Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'ирээдүйг'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 3 results

  1. 1900 оны үед Германчууд өөрсдийн туршлага дээр суурилсан маш олон шинэ зүйлсийг ирээдүйд бий болгоно гэж их итгэл дүүрэн хүлээдэг байсан нь илт. Эдгээр зургуудыг харсан хэн ч бай хэн нэгэн эрдэмтний бодлоос ургасан санаа эсвэл зохион бүтээгчдийн шинийг эрэлхийлсэн зоримог шийдлүүд гэж харах байх гэвч үнэндээ эдгээр санаанууд нь Германы "Теодор Хильдебранд & сын" гэх нэртэй шоколадны үйлдвэрийн санаанууд билээ. Уг компани нь 1817 онд Теодор Хильдебранд нэртэйгээр Берлины төв хэсэгт байгуулагджээ. Хильдебранд нь тухайн газартаа анхны хөдөлгүүрт тоног төхөөрөмжөөр ажилладаг ганц үйлдвэр байлаа. Тэд маш олон тооны шоколаднуудыг маш хямдаар зарж эхэлжээ. 1900-аад оны үед Парисын дэлхийн үзэсгэлэнт худалдаанд Хильдебранд шоколадны үйлдвэр нь маш сонирхолтой маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахаар шийдсэн юм. Энэ кампанит ажил нь "2000 онд Герман улс" нэртэй байжээ. 21-р зууны эхэн үеийн онол дээр тулгуурлан ирээдүйн талаар дүрслэн харуулсан 12 төрлийн картаа тэд үйлдвэрлэж, Хильдебранд нь хамгийн сайн борлуулалттай чихэр, шоколадны үйлдвэр болж байлаа. Усан дээр хурдан явах Усан онгоц мөн галт тэргийг тэд иймээр хослуулж төсөөлж байв Нүүдэг байшин Хувийн нисдэг машинууд Хувийн агаарын тээвэр Цагдаагийн X-Ray илрүүлэгч машин Дээвэртэй хотууд Телевизийн өргөн нэвтрүүлэг Хөдөлдөг явган хүний зам Цаг агаар удирдагч машин Хойд туйлын аялал Усан доорх онгоц
  2. Бид л анзаардаггүй болохоос бидний эргэн тойронд байх өдөр дутамдаа хэрэглэдэг зүйлс өдрөөс өдөрт дэвшин шинэчлэгдэж байдаг. 90 ээд онд хэрвээ бид байсан бол өдийд хавтай телевизийн тухай ярихад бүгд л инээлдэх байсан биз ээ. Гэтэл өнөөдөр бид хавтгай телевиз хэрэглэдэг болчихсон. Бас энэ нь шинэ зүйл шиг санагдахгүй байна. Хэрвээ бид одоо ярилцаад ирээдүйд ямар болох бол, бид юу хэрэглэх бол, ирээдүйд ямар дэвшилтэд технологиуд зохиогдон бидний өдөр дутамд хэрэглэгдэхээр шинээр бий болох бол хэмээн ярилцаж болно. Яг л хэдэн зууны өмнө хүмүүс ингэдэг бол ямар вэ? гэсэн гэнэн зангаараа бидний гар утас, фото зургийн хэрэгсэл, машиныг төсөөлөн хошигнож байхад бид өнөөдөр тэдний мөрөөдөж байсан зүйлийг энгийн хэрэглээндээ хэрэглэж буй, тэднийхээр ирээдүйн хүмүүс билээ. 1800 аад оны сүүл 1900 аад оны үед хүмүүс хачин этгээд зүйлсийн санааг ургуулан бодож тэднийгээ зурж хүмүүст ирээдүй хэмээн танилцуулдаг байлаа. Зүгээр нэг санаандгүй зөгнөл бус тэдний ирээдүйг тольдон харсан 5 зүйлс 2000 аад оны үеээс биелэлээ олсоныг та бүхэнд сонирхуулж байна. 1. Зурагттай нүдний шил Hugo Gernsback Энэ зүйл өнөөдөр бидэнд маш танил зүйл шиг санагдана. Виртуал орчинд зочлох 3D нүдний шилийг зөгнөсөн энэ зураг 1963 оны Life сэтгүүлд гарсан байна. Алдарт шинжлэх ухааны зөгнөлт зохиолч гэгдэх Hugo Gernsback (зарим нь түүнийг шинжлэх ухааны уран зохиолын загалмаалсан эцэг ч гэдэг) тэрээр өөрийнхөө “Зурагт үздэг нүдний шил” гэж нэрлэсэн зүйлээ өөрөө зүүгээд зургаа татуулсан нь энэ билээ. Түүний энэхүү шилний санаа нь нэг л өдөр хүмүүс телевизийг ойроос үздэг болно гэсэн утгатай. Энэ нь 3D нүдний шилийг ирээдүйд зөв таамагласан шилдэг санаа байсан юм. Өнөөдөр ч гэсэн онлайн дэлгүүрүүдээр зурагттай нүдний шил зарагдсаар байна. 