Jump to content

Search the Community

Showing results for tags 'сонин'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


About Me

Found 5 results

  1. Энд сонирхолтой санагдсан сонин хачин сонсож уншсан түүхүүдээ оруулж байя
  2. Хүмүүн бидний оршин буй гараг ертөнц дээр тайлбарлаж, ойлгохын аргагуй нууцлаг ер бусын зүйл тохиолдох нь олонтаа. Зарим эрдэмтэд үүнийг санамсаргүй зүйл, тохиолдол гэдэг. Тэгвэл та бидэнтэй тун ойрхон гэж хэлж болмоор, тэр тусмаа бүр амьдрал дээр болдог олон сонин явдлуудыг тохиолдол гэх үү, эсвэл... Жишээлбэл, та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагүй багын найзынхаа тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зүйл олон. Гэтэл үүнээс ч нууцлаг, тун ч ер бусын гэж хэлж болохоор зуйлс ч бас тохиолддог. Ийм зүйлтэй учирсан хүмүүс өөрийн эрхгүй бурхан болоод далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бүх нууцлаг, тайлбарлах боломжгүй, шинжлэх ухааны үүднээс бол бүр байх ч ёсгүй тийм зүйлс хүмүүс бидний амьдралд яагаад тохиолддог вэ? Хачирхалтай сүйрэл ба ижил нэртэй азтанууд 1664 оны 12 р сарын 5 ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усан онгоц осолдож, живжээ. 1785 оны 12 р сарын 5 ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12 р сарын 5 ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та, "тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз" гэж бодож байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарчээ. Хачирхалтай нь тэрхүү гурван азтай хүн гурвуулаа Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдэн үлдээсэн байна. Амеркийн ерөнхийлөгчдийн гайхам хувь тавьлан АНУ ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлууд нь хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан явдал юм. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хүний амиа алдсаны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан. Энэ бүхнээс харахад гайхмаар биш гэж үү. Зам дээрхи омол ба сонин учрал Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагүй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа яг тэр авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүй үхэх байв. Хамгийн сонирхолтой нь тэр хүн өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ. Энэ бүхэн тохиолдол уу, эсвэл... Дийлэнх хүмүүс ийм тохиолдлуудын талаар уншиж, эсвэл сонсоод хэсэг гайхсан болоод мартагнадаг. Харин юм болгоны цаад учрыг олж байж салдаг зарим хүн энэ бүх сонин тохиолдлын цаана байгаа учрыг олох гэж мэрийж, нэлээд амжилтанд хүрчээ. Итгэхийн аргагүй сонин тохиолдол яагаад үүсдэг вэ? Зарим эрдэмтэн эдгээр нууцлаг үйл явдал нь нэг ёсондоо хүнийг өөрийнхөө амьдралд илүүтэй анхааралтай, нухацтай хандахад хүргэдэг зүйл гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл хувь тавилан, сансар огторгуй, эсвэл бурхан гээд тэр цаана нууцлаг зүйл нь бидэнд дохио явуулж, өөрийн зөн билэтээ итгэж бай гэж сануулж байгаа гэсэн үг аж. Үүнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шүүмжилж магадгүй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргүй гэж нэрлэдэг зүйл нь аль эрт "синхрон үзэгдэл" гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билүү? Энэ томьёоллыг зүгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн бие биеэсээ тусдаа дэвшүүлсэн байдаг байна. Нобелийн шагналт Вольфганг Паули, алдарт сэтгэл судлаач Карл Густав Юнг гэсэн хоёр эрдэмтэн байж боломгүй үйл явдал давхцан болж, "аз таарах" гэдэг нь зүгээр нэг тохиолдлын зүйлээс хавьгүй илүү, өөр зүйл гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд өөр хоорондоо ямар нэг холбоогүй үйл явдлууд нь үнэн хэрэг дээрээ цаанаа нэг ерөнхий шалтгаантай, эсвэл бидний мэдэж байгаа байгалийн хуулиудаас огт шалтгаалалгүйгээр явагддаг гэж үзжээ. Цаашлаад бидний мэдэж байгаа байгалийн хуулиуд нь үнэмлэхүй биш болохоор хачин байдлаар давхацсан үйл явдлууд хоорондын холбоо нь бидний мэддэг байгалийн хууль, төсөөлөлтэй зөрчилдөж байлаа ч гэсэн хувь хүний хувьд шийдвэрлэх үүрэг, ач холбогдолтой байж болно гэж тайлбарлажээ. Аз таарах буюу сонин давхцлуудын тухай К.Юнг нь хүний сэтгэхүйн дотоод гүн шаардлага, хэрэгцээнд нь сансар огторгуй ийм хачин сонин давхацсан үйл явдлаар хариу болгодог гэжээ. өөрөөр хэлбэл хэдийгээр "аз таарах" явдал нь цэвэр тохиолдлын үр дүн байж болох ч хувь хүн өөрөө хүсч, шаардаж байгаа үед жинхэнэ синхрон байдал нь үүсдэг гэсэн үг. Тэрбээр өөрийн санааг илүү ойлгомжтойгоор хүргэхийн тулд зүүдийг синхрон үзэгдэлтэй харьцуулах жишээ болгон авчээ. Дийлэнх зүүд нь ямар нэг бэлэгдэл, далд санаа агуулаагүй байдаг болохоор ямар ч ач холбогдолгүй. Харин хүчтэй цочроо авах, эсвэл ямар нэг зүйлийн талаар эрчимтэй бодож, бясалгасан үед утга, агуулгаар дүүрэн зүүд үүсдэг байна. Ямар нэг аюул ослыг зөгнөсөн, эсвэл чухал зүйлийн талаар сануулсан зүүд гэж байдаг нь үүний жишээ. Ингээд харьцуулбал ер бусын байдлаар давхацсан үйл явдлууд буюу синхрон үзэгдлүүдээр дамжуулан байгаль дэлхий хүнд анхааруулга, дохио өгч байгаа гэсэн үг юм.
