Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'хаан'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 4 results

  1. Уран зохиолд "Тагнуулчдын хаан" хэмээх нэр авсан Сидней Рейли хэр өргөн цар хүрээ бүхий тагнуулч байсан нь тодорхой юм. Е.С.Рейли бас агент байлаа. Гэхдээ тэр даатгалын байгууллагын агент байсан бөгөөд 1918 онд Оросоор туулсан зам нь оньсого шиг хэмээн яригддаг билээ. Үнэн хэрэгтээ амьдрал дээр тэр хэн байв? Түүхэнд "Локкартын хэрэг" хэмээн тэмдэглэгдсэн Москвагийн 1918 оны есдүгээр сарын хэрэг явдалд Сидней Рейлигийн гүйцэтгэсэн үүрэг тун тодорхой юм. Тагнуулч Е.С.Рейли Зөвлөлтийн Засгийн газрын удирдлага болон Большевик Засгийн газрыг өөрчлөн улмаар Ленин, Троцкий хоёрыг биечлэн устгах зорилгоор Зөвлөлт Орос дахь Английн "тусгай төлөөлөгч" Роберт Брюс Локкарт, Британийн агент, дэслэгч Рейлийн туслалцааг аван Латвийн буучид болох Берзиня, Шмидхен нарыг хөлслөсөн байна. Гэтэл тэдгээр буучид зөвхөн Антант бус Зөвлөлт Оросын Онцгой комисстой давхар ажилладгийг эцсийн шатандаа мэдсэн юм. Ингээд хуйвалдаан бүтэлгүйтэж, Локкарт баривчлагдан, харин Рейли зугтаж амжжээ. Энэ хэрэг явдлын дараа Рейли Оросыг орхин гарсан хэмээн түүхчид үздэг боловч хэзээ, хэрхэн тус улсын нутаг дэвсгэрээс гарсныг хэн ч мэддэггүй. Харин Миссурий мужийн түүхийн нийгэмлэгийн архивтай танилцсан Америкийн элчин сайд Д.Р.Френсисийн олж мэдсэн зүйлүүд болон Вологод мужийн Холбооны аюулгүйн албаны онцгой архивын материалууд Рейлигийн амьдралын цоо шинэ хуудсыг та бидэнд танилцуулж байгаа билээ. 1918 оны есдүгээр сард Антантын орнуудын сүүлчийн дипломатчид, мөн дипломат галт тэргэнд суух тасалбар авч чадсан өрнийн орны иргэд Москвагаас гарч явлаа. Америкийн элчин сайд Френсисийн архивт уг галт тэрэг Финланд Шведийн хилийг нэвтрэх үед бичсэн зорчигчдын нэрсийн жагсаалт байдаг аж. Тэрхүү жагсаалтад бичигдсэн нэр хүнд бүхий дипломатчид, улс төрийн зүтгэлтнүүдийн дотор Рейлигийн нэр байдаг юм. 1918 оны хоёрдугаар сарын сүүлчээр Френсис болон бусад элчин сайдууд Петроградаас Вологдад ирсэн боловч, немцүүдийн давшилт эхэлсэн тул тун аюултай байдалд ороод байлаа. Тиймээс Фурштадт дахь элчингийн байрыг харахаар цөөхөн ажилтан үлдэж, үндсэнд нь финланд бүсгүй Карин Санте даргалж байв. Ингээд явснаасаа хойш яг сарын дараа буюу гуравдугаар сарын 27 ны өдөр ийм нэгэн захидал илгээсэн байна. "Хатагтай Санте ! Би таньтай өөрийн найз ноён Е.С.Райлийг танилцуулах гэсэн юм. Тэр Нью Йоркийн нэгэн даатгалын компанид ажилладаг бөгөөд хэрвээ танаас Петроградыг орхин гарах юм уу, галт тэрэгний тасалбар захиалах хүсэлтэйгээ илэрхийлбэл Иванд хэлээрэй. Тэр танд туслах болно" гэсэн байв. Ноён Райли зөвхөн Элчин сайдын яамны байшингаа эргэх даалгавартайгаар ирээгүй нь мэдээж бөгөөд захидлыг Френсис ердийн нэг улаачид итгэж өгөхгүй нь мэдээж юм. Уг захидлыг Петербургийн нэгэн язгууртан бүсгүйд дамжуулах ёстой байсан бөгөөд тэрбээр Америкийн элчин сайдтай нууц амрагийн холбоотой байсан хэмээн ярилцах нь бий. Френсис Матильда де Крамм хэмээх энэ бүсгүйтэй элчин сайдаар томилогдон Америкаас Оросын зүг хөвж явахдаа усан онгоц дээр танилцсан байна. Матильда Фурштадт дахь АНУ ын Элчин сайдын яаманд болох хүлээн авалтанд байнга харагддаг төдийгүй Матильда хэмээх герман нэрийг нь тойрон шуугиж, Краммын гэр бүлийнхэн дайн хийж буй Германы тагнуулын байгууллагатай холбоотой хэмээх цуу яриа гадуур амнаас ам дамжин яригддаг байлаа. Е.С.