Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'шилдэг'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 2 results

  1. Драг ертөнцийн дунд нэр нь хамгийн их түгсэн нь РуПол ганцаараа бишээ. Та нарт Диснейн хорон санаат ЖИНХЭНЭ Урсулаг танилцуулъя. 17 настай Харрис Гленн Милстед ахлах сургуульд байхдаа Дивайн, Харрис Гленн Милстед нь 1945 онд Балтиморийн захын хороололд төрсөн. Түүнийг 1988 он хүртэл Drag Icon гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Түүнийг бас "People" сэтгүүл "Энэ зууны Drag Queen" гэж нэрлэсэн удаа бий. Товч тайлбар: Драг Куин (Drag Queen) гэдэг нь эмэгтэй хүмүүсийг дуурайж хүмүүсийг баясгаж үзүүлбэр үзүүлдэг эрэгтэй хүмүүсийг хэлдэг. Тэд нүүрээ будаж ганган хувцаслаж хошин шог яриагаараа хүмүүсийг баясгаж, олны танил эмэгтэй хүмүүсийг дуурайж бүүр зарим нь усны дусал мэт адилхан харагддаг, алдартай дуучдын дуунууд дээр ам барьж үзүүлбэр үзүүлдэг. Энийг уншиж байгаа та бүхэн гей гэж бас эндүүрч болохгүй юм. Эгэл жирийн гей биш залуус ч энэхүү Драг үзүүлбэрийг үзүүлдэг. Мэдээжийн хэрэг ихэнх нь гей байлгүй яахав. Гэхдээ тэднийг Трансжендер ч юм уу гомо нтр гэж бодож болохгүй ба тэд үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлчид юм. Драг Куйн нь ижил хүйстнүүдийн нэгэн билэг тэмдэг байдаг ба тэдний ихэнх нь хүний эрхийн төлөө тэмцэгчид байх нь олонтаа. Америкийн кино найруулагч Жон Ватерс Дивайн нь гаж этгээд кино найруулдагаараа алдартай Америкийн кино найруулагч Жон Ватерсийн "Pink Flamingos" болон "Hairspray" гэх хоёр кинонд тоглосон байдаг ба энэ нь түүнд маш их амжилтыг авчирсан байдаг юм. Жон Ватерс түүний тухай хэлэхдээ "Тэр бол миний урлагын тэнгэр" гэж хэлээд "Тэр бол энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, бараг л..." гэсэн байдаг юм. Дивайн Дивайн Тэд хамтдаа кинон дээр ажиллахдаа гар маш сайн нийлж киноны улиг болсон хил хязгааруудыг тасдан хаясан юм. Дивайн, Ватерсийн гаж гэмээр төсөөллийг кинон дээр нь бүрэн хийж тоглож байв. Дивайн хүмүүсийг бишрүүлж гайхшруулж барахгүй байсан юм. Учир нь түүний дүр төрх нь хүмүүст хүсэл тэмүүлэл, шинэ санааг өгдөг байлаа. Жишээ нь түүний нөлөөгөөр бүтсэн дуунууд, урлагын бүтээлүүд, мөн маш олон уран зөгнөлт дүрүүд бүтсэн. Тэдгээрийн хамгийн алдартай нь Урсула юм. Тиймээ энэ бол бидний "Лусын дагина" хүүхэлдэйн дээрээс зөндөө харж байсан хорон санаат Урсула юм. Дивайны гайхалтай том үс, эелдэг хирнээ шунал тачаал ихтэй байдлыг нь Диснейн дүрд нь буулгаж өгсөн байдаг. Дивайн Ханс Кристиан Андерсений "Лусын дагина" зохиол нь Диснейн анхны хөдөлгөөнт хүүхэлдэй гарсаны (1959 онд "Нойрсож буй гүнж гарсан") 30 жилийн дараа хүүхэлдэй болон гарсан юм. Хүүхэлдэйг хийсэн Рубен Акиуногийн хэлсэнээр бол тэд Урсулагийн дүрийг зүгээр л нэг зурхайч эмэгтэйн төсөөлөлтэй байсан гэдэг. Уг хүүхэлдэйг хийгчид тухайн үедээ Дивайнаас өмнө олон Урсула бий болгож туршиж үзсэн байна. Гэхдээ аль нь ч Балтиморийн Драг Куин шиг сайн байгаагүй. Мөн Урсулагийн дүрийг зурсан Роб Минкофф Дивайн шиг илүүдэл жинтэй бас зэрлэг нүүр будалттай болгож хийсэн гэж ярьдаг. Дараа нь түүний хөмсгийг хар өнгөөр зурж цэнхэр нүдний тень тавьж уруулыг нь будаж цагаан үстэй болгон цээж гарыг нь ил гаргаж тод өнгийн арьстай болгож бариу хувцас өмсүүлсэн нь үнэхээр DIVINE утгаараа байжээ. Урсулагийн өвөрмөц дуу хоолойг Пат Карролл хийсэн (анхны жүжигчин нь Би Артур байсан ч хамтран ажиллахаас татгалзсан) байдаг. Урсула Архангел Ариэлийн дуу хоолойг хөлөөр солихыг хичээдэг ч түүний хамгийн гол зорилго нь зөвхөн Атлантикийн усан доорх хаант улсыг захирахыг хүссэн байдаг билээ. "Лусын дагина" (The Little Mermaid) нь ашиг орлогоороо маш их амжилт олсон бөгөөд анхны 100 сая доллараас илүү ашиг олсон анхны хүүхэлдэй хэмээн түүхэнд бичигдсэн. Үүнийг Диснейн реэксизм гэж нэрлэгдэг. Хуучны гар зурсан элэмент ашиглаж хийсэн Диснейн хамгийн сүүлчийн уран бүтээл. 1990 онд гарсан "Лусын дагина" хүүхэлдэй нь "Best Original Music Score" төрөлд Оскараас шагнал хүртэж байсан түүхтэй. Харамсалтай нь, Гленн Милстед 1988 онд 42 насандаа нас барсан юм. Тэрээр "Лусын дагина" хүүхэлдэйн дээрх өөрийн дүрээ хэзээ ч харж байгаагүй юм. Дивайн Hairspray кинонд хоёр дүр бүтээсэн ба тэр нь телевизийн эзэн мөн ганган ээжийн дүр байсан юм. Энэ киноныхоо нээлтээс тун удалгүй нас барсан. Уг кино нь маш гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Түүнд ч мөн Жон Ватерсийн кино урлагийн амжилтад маш том нөлөө болсон. Хүн бүр л Милстедийн тухай үргэлж сайхныг дурсаж түүнийг аз жаргалтай хүн байсан гэж ярьдаг. 1976 онд Милстейд ярилцлагадаа "Би эмэгтэй хүнийг элэглэгч биш. Би бол жүжигчин" гэж хэлсэн байдаг. Тэр үнэхээр тийм байсан юм. Одоо ч тэр Драг ертөнцөд шүтээн хэвээр байсаар байна.
