Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'сонирхолтой'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 5 results

  1. ГАРЧИГ ДЭЭР ДАРЖ САЙТРУУ ОРООРОЙ. Онгоцны ослын тухай мэдээлэл Энэхүү сайт нь нисдэг онгоцны ослын тухай мэдээллүүдтэй юм. Үүнд тухайн онгоц сүйрэхдээ хэрхэн холбоо баригчаар сүүлийн үгээ хэлсэн болоод хэзээ, хаана яаж осолдсон бүх мэдээлэл бий. Таны үхэх өдөр Энэ мэдээж худлаа гэдэг нь ойлгомжтой гэхдээ л сонирхолтой. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд үхэхийг чинь хэлнэ. Хар могой Таны хулганыг хар могой дагах болно. Хачирхалтай сайт. Зүгээр л ороод хулганаа хурдан хөдөлгөөд үзээрэй. Sunshine Skyway гүүр АНУ, Флоридад байдаг энэхүү гүүрэн дээрээс жил бүр хүмүүс үсэрч амиа алддаг байна. Зарим нь амь аврагдаж харин зарим нь золгүй байдлаар унаж үхдэг. Зүгээр л энэ үхлүүдийг нь тоолоод суудаг ийм сайт байдаг юм. Матрикст орчинд бид амьдрах боломжтой. Энэхүү сайт нь хүнийг компьютерийн загварчлалаар Матрикс орчинд амьдарч болно гэдгийг тайлбарласан олон арван мэдээлэлтэй. Гэхдээ зүгээр нэг худал хуурмаг биш бөгөөд сайт нь бүхэлдээ судалгаан дээр тулгуурлагдсан шинжлэх ухааны үүднээс бичсэн материалуудтай. Англи хэлтэй хүмүүс уншаад үзэхэд гэмгүй. Дэлхий дээрх шинээр мэндэлсэн, үхсэн хүмүүсийн тоолуур Та заримдаа бодож үзсэн үү? Таны хий дэмий өнгөрүүлсэн 10 минутад дэлхий дээр хичнээн хүн төрж, хичнээн хүн нас барж байгаа бол гэж? Тэгвэл та энэ сайтад орж үзээд амьдралын цаг мөч бүр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрэх болно. Цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээлэл Энэхүү сайт нь алдартай хүмүүсийн тухай биш бөгөөд эгэл жирийн шоронд орж цаазын ял сонссон хэрэгтэнүүдийн мэдээллийг оруулдаг сайт бөгөөд тэдгээр хүмүүсийн бүх л мэдээлэл байхаас гадна цаазаар авахуулахаасаа өмнө хэлсэн сүүлчийг үгс нь байдаг юм. Зарим нь үнэхээр өрөвдөлтэй бас зарим нь маш аймшигтай байх нь бий. Уг сайт нь үргэлж шинээр цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээллүүдийг нэмж шинэчилдэг юм байна. Take This Lollipop Энэхүү сайтад ороод өөрийн Facebook ээ холбоод үзээрэй. Та яг л аймшгийн кинонд орсон мэт мэдрэмжийг авах болно. Цуврал алуурчин болон хүчингийн хэрэгтний блог 70 аад оны үед өсвөр наснаасаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж алдаг байсан цуврал алуурчин Joseph E. Duncan III н блог. Тэр насаараа хоригдол ялтай бөгөөд одоогоор шоронд ялаа эдлэж байна. Мэдээжийн хэрэг өөрөө шоронд компьютер тэврээд блог бичээд суухгүй нь ойлгомжтой. Түүний блогын постууд ховорхон шинэчлэгддэг ба гар бичмэлээр шоронгоос танилруугаа захидал илгээж харин танил нь блогт нь бичиж оруулдаг байна. Ахлах сургуульд болсон аллагын тухай Энэхүү сайт нь 1999 онд Колумбын их сургуульд болсон масс буудалцааны тухай сайт юм. Энэхүү сайтад тухайн үед ахлах сургуульд хүмүүсийг олноор нь буудаж алсан Eric Harris болон Dylan Klebold н алуурчид болохоосоо өмнө хийсэн видеонуудыг оруулсан бөгөөд үүнийг нь хүмүүс бүтнээр нь үзэж болох юм. Энэхүү эмгэнэлт үйл явдлыг энэхүү сайт сурталчилж хүмүүсийг ийм зүйлд уруу татаагүй ба гол нь ийм зүйлээс сэргийлээсэй гэсэн мессежийг хүмүүст өгч байгаа юм байна. Сайтыг хийсэн хүмүүс эдгээр буудалцааныг зохион байгуулсан ахлах сургуулийн залуусаар жишээ авч гэнэн тэнэг зангаасаа болж том алдаа хийж байгааг тухайн видео бичлэгүүдээс хүмүүс үзээд ухаарч, ийм зүйл хийхгүй байхыг уриалж байгаа юм.
