Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'вэ?'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 8 results

  1. CS Go тоглодог хүмүүс өөрсдийн ранкаа бичээрэй.
  2. Хүн бүр хайрладаг гэхдээ хайрласан шалтгаан болон мөн чанараа таньдаг болов уу? Хайрын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь юу юм бол?
  3. Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм. Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг. Үүнд: 1. Хар лус бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр 2. Цагаан лус газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр 3.Хөх лус булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм. 1.Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. 2.Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог. 3.Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг. Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг. Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя: 1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах 2.Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх 3.Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих 4.Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг 5.Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх 6.Шувууны өндөг ,үүр сүйтгэх 7.Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх 8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах 9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөж байх.
  4. Evangelista Lennox

    Пентаграм гэж юу вэ?

    Пэнтаграмын сүсэг, бишрэл: Христын шашнаар: Христийн пэнтаграм нь биднийг чөтгөрөөс дахин хамгаална. Пэнтаграмын таван хошуу нь Христын таван мэдрэхүй, таван хуруу, таван шархийг илтгэдэг. Мөн уужим сэтгэл, энэрэх сэтгэл, цэвэр ариун байдал, өрөвдөх сэтгэл, үерхэл нөхөрлөл багтдаг ажээ. Мормон сүмүүдэд: Мормоны нэгэн сүмд пэнтаграмыг 1984 оны 4 р сарын 30 д хэрэглэж эхэлжээ. Үүнээс хойш олон олон мормон сүм хийдэд пэнтаграмыг ашиглав. Христын шашны өөр бүлэгт пэнтаграм удаан хэрэглэгдээгүй аж. Сатанизм: Сатанистуудын шүтдэг пэнтаграм нь хоёр тойрогтой ба хоёр хошуу нь дээшээ харж ямааг үүсгэдэг. Доод талын гурван хошуу нь Тринити /Христын эцэг, хүү, ариун сүнс гурвын холбоо/-г эсэргүүцдэг. Пэтагор: Пэтагорчууд Пэнтаграмыг “ὑγιεία Hugieia “ буюу эрүүл мэнд гэж дууддаг. Тэд пэнтаграмыг төгс математик гэдгийг олж харжээ. Ву Ксинг: Вү Ксинг гэх энэ пэнтаграмыг эртний Хятадууд фенг шүй, зүү тавих эмчилгээ, эмчилгээнд хэрэглэж байжээ. Илтгэх утга нь эртний Гректэй төстэй: Гал, Шороо, Мод , Төмөр, Ус. Эдгээр таван элемент нь бие биеэ захирдаг: Мод шороог эвдлэнэ, шороо усыг шингээнэ, ус галыг үнтраана, гал төмрийг хайлуулна, төмөр модыг хуваана. Мөн бие биеэ тэтгэдэг: Мод галыг дэврээнэ, гал шороог үүсгэнэ, шороо төмрийг даана, төмөр усыг өөртөө цуглуулна, ус модыг ургуулна. Ийм бөгөөд энэ нь: – Мод усыг сорно, ус төмрийг зэврүүлнэ, төмөр шороог эвдлэнэ, шороо галыг дарна, гал модыг шатаана. Сумэр: МЭӨ өмнөх 3000 онд одоогийн Иракт байрлаж байсан Месопотамианууд энэ тэмдгийг анх нээн тэмдэглэжээ. Сумэр /Мэсопотамын муж/-ийн пэнтаграм нь : сахиусан тэнгэр, өнцөг булан, жижиг газар, нүх, бэрхшээл, аюулын дохиог илтгэдэг ч заримдаа “Питагорен”ийн тайлбартай ижил байдаг. Пэнтаграмын зүг чиг нь дээшээ, зүүн, баруун, хойшоо, урагшаа. Эдгээр зүгүүд нь 5 гарагийг илтгэдэг гэж үздэг. Тэр таван гараг нь: буд, сугар, ангараг, бархасвадь, санчир юм.
