Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'дуу'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 4 results

  1. Яг одоо ямар дуу сонсож байна? Хуваалцаарай.
  2. Хуучны сайхан Монгол дуунуудаас хуваалцаарай. Зарим хүмүүс бүүр мартсан ч байж болно. Гэхдээ үнэхээр хааяа Монгол дуугаа сонсоод суух сайхан шүү дээ. Дууны үгтэй нь оруулсан ч болно шүү.
  3. Sally Walker нэртэй дуу нь 3 сарын 15-нд Америкийн цагаар цацагдана.
  4. Цайз зах хоёр хуваагдан нүүхэд нэг хэсэг нь Налайх руу шилжиж зүүн аймгуудаас ирэх арьс шир, ноос ноолуурыг тоссон иргэд хуучин ЗХ ний 014 р ангийн хашаанд төвлөрсөнийг хүмүүс мэднэ. Тэднийг тойрсон дэлгүүр хоршоо, баар буудал ч тэр дорхноо цэргийн ангийн хашааг бараадан сүндэрлэж, хэдхэн жилийн өмнө эзгүй байсан газар бүхэл бүтэн гэрхороолол босчихсон билээ. Гэтэл олон жил эзгүй байсан энэ газарт янз бүрийн юм шингэсэн бололтой. Өвөрхангайгаас ах дүүгээ бараадан ирсэн Сайханаа гэгч залуу Налайхын зах дээр махны ченж хийдэг ах Амараагийнхаа хар бор ажилд туслахаар очжээ. Ах нь Налайхын захын хажууд жижигхэн газар аваад нэг гэр барьчихсан хэд л хонож байсан юм байх. Тиймээс Сайханаа очсон оройгоо бэр эгчтэйгээ ундуй сундуй хөглөрөх гэр барааг нь янзалж байгаад нэлээн орой унтсан ч ах нь хар үүрээр машин тэргээ асааж бөөн дуу шуу болоод сэрээчихсэн байна. Учир нь махны ченжүүд зүүн аймгуудаас орж ирж байгаа малыг нэг нэгнээсээ өрсөн тосч авдаг болохоор хямд мах олж авах гэж тэгсэн хэрэг. Сайханаа орондоо хөрвөөн буцаж унтах гэсэн ч чадсангүй. Тиймээс босон гэрээс гарч хавь ойроо ажигласан шигээ бие засаад орж ирвэл бэр эгч нь “Яасан бэ? Дотор чинь эвгүй оргио юу?” гэж асуусан байна. Сайханаа гайхан “Зүгээр. Та яагаад тэгж бодов” гэтэл “Чи сая гэрийн гадаа учиргүй огиж ирээд бөөлжөөд байсан юм биш үү?” гэжээ. Сайханаа “Би бөөлжөөгүй ш дээ” гэж хэлчихээд дахин гарч хэсэг зогсоод орж ирвэл эгч нь сэртийгээд суучихсан “Цаана чинь чамаас өөр хүн байна уу?” гэж асуужээ. Сайханаа “Би ганцаараа байлаа” гэтэл эгч нь “Ямар сонин юм бэ? Чамайг гарсаны дараахан “Хөөе Сайханаа чи хаана байна аа” гэж нэг эрэгтэй хүн их чанга хэлсэн юм даа. Би ах чинь ирэв үү гэж бодсон ч дуу нь биш шиг санагдаад гайхаад байж байна” гэжээ. Сайханаа эгч рүүгээ гайхан хараад “Та хий юм сонссон юм байлгүй” гэж хэлээд тоосонгүй. Энэ явдал ч яахав ингээд л өнгөрч. Гэтэл хоёр хоногийн дараа өглөө Сайханаа гэрт ганцаараа үлдээд цай чанах санаатай гал асааж байтал гэрийн нь ардхан талд нэг хүн муухай хашгирах чимээ сонсогджээ. Хашгирах хашгирахдаа бүр нэг ёртой зэвүүн муухай дуугаар орилсон байна. Эгээ л хүнд зодуулж, тамлуулж байгаа хүний амнаас ийм дуу гардаг болов уу гэмээр хоолой татаж ирээд зэвүүнээр бархирчээ. Сандарсан Сайханаа бушуухан гүйн гарч ийш тийшээ харсан боловч ойр хавьд нь юу ч харагдсангүй. Тухайн үед өглөөний дөрвөн цаг болж байжээ. Сайханаа бэр эгчийнхээ ярьсаныг санаж жаахан эвгүйцээд гэртээ орсонгүй нар мандтал гэрийнхээ гадаа зогссон байна. Гэхдээ энэ тухай ахдаа хэлсэнгүй. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа тэднийд хөдөөнөес ирж хоносон нэгэн залуу үүрээр бие засах гэж гарсанаа учиргүй сандран гүйгээд ороод иржээ. Энэ үед ах нь ч гэсэн гайхсан маягтай ендөлзөж “Хүүе Сайханаа чи сая хүн муухай хашгирахыг сонсов уу?” гэсэн аж. Нөгөө залуу ч гэсэн “Харин тийм ээ. Гэрээс гарав уу үгүй юу хачин муухай дуу гарахаар нь та хоёрын нэгийг хашгирав уу гэж бодоод гүйгээд ороод ирлээ” гэжээ. Сайханаа сая гарсан дууг сонсоогүй ч эртээд гарсан дуутай ижил гэдгийг мэдэж “Энэ газар нэг л сонин санагдаад байгаа. Та эндэхийн хүмүүсээс асуусан нь дээр байх. Би наад дууг чинь зөндөө сонссон. Дандаа үүрээр таныг явсаны дараа гардаг” гэж хэлэхэд ах нь ум хумгүй босч “Магадгүй шүү. Энэ газраас хүмүүс нэг л дөлөөд байсан юм” гэсэн байна. Ингээд хавь ойрынхоо ганц нэг айлаас элдэв дуу чимээ сонсов уу гэж асуутал тэдний ард гэр барьж буусан Хэнтийн айл “Янз бүрийн дуу чимээ их гардаг. Хамгийн эвгүй нь бидний нэрээр дуудаад байдаг. Тэглээ гээд яах билээ” гэсэн байна. Үүнийг сонсоод Сайханаа ч гэсэн “Эртээд Билгээ эгчийг байхад миний нэрээр дуудсан гэнэ лээ” гэхэд ах нь хэрэг болгон айлуудаар орж Налайхад он удаан жил амьдарсан хүмүүсээс ямар учиртай газар болохыг асуусан байна. Тэгтэл ганц нэг хүн “Манай Налайхаас холгүйхэн локаторийн орос цэргийн анги байсан юм. Тэр ангийн орос цэргүүд Налайхын төвөөр машин тэрэгтэйгээ архидаж явах нь бишгүй байсан. Ялангуяа та нарын амьдарч байгаа газар эзгүй хээр байсан болохоор тэнд их архидана. Монгол цэргийн анги хажууханд нь байдаг болохоор зодоон цохионы янз бүрийн хэрэг их гарсан тухай ч сураг дуулддаг л байлаа. Жишээ нь 1985 онд хоёр орос цэрэг Налайхын ТМС д сурч байсан хоёр охиныг булаацалдан хоорондоо зодолдож нэгнийгээ егүүтгэсэн гэдэг яриа бий. Гэхдээ энэ түүх маш олон хувилбартай. Тэр хавьд маш гүнзгий устай нүх байсаныг мэдэлгүй явж байгаад тэр лүү хоёр охин нь нисээд үхчихсэн ч гэх яриа бас бий. Ямар ч байсан цэрэг цуух, охин хүүхэнтэй холбоотой таагүй явдал их гарсан газар даа. Монгол цэргүүд ч гэсэн тэнд охид хүүхнүүдийг хүчиндсэн, хүүхнүүдээс болж нэг нэгнээ хороосон хэрэг гарч байсан. Ер нь манай Налайхын цэргийн ангиуд байсан газар эвгүй шүү. Олон аавын хүүгийн нус нулимс, цөхрөл шингэсэн байдаг биз. Үүрээр тийм чимээ гараад байгаа бол цэргийн ангитай л холбоотой” гэжээ. Нээрээ ч Налайхын цаахан байх Гордокийн орос цэргийн ангийн хуучин хашаа, Налайхад байх цэргийн ангийн хашааны ойролцоо шөнө оройн цагаар янз бүрийн хүн орилолдохыг тэр хавиар явсан хүмүүс сонсдог юмсанжээ.
×