Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'түүхүүд'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 2 results

  1. Маш олон хулгайлагдсан хэрэг телевиз, сонин сэтгүүл, номонд гардаг. Гэхдээ энэ нь олон нийтэд хүрсэн зүйлс. Олон нийтэд хүргэгдээгүй хулгайлагдсан түүхүүд олон байдаг бөгөөд Reddit хэмээх сайтын хэрэглэгчид өөрсдийн түүхүүдээ бие биентэйгээ хуваалцан ярилцдаг юм. Эдгээрээс та бүхэндээ жагсаан хүргэж байна. Зарим нь бүүр гэрийнхээ ойролцоо байж байгаад хулгайлагдах шахсан байх юм. Та бүхэнд сэрэмжлүүлэхэд Монголд ч гэсэн сүүлийн жилүүдэд иймэрхүү хэргүүд шил дараалан гараад байгаа. Тиймээс та бүхэн сэрэмжилж аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаарай. Намайг арван нэгэн настай байхад манайх Канадад амьдардаг байлаа. Одоогоор манайх АНЭУ н Дубайд амьдарч байна. Би 11 14 настай байхдаа гэрийнхээ үүдэнд скетээр гулгах дуртай байсан юм. Нэг удаа ээж намайг дуудахаар нь би скетээ бариад гэрлүүгээ орох гэж байтал Nissan Patrol машин маш хурдтай хажууд ирж зогсохоор нь би скетээ газар хаяаад унаад гэрийнхээ гаднах төмөр хаалгаруу очин онгойлгох үед хүйтэн гар хүзүүнээс минь барьж татахыг хичээсэн. Азаар би хаалгаа хааж амжсан болохоор тэр хаалганы ард үлдсэн. Бид хулгайлагдаагүй, гэхдээ тэр хүйтэн гар арван жилийн дараа ч намайг айлгасан хэвээрээ. Манай ээж аавтай маргалдах тоолондоо эгч бид хоёрыг манай гэрийнхэнээс хол газар аваачдаг байсан. Таарсан танихгүй хүнд биднийг орхиод өөрөө явчихдаг байсан. Би гэрлүүгээ очиж чадахгүй нь гэж маш их айдастай байдаг байснаа санадаг (тэр үеэд би 3 юмуу 4 настай байсан байх) Аав маань цагдаад мэдэгдэж түүний асран хамгаалах эрхийг хасаж эмээгээр биднийг харуулдаг болсон. Би 13 настай байхад найз охинтойгоо зуны амралтаараа номын сангаас гэрлүүгээ алхаж явлаа. Бид хэд хэдэн ном бариад алхаж явсан юм. Гадаа ч сайхан налгар бид ч инээд хөөр дүүрэн байв. Хэдхэн алхамын зайд тэдний гэр эргээд замын уулзварт манайх байдаг байлаа. Бид яриад алхаж явахад 60 аад оны загварын час улаан өнгөтэй машин булангаас гарч ирлээ. Үнэхээр царайлаг сэтгэл татам шаргал үстэй залуу бууж ирээд Сүм хаана байдгийг бид хоёроос асуулаа. Бидний зогсож байсан газраас Сүм хүрэх гудамж нөгөө талд 20 метр орчим зайд байлаа. Час улаан өнгийн машинтай ганган залуу сүм явна гэж үү гэж би дотроо гайхширсан юм. Манай найз охин сүм хүрэх замыг зааж өгсөн. Тэр залуу өөрийгөө танилцуулж яриа өрнүүлэхийг хичээв. Гэхдээ яагаад бид хоёртой ярилцах гэж оролдоод байгааг би гайхсан хэвээрээ л байлаа. Биднээс юм асууж алиа хошин зүйл ярьж хөгжөөх гэж оролдов. Тэгээд тэр надад "Чиний үс чинь сайхан юмаа" гэж хэлээд (миний үс урт долгионтой байв) өөрийгөө үсчин гэж танилцуулав. Тэр миний үсийг тайрч өгч болно гэв (үнэгүй) тэгээд намайг моделын