Рейли 1917 оны арван нэгдүгээр сард нэгэн айхтар шуугиан дэгдэв. Френсис Вашингтоноос нууц шифр авлаа. Үүнд, "Төрийн департамент энэхүү эмэгтэйг хардах шалтгаан байгаа тул ЭСЯ тай тогтоосон холбоог нэн даруй тасал" гэсэн байлаа. Харин уг нууц шифрийн хариуд элчин сайд жинхэнэ эр хүн шиг зоригтой хариулт өгсөн байдаг юм. "Бусдын зүгээс анхаарал тавих хэмжээнд хараахан очоогүй байгаа миний нэр хүндийн талаар санаа тавих шаардлага байхгүй. Таны ч, миний ч гарт асар их ач холбогдол бүхий ажил хэргийн хувь заяа байгаа тул иймэрхүү хов живэнд цочирдон, зугаа цэнгэл бодоод байх шаардлагагүй" хэмээсэн байлаа. Төрийн нарийн бичгийн дарга Лансингид уг хариулт таалагдсан бололтой байсан ч Матильда ЭСЯ аар үзэгдэхээ болив. Яг энэ үед нууц улаач ийм нэгэн захидлыг хүргэж ирлээ. "Мадам ! Ноён Райли удахгүй Петроградад очно. Тэгээд таны хамгийн дотны найзын хувьд утас цохих болно... Тэнд хоёулаа уулзалдаж болох хэдий ч миний бодоход Вологдад ирсний хэрэггүй байх. Таны ч, миний ч зүгээс хийх хамгийн бодлогогүй алхам энэ байж болох билээ" хэмээсэн байв. Уг улаач төв банкинд ажилладаг Карин хэмээн өөрийгөө танилцуулав. "Би элчин сайдын төлөө ямар нэг үйл хийхдээ тун баяртай байгаагийн зэрэгцээ аливаа илгээмжийн бүрэн бүтэн байдлыг баталгаатай хариуцна" гэж Петроград дахь ЭСЯ ны итгэлтэй хүний нэг, манаач Иванд хэллээ. Иван нууц газраас навчин тамхи болон шинэхэн шуудан гаргаж ирлээ. Ингэхэд Е.С.Райли гэж чухам хэн байсан бэ? Ямартай ч даатгалын агент гэдэг албан тушаал хуурамч халхавч байсан нь мэдээж юм. Энэ хүн нийгэмд нэлээд өргөн холбоо бүхий дээгүүр байр суурь эзэлдэг хүн байв. Элчин сайд Френсис өөрийнхөө найз хэмээн дурдаж, түүнд туслахыг хүсээд байгаа нь үүнийг тун тод гэрчилдэг. Е.С.Райлийн намтрыг Сидней Рейлийнхтэй харьцуулсан судалгааг Английн түүхч Робин Локкарт, Америкийн профессор Ричард Спенс нар хийсэн бөгөөд олон зүйлээр хоорондоо тун адилхан байдаг. Тэд Москва, Петербургийн хооронд нэг галт тэргээр аялж, нийслэл, хотуудад нэг л цаг үед дипломатуудын хүрээнд эргэлдэж байсан гэдэг нь харагддаг байна, Мөн хоёулаа ганц бие баян бүсгүйчүүлтэй холбогдож, гэр орныг нь ажлынхаа зорилгоор ашиглана. Мөн хоёулаа Вологдатай холбоотой байдаг билээ. Жинхэнэ "Рейли" Вологдад байсан гэдэг зохиомол зүйл хэмээн ярилцах нь бий. Гэтэл Холбооны аюулаас хамгаалах албаны Вологдагийн хэлтсиин архиваас Их Британийн харьяат Сидиля /бичээч алдсан байж болох/ Рейлийг эндээс гарахад хориглох зүйл алга гэсэн бичиг юм. Энэхүү бичгийг долоодугаар сарын 20 нд хийсэн байдаг бөгөөд "Оросын дипломатчдын нийслэлээр" Вологдад хэдхэн хоног үлдэх хувь заяа үлдээд байсан юм. Учир нь Чичерины тулган шаардлага маягийн мэдэгдлийн дараа элчин сайдын яамыг гаргасан учир логик утгаараа Сидней Рейли эндээс явсан байж болох билээ. 1918 онд Сидней Рейли 44 нас хүрсэн юм. Түүнийг Орос руу нууцаар илгээхдээ ЗөВЛөЛТ засгийг түлхэн унагааж, гадаад орны зүгээс зэвсэгт халдлага хийхэд бэлтгэх даалгавар өгсөн юм. Нэрт дипломатчийн хүү, түүхч Робин Локкартын цуглуулсан материалаас үзвэл Сидней Рейли дөрөвдүгээр сарын сүүлчээр Москвад ирж, тавдугаар сарын 7 ны өдөр Ленинтэй уулзах хүсэлт тавьснаараа большевикуудын засагтай дан ганцаараа хэлэлцээ хийх монополь эрхтэй байсан Их Британийн "тусгай төлөөлөгч" Роберт Брюс Локкартыг ухаангүй айлгажээ. Рейли өөрт хэрэгтэй хүн болон мэдээллийг шууд, худалдаад авчихдаг онцлогтой байв. Онцгой комисслатвийн бууч Берзиня, Шмидхен нарын тусламжтайгаар Рейли, Локкарт хоёрын толгойг эргүүлж байхад Рейли тэр хоёрт бослого гаргахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө хангалттай өгчихөөд байлаа. Гиллепси Вологодын эсерүүдийг босгох үүрэгтэй