  2. 1. Сүнснүүд таны анхааралыг татахыг оролддог 2. Сүнснүүдэд цаг хугацаа гэж байдаггүй 3. Сүнснүүд өөрсдийгөө үхсэн гэдгийг мэддэггүй. Тэд яг л өөрсдийгөө хар дарсан зүүдэнд гацсан юм шигээр боддог. 4. Сүнснүүд янз бүрийн байдлаар бидэндтэй холбогддог. Ихэвчлэн зүүдээр дамжуулж бидэндтэй харьцдаг бөгөөд өөр бусад зүйлс болох бичиг, дүүжмэг болон зөн гэх мэт маш олон зүйлсээр бидэнд өөр ертөнцөөс дохио өгдөг байна. Сүнс судалдаг бас тэднийг ангуучилдаг хүмүүсийн хамгийн их өргөнөөр хэрэглэдэг зүйл нь EVP юм. Үүгээр дамжуулж сүнсний мэдээлэлийг дамжуулж авч болдог байна. 5. Сүнснүүд заримдаа маш сахилгагүй байдаг /хорон санаатай болох/ бас тэд үргэлж сониуч байдаг. 6. Сүнснүүд аливаа үнэрийг бүрэн мэдэрч байдаг. Тэд ихэвчлэн тодорхой үнэрэнд татагдаж байдаг. 7. Сүнснүүд шөнө илүү их идэвхтэй болдог. 8. Сүнснүүд янз бүрээр харагддаг. Тэд манан, хар сүүдэр мөн агаарт бүдэгхэн байдаг ба ихэвчлэн сараачсан мэт гэрэл шиг харагдах нь хамгийн түгээмэл байдаг. Бүтэн бие буюу маш тод харагдах нь боломжтой ч магадлал бага тул ховор байдаг. 9. Хүмүүс гэртээ ганцаараа нам гүм байх үедээ сүнснүүдийг мэдрэх магадлал илүү байдаг байна. 10. Сүнснүүд ихэвчлэн хүүхэд болон залуу наснийханы эргэн тойронд их хэмжээгээрээ байдаг. Учир нь залуу хүмүүсийн энергийн хүч илүү өндөр байдаг байна. 11. Сүнснүүд нь амьдралынхаа дурсамж болон сэтгэл хөдлөлөө хадгалсан байдаг гэнэ. Хамгийн их санаж хадгалагдсан зүйлс нь үхэхийнхээ өмнөх болсон үйл хөдлөл болон сэтгэл хөдлөл байдаг. 12. Зарим сүнснүүд дэлхий дээр буюу бидэнтэй зэрэгцэн оршихыг сонгосон байдаг. 13. Сүнснүүд хувь хүний зан араншингаа хадгалсан байдаг. 14. Амьтад болон хүүхдүүд хамгийн их сүнсийг харах магадлал илүү өндөр байдаг. 15. Амьтадын сүнснүүд ч гэсэн хоргоддог. 16. Сүнснүүд тусархаг 17. Сүнснүүд нь өөрийн гэр бүлийнхээ хамгаалдаг. 18. Сүнснүүд хүмүүстэй ярих гэж оролддог гэхдээ далд ертөнцтэй холбогдож чаддагүй хүмүүс тэднийг сонсох нь битгий хэл харж чаддаггүй. 19. Сүнснүүд уйдсан бол тэд асуудал үүсгэж хүмүүсийг айлгаж эхэлдэг. 20. Сүнснүүд байгаа байршилаасаа өөр газарт өөрсдийгөө шилүүлж чаддаг гэнэ.
