толь, усанд дүрс нь тусдаггүй. Хүний цус уусаар ер бусын хүчирхэг болсон эл хүн араатан нь сармис, давс, загалмай, нарны гэрлээс айдаг сул талтай гэлцдэг. Америкчуудын үлгэр домогт шулмын тухай илүү туссан байдаг бол европчууд цус сорогчоос эмээдэг. Ихэнх хүн цус сорогч нь зохиомол гэдэг бол зарим эрдэмтэд тийм зүйл байдгийг батлахаар өдгөө ч оролдож байна. Домог яриа Xll зууны үед Шотландын Мэлроцс Аббей сүмд оршуулагдсан лам нэгэн бүсгүй рүү дайрч цусыг нь сорсон гэнэ. Эмэгтэй үхэхээсээ өмнө энэ талаар бусдад хэлэхэд хүмүүс ламын авсыг нээв. Гэтэл үхдэлийн ам нь цус болсон байжээ. Уг лам сахил санваараа умартан олон нүгэл үйлддэг байсан аж. Энэ тухай эртний сурвалж бичгүүдэд дурдсан байдгийг Dailymail.com мэдээлсэн. Өөр нэгэн домогт Оросын тариачин Плогевич 1725 онд нас эцэслэснээс хойш хэдэн сарын дараа тосгоны есөн тариачин өөд болсон байна. Тэд нас барахын өмнө “Үхсэн Плогевич ирээд цусыг минь сорсон” хэмээсэн адил хариулт өгсөн гэнэ. Нутгийн иргэд нас барагсдын ар гэрийнхний хүсэлтээр түүний шарилыг нээхэд ялзарч муудаагүй, арьс нь гуужиж толигор болсноор барахгүй ам нь шинэхэн цусны толботой байжээ. Цочирдсон хүмүүс мөнгөн жад зүрхэнд нь зооход амьд хүний адил шинэ цус олгойдсон гэнэ. Ингээд үхдэлийг шатааж, чандрыг нь усаар зуурч шороонд булсан байна. Польшоос цус сорогч олджээ Хэсэг археологичид Польшийн Гливице хотын ойролцоох уурхайгаас нэгэн булш олсноо цус сорогчийнх хэмээн мэдээллээ. Уг арга ясны толгой нь биенээсээ салангид, хөлнийх нь завсар хэвтэж байжээ. Дундад зууны үеийн Европт толгойг нь тасдан оршуулах заншилтай байсан аж. Учир нь үхэгсдийг бүрэн үхсэн эсэхийг тасархай толгой нь баталдаг хэмээн үздэг байв. Тус судалгааны багийн гишүүн, доктор Яцек Перзак “Булшийг судлахаар зөөсөн. Бүрэн дүгнэлт гараагүй ч XVI зууны үеийнх бололтой” хэмээн “Dziennil Zachodni” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Археологичид одоогоос жилийн өмнө Хар тэнгисийн ойролцоох Болгарын Созопол хотын сүмийн дэргэдээс цус сорогчийнх гэмээр хоёр булш олжээ. 800 жилийн өмнө нутаглуулсан эл араг ясны зүрхэн тус газарт мөнгөн жад зоосон байжээ. Цус сорогчийг оршуулахдаа зүрхэнд нь мөнгөн жад зоож амийг нь бүрэн тасалдаг байсан тухай өрнийн домогт өгүүлдэг гэнэ. Болгарын үндэсний музейн захирал Бозидар Дмитров нэгэн ярилцлагадаа “Сүүлийн хэдэн жилд манай улсаас 100 гаруй цус сорогчийн шарил олдсон. XX зууны эхний арван жил хүртэл манай жижиг тосгодуудад цус сорогч байсан гэж хүмүүс ярьдаг” гэжээ. Өдгөө ч Зүүн Европын бөглүү тосгоны иргэд цус сорогчоос айж сармис, загалмай биедээ авч явдаг гэнэ. Саяхан Чехийн археологичид эртний 3000 булшийг ухаж, судалжээ. Хамгийн сонирхолтой нь тус шарилуудыг чулуугаар дарж булсан байсан гэнэ. Европ дахины түүхэнд үхэгсдийг сайтар булж, чулуугаар дардаг номтой байв. Учир нь тэднийг