Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'эмэгтэй'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 3 results

  1. Аймшгийн киноны салбарт тухайн кино хэрхэн хүмүүст хүрэх нь найруулагчаас маш их хамааралтай байдаг. Зарим аймшгийн кино дуу авиа эффектээр айлгах төдий болоод дараачийн үзэгдлүүдийг авдаг бол зарим мэргэшсэн сайн найруулагчид киногоо хийхдээ үзэгдлүүдийг нарийн төгс санасандаа хүрсэн байдлаар авч үүнийгээ театруудаар гаргаж үүндээ маш өндөр үнэлгээг авч дараачийн ажилдаа ордог байна. Тэдгээр чанартай хийгдсэн аймшгийн кинонуудын нэг нь бол яах аргагүй Стивен Кингийн зохиолоор бүтсэн найруулагч Стэнли Кубрикийн найруулсан, гол дүрд нь жүжигчин Жек Николсон, Шелли Дюваль нар тоглосон "Гялбаа" (The Shining) билээ. Уг киног анх гарахад үзэгдчид өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Учир нь дэлгэцэд гарах ихрүүдийн аймшигтай хэсгүүдээс илүүтэйгээр тухайн киноны дүрүүдийн үйл явдал, гаргаж буй үйлдэл, үзэгдлүүд нь үзэгчдэд маш аймшигтай сэтгэгдэл төрүүлж чадсан юм. "Гялбаа" маш сайн үнэлгээтэй их амжилтыг олж "Классик" аймшгийн кино болсон ч тухайн үед жүжигчид болон киног бүтээсэн хүмүүс гол дүрийн эмэгтэй жүжигчин Шелли Дювалаас жүжигчний ур чадварын олон зүйлийг шаардаж тус кинонд хөөрхий бүсгүйг золиослон найрсаг бус хандаж байсанг хүн бүр сайн мэддэггүй. 1980-аад онд Шелли Дюваль ирээдүй нь зурайсан мандаж явсан залуу жүжигчин бүсгүй байлаа. Харамсалтай нь "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа тэр өөрийн жүжиглэх ажлаа бараг л орхихоор шийдсэн юм. Юу түүнийг ийм байдалд хүргэсэн юм бол? "Гялбаа" кинонд залуухан эмэгтэй жүжигчин маань найруулагч Стэнли Кубрикийн асар том ширүүн сорилтуудыг даван гарсан байдаг. Энэ нь хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болох бэйсболийн цохиуртай хэсгийг 127 удаа давтан авахуулж хашхичиж уйлж хоолойгоо сөөтөл орилсон. Түүний энэ давталт нь Геннисийн номонд хүртэл бичигдсэн байдаг. Гэхдээ харгис найруулагчийн шалгуурын эцэст Шелли Дювалийн үс унаж эхэлсэн гэдэг. Дарин дээр давс гэгчээр алдарт зохиолч Стивен Кинг хүртэл түүний дүр дээр маш шүүмжлэлтэй ханддаг байна. Алдарт зохиолч түүний дүрийн тухайд "Би "Гялбаа" киног үзэн яддаг. Учир нь Венди Торронсийн дүрийг харахад орилоод л тэнэг царайлаад байдаг. Би ийм эмэгтэйг зохиолдоо төсөөлж бичээгүй" гэж хэлж байв. Тэрээр номондоо Венди Торренсийг аймшгийн зүйлс болохыг урьдчилж таахыг ч хүсэхгүй хатуу ширүүн зантай шаргал үст эмэгтэйн дүрээр анх бичсэн байдаг. Стивен Кинг анх бидний сайн мэдэх "American Horror Story" цувралын од Жессика Лэнгийг тоглуулахаар бодсон байсан ч найруулагч Стэнли Кубрик киноны дүрийн сонголтоор Шелли Дювалийг авсан байсан юм. Шелли Дюваль "Гялбаа" кинон дээр Гэсэн ч тухайн үед Шелли Дюваль өөрийн сонгогдсон дүрдээ маш сайн жүжиглэж байсан ч энэ нь ааштай найруулагч Стэнли Кубрикт тийм ч хангалттай санагддаггүй байв. Харин ч найруулагч Шелли Дювалийг өөлж гоочилж цаг ямагт шүүмжлээд л огт түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ааш зан гаргадаг байв. Жек Николсон болон Стэнли Кубрик нар "Гялбаа" киноны зураг авалтын үед Стэнли Кубрик: Амьдрал ба зураглал баримтат кинон дээр түүний охин Вивиан Кубрик аавынхаа тухай дурсан ярихдаа "Аав Жек Николсоний зургийг авч байхдаа маш найрсаг хандаж тэд гар нийлдэг байсан. Түүнийг магтдаг хирнээ Шелли Дювалийн зургийг авах болохоороо тэс өөр найруулагч болчихдог байсан" гэж байв. Ширүүн найруулагч Шелли Дювалийг тусгаарлаж, жүжиглэж байхад нь яриаг нь таслаад л давтуулаад байдаг байв. Энэ байдал бүсгүйд яг л эрүү шүүлтэд орж байгаа мэт байдаг байв. Тэр хэдэн цагийн турш уйлаад л мөн уйлахынхаа хажуугаар дүрийнхээ үгийг хэлээд л энэ нь маш олон давталттай явагдаад л... Шелли Дюваль өөрийн тоглосон дүрийнхээ тухай Дэвид Хьюзийн "Гялбаа" номонд дурсан хэлэхдээ "5 сараас 10 сар хүртэл надад маш хэцүү байсан. Би энэ дүрийг маш сайн болгохын тулд хичээн маш их стрессдсэн. Стэнли Кубрик намайг урд нь байгаагүйгээр минь шахаж шаардаж байсан. Энэ дүр бол миний тоглосон дүрүүдээс хамгийн хэцүү нь" гэжээ. Мөн Стэнлий Кубрикийн охин Вивиан Кубрик хэлэхдээ "Тэр бидэнд (кино багийнхан) 'Битгий Шеллиг өрөвд' гэж хэлдэг байсан. Битгий түүнийг тоо битгий түүнийг сайн байна гэж магт гэж шаарддаг байлаа. Шелли Дювалийн дүр бол урд хожим нь байгаагүй кино түүхэн дэх хамгийн өрөвдөлтэй 'хэн ч биш' дүр юм." гэж ярьжээ. Уг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол Жек Николсоний хаалган завсар нүүрээ гаргаад "Жонни энд байна" гэдэг хэсэг билээ. Энэ хэсгийн зураг авалт нь Шелли Дювалийн хувьд тарчлаасан хэсэг гэж хэлж болно. Гартаа хутга атгачхаад орилдог хэсэг. Тухайн үзэгдлийг гурван өдрийн турш 60 ширхэг хаалга сольж авсан гээд боддоо. Жек Николсон хүртэл энэхүү хэсгээс залхаж "Энэ бол үнэхээр хэцүү ажил байлаа" гэж хэлж тухайн үед хэлж байв. Эцэст нь Шелли Дюваль "Гялбаа" киноны зураг авалтыг амжилттай давж гарсан талаараа дурсахдаа "Энэ яг л хүй нэгдлийн үеийн хашиграх дуу чимээ шиг. Бараг тэвчишгүй солиормоор. Гэхдээ нөгөө талаараа үнэхээр сайхан. Арван хоёр цагийн турш уйлсныхаа дараа гэртээ хариад амрахад маш их тайвширал амар амгаланг мэдэрч байсан" гэжээ. Алдарт жүжигчний маань хамгийн сүүлчийн дэлгэцийн уран бүтээл нь 2002 онд гарсан инээдмийн "Manna From Heaven" хэмээх кино юм. Шелли Дюваль уг кинонд тоглоод олны нүднээс холдсон юм. Тэрбээр хөдөө Техасын гэртээ амьдардаг бөгөөд заримдаа телевиз, сонинд ярилцлага өгдөг. Нэгэн сүүлийн үеийн ярилцлага дээрээ тэрээр "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа одоо ч тэр сэтгэл нь их тогтворгүй болж шалтгаангүйгээр нулимс нь урсаж уйлдаг болсон тухайгаа ярьсан юм.