байсан бөгөөд Дружинины орцны орчим нууц газар мөнгөө хадгалж байжээ. Онцгой комиссын мэдээнээс үзвэл Рейли 1918 онд Вологдад илэрсэн хоёр ч хуйвалдаанд голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Сидней Рейли уг нь Оросын харьяат, Одесс хотын иргэн юм. Их Британийн тагнуулын албаны офицерын хувьд тун толгой эргүүлсэн намтартай нэгэн байсан бөгөөд үүнийгээ маш их нууцалдаг байжээ. Тэрбээр олон орны тагнуулын байгууллагад ажиллахдаа хувьсгалын өмнө орост нэлээд хэдэн удаа ирсэн. Мөн хэд хэдэн хэлээр бага зэргийн аялгатай ярьдаг байв. Рейли даатгалын агент гэсэн нэрийн дор Орос орны стратегийн чухал газруудаар чөлөөтэй зорчих боломжтой байлаа. (Мөн олон арван нэр хүнд бүхий хүмүүстэй хуучин танил байсан тул тэр холбоо сүлбээгээ ашиглахаас гадна, хувийн болоод "хувьсгалын" зүгээс тусламж дэмжлэг үзүүлдэг байсан нь мэдээж юм. Харин Локкартын хуйвалдаан илэрсний дараа Рейли даатгалын байгууллагын агент гэсэн бичиг баримтаа ашиглан Оросоос гарч явсан. Тэрбээр 1925 онд эргэж ирсэн бөгөөд түүнийг Москвагийн орчим баривчилж улмаар буудан хороосон билээ. Е.С.Рейли таалал төгсөв
  2. Розмари Шнайдер Роми Шнайдер прагматик австри, романтик францчуудын хувьд шүтээн нь. Жүжигчний маань амьдрал үгээр зүйрлэж хэлэмгүй сайхан үлгэр мэт байсан хэдий ч төгсгөл нь дэндүү гунигтай байв. Кино урлагийн нэгэн гүнж ийн мэндлэв Розмари Шнайдер 1938 оны есдүгээр сарын 23 нд кино жүжигчин Магда Шнайдер, Вольф Альбаха Ретти нарын газар дээрх ганц үр нь болон мэндэлжээ. Өхөөрдөм Ромиг дөрөвхөн настайд эцэг эх хоёр нь салав. Магда нэгэн рестораны эзэн залуутай гэр бүл боллоо. Өдөр тутмын ажил, амьдралдаа түүртсэн эцэг, эх хоёр нь бяцхан охиндоо анхаарал хандуулах завгүй байсан учир Роми ихэнх цагаа сүмд өнгөрөөх болжээ. Харанхуй бүрхсэн сүм, багануудаар нь бүх л амьдралаа төсөөлөхгүйн тулд Роми сэтгэлийн гэрэл гэгээгээ цаасанд буулгаж, зурж эхлэв. Мөн сургуулийнхаа жүжгийн хэсгүүдэд тоглох болсон байна. Хатан хаан Сиси киноны үеэр 15 нас ч хүрээгүй байсан Ромиг ээжийнх нь продюсер “Голт борын цэцэг дахин цэцэглэхэд” хэмээх киноны туслах дүрд тоглуулсан нь жинхэнэ шуугиан тарив. 1954 онд кино найруулагч Эрнст Маришка зөвхөн Ромид зориулан “Хатан хааны залуу нас” кино романыг зохиов. Роми эзэн хаан Франц Иосифын гэргий, гүнж Элизабет Баварскийгийн буюу Сиссигийн дүрд тоглох учиртай байв. Энэхүү телевизийн кино олны хүртээл болсон даруйд Роми бүх л насны эрчүүдийн хайрыг татаж чадав. Тухайн жил нь хүүхэлдэйн киноны алдарт Уолт Дисней компани Роми Шнайдерыг “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэсэн юм. Дэлгэцийн өмнөх хайр дурлал Роми шнайдер болон Ален Делон Ромигийн нэр хүнд тив дамнав. Атлантын далайд ч түүний нэрийг дурсах болов. Сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасан тэрбээр өдөрт хайрын захиа өч төчнөөнөөр нь авах боллоо. Ойролцоогоор 600 гаруй захиа хүлээсэн авсан гэх. Сиссигийн тухай гурван ангит кинороманд тоглосон тэрбээр хачирхалтайгаар ээлжит ангиудад нь тоглохоос татгалзжээ. Харин “Кристина” хэмээх мелодрамд тоглохоор зөвшөөрсөн байлаа. Ганцхан болзолтойгоор тэр. Өсч яваа кино одод хамтран тоглогчоо өөрөө сонгох эрхийг тус киноны продюсер, найруулагч нар зөвшөөрсөн байв. Парисын нисэх онгоцны буудал дээр Ромиг киноны уран бүтээлчид ёслол төгөлдөр хүлээн авав. Гартаа цэцгийн баглаа барьж, нүүрэндээ баяр баяслын инээмсэглэл тодруулан зогсох хүмүүсийн хамгийн ард францын кино од Ален Делон зогсч байв. Ален бол олон зуун алдартай болоод өсч яваа кино жүжигчдийн зургийг үзсэний эцэст