дахин амилж, булшнаасаа босохоос эмээдэг байсан гэнэ. Дракула цус сорогч уу, эсвэл Румыний баатар уу Цус сорогчийн тухай “Дракула” хэмээх кино байдаг. Энэ киноноос үүдэн Дракулаг цус сорогч хэмээдэг болсон ч үнэн хэрэгтээ энгийн хүн байжээ. XV зууны үед Румын улс Валла нэртэй байжээ. Энэ үед Османы эзэнт гүрний туркүүд Европын Болгар, Серб, Молдав, Албани, Трансильвани, Унгар зэрэг улс руу халдан довтолжээ. Румыний хаан Влад тэдэнтэй дайтаад ялагдсан байна. Түүний хүү Дракула энэ үед 13 настай байсан ч аавтайгаа хамт тулалдаж туркүүдэд олзлогдов. Лалынхан Дракула хүүг тамлан зовооход хүү бууж өгч, нутаг нэгтнүүдээ хайр найргүй хүйс тэмтэрдэг алуурчин болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүү өсөж, туркүүд ч түүнийг өөрсдийн талд орсон гэж үзээд Валахын сайдаар томилсон гэнэ. Дракула өөрийгөө Валахын хаан хэмээн өргөмжилж туркүүдийг хядаж гарав. Османы эзэнт гүрний хаан түүн рүү элч явуулахад “Намайг хүндэлж, малгайгаа авсангүй” хэмээн уурсчээ. Элч “Манайд чалмаа авдаг ёс байхгүй” гэхэд “Бүр сайн бэхлээд өгье” гээд толгойтой нь хадсан гэдэг. Ингээд “Туркүүдийн чалмаг хадаж өгнө” хэмээн олон хүнийг хороожээ. Тэрбээр амьдралынхаа турш тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэхийг зорьдог байв. Түүний тухай сэтгэл сэрдхийлгэм цуу яриа ч түймэр мэт дэгдэх боллоо. Уг ярианд Дракула олзлогдсон цэргүүдийг шорлож алдаг байснаас Валах улс хүүрээр дүүрсэн гэдэг байв. Дракула улаан дарс шимэнгээ цэргүүд хүмүүсийг шорлож байхыг харж суух дуртай байсан гэнэ. Үүнээс үүдэн хүмүүсийг шорлуулж алаад цусыг нь уудаг гэсэн домог яриа үүсчээ. Түүнийг харгис цус сорогч байсан тухай тэдний дайсан унгарчууд цуу тараасан хэмээн эрдэмтэд үзэж буй гэнэ. Учир нь Дракулад Ромын папаас авдар алт илгээхэд Унгарын хаан замаас нь дээрэмдэн, хэргээ түүнд тохож байжээ. Өдгөө румынчүүд энэ түүхийг эрс эсэргүүцэн түүнийг үндэсний баатар гэдэг. Цус сорогчийг үгүйсгэсэн математикийн тооцоо байдаг Флоридагийн их сургуулийн профессор Коста Эфтимайо цус сорогчийг математикийн тооцооллоор үгүйсгэжээ. Тэрбээр 1600 гаад онд цус сорогч үүсэж, тэр үед дэлхийн хүн ам хагас тэрбум байсан хэмээн жишээ татаж бодсон гэнэ. Коста Эфтимайо “1600 оны нэгдүгээр сард анхны цус сорогч үүсчээ. Тэрбээр сард нэг удаа хүний цус сорж, өнөөх нь вампир болдог гэж үзье. Тэгвэл хоёрдугаар сард хоёр цус сорогчтой болно. Хоёр жилийн дараа гэхэд 536 сая 870 мянга 911 хүн цус сорогч болон хувирна гэсэн үг. Энэ мэтээр бодвол хүн төрөлхтөн аль хэдийнэ сөнөсөн байх нь. Вампирт хазуулсан хүн бүр цус сорогч болдоггүй гэж бодсон ч өдийд цус сорогчийн тоо их болж мөн л хүн төрөлхтөн үгүй болох байсан” гэв. Цус сорогчийг үлгэр домог гэдэг ч бодит амьдрал дээр, тодруулбал, өдгөө ч бидний дунд байдаг. Гэхдээ энэ нь хүн алж, хүрээ талдаг гэсэн үг биш. Ам их цангаж, гэрэлд мэдрэмтгий болж, таван мэдрэхүй энгийн хүнийхээс илүү хөгждөг цус сорогчийнхтой ижил шинж тэмдэгтэй өвчин байдаг гэнэ. Гэхдээ энэ нь 100 сая хүнд нэг тохиолдох боломжтой аж.