  2. Розмари Шнайдер Роми Шнайдер прагматик австри, романтик францчуудын хувьд шүтээн нь. Жүжигчний маань амьдрал үгээр зүйрлэж хэлэмгүй сайхан үлгэр мэт байсан хэдий ч төгсгөл нь дэндүү гунигтай байв. Кино урлагийн нэгэн гүнж ийн мэндлэв Розмари Шнайдер 1938 оны есдүгээр сарын 23 нд кино жүжигчин Магда Шнайдер, Вольф Альбаха Ретти нарын газар дээрх ганц үр нь болон мэндэлжээ. Өхөөрдөм Ромиг дөрөвхөн настайд эцэг эх хоёр нь салав. Магда нэгэн рестораны эзэн залуутай гэр бүл боллоо. Өдөр тутмын ажил, амьдралдаа түүртсэн эцэг, эх хоёр нь бяцхан охиндоо анхаарал хандуулах завгүй байсан учир Роми ихэнх цагаа сүмд өнгөрөөх болжээ. Харанхуй бүрхсэн сүм, багануудаар нь бүх л амьдралаа төсөөлөхгүйн тулд Роми сэтгэлийн гэрэл гэгээгээ цаасанд буулгаж, зурж эхлэв. Мөн сургуулийнхаа жүжгийн хэсгүүдэд тоглох болсон байна. Хатан хаан Сиси киноны үеэр 15 нас ч хүрээгүй байсан Ромиг ээжийнх нь продюсер “Голт борын цэцэг дахин цэцэглэхэд” хэмээх киноны туслах дүрд тоглуулсан нь жинхэнэ шуугиан тарив. 1954 онд кино найруулагч Эрнст Маришка зөвхөн Ромид зориулан “Хатан хааны залуу нас” кино романыг зохиов. Роми эзэн хаан Франц Иосифын гэргий, гүнж Элизабет Баварскийгийн буюу Сиссигийн дүрд тоглох учиртай байв. Энэхүү телевизийн кино олны хүртээл болсон даруйд Роми бүх л насны эрчүүдийн хайрыг татаж чадав. Тухайн жил нь хүүхэлдэйн киноны алдарт Уолт Дисней компани Роми Шнайдерыг “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэсэн юм. Дэлгэцийн өмнөх хайр дурлал Роми шнайдер болон Ален Делон Ромигийн нэр хүнд тив дамнав. Атлантын далайд ч түүний нэрийг дурсах болов. Сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасан тэрбээр өдөрт хайрын захиа өч төчнөөнөөр нь авах боллоо. Ойролцоогоор 600 гаруй захиа хүлээсэн авсан гэх. Сиссигийн тухай гурван ангит кинороманд тоглосон тэрбээр хачирхалтайгаар ээлжит ангиудад нь тоглохоос татгалзжээ. Харин “Кристина” хэмээх мелодрамд тоглохоор зөвшөөрсөн байлаа. Ганцхан болзолтойгоор тэр. Өсч яваа кино одод хамтран тоглогчоо өөрөө сонгох эрхийг тус киноны продюсер, найруулагч нар зөвшөөрсөн байв. Парисын нисэх онгоцны буудал дээр Ромиг киноны уран бүтээлчид ёслол төгөлдөр хүлээн авав. Гартаа цэцгийн баглаа барьж, нүүрэндээ баяр баяслын инээмсэглэл тодруулан зогсох хүмүүсийн хамгийн ард францын кино од Ален Делон зогсч байв. Ален бол олон зуун алдартай болоод өсч яваа кино жүжигчдийн зургийг үзсэний эцэст Ромигийн хийсэн сонголт байсан юм. Ален түүнд час улаан сарнайн баглаа барив. Делон шинжсэн харцаар залуу халуун Ромиг харснаа эргэн харж, “Ихэмсэг, яравгар немц галуу л байна” хэмээж байжээ. Роми Шнайдерын шүтэн бишрэгчид үүнийг сонссон даруйд ичгүүр сонжуургүй, увайгүй Делоныг хэдэн талаас нь тас татах дөхсөн гэдэг. Ийнхүү кино зураг авалтын эхнээс хоёр жүжигчний хоорондын харилцаа нэг л болж өгөхгүй байв. Делон хүмүүжилгүй банди шиг, харин Роми цэмцэгнүүр байх болов. Делон бүдүүлэг зан гаргана, үүнд нь Роми гоморхох боловч түүнийгээ үл гаргана. Ален доог тохуу хийхэд тэрбээр зэвүүцнэ. Үзэн ядалт, хайр дурлалын хооронд ганцхан алхам гэдэг дээ... Кино зураг авалт дууслаа. Аленыг нисэх онгоцны буудалд гаргаж өгчихөөд Роми цурхиран уйлжээ. Хайртаасаа хоёрхон хоног л хол байж чадав. Гурав дахь хоног дээрээ таньж мэдэхгүй Парис хот руу хайртдаа очихоор ниссэн байлаа. Роми тэнд тэс өөр, жинхэнэ Ален Делоныг харсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ “Парист би жинсэн өмд, цамц өмсдөг, ёжтой, тэсвэргүй залуу, жинхэнэ Алентай танилцсан юм. Тэр ямагт зураг авалтаас хоцорч, “Рено” гоороо хот­оор дэмий сэлгүүцдэг, итгэмээргүй түүхийг ярьдаг байлаа” хэмээн бичжээ. 