Jump to content
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.

Search the Community

Showing results for tags 'киноны'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 6 results

  1. “Walt Disney” пикчерс “Дамбо”, “Мулан” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тэгвэл эдгээр бүтээлийн нэг “Аладдин” бүрэн хэмжээний кино 5 сард нээлтээ хийнэ. Эл бүтээлийн найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрийг Наоми Скотт болон Мена Массуд, Вилл Смит нар бүтээж байна. Гудамжны хүү Аладдин гүнж Жасминд дурлаж, шидэт дэнлүүний тусламжтай, өөрт тулгарсан саад тотгорыг хэрхэн давж байгаа талаар гарна.
  2. Cricket Fever: Mumbai Indians (Season 1) Гарах өдөр: 3 сарын 1-нээс Энэтхэгийн Премьер лигийн тухай цуврал Cannon Busters (Season 1) Гарах өдөр 3 сарын 1-нээс Cannon Busters нь Netflix-н комикоос сэдэвлэсэн шинэ аниме. Larva Island (Season 2) Гарах өдөр: 3 сарын 1нээс Нөгөө хоёр заваан өтны тухай цуврал гарч эхлэх юм байна. Northern Rescue (Season 1) Гарах өдөр: 3 сарын 1 2018 оны 5 сард Netflix Канадын CBC продакшнтай хамтран нэгэн шинэ цувралд хамтран ажиллахаа зарласан билээ. Ерөнхий түүх нь бол хуучин амьдралаа орхиж шинэ орчин үеийн амьдралруу тэмүүлж буй гэр бүлийн тухай юм. The Boy Who Harnessed the Wind (Бүрэн хэмжээний кино) Гарах өдөр: 3 сарын 1 Яг энэ киноны нэртэй ном зохиол байдаг ба энийг нь 2 цаг үргэлжлэх бүтэн кино болгон хүргэх гэж байгаа юм байна. Rebellion (Season 2) Гарах өдөр: 3 сарын 4 Энэхүү цувралын эхний бүлэг нь 2016 онд хүмүүст хүрсэн одоо үргэлжлиж дараачийн бүлгээ гаргах гэж байгаа юм байна. Walk. Ride. Rodeo (Бүрэн хэмжээний кино) Гарах өдөр: 3 сарын 8 Энэхүү кино нь улсын морин уралдааний тухай гарна. Ямартай ч хүмүүст урам зориг өгөх сайхан кино гэсэн. Secret City (Season 2) Гарах өдөр: 3 сарын 6 Нэг улс төр судалдаг сэтгүүлчийн тухай гарна. Миний лав сонирхол биш ха After Life (Season 1) Гарах өдөр: 3 сарын 8 Энэ цуврал нь маш ам сайтай байгаа. Яагаад гэвэл инээдмийн гэдэг утгаараа бас уг цувралын найруулагч, зураглаач гээд бүх л зүйлийг нь хйидэг хүн өөрөө гол дүрд нь тоглож байгаа юм. Triple Frontier (Бүрэн хэмжээний кино) Гарах өдөр: 3 сарын 15 Онц сонирхолтой кино ямартай ч трэйлерийг нь үзээд үзэх хүсэл төрөх байх. Энэ кинонд бидний сайн мэдэх хэдэн алдартай жүжигчид тоглосон байна. Turn Up Charlie (Season 1) Гарах өдөр: 3 сарын 15 Нэгэн DJ залуугын тухай гарна. Уг цувралыг хийсэн хүн өөрөө гол дүрдээ бас тоглоно. Нээх тийм ч сэтгэл татахаар кино шиг надад санагдахгүй л байна. Dehli Crime (Season 1) Гарах өдөр: 3 сарын 22 Хэл: Энэтхэг Энэтхэгт 2012 онд болсон хэд хэдэн гэмт хэргээс сэдэвлэн хийгдсэн сонирхолтой цуврал. The Dirt (Бүрэн хэмжээний кино) Гарах өдөр: 3 сарын 22 Хөгжим сонирхогч залуусын сайн мэдэх рок н ролл-н домог болсон Mötley Crüe хэмээх рок хамтлагийн тухай намтарчилсан кино юм. Миний хувьд бол тэсэн ядан хүлээж байгаа. The Highwaymen (бүрэн хэмжээний кино) Гарах өдөр: 3 сарын 29 Энэ киног хийгчид ямартай ч маш сайн болсон гэдэгт итгэлтэй байгаа юм байна лээ. Osmosis (Season 1) Гарах өдөр: 3 сарын 29 Энэ цуврал нь хамгийн их хүлээлтийг бий болгосон цуврал гэж дүгнэж болно. Ямартай ч энэ цуврал бол миний үзэх лист-д байгаа.