шоунд оролцуулж болно гэлээ. Гэтэл миний үс тийм моделийн үс шиг сайхан биш болохоор надад улам эвгүй санагдсан. Тэр бидэнтэй ярилцаж нөхөрсөг байгаа нь улам бүр бидний сонирхолыг тухайн үед татаж байсан юм. Гадаа халуун байсан болохоор тэр бидэнд ундаа авч өгсөн. Тэр биднээс асуултууд асуухад бид аль болох өөрсдийнхөө тухай мэдээллээ өгөхгүй байхыг хичээж байлаа. Манай найз охин гэрлүүгээ түрүүлж орохоор шийдэж би Сүмийн гудамжаар явахаар шийдсэн юм. Яагаад гэвэл би эргээд явахад тэр машинтайгаа намайг отоод хүлээж байгаа юм шиг санагдсан. Тэр гудамж маш нарийн учраас машин орсон бол эргэх боломжгүй байлаа. Би сүмийн цогцолборын замын эсрэг талруу гүйж аав дээрээ очиж юу болсоныг бүгдийг хэлсэн. Цагдаа нар ирж бидэнтэй ярилцав. Тэдний хэлж байгаагаар тэр царайлаг залуу хэдхэн өдрийн өмнө хотын нөгөө талд өөр нэг охинтой мөн ярилцахыг оролдсон тухай дурдсан. Би энэ тухай өшөө илүү зүйлс олж дуулаагүй ээ. Гэхдээ энэ нь миний өсвөр насанд маш их айлгадаг байсан ганц зүйл хэвээрээ байсан юм. Манай найзыг хулгайлж байсан юм. Тэр нэг шөнө гэртээ оройтож ирэхэд хэдэн залуус түүнийг хулгайлан авч явсан. Тэд тодорхой төлөвлөгөөтэй байсан юм. Учир нь манай найзын аавыг баян хүн гэж бодон мөнгө нэхэх гэж оролдож байлаа. Тэгээд түүний аав нь тодорхой хэмжээний мөнгө өгсөн бөгөөд тэд манай найзыг хол газар аваачиж хаясан юм. Тэр бэртээгүй гэхдээ хэдэн жилийн дараа болсон ч тэр гэрээсээ шөнөөр гарахаас татгалзаж хажуугаар нь машин ойртож, зогсоход чичирж айдаг болсон байсан юм. Би найзтайгаа гэрийнхээ хажуугын гудамжинд нуугдаж тоглодог байлаа. Тэр үеэд бид 7 юм уу 8 настай байсан байх. Би найзыгаа хайж байгаад гэнэт болиход манай найз гайхсан юм. Учир нь ногоон машин бидэнрүү ойртож зогсоод нэгэн залуу биднийг машин дотроосоо цоо ширтэн харж байлаа. Тэр аажууханаар хаалгаа нээж байсан юм энэ нь намайг маш их айлгасан. Би найздаа сэмээрхэн гурав тоолоход хамгийн хурдаараа гүйгээрэй гэж шивнэсэн. Нэг. Хоёр. Гурав бид хамаг хурдаараа гүйлээ. Гэтэл машины хаалга хаагдах чимээ сонсогдов. Бид хоёр модон дундуур хар хурдаараа галзуу юм шиг л гүйж тэдний гэрт орж ээжид нь болсон явдлыг хэлсэн. Энэ үед бид амьсгаадан бас их уйлсан. Энэ үнэхээр аймшигтай байсан. Намайг таван настай байхад манай гэр бүл хотын дүүргийн хамгийн ядуу хэсэгт амьдардаг байлаа. Би хэтэрхий харанхуй болтол тоглох хориотой байсан юм. Миний цор ганц найз манай хөршийн миний үеийн хүүхэд байлаа. Нэг өдөр манай ээж маш их ядарсан юм. Учир нь нялх хүүхэдтэй, бас намайг харна мөн манай 2 настай дүүг. Би найзтайгаа гадаа тоглохыг гуйхад ээж арай гэж зөвшөөрсөн юм. Бидний тоглодог талбайг ээж цонхоороо харах боломжтой байсан юм. Хорин минутын дараа, ногоон өнгийн Плэймво машин манай байшингын урд ирж зогсов. Тэгээд надаас нэг залуу