  3. Осол 1975 онд Бермудад мопед унасан нэгэн эр такситай мөргөлдөн харамсалтайгаар амиа алдсан явдал болжээ. Гэтэл яг нэг жилийн дараа тэрхүү залуугийн төрсөн ах нь осолд орсон тэрхүү мопедыг унаж яваад дүүгийнхээ осолд орсон яг тэр газарт такситай мөргөлдөн мөн амиа алджээ. Хачирхалтай нь түүнтэй мөргөлдсөн такси дүүтэй нь мөргөлдсөн мөнөөх такси мөн байсан бөгөөд тэр машиныг осол гарах үед жолоодож явсан жолооч барьж явсанаас гадна тэр үед тээвэрлэж явсан зорчигч хоёр дахь осол гарах үед мөн л тэр таксинд сууж явсан ажээ. Ихэрүүд Ихэр ах дүүс Жим Левис, Жим Спрингер нар Ихэр ах дүүс Жим Левис, Жим Спрингер нар ихэр гэдгээ мэдээгүй явж. Тэднийг төрөх үед ээж нь амиа алдсанаас тэднийг өөр өөр айлд өргүүлсэн аж. Тэднийг өргөж авсан эцэг, эхчүүд нь хоёуланд нь Жим гэдэг нэр өгчээ. Тэд мөн нохойтой байсан бөгөөд нохойнууд нь Той гэдэг нэртэй байж. Хоёулаа Линда гэдэг бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд аль аль нь хүүтэй болж, хүүгээ Жэймс Алан хэмээн нэрлэсэн аж. Бие биеэ мэдэхгүй ихрүүд хоёулаа нэгэн зэрэг эхнэрээсээ салан өөр бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд шинэ эхнэрүүд нь Бетти гэдэг нэртэй байжээ. Тунхаг бичиг АНУ ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон Тусгаар тогтнолын тунхаг бичгийг бичин, түүнд нь түүний өмнөх ерөнхийлөгч Жон Адамс тусалсан байдаг. Нэгдсэн улсын конгресс Тусгаар тогтнолын тунхаг бичгийг 1776 оны 7 р сарын 4 ний өдөр баталсан түүхтэй. Харин энэхүү баримт бичгийг боловсруулан батлуулсан хоёр ерөнхийлөгч Тунхаг бичгийг баталснаас яг 50 жилийн дараа буюу 1826 оны 7 р сарын 4 ний өдөр таалал төгсчээ. Гэрэл зураг 1914 оны нэгэн өдөр нэгэн герман эмэгтэй шинэхэн төрсөн нялх хүүгийнхээ зургийг хальснаа буулган Страссбург дэх хальс угаан боловсруулах газарт зургаа угаалгахаар өгчээ. Гэтэл тэр үед Дэлхийн I дайн эхлэн тэрхүү хальс үрэгдэн алга болсон гэнэ. Түүнээс хоёр жилийн дараа нөгөө эмэгтэй хуучин байсан газраасаа 100 гаруй милийн зайтай газар болох Франкфуртээс шинэ хальс худалдан авч шинэ төрсөн охиныхоо зургийг авсан байна. Ингээд хальсаа өгөн угаалгатал охины зураг бус хоёр жилийн өмнө авсан хүүгийнх нь зураг гарч ирэх нь тэр. Учрыг лавлатал түүний анх угаалгахаар өгсөн хальс боловсруулалтад оролгүй хаяг наагдан дахин худалдаанд гарсан байсан аж. Ийнхүү герман эмэгтэй хүүгийнхээ зургийг авсан хальсыг хоёр жилийн дараа олж авчээ. Эдгар Алланийн зөгнөл XIX зууны алдартай аймшгийн адал явдлын зохиолч Эдгар Аллан “Артур Гордонд тохиолдсон явдал” нэртэй зохиол бичжээ. Тэрхүү зохиолд хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн дөрвөн хүн задгай далайд салаар олон хоног унд хоолгүй хөвсөн тухай өгүүлдэг аж. Олон хоног идэх юмгүй явсан тэдгээр дөрвөн хүн амьд гарахын эрхэнд уг хөлөг онгоцонд ажилладаг байсан залууг алж идэх бөгөөд тэрхүү хүүгийн нэрийг Ричард Паркер гэдэг нэртэй байсан тухай зохиолд өгүүлдэг байна. Гэтэл тэрхүү зохиол гарснаас хойш хэдэн жилийн дараа 1884 онд Мигнонеттэ хэмээх хөлөг онгоц живж зохиолд өгүүлсэн шиг дөрөвхөн хүн амьд гарчээ. Тэдгээр дөрвөн хүн далайн усанд салтай мөн