  3. Аймшгийн киноны салбарт тухайн кино хэрхэн хүмүүст хүрэх нь найруулагчаас маш их хамааралтай байдаг. Зарим аймшгийн кино дуу авиа эффектээр айлгах төдий болоод дараачийн үзэгдлүүдийг авдаг бол зарим мэргэшсэн сайн найруулагчид киногоо хийхдээ үзэгдлүүдийг нарийн төгс санасандаа хүрсэн байдлаар авч үүнийгээ театруудаар гаргаж үүндээ маш өндөр үнэлгээг авч дараачийн ажилдаа ордог байна. Тэдгээр чанартай хийгдсэн аймшгийн кинонуудын нэг нь бол яах аргагүй Стивен Кингийн зохиолоор бүтсэн найруулагч Стэнли Кубрикийн найруулсан, гол дүрд нь жүжигчин Жек Николсон, Шелли Дюваль нар тоглосон "Гялбаа" (The Shining) билээ. Уг киног анх гарахад үзэгдчид өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Учир нь дэлгэцэд гарах ихрүүдийн аймшигтай хэсгүүдээс илүүтэйгээр тухайн киноны дүрүүдийн үйл явдал, гаргаж буй үйлдэл, үзэгдлүүд нь үзэгчдэд маш аймшигтай сэтгэгдэл төрүүлж чадсан юм. "Гялбаа" маш сайн үнэлгээтэй их амжилтыг олж "Классик" аймшгийн кино болсон ч тухайн үед жүжигчид болон киног бүтээсэн хүмүүс гол дүрийн эмэгтэй жүжигчин Шелли Дювалаас жүжигчний ур чадварын олон зүйлийг шаардаж тус кинонд хөөрхий бүсгүйг золиослон найрсаг бус хандаж байсанг хүн бүр сайн мэддэггүй. 1980-аад онд Шелли Дюваль ирээдүй нь зурайсан мандаж явсан залуу жүжигчин бүсгүй байлаа. Харамсалтай нь "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа тэр өөрийн жүжиглэх ажлаа бараг л орхихоор шийдсэн юм. Юу түүнийг ийм байдалд хүргэсэн юм бол? "Гялбаа" кинонд залуухан эмэгтэй жүжигчин маань найруулагч Стэнли Кубрикийн асар том ширүүн сорилтуудыг даван гарсан байдаг. Энэ нь хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болох бэйсболийн цохиуртай хэсгийг 127 удаа давтан авахуулж хашхичиж уйлж хоолойгоо сөөтөл орилсон. Түүний энэ давталт нь Геннисийн номонд хүртэл бичигдсэн байдаг. Гэхдээ харгис найруулагчийн шалгуурын эцэст Шелли Дювалийн үс унаж эхэлсэн гэдэг. Дарин дээр давс гэгчээр алдарт зохиолч Стивен Кинг хүртэл түүний дүр дээр маш шүүмжлэлтэй ханддаг байна. Алдарт зохиолч түүний дүрийн тухайд "Би "Гялбаа" киног үзэн яддаг. Учир нь Венди Торронсийн дүрийг харахад орилоод л тэнэг царайлаад байдаг. Би ийм эмэгтэйг зохиолдоо төсөөлж бичээгүй" гэж хэлж байв. Тэрээр номондоо Венди Торренсийг аймшгийн зүйлс болохыг урьдчилж таахыг ч хүсэхгүй хатуу ширүүн зантай шаргал үст эмэгтэйн дүрээр анх бичсэн байдаг. Стивен Кинг анх бидний сайн мэдэх "American Horror Story" цувралын од Жессика Лэнгийг тоглуулахаар бодсон байсан ч найруулагч Стэнли Кубрик киноны дүрийн сонголтоор Шелли Дювалийг авсан байсан юм. Шелли Дюваль "Гялбаа" кинон дээр Гэсэн ч тухайн үед Шелли Дюваль өөрийн сонгогдсон дүрдээ маш сайн жүжиглэж байсан ч энэ нь ааштай найруулагч Стэнли Кубрикт тийм ч хангалттай санагддаггүй байв. Харин ч найруулагч Шелли Дювалийг өөлж гоочилж цаг ямагт шүүмжлээд л огт түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ааш зан гаргадаг байв. Жек Николсон болон Стэнли Кубрик нар "Гялбаа" киноны зураг авалтын үед Стэнли Кубрик: Амьдрал ба зураглал баримтат кинон дээр түүний охин Вивиан Кубрик аавынхаа тухай дурсан ярихдаа "Аав Жек Николсоний