Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'эмнэлэгүүд'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 1 result

  1. St. Bartholomew н эмнэлэг Их Британид байдаг St. Bartholomew н эмнэлэг нь 1123 онд анх байгуулагдаж одоо хүртэл ажиллаж байгаа цорын ганц хуучны эмнэлэг билээ. Энэхүү эмнэлэгт "Жижиг лифт" гэж нэртэй цахилгаан шат байдаг бөгөөд заримдаа доод давхраас хүмүүс суугаад дээш явахад гэнэт цахилгаан шат хөдлөхөө больж гэрэл асаж эхэлдэг гэнэ. Заримдаа тэрхүү лифтэнд суусан хүмүүс бүтэн цаг хүлээх тохиолдол ч байдаг бол зарим нь хаадгийг хүчээр нээн гараад шатаар алхдаг байна. Дунд хэсэгт нь гэнэт зогсож хаалга нээгдэхэд хэн ч байдаггүй байдаг байна. Хүмүүсийн ярьж байгаагаар энэ эмнэлэгт ажиллаж байсан өвчтөндөө алуулсан сувилагчийн сүнс нь бусад сувилагч нараа чадах гэж ингэдэг гэнэ. Поверллия арал Поверллия арал нь Итали улсад байдаг ба тухайн арлын шороо болгоны доор хүний үхсэн цогцос бий. Тэдний үхлийн тухай бичихэд маш урт түүх. 14 р зууны үед Венец болон Лидогийн ойролцоо амьдардаг байсан иргэдийн дунд тахал гарч тэднийг үй олноор нь алж энэ газар бүгдийг нь оршуулсан гэдэг. Гэсэн ч 1920 иод оны үед энэ арал дээр сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. Одоо энэхүү газарт муу энерги шингэж уур хилэн тайван бус сүнснүүд ноёрхож эмч нар нь амиа хорлох, хүнд алуулах зэргээр аймшигтай зүйлс гардаг болсон ба италичууд энэ арлаас аль болох зайлсхийдэг байна. Gonjiam эмнэлэг 1990 ээд оны үед нууцлаг үхлүүд Өмнөд Солонгос улсын Gonjiam хэмээх эмнэлэгт тохиолдож байжээ. Хүмүүсийн яриагаар өвчтөнүүд, ажилтнууд нь гэнэтийн үхлээр орон дээрээ эсвэл ширээн дээрээ нас барсан байдаг. Тухайн эмнэлгийн эмчийг сэтгэцийн өвчтэй мөн тэдгээр хүмүүсийг алсан байж болзошгүй гэсэн яриа ч бий. Магадгүй энэхүү эмнэлгийг хаах шалтгаан нь муу энерги шингэсэнтэй холбоотой биз. Эмнэлэгт ирсэн хүмүүс гэнэт орилж хашхирч гүйх тохиолдол бий. Учир нь тэд янз бүрийн сүүдэр харж, ёолох чимээ сонсохоос гадна тэдний арьсан дээр хүн маажсан мэт хумсны мөр гарсан байдаг ажээ. Taunton улсын сувилахуйн эмнэлэг 1854 оноос 1975 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан Taunton улсын эмнэлэг өөрөөр Taunton улсын сувилахуйн эмнэлэг гэж нэрлэгддэг байсан эмнэлэг нь хэнд ч нээлттэй байсан ч харамсалтай нь гэмт хэргийн томоохон үүр болж хувирсан юм. Жейн Топпан хэмээх эмэгтэй өвчтөнүүддээ туршилт хийсэн хэмээн буруутгагдаад тэрхүү эмнэлэгт очсон сувилагч байжээ. Гэсэн ч түүний туршилт энэ эмнэлэгт ирээд зогсоогүй бөгөөд өвчтөнүүддээ Морфин, Атрофин хэмээх зүйлсийг тарьж заримыг нь амьдруулж заримыг нь алж байсан гэдэг. Тэрээр сүүлдээ залхаад бүгдийг нь алсан гэдэг. 1920 оод оны үед тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүс ор сураггүй алга болсон бөгөөд тэднийг хэн ч ахиж хараагүй гэдэг. Пеннхерст асрамжийн эмнэлэг Пеннхерст улсын асрамжийн эмнэлэг нь 1908 онд байгуулагдсан бөгөөд сэтгэцийн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан сургуультай эмнэлэг юм. Энэ нь нэлээн том бөгөөд 10,000 гаруй суралцагчтай байжээ. Гэсэн хэдий ч энэ газрын тухай муу нэр салаагүй ба тэднийг суралцагч нараа хүчирхийлдэг гэсэн муу мэдээлэл тарснаас оршин суугчид гомдол мэдүүлсээр байжээ. Энэхүү байгууламж нь 1986 онд хаагдсан бөгөөд тухайн үед хэрэглэж байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, өвчтөний эд зүйлс зэрэг нь