зохиолд өгүүлсэнтэй адил хоног хөвсөн бөгөөд өлссөнөөсөө болоод живсэн хөлөг онгоцон дээр ажилладаг байсан хүүг алж идсэн бөгөөд тэр хүүгийн нэр мөн зохиолд гарсантай адил Ричард Паркер гэдэг байжээ. Дээрээс унасан хүү 1930 онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок нэгэн нялх хүүхдийн амийг аварчээ. Түүнийг хотын гудамжаар алхаж явтал өндөр байшингийн цонхноос нэгэн хүүхэд унаж иржээ. Тэрхүү хүүхэд Фиглокийн толгой дээр унаж ирсэн бөгөөд азаар хүү болоод бас залуу эрийн хэн хэн нь гэмтэлгүй өнгөрчээ. Гэтэл түүнээс яг нэг жилийн дараа Жозефыг тэр гудамжаар явж байтал мөн өнөөх цонхноос нөгөө хүү дахин унаад иржээ. Жилийн өмнө явдал дахин болж хүү, эр хоёр мөн л эсэн мэнд өнгөрчээ. The Girl from Petrovka 1973 онд жүжигчин Энтони Хопкинс Жорж Фейферийн романаас сэдэвлэн бүтээх “The Girl From Petrovka” кинонд тоглохоор болжээ. Лондонд тэрхүү зохиолын хувилсан эхийг ч олоход бэрх байсан тэр үед Энтони Хопкинст нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Хопкинс галт тэрэгний буудлын сандал дээр хэвтсэн нэгэн хавтастай зүйл олсон нь тэрхүү романы зохиолч Жорж Фейферийн гараараа бичсэн жинхэнэ эх нь байсан аж. Фейфер гар бичмэлээ найзынхаа машинд орхитол тэр нь найзынх нь машинаас хулгайд алдагдчихсан байсан аж. Харин тэрхүү зохиолоор хийх кинонд тоглохоор сонгогдсон жүжигчин нь галт тэрэгний буудал дээрээс олсон ажээ. Италийн хаан ба рестроны эзэн Италийн хаан Умберто Монза хотод нэгэн жижиг ресторанд хоол идэхээр өөрийн генерал Эмилио Понзиа Ваглиа болоод бусад бараа бологчдынхоо хамт оржээ. Хааны захиалсан хоолыг рестораны эзэн өөрийн гараар авчрах үед хаан нэгэн зүйлийг ажигласан байна. Тэрхүү рестораны эзэн өөртэй нь усны дусал мэт адилхан байж. Ингээд хаан тэрхүү эртэй ярилцан тэд бие хаагаараа ч бус бусад олон зүйлээрээ адилхан болохыг олж мэджээ. Рестораны эзэн Умберто хаантай адил 1844 оны 3 р сарын 14 ний өдөр төрсөн байж. Түүний төрсөн хот нь хааныхтай адил, рестораны эзний эхнэрийн нэр хааны гэрлэсэн бүсгүйн нэртэй адил Маргарита гэдэг байжээ. Түүнчлэн тэр эрийн ресторанаа нээсэн өдөр нь Умбертогийн Италийн хаан ширээнд суусан өдөртэй давхцаж байсан аж. Хамгийн сонирхолтой нь Рестораны эзэн 1900 оны 7 р сарын 29 ний өдөр Италийн хаан Умберто анархист үзэлтнүүдэд хороогдсон тэрхүү эмгэнэлт өдөр нууцлагдмал нэгний суманд өртөн амиа алдсан байна. Анн Парриш Америкийн нэртэй зохиолч Анн Парриш 1920 онд Парист нэгэн хуучны номын дэлгүүрээр оржээ. Тэрбээр өөрийн хүүхэд ахуй цагтаа хамгийн их дуртай байсан Жак Фрост болон түүнд тохиолдсон явдалууд нэртэй номоо худалдан авчээ. Тэгээд гэртээ авчраад нөхөртөө номоо өгөхдөө “Энэ ном яагаад ч юм миний бага насыг санагдуулаад байх юм” хэмээн хэлсэн аж. Нөхөр нь уг номыг нээгээд үзтэл эхний хуудсан дээр нь “Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs.” Гэсэн бичиг байх нь тэр. Тэрхүү хаяг нь Анн Парришийн хүүхэд ахуй цагтаа амьдардаг байсан газрын хаяг аж. Хүүхэд ахуй цагийг нь санагдуулсан номоо худалдан авахдаа алдарт зохиолч өөрийнхөө эзэмшдэг байсан номоо авсанаа гэртээ ирсэн хойноо мэдсэн нь тэр ажээ.