Ромигийн хийсэн сонголт байсан юм. Ален түүнд час улаан сарнайн баглаа барив. Делон шинжсэн харцаар залуу халуун Ромиг харснаа эргэн харж, “Ихэмсэг, яравгар немц галуу л байна” хэмээж байжээ. Роми Шнайдерын шүтэн бишрэгчид үүнийг сонссон даруйд ичгүүр сонжуургүй, увайгүй Делоныг хэдэн талаас нь тас татах дөхсөн гэдэг. Ийнхүү кино зураг авалтын эхнээс хоёр жүжигчний хоорондын харилцаа нэг л болж өгөхгүй байв. Делон хүмүүжилгүй банди шиг, харин Роми цэмцэгнүүр байх болов. Делон бүдүүлэг зан гаргана, үүнд нь Роми гоморхох боловч түүнийгээ үл гаргана. Ален доог тохуу хийхэд тэрбээр зэвүүцнэ. Үзэн ядалт, хайр дурлалын хооронд ганцхан алхам гэдэг дээ... Кино зураг авалт дууслаа. Аленыг нисэх онгоцны буудалд гаргаж өгчихөөд Роми цурхиран уйлжээ. Хайртаасаа хоёрхон хоног л хол байж чадав. Гурав дахь хоног дээрээ таньж мэдэхгүй Парис хот руу хайртдаа очихоор ниссэн байлаа. Роми тэнд тэс өөр, жинхэнэ Ален Делоныг харсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ “Парист би жинсэн өмд, цамц өмсдөг, ёжтой, тэсвэргүй залуу, жинхэнэ Алентай танилцсан юм. Тэр ямагт зураг авалтаас хоцорч, “Рено” гоороо хот­оор дэмий сэлгүүцдэг, итгэмээргүй түүхийг ярьдаг байлаа” хэмээн бичжээ. 1959 оны гуравдугаар сарын 22 нд тэдний гэрлэх ёслол боллоо. Кино театрууд шинэ киноны зарлал шиг л томоохон даавуун дээр баяр бахдалтайгаар “Кино урлагийн хамгийн сайхан хос эцсийн эцэст гэрлэлээ” хэмээн бичсэн байв. Роми шнайдер болон Ален Делон Залуу хосууд Парист том байр худалдан авлаа. Гэсэн ч амралтын өдрүүдийг тосгонд өнгөрүүлэхийг илүүд үзэж байв. Роми өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ хоёр жүжигчин маань бие биеэсээ ямар их өөр болох талаар байнга өөртөө хэлж, бичдэг байжээ. Хайр дурлалаасаа болж тэд багтарч үхэх шахдаг болов. Учир нь Делон ихэнх цагийг эхнэртэйгээ биш найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг байсан нь Ромиг бухимдуулж байлаа. Висконтитой танилцсан нь Роми Шнайдер болон Висконти Роми Делоны хамтаар Италийг зорилоо. Ален найруулагч Висконтигийн “Рокки ба түүний ах дүүс” кинонд тоглохоор болсон байв. Кино одын эхнэрт ихэд болгоомжтой ханддаг байсан Висконти Ромигийн ухаан, авьяасыг олж харсан юм. Тэрбээр Жон Фордын “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” хэмээх жүжгийг тавихаар шийдсэн гэдэг. Ах дүү хоёрын хооронд үүссэн хориотой хайр, түүний эмгэнэлийн тухай өгүүлэх тус жүжигт Роми, Делон хоёр тоглох нь гайхалтай зохицно гэдэгт найруулагч Висконти итгэл төгс байсан юм. Австрийн гоо үзэсгэлэнт Ромиг жинхэнэ франц эмэгтэй болгохын тулд Висконти Коко Шанелийн загваруудаар гоёсон нь гайхалтай зохицов. Энэ үеэс Роми Шнайдер жинхэнэ франц эмэгтэй шиг хувцаслах болжээ. Мөн Висконтигийн удирдлага дор Роми цагаан хоол идэж, гимнастик, бассейнаар хичээллэж байж. Энэ нь гадаад үзэмжээ илүү сайхан, илүү тодруулахад тус болов. Түүнчлэн Шанель Ромиг ер бусын ихэмсэг, дэгжин бас тансаг байдалд сургажээ. Хожим нь алдарт кино од маань “Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель” хэмээн бичсэн байдаг. “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” жүжгийн нээлт 1961 онд болж 120 удаа тоглогдов. Гэвч шүүмжлэгчдийн сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй ээ. Мөрөөдөл сүйрэл дагуулсан нь Роми болон түүний нөхөр Гарри Мейен мөн түүний хүү Давид Кино зураг авалтаас болж, Роми, Ален хоёрын хайр дурлал, амьдрал утга учраа алдаж эхлэв. Хардалт, зэмлэл тэднийг холдуулж байв. 1963 оны зун европын бүх л хэвлэл мэдээллээр энэхүү асуултад өөр өөрсдийн хариултыг