  5. Голландын хэсэг эрдэмтэд хүний үхлийн дараа амьдрал байдаг тухай онолыг баталсан байна. Хүний бие махбодь үхсэний дараа оюун ухаан нь бодитой байсаар байдаг болохыг эдгээр эрдэмтэд олон жилийн судалгаа явуулсны үндсэн дээр баталжээ. Хүн төрөлхтөн үхлийн дараах амьдрал байдаг эсэхийг мэдэх гэж удаан хугацааны турш чармайсаар иржээ. Клиникийн үхэлд өртсөн хүмүүст зүрх зогсож, амьсгал хураасны дараагаар урт гэрэлтэй хонгил үзэгдэж, түүний амьдралд тохиосон юмс үзэгдэл агшин зуур үзэгдээд сэтгэл тайвширч жингүйдэлд ордог гэж яригддаг. Америкийн эрдэмтэн судлаач Реймонд Муди үхэл амьдралын хооронд буй энэ зааглалтыг “үхлийн ирмэг дээрх туршилт” гэж нэрлэжээ. Орчин үеийн сэхээн амьдруулах арга, ажиллагааг өргөн хэрэглэснээр өвчтөнийг аварч болдог. Энэ ажиллагааг хөтлөн явуулах хэлбэрүүд, өвчтөнд үзүүлэх нөлөө дэлхий даяар нэг л хэлбэрийн байдаг. NDE (near death experience) буюу “үхлийн ирмэг дээрх туршилт” ыг давж гарсан хүмүүсийн 50 хувь нь өөрийн үхлийг мэдэрч байснаа баталдаг байна. Буцаж амьдарсан өвчтөнүүдийн 31 хувь нь төгсгөлдөө хурц гэрэлтэй хонгилоор явж байснаа баталдаг бол 29 хувь нь одод түгсэн тэнгэр харсан байдаг байна. Тэдгээр өвчтөнүүдийн аль нь ч түгшүүр сандрал, эвгүй байдал бараг мэдрэгдээгүй, харин ч хөнгөрөөд явчих байдал мэдэрснээ дурсдаг ажээ. Голландын эрдэмтэд доорх сонин явдалтай тулгарчээ. Эмнэлэгт ком хэлбэрт орсон өвчтөн хүргэгдэж ирсэн байна. Түүнд зүрхний иллэг, хиймэл амьсгалын аль нь ч тус болсонгүй. Эмч нар түүний улаан хоолойд нь гуурс суулгаж түүгээрээ хиймэл амьсгал явуулахаар шийдэж, түүний амны хөндийгөөс хиймэл шүдийг нь авах хэрэгтэй болжээ. Цаг хагасын дараагаар өвчтөний зүрх цохилж, амьсгал нь хэвийн болсон байна. Үүнээс долоо хоногийн дараа өвчтөн ухаан орж сэргээд эмч нараас хиймэл шүдээ эргүүлж өгөхийг хүссэн байна. Түүнийг сэхээн амьдруулахаар тэвдэж байсан эмч нар хиймэл шүдийг нь хаана тавьснаа огт санахгүй байжээ. Гэтэл өвчтөн өөрийнхөө шүдийг хэн авч, хаана хэрхэн тавьсныг нэг бүрчлэн тодорхой зааж өгсөн байна. Тэр өвчтөн клиник үхлийн үед хүн өөрийгөө дээрээс нь харж байдаг болохыг батлаад, эмч нарын үйл ажиллагааг нэгд нэгэнгүй харж, өөрийгөө амьд байгааг тэдэнд мэдэгдэх гэж хичээж байснаа ярьсан байна. Эрдэмтэд үүнээс үндэслэн хүний оюун санаа нь бие эрхтэн, тархинаас тусдаа оршин байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сан Диегогийн Их сургуулийн эрдэмтэд ердийн үхлээр нас барсан 3 сая орчим хүнд сүнсний судалгаа явуулж, түүний зүй тогтлыг илрүүлжээ. Эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсөн өдрийнхөө дараагийн долоо хоногт нас бардаг бол эрэгтэйчүүд нь эсрэгээрээ төрсөн өдрийнхөө өмнөхөн нас бардаг байна. Доктор Дэвид Филипсийн үзэж байгаагаар үүний шалтгаан нь эрчүүд энэхүү тэмдэглэлт өдрийг өөр нэг бүсгүйтэй нууцхан учрах боломж хайх төдийгөөр өнгөрөөдөг бол эмэгтэйчүүд энэхүү баярын дараа сэтгэл санааны