бууж ирээд нохой харсан уу гэж асууж байна. Манай хөрш надаас жоохон хол байсан болохоор би огт сонсохгүй байлаа. Тэгээд намайг цуг нохойг хайхыг хүсэхэд бид зөвшөөрч машины шатан дээр нь хөлөө тавиад харахад арын суудалд бас нэгэн залуу сууж байгааг харсан. Гэтэл гэрийн хаалганы чимээ сонсов. Ээж дээгүүрээ нүцгэн хашгирч гүйж гарч ирэв (тэр үед дүүг хөхүүлдэг байсан болохоор цамц өмсдөггүй байсан юм) гэтэл машин урагш яваад өгсөн. Цагдаа нар ч ирсэн. Тэгээд хэдэн жилийн дараа гэхэд манайх хэд хэдэн хотруу ч нүүсэн. Сүүлд тэр хоёр хүнийг аавтай цуг ажилладаг байсан хоёр хүн байсан гэдгийг мэдсэн. Цагдаа нар тэдний байшинг нэгжхэд хачин садар самуун хувцас, гаж сэтгүүлүүд олсон гэсэн. Хэдэн долоо хоногийн дараа аав ээж минь намайг унтуулж байсныг санаж байна. Тэр үед манай хөршүүд ээжийн маань хөхийг нүцгэнээр нь харсан ч би ээждээ одоо маш их баярлаж бахархдаг юм. Би найм, есөн настайдаа сайн найзынхаа гэрээс гараад гэрлүүгээ алхаж явлаа. Гэтэл цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хүн хуучны седан машинтай ирээд намайг өөртэй нь цуг явахыг шаардав. Тэр хүн манай аавыг эмнэлэг дээр байгаа бас манай ээжийг машины осолд орсон гэж хэлээд дагуулж явна гэв. Тэр надруу хашгирч машинд орохыг шаардсан. Би уйлаад тэр үед маш хүйтэн тааламжгүй мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд би гэрлүүгээ хамаг хурдаараа зугтаж гүйсэн. Гэртээ иртэл аав маань цэцэрлэгээ услаад тайван байхыг хараад би ухаан алдах шахсан. Тэр намайг тайвшруулж юу болсоныг сонсоод цагдаа дуудаж тэдэнд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн седан загварын машин унасан хүнийг хэлсэн. Удалгүй цагдаа нар арын суудалдаа 13 настай охиныг суулгаад явж байхад нь барьсан гэсэн. Манай ах аав ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад хулгайлагдаж байсан юм. Чили д 80 аад оны үеэд би сайн санахгүй байна яг хэдэн настай байсаныг нь гэхдээ гурав юмуу дөрөвтэй байсан байх. Тэр нэгхэн минутын өмнө байж байгаад гэнэт алга болчихсон гэдэг. Цагдаа нар түүнийг хайж эхлэхэд түүнийг хэдэн барилгын цаанаас олсон гэдэг. Тэр үеэд хүүхдүүдийг хулгайлж зардаг байсан үе. Азтай нь нүдэн дээрээ төрөлхийн мэнгэтэй байсан гэдэг. Энэ нь цагдаа нарт олоход нь тусласан гэнэлээ. Надад биш л дээ манай авгад тохиолдсон явдал. Кабо хотод хэдэн жилийн өмнө хулгайлагдаж байсан юм. Кабо Вабогийн ойролцоох арын гудамжаар алхаад явж байхад нь хоёр залуус урдаас нь ирж татаж түүнрүү хашгичаад толгойруу нь цохиж ухаан алдуулсан юм. Дараа нь тэрээр нэг сандал дээр суугаа байдалтай байгаагаар ухаан ороод цонхоор нь уяа р доош бууж зугтаж байсан гэдэг.
  2. Цаг хугацаа гэж үнэхээр харвасан сум шиг юмаа. 5 жилийн өмнө манай орчуулагч админ Жоанна энэхүү киног Хэлловины баярт зориулж орчуулж байсан билээ.
×