1959 оны гуравдугаар сарын 22 нд тэдний гэрлэх ёслол боллоо. Кино театрууд шинэ киноны зарлал шиг л томоохон даавуун дээр баяр бахдалтайгаар “Кино урлагийн хамгийн сайхан хос эцсийн эцэст гэрлэлээ” хэмээн бичсэн байв. Роми шнайдер болон Ален Делон Залуу хосууд Парист том байр худалдан авлаа. Гэсэн ч амралтын өдрүүдийг тосгонд өнгөрүүлэхийг илүүд үзэж байв. Роми өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ хоёр жүжигчин маань бие биеэсээ ямар их өөр болох талаар байнга өөртөө хэлж, бичдэг байжээ. Хайр дурлалаасаа болж тэд багтарч үхэх шахдаг болов. Учир нь Делон ихэнх цагийг эхнэртэйгээ биш найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг байсан нь Ромиг бухимдуулж байлаа. Висконтитой танилцсан нь Роми Шнайдер болон Висконти Роми Делоны хамтаар Италийг зорилоо. Ален найруулагч Висконтигийн “Рокки ба түүний ах дүүс” кинонд тоглохоор болсон байв. Кино одын эхнэрт ихэд болгоомжтой ханддаг байсан Висконти Ромигийн ухаан, авьяасыг олж харсан юм. Тэрбээр Жон Фордын “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” хэмээх жүжгийг тавихаар шийдсэн гэдэг. Ах дүү хоёрын хооронд үүссэн хориотой хайр, түүний эмгэнэлийн тухай өгүүлэх тус жүжигт Роми, Делон хоёр тоглох нь гайхалтай зохицно гэдэгт найруулагч Висконти итгэл төгс байсан юм. Австрийн гоо үзэсгэлэнт Ромиг жинхэнэ франц эмэгтэй болгохын тулд Висконти Коко Шанелийн загваруудаар гоёсон нь гайхалтай зохицов. Энэ үеэс Роми Шнайдер жинхэнэ франц эмэгтэй шиг хувцаслах болжээ. Мөн Висконтигийн удирдлага дор Роми цагаан хоол идэж, гимнастик, бассейнаар хичээллэж байж. Энэ нь гадаад үзэмжээ илүү сайхан, илүү тодруулахад тус болов. Түүнчлэн Шанель Ромиг ер бусын ихэмсэг, дэгжин бас тансаг байдалд сургажээ. Хожим нь алдарт кино од маань “Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель” хэмээн бичсэн байдаг. “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” жүжгийн нээлт 1961 онд болж 120 удаа тоглогдов. Гэвч шүүмжлэгчдийн сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй ээ. Мөрөөдөл сүйрэл дагуулсан нь Роми болон түүний нөхөр Гарри Мейен мөн түүний хүү Давид Кино зураг авалтаас болж, Роми, Ален хоёрын хайр дурлал, амьдрал утга учраа алдаж эхлэв. Хардалт, зэмлэл тэднийг холдуулж байв. 1963 оны зун европын бүх л хэвлэл мэдээллээр энэхүү асуултад өөр өөрсдийн хариултыг өгч байв. Нэгэн сонинд Делоны шаргал үстэй эмэгтэйтэй байгаа зургийг нийтэлсэн байлаа. Тэр өдөр Роми Ален руу утастав... Наймдугаар сар гэхэд Ален өөр бүсгүйтэй гэрлэх болсноо албан ёсоор зарлаж, хэдхэн сарын дараа хүүтэй болжээ. Хэсэг хугацаа өнгөрчээ. Роми хойт эцгийнхээ Баруун Берлин дэх шинэ зоогийн газрын нээлтэд очихыг зөвшөөрөв. Тэнд Роми Берлиний “Инээдэм” театрын захирал Гарри Мейентэй танилцжээ. Тэд олон ч удаа уулзаж, ярилцав. Эцэст нь Роми эхнэр нь болохыг зөвшөөрч, түүнд зүрх сэтгэлээ даатгасан юм. Хурим хийгээд удсан ч үгүй, Роми хүү Давидаа төрүүллээ. Шинэ зүйлд Роми суралцах хэрэгтэй болох нь тэр. Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлсэн нь Ален Делон түүнийг “Бассейн” кинонд хамтран тоглохыг урьсан явдал байлаа. “Бассейн” киноны зураг авалтын үеэрх фото сурвалжлагыг сонингууд дуртайяа тавих болов. Сурвалжлагчдын өмнө бардам инээмсэглэн зогсох Ален Делон “Энэ удаад бид бие биеэ кино зохиолын дагуу л хайрлаж байна” гэх. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү киноны зураг авалт Ромигийн аз жаргалтай амьдралын төгсгөл байсан юм. Тун ч удалгүй хэвлэл мэдээллээр тэднийг амрагийн харилцаагаа дахин сэргээсэн талаар бичиж эхэллээ. Мөн Ниццын нисэх онгоцны буудал дээр бие биеэ тас тэврэн буй зургийг нийтлэв. Гарри Мейен эхнэрээ уучилж чадсангүй ээ. Ажлаа орхиж, архи дарс уух болов. Маш их дарамтад орсон Роми ч түүнтэй нэгдэв. Гэвч 1970 аад онд Роми Шнайдерын кино жүжигчнийх нь хамгийн их амжилттай жилүүд байсан гэдэг. Роми 1973 онд Гарригаас гэр бүлээ цуцлуулж, хагас сая долларыг түүнд өгч, хүүгээ өөртөө үлдээх эрхтэй болжээ. Роми шнайдер болон Ален Делон Хоёр жилийн дараа Роми гурав дахиа нөхөрт гарсан юм. Роми Шнайдер болон түүний нөхөр Даниэль Бьязини Тэрбээр өөрийн нарийн бичиг, тухайн үед ихэд ирээдүйтэй жүжгийн зохиолч хэмээгдэж байсан Даниэль Бьязинитэй гэрлэсэн байна. Баруун Францын хөх тэнгэр, ногоон өнгийн байшин Ромид дахин нэгэнтээ аз жаргал бэлэглэсэн нь түүний ганц охин Сара нь мэндэлсэн явдал байв. Гэвч тэр аз жаргал мөн удаан, мөнхийнх байсангүй ээ. 1979 онд Гарри Мейен Ромигийн нэгэн хүзүүний алчуураар өөрийгөө боон амиа хорлосон нь түүнийг ихэд цочирдуулсан юм. Энэ үеэс эхлэн Роми тамхинд хэт их орох болов. Өдөрт хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байв. 1981 онд газар дээрх ганц хүү Давид нь амь насаа алдав. Түүний үхэл үнэхээр аймшигтай, дэндүү харамсмаар байлаа. Гэртээ түлхүүрээ мартсан Давид хашаа даван, авирч байгаад төмөр сараалжин дээр унаж, амиа алдсан байв. Роми ухаан санаагаа бараг алдав. Ганцхан Делонтой л уулзахыг зөвшөөрч, Ален оршуулгын бүх ажлыг зохион байгуулсан юм. Роми Шнайдер Уй гунигт автсан кино од маань гэрээсээ гарахыг ч хүссэнгүй. Сэтгүүлчидтэй уулзахыг эрс татгалзаж байв. Түүний үлдсэн амьдралыг ганцхан л хүн бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгож чадсан нь кино найруулагч Жак Руффино. Тэрбээр Ромиг “Сан Сусигийн явуулын хүн” кинонд тоглохыг урьсан юм. 12 настай өнчин хүүгийн амьдралыг аварч буй эмэгтэйн дүр Ромигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нь энэ. Кино одын хүсэлтээр киноны төгсгөлд “Давид болон түүний эцгийн гэгээн дурсгалд” хэмээх бичиг урсдаг байна. Роми Шнайдер 1982 оны тавдугаар сарын 29 нд Ромиг нас барсан байхыг олсон юм. Өөд болохоосоо өмнө тэрбээр ширээний ард сууж, охин Сарадаа захидал бичсэн байв. Ромигийн харц хүү Давидынх нь хөрөг дээр туссан байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр алдарт кино жүжигчин амиа хорлосон тухай бичиж эхлэв. Харин эмнэлгийн дүн шинжилгээгээр зүрх нь ачааллаа даалгүй Роми нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм. Алдарт Ален Делон мөн оршуулгыг зохион байгуулав. Ромиг хүү Давидынх нь ойролцоо оршуулжээ. Ален анх Ромитой нисэх онгоцны буудалд тосч, танилцахдаа барьж байсан шиг час улаан сарнайг түүний булшин дээр тавьж байсан гэдэг.