дарамтуудаасаа салж, хөнгөрдөгтэй холбоотой ажээ. Петербургийн мэдээлэл технологийн их сургуулийн эрдэмтэн профессор Константин Коротов мэдэгдэхдээ биологийн бүх биетүүд өндөр хүчдэлтэй цахилгаан соронзон орон цацаргадаг үзэгдэл байдаг бөгөөд үүнийг бүр 1930 аад оноос өөрийн гэр бүлийн хамт ажиллаж байхдаа олон нийтэд нотлон харуулсан гэжээ. Харин 1996 оноос орчин үеийн багажаар хүний биеэс цацарч байгаа цахилгаан соронзон оронг хүний амьд байх үед нь болон нас барсных нь дараа тасралтгүй ажиглалт хийсээр ирсэн байна. Энэхүү туршилт, ажиглалтын гол санаа нь энгийн байв. Амьд бие өөрөөсөө тодорхой цацаргалт хийж байгаа бол үхсэнийх нь дараа амьтай матери нөгөө төлөвт шилжихэд энэ цацраг нь хэрхэн унтардаг болохыг олж тогтооход л чиглэж байсан ажээ. Ингээд доорх дүгнэлтэд хүрсэн байна. Насны доройтлоор үхэх Энэ үед амьдралын давтамжууд гүйцэж, ердийн журмаар төгсөнө. Сүнс тайвнаар биеийг орхино. Гэхдээ шууд биш, дахин нэг хоног биендээ байсаар байна. Тэгээд 16 цагийн дараа түүний биеэс цахилгаан соронзон орон алгуур сүүмэлзэн дээш хөөрөх буюу шууд салж одох бөгөөд биеэс цацрах цацраг унтарна. 3уурдын үхэл Насны тоо гүйцээгүй учраас сүнс биеийг орхиж явах хүсэлгүй байна. Тэрээр 48 цагийн турш бие дотроо эргэлдсээр байна. Дараа нь гэрэлтэлт гэнэт зогсож аажим бүдэг болсоор биендээ уусна. Амиа хорлох үхэл Хий бие бодит биетэйгээ нягт холбоотой байна. Гэнэтийн золгүй явдал нөхцөл байдлаас шалтгаалж тасарсан амьдралаас хийн гэрэлтэгч бие салах хүсэлгүй мэт байна. Тэмцэлдэж, шаналгасан тэр орчноо шууд орхиж явалгүй гурав хоногийн турш багаж дээр мэдэгдсээр байдаг байна. Агшин зуурын золгүй үхэл үхлийн дараах эхний 4 цагийн турш багаж дээр нарийхан зурвас гэрэл ажиглагдаж байснаа 3 цагийн дараа цасны ширхэг мэт бүдэг одод хөврөн гарч эхлэх бөгөөд хоромхон зуур биенээсээ салж эхэлнэ. Энэ үзэгдэл бүтэн хоногийн турш ажиглагддаг байна.
  6. Эртний Мисир орны тайлгач нар шүтлэгийн үйлдэлдээ ховс хэрэглэж байсан нь олдвор папирусаас нь мэдэгддэг. Тэр цагаас эхлээд л бүр ХIX зууныг хүртэл ховсыг янз бүрийн шашны зүтгэлтнүүд л хэрэглэж байжээ. Ховсонд ямар нэгэн үл ойлгогдох, далд нууц юм байгаад байж. Тэгээд түүнийг овсгоотой хэрэглэснээр далдын хүчинд шүтэх нь улам батждаг байж. Ховс нь тун олон хэлбэртэй. Бөө онгодоо дуудаж цамнах нь нэг төрлийн өөртөө ховс хийх үйлдэл юм. Удган зайран нар онгодоо дуудсан хойно “шившиж эдгээх” нь энэхүү ховсын үр дүн юм. XVIII зууны сүүлийн хагаст аж төрж байсан нэрт Месмерийн өнөөх цуут “соронзонт” флюид цацруулах гэгч мөн л ховс. Ховсддог хүний нөлөө, тэр ч байтугай тийм хүний гар хүрсэн эд хүртэл эдгэрүүлэх нөлөө үзүүлдэг. Вольф мессинг Өнөөх Месмерийн өөрийнх нь заавраар бүтээсэн “соронзонт хуурцаг” хэмээгч металл саваатай бөмбөр шиг юм Лион хотын музейд одоо хадгалагдаж байгаа билээ. Өвчтөнгүүд энэ саваанаас нь өөр саваагаар хүрч өөрийнхөө илүүдэл “Илүүдэл амин флюид” гээчийг