  3. Гурав дахь нүдний тухай домог яриа эрт урьдаас өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд өдий төдий шашны сахиусан бурхад хоёр хөмсөгний хооронд бас нэг нүдтэй байдаг гээд, энэ гурав дахь нүд нь сансар огторгуйтай шууд харьцдаг холбоос суваг болдог гэж домоглон ярьцгаадаг байна. Эртний Грекийн гүн ухаантан гурав дахь мэлмий нь их тархины төв хэсэгт байдаг, огторгуйн эрчим цэнэг хүний биед нэвтрэн ордог нээлхий хаалга юм гэж үздэг байжээ. Тэхээр гурав дахь нүд үнэхээр байдаг юм гэж үү? УСТАЖ МӨХСӨН БОРГОЦОЙЛОГ ЭД Эрдэмтэд хүний их тархины задлан шинжилгээ болон орчин үеийн үр хөврөл судлалын онолын судалгаагаар хүмүн төрөлтөн үнэхээр гурав дахь нүдтэй, их тархинд байдаг нэгэнт устаж мөхсөн боргоцойлог булчирхайн эд бол хүмүн төрөлтийн далд нууцлаг гурав дахь нүд байдаг газар юм гэдгийг олж тогтоожээ. Хүний боргоцойлог эд товгор тархины дээд хойд хэсэгт байрлах ба өнгө нь сааралдуу улаан, ойролцоогоор 0.1 0.2 грамм, хүүхэд насанд арай илүү хөгжилтэй, 7 наснаас хойш байхгүй болж эхэлдэг ажээ. Хэдийгээр боргоцойлог эд их тархины нэг хэсэгт хамаардаг ч, их тархины эд эс байдаггүй, харин зөвхөн од хэлбэрт эс болон туяа хийгээд өнгө болж хуваагддаг уурагтай байдаг байна. Энэ бүхэн хүний боргоцойлог эд нь нүдний устаж мөхсөний дараах үлдэгдэл ором гэж үзэхэд хүргэж байгаа юм. Эрдэмтэд судалгаагаар боргоцойлог эд харанхуйд дуртай, гэгээ гэрлээс айдаг, хүчтэй хурц гэрэлтэйд жин нь багасч, эсийн тоо цөөрч, эдийн хуримтлал багасаж чадвар нь буурдаг. Харин харанхуй бүрэнхийд боргоцойлог эд нь нэгэн зүйл бараан эдийг шүүрүүлдэг гормони ялгаруулдаг. Ийм гормони нь хүний махбодын био цаг болон саатуулах чанарын бүрдлийг хянаж хөтөлж байдаг үйлдэлтэй ажээ. Төлөггүй зөгнөхүй Гурав дахь нүд нь мөлхөгч амьтны бие махбодид бичил зохицуулалт хийдэг. Нарны туяа мэдрэлийн системээр дамжин боргоцоолог эдэд нэвтрэн хүрээд, улмаар боргоцойлог эд нь бүтэн өдрийн гормонид шүүрэл ялгаруулж дохио өгч зааварчилдаг гэж эрдэмтэд үзжээ. Энэхүү эрхтэн нь гэрлийн долгион болон соронзон талбайд маш эмзэг мэдрэмтгий, түүгээр хэт дууны долгион болон дэд дууны долгионыг мэдэж мэдэрч болно гэж зарим эрдэмтэд үздэг байна. Тийм учраас мөлхөгч амьтад газар хөдлөх, галт уул дэлбэрэх зэрэг байгалийн гамшгийг маш сайн мэдэрдэг ажээ. Зевлөлтийн эрдэмтэн Белов зарим төлөг тавилгүйгээр зөгнөж мэддэг чадвартай хүний тархи толгойд буудаг зураг нь боргоцойлог эдийн үйлдлийн үр дүн мөн гэж үзжээ. Их тархи нь огторгуй дахь зарим хэсэг эрчим цэнэгийг хуримтлуулан цуглуулж чаддаг. Тийм учраас боргоцойлог эд нь сансар огторгуйгаас ер бусын төсөеллийн хүчийг олж, түүнийгээ мэдрэлийн доргиулан цочроогч болгон товгор тархины доод хэсэгт хүргэдэг байна. Эдгээр дохио мэдрэлээр дамжин харааны торлог бүрхүүлд очиж, торлог бүрхүүл дээр хийсвэр дүр зураг бий болгоод, түүний зэрэгцээ менөөх дүр зураг мэдрэлийн цочролын хэлбэрээр дамжин их тархины харааны мэдрэмжийн хальсан давхаргад шилжин хүргэж, хүнд сэрэл ухаарал бий болгодог ажээ. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх зураг дүрс нь нүдээ аньж хараагаа хаах үед бий болдог. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх чадвар нь бидний өвөг дээдэс гурав дахь нүдээ алдсаны дараагаар гарч иржээ. Энэ бол хэдийгээр нэг таамаглал боловч боргоцойлог эдийн чадварыг хэрэгсэхгүй байж боломгүй билээ. Тайлбар: Боргоцойлог эд Их тархины доторх шүүрлийн эрхтэн. Завсрын тархины дээд хэсэгт, тархины гурав дахь ховдлын арын захад байрлана. Насанд хүрсэн хүний боргоцойлог эдийн урт нь 5 8 мм, өргөн нь 3 5 мм, жин нь ойролцоогоор 200 миллиграмм, самрын боргоцойн хэлбэртэй байдаг. Тус гормони нь хүүхэд насны дунд үед хөгжиж хамгийн оргил үедээ хүрнэ. Ер нь 7 наснаас хойш аажмаар багасаж, насанд хүрснээр тасралтгүй калыдаж, давсанд уусч үгүй болно.
  4. Германы физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду Олон хүн ер бусын, нууцлаг зүйлд итгэдэг. Хий үзэгдэл, нисдэг таваг гээд, бусад ер бусын тайлбарлагдашгүй явдалтай таарсан гэх хүмүүс бишгүй бий. Зарим нь бодлын хүчээр эд зүйлийг байрнаас нь хөдөлгөж, далдыг харж чаддаг нууц увидастай хүмүүс байдаг гэж үздэг. Далдын үзэгдлийн талаар зөвлөгөө өгдөг Германы цорын ганц албаны физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду ер бусын үзэгдэлд итгэж дэмждэг, ер бусын чадвартай олон хүнтэй учирч байсан. Тэрээр энэ талаар хийсэн өөрийн дүгнэлт, ажиглалтаа Герман “РМ” сэтгүүлийн уншигчидтай хуваалцсан ярилцлагыг “Эрдэм их хүч” сэтгүүлд нийтэлснийг хэсэгчлэн хүргэе. Ер бусын үзэгдэл гэж юуг хэлээд байна вэ. Энэ ховор тохиолддог онцгой үзэгдэл үү? Харин энэ дээр та ёстой андуурч байна. Санал асуулгын дүнгээс харахад Германы оршин суугчдын гуравны хоёр нь хар ухаанаар тайлах аргагүй, өөрөөр хэлбэл ер бусын үзэгдэлтэй таарч байжээ. Тэд бидэнтэй утас, факс, интернэтээр холбоо барих болон биечлэн ирж уулздаг. Манай албаныхан маш ачаалалтай ажилладаг. Харилцуураа тавив уу, үгүй юу утас хангинаж эхэлнэ. Гол төлөв юуны тухай асуудаг вэ? Нэг хэсэг нь “надад чөтгөр шүглэчих шиг боллоо” гэдэг бол зарим нь “намайг ховсдоод байх шиг байна” гэдэг. Зөнтэй зүүд совин, хий үзэгдэл, газрын гүнээс цацрах ер бусын гэрлийн тухай олон хүн ярьдаг. Мөн төрөл бүрийн шашны бүлэглэл, цуглаанд хүүхдүүд нь оролцох болсон эцэг, эхчүүд тэнд хүүхдүүдэд нь юу зааж сургадаг бол гэж асууж лавладаг. Мөн өөрсдийгөө зөнч, мэргэн, шидтэн, хар домтой гэж өргөмжилсөн хүмүүсийн хэлсэн зөгнөл, мэргэ төлөгний талаар бидэнтэй хуваалцдаг. Танайд