Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'ертөнц'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 4 results

  1. Бидэнтэй зэрэгцэн оршдог гариг эрхсийн талаар хүн төрөлхтөн судалж буй ч төгс судалж чадахгүй л байгаа. 1976 оноос хойш нэг ч удаа сар уруу судалгааны баг илгээгээгүй “НАСА” тэдний ярианы гол сэдэв болж байна. Харь гаригийнхан бидэнд сануулга, эсвэл тусламж илгээсэн байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамагласан. Ингээд ертөнц дахины тайлагдашгүй нууцаас хүргэе. 1. НАСА гийн насан туршийн нууц 1976 онд “НАСА” сансар уруу “Аполло” хөлгөө илгээсэн билээ. Түүнээс хойш сансар уруу нэг ч удаа шинжилгээний баг илгээгүй юм. Тэр ч бүү хэл “Европын сансар судлалын холбоо” 1987, 1996 онд хоёр ч удаа шинжилгээний баг илгээх гэсэн ч “НАСА” зөвшөөрөөгүй баримт бий. Үүний шалтгааныг олон улсын сансар шижээчид ултөртэй шууд холбон тайлбарлаж байсан ч АНУ ын “НАСА” агентлаг үгүйсгэсэн. Зарим сансар судлаачдын баг саран дээр амьдрал байгааг “НАСА” биднээс нууж байна хэмээн таамаг дэвшүүлэх болсон. Хамгийн хачирхалтай нь саран дээр амжилттай газардаж дэлхий рүү маш олон чухал баримтыг илгээсэн “Аполло” багийнхан эх дэлхийдээ эргэж ирмэгц шашны чухал зүтгэлтнүүд болж хувирц гаасан. Мөн “НАСА” гийн архивт хадгалагдаж буй 1976 оны саран дээрх зургуудад янз бүрийн хэлбэр дүрстэй байгууламжтай төстэй зүй лүүд олноор илэрсэн тухай “НАСА” гийн эрдэмтэн ам алджээ. Энэ шалтгаанаас үүдэн сансар уруу дахин нислэг үйлдээгүй байж ч мэдэх юм. “НАСА” хүн төрөлхтнөөс гадна амьдрал байдаг нууцыг хадгалсаар байна. 2. Сансарын дайралт Муу нь муудаа дээрэлхүү, муна гадсандаа ирэлхүү гэдэг монгол хэлц үг байдаг. Үүний нэгэн адилаар сансар огторгуйд ч дээрх үг үйлчилдэг бололтой. Зах хязгааргүй, бидний үл мэдэх ертөнцөд том биетүүд нь жижиг, сул дорой нэгнийгээ “идэж”, эвдэж, өөртөө шингээдэг байна. Ийм үзэгдлийг “сансрын дайралт” гэж нэрлэдэг ажээ. Тухайлбал, Сүүн замын ойролцоо орших Андромед нь ойр байгаа жижиг биетүүдийг өөртөө нэгтгэн “идсээр” байгаа юм. Ингэснээр Андромед өөрийн чадлыг нэмээд зогсохгүй, хэмжээгээ томсгож байдаг. Түүний дотор үй олон жижиг од оршиж буй. Гурван тэрбум жилийн дараа дэлхий Андромедад идэгдэж болзошгүй тухай сансар судлаачид ярьсаар байгаа ч хараахан батлагдаагүй байна. 3. Бичил дэлхий “Бичил дэлхий” г одон орон судлалын дурангаар ажиглах боломжтой. Хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн тэрбум жилийн тэртээ дэлхий “бичил дэлхий” н бүтэцтэй байсан гэж эрдэмтэд таамагладаг. “Бичил дэлхий” нь хэдэн зуун галактикийг нийлүүлснээс ч их энерги ялгаруулдаг ажээ. Зарим эрдэмтэд “бичил дэлхий” г өөр хоорондоо хамааралгүй галактикуудын дундах хар нүх хэмээн үздэг. Хэзээ нэгэн цагт дэлхий үгүй болж хүн төрөлхтөн мөхлөө ч хэсэг хугацааны дараа эргээд амьдрал бий болох эх үүсвэр нь “бичил дэлхий” байхыг одон орон судлаачид үгүйсгэхгүй байна. 4. Цаг хугацааны гажуудал Орон зай, цаг хугацааны гажуудал өөрчлөлтийг “Таталцлын давалгаа” гэдэг. Энэ үзэгдлийг А.Эйнштейн өөрийн харьцангуй онолоороо урьдчилан таамагласан нь бий. Харин энэхүү үзэгдэл нь гэрлийн хурдаар өрнөдөг учраас, “Ligo”, “Lisa” зэрэг дээд чанарын шилдэг лазер аппаратын тусламжтайгаар тогтоон ажиглаж болдоггүй гэнэ. Зөвхөн сансрын тусгай үзэгдэл үүссэн үед таталцлын давалгааг хальсанд буулгадаг байна. Эрдэмтэд цаг хугацааны гажуудлын зургийг бүрэн эхээр нь дарах гэж маш олон удаа оролдсоны цөөн хэд нь амжилттай болж байжээ. 5. Харь гараг Нарны аймгаас гадуурхи гаригуудыг харь гариг хэмээдэг ажээ. 1990 ээд оны эхээр, ямар нэгэн идэвхтэй одны аймагт харьяалагддаггүй гариг гэж үгүй хэмээн үздэг байсан. Гэтэл 2006 онд идэвхтэй одны орчимд биш, өөрөө бие даан оршдог 190 гаригийг олж тогтоожээ. Эдгээр бие даасан “тэнэмэл” гаригийн хэмжээ нь томоохон одноос авахуулаад нарны гуравны нэгтэй тэнцэх хэмжээний одыг тойрон орбит үүсгэдэг бичил гариг байжээ. Шинэ нээгдсэн дээрх гаригуудад амьдрах нөхцөл боломж бий эсэх талаар судалгааны баг илгээхээр “НАСА” төлөвлөж байна. Гэхдээ хэзээ явуулах нь тодорхойгүй байгаа аж. 6. Тэд бидэнд юу өгүүлнэ вэ? 2011 оны тавдугаар сарын 22 ны орой Оросын нэгэн тосгоны тариалангийн талбайд үл мэдэгдэх биет үзэгджээ. Тосгоны иргэд “Бид эхлээд юу ч анзаараагүй. Гэтэл байдал нэг л буруугаар эргэсэн. Учир битүүлэг маш тод гэрэл тав гаруй минут тусч байгаад алга болчихсон” гэж ярьсан байна. Хачирхалтай үзэгдлийн маргааш тариалангийн талбай дээр цугласан олон нүдэндээ ч итгэсэнгүй. Тэв тэгшхэн байсан талбай дээр учир нь үл ойлгогдох олон тооны дүрс үлджээ. Энэ үзэгдлийн тухай сансар судлалын орос эрдэмтэн “Сүүлийн үед харь гаригийнхан эх дэлхий дээр ирж тэгш газар дээр өөрийн нууц дүрснүүдээ ихээр үлдээх болсон. Бид тэрхүү учир битүүлэг дүрсийг тайлах гэж хичээж байна. Зарим нэгийг нь хагас дутуу тайлчихсан байгаа. Энэ удаагийн дүрснүүд өмнөхөөсөө илүү хэцүү бас сонин байгаа нь гайхширал төрүүлж байна” гэжээ. Харь гаригийнхан үе үе “зочлох” болсон нь цаанаа учиртай байж мэдэх юм хэмээн дэлхийн эрдэмтэд ч хэлж байгаа. Учир нь “Харийн хүний код” ыг тайлж унших ажил 62 хувьтай явж буй. Түүний эхлэл хэсэгт “урилгагүй зочид” маань хүн төрөлхтөнд хандаж анхааруулга, мөн туслах санаатай байгаагаа дурдсан байжээ.