тэдэнд дамжуулдаг юмсанж. Зарим өвчтөн Месмерийн эзгүйд ч хуурцгийн саваанд хүрээд эдгэрдэг байж. Бас л ховс. Гүн сүсэгтэн хүн “Бурхан минь намайгаа өршөө” гэх мэтийн маанийн үгийг давтан уншсаар байгаад өөрөө ховсонд автдаг. Үүнийг хэдэн зуу, хэдэн мянган удаа уншаад ирэхээрээ аяндаа гипнозод автдаг байна. Үүндээр нь басхүү бурхан тахилынхаа өмнө өдий төдий мөргөж залбирах үйл нэмэр өгдөг. Орчин үеийн шинжлэх ухаан ховсыг гурван үед хуваадаг. Эхний шат: Нойрмог байдал: Энэ шатнаа байгаа хүн тухалж тайвшрахыг хичээх, бүх бие нь хүндрэн улбайх, зовхио даахгүй байгаа мэт болно. Чухамхүү энэ үед л сүм хийдийн уншлага мөргөлийн жигд хэмнэлт үйлдэл нь сүсэгтэн мөргөлчдөд нөлөө үзүүлдэг. Би сүм дуганд орж мөргөлчдийг ажиж явахдаа энд тэнд чулуун дээр цөмцийж суугаад, эсвэл багана, сахиусанд мөргөн духаараа наалдаад, хэдэн цаг, мөчөөр хөшиж, биеийн эвгүй байрлалд эцэж ядрах юмгүй байсаар байгааг нь үзээд эдгээр хүмүүс лавтайяа Ховсын хоёрдугаар шатанд: (гипотакси) орсон байна даа гэж санадаг юм. Энэ шатанд орсон хүний бие зуурмагаар бүтсэн юм шиг болж ямар хэлбэрт оруулж хөшөөнө тэр хэвээрээ тогтдог юм. Ердийн цагт бол байхын аргагүй гажууд байрлалд мөч биеийг оруулж орхиход элдэв зүдэргээгүй байсаар байдаг юм. Ховсын гуравдахь шат нь сомнамбулизм. Энэ шатанд орсон хүн бол засалчийн дуунаас өөр юм мэдрэхээ больж гадаад орчноос гүйцэд салж тусгаарлагддаг. Ховсдсон үед тухайн хүний бие сэтгэлийг үгээр захирах хүчирхэг хэрэгсэл засалч буюу ховсдогчийн гарт орж ирдэг. Уул хүн өөрөө хэзээ ч бараг тийм боломж чадахааргүй тийм ноцтой захирах хүчийг ховсдогчийн үг хэл бий болгоно. Асаасан янжуураар гарыг нь хайрч байхад халахгүй болгож чаддаг хүн олон уу? Польшийн циркт ийм үзүүлбэр хийж байхыг би маш олон харсан. Эсвэл ердийн савааны үзүүр хүргэчихээд таныг халуун төмрөөр хайрчихлаа гээд үз. Ховсдуулсан үед нь ингэж хэлээд хүйтэн төмрөөр хайрахад гар дээр нь түлэгдэлт үүсдэг билээ. Ховсдуулсан архичинд архи жигшүүлэх захирамж өгч байх аж. Энэ үед нь түүний ходоодыг рентген багажаар би харсан. Тэгэхэд ходоодонд нь юу ч үгүй байхад дотроо байгаа хорт шингэнийг гаргаж хаях гэсэн мэтээр ямар ч эргэлзээгүйгээр агшиж бөөлжүүлж байлаа. Гэтэл жирийн үед өөрсдөө ингээд ходоодоо агшаах гээд үз дээ. Ховсдуулсан хүнд Таны өмнө хөлдүү мөстэй зайрмагтсан ус тавиастай байна. Гараа дүрээрэй. Гар чинь тэсэхийн аргагүй даарах болно… Хэдийгээр ус нь нэмэх 45 хэмийн халуун ус байсан ч гар нь бүрзийж дааран, цусны судаснууд нь агшиж ирдэг. Үүнийг элдэв багажийн заалтууд эргэлзээгүй нотолж үзүүлдэг… Ингэж гарынхаа судсыг агшаах захирамж өгөөд үз дээ. Эсвэл тэлэх гээд үз… Ховсдуулсан хүмүүс тун олонхдоо алсаас мэдрэх чадвар нь эрс сайжирдаг. Ховсдуулсан хүний тархинд нь гипнозч засалчийн тархинаас шууд холбоо тогтдог. Ийм туршилтыг янз бүрийн орны ховсдогчид янз бүрийн үед нэг бус удаа хийж байсан. Чухамдаа энэ үзэгдлээс л телепат далдыг мэдэх гэгчийг анх удаа мэдэрсэн хэрэг. Гипнозын үзэгдлийг ерөнхийд нь тайлбарласан гэж үздэг. Үүнийг хүний тархины бөмбөлгийн гадаргууг их бага хэмжээгээр сааталд оруулахад хэргийн учир оршино гэж тайлбарладаг билээ. Тархины гадаргууг хэсэгчлэн буюу эсвэл бүхэлд нь ердийн ба зохиомол байдлаар сааталд оруулж болдог байна. Зарим хүн хэт айж цочиж хэлгүй болчихдог.