  2. Заримдаа бид аймшгийн шоу үзэх гэхээр ямар шоу үзэхээ мэддэггүй бас элдэв янзын худлаа хоосон зохиомол зүйлсээс үнэндээ залхаад аль болох залхах шинжтэй байдаг шүү дээ. Үнэхээр та далд ертөнцийн тухай, сүнс хий үзэгдэл, паранормал үзэгдлийг судлах дуртай бол дараах цувралуудыг үзээрэй. Эхнээс нь шилдэг гэснийг нь жагсааж оруулсан болохоор та бүхэн эхнээс нь сонирхож үзээд сэтгэгдэлээ хуваалцаарай. 1. Ghost Adventures 2008 оны 10 сарын 17 нд анх цацагдсан шоу. Сүнсний ангууч Зак Баганс, Ник Гроф болон Аарон Гүүдвин нар сүнстэй гэгдэх газруудын мэдээлэл аван тэдгээр газруудаар явж сүнснүүдийг ангуучилдаг. 2. Ghost Hunters Энэхүү шоу нь 2004 онд анх гарч эхэлсэн бөгөөд паранормал буюу учир битүүлэг тайлбарлах боломжгүй үзэгдлүүдийн тухай өгүүлдэг. Мөн л паранормал үзэгдлийг судалдаг хоёр залуу хүмүүсээс мэдээлэл авч эрэн сурвалжилах болно. 3. The Dead Files Энэ паранормал шоу нь маш сонирхол татахуйц хийгдсэн бөгөөд АНУ н сүнстэй газруудаар та бүхнийг аялуулах болно. Хамгийн сонирхолтой нь энэхүү шоуг хийхэд Нью Йорк хотын цагдаагийн газар 21 жилийн турш хамтарч ажилласан аж. 4. Paranormal Witness Энэхүү шоу нь паранормал баримтат кино гэдэг утгаараа сонирхолтой. 2011 онд анх гарсан энэ шоу нь Английн топ 10 шинэ шоуны нэгт зүй ёсоор ордог. 5. A Haunting 2005 оноос 2007 он хүртэл Discovery сувгаар гарсан энэ шоу нь сүнс, экзорцизмийн тухай өгүүлнэ. 6. Destination Truth Дэлхий дээрх сүнс болон домогт яриануудаас үндэслэн паранормал үзэгдлийн тухай гарах энэхүү шоу нь та бүхний сонирхолыг маш ихээр татах нь гарцаагүй. Жош Гетс өөрийн багийнхантайгаа эдгээр зүйлсийг судлаж ҮНЭН н эрэлд гарах болно. 7. Ghost Hunters International Энэхүү шоу нь Ghost Hunters н спин оф бөгөөд 2008 онд цацагдсан. АНУ ын сүнстэй гэгдэх алдартай газруудын талаар гардаг. 8. Paranormal State 2007 онд гарсан энэ шоуг пенсильван мужийн их сургуулийн паранормал судалгааны нийгэмлэг болон сайн дурын оюутан коллежын багийнхан хамтарч хийсэн юм. Паранормал үзэгдэл болон паранормал газруудаар та бүхнийг аялуулах болно. 9. Celebrity Ghost Stories Алдартай дуучид, хөгжимчид, кино жүжигчид өөрсдийн сүнстэй түүхүүдээ та бүхэнд хүргэх болно. Шоу нь баримтат кино мэт хийгдсэнээрээ та бүхэнд тэдгээр хүмүүсийн түүхүүдийг жүжиглэсэн хэлбэрээр танд харуулах болно. Аймаар гэж хэлэхгүй гэхдээ тун сонирхолтой. 10. Haunted Collector Америкийн телевизийн бодит цуврал бөгөөд 2011 онд эхний улирал нь гарч эхлэсэн юм. Судлаач Жон Зафис болон түүний багийнхан паранормал полтергейст үзэгдэлтэй холбоотой объектуудыг хайж илрүүлдэг. 11. Fact or Faked: Paranormal Files 2010 онд гарсан энэхүү цуврал дээр холбооны мөрдөгч Бен Хэнсэн гэгч болон түүний багийнхан тодорхой паранормал үзэгдлийн зураг болон олонд хүрсэн видеонууд дээр шинжилгээ хийн тэдгээрийг үнэн эсэхийг үзэгч та бүхэнд хариуулах болно.
×