зургийг авч байхдаа маш найрсаг хандаж тэд гар нийлдэг байсан. Түүнийг магтдаг хирнээ Шелли Дювалийн зургийг авах болохоороо тэс өөр найруулагч болчихдог байсан" гэж байв. Ширүүн найруулагч Шелли Дювалийг тусгаарлаж, жүжиглэж байхад нь яриаг нь таслаад л давтуулаад байдаг байв. Энэ байдал бүсгүйд яг л эрүү шүүлтэд орж байгаа мэт байдаг байв. Тэр хэдэн цагийн турш уйлаад л мөн уйлахынхаа хажуугаар дүрийнхээ үгийг хэлээд л энэ нь маш олон давталттай явагдаад л... Шелли Дюваль өөрийн тоглосон дүрийнхээ тухай Дэвид Хьюзийн "Гялбаа" номонд дурсан хэлэхдээ "5 сараас 10 сар хүртэл надад маш хэцүү байсан. Би энэ дүрийг маш сайн болгохын тулд хичээн маш их стрессдсэн. Стэнли Кубрик намайг урд нь байгаагүйгээр минь шахаж шаардаж байсан. Энэ дүр бол миний тоглосон дүрүүдээс хамгийн хэцүү нь" гэжээ. Мөн Стэнлий Кубрикийн охин Вивиан Кубрик хэлэхдээ "Тэр бидэнд (кино багийнхан) 'Битгий Шеллиг өрөвд' гэж хэлдэг байсан. Битгий түүнийг тоо битгий түүнийг сайн байна гэж магт гэж шаарддаг байлаа. Шелли Дювалийн дүр бол урд хожим нь байгаагүй кино түүхэн дэх хамгийн өрөвдөлтэй 'хэн ч биш' дүр юм." гэж ярьжээ. Уг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол Жек Николсоний хаалган завсар нүүрээ гаргаад "Жонни энд байна" гэдэг хэсэг билээ. Энэ хэсгийн зураг авалт нь Шелли Дювалийн хувьд тарчлаасан хэсэг гэж хэлж болно. Гартаа хутга атгачхаад орилдог хэсэг. Тухайн үзэгдлийг гурван өдрийн турш 60 ширхэг хаалга сольж авсан гээд боддоо. Жек Николсон хүртэл энэхүү хэсгээс залхаж "Энэ бол үнэхээр хэцүү ажил байлаа" гэж хэлж тухайн үед хэлж байв. Эцэст нь Шелли Дюваль "Гялбаа" киноны зураг авалтыг амжилттай давж гарсан талаараа дурсахдаа "Энэ яг л хүй нэгдлийн үеийн хашиграх дуу чимээ шиг. Бараг тэвчишгүй солиормоор. Гэхдээ нөгөө талаараа үнэхээр сайхан. Арван хоёр цагийн турш уйлсныхаа дараа гэртээ хариад амрахад маш их тайвширал амар амгаланг мэдэрч байсан" гэжээ. Алдарт жүжигчний маань хамгийн сүүлчийн дэлгэцийн уран бүтээл нь 2002 онд гарсан инээдмийн "Manna From Heaven" хэмээх кино юм. Шелли Дюваль уг кинонд тоглоод олны нүднээс холдсон юм. Тэрбээр хөдөө Техасын гэртээ амьдардаг бөгөөд заримдаа телевиз, сонинд ярилцлага өгдөг. Нэгэн сүүлийн үеийн ярилцлага дээрээ тэрээр "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа одоо ч тэр сэтгэл нь их тогтворгүй болж шалтгаангүйгээр нулимс нь урсаж уйлдаг болсон тухайгаа ярьсан юм.
  4. Аймшгийн кино сонирхогч залуус үзсэн кинон дотроо өөрсдийгөө төсөөлж үзээгүй байна гэж байхгүй. 2017 онд 'Jigsaw' кино нээлтээ хийж улмаар яг жилийн өмнө буюу 2018 оны 1 сарын 26-нд 4k болон Blu-ray-р худалдаанд гарсантай холбогдуулан Лас Вегас хотод энэхүү кинонд гарах жинхэнэ аймшгийг мэдрүүлэх өрөөг бүтээсэн юм. Энэхүү өрөөний нэрийг "Хөрөө" загвараар хийсэн зугтах өрөө гэж нэрлэсэн юм. Өрөө гэж нэрлэх боловч энэ нь бүхэл бүтэн Хөрөө киноны байгууламж шиг дотроо том юм байна. Уг өрөөг жилийн турш нээлттэй байлгана гэж мэдэгдэж байсан ба одоогоор ч нээлттэй хэвээрээ байгаа юм шиг байна лээ. Лас Вегасаар зугаалах гэж байгаа бол энэ газраар ороод сонирхоод үзэх хэрэгтэй байх. Хөрөө 2 бол миний дуртай анги. Гэхдээ энэ өрөөнд орсоноор энэ анги дээрх юуг харж болох вэ? - Хөрөө 2 дээр гардаг зуухыг харах боломжтой. Мах савлах хэсэгтэй газар дүүрэн өлгөсөн гахайн махан доогуур явж болно. Энэ нь танд нядалгааны газрыг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ. Энэхүү зугтах өрөөнөөс даалгавар биелүүлэн зугтаж хамгийн сүүлчийн өрөө таныг угтана. Энэ бол Хөрөө киноны эхнийх дээр гардаг угаалгын өрөө юм. хэмээн энэхүү зугтах өрөөг бүтээсэн Еган хариулжээ. Энэ бол хамгийн өвөрмөц аймшгийг мэдрүүлж чадах зугтах өрөө юм. Энэ газар нь нийт 6 өрөөтэй ба эхлээд нядалгааны газраас гүйж гарах гарцаа хайх юм. Энэ хооронд Jigsaw алуурчин танд зарим дохио өгч хулгайлагдсан охин энд тэрүүгээр тантай цуг явж туслах болно. Еган хэлэхдээ энэ зугтах өрөөнөөс гарахад Jigsaw-н дуу хоолойг сонсоогүй бол энэ бараг бүтэшгүй гэж хэлжээ. Хэрвээ киног үзсэн бол киног Жон Крамерийн дуу хоолойгүй төсөөлөшгүй билээ. Еган Lions Gate-руу холбогдон түүний дуу хоолойг энэхүү өрөөнд оруулах саналаа хэлэхэд тэд таатай хүлээж авч дэмжсэн байна. Хөрөө кинонд тоглосон Тобин Белл хэлэхдээ энэхүү өрөө нь түүний өмнөх Хөрөө кинонуудад тоглож байсан үеийг маш их санагдуулсан гэв. Учир нь тэр кинондоо тоглохдоо хэд хэдэн удаа бэлдэж жүжиглэж байсан бөгөөд шалан дээр цусанд хутгалдан хэвтсэн байдалтай олон хэсгүүдийг давтжээ. Харин дараа нь тэр босоод зогсоход түүний биеийн жил 10 хувиар нэмэгдсэн мэт санагдаж байсан гэнэ. Уг өрөө нь тэрхүү үеийн агшинг болон эргэн тойрны эд зүйлс нь бодитой мэт санагдсан хэмээн ярьсан байна.
  5. “Та хүсэж байвал намайг галзуу гэж нэрлэж болно. Эдгээр үйл явдал болсон нь үнэн. Poltergeist надтай хамт байсан үүнийг би мэдэрдэг байсан” – Janet Hodgons The Conjuring 2 нээлтээ хийгээд үзэгчдээс маш их үнэлгээ авч IMDB дээр 7.9 үнэлгээг аваад байгаа билээ. Энэхүү киног үзсэн хүмүүст жинхэнэ түүх нь юу бол гэсэн сониуч зан төрсөн байж магадгүй. Тэдгээр хүмүүст киноны бодит түүх болон үнэн худлыг дэлгэж байна. Хэзээнээс паранормаль үйл явдал эхэлсэн бэ? The Conjuring 2 үнэн бодит түүхээс сэдэвлэж хийсэн кино юм. Peggy Hodgson гэх эмэгтэйн гэрт 1977 оны 9 р сарын 30 нд энэ бүхэн эхэлсэн. Нэг өдөр охин Janet нь эрэгтэй дүү нарыгаа орон дээр дайвалзсан тухай түүнд хэлжээ. Дараачийн үйл явдал нь хатагтай Hodgson ямар нэгэн дуу чимээ дээрээс гарч байгааг сонсоод хүүхдүүдийнхээ өрөөрүү орж харахад шүүгээ өөрөө хөдөлж байхыг харсан байдаг. “Энэ бүхэн унтлагын өрөөнөөс эхэлсэн, шүүгээ өөрөө хөдөлж бас шар шар хийсэн чимээ гарч байсан” хэмээн Janet Hodgson олон жилийн дараа Channel 4 сувгийн Poltergeist баримтат кинонд ярьжээ. Janet анх тэрхүү чимээг дүү нараа гаргаж байна гэж боддог байжээ. Тэгээд ээждээ дүү нарыгаа унтуулаад өг гэж хэлсэн байна. Ээж нь өрөөнд ороод юу болоод байгааг асуухад шүүгээ хөдөлж байгааг харж. Дараа нь тэр шүүгээг буцаан арагш түлхсэн ч дийлээгүй гэнэ. Peggy хүүхдүүдээ аваад өрөөнөөс гарахыг оролдсон боловч ямар нэгэн үл үзэгдэгч зүйл тэдэнд саад хийж шүүгээ өөрөө хөдөлж хаалга дарж хааж байжээ. Кинонд дээр гардаг шиг тэд хананаас тогших чимээг сонсдог байсан уу? Тийм. Тогших чимээ нь бүдгэрч доош гүйх байдлаар алга болдог