  2. Evangelista Lennox

    Зэрэгцээ ертөнц

    1964 оны 2 р сарын 1 ны өдөр Калифорнийн өмгөөлөгч Томас П.Механ ердийн ажлын өдрөө дуусгаад цаг хагас явж хүрэх Эврика хотхон дахь гэртээ харихаар машиндаа суужээ. Тэрээр харих замдаа ор сураггүй алга болсон байна. Ул мөргүй түүний алга болсон тухай нэрлэн ярьж болохгүй байсан… Калифорнийн Гербервилл дэх эмнэлгийн хүлээн авахын сувилгач Мариса Кледванс хар костюмтай залууг зогсч байхыг харахад “Өмгөөлөгч Томас П.Механ” гэж өөрийгөө танилцуулж машинаар замд явж байхад гэнэт хүчтэй өвдөж, өвчлөлийн хүч маш их байж зарим үед үхэж байгаа, хавь ойрын зүйл алга болох шиг санагдсан учир эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүсчээ. Мариса өмгөөлөгчийн эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаарыг шалгаад ардаа байгаа шүүгээрүү очих тэр бяцхан хоромд тэр агаарт шингэсэн мэт алга болжээ. Хачирхалтай үйлчлүүлэгчийг хайсан боловч үр дүн өгсөнгүй. Оройн 22 цагийн орчим замын эргүүлийн цагдаа Эль голын дэргэд Механы машинтай тааралдаж зам дээрх дугуйны мөрийг харвал тормозлон зогсохыг оролдсон нь илт байлаа. Автомашины гадаргуу дээр цусны тод толбо байсан, урдах баруун хаалганы шил буусан байжээ. Цусны толбо, хүний мөр 50 метр үргэлжлэн гэнэт арилж хүн агаарт ууссан мэт үгүй болсон байж. Өргөн хэмжээний эрэл үргэлжлэн 19 дэх хоног дээр Томас Механы цогцсыг осол болсон газраас 30 км ийн зайд голын эрэг дээрээс олжээ. Биед нь үзлэг хийхэд толгойд нь шарх байсан боловч үхлийн шалтгаан нь усанд унаж живсэн явдал байлаа. Цаашдын нарийвчилсан шинжилгээгээр Механ хөдөөгийн эмнэлгийн хүлээн авахад очсон тэр мөчид голд унасан нь тогтоогджээ… 1943 оны 6 р сарын 25 ны өдөр Алеутын арлын дагуу явж байсан Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд хяналтын дэлгэцнээ өмнөөс нь явж байгаа Японы долоон хөлөг онгоцыг илрүүлжээ. Хөлөг онгоцны багийн ахмад гал нээхийг тушааж хагас цагийн дотор Америкийн хөлөг онгоцноос 212 сум илгээсэн ба Японы зүгээс ямар ч хариу өгөлгүйгээр буудлага зогссоны дараа ямар ч ул мөргүй алга болсон. Дайны дараа Америкийн тэнгисийн цэргийн хүчний тагнуулын баримт бичигт тэр өдөр тэнд Японы ямар ч хөлөг онгоц байгаагүйг тогтоожээ… Бууны сум 15 метр аажим нисч намрын шаргал навчсаар хучигдсан газар дээр зөөлөн унасан. Анчин гайхаж ойролцоо нь сансрын хөлөг санагдуулсан биет харагдаж дэргэд нь хачирхалтай зүйлс зогсож байснаа ойртож ирээд анчингаас бие чинь сайн уу гэж асуужээ. Ой хамгаалагч Вайменгийг эмнэлэгт хүргэснийг анзаарч түүнээс хойш дөрвөн өдөр өнгөрсөн байна. Дэлхийн бүх улс орны архивт иймэрхүү болон үүнтэй төстэй бусад хачирхалтай тохиолдлын тухай материал хадгалагддаг ба эдгээр үйл явдал шинжлэх ухааны хараа хяналтын гадна үлддэг, учир нь эрдэмтдийн оюун ухаанаар тайлахад бэрх, бараг бололцоогүй аж. Энэ сэдвээр эрдмийн ажил хийж зэрэг хамгаалах боломжгүй боловч гайхалтай, тайлбарлагдашгүй үзэгдлийг олон оронд судалсаар байна. Судлаачид зэрэгцээ ертөнц орших ба тэдгээртэй харьцаж болно гэж таамагладаг. Зэрэгцээ ертөнцтэй харилцах энгийн