өгч байв. Нэгэн сонинд Делоны шаргал үстэй эмэгтэйтэй байгаа зургийг нийтэлсэн байлаа. Тэр өдөр Роми Ален руу утастав... Наймдугаар сар гэхэд Ален өөр бүсгүйтэй гэрлэх болсноо албан ёсоор зарлаж, хэдхэн сарын дараа хүүтэй болжээ. Хэсэг хугацаа өнгөрчээ. Роми хойт эцгийнхээ Баруун Берлин дэх шинэ зоогийн газрын нээлтэд очихыг зөвшөөрөв. Тэнд Роми Берлиний “Инээдэм” театрын захирал Гарри Мейентэй танилцжээ. Тэд олон ч удаа уулзаж, ярилцав. Эцэст нь Роми эхнэр нь болохыг зөвшөөрч, түүнд зүрх сэтгэлээ даатгасан юм. Хурим хийгээд удсан ч үгүй, Роми хүү Давидаа төрүүллээ. Шинэ зүйлд Роми суралцах хэрэгтэй болох нь тэр. Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлсэн нь Ален Делон түүнийг “Бассейн” кинонд хамтран тоглохыг урьсан явдал байлаа. “Бассейн” киноны зураг авалтын үеэрх фото сурвалжлагыг сонингууд дуртайяа тавих болов. Сурвалжлагчдын өмнө бардам инээмсэглэн зогсох Ален Делон “Энэ удаад бид бие биеэ кино зохиолын дагуу л хайрлаж байна” гэх. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү киноны зураг авалт Ромигийн аз жаргалтай амьдралын төгсгөл байсан юм. Тун ч удалгүй хэвлэл мэдээллээр тэднийг амрагийн харилцаагаа дахин сэргээсэн талаар бичиж эхэллээ. Мөн Ниццын нисэх онгоцны буудал дээр бие биеэ тас тэврэн буй зургийг нийтлэв. Гарри Мейен эхнэрээ уучилж чадсангүй ээ. Ажлаа орхиж, архи дарс уух болов. Маш их дарамтад орсон Роми ч түүнтэй нэгдэв. Гэвч 1970 аад онд Роми Шнайдерын кино жүжигчнийх нь хамгийн их амжилттай жилүүд байсан гэдэг. Роми 1973 онд Гарригаас гэр бүлээ цуцлуулж, хагас сая долларыг түүнд өгч, хүүгээ өөртөө үлдээх эрхтэй болжээ. Роми шнайдер болон Ален Делон Хоёр жилийн дараа Роми гурав дахиа нөхөрт гарсан юм. Роми Шнайдер болон түүний нөхөр Даниэль Бьязини Тэрбээр өөрийн нарийн бичиг, тухайн үед ихэд ирээдүйтэй жүжгийн зохиолч хэмээгдэж байсан Даниэль Бьязинитэй гэрлэсэн байна. Баруун Францын хөх тэнгэр, ногоон өнгийн байшин Ромид дахин нэгэнтээ аз жаргал бэлэглэсэн нь түүний ганц охин Сара нь мэндэлсэн явдал байв. Гэвч тэр аз жаргал мөн удаан, мөнхийнх байсангүй ээ. 1979 онд Гарри Мейен Ромигийн нэгэн хүзүүний алчуураар өөрийгөө боон амиа хорлосон нь түүнийг ихэд цочирдуулсан юм. Энэ үеэс эхлэн Роми тамхинд хэт их орох болов. Өдөрт хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байв. 1981 онд газар дээрх ганц хүү Давид нь амь насаа алдав. Түүний үхэл үнэхээр аймшигтай, дэндүү харамсмаар байлаа. Гэртээ түлхүүрээ мартсан Давид хашаа даван, авирч байгаад төмөр сараалжин дээр унаж, амиа алдсан байв. Роми ухаан санаагаа бараг алдав. Ганцхан Делонтой л уулзахыг зөвшөөрч, Ален оршуулгын бүх ажлыг зохион байгуулсан юм. Роми Шнайдер Уй гунигт автсан кино од маань гэрээсээ гарахыг ч хүссэнгүй. Сэтгүүлчидтэй уулзахыг эрс татгалзаж байв. Түүний үлдсэн амьдралыг ганцхан л хүн бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгож чадсан нь кино найруулагч Жак Руффино. Тэрбээр Ромиг “Сан Сусигийн явуулын хүн” кинонд тоглохыг урьсан юм. 12 настай өнчин хүүгийн амьдралыг аварч буй эмэгтэйн дүр Ромигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нь энэ. Кино одын хүсэлтээр киноны төгсгөлд “Давид болон түүний эцгийн гэгээн дурсгалд” хэмээх бичиг урсдаг байна. Роми Шнайдер 1982 оны тавдугаар сарын 29 нд Ромиг нас барсан байхыг олсон юм. Өөд болохоосоо өмнө тэрбээр ширээний ард сууж, охин Сарадаа захидал бичсэн байв. Ромигийн харц хүү Давидынх нь хөрөг дээр туссан байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр алдарт кино жүжигчин амиа хорлосон тухай бичиж эхлэв. Харин эмнэлгийн дүн шинжилгээгээр зүрх нь ачааллаа даалгүй Роми нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм. Алдарт Ален Делон мөн оршуулгыг зохион байгуулав. Ромиг хүү Давидынх нь ойролцоо оршуулжээ. Ален анх Ромитой нисэх онгоцны буудалд тосч, танилцахдаа барьж байсан шиг час улаан сарнайг түүний булшин дээр тавьж байсан гэдэг.