орхигдсон юм. Ghost Finders хэмээх паранормал шоуны залуус энэхүү орхигдсон эмнэлэгт аялж явахдаа дуу чимээ, хачин хөлийн чимээ өрөөнүүдээс гарсан тухай мэдээлсэн байдаг. Kuhn Memorial эмнэлэг Kuhn Memorial эмнэлэг нь анх 1830 онд салхин цэцгийн дэгдэлтийн үеэс 1989 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан эмнэлэг юм. Дайны үеэр цэргүүдийг эмчилж байсан түүхтэй. Паранормал судлаачид энэхүү эмнэлэгт 1990 ээд оны үед ороход танхимаар өнгөрөх хүний биеийн дүрстэй сүүдрийн тухай мэдээлсэн байдаг. 2015 онд мөн өөр нэгэн паранормал судлаачдын баг аялж яваад ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олсон бөгөөд тэрхүү эмэгтэйг алсан байжээ. Alton сэтгэцийн эмнэлэг Alton сэтгэцийн эмнэлэг нь одоог хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэсэн ч эмнэлгийн тухай аймшгийн түүхүүд гарсаар байдаг юм. Энэхүү эмнэлэг нь хэд хэдэн хонгилтой холбоотой байдаг бөгөөд 1916 онд анх нээгдэхэд энэхүү хонгилуудаар өвчтөнүүдийг авч явж цахилгаан эмчилгээнд оруулдаг байсан ажээ. Одоог хүртэл тухайн эмнэлгийн өвчтөнүүд, ажилчид энэхүү хонгилоос гарах хачин дуу чимээнүүдийг сонссоор байгаа юм. Нэгэн сувилагч энэхүү газарт ажиллаа хийж байгаад ард нь эрэгтэй хүний юм асуух дуу гарахад эргэж хараад "Хэн бэ?" гэж асуухад хэн ч байгаагүй ажээ. Дараа өдөр нь өөр нэгэн сувилагчид яг ийм зүйл бас тохиолджээ. Nocton Hall эмнэлэг 1940 онд Nocton Hall нэгэн байшинг маш хямд худалдан аваад эмнэлэг болгожээ. Үүнээс хойш 1947 онд албан ёсны эмнэлэг болж өргөжин тэлж 1995 он хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсан юм. Nocton Hall нэгэн удаа иртэл тухайн газрын хуучин эзний хүүгийн алсан гэрийн үйлчлэгч охины сүнс харжээ. Тэрхүү охины сүнс орны хөл налаад уйлан "Намайг тэр хүн ийм болгосон" хэмээн ярьж байжээ. Түүнийг жирэмсэн болгоод үүнийг нь мэдээд алсан хэмээжээ. Улмаар тэрхүү охины сүнс "Grey Lady" хэмээн нэрлэсэн ба сүнс нь эмнэлэг дотор үе үе харагдах болжээ. Old Chingi эмнэлэг Old Chingi хэмээх эмнэлэг нь 1935 онд байгуулагдсан ба Сингапурын хамгийн сүнстэй газруудын нэг гэдгээрээ алдартай газар юм. Анх цэргийн эмнэлэг байсан бол сүүлдээ Японы шоронгийн бааз сүүлдээ цаазын танхим болжээ. Энэхүү газар нь 1997 онд хаагдсан бөгөөд үүнээс хойш паранормал зүйлс гарч эхэлжээ. Зочлон ирсэн хүмүүс хачин дуу чимээ сонсож дотор нь муухайрч, барилга дундуур алхахад ямар нэгэн зүйл араас нь дагаж байгааг мэдрэх гэх мэт зүйлсийг мэдрэх болжээ. Lier Sykehus эмнэлэг 1985 онд хаягдсан ч Lier Sykehus эмнэлэг өвчтөнүүд нь энд амьдарсаар л байна. Энэ эмнэлэгийн балгас дээр очсон хүмүүст хачин чимээ шуугиан сонсогдож, сүнс сүүдэр үзэгддэг гэнэ. Уг эмнэлэг нь 1945 1974 он хүртэл өвчтөнүүддээ туршиж явуулж байсан ба энэ нь тэдний нэр хүндийг навс унагаж байсан боловч одоо арай дээрдээд байгаа газар юм. Sai Ying Pun 1891 онд баригдсан Sai Ying Pun гэх газар нь дэлхийн хоёрдугаар дайны үед шархадсан цэргүүдийг эмчилдэг газар байжээ. Өөрөөр энэ газрыг "High Street Ghost House" гэж нэрлэх нь ч бий. Ямар ч тийм паранормал үзэгдэл бий болдоггүй ч хятад үндэсний хувцастай хүний сүнс хоргодсон байна. Тэрхүү хүн хоёр давхарт шатаж үхсэн ажээ. Severalls эмнэлэг 1913 онд анх нээгдсэн Severalls эмнэлэг нь цагтаа 2000 өвчтөнтэй байсан ч 1997 онд эмнэлгийн үйл ажиллагаа зогссон. Учир нь тэд сэтгэцийн өвчний талаар олон тооны туршилтуудыг өөрийн өвчтнүүд дээр явуулж байжээ.
×