2. Роботон цахилгаан хог цэвэрлэгч 1910 онд Jean Marc Côté болон түүний зургийн багийнхан “En L’An 2000” (2000 онд) нэртэй зургийн цомог гаргаж байв. Энэхүү зургийн цомог нь ёж маягаар зурагдаж байсан хэдий ч ирээдүйд биелчихэнэ гэж хэн мэдэх билээ дээ. Энэхүү зургийг тэд “Цахилгаан цэвэрлэгч” гэж нэрлэсэн ба зургийн цуглуулгын цаг хугацаатай ч гэсэн маш таарч тохирсон зүйл болсон юм. Тэд 2000 онд цахилгаанаар ажилладаг ийм зүйлээр хүмүүс цэвэрлэгээ хийнэ гэж хошигнон ярьж байхад 2000 онд бид тоос сорогч ашиглан гэрээ цэвэрлэж л байж шүү дээ. Тэд тайлбарлахдаа “шинэ зууны эхэнд робот технологийн компаниуд таны тусламжгүй гэр цэвэрлэдэг роботыг бүтээнэ” гэсэн байдаг. Харин 2017 онд бол тоос сорогч бол шинэ зүйл биш юм. Цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч компаниуд тоос сорогчыг улам шинэлэг болгон утасгүй болгож, өөрөө явж цэвэрлэдэг роботон болгож цахилгаан хэрэгсэлийн зах зээлд шинэ технологиудыг оруулж ирсээн байна. 3. Дижитал анги Энэхүү зургийг 1969 онд Shigeru Komatsuzaki гэх хүн Японы Computopia сэтгүүлд зориулж зурсан юм. Үүнийгээ тэрээр “Комьютержсэн сургуулийн сэргэн мандалт” гэж нэрлэсэн ба түүний санаа нь бол ирээдүйд сургуулийн анги танхим ийм болно гэсэн санааг илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр дижитал багшаас эхлээд бид бүхэн хэрэгтэй хичээлүүдээ комьютерийн тусламжтай хийдэг болсон. Маш олон оронд өнөөдөр ангидаа компьютерийг түлхүү хэрэглэж байгаа. Энэ зурган дээрх шиг оюутан бүр өөрсдийн гэсэн PC г хэрэглэж байна. 4. Видео дуудлага Энэхүү технологийн тухай зурсан, бичсэн зүйлс өнгөрсөн зуунуудад маш их байдаг. Харин энэ бол 1930 онд зурагдсан зураг. Танил дүр зураг биш гэж үү? Өнөөдрийн бидний өдөр дутамдаа хэрэглэх ухаалаг гар утасыг ийнхүү зөгнөн зуржээ. Өнөөдөр бид хаа нэгтээ кафед суугаа энэ хоёр эмэгтэй шиг найзуудтайгаа Skype р хоорондоо чаатлан ярьж байгаа хүмүүсийг бишгүй л олон харж болно. 5. Өөрөө жолоодлоготой машины технологи Энэхүү зураг нь 1940 оны 6 сарын Popular Science сэтгүүлийн нүүрэнд гарсан юм. Ирээдүйд хүмүүс машин жолоодохгүй гэсэн утгатай. Гайхалтай нь тэд үүнийгээ 2 жилийн дараа л ийм технологитой болно гэж бичсэн ч өнөөдөр ч гэсэн энэ нь маш удаж байгаа зүйл юм. Mercedes компаниудаас эхлээд маш том машины үйлдвэрлэгчид өөрсдийн машины аюулгүй бүрэн бүтэн байдалд одоо ч гэсэн анхаарлаа хандуулж засаж сэлбэсээр байгаа. Харин 2017 онд Жолоочгүй машин буюу өөрөө жолоодлоготой машинууд энгийн үзэгдэл шиг биш байгаа ч гэсэн автомашин үйлдвэрлэгчид өөрөө жолооддог машиныг туршилтын шугамаар ажилуулж байна. Хэдий одоо жолоочтой машинууд байгаа ч гэсэн энэ дэвшилтэд технологи бидэнд удахгүй ирнэ гэдэг нь тодорхой.