  3. 2007 онд Лондон хотод болж өнгөрсөн Кристигийн үнэт эдлэлийн дуудлага худалдаагаар Францын цаазлуулсан хатан хаан Мария Антуанеттын зүүлтийг хэн ч худалдаж аваагүй билээ. Тэдэнд зөн билэг нь үнэхээр тус болсон юм. Тодруулга Мария Антуанетта хөрөг зураг Мария Антуанетта бол Австрийн эрцгерцогини, хатан хаан Мари Терезийн охин юм. 11 настайд нь Францын хаан Xү Людовикийн ач хүүтэй сүү тавьж, 14 нас хүрмэгц хуримыг хийснээр Мария Антуанетта Францын гүнжтэн болж, улмаар хожим Францын хатан хаан болсон билээ. Бриллиант ба рубинээр чимэглэж, 35 ширхэг сувд шигтгэсэн тэрхүү зүүлт нь Мария Антуанеттын хамгийн хайртай гоёл нь байсан юм. 1792 онд үймж боссон Парисаас зугтахын өмнө тэрээр энэ зүүлтээ Английн элчин сайдын эхнэр Сазерлендад хадгалуулахаар үлдээсэн боловч хатан хааны гэр бүлийг баривчилж Парис хотноо цаазалсан байна. Харин зүүлтийг Англи улсад бүрэн бүтэн авчирсан Сазерлендын гэр бүлийнхэн, тэр цаг үеэс хойш нэг ч эмэгтэй хүн зүүгээгүй гэж баталдаг. Сувднуудыг 200 гаруй жил банкинд хадгалан ирсэн байна. Гэвч энэхүү хэт халамж нь сувднуудыг хороосон юм. “Амьд чулуу” гэж Францад нэрлэгдэж байсан сувдны нэгэн онцлогийг хадгалж байсан хүмүүс анхаарч үзээгүй юм. Сувд нь гэрэл гэгээ үзэж, амьд биен дээр байгаа тохиолдолд л дотроосоо гэрэлтэх мэт тод өнгөтэй байдаг өвөрмөц чанартай чулуу билээ. Тиймээс чулуу шууд байгалийн өнгөө алдаж саарал болсон байна. Ийм учраас ховор эдлэл гэхэд дэндүү бага үнээр (400 мянган фунт стерлингээр) дуудлага худалдаанд тавигдсан юм. Тэр ярьж эхэллээ Дуудлага худалдаа явагдаж дууссаны дараагаар Лондоны ХМХ эд сонирхолтой мэдээллүүд хэвлэгдэн гарсан юм. Зүүлт жинхэнэ эсэхийг хамгийн орчин үеийн аргуудаар шалгасан байна. Бодисын чанарын бүрэлдэхүүнийг тодорхойлдог молекул спектрийн шинжилгээгээр сувднууд жинхэнэ гэдэг нь батлагдав. Харин илүү гүнзгийрүүлсэн эмиссийн шинжилгээ (атом ба ионы хэмжээнд бодисыг судлах)-гээр будлиантай зүйл илэрсэн юм. Сувдны бүтцийг бүрэлдүүлдэг перламутр бодисонд огт байдаггүй гадны ионууд илэрсэн явдал юм. Ингэснээр шинжээч нар зүүлтийг орчин үеийн технологи ашигласан супер хуурамч эдлэл үү гэсэн асуулттай тулгарав. Гэвч эргэлзээг шуугиан тарьсан мэдэгдэл сарниулсан буюу гадны ионууд дотор хэн нэгний ДНК ийн гинжин цуврал олсон байна. Зүүлтийг хадгалж байсан хүмүүсийн хэлснээр бол өөр ямар ч хүн зүүгээгүй гэдэг. Тиймээс олдсон ДНК бол Мария Антуанеттагийнх болж таарна. Үүнээс улбаалаад хатан хаан ямар өвчнөөр өвчилж байсныг тодруулах боломж нээгдсэн юм. Гэхдээ үүнийг дахин шалгах шаардлагатай байв. Яагаад гэвэл уурлаж бухимдсан хүмүүс цаазлуулсан хатны шарил, цогцсыг устгасан юм. Тийм учраас ДНК г төрөл садны шугамаар австрийн эрцгерцогуудын шугамаар шалгахад магадлалын 99,9%-тайгаар мөн гэдэг нь батлагдсан. Генетик материал нь сувданд хөлсөөр дамжин орсон бололтой хэмээн генетикийн бие даасан судалгааны лабораторийн эрхлэгч Жон Смит ярьсан юм. ОНГОН ХАТАН ХААН Мария Антуанетта хөрөг зураг Тодруулга Эвтелий буюу маниакап депрессив психоз нь сэтгэл санааны байдлын огцом өөрчлөлтийг хэлнэ. Оргилуун бахдал, баярлахаас гүн доройтон, хямрал хүртэл өөрчлөгдөхийг хэлнэ. Ийм өвчтэй таван хүний нэг нь амиа егүүтгэдэг байна. Гэхдээ зарим нэг хүн өвчтний намжмал байдалд (ремисс) удаан хугацаагаар амьдарч чаддаг. Энэ төрлийг л эвтеми гэдэг юм. ДНК ийн шинжилгээгээр М.