  4. Хүний амьдралд янз янзын зүйл болдог билээ. Түүний нэг бол хүмүүсийн амьдралын давхцал юм. Нэг өдөр болсон зүйлтэй яг адилхан зүйл маш олон жилийн дараа давтагддаг нь ердийн үзэгдэл болжээ… Марк Твен ба Галилейн сүүлт од Марк Твен Алдарт зохиолч Марк Твен 1835 онд төржээ. Түүний төрсөн өдөр дэлхийн хажуугаар Галилейн сүүлт од өнгөрчээ. 1910 онд сүүлт од дэлхийн дахин ойртон ирэхэд зохиолч нас барав. Тэр өөрийн үхлээ бүр 1909 онд зөгнөж “Би энэ ертөнцөд Галилейн сүүлт одтой хамт ирсэн, дараа жил түүнтэй хамт буцна” гэж ярьдаг байж. Хос Брисон The Brown Hotel 1950 иад оны сүүлчээр Жорж Д.Брисон албан ажлаар Кентукки мужийн The Brown зочид буудалд буув. Брисон 307 р өрөөний түлхүүр гардан авмагцаа шуудан ирсэн эсэхийг асуув. Түүнд “307 р өрөөний Жорж Д.Брисонд” гэсэн захиа гардууллаа. Хэн нэг нь түүнийг заавал энэ өрөөнд орно гэж мэдсэн мэт. Гэтэл уг захиа түүнд биш, өмнө нь тус өрөөнд буудалласан Жорж Д.Брисонд ирсэн байв. Үүргээ гүйцэтгэсэн сум 1883 онд Генри Зигланд нэг хүүхнээс харьцаагаа тасалжээ. Хүүхнийг амиа хорлосны дараа ах нь Генрийг алахаар буутай ирэв. Тэр Генрийг буудмагц бас амиа хорлов. Харин сум Генрийгийн нүүрийг шүргээд мод оножээ. Генри хувь заяагаа аргалчихлаа гэж баярлав. Хэдэн жилийн дараа Генри тэр модыг хөрөөдөж унагах гээд барсангүй. Тэгээд тэслэгч авчран дэлбэлэв. Гэтэл модонд зоогдсон сум цомойлон гарч ирээд Генригийн толгойг онож, газар дээр нь алжээ. XVI Людовикийн муу өдөр Францын хаан XVI Людовикийг бага байхад “Сар бүрийн 21 ний өдөр таны час өдөр” гэж зурхайч сэрэмжлүүлжээ. Иймээс тэр хэзээ ч 21 ний өдөр чухал арга хэмжээ төлөвлөдөггүй байв. Гэвч хаанаас бүх зүйл хамаардаггүй аж. 1791 оны долдугаар сарын 21 нд хаан хувьсгалт Францаас зугтаахыг завдаад баривчлагдав. 1791 оны 9 р сарын 21 нд Франц бүгд найрамдах улсаа тунхаглалаа. Харин 1793 оны 1 р сарын 21 нд XVI людовик хааныг гильотинд цаазалжээ.