  3. Тэрээр энэ цаг үеийн хамгийн шилдэг үзмэрчдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Вольф Леннарт маш олон үйлчлүүлэгчтэй, асар их нэр хүндтэй. Хамгийн гол нь олон нийт, улс орон, тив дэлхийг хамарсан асуудлаар үзмэрчилсэн мэдээллээ зурагтаар ярих, интернэтэд байрлуулах замаар нээлттэй байдаг, тэр мэдээллүүд нь хэр үнэн болохыг олон нийт хянах боломжтой учраас асар их нэр хүнд олсон. Тэрээр зарим чухал үйл явдлыг хэрхэн угтан харж байсан тухай сонирхуулъя. Германы ерөнхий сайд Хельмут Колийн гэргий Ханнелора Коль 2001 оны долдугаар сарын 5 нд амиа хорлов. Леннарт Вольф энэ тухай аль эрт хэлж байсан байдаг. “Германы тэргүүлэх улстөрчдийн нэгнийх нь эхнэр үнэн хэрэгтээ хий үзэгдлийн эрхшээлд амьдарч байна. Тэр маш ихээр өвдөж, тэвчишгүй зовлон туулж байна. Тэр уг нь хатуу чанга зантай хүн боловч амьдралын баяр баясгаланг амтлахад нь энэ бүхэн саад болж байна. Энэ эмэгтэй хатуу чанд зорилго тавьж чаддаг хүн учраас өөрөө шийдвэр гаргана” гэж тэрээр өгүүлсэн байдаг. 2005 оны нэгдүгээр сарын 2 нд Вольф “Энэ зун дэлхийн хэмжээний поп шүтээн нэгэнд хүндхэн асуудал тулгарна. Түүнд муу муухайг хүсэгчид хийгээгүй үйлийнх нь төлөө яллах гэж оролдоцгоох болно. Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэж буруутган хүмүүс хоёр хэсэг болж хуваагдана. Тэрээр буруугүй, энэ хэргийг хийгээгүй учраас шүүх хурлын танхимаас эрх чөлөөтэй гарах учраас хүн бүр болгоомжтой байж, дүгнэлт хиих гэж яарах хэрэггүй” гэж мэдэгдэв. үнэхээр л Майкл Жексоныг ийм хэрэгт буруутгасан цуу дэгдэж, 2005 оны зургадугаар сарын 1″ нд шүүх түүний гэм буруугүйг тогтоосон билээ. Түүний алдалгүй хэлсэн улстөрийн бас нэг том асуудал гэвэл “Энэ ондоо багтан Германы улстөрийн өндөрлөгт эмэгтэй хүн гарч ирж, бүр ерөнхий сайд болно” гэж 2005 оны дөрөвдүгээр сарын 21 нд олны өмнө ил тод мэдэгдсэн явдал юм. 2005 оны есдүгээр сарын 18 нд Ангел Маркель эмэгтэйчүүдээс түүхэнд анх удаа ХБНГУ ын канцлер болж чадлаа. Олон улсын чанартай үйл явдлыг угтан харсан жишээ гэвэл 2001 оны есдүгээр сарын 11 ний үйл явдлыг тэрээр жил гаруйн өмнө хэлж байсан байдаг. “Атлантикийн цаад бие дэх олон улсын нэгэн төв барууны ертөнцөд асар их ач холбогдол бүхий том гай гамшгийн бай болно. Тэнгэр харанхуйлж, бүх хүн төрөлхтөнд сүйрлийн гамшгийг мэдрүүлнэ. өмнөх шигээ зүйл юу ч үлдэхгүй” гэж 2000 оны наймдугаар сарын 16 нд Леннарт Вольф хэлж байжээ. Вольф 2008 оны дөрөвдүгээр сард RTL телевизэд бичлэг хийлгэж байхдаа “Манай ерөнхий сайд байсан хүмүүсийн нэг нь ойрын үед дахин гэрлэнэ” гэж дурангийн өмнө цочир мэдэгдэл хийжээ. Гэргий Ханнелора нь нас бараад долоон жил болсон учраас эртний найз эмэгтэй Майк Рихтертэй дөрөв хоногийн дараа гэрлэх гэж байхад нь ийн хэлснийг Хельмут Коль дараа нь хэвлэлийнхэнд ярьсан байдаг. Уг нь энэ мэдээллийг хэн ч, гэр бүл, найз нөхдийн хүрээнд ч мэдэхгүй байсан болохоор үзмэрчийг хэн нэгнээс сонссоноо үзмэрчилсэн мэтээр дамжуулсан гэж буруутгах аргагүй юм. Вольфийн үзмэрчлэх авьяас найман настайд нь хамаатных нь нэгэн эмэгтэй нас барах үеэс илэрсэн гэдэг. Эмэгтэйн цогцос олдсонгүй. Гэтэл 700 км ийн цаана байсан Вольф хүү цогцос хаа байгаа, ямархуу байдалтай байгаа, хэрхэн олж болохыг нэгд нэггүй хэлж, тэр бүхэн нь яв цав таарснаар хүүг ер бусын чадвартайг олж мэджээ. Хүмүүсийн амьдрал ахуйд тохиолдох хүндрэл аюулын тухай өгүүлсэн бүхэн нь онодогоороо тэрээр алдартай. 2006 оны наймдугаар сард нэгэн уулзалтан дээр танилцсан эрэгтэйдээ нохойд хазуулах вий, болгоомжтой бай гэж сануулжээ. Манай нохой хэзээ ч эзнээ хазахгүй гэж нөгөө эр зөрүүдлэв. Эхнэр нь бүр доог хийх маягтай болж, хэрвээ нөхөр минь нохойд хазуулчихвал би тан руу утасдаж хэлнэ ээ гэж амлав. Гэтэл ердөө сарын дараа нөгөө эрэгтэй маань хөл гараа нохойд сүрхий уруулжээ. Вольф Леннартын нэг онцлог нь олон нийттэй амьд холбоотой байж, юу үзэж мэдэрснээ телевизээр ярьж, интернэтээр цацдаг явдал юм. Вольф одоо юу хэлэх бол гэсэн хүлээлт олны дунд ямагт байдаг.
×