  3. Бяцхан харийн элч Мексикийн нэгэн тариачин жижигхэн харийн хүн олсон тухай хачирхалтай мэдээ 2007 оны 5 сард Мексикийн телевизээр гарч олон хүнийг гайхшруулжээ. Тариачин эр уг харийн биетээс айснаасаа болж усны сувагт хийгээд урсгасан байв. Туршилтаар түүний зарим үе мөч нь хүнийхтэй төстэй боловч араг ясны бүтэц нь гүрвэлийхтэй илүү төстэй байсныг тогтоожээ. Мөн шүдэнд нь хүнийх шиг ёзоор байсангүй. Эрдэмтэд уг биетийг их ухаалаг болохыг илрүүлсэн юм. Энэхүү амьтан олдсон газар үл танигдах биетийн ул мөр хаа сайгүй байсан гэдэг. Хөлгөөсөө хоцорсон харийн хүн эсвэл бусад нь түүнийг энд албаар орхисон юм болов уу? Үл мэдэгдэх хүчнээс болж амиа алдсан жуулчид 1959 оны 2 дугаар сарын 2 ны өдөр ууланд аялал хийж явсан 9 жуулчин учир битүүлгээр нас баржээ. 0 с доош хэмийн хүйтэнд тэд майхнаасаа зугатаж гаран учир битүүлгээр нас барсан байдалтай олдов. Эдгээрээс 6 нь осгосон бол 1 нь гавлын ясандаа хүнд бэртэл авсны улмаас амиа алдаж, харин хоёрынх нь шалтгаан нь үл мэдэгдэх хүчтэй зүйлээс үүссэн цээжний гэмтлийн улмаас хэмээн тогтоогджээ. Нас барагсдын цогцосноос өндөр хэмжээний радио идэвхит бодис илэрсэн бөгөөд тэд бүгд цасан дотроос олдсон байна. Хачирхалтай нь тэдний эргэн тойронд зөвхөн өөрсдийх нь л мөр байсан ба шинжээчид тэд өөрсдийн дураар майхнаа орхиж явсан байх гэжээ. Ханан дээрх харь гаригийхний дүрс Канадын өмнөд хэсэгт байрлах хотын ханан дээр учир битүүлгээр харь гаригийхний дүрс үзэгджээ. Харийхний хэлбэр дүрс нь тод харагдах бөгөөд зогссон байдалтай нь яг харь гаригийхантай адилхан хэмээн нутгийн оршин суугчид баталжээ. Нисдэг буюу хөвөгч машин 2006 оны 1 сард хамгийн анхны хөвөгч машин Гүүгл Иртээс АНУ ын Биктон хэмээх захын хорооллын Пойнт Волтер гэх газар үзэгджээ.2дахь хөвөгч машиныг мөн л тэр хавийн газарт Гүүглийн сансрын хиймэл дагуул илрүүлсэн байна.Уг машин хэдэн байшин болон машины гражны ойролцоо байх бөгөөд газарт түүний сүүдэр туссан байжээ. 1100 жилийн өмнө баригдсан дуган дээр сийлбэрлэгдсэн Сансрын нисгэгч МЭӨ 1102 онд Эпискөп дэ Саламанкагийн бүтээсэн сүр жавхлант Лерөнимүс дуганы дотор талд байрлах сэтгэл хөдөлгөм нууцлаг амьтад хутагт нарын дүрслэлээс гадна НАСА гийн сансрын нисгэгчид байх нь тэр. Сансрын нисгэгчид саран дээр байхдаа цаг хуцагааны хаалгаар ороод гарсан нь Испанийн дундад зууны барилгачдыг айлгасан юм болов уу? Эсвэл орчин үеийн зальтай барилга бүтээх багийхны хийсэн ажил ч байж болох. Том хөлт мангас Нэгэн польш эр ууланд авирч байх үедээ санамсаргүйгээр *агуу том мангас*-ын зургийг дарж амжжээ. Германы хэвлэл мэдээллийхэн үүний гайхалтай нээлт эсвэл адал явдалд дурласан тоглоом хэмээн мэдээллэжээ. Нүдээр үзсэн гэгдэж байгаа Ковальский хэлэхдээ мангас өөрийг нь өөр амьтан олоод үзэхээс өмнө хадны цаагуур нуугдаад дараа нь гүйж алга болсон гэжээ. Элэнц эмээгийн зураг гар утсан дээр гарч ирэв 2009 оны 9 сард нэгэн америк охин авгадаа зориулж гар утсаараа зураг авахдаа 1990 онд насан өөд болсон элэнц эмээгийхээ дүрсийг санамсаргүйгээр олж харжээ. Энэхүү зураг ямар нэгэн засваргүй эх хувь болохыг тодруулсан байна. Хэн ч элэнц эмээгийн царай зураг дээр хэрхэн гарсан гэдгийг тайларлаж чадсангүй