голчлон өөртөө итгэлгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс ханддаг уу? Харин ч эсрэгээрээ. Элдвийн үлгэр домог, ер бусын зүйлд итгэдэггүй, яс махандаа шингэтэл практик үзэлд нэвчсэн хүмүүс ханддаг гээч. Ийм хүмүүс урьд нь шашин шүтлэг, тарни, шид, домд огт итгэдэггүй, энэ талаар огт уншиж судалж байгаагүй хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн “хэрэв би өөрөө нүдээрээ хараагүй бол ийм юм сонсоод огт итгэхгүй байсан” гэдэг. Эдгээр хүмүүсийг нас, хүйс, боловсролоор нь, жагсаавал нийгмийн нэлээд хүндэтгэл хүлээхээр төлөөлөгчид болно. Тухайн хүн үнэхээр ер бусын зүйлтэй учирч уу, эсвэл төөрөлдөж байна уу гэдгийг яаж та ялгадаг вэ? Өө, хүмүүс янз янзын түүх, болсон явдал ярина шүү дээ. Бид анхааралтай сонсоод болсон явдлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролддог. Ихэнх тохиолдолд хүмүүс энгийн, байгалийн хуульд захирагдах үзэгдлийг тайлбарлаж чадахгүй хууртах юм уу, өөр бусад хүний санаатай үйлдэлд мэхлэгдсэн байдаг. Би сэтгэл зүйч төдийгүй физикч мэргэжилтэй тул энэ нь надад хүмүүсийн ярьсан олон үзэгдлийн учрыг ойлгоход тус болдог. Физикийн хуулиар тайлбарлаж болсон хий үзэгдлийн тухай болсон явдлын жишээ дурдаач? Нэг эрэгтэй хүн над руу данхнаас янз бүрийн дуу дуулдаад байна гэж ярьсан. Би газар дээр нь очоод үзвэл цахилгаан зуухнаас нь холгүйхэн дунд долгионы хүчтэй радио дамжуулагч байсан. Данхыг зуухан дээр тавихад тэрээр нэг ёсондоо дуу чангалагч болж байлаа. Өөрөөр хэлбэл, радиогоор дамжуулж байсан нэвтрүүлгүүд данхнаас дуулдаж байсан юм. өөр мөн ямар ч учир шалтгаангүй хананд өлгөөстэй зургууд өөрсдөө хөдөлж эхэлдэг байсан нэг айлд би очиж үзээд учир юунд байгааг ойлгосон. Зургуудыг төмөр жаазанд суулгасан байлаа. Харин тэр зургийг өлгөсөн ханын цаад талд нь цахилгаан шатны хонгил байсан юм. Шат дээш доошоо хөдлөхөд хүчтэй соронзон орон үүсч, тэр нь улмаар эдгээр төмөр жаазнуудад үилчилж байсан хэрэг. Соронзон орны үйлчлэлээр зурагтай жаазнууд өөрсдөө хөдөлж эхлэхэд үнэхээр ямар нэгэн ер бусын хүчин тэднийг хөдөлгөөд байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр байлаа. Мөн ханын зүгээс ямар нэг үл ойлгогдох тогших чимээ дуулддаг хэмээн хүмүүс их дуудлага өгдөг. Ийм явдал өглөөгүүр их ажиглагддаг. Энэ үзэгдэл илүү энгийн хялбар тайлбартай. Хүмүүс өглөө босоод сууцаа халаадаг. Халаалтын хоолойгоор халуун ус дамжиж эхлэхэд хоолойнууд тэлдэг. үүнээс болж ихэвчлэн тийм үл ойлгогдох чимээнүүд гардаг юм. Заримдаа гэртээ сууж байхад тавиур дээрх сав суулга хангир жингэр гэх дуулддаг. Энэ ямар учиртай юм бол. Ер бусын үзэгдэл биш гэж үү? Үгүй дээ. Тэр бол дууны хэт богино долгион. 