Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'чадна'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 1 result

  1. Тархи хүний хамгийн чухал эрхтэнүүдийн нэг гэдэг нь худлаа бололтой. Анагаах ухааны мэргэжилтнүүд хэтэрхий яаран ийм дүгнэлт гаргасан ажээ. Хүний тархи маш хүнд бэртэл авсан ч амь тасардаггүй. Цаазаар авах ялыг гүйцэтгэгч нэгэн ярилцлага өгөхдөө хуулийн дээд хэмжээ авсан хүнийг ар дагз уруу нь буудаж болохгүй хэмээн захижээ. Ингэхэд хүн тэр дороо нас бардаггүй юм байна. Харин бид та бүхэнд нэгэн сонин тохиолдлыг өгүүлье. Хөлөг онгоц гүүрэн доогуур гарах гэж байхад усан цэрэг далбаагаа чангалсан эсэхээ шалгахаар дээшээ авиржээ. Онгоц гүүрэнд тулж ирсэнийг харалгүй цохигдож нүднээс дээш хэсэг нь юу ч үгүй болсон байна. Хэдэн цагийн дараа усан цэргийг эмнэлэгт хүргэж эмч шархыг нь цэвэрлэж байхдаа амьд үлдэнэ гэж төсөөлөөгүй аж. Орон дээр хэвтэж байсан өвчтөн гэнэт нүдээ нээж юу болсныг асуужээ. Эмч толгойг нь боож өгөхөд нь өвчтөн босч гэртээ харимаар байна хэмээн гарахыг завдсан байна. Мэдээжийн хэрэг түүнийг хааш нь ч явуулаагүй аж. Түүнээс хойш усан цэргийн толгой хааяа эргэдэг болсныг эс тооцвол эв эрүүл байжээ. Энэ хэрэг нэлээд дээр үед болсон тул итгэхэд хэцүү. Тэгвэл бас нэгэн түүхийг сонирхуулахад, 1935 онд Нью Иорк хотын гэгээн винсентийн эмнэлэгт тархигүй хүүхэд төржээ. Хүү 27 хоног эрүүл хүүхдээс ялгаагүй уйлж, хөхөө хөхөж байв. Биеийн хөдөлгөөн нь хүртэл хэвийн байсан бөгөөд мэс засал хийхээр гавлыг нь нээхэд тархи байгаагүй нь эмч нар ихэд гайхсан байна. 1957 онд Америкийн сэтгэл мэдрэл судлаачдын нийгэмлэгийн гишүүдэд доктор Ян Брюэль, Жорж Олби нар нэгэн ер бусын явдлын талаар ярьжээ. Тэд 39 настай хүнд мэс засал хийж тархиных нь баруун хэсгийг авчээ. Өвчтөн асар богино хугацаанд эдгэрээд зогсоогүй урьдын адил сэтгэж бодож байжээ. 1940 онд Ортиза хэмээх эмч толгой нь эргэж тэсэхийн аргагүй өвддөг байсан 14 настай хүүхдэд мэс засал хийхээр гавлын ясыг нь нээхэд тархи нь тэр аяараа хавдарт автсан байв. Энэ хүү нэлээд удаан хугацааны турш тархигүй байснаас ялгаагүй юм. Эдгээр хүмүүс бүгд тархигүй болсон мөртлөө амьд яваад зогсохгүй бусдын адил бодож сэтгэж байсан нь гайхалтай. Анагаах ухааны үүднээс бол тархигүй хүн амьд явахгүй гэдэг. 1936 онд хаан Людвиг бослого гаргасан Дица Фон Шаунбэрг гэгчийг дөрвөн шадар хүнийх нь хамт цаазлах ял оноосон байна. Дица Фон Шаунбергийн хамгийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр асуухад бүгдийг нь хоорондоо найман алхмын зайтай зогсоож хамгийн эхэнд өөрийнх нь толгойг авахыг хүсчээ. “Ингэхэд би бусдыгаа тойрч гүйнэ. Үнэхээр ийм юм болбол та бусдынх нь амийг өршөөгөөрэй” хэмээн хаанаас хүсчээ. Үүнд огтхон ч итгээгүй хаан инээмсэглэн хүслээр нь болгохыг амлав. Бүгдийг нэг эгнээнд найман алхмын зайтай зогсоож хамгийн түрүүнд толгойг нь авахад Дица Фон Шаунберг гүйж гарчээ. Айсан хаан яахын аргагүй чөтгөрийн нөлөөлөл гээд бусдынх нь амийг өршөөсөн гэдэг. 19 р зууны эхээр англичууд Энэтхэгийг эзлэхээр дайтаж байхад нэгэн офицер эсрэг талынхаа цэргийн толгойг цавчин унагажээ. Гэтэл толгойгүй болсон цэрэг буугаа гарган ахмадын яг зүрх рүү буудсан байна. Энэ бүхний хариултыг өгөхөөс өмнө хэдэн зуун жилийн турш материалист болон идеалистуудын хооронд өрнөсөн маргаанд хариулахыг оролдъё. Идеалистуудын үзэж байгаагаар оюун ухаан анхдагч, байгаль орчин хоёрдогч хэмээн үзжээ. Харин материалистууд үүнийг үгүйсгэдэг юм. Тиймээс ч өнөөдөр шинжлэх ухаан бурхан байдаг эсэхийг дахин авч үзэхэд хүрсэн. Орон зай, цаг хугацаа, шалтгаан, харьцангуйн онол зэргийг авч үзэхэд дэлхий гэдэг бурхангүй өөрөө бий болсон зүйл биш бололтой. Амьдрал хаанаас бий болсон бэ? Гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж эрдэмтэд энэ бүхнийг бүтээгч нэгэн бий гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Мөн сүнс байдаг гэдэг нь ч 100 хувь батлагдаад байна.
×