  4. 10. Дэлхийтэй төстэй гурван гараг “Супер дэлхий” гараг Эдгээр гараг 42 гэрлийн жилийн зай дахь алтан загаснууд болон уран зураач хэмээх од эрхсэд орших HD40307 оддыг тойрон эргэлддэг байна. Европын өмнөд одон орон судлалын ажилтнууд “NARPS” дуран авайн тусламжтайгаар бүхэл бүтэн гарагийн аймгийн оддын нэгний зэргэлдээгээс дэлхийтэй төстэй огторгуйн биет илрүүлжээ. “Супер дэлхий” гэгдсэн эдгээр нь дэлхийгээс хүнд бөгөөд далай ван, тэнгэрийн вангаас ч жингээр том аж. “Сүүлийн жилүүдэд бид HD40307 одын хурдыг хэмжисний дүнд гурван гараг байгааг баталгаажуулсан” гэж судалгааны авторуудын нэг, Женевийн одон орон судлалын ажилтан Мишель Мейер ярьжээ. 9. Эрт цагт огторгуй царцанги байсан Балар цагт сансрын уудам ямар байсан бэ гэдэг асуудал эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн. Сүүлийн үед компьютер, математик загварчлалын аргаар энэ тухай сонирхолтой онол олныг боловсруулсны нэг нь ч батлагдаагүй билээ. Тэгвэл хамгийн сүүлд хөгжүүлсэн загвар огторгуй дахь энерги, материйн 70 хувиас бүрддэг хар эрчим хүчийг судалж, эл хүч 11.5 тэрбум жилийн тэртээ сансрын уудмыг бүхэлд нь царцааж байсан ба энэ үед огторгуй өнөөдрийнхтэй харьцуулахад дөрөв дахин бага байсныг мэдээлжээ. Судалгааг удирдсан шинэ загвар Вандербилтийн их сургуулийн судлаач Суриш Дутта, Роберт Щеррер, Орегоны их сургуулийн физикч Стефен Хсу, төгсөх ангийн оюутан Дэвид Рийб нарын хамтын бүтээл аж. Хоёр их сургуулийн эрдэмтэд судалгаагаа сансар огторгуйн шилжилтийн үе буюу “мөстлөгийн эрин” гэж нэрлэсэн байна. Р.Щеррерийн тайлбарлаж буйгаар хар эрчим хүчийг судлах ажил үе үеийн эрдэмтдээс нөр их хөдөлмөр шаардсаар ирсэн ба тэдний зохион бүтээсэн дээрх загвар энгийн материудтай харилцан үйлдэл хийж чаддагаас мэдэгдэхүйц үр дүнд хүрчээ. Тэрбээр энэ онол өнөө цагийн олон үзэлтэй зөрчилдөж буй ч огторгуй судлалыг өргөжүүлж, шинэ гарц нээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ. Тэдний онолоор огторгуйн атомын жижиг хэсгүүдийн дундах өндөр энергийн импульсууд хар эрчим хүчийг хөгжүүлж, микро тэсрэлтүүдийг үүсгэснээр шинэ бичил хэсгүүд бүрэлддэг байна. Энэ нь дээрх санааг дэвшүүлсэн анхны судалгаа аж. Мөн шинэ судалгаагаар вакуум энергийн хэрэглээг гаргаж, огторгуй доторхи эрчим хүчээ өөрөө бий болгодог гэсэн санааг дэвшүүлжээ. Судалгааны багийнхны тэмдэглэснээр огторгуй дахь бичил атомын идэвхжил хар эрчим хүчний гол нөөц болдог төдийгүй огторгуйн өөрчлөлтийг тогтоох үндсэн хүчин зүйл болж байгаа аж. үүнээс үндэслээд сансар огторгуй эдүгээ 11.5 тэрбум жилийн тэртээгээс дөрөв дахин томорсон ч эрт цагт их хэмжээний хар эрчим хүч огторгуйг хөлдөнги байдалд барьж байжээ гэж дүгнэхэд хүрчээ. Матери болон энерги сансрын уудмыг тэлэх гол материал болсон гэж тэд үзэж байна. 8. Нейтрон одод ган төмрөөс 10 тэрбум дахин бат бөх Хүний илрүүлсэн хийгээд бүтээсэн ямар ч зүйл оддын цөм болон гадарга шиг хатуу, бат бөх биш гэнэ. Компьютерийн нарийвчилсан тооцоогоор нейтрон од гэгддэг одой гарагуудын гадарга одоогоор судлагдаад буй огторгуйн бүх биетээс хамгийн бат бөх нь аж. Судалгааг хийсэн АНУ ын Индианагийн их сургуулийн эрдэмтэд Чарльз Хоровицийн тайлбарласнаар нейтрон одод хар нүхний дараа орох огторгуй дахь хамгийн нягт биет юм. Нейтрон одны цайны халбага дүүргэх төдий хэлтэрхий 100 сая орчим тонн жин татна. Астрономичдын үздэгээр нейтрон одод жирийн одтой харьцуулахад хэд дахин бат бөх ч соронзон орон нь дэндүү хүчирхэг тул гадаргуу дээр нь цууралт үүсэх тохиолдол бий. Мөн татах хүчний нөлөөгөөр толгод мэт товгор үүсдэгийг ажигласан Ч.Хоровицийн баг тэдгээрийг уулс гэж нэрлэжээ. Нейтрон оддын уулсыг ажигласны дүнд компьютерийн нарийвчилсан загвараар дээрх судалгааг гаргасан тэрбээр хамгийн хатуу нейтрон одыг тодруулахаар ажиллаж байна. 