Антуанетта эвтемигээр өвчилсөн нь тогтоогдсоноор урьд өмнө нь түүхчид тайлбарлаж чадахгүй байсан зүйлүүдийг залруулах бололцоотой болсон юм. Жишээ нь, Мария Антуанетта яагаад хуримын анхны шөнөөр онгон биеэ алдаагүй вэ гэсэн асуулт. Одоо хүртэл энэ ичгүүртэй явдлын бурууг залуухан Людовик хаанд тохож ирсэн. Нэгэн таамаглалаар тэрээр бэлгийн сулралтай гэх. Нөгөөгөөр бол бэлэг эрхтэндээ мэс засал хийлгэх шаардлагатай байсан гэдэг байв Харин одоо бол урт хугацааны туршид аялж, нүүдэлсний улмаас тэрхүү шөнө Мария Антуанеттын өвчин нь хүндэрсэн гэдгийг баттай хэлж болно. Yүнийг мөн хатан хаан цаашид долоон жилийн туршид онгон байсан явдал давхар батлах болно. Мэдээж хяналтгүй уурлаж, эсвэл хямарсан эмэгтэйд эрэгтэй хүн яахан ойртох билээ. Хэдийгээр эмнэлгийн шинжилгээний нууцыг уншигч олон нийт дуудлага худалдаа болохоос өмнө олж мэддэггүй ч түүхэн энэ ховор зүйл зарагдаагүй билээ. Цаазлуулсан хатны зүүлт учраас иймэрхүү зүйл гай барцад дагуулдаг гэж үзэж ирснээс тэр биз ээ. Харин одоо бол энэ зүүлт зарагдах боломж бүр ч үгүй болсон байна. Луврын музей худалдаж авснаар Францын түүх болох тавилан л үлдэж буй.
  4. Нефертити хэмээх нэр аль хэдийн хүмүүсийн чихэнд хоногшжээ. Домогт Нефертитийн гоо үзэсгэлэнг Египетийн хатан хаан Клеопатратай адилтган зүйрлэдэг. Түүний нэрийг эртний Египет хэлнээс хөрвүүлбэл “Гоо үзэсгэлэнг эрэх” гэсэн утгатай ажээ. Эхлээд нэрээ, дараа нь нөхрөө солив Нефертитийг египет хүн гэдэг боловч эртний аричуудын эх орон болох Митанни улсаас гаралтай хэмээх нь ч бий. 15 настай, үзэсгэлэнт Тадучепа гүнжийг Митанни улсаас үлэмж хэмжээний гоёл чимэглэлийн зүйлс, алт мөнгө, зааны ясаар худалдан авч Египетийн Фив хотод авч ирсэн гэдэг. Харь нутгаас ирсэн гүнжийн нэрийг Нефертити хэмээн өөрчилж, үе мултарсан Фараонд хатан болгон өгчээ. Тадучепа гүнж, фараон III Аменхотеп нарын гэрлэлт цэвэр улс төрийн шинж чанартай байв. Харин аавыгаа нас барсны дараа IV Аменхотеп нас залуу ч хэсэг хугацаанд хойд эх нь байсан харь нутгийн гоо бүсгүйг эхнэрээ болгон авчээ. Фараоны зүрх сэтгэл түүнийг шууд хүлээн аваагүй ч яваандаа Нефертити түүнийг бүрэн эзэмдсэн гэдэг. Тиймээс тэр Нефертитийг өөрийн цорын ганц эхнэр төдийгүй бүрэн эрхт хамтран төр баригч хэмээн зарлажээ. Түүнийг нөхрийнхөө шинэ санааг дэмжиж, нарны бурхан Атонд зориулан аварга сүм барьж, Египетийн шинэ нийслэл Ахетатон хотыг босгоход их хувь нэмэр оруулсан хэмээдэг. Хаан, хатан хоёрын хайр дурлалын талаар өгүүлсэн хэдэн зуун зургийг бунхны хананд дүрслэн үлдээсэн байдаг. Бүр орчин үеийн хүмүүс ч эротик гэж хэлэхээр задгай, тачаангуй дүрслэлүүд байдаг гэнэ. Фараон Нефертитийг зөөлөн тэврэн уруул дээр нь үнсч байгаагаар дүрслэгдсэн бунхны энэ зураг нь хайр дурлалыг урлагийн аргаар илэрхийлсэн анхны бүтээл болон мөнхөрчээ. Гоо бүсгүй ба мангас IV Аменхотеп Францын археологичид Египетийн хатан хааны дүр төрхийг сэргээн харууллаа. Тэд Нефертитийг тас хар хөмсөг, урт эрүү, зузаан гоёмсог уруултай, туранхай боловч галбир сайтай, яг л зормол модон баримал шиг биетэй байсан гэж байна. Түүнээс гадна хатан хаан үргэлж нэвт гэрэлтсэн нимгэн цагаан даашинз өмсдөг байжээ. Харин IV Аменхотеп царай муутай, тарган эр байсан аж. Гэсэн ч гоо бүсгүй, мангас хоёр хамтдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байжээ. Фараоны эхнэртээ бичсэн хайрын захиа манай үед хадгалагдан ирсэн байдаг. Уг захианд “Өрнө, Дорнын хатан