16 герцээс доош давтамжтай агаарын үелзлийг хүмүүс бид дуулж чаддаггүй. Агаарын ийм үелзлүүд л тавиур дээрх аяга, тавгийг чичиргээнд оруулж, зарим тохиолдолд хоорондоо хавиралдахад хүргэж байгаа юм шүү дээ. Жишээ нь, цонхны шил салхинд нам давтамжтай, үл мэдэг чичирсчээр хэт богино долгионыг үүсгэдэг. Энэ үелзэл нь агаараар дамждаг. Зарим үед ямар нэг илэрхий шалтгаангүй атлаа хүмүүсийн бие нь тавгүйрхэж, өвдөж эхэлдэг. Хэт богино долгионы үелззл аль нэг эд эрхтэний үелзэлтэй давхцах юм бол ийм мэдрэмж төрнө. Ямар ч хий үзэгдэл байхгүй, хөрш нь юм уу, өөр хэн нэг нь тухайн хүнийг даажигнасан тийм тохиолдол тантай таарч байсан уу? Байлгүй яах вэ. Хий үзэгдэлтэй холбоотой явдалд хөрштэйгөө ам мурийсан явдал цөөнгүй бий. Хүмүүс бусдаасаа хариу авч, бахаа хангахын тулд ямар увайгүй, арчаагүй зан гаргадгийг та төсөөлөх ч үгүй байна. Бас өөрсдийгөө ер бусдын чадвартаи, хии үзэгдлүүдтэй холбоо тогтоож чадна хэмээн нийтэд зарлаж, мөнгө олдог хүмүүс ч бишгүй байгаа биз дээ. Ийм луйварчдыг илчилж байв уу? Бүр нэг бус удаа. Саяхан намайг нэг ер бусын чадвартай хүн оролцох телевизийн шоунд урьсан юм. Тэр нөхөр аянгад цохиулснаас хойш ямар ч чийдэнд гараараа хүрээд асааж чаддаг чадвартай болсон тухайгаа хүмүүст ярилаа. Тэрбээр өгсөн даалгаврыг гялалзтал нь биелүүлж орхив. Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явж байх хооронд би түүнд энэ овыг нь мэддэг тухайгаа хэлж, түүнд хуурсан гэдгээ үзэгчдийн өмнө хүлээ, эс бол би нууцыг нь нийтэд зарлана гэдгээ анхаарууллаа. Мань эр буруугаа хүлээх нь битгий хэл өөрийн ер бусын чадварын тухай уйгагүй нь аргагүй ярьж өөрийнхөөрөө зүтгэсээр байв. Тэгэхээр нь би шууд камерын өмнө түүнээс зогсч байгаа газраасаа нэг алхам хойш ухрахыг хүслээ. Тэр үүнийг биелүүлэх ямар дургүй байсан гээч. Тэгж тэгж миний хүслийг дуртай дургүй биелүүлсний дараа нь би түүний зогсч байсан хивсэн доороос Теслийн дамжуулагч нэртэй, хавтгай хэлбэртэй нэгэн дамжуулагч гаргаж ирэв. Энэ дамжуулагчийн өндөр давтамжтай импульсууд нь хүний биеийг цахилгаанаар цэнэглэдэг юм. Тэгээд чийдэнг гараар барихад гол нь үнэхээр улайсч, чийдэн асдаг учиртай. Намайг энэ нууцыг нь илчилсний дараа тэр шууд нэвтрүүлэг дамжуулж байсан танхимд цугласан олон яаж эвхэрч унатлаа хөхрөлдөж байсныг та төсөөлж байгаа байх. Амьдралд жинхэнэ хий үзэгдэл тохиолддог уу? Үнэхээр хий үзэгдэлтэй байр саванд энгийн хар ухаанаар тайлбарлах аргагүй явдлуудтай таарч байсан. Жишээ нь, нэг удаа хий үзэгдэлтэй байшинд очтол яг намайг чиглэн нэг чулуу нисч ирж явснаа миний хажууханд ойчсон. Би эл явдлыг одоо хүртэл тайлж чадаагүй. Учир нь тэр үед чулуу нүүлгэчих хэн ч эргэн тойронд байгаагүй. Гэхдээ бусад иймэрхүү хачирхалтай явдлын адилаар би ч гэсэн энэ тохиолдлыг зургийн хальсанд буулгаж чадаагүй юм. Миний мэдэж байгаагаар дэлхий дээр хэн ч хараахан хий үзэгдлийн зургийг авч чадаагүй байгаа. Хий үзэгдэлтэй таарсан хүн тэр үедээ балмагддаг тул юун зургийн аппаратыг санахтай мантай болдог. Хэн ч, юу ч гэж ярьж болно, гэхдээ ер