байсан. Тэдний гэр бүл айдаст автаж нэг өрөөнд бүгдээрээ цугларч гэрлээ асаалттай унтдаг байсан. Тэдний хөрш Vic Nottingham тэдний гэрийг шалгах үед хана болон таазан дээрээс тогших чимээг сонссон гэж хэлсэн байдаг. Энэ нь түүнийг маш ихээр айлгаж орхисон. Тогших чимээг Janet Hodgson н BBC н баримтат киноны ярилцлагын үеэр сонсож болно. Хананд өлгөөтэй байсан загалмайнууд бүгд доош эргэж байсан уу? Үгүй. Conjuring 2 киноны багийнхан энэхүү хэргийн талаар судалгаа хийж байхдаа Janet н гэрээс ямар ч загалмай эргэсэн зүйл олж байгаагүй. Дээрээс доош эргэж байгаа загалмай нь муу билэг тэмдэг болсон байдаг. Киноны нэг зохиомол нэмэлт зүйл. Ээж Peggy нь үнэхээр хөршөөсөө тусламж гуйж байсан уу? Тийм. Өрх толгойлсон эмэгтэй Peggy Hodgson хөршөөсөө тусламж гуйж гарсан. Түүний хөрш Vic болон Peggy Nottingham нар тэднийг гэртээ оруулсан. Тогших чимээ нь унтлагын өрөөний хана болон таазнаас сонсогдсон гэж Vic хэлсэн байдаг. Janet Hodgson үнэхээр агаарт хөөрсөн үү? The Conjuring 2 кинонд дээр, Peggy н охин Janet агаарт хөөрч таазанд доош харан байдаг. Үүнийгээ өөрөө ч тэр мэддэггүй. Энэ нь бодит түүхэн дээр ч гэсэн болсон зүйл юм. Жинхэнэ Janet Hodgson н агаарт хөөрч буй зургуудаас харж болно. Түүний бие бага багаар дээшилж байгаа зургуудыг хүмүүс хараад түүнийг орон дээрээсээ үсэрч байна гэж итгэдэг. Энэхүү зургуудыг Daily Mirror сонины Graham Morris хэмээх хүн авсан байдаг ба дараа нь гэр бүлийнхэнтэй холбоо барьж үзүүлсэн байдаг. “Агаарт хөөрөх аймшигтай”, “Яагаад гэвэл хаана буухаа чи мэдэхгүй” – Janet Hodgson Нэгэн эмэгтэй гэрийнх нь урдуур явж байгаад түүний өрөөний цонхоор харахад Janet агаарт эргэлдэж байсан гэдгийг гэрчилдэг. Ed болон Lorraine Warren үнэхээр эдний хэргийг шалгаж байсан уу? Тийм, гэхдээ кино зарим талаараа зохиомол нэмэлт зүйлс ихтэй хийгдсэн. Warrens н бодит хэргүүдээс өшөө олон зүйл байсан ч энэхүү кинонд дээр маш багаар дутмаг хийсэн. “Паранормал” судлаачид болох Ed болон Lorraine Warren 1978 онд Hodgson н гэр бүлийн North London н Green Street д зөвхөн хоёулаа очиж байсан. Ихэнх хэвлэл мэдээлэл дээр Enfield Poltergeist –н хэрэг дээр Warrens г байгаагүй гэж бичсэн байдаг. Тэд өөрсдийгөө энэ хэргийн нэг хэсэг болгон The Conjuring киног хийсэн. Guy Lyon Playfair гэх паранормаль судлаач хүн Enfield Poltergeist –н хэрэг дээр ажиллаж байсан гол хүмүүсийн нэг. Тэрээр киноны нээлтийг тэсэн ядаж хүлээж байгаа хүмүүсийн нэг байжээ. Тэрээр хэлэхдээ Warrens н гэр бүлийг огт уриагүй байхад тэд өөрсдөө ирж байсан бас ердөө нэг л өдөр тэнд байсан шүү дээ гэж хэлжээ. Мөн Ed Warren түүнд “Энэхүү хэргийг ашиглаад их хэмжээний мөнгө хийж болох юм” гэж хэлж байсан тухай тэр дурсан ярьсан юм. Ed Warren энэхүү кинонд дээр гардаг шигээ байгаагүй бөгөөд кинонд дээрх хэсэг нь ерөнхийдөө Gerald Brittle н The Demonologist хэмээх номын үйл явдалтай тун төстэй. Зарим хүмүүс энэхүү бодит түүхийг нь хуурамч гэж хардаг. Зарим нэг нь болохоор Warrens г залилагчид гэж харах нь бий. Аливаа зүйл хоёр талтай. 