тохиолдол нь нойр юм. Зүүдэнд явагдаж буй бодит зүйл үнэн хэрэгтээ явагддаг гэж итгэхэд хүрдэг ба бидний дотоод дэд ухамсар зүүднээс мэдээлэл авдаг. Зүүдэндээ мэдээлэл хүлээн авах, дамжуулах хурд бодит байлаас хэд дахин илүү, 8 цаг унтахдаа бүхэл бүтэн амьдралын долоо хоног, сарын үйл явдлыг мэдэрч нэг минутын нойронд олон ангит кино үзэж болох жишээтэй. Нойронд хүрээлэн байгаа орчноос гадна юутай ч адилтгах аргагүй, бодит амьдралтай ямарч хамаагүй дүр орж ирдэг. Тэд хаанаас ирдэг вэ? Хязгааргүй их орчлон хязгааргүй их атомуудаас бүрддэг ба тэд аугаа их дотоод эрч хүчийг агуулж, бидэнд үл үзэгдэж харин молекулд нэгдэн матер болж биднийг хүрээлэн байдаг материаллаг ертөнцийг бий болгодог. Атом үл үзэгдэх боловч атом оршин тогтнодог гэдэгтэй хэн ч маргахгүй, бид, бидний бие атомаас бүтдэг билээ. Атом тасралтгүй хэлбэлзэх хөдөлгөөнтэй, төрөл бүтэцээс хамаарч хэлбэлзлийн давтамж, хурд янз бүр, орон зайд шилжих чиглэл өөр өөр байна. Чухамхүү тэрхүү ялгаа байдгийн ачаар бид оршин тогтнодог. Хэрэв бид зүүдний хурдаар хэлбэлзвэл биднийг хэн ч үзэхгүй, учир нь хүний хараа, мэдрэхүй тэр хөдөлгөөнийг ажиглах боломжгүй. Харин бидэнтэй нэг хэмнэлд байсан өөр хүн юу ч анзаарахгүй. Бидний бие радио долгионы хурдыг өгвөл нүд ирмэхийн зуур дэлхийг тойроод ирэх ба нислэгийн үед бидний дор эх газар, далай тэнгис, арал гялалзан өнгөрч байх болно. Бидний дэргэд биднийхээс хэд дахин хурдтай ертөнц байж гэж бодоход түүнийг дэргэд байна гэж бидний мэдрэх эрхтэн, ухамсар анзаарах боломжгүй. Харин бидний далд, дэд ухамсар үүнийг байнгын гүйцэлдүүлсээр байдаг. Иймд, би энэ газар ирж байл уу үгүй билүү? Энэ хүнийг хаана харж байлаа? Энэ үнэр юуных билээ? Гэхчлэн юм байнаг үүсэвч тэдгээрийг санадаггүй билээ. Чухам энэ л зэрэгцээ ертөнцийн огтлолын цэгт болдог тохиолдол ажээ. Ийнхүү одоохондоо тайлагдашгүй шалтгааны улмаас “янз бүрийн хурдтай” ертөнцийн хавьтал тохиолдсоноос аливаа бодит тайлбар хийхийн аргагүй хачирхалтай үйл явдал учирдаг санжээ…..
  3. Evangelista Lennox

    Астрал ертөнц

    Астрал гэж юу вэ? Диваажин, там, эсвэл зүгээр л бидний төсөөлөл үү … Өөр орон зай? Сүнсний ертөнц? Дэлхийн цахилгаан соронзон энергийн төвлөрөл үү? Хүний түгээмэл далд ухамсар уу? Диваажин уу? Там уу? Миний хувьд бол: Тийм ээ энэ бол өргөн хүрээтэй асуудал бөгөөд хариулт өгөх хүний шашин, соёлын ялгаанаас шалтгаалаад янз бүрийн л хариулт авах байх. Тэгээд миний хувьд ямар вэ гэхээр Диваажин ба там гэдэг нь астрал ертөнцийн нэг хэсэг бөгөөд долгионы давтамжаар л тусгаарлагдсан байдаг. Дэлхий бол бас л нэг төрлийн “там” бөгөөд энэ нь бага давтамжтай бусад астрал ертөнцүүдийн дунд оршдог. Харин дээд астрал ертөнцүүд бол “диваажин” болох ба учир нь тэдгээр нь маш нарийн түвшний давтамжтай ба үзэсгэлэнтэй сайхан байдаг. Гэхдээ астрал ертөнц ердөө 7 түвшинтэй … Anchor Үүний дараагийн түвшнүүд нь оршихуйн дээд түвшнүүд (ментал, буддик) болох бөгөөд “нийтлэг далд ухамсар” буюу “дээд оюун ухаан” зэрэг зүйлс энд оршдог. Эдгээр оршихуйн ертөнцүүдийг диваажин, там, нийтлэг далд ухамсар