хаан, хайрт Нефертити минь. Болдогсон бол би чамайгаа мөнх амьдруулмаар байна” гэсэн байв. Тэр бүү хэл фараон хайртай хатандаа хаягласан илгээмжээ авсан дээрээ үлдээсэн юм. Түүнд “Би өдөр бүр чинийхээ гоо үзэсгэлэнг бахдан биширдэг. Чинийхээ хойд зүгийн салхины намуухан сэрчигнээн шиг уран яруу дуу хоолойг сонсохыг хүсч байна. Чамд өгсөн миний хайр залуу насыгминь эргүүлэн өглөө. Чамайгаа жаргааж, чинийхээ хайрыг мэдэрч, хайранд чинь өлгийдүүлмээр байна. Гараа өгөөч. Чи минь мөнхөд дэргэд минь байж нэрээр минь дууд. Харин чамгүйгээр амьдрал утгагүй байна” гэж бичсэн байдаг. Надад нуган үр хайрлаач Сониуч археологичид аз жаргалтай Нефертитийн амьдралын эмгэнэлт талыг олж илрүүлэв. Учир нь түүнд өрсөлдөгч байжээ. Энэ нууцад нэвтрэхийн тулд археологичдод чулуун хавтан болон бунхны бичээс тусалжээ. Хаан, хатан хоёр бүхий л зурган дээр үхэл л салгахаар хайртай хосууд шиг дүрслэгджээ. Тэд бие биенээ хүндэтгэхийн билэг тэмдэг болж, хамтран төр барихын ашиг тусыг харуулж байв. Тэд язгууртан ноёдыг хүлээн авч, Нарны бурханд мөргөж, албат иргэддээ хишиг хүртээж байв. Энэ бүхэнд тэд үргэлж хамтдаа байлаа. Гэхдээ 1931 онд францчууд Амарнагаас эртний бичээс бүхий чулуу олсон байна. Хачирхалтай нь энд зөвхөн фараоны нэрийг үлдээгээд Нефертити хатны нэрийг хэн нэгэн маш нямбайлан хусч арилгасан байна. Фараоныг нас барахаас хэдэн жилийн өмнөөс хаан, хатан хоёрын харьцаа таарамжгүй болж ирсэн гэдэг. Үүний гол шалтгаан нь хатан хаан угсаа залгамжлагч хүү /тэд зургаан охинтой байсан/ төрүүлээгүйтэй холбоотой байв. Нефертити ордноос хөөгдөн хотын захын байшинд амьдарч охиныхоо хүү болох ирээдүйн фараон Тутанхамоныг өсгөж байлаа. Энэ үед хааны гэр бүлийг дүрсэлсэн бичээст өөр нэгэн эмэгтэйн нэр гарч ирсэн нь Кийа байв. Таамаглалыг баталж IV Аменхотеп болон түүний шинэ хатан Кийагийн нэрийг хамтад нь сийлсэн шавар сав суулга ч олдов. Мөн 1957 онд шинэ хатан хааны дүрс бүхий олдворыг илрүүлжээ. Тэр залуухан, өргөн шанаа, сайхан хөмсөг, дөлгөөн харцтай нэгэн байсан аж. Гэхдээ Кийа фараоны тэвэрт эрхэлж, гоо үзэсгэлэнгээрээ уяраасан домогт Нефертити хатны орыг залгасан ч домог болон үлдэж чадаагүй. Харин тэр фараонд угсаа залгамжлагч хан хүү төрүүлж өгчээ. Гэхдээ Кийа зөвхөн нуган үр төруүлж өгөх үүрэгтэй байгаагүй. Үүнийг фараон амьдралынхаа сүүлийн жилүүдэд түүнд хоёр дахь фараоны эрх олгосон явдал баталдаг. Тэр бүү хэл фараон Кийад зориулан шижир алтан авс бүтээжээ.Үл мэдэгдэх аллага Хамгийн сонирхолтой нь гоо үзэсгэлэнт аугаа хатан хаан амьдралтайгаа тун эмгэнэлтэйгээр салах ёс гүйцэтгэсэн байна. Хэдэн жилийн өмнө судлаач Жоанна Флетчер Английн эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааныхаа үеэр хүн харахын эцэсгүй эрэмдэглэсэн шарил олсон нь домогт Нефертити хатных ажээ. Луксор дахь фараонуудын нэгэн агуйгаас олдсон занданшуулсан шарилыг шинжээчид судалж үзээд ихэд цочирджээ. Учир нь Нефертитийн зүүн гар тасарсан, хоёр хелгүй байсан ба цээжин биеийг нь ямар нэг хүнд зүйлээр бяц цохьсон байв. Мөн зүүн хөх нь хурц үзүүртэй зүйлээр нэвт сүлбэсэн шархтай, харин баруун гар нь сэлмийн цавчилтыг нүцгэн гараараа хамгаалахыг оролдсон мэт зэрэмдэглэгдсэн байлаа. Занданшуулсан шарилыг судалсан эрдэмтэд эдгээр шарх, бэртлийг Нефертити хатан амь тавихаасаа өмнө эсвэл дараа авсан эсэхийг тодорхойлж чадаагүй юм. Гэвч үүнээс харахад эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн төгс жишээ болсон Нефертити хатныг хэн нэг нь тамлан алж, үхсний нь дараа шарилыг нь зэрэмдэглэх хүртлээ үзэн ядаж байсан гэдэгт эргэлзэх зүйл алга.
×