7. Бархасбадийн ”дээрэм” давтагдана 12 жилийн турш дэргэдээ байлгасан сүүлт одоо Бархасбадь гараг 60 жилийн өмнө “сулласан” ыг судлаачид олон жилийн өмнө тогтоосон. Харин саяхны судалгаагаар эрдэмтэд тэрхүү явдал ирэх хэдхэн жилийн дотор давтагдах магадлалтайг нээжээ. Мэргэжилтнүүдийн 147Р/Кушида Мурамацу хэмээн нэрлэсэн сүүлт одыг аварга Бархасбадь гарагийн татах хүч 1949 онд өөртөө урвуулж, 1961 он хүртэл тойрог замдаа байлгасан аж. Энэхүү хачирхалтай хөдөлгөөнийг 1993 онд нээсэн Кацухито Оцукагийн ахалсан олон улсын багийн тооцоогоор 400 метр өргөн 147Р/Кушида Мурамацу сүүлт од судлаачдын нээлтээс өмнө хоёр, гурван ч удаа Бархасбадийн эрхшээлд байсан бололтой. Сансрын биет Бархасбадь гарагийн нөлөөнд автах явцыг эрдэмтэд ганц л ажигласан нь Гуталчин Леви 9 хэмээх сүүлт од уг гарагтай 1994 онд мөргөлдсөн явдал юм. Мөргөлдөөний нөлөөгөөр Гуталчин Леви 9 олон хэсэг болон бутарчээ. Өнгөрөгч долдугаар сард Бархасбадийн гадаргаас ажиглагдсан хэд хэдэн ор, гарагийг тойрон эргэлдэгч жижиг биетүүд тэрхүү мөргөлдөөний ул мөр байх талтай. Барбасбадийн татах хүчинд автсан ихэнх биетээс ялгаатай нь 147Р/Кушида Мурамацу сүүлт од хүчирхэг гарагийн тойрог замаас мултарснаараа судлаачдын анхаарлыг татсан байна. 147Р/Кушида Мурамацу өдгөө Ангараг, Бархасбадь гарагийн хоорондох солирын бүсийн тойрог замд эргэлдэж буй аж. Энэхүү сүүлт одоос гадна 111Р/ Хелин Ром Крокетт хэмээх сүүлт од 2068 2986 онд мөн Бархасбадийн хүчинд автан бүтэн жарны турш дагуул нь болох төлөвтэй байна. Харин энэхүү судалгаатай холбогдуулан манай гараг Бархасбадийн адил дагуулынхаа тоог нэмэх боломжтой эсэхийг судалсан эрдэмтэд дэлхий лав ойрын хэдэн зуун жилдээ хоёр сартай болохгүй гэж үзжээ. Манай гараг бусад жижиг биетийг өөртөө татахаас илүү аварга биетүүдэд татагдах магадлал нь хавьгүй илүү аж. 6. Дэлхийтэй төстэй, устай гаpaг олдов Дөч орчим гэрлийн жилийн цаанаас одон орон судлаачид дэлхийгээс зургаа дахин том, ус ихтэй, уур савссан гараг нээснээ зарлалаа. Амьдрал орших аргагүй халуун ч гадаад үзэмжээрээ дэлхийтэй төстэй тэрхүү гарагийн гадаргын 75 хувь ус гэнэ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр агаар мандалтай нь тодорхой, тэнгис далайтай тэр гараг манай нарны аймгаас гадна олдсон гарагуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь аж. Супер дэлхий гэгдсэн шинэ гараг Тэнгэрийн ван, Далайн ван гарагийн хооронд оршдог чулуурхаг гарагуудын дунджаас хоёр дахин жижиг бөгөөд GJ1214 эх гараг нь нарнаас 3000 дахин бүдэг одой улаан хэмээх гараг. Эх нар нь болсон улаан одойтой ойр тул супер дэлхийн хэм цельсийн +200 орчим гэнэ. Улаан одой гарагаас ердөө 1.3 сая бээрийн зайд оршдог супер дэлхий тэнхлэгээ 38 цагт нэг эргэж, нараа бүтэн жилд нэг тойрдог. “MEarth” төслийн хүрээнд Америкийн Харвардын их сургууль болон Смитсонианы хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг 16 инчийн голчтой найман дурайн авиагаар нарны аймгаас гадна оршдог 2000 орчим одой гарагийг судлах явцдаа GJ1214 од болон гарагуудыг нээсэн нь энэ аж. Улаан одой нь Тэнгэрийн заадас дахь гарагуудын хамгийн түгээмэл хэлбэр юм. Супер дэлхийн нар GJ1214 гарагийн дөрөвний гурав нь ус, мөснөөс, үлдсэн дөрөвний нэг нь чулуулгаас бүтжээ. Дэлхийтэй төстэй гэгдсэн бусад гарагаас ялгаатай нь GJ1214 ийн аймаг дахь гарагууд дэлхийтэй ойр тул НАСА гийн “Hubble” зэрэг хиймэл дагуулууд супер дэлхийн агаар мандалыг судлах бүрэн боломжтой. 