бусын, тайлагдашгүй үзэгдэл, үйл явдлууд үнэхээр бодитойгоор оршдог юм. Ер бусын үзэгдэл, үйл явдлыгхэрхэн тайлбарладгаа бидэнтэй хуваалцахгүй юу? Үндсэн санаа нь ийм юм л даа. Бие биедээ хайртай, харилцан бие биенээ эрхэмлэдэг хүмүүсийн хооронд болон хүн, эд зүйлсийн хооронд онцгой холбоо хэлхээс үүсдэг. Жишээ нь, хамтдаа сайн, муу олон зүйлийг давсан, хоёр биенээ хайрлах юм уу үзэн яддаг хүмүүс байлаа гэхэд дотнын хүнд нь ямар нэг зүйл тохиолдоход тэд зөнгөөрөө мэдэрдэг. Тэд хоорондоо уулзаж. утас, интернэтээр харилцан бие биетэйгээ үг авалцаагүй байж мэдэрдэг. Эрдэмтэн хүний хувьд би эдгээр хүмүүсийн хооронд сэтгэл зүйн нягт холбоо үүсчээ гэнэ. Тэд нийтлэг бодол, сэтгэлийн хөдлөл, нэгдмэл мэдрэмжтэй болсон гэсэн үг. Иймэрхүү ер бусын холбооны тухай та жишээ дурдаж чадах уу? Миний нэг танил их мэдрэмжтэй. Ээлж буугаад гэртээ харьсан хойноо тэр ажил руугаа залгаад, ээлж авсан сувилагчдаа “тийм өвчтөнийг эргээд үзээдэх ээ, нэг л тааруу байх шиг санагдаад байна” гэж нэг бус удаа залгаж байсан гэсэн. Тэгээд очоод үзэхэд үнэхээр тийм байдаг. Эсвэл дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэвсэрч хоцорсон цэргийн гэргий нарын дурсамжийг ч гэсэн аваад үзье л дээ. Алсад дайтаж яваа эр нөхрөө хүлээж суугаа бүсгүйн сэтгэл нь шалтгаангүй түгшиж, бие нь тавгүйрэхэд, хэд хоногийн дараа хайрт нөхөр нь амь үрэгдсэн тухай мэдээ ирдэг байжээ. Яг тэр бие нь эвгүйрхсэн өдөр, тэр цагт нь нөхөр нь нас барсан байдаг гэнэ. Эсвэл ингэж зөнгөөрөө мэдрэхийн өөр хувилбарууд ч байж болно. Хэн нэгэн танд бодогдтол та тэр өдөр тэр хүнтэй уулзах юм уу, тэрээр тань руу утасдаж холбоо барих жишээтэй. Үнэндээ энэ бүгдээс ангид над мэтийн хүмүүс шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг сайн ойлгохгүй л дээ? Миний ажлын практикт тохиолдож байсан өөр нэг явдлыг яръя. Гэр бүлийн хоёр машинаа унаад явж байжээ. Гэнэт жолоочийн хажуугийн суудалд сууж явсан эхнэрийнх нь дотор харанхуйлж, ямар ч шалтгаангүй атлаа учиргүй их айдас, түгшүүрт автжээ. Эмэгтэй нөхрөөсөө арай жаахан удаан явахыг хүсч. Гэтэл баруун гар талын туслах уулзвараас нэг машин хамаг хурдаараа гарч ирж, мөргөхийг шахаад өнгөрсөн гэсэн. Хэрэв эмэгтэйд эвгүй мэдрэмж төрж, тэрээр нөхрөөсөө хурдаа сааруулахыг хүсээгүйсэн бол машин ирж явааг урьдчилж хараагүй учраас мөргөлдөж золгүй явдал болох байсан байх. Тэгэхээр ирээдүйг зөгнөж мэддэг хүмүүс байдаг байх нь ээ? Шууд ингээд хэлчихэж болохгүй. Хүмүүс энэ чадвараа авьяасын адил ухамсаргүй ашигладаг. Тиймээс зөн мэдрэмжийг дасгал сургуулилт хийснээр хөгжүүлж, сурах боломжгүй. Зарим хүн надад 2001 оны есдүгээр сарын 11 нээс өмнө хоёр ихэр цамхгийг онгоц мөргөж байна хэмээн зүүдэлж байсан тухайгаа ярьж байсан. Тэдэнд итгэхгүй байх шалтгаан надад байхгүй. Мэргэжилтнүүд ийм үзэгдлийг зөнтэй зүүдлэх гэдэг.
×
×
  • Create New...