  3. Эмэгтэйчүүд нь урт түнтийсэн хормойтой даашинз өмсөж эрхэмсэг язгууртан мэт алхах Викториан эрин үед амьдарч байсан Мауд Вагнер гэх эмэгтэйг ямар цаг үед амьдарч байсан нь түүний хүсэл сонирхолыг зогсоож чадаагүй юм. Викториан эрин үед эмэгтэйчүүд Викториан эрин үед амьдарч байсан эмэгтэйчүүдийнх ихэнхдээ даруу төлөв зантай, үргэлж л газар шүргэсэн даашинз өмссөн байдаг ба шивээсний тухайд тэд энэ нь эрэгтэй хүний л зүйл гэсэн бодолтой байдаг байжээ. Тэрээр биеэрээ дүүрэн шивээстгэй гэдгээрээ бус мэргэжлийн шивээсчин биш сонирхогч байсан нь илүү сонирхолтой түүхийг өгүүлнэ. Мауд агаарын гимнастикчин байсан бөгөөд цирктэй хамт аялан тоглож явахдаа өөрийн нөхөр шивээсчин Гас Вагнертай анх танилцжээ. Түүний нөхөр Гас Вагнер Тэдний романтик болзоо шивээсний хичээл байсан гэдэг. Гас түүнд хэрхэн шивээс хийхийг зааж өгсөн бөгөөд төд удалгүй Мауд шивээсчин болсоноор тэдний хайрын түүх дөнгөж эхэлдэг. Мауд Вагнер Мауд Вагнерийн биен дээрх шивээснүүд өөр өөрийн гэсэн түүхтэй давтагдашгүй утгатай. Үндсэрхэг үзэлтэй шивээснээс эхлээд сармагчин, могой, арслан мөн эрвээхий гээд маш олон амьтадын бэлэг тэмдэг бүхий шивээстэй. Шивээсэнд дурласан энэ үед цирк үзэгчдийн сонирхолыг татаж эхэлсэн бөгөөд олноо “шивээстэй эмэгтэй” гэдгээрээ алдаршиж эхэлжээ. Гас Вагнер, Мауд Вагнер болон тэдний бяцхан охин. Хэдэн жилийн дараа тэд гэрлэж бяцхан охинтой болсон. Сонирхолтой нь тэдний охин мөн л шивээсчин болсон бөгөөд ердөө 9 насандаа “tattoo artist” гэдэг нэрийг авчээ. Мауд болон Гас нар гэрлэсэнийхээ дараа циркыг орхиж vaudeville д амьдарцгаан өөрсдийн шивээсийг хийдэг болжээ. Энд тэндэхийн баяр наадам, улс орны үзэсгэлэн яармаг болоход хоёр хос алгасахгүй үзэн сонирхож алхан явахад хүмүүсийн анхаарал зөвхөн тэр хоёр дээр тусдаг байсан гэдэг. Шивээсний түүхэнд, Гас бол хамгийн сайн шивээс хийдгээрээ олонд алдартай болсон уран бүтээлч харин Мауд Вагнер Америкын анхны шивээсчин артист гэдгээрээ нэрээ мөнхөлсөн байдаг.Тэд шивээсны урлагыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй шинэ шивээсчдыг дадлагажуулан олныг төрүүлсэн билээ. Мауд Стивенс Вагнер Мауд Стивенс Вагнер 1961 оны 1 сарын 30 нд 84 насандаа таалал төгссөн. Тэр бол шивээс зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй гэдгийг дэлхий дахинд харуулж өөрийн гэсэн мөрөө үлдээсэн цор ганц түүхийн гэрч.
×