5. Вайоманавтууд вайом руу хөөрнө Сансарт ниссэн хүмүүсийг сансрын нисгэгч юмуу одон оронч гэж өнөөдрийг хүртэл нэрлэж ирсэн. Оросуудыг сансарт нисэхэд космонавты /сансрын нисгэгчид/,америкчуудыг нисэхэд астронавты / одон орончид/ нислээ гэдэг. Харин хятадууд өөрсдийн төлөөллөө сансарт нисэхэд тайконовты/ нууц нисгэгчид/ хэмээн нэрийдсэн. Тэгвэл удахгүй вайоманавты гэсэн бас нэгэн шинэ нэртэй нисгэгчид бий болох нь. Энэтхэгчүүд өөрсдийн нисгэгчээ ийн нэрлэх бөгөөд 2015 онд вайоманавтчууд сансрыг зорих юм байна. Вайоманавт гэсэн нэрийн үндэс нь санскрит хэлнээс гаралтай бөгөөд “вайома” (үyoma)- нь сансар болон тэнгэр огторгуй гэсэн утгыг агуулдаг аж. Тэгэхээр энэтхэг нисгэгчийн нэр тэнгэрээр аялагч гэсэн утгыг агуулжээ. Сансрын нисгэгчдээ хайрласан энэтхэгчүүдийн нэр чихнээ сонсголонтой, сайхан утгатай зөв сонголт байна гэдгийг Нью Дели их сургуулийн санскрит хэлний мэргэжилтэн, профессор Чодури Упендер Рао онцлон тодотгосон байна. Энэтхэгийн сансрын байгууллага The Indian Space Research Organisation (ISRO) нь 2015 оны анхны нислэгтээ одооноос бэлтгэж эхэлсэн бөгөөд нэр дэвшсэн 200 нисгэгчээс сонгон шалгаруулалт хийх юм байна. Энэхүү 200 нисгэгч нь бүгд цэргийнх бөгөөд эдгээрээс зөвхөн хоёр нисгэгч шалгарч, гурван хүний суудалтай вайомийн хөлгөөр вайомийг зорих ажээ. 4. Хоёр дахь дэлхийг энэ онд илрүүлнэ. Британийн Дээдсийн шинжлэх ухааны нийгэмлэгийн хурал дээр английн эрдэмтэд шуугиант мэдээллийг түгээлээ.Дээдсийн шинжлэх ухааны нийгэмлэгийн энэ удаагийн их хурал SETI/ харь ертөнцийн ухаантны эрэлд гарч анхны туршилт явуулсны (Search for Extra Terrestrial Intelligence)/ 50 жилийн ойн хүрээнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 1960 онд Корнеллийн их сургуулийн одон оронч Фрэнк ДрейканхТау Кит оддоос Эпсилон Эридина одод хүртэл дамжих радио дохиоллыг суурилуулж ажиглаж эхэлсэн байна. Тухайн үед сансрын эл биес дэлхийтэй төстәй гарагуудыг дагуулсан, хоёр дахь дэлхий болох хамгийн өндәр магадлалтай нэр дэвшигч хэмээн тооцогддог байж. өнөөдөр SETI ийн хүрээнд асар том, хүчирхэг радио дуран Аллена (АТА) Калифорни хотноо сансрын радио эфирийг мөрдөн ажиллаж байна. өдгөө сансрын жингүйдэлд 42 антенн байгаа бөгөөд ойрын ирээдүйд 350 антенн болгон ихэсгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хурлын үеэр Женевийн их сургуулийн профессор Мишель Майор нэгэн шуугиант мэдэгдлийг хийсэн тухай Би би Си мэдээлжээ. Тэрээр, нарны аймгийн хязгаар дахь дэлхийтэй жин, бүтцээрээ тун адилхан анхны гарагийг 2010 оны сүүлээр илрүүлэх болно гэж мэдэгдсэн байна. “Амьдрал үүсэх боломжтой бүхий л нөхцөлийг бүрэн хангасан, дэлхийн “ихэр” гарагийг илрүүлж олох шинэ төслийг бид боловсруулсан. Ийм итгэлтэйгээр хэлж байгаа маань сүүлийн 15 жилийн техник, технологийн үсрэнгүй хөгжлийн ач” гэж профессор Майор онцолсон байна. Эрдэмтэн Майор 1995 онд хамтрагч Дидье Квелоцийн хамт анхны экзогараг 51 Пегаса b ийг илрүүлж байсан. Эл гараг нь нар шиг Герцшпрунг Расселийн диаграммын үндсэн дараалалд оршдог. Эдгээр оддын энергийн үүсвэр устөрөгчөөс гаралтай халуун, хүйтний цөмийн нийлэгжил. Харин ийм төрлийн хамгийн сүүлийн нээлтийг 2009 оны арванхоёрдугаар сард Америкийн эрдэмтэд хийсэн. Тэд нартай гайхалтай төстэй гарагуудийн системийг илрүүлсэн билээ. Эл шинэ систем нь дэлхийгээс таван мянган гэрлийн жилийн зайд оршдог. Оддын эргән тойронд нарны ихэр хоёр том хийн бөмбөлөг эргэлдэн үүсч буй агаад Санчир, Бархасбадь гарагууд үүсч байхдаа ч иймэрхүү байдалтай байсан. Энд үнэхээр амьдрал үүсч болох болов уу гэдэг том асуулт өдгөө тулгараад байна. Эл систем нарнаас хавьгүй жижиг бас харанхуй, хүйтэн. Ер нь бол одон орончид сүүлийн 50 жилд 100 орчим үлэмж том гарагийг илрүүлж чадсан. Гэвч тэдний нэг нь ч орчин үеийн төсөөллөөр амьдрал үүсэх боломжтой гарагийн тоонд багтаж чадаагүй. Учир нь эл хийн үлэмж биетүүдийн зарим нь хэмжээгээрээ Бархасвадиас хэд дахин том. Түүнээс гадна тэдгээрийн зарим нь өөрийн одтойгоо хэт ойрхон эсвэл хэт хол эргэлддэг аж. Тэгэхээр энэ онд одон орончид үнэхээр хоёр дахь дэлхийг илрүүлж чадах эсэхийг хүлээгээд л сууж байя. 3. Нисдэг тавгууд Англид хэдэн зуугаар үзэгдсэн Британийн үндэсний архивын албан ёсны сайт тав дахь нууц материалаа дэлхий дахинаа дэлгэсэн байна. Уг нууц материалын хэмжээ хэдэн зуун мегабайт.