14 настай Janet Hodgson н биед үнэхээр Bill Wilkins хэмээх нас барсан хүний сүнс орсон уу? Conjuring 2 киноны судалгаанаас харвал тэд жинхэнэ Janet Hodgson н аудио бичлэгийг бага зэрэг өөрчилж хүмүүсийг төөрөгдүүлсэн. Яг бодит бичлэг дээр Bill Wilkins хэлэхдээ “Би үхэхээсээ өмнө сохор явжээ.” “Би цус алдаад унтчихсан байсан. Би доод булангийн сандал дээр нас барсан” гэж хэлсэн. Харин Janet английн телевизээр дөрвөн жилийн дараа “Үүнийг хэн ч ойлгохыг хүсэхгүй л дээ. Би үнэхээр энэ зүйлийн тухай ярих дургүй. Poltergeist г би үнэхээр муу ёрын зүйл гэж боддоггүй. Энэ яг л бидний гэр бүлийн нэг хэсэг юм шиг болсон байсан. Тэр биднийг өвтгөдөггүй. Үхсэн хэрнээ тэнд үлдэхийг хүсэж байсан жирийн сүнс. Үүнийгээ зөвхөн надад болон манай эгчээр дамжуулж хэлэхийг л хүссэн.” гэв. Тэр үхсэн хүн Janet н өрөөнд урьд нь амьдардаг байсан уу? Тийм. Энэхүү хэргийн тухай судлахад Bill Wilkins н хүү Terry баталсан байдаг юм. Janet д шүглэсэн тэр сүнсний хоолой болон яриа нь түүний аавтай тун төстэй байсан бөгөөд доод булангийн сандал дээр нас барсан гэдэг нь хүртэл үнэн байсан. Тэд үнэхээр Ouija самбараар тоглож байсан уу? Тийм. Janet Hodgson н хэлснээр бол тэр эгч Margaret тай Ouija самбараар тоглож эхэлсэн үеэс гэнэтийн үл мэдэгдэх зүйлс гэрт нь тохиолдох болсон гэсэн. Жинхэнэ Peggy Hodgson хэдэн хүүхэдтэй байсан бэ? Судалгаагаар бол The Conjuring 2 кинонд дээр гардагтай яг ижил. Жинхэнэ Peggy Hodgson бол өрх толгойлсон ганц бие 4 хүүхдийн ээж. Margaret 12 настай, Janet 11 настай, Johnny 10 настай, Billy 7 настай байсан. Janet болон түүний дүү нар сургууль дээрээ дээрэлхүүлдэг байсан уу? Тийм. Janet н хэлж буйгаар бусад хүүхдүүд түүнийг “Сүнс охин” гэж дууддаг байсан. Мөн түүний дүүг бас иймэрхүү янзтай дээрэлхдэг байсан гэж ярьсан. Гэрийнх нь тавилга үнэхээр хөдөлдөг байсан уу? Гэрийн тавилга хөдөлсөнийг батлах хүн нь бол 284 Green Street г хариуцаж байсан эмэгтэй цагдаа Carolyin Heeps юм. Түшлэгтэй сандал өөрөө хагас инч хөдөлж шалнаас 4 фт өндөрт хөөрсөн тухай тэр үед Carolyin мэдэгдсэн байдаг. Цагдаа нарт 30 гаруй ийм ижил төстэй мэдээлэл ирдэг ба гэрийн тавилгууд хөдөлж нисдэг гэнэ. Энэ нь эргэн тойронд нь ямар нэгэн зүйл нисэх /онгоц/, хүчтэй салхилах гэх мэт янз бүрийн байдлаас болдог гэж тэрээр хэлжээ. Гэхдээ Peggy н гэрт тохиолдсон зүйл бол тун хачирхалтай нь гэнэ. Цагдаагийнхан тэдэнд туслаагүй юу? Үгүй. Бидний хувьд бол Enfield Poltergeist бол мартахын аргагүй түүх юм. Тэр эмэгтэй цагдаатай очиж уулзаж сандал хөдөлсөн эсэхийг асуухад тэр хариулахаас татгалзсан юм. “Хэн ч хууль зөрчөөгүйгээс хойш энэ нь цагдаагийн асуудал биш” гэж тэр хариулсан. Юу Enfield Poltergiest н үйл явдлыг намжаасан бэ? Жинхэнэ Janet Hodgson ны хэлж буйгаар 1978 онд тэдний гэрт нь нэгэн ламтан хүрэлцэн ирсэн түүнээс хойш тайван байдалтай болсон (Warrens биш). Гэхдээ бүрэн нам гүн болоогүй байсан. Peggy ямар нэгэн чимээ гэрийнхээ энд тэндээс цаг үргэлж сонсдог хэвээрээ байсан. Janet н бага дүү Billy ээжийгээ өнгөртөл тэнд цуг хамт амьдарсан ба ямар нэгэн зүйл үргэлж тэднийг харж байгааг мэдэрдэг байсан гэсэн. Энэ бүх зүйл нь хууран мэхлэлт байсан байж болох уу? Байж болно. Өөрсдөө халбага нугалсан бичлэгээс гадна Janet н сүнсэнд эзэмдүүлсэн хоолой бас Janet энэхүү болсон үйл явдлын зарим нь зохиомол материал ч гэж ам алдаж байсан удаатай. 