Ингэсэн хүн ганц үг хэлж чадахаа больдог. Хэдийгээр өөрөө одоо айх зовох юм ер байхгүй гэж мэдээд байгаа хэрнээ хэл ам нь өөрт захирагдахгүй мэдээгүй болчихоод үг хэлж чаддаггүй. Тархины чухамхүү үг хэлийг захиран удирдах тэр хэсэгт л саатал үүссэн байна. Үүнийг өөр нэгэн цочроолтоор л үгүй болгож болно. Ийм хүчирхэг цочроолтыг ховсдогч л өгч чадна. Үүнийг ашиглан хүнийг эмчлэх, эдгэрүүлэх ажлыг олон улс оронд хийдэг юм. Гэхдээ ховс нь бас л бага судлагдсан байгаа юм. Ховсний олон төрөл хэлбэрийг зөвхөн тархины гадаргуугын саатлын нөлөө гэдэг энгийн тайлбараар аргацааж болохгүй. Миний авьяас чадвар анх ховсдох чадвараа олж нээснээс эхтэй… Хамгийн анх жаахан хүүхэд байхдаа Берлин орох хурдан галт тэрэгний тасалбар шалгагчийг хэрхсэнээ дурссаныг санаж байгаа биздээ. Энэ тухайд телепат үзэгдэл, далдыг мэдэх гэгч огт байхгүй шүү дээ. Энэ бол ховс, захирамж итгүүлэг юм. Би тасалбаргүй байсан болохоор цаасны тасархайг тасалбар шалгагчид суудлын галт тэрэгний тасалбар мөн гээд итгүүлчихсэн хэрэг. Бас нэг удаа маш чандлан харгалздаг албаны өрөөнд нэвтрэх үнэмлэхгүйгээр орсон гэж дурссан даа. Иймэрхүү юм бас нэг удаа болсон юм. Нэг их том албаны хүнтэй уулзаж ярилцах учрал тохиолдсон юм. Ярилцаж дууссаны дараа өнөөх хүн ер нь шогчлоод хэлчихсэн болов уу… ингэлээ л дээ: Эрхэм Мессинг гуай Та эндээс гарч чадах уу? Би танд нэвтрэх үнэмлэхийг чинь эргүүлж өгөхгүй байя л даа гэхэд миний хорхой хөдлөөд ирлээ. Энэ цаасны өөдөсгүйгээр үү? Та дурсгал болгож ав л даа. гэхэд өнөөх хүн Тэгвэл байзаарай. Би харуулд урьдчилан анхааруулж тушаал өгөөдхөе. Та дургүйцэхгүй биз дээ? Хичнээн бол төчнөөн тушаагтун гэж би хэллээ. Өнөөх хүн харуулын албаны дарга луу залгаж Мессингийг миний гарын үсэг, нэвтрэх бичиггүйгээр гаргаж болохгүй гэж тушаав. Бас миний араас нарийн бичгийн дарга бүсгүйгээ дагалдуулан харгалзуулж, аливаа үйлдэл хийхэд саад бололгүйгээр арван алхмын хойно дагалдаж явах тушаал өглөө. Хоёр минутын дараа гадаа гарчихаад саяын яриа болж байсан гурван давхрын өрөөний цонх өөд хартал, өнөөх албаны хүнийхээ ажиглаж байгааг мэдэнгүүт гараараа дохиж билээ. Өнөөх хүн гуай түс хийтэл хөхрөх шиг санагдаж билээ. Бас улсын банкнаас мөнгө авсан гэдгийг санаж байна уу? Энд өгүүлсэн жишээнүүд нь ховсын нөлөөгөөр аливаа төгс журамт хүн элдэв муу муухай xэрэг хийж чаддаггүй, өөрийнхөө ёс суртахуун, мөс, хүнлэг сэтгэлд харш үйлдэл хийдэггүй гэдэг баримтлалыг нэг их эргэлзээтэй болгоод байхгүй биз ээ. Ховсдуулсан хүнд буу цэнэглэж өгөөд /мэдээжээр сумгүй буу/ гудамжаар яваа хүнийг бууд гэж захирамж өгөхөд чадахгүй байсан гэж хаанаас ч билээ уншсан л юм байна.