Нууц материалд цэрэг, цагдаагийн ажилтнууд болон удирдах албаны тусгай ажилтнуудын харсан, сонссон, тулгарсан харь гарагийнхны тухай баримт мэдээллүүд багтжээ. Энэ нь англичууд харь гарагийг үндэслэлтэйгээр судлан, дэлгэдгийг харуулж байгаа юм. Түүнээс гадна тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг тавгууд хэдэн мянгаараа эргэлдэж байсан нь ч илэрч байгаа юм. Харь гарагийн нисдэг тавгийг харсан хүмүүс харсан зүйлээ зураглан, цаг хугацаагаар нь бичин тэмдэглэж хувийн архивтаа хадгалж байсан байна. Нисдэг тавгууд янз бүрийн хэлбэртэй байснаараа онцлог байж. Гэхдээ бүгд хүний гараар бүтсэн нь тодорхой байсан гэнэ. Магадгүй харь гарагийнхан дотроо олон янз ч юм билүү? Зарим судлаач нисдэг тавагны загвар дэлхийн техникийн хөгжлийн төвшнөөс хамаарч өөрчлөгддөг гэж дүгнэжээ. Хүмүүсийн хэдийд харсан цаг хугацаанаас ангилан ажиглахад ойролцоо хугацаанд харсан хэсэг хүмүүсийнх тавган хэлбэртэй, дараа үеийнх гурван өнцөгт дүрстэй болж хувирсан байх жишээтэй. үнэхээр харь гарагийн нисдэг таваг гэж байна уу гэдэгт баталгаатай хариулт өгөх боломжгүй юм. Гэхдээ цэрэг, цагдаагийн мэргэжилтнүүдийн цуглуулсан эдгээр баримтыг няцааж боломгүй. Учир нь Британийн зөвхөн нэг байгууллагын хэсэг хүмүүс ийм материал цуглуулаагүй энд тэндхийн янз бүрийн байгууллагынхан өөр өөр газар, өөр цаг хугацаанд харийнхныг харж байсныг баримтууд илтгэдэг. Олон хүн ийм дэмий зүйл бодон олж, баримтжуулан хадгална гэж баймгүй. Тэр ч атугай 2000 онд Линкольншир гүнгийн эзэмшил газрын цагдаагийн ажилтнууд нисдэг таваг харснаа видео бичлэг хийн хадгалсан байдаг. Тухайн үед эл бичлэг олон нийтэд цацагдахад харийнханд үл итгэгч хэсэг хүмүүс зохиомол бичлэг хэмээн няцааж байсан бол бусад хүмүүст учир битүүлэг хэвээр үлдсэн. Мөн тус сайтад тавигдсан материалуудын дунд 1986 онд ханхүү Чарльзийн сууж явсан онгоцны бүхээгт харийнхны илгээсэн улаан туяа бүхий дохио мэдрэгдэж байсан тухай мэдээлэл байгаа аж. үүнээс үзэхэд, харь гарагийнхан эрх мэдэлтэн, улстөрчдийг мэддэг төдийгүй судалдаг бололтой. Учир нь 1997 онд Их Британийн Дотоод хэргийн яамны сайд асан Майкл Ховардын байшин дээгүүр нисдэг таваг эргэлдсэн тухай шуугиж байсан. Уг сайтад ч энэ тухай мэдээлэл тавигджээ. Жунгинасан дуутай асар том эл хөлгийг тэр үед зургаан хүн харсан байдаг. Итгэхэд бэрх ийм олон мэдээлэл хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна. Гэхдээ олон түмний харсан эдгээр зүйлсийг эрс няцааж болохгүй. Харь гарагийнхан яагаад байж болохгүй гэж? Гэхдээ яагаад заавал Их Британийг илүүд үзээд байгаа юм бол? 2. Амьдрах боломжтой гариг олджээ Нарны аймгийн хязгаар бүсэд нартай төстэй улаан одой одыг бүтэн тойрохдоо 37 хоногийг зарцуулдаг 581g гэх ер бусынгариг олдсон байна. Энэхүү гариг нь агаар мандалтай учир амьдрал үүсэхэд бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж – Амьдралын нөхцөл бүрдсэн байж болзошгүй огторгуйн иймэрхүү биетийг эрдэмтэд нэг бус удаа илрүүлж байсан. Гэхдээ бяцхан улаан од “Gliese 581” ийг тойрон эргэдэг “581g” од нь өөрийнхөө төрөлд анхдагч болж байгаа юм. Америкийн одон орон судлаачдын дүгнэснээр, “581g” нь манай дэлхийгээс 20 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд манай гаригаас даруй дөрөв дахин хүнд жинтэй гэнэ. Уг гариг өөрийн од “Gliese 581 “ ийг бүтэн тойроход 37 орчим хоног зарцуулдаг байна. Шинээр илэрсэн гаригийн төрх байдал нь ерөнхийдөө чулуурхаг, хадархаг аж. Огторгуйн биетийн гадаргуу дээр ус шингэн байдлаараа хадгалагдаж байх бүрэн боломжтойгоос гадна таталцлын хүчин мэдрэгдэж буй нь агаар мандал буйн илэрхийлэл гэнэ. Вашингтон хотын Карнегийн их сургууль болон Санта Круз хотын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эл гаригийг нээсэн аж. Эрдэмтдийн дүрслэн өгүүлж буй эдгээр шинж чанар уг гариг дээр үнэхээр байгаа нь баталгаажвал амьдралын нөхцөлтэй бусад огторгуйн биесээс хамгийн боломжийнх нь болох юм. “Хүн төрөлхтөн ийм гаригийг нээх гэж хэдэн арван жилийг зарцуулсан. Амьдрал үүсэх бүрэн боломжтой дээд, доод температуртай гаригийг судлан эрсний эцэст бид оллоо. Иймэрхүү гариг хангалттай олон байж ч болох юм” гэж судлаач Пол Батлер онцолсон байна. Одон орончид одоогоор уг гаригийг “амьдрал үүсгэхэд бүрэн тохиромжтой” хэмээн онцлон бичиж байгаа ч энэ нь хүн төрөлхтөн шууд очоод суурьшчихна гэсэн үг бишийг ч тодотгосон байна. Шинэ гаригийн агаар мандал ямар химийн элементээс бүрдсэн гэдгээс авахуулаад судлан тодруулах зүйл олон. Хэрвээ агаар мандлыг хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий бүрдүүлж байвал тус гариг дээр амьдрал бий болох боломжтой гэнэ. Америкийн одон орончдын шинэ нээлтийн талаар Санкт Петербург хотын их сургуулийн оддын динамик ба огторгуйн механикийн төв лабораторийн мэргэжилтэн физик математикийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Анна Петрова “Танин мэдэхүй” сэтгүүлд тодруулга өгсөн байна. “Амьдрах нөхцөл бүхий гаригууд биднээс холгүйхэн оршин тогтнож буйн баталгаа улам ихэссээр байна. Энэ нь “A Message From Earth” төслийн үндсэн зорилго шүү дээ. Бяцхан улаан одны гаригийн систем “Gliese 581” ийг 2005 онд илрүүлж байсан. Гэтэл өдгөө энэхүү одны систем нь хүн төрөлхтнийг угтаж авах боломжтой шинж чанаруудаасаа дэлгэж байна. Зөвхөн эл систем л гэхэд асар их нөөц баялагтай. Саяхан нээгдсэн “581g” гаригаас гадна 581с ба 581е гэсэн кодтой “нутагшиж болохуйц” хоёр хөрш бий. Бидний харж байгаачлан Глизе 581 оддын гаригийн систем нь цаашид судалгааны томоохон объект болох нь гарцаагүй. Эл гариг өнөөдрийн байдлаар бусад экзогаригуудаасаа хамгийн үнэт олдвор нь болоод байна. Мөн од хоорондын сансрын нислэгийн хувьд ч чухал цэг байх нь гарцаагүй. Гэхдээ харь гариг дээр суурьших хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл хэдэн арван жилийн дараа бус хэдэн зуун жилийн дараа биелж ч болох юм. Учир нь 20 гэрлийн жилийн зай гэдэг хүн төрөлхтний технологийн одоогийн төвшинд төсөөлөгдөшгүй алс хязгаар. Бид гэрлийн хурдаар аялж нэгэнтээ сураагүй юм чинь өнөөгийн хөгжлийн байдлаар Глизе 581 гариг уруу нисэхэд багаар бодоход 240 мянган жил шаардагдана” гэсэн байна. 10 настай охин супернова нээлээ Канадад 10 настай охин Тэнгэрийн заадсаас бүдэгхэн гэрэлтэх супернова олжээ. Кэтрин Грей супернова нээсэн хамгийн залуу хүн болов. Тэрбээр сонирхогчийн одон орон ажиглах дуран авайгаар авсан зургуудыг судалснаа аавдаа үзүүлжээ. Кэтрин охин 17 хэмжээст тод гэрэлтэх шинэ суперноваг өнгөрөгч ням гаригт илрүүлсэн байна. Нарнаас хэд дахин том одны сүйрлийн нөлөөгөөр супернова үүсдэг. Гэхдээ энэ нь маш ховор үзэгдэл аж. 240 орчим сая гэрлийн жилийн цаана орших суперноваг илрүүлсэн Кэтриний нээлтэд түүний эцэг одон орон сонирхогч Пол Грей тусалжээ. Нээлтийг Канадын одон орон судлалын нийгэмлэг бүртгэж авсан байна.