1980 онд тэр ITV News д ярилцлага өгөхдөө “Тиймээ, эхнээсээ дуустал бүгд хуурамч, ноён Grosse болон ноён Playfair биднээр яриулдаг байсан. Бусдыг нь тэд хийсэн.” хэмээн хэлж байж. Харин The Conjuring 2 киноны нээлтийн өмнө нь өгсөн ярилцлагадаа насанд хүрсэн Janet тэдний Green Street гэрт болсон паранормал үзэгдлийн 2 хувь нь л хуурамч гэж хэлжээ. 1980 онд Margaret болон Janet Hodgson н ярилцлага дээр Janet с сүнс биед шүглэхэд (haunted) ямар зүйл мэдэрдэг вэ гэхэд “сүнс шүглээгүй ээ” гэж Janet инээмсэглэн хариулсан. Түүний инээмсэглэж байгааг харсан эгч нь яг л нууцыг нь задалсан янзтай аажуухнаар “Амаа татаач” гэж хэлэн инээлгэхийг нь болиулдаг. Хожим нь Janet хэлэхдээ Poltergeist –г хорон санаатай байдлаар мэдэрдэггүй гэж хэлсэн юм. Тиймээс түүний гэрт чөтгөр шүглэсэн гэж боддоггүй. 1973 онд The Exorcist хэмээх аймшгийн кино гарсан нь маш олон паранормал хуурамч зүйлсийг төрүүлсэн гэж ярьдаг. Мөнгө болон алдар нэрийг хүсэгчид өөрсдийгөө энэ кино шигээр ярьж паранормаль зүйлсийг зохиох нь элбэг байсан гэж үздэг. Жич: Энэ тайлбар нь энэ түүхийг хуурамч гэж хэлж байгаа биш шүү. Хуурамч байж болно гэдэг талаас тайлбарлахыг оролдов. Паранормаль үзэгдлийн дараа Hodgson н гэр бүлийнхэнд юу тохиолдсон бэ? Enfield Poltergeist үйл явдал нь сонинуудын анхаарлыг татахаа больж бүдгэрч эхлэхэд гэр бүлийнхэн өөр өөрсдийн замаа олсон юм. Janet 16 настайдаа хүнтэй гэрлэн гэрээсээ явсан. Түүний бага дүү Johnny 14 настайдаа хорт хавдраар нас барсан. Гэрт нь болж буй паранормаль үзэгдлийг хөөн зайлуулахын төлөө Peggy нас бартлаа тэмцсэн. Janet н дүү Billy гэрээсээ нүүсэн. Janet одоо 46 настай, хүүгээ алдсан эмэгтэй, 18 настай хүү нь унтаж байхдаа нас барсан. Тэрээр хэлэхдээ ээжийгээ амьд байх үед болсон Poltergeist н тухай хэцүү дурсамжийг амилуулахыг хүсэхгүй байна. Харин тэр одоо байгаа өөрийнхөө түүхийг ярихад бэлэн байгаа гэнэ. Жинхэнэ Janet Hodgson энэ киноны тухай ямархуу бодолтой байгаа бол? Janet одоо 46 настай тэрээр The Conjuring 2 киноны тухай сонсоод “Би энэ киноны тухай сонсоод тийм ч таатай байгаагүй. Яг л манай аав нас барахад би мэдээгүй байсан шиг энэ киног гарна гэж сонсоод би яг л тийм сэтгэл дундуур байдлыг мэдэрсэн.” гэжээ. Чөтгөр шүглэсэн тэр байшинд одоо хүн амьдарч байгаа юу? Peggy Hodgson нас бартлаа тэрхүү байшиндаа амьдарсан билээ. Тэрээр нас барахдаа яг л Bill Wilkins –н нас барсан сандал дээр таалал төгссөн гэдэг. Түүнийг нас барснаас хойш байшинг Clare Bennett гэх эмэгтэй худалдан авч нүүн орсон юм. Хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй яг л Peggy н гэр бүл шиг 4 хүүхэдтэй эмэгтэй байлаа. Claire хэлэхдээ хэн нэгэн нь үргэлж биднийг харж байгаа юм шиг санагддаг байсан. Шөнө дөлөөр тэдний хүүхдүүд доор давхраас гарах дуу хоолойг сонсож сэрдэг болсон. Тэр Enfield Poltergeist н тухай мэдээд гэрээ чөтгөртэй гэдгийг анх мэджээ. Хамгийн сүүлд түүний 15 настай хүү Shaka шөнө дунд сэрээд харахад нэг эрэгтэй хүн түүний өрөөнд орж ирэхийг харсан гэнэ. Claire н гэр бүл дараачийн өдөр нь шууд гэрээсээ нүүсэн байна. Тэд зөвхөн тэнд хоёр сар л амьдарсан байна.
