Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'хэрхэн'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 3 results

  1. Демихов, Владимир Петрович Түүнийг галзуу эрдэмтэн гэж нэрлэдэг ч үнэндээ түүний энэ галзуу туршилтууд нь анагаах ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан байдаг юм. Дан ганц тэрээр нохойн дээр туршилт хийж байсангүй өчнөөн солиотой туршилтуудыг тухайн үед хийж байжээ. 1950 онд Демиков хоёр толгойтой нохой ''''бүтээж'''' чадсан юм. Тэрээр нохойн зарим нэг эрхтнүүдийг нөгөөд нь суулгаж, амжилттай болсны дараа нохойд толгой шилжүүлэн суулгах ёрын санаа нь төрсөн гэдэг. 1954 оноос эхлэн Демиков болон түүний ажилчид толгой шилжүүлэх мэс ажилбарыг 23 удаа гүйцэтгэж бүтэлгүйтсэний дараа ч бууж өгөлгүй, 24 дэх удаагаа туршжээ. 1959 онд 24дэх удаагийн туршилт амжилттай болсны гэрч болж д хоёр толгойтой нохойн зураг хэвлэгдэн гарсан юм. Демиков 24 дэх удаагийн туршилтдаа герман Шеферд болон жижиг нохой Шавкаг хооронд нь нийлүүлсэн байна. Герман нохойн бие дээр жижиг нохойн толгойг залгажээ. Дэмиков нохойнд мэс засал хийж байна. 23 удаа бүтэлгүйтсэн туршилтын багийн туршлага сайжирсан байсан учир мэс засал ердөө гуравхан цаг үргэлжилжээ. Нохойнуудыг нийлүүлсний дараа хоёулаа сонсож, үнэрлэж, залгих чадвараа алдаагүй байна. Гэсэн хэдий ч жижиг нохойн толгойг том нохойн ходоодонд залгаагүй учир түүний уусан, идсэн бүх шингэн гуурсаар урсаж гарч байв. Хоёр толгойтой нохой ердөө л 4 өдрийн настай байлаа. 1950 аад оны үед толгой шилжүүлэх мэс засал тийм ч харгист тооцогддоггүй байв. 1908 онд Францын мэс засалч Алексис Карел хамтрагчийн хамтаар хоёр толгойтой нохой ''''бүтээсэн'''' боловч хэдхэн цагийн дараа амьсгал хураасан гэнэ. Орчин үед толгой шилжүүлэх мэс заслыг хүн дээр турших болсноороо онцлогтой. Италийн мэс засалч Сержио Канаверогийн баталж буйгаар түүний Хятадуудтай хамтран хийсэн судалгаа тун эерэг үр дүнд хүрч магадгүй гэнэ. Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Нас барсан нохойнуудыг мезейд чихмэл болгон байрлуулжээ.
  2. Голландын хэсэг эрдэмтэд хүний үхлийн дараа амьдрал байдаг тухай онолыг баталсан байна. Хүний бие махбодь үхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталжээ. Хүн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш чармайсаар иржээ. Клиникийн үхэлд өртсөн хүмүүст зүрх зогсож, амьсгал хураасны дараагаар урт гэрэлтэй хонгил үзэгдэж, түүний амьдралд тохиосон юмс үзэгдэл агшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж яригддаг. Америкийн эрдэмтэн судлаач Реймонд Муди үхэл амьдралын хооронд буй энэ зааглалтыг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ. Орчин үеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. Энэ ажиллагааг хөтлөн явуулах хэлбэрүүд, өвчтөнд үзүүлэх нөлөө дэлхий даяар нэг л хэлбэрийн байдаг. NDE (near death experience) буюу “үхлийн ирмэг дээрх туршилт” ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталдаг байна. Буцаж амьдарсан өвчтөнүүдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгилоор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан байдаг байна. Тэдгээр өвчтөнүүдийн аль нь ч түгшүүр сандрал, эвгүй байдал бараг мэдрэгдээгүй, харин ч хөнгөрөөд явчих байдал мэдэрснээ дурсдаг ажээ. Голландын эрдэмтэд доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт ком хэлбэрт орсон өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал явуулахаар шийдэж, түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авах хэрэгтэй болжээ. Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хүссэн байна. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгүй байжээ. Гэтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн байна. Тэр өвчтөн клиник үхлийн үед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан байна. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сан Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан 3 сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зүй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна. Доктор Дэвид Филипсийн үзэж байгаагаар үүний шалтгаан нь эрчүүд энэхүү тэмдэглэлт өдрийг өөр нэг бүсгүйтэй нууцхан учрах боломж хайх төдийгөөр өнгөрөөдөг бол эмэгтэйчүүд энэхүү баярын дараа сэтгэл санааны дарамтуудаасаа салж, хөнгөрдөгтэй холбоотой ажээ. Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй цахилгаан соронзон орон цацаргадаг үзэгдэл байдаг бөгөөд үүнийг бүр 1930 аад оноос өөрийн гэр бүлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотлон харуулсан гэжээ. Харин 1996 оноос орчин үеийн багажаар хүний биеэс цацарч байгаа цахилгаан соронзон оронг хүний амьд байх үед нь болон нас барсных нь дараа тасралтгүй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт, ажиглалтын гол санаа нь энгийн байв. Амьд бие өөрөөсөө тодорхой цацаргалт хийж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байсан ажээ. Ингээд доорх дүгнэлтэд хүрсэн байна. Насны доройтлоор үхэх Энэ үед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биендээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу шууд салж одох бөгөөд биеэс цацрах цацраг унтарна. 3уурдын үхэл Насны тоо гүйцээгүй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгүй байна. Тэрээр 48 цагийн турш бие дотроо эргэлдсээр байна. Дараа нь гэрэлтэлт гэнэт зогсож аажим бүдэг болсоор биендээ уусна. Амиа хорлох үхэл Хий бие бодит биетэйгээ нягт холбоотой байна. Гэнэтийн золгүй явдал нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас хийн гэрэлтэгч бие салах хүсэлгүй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгүй гурав хоногийн турш багаж дээр мэдэгдсээр байдаг байна. Агшин зуурын золгүй үхэл үхлийн дараах эхний 4 цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа 3 цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ үзэгдэл бүтэн хоногийн турш ажиглагддаг байна.
  3. Саналаа хэлэхдээ тодорхой ойлгомжтой бичих хэрэгтэй. Сайтад нэмүүлэхийг хүссэн зүйлс, шинэ санаа, мэдээ гэх зэрэг. Харин гишүүд дэмжсэн санаануудад UP санал өгсөнөөр хамгийн дэмжигдсэн саналыг бид хүлээн авч сайтдаа нэмэх болно.
×