зэргээр хүн бүр өөр өөрөөр нэрлэдэг. Астрал ертөнцөд сүнснүүд амьдардаг бөгөөд та астрал ертөнцийг орхиж өндөр түвшинд очвол та “ухамсартай” болох ба танд физик бие, астрал бие шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч та хүсвэл ийм дүртэй харагдаж болдог. Ингээд та ердөө Ухамсарт энерги болно гэсэн үг. Бүх зүйл гэрэл юм уу аялгууны давтамжуудаас үүссэн байдаг юм. Иймээс физик ертөнц бол астрал болон ментал ертөнцтэй харьцуулахад арай илүү хатуу давтамжтай ертөнц гэсэн үг. Бид энэ дэлхийд суралцаж, хайрлахын тулд ирсэн бөгөөд ийм зүйлсийг хийснээр бидний давтамж өндөрсөж, улмаар өөр ертөнц, оршихуйд нэвтэрч чаддаг болно. Хэдий чинээ бясалгал хийнэ миний давтамж тэдий чинээ өргөжиж би илүү өндөр оршихуйн түвшинд очиж чаддаг болдог. Бясалгах үедээ би радио болон телевизийн давтамжийг авч бусад хүмүүсийн “харж”, “сонсож” чадахгүй зүйлсийг харж, мэдэрч чадна. Та үхэх үедээ өөрийнхөө давтамжтай ижил түвшний астрал ертөнцийн хэсэгт шилжин очдог. Энэ нь “муу” хүмүүс там луу, “сайн” хүмүүс диваажин луу явдаг учрыг тайлбарлана. Та өндөр түвшний астрал ертөнцийг үзвэл “диваажин” гэдгийн учир утгыг ойлгох болно. Астрал түвшнийг мөн “сэтгэлийн хөдөлгөөний” түвшин гэх бөгөөд энэ бидний бодлын нөлөөлөлд байдаг. Мөн бидний бодол ч мөн астрал ертөнцөд нөлөөлдөг ба бидний бодлын бүтээлүүд астрал ертөнцөд оршин байна. Гэвч бүх түвшин ийм биш. Өндөр түвшинд астрал ертөнцийх шиг бодлын нөлөөлөл байдаггүй. Мөн зарим хүмүүс астрал ертөнцөд очоод физик ертөнцөд байдаггүй зүйлсийг олж хараад бодит эсэхт нь эргэлздэг. Гэхдээ хүн бол астрал ертөнцийн цорын ганц оршин суугчид гэж үү? Мөн астрал ертөнц бол унтаж байгаа болон аялж байгаа хүмүүсийн зугаа цэнгэлийн газар төдий зүйл биш юм. Энэ ертөнц физик ертөнц шиг бүтэцтэй, хүмүүс хичээлд явж эсвэл сонгон авсан чиглэлээрээ “ажиллаж” болох газар юм. Эх сурвалж: keytosecret
  4. Дэлхий дээр нэгэн зэрэг хоёр ертөнц оршин байж магадгүй гэнэ. Энэ нь бидний амьдарч байгаа болон газар дорхи ертөнц юм. Үлгэр, домогт ч энэ тухай өгүүлдэг. Тайваньд сарны тооллоор долдугаар сарын 15 нд шөнө дунд газар дорхи ертөнцийн хаалга нээгддэг гэж итгэдэг. Хий үзэгдлүүд хүний ертөнцөд хүрч ирдэг хэмээдэг учраас үүнийг тохиолдуулан “өлсгөлөн сүнснүудийн” фестиваль гэдгийг зохион байгуулдаг ажээ. Арлын оршин суугчид амтат хоол бэлдэж, том цайллага болдог байна. Сүнснүүдийг баярын ширээ хүрэх замдаа төөрч. будилуулахгүйн тулд тэдний замыг дэнлүүгээр гэрэлтүүлдэг ажээ. Наймдугаар сарын эхний өдөр цадсан сүнснүүд орогнодог газар уруугаа буцахад газар дорхи ертөнцийн хаалга хаагддаг гэдэг байна. Тунгус хар нүх Оросд бол Красноярскийн хязгаарын тайгад чөтгөрийн хэмээн нэрлэгдсэн ойн чөлөө байдаг ажээ. Нэгэн цагт ойролцоох хөндийгөөр нь Кова гол урсаж, Костино, Чемба нэртэй жижигхэн тосгонууд хажууханд нь оршиж байжээ. Дээд, доод хоёр ертөнцийг холбосон цоорхой 1908 онд анх нээгдсэн гэцгээдэг. Энэ үед Тунгус олны анхаарлыг татаж байсан болохоор шинжээчдийн ихэнх нь энэ нүхийг солиртой холбон үзжээ. Харин оросын эрдэс, түүхий эдийн институтын геологичид эсрэг таамаглал гаргаж, тухайн орчны газар зүйн бүтцийг судлаад агаар мандал дахь хачирхалтай үзэгдэл нь ямар нэг солир унасантай холбоогүй, газрын хэвлээс энергийн бөөм цацагдсан гэж таамаглажээ. Тэнгэрт галт бөмбөрцөг үзэгдсэн жил тэр хавийн тосгоны малчид тайгад ёроолгүй гүн нүх бий болсныг илрүүлжээ. Түүнд амьтад байнга унадаг байсан байна. Хориод оны эцсээр ойролцоох тосгоны зоотехник Н.