  6. Бид бүгд л Диснейн хүүхэлдэйн киног үзэж том болцгоосон. Тэдний өгүүлдэг түүхүүд бидний хувьд бол хэзээ ч уйдахааргүй ертөнц. Харин “том болсон” хүүхдүүд та нарт багадаа үздэг байсан Диснейн хүүхэлдэйн кинонуудын тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр боллоо. Хүүхэлдэйн кинонуудыг бид маш олон давтаж үздэг байсан ч гэсэн бидний анзаараагүй нууц зүйлс энэхүү хүүхэлдэйнүүдэд байдаг ажээ. 1. The Little Mermaid (Лусын дагина) Ariel н царайны төрхийг жүжигчин, дуучин Alycia Milano н нүүрний хэлбэрээс модел болгон гарган авсан. Жүжигчин, дуучин Alycia Milano 2. Beauty and the Beast (Араатан ба Гоо үзэсгэлэн) бол хамгийн анхны Оскарт “Шилдэг кино” бүтээлд нэр дэвшсэн анхны хүүхэлдэйн кино. Beauty and the Beast 3. Pocahontas (Покахонтас) хүүхэлдэйны Thomas д дуу оруулсан хүн бол Christian Bale 4. The Lion King (Араатаны хаан арслан) хүүхэлдэйны ах дүү цөөвөр чононуудаас болж Walt Disney-г шүүхэд дуудаж байжээ. Амьтан хамгаалдаг газраас эдгээр чононуудыг хорон санаат болгон гаргасан гэж буруутгажээ. 6. Goofy, Mickey хулгана мөн Kermit гурав The Little Mermaid (Бяцхан лусын дагина) хүүхэлдэйн кинон дээр туслах дүрээр орж концерт үзэж суудаг. 7. John Lennon болон The Beatles хамтлаг The Jungle Book (Маугли) киноны шувуудын дүрд дуу оруулахаар сонгогдсон анхны хүмүүс байжээ. 8. Beauty and the Beast (Араатан ба гоо үзэсгэлэн) дээр гардаг Mrs. Potts Tarzan (Тарзан) хүүхэлдэйн дээр гардаг. 9. Pinocchio (Пинокио) бол Rotten Tomatoes с хамгийн их үнэлгээ авсан Диснейн бүтээл бол Chicken Little хамгийн муу үнэлгээ авсан хүүхэлдэй юм. 10. Sleeping Beauty (Нойрсож буй гоо үзэсгэлэн) хүүхэлдэйн киноны хунтайж Phillip бол Queen Elizabeth II н нөхөр Phillip, Duke of Edinburgh юм байна. (Хатан хаан Элизабет II н тухай та нар хайж үзвэл үнэхээр сонирхолтой) 11. Гүнж Aurora Диснейн хамгийн бага ярьдаг гүнж юм. Тэрээр хүүхэлдэйн дээр ердөө л 18 мөр үг хэлдэг. 12. Pumbaa бол Диснейн хамгийн анхны унгадаг дүр. 13. Aladdin н царайны төрхийг жүжигчин Tom Cruise с авсан. 14. The Jungle Book (Маугли) бол ноён Walt Disney н гар бие оролцсон хамгийн сүүлчийн хүүхэлдэйн кино. Түүнийг нас барсаны 10 сарын дараа энэхүү хүүхэлдэй нээлтээ хийсэн юм. 15. Энэ хоёр хүн Mickey болон Minnie Mouse д дуу оруулсан бөгөөд тэд бодит амьдрал дээр гэрлэсэн хос юм. 16. Tinkerbell г зарим хүмүүс Marilyn Monroe с сэдэвлэсэн дүр гэдэг ч энэ нь худал юм. Жинхэнэ модел нь бол Margaret Kerry гэдэг хүн. 17. Lady and the Tramp (Хатагтай ба тэнүүлчин) хүүхэлдэйн киноны Tramp н өөр нэрнүүд нь Homer, Rags, Bozo гэдэг ажээ. 18. Walt Disney Snow white and the seven dwarf (Цасан цагаан ба долоон одой) хүүхэлдэйгээрээ оскарын шагнал авахад түүнд зориулж нэг энгийн оскар болон 7 жижигхэн оскарыг гардуулан өгч байжээ. 19. Симбагийн унадаг хэсэг дээр тэнгэрт харагдах үүлс нь “SEX” гэсэн бичиг байдаг гэж хүмүүс ярьж байсан бол Диснейн баталж хэлж байгаагаар бол энэ нь “SFX” гэдэг үг бөгөөд энэ нь тухайн хүүхэлдэйг хийсэн багийн гарын үсэг гэнэ. 20. Mickey Mouse н жинхэнэ нэрийг Mortimer Mouse гэж Walt Disney өгөх гэж байжээ. Гэтэл түүний эхнэрт энэ нэр нь таалагдаагүй ба хэтэрхий их зантай хүний нэр байна хэмээн ятгаж Mickey Mouse болгож байжээ.
×