  5. хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараа­чийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан “ажлыг” өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зур­гийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэ­рээр морио ташуурдаж, ду­гуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай “шүтээн” ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор угаан цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч зөвшөөрөл авал­гүйгээр гавлыг хуучин бай­ранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бө­гөөд хэн ч дахин Аннагийн гав­лыг гэ­рээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг. Афинд түр хугацаагаар ирсэн гүн ухаантан Афинодор олон өрөөтэй боловч итгэмээргүй хямдаар хөлслүүлэх нэгэн байр бай­гааг олж мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр уг байрны ойр орчмын оршин суугчдаас асууж хямдхан хөлслүүлэх болсны шалтгааныг тодруулахад энэ байшинд нүүж ирсэн хүн бүрт яс арьс болсон хүний аймшигт хий үзэгдэл харагддаг гэнэ. Хий үзэгдлийн ясархаг гар хөлд бэхэлсэн гинж хөдлөх бүрт нь харшилдан дуугарна. Гинж нь зэвэнд идэгдэж, төмөр гэхийн тэмдэггүй болтлоо шавар шавхайд хутгалдсан байдаг аж. Тэрхүү хий үзэгдэлтэй таарсан түрээслэгчид хамаг юмаа хамж аваад тэр өдөртөө ухаан зулаггүй зугтдаг аж. Ийм хачирхалтай зүйл сонсоод хий үзэгдлийг өөрийн нүдээр харахсан гэхээс байж ядсан Афинадор байшинг хөлслөхөөр шийдэв. Ингээд байрандаа нүүн ирсэн шөнөдөө гүн ухаантан хий үзэгдэлтэй нүүр тулах мөчийг хүлээн суулаа. Хөршүүд худал хэлсэнгүй, төмөр гинж харшуулсаар өнөөх хий үзэгдэл гарч ирсэн боловч Афинадор байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Тэгтэл хий үзэгдэл ясан гараараа даллан түүнийг араасаа дагаж явахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ. Хий үзэгдэл түүнийг дагуулан явсаар байшингаас гарч хашааны мухарт ирснээ чулуун хавтангийн орчим газарт шингэн алга боллоо. Афинадор маргааш өдөр нь шууд хотын даргаас уг газарт малталт хийх зөвшөөрөл авав. Тэндээс хөрсний чийг авч зэвэнд хучигдсан гинжинд хүлэгдсэн хүний араг яс гарч иржээ. Зовж тамлуулсан хөөрхий эрийн ясыг хүний ёсоор оршуулсны дараа хий үзэгдэл дахин үзэгдэхээ больсон байна. Үүнээс хойш байшингийн эзэн түрээсээ хоёр дахин нэмсэн гэнэ. Өөр нэг залуухан бүсгүйн сүнс Анг­лийн Гемпшир гүнлэгт орших Марвел Холл хэмээх тансаг харшийн унтлагын өрөө болон хонгилоор тэнүүчилдэг байжээ. Хий үзэгдэл гэж бодохоор аймшигтай ч уул нь маш үзэсгэлэнтэй залуухан сүйт бүсгүйн сүнс аж. Олон жилийн өмнө сүйт бүсгүй хуримынхаа өдөр уригдсан зочдод нуугдаж тоглохыг санал болгожээ. Гэвч хэдэн цагийн дараа тоглоом өндөрлөхөд сүйт бүсгүйгээс бусад нь олдов. Сүйт бүсгүйг бүгд хайсан боловч харш асар олон өрөө тасалгаатай тул хэдэн цагийн турш эрээд ч үр дүн гарсангүй тул зочид тарцгаажээ. Удалгүй сүйт бүсгүйн сүнс үзэгдэх болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний сүнс харшийн харанхуй хонгилуудаар тэ­нүүчилж, хаалганы оньс дуугаргаж, хөшигний цаагуур шургаж, нуугдаж тоглосоор л… Зарц нарынх нь нэг бараг хүн ордоггүй тоосонд дарагдсан дээврийн хөндий рүү гарах хүртэл түүний сүнс хэдэн жилийн турш харшид үзэгдсээр байв. Зарц бүсгүй дээврийн хөндийд том авдар байхыг хараад онгойлгож үзэхээр шийджээ. Авдрын хүнд тагийг арай гэж өргөтөл дотор нь хуримын даашинзтай араг яс хэвтэж байгааг хараад ухаан алдан унасан гэдэг. Нуугдаж тоглох үеэр сүйт бүсгүй авдар дотор ороод хүнд тагийг нь нээж дийлэлгүй байсаар өлсөж үхсэн бололтой.
×