Семенченко энэ аюултай газрыг сонирхож, тэр нүхийг шинжлэн судлахыг оролдсон байна. Тэр үзүүр нь хүнд зүйл уясан олсыг нүх рүү шидэхэд хэдэн арван метр доош болсон ч гүнд нь хүрээгүй ажээ. Түүнийг бас эндхийн амьсгалахад хүнд байдал гайхуулжээ. Нүхний ойролцоо хэд хэдэн үхсэн шувуу хэвтэж байжээ. Дайны үеийн хүнд бэрх цагт энэ нүхийг мартсан бөгөөд 1984 оноос л А.Ремпел тэргүүтэй шинжилгээний анги гарч түүнийг судалж эхэлжээ. Гэтэл анхаарал татсан зүйл олон гарч, үгүй дээ л энд луужингийн зүү соронзон туйлыг заахын оронд ойн чөлөөн дахь нүхний тивийг л заагаад байжээ. Бас сэтгэл зүйд айхтар нөлөөлж, тодорхой зайнд очмогц ямарч шалтгаангүйгээр айх байдал бий болоод байсан гэнэ. Шинжилгээний ангийнхны шүд өвдөх, үе мөчөөр хөөх зэрэг зуйлс ажиглагдсан тул яаралтай буцжээ. Америкт бас фермерүүдийн дунд газар дор болон дээрх амьдралын тухай яригддаг гэнэ. Хар голын эрэг дээрх Лайонс Фоллз хотын орчим газар энэ хоёрыг холбосон үүд үе үе нээгддэг гэцгээдэг гэнэ. Хотын оршин суугчид нэг биш удаа нууцлаг том амьтадтай учирч байсан тухай яриа байдаг ажээ. Цаасны фабрикийн ажилчин түүний төрх байдлыг хар өнгийн, зууван хэлбэрийн биетэй, нүд нь мөнгөн доллар шиг гялалзаж байсан гэжээ. Ийм нүх Тажикт Вахш голын эрэг дээр байдаг гэнэ. Мэргэжилтнүүд Москвагийн орчим Зеленоград хотод илэрсэн гажиг бусийг судалжээ. Эндээс шинжлэхээр авсан хөрсийг Москвагийн нэг орон сууцны байранд хэдэн хоног санаандгүй байлгажээ. Гэтэл ойлгомжгүй явдал бий болж тэнд оршин суугчид орой бүр тодорхой цагт халуурч 39 хэм хүрэх болсон байна. Хүмүүст аль эрт мартсан өвчнүуд сэргэж эхэлжээ. Биолокацийн операторууд өдөр бүр найман цагийн орчим хөрс шорооны био орон нэмэгдэж, бүтэн хагас цагийн дараа хуучин хэмжээндээ орж байгааг тодорхойлжээ. Биолокацын багажны тусламжтай хийсэн эрэл газрын гүнд 200 км орчимд ухаант амьдрал оршин тогтнож болохыг харуулсан гэнэ. К.Циолковский “Хүмүүсийн төрх байдал янз бүрийн хугацаанд хувирч өөрчлөгдөж байсан. Ирээдүйд хүмүүс орны байдалтай болж газар болон нарнаас энергийг шууд хүлээн авдаг болно” гэсэн ажээ. Хэрвээ тэгвэл их гүнд энерги хүрэлцээтэй учраас тэнд оршин байж чадах гэнэ. Газар дор ухаантай амьтад оршин байгаа бол хаанаас бий болсон бэ гэдэг асуулт гарна. Тэд одоо алга болсон гэгддэг Фаэтон гариг дээр бий болоод, дараа нь Ангараг дээр шилжин суурьшиж түүнийг хөлдөж амьдрахын аргагүй болохоор дэлхий рүү ирсэн бөгөөд физикийн орны хэлбэртэй болсон тэд энд уурагт амьдрал бүрэлдэж байгааг үзээд гүнд суурьших болсон. Үхлийн гэмээр нүхнүүд бол дэлхийн дотоод энергийн үр дунд бий болсон хонгилууд гэж үзэх судлаачид ч байдаг ажээ.
×