  5. Марк Твен ба Галилейн сүүлт од Алдарт зохиолч Марк Твен 1835 онд төржээ. Түүний төрсөн өдөр дэлхийн хажуугаар Галилейн сүүлт од өнгөрчээ. 1910 онд сүүлт од дэлхийд дахин ойртон ирэхэд зохиолч нас барав. Тэр өөрийн үхлээ бүр 1909 онд зөгнөж “Би энэ ертөнцөд Галилейн сүүлт одтой хамт ирсэн, дараа жил түүнтэй хамт буцна” гэж ярьдаг байв. Хос Брисон 1950 иад оны сүүлчээр Жорж Д.Брисон албан ажлаар Кентукки мужийн “Brown Hotel” буудалд буув. Брисон 307 р өрөөний түлхүүр гардан авмагцаа шуудан ирсэн эсэхийг асуув. Түүнд “307 р өрөөний Жорж Д.Брисонд” гэсэн захиа гардууллаа. Хэн нэг нь түүнийг заавал энэ өрөөнд орно гэж мэдсэн мэт. Гэтэл уг захиа түүнд биш, өмнө нь тус өрөөнд буудалласан Жорж Д.Брисонд ирсэн байв. Алдагдсан ном эзэндээ ирлээ Америкийн зохиолч Энн Пэрриш 1920 онд Парисын хуучин номны дэлгүүрээс “Жек Фрост ба бусад түүх” ном авчээ. Тэр хүүхэд байхдаа энэ номыг унших дуртай байсан тухайгаа нөхөртөө ярилаа. Нөхөр нь номыг нээхэд эхний хуудсан дээр “Энн Пэрриш. 209Н, Уэбберстрит, Колорадо Спрингс” гэж бичсэн байжээ. Үүргээ гүйцэтгэсэн сум 1883 онд Генри Зигланд нэг хүүхнээс харьцаагаа тасалжээ. Хүүхнийг амиа хорлосны дараа ах нь Генрийг алахаар буутай ирэв. Тэр Генрийг буудмагц бас амиа хорлов. Харин сум Генригийн нүүрийг шүргээд мод оножээ. Генри хувь заяагаа аргалчихлаа гэж баярлав. Хэдэн жилийн дараа Генри тэр модыг хөрөөдөж унагах гээд барсангүй. Тэгээд тэслэгч авчран дэлбэлэв. Гэтэл модонд зоогдсон сум цойлон гарч ирээд Генригийн толгойг онож, газар дээр нь алжээ. XVI Людовикийн муу едөр Францын хаан XVI Людовикийг бага байхад “Сар бүрийн 21 ний өдөр таны час өдөр” гэж зурхайч сэрэмжлүүлжээ. Иймээс тэр хэзээ ч 21 ний өдөр чухал арга хэмжээ төлөвлөдөггүй байв. Гэвч хаанаас бүх зүйл хамаардаггүй аж. 1791 оны долдугаар сарын 21 нд хаан хувьсгалт Францаас зугтаахыг завдаад баривчлагдав. 1791 оны 9 р сарын 21 нд Франц Бүгд найрамдах улсаа тунхаглалаа. Харин 1793 оны 1 р сарын 21 нд XVI Людовик хааныг гильотинд цаазалжээ. Хоёр удаа аминд нь оржээ 1930 аад онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок олон давхар байшингийн дэргэдүүр явж байтал гэнэт бяцхан хүү толгой дээр нь унажээ. Сүйдтэй юм болсонгүй, хоёул жаахан айгаад өнгөрөв. Хүүгийн эх цонхоо хаахаа мартсан аж. Жилийн дараа Жозеф мөн тэр гудамжаар явж байтал гэнэт дээрээс нь нөгөө хүүхэд дахиад унажээ. Аз болоход хэн нь ч гэмтсэнгүй. Хоёр хүн, нэг амьдрал Огайо мужийн ихрүүд хэдхэн долоо хоногтой байхад эцэг эх нь нас баржээ. Тэд хоёр өөр айлд үрчлэгдсэн бөгөөд шинэ эцэг эхчүүд хөвгүүдээ Жеймс гэж нэрлэв. Хоёр хүү маш сайхан зурдаг, гарын уртай бөгөөд хоёул хуулийн мэргэжил эзэмшжээ. Ихрүүд хоёул Линда гэдэг эхнэртэй ба нэг нь хүүгээ Жеймс Алан, нөгөө нь Жеймс Алан гэж нэрлэсэн байна. Хоёр Жеймс анхны эхнэрээсээ салаад хоёул Бетти гэдэг бүсгүйчүүдийг эхнэрээ болгожээ. Тэдний нохой хүртэл адилхан Той гэдэг нэртэй. Ихрүүд 40 настайдаа анх бие биенийхээ тухай олж мэдэн, яг адилхан амьдралаар амьдарснаа гайхжээ. Ихрүүдийн ижил үхэл 2002 онд Финляндын хойт нутагт 70 настай ихрүүд хоорондоо огт холбоогүй мөртлөө автын осолд цагийн зайтай өртөж, нас баржээ. Замын энэ хэсэгт ойрд осол аваар болоогүй учраас нэг өдрийн дотор хоёр осол гарахад цагдаа нар шоконд оржээ. Тэр тусмаа хохирогчид ихрүүд гэдэгт цагдаа нар итгэж чадахгүй байлаа. Ихрүүдийн давхацсан үхэл Жон ба Артур Мауфорт нар бие биеэсээ 80 миль зайтай амьдардаг байв. 1975 оны 5 р сарын 22 нд тэд цээжээр хүчтэй өвдлөө хэмээн өөр өөр эмнэлэгт хүргэгдэв. Аль аль нь нөгөөгөө өвдсөнийг мэдээгүй байв. Ихрүүд эмнэлэгт очоод удалгүй бараг нэгэн зэрэг нас баржээ.
×
×
  • Create New...