Тэгвэл ховсдуулсан хүнд гудамжинд яваа хүн биш, харин цэнгээнт тоглоомын газар буй хөдөлгөөнт бай буудаж байна гэсэн захирамж өгч болно шүү дээ… Мэдээжээр би тэрхүү тасалбар шалгагчид ерөөсөө тасалбаргүй хүнийг суулгаад явах, өөрөөр хэлбэл ажил мэргэжлийнх нь зарчмын эсрэг захирамж өгч чадахгүй байж таараа. Харин энэ цаасны тасархай бол миний тасалбар мөн гэж захирамж өгч болдог юм байна. Ийм захирамж бол мэргэжлийнх нь үүрэгтэй зөрчилдөхгүй юм л даа. Яг л үүн шиг тэрхүү албан газрын харуулд би захирамж өгөөд гадны хүнийг тухайлбал Мессингийг нэвтрэх бичиггүйгээр оруулах, гаргах болгож үүргээ зөрчих болгож чадахгүй л дээ. Харин би тэдэнд дөт дөхөм, өдөр бүр орж гарч байдаг нэг том дарга нь болж болно оо доо. Тэд нар даргаа юу гэж л шалгаагаад нэвтрэх бичиг энэ тэр гээд байх аж. Үндсэн үүрэг нь тэрнийг л чөлөөтэй оруулж гаргаж байх явдал байж таараа. Харамсалтай нь ховсдох чадвартай хүн болгон ёс суртахууны хувьд зарчимч байдаг биш ээ. Европын нэгэн оронд тухайн үедээ нэлээд шуугиан болж байсан нэгэн түүхийг дурдья л даа. Энэ бол нэлээдгүй гарч байдаг банк дээрэмдэх ажил л даа. Банкний төмөр авдар байдаг өрөө нь газар доор байрладаг байж. Түүнд нэвтрэх цорын ганц үүд нь харуулын байран дундуур дамждаг юм гэнэ. Энд нь өнжин хонон харуул сахиастай байдаг гэнэ. Харуулд гараагүй хамгаалагчид нь тэрхэн зууртаа амарцгааж байдаг юм байж. Нэг орой банк хаасны дараа мөнгөний нярав нар авдраа лацдаж жин тан болгоод л тарцгааж. Ингэж хааснаас хойш энд нэвтэрсэн цорын ганц хүн нь шал зүлгэдэг, давжаа өвгөн байж. Өвгөн эхлээд харуулын байрыг, дараа нь мөнгөний авдрын өрөөг зүлгэж дуусчихаад заншсанаараа өөрийн зүлгүүрийн тосны хайрцган дээрээ суучихаад тамхиа уугиулж байгаад л яваад өгч. Өглөө нь мөнгөний авдрууд задгай хоосон байх нь тэр. Шал зүлгэдэг өвгөнийг хардах санаа ер төрсөнгүй. Гагцхүү мань өвгөн нууцаар хил давах гэж байгаад баригдаж. Харин тэр өөрөө дээрэмчин биш шүү. Зөвхөн л уул хэргээс хоёр хоногийн өмнө өвгөн дээр нэг залуу ирж ихээхэн мөнгө амлаад, та сэмхэн хил давбал өгнө гэжээ. Өвгөн тэгье гэж. Тэгээд хоёр хоног дараалан тэр мөнгөний авдар байгаа өрөөний шалыг зүлгэсэн юмсанж. Тэгээд эхний өдөр нь орчноо судлах, байдлыг тандах ажил хийж байгаад өнөөх олон хамгаалагчдын дунд л байгаад байж. Хажуугаар нь ч харуулынхан ч байж, тэгсэн хэрнээ л явуулаад байж. Хожим магадлахад тэр хүн өвгөнтэй огт төсгүй байсан боловч цөмөөрөө л өвгөнийг байна гэж санацгаагаад байж л дээ. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Үүнийг би дээр өгүүлсэн түргэн зуурын захирамж өгөх аргаар л тайлбарлах гэж байна. Муу сэтгэлтэн, гэмт хэрэгтэн боловч ховсыг өөрийн зорилгодоо ашиглаж болж байна биш үү? Тэр этгээд мөнгөтэй төмөр авдар руу гадны хүн оруулж болно гэж харуулд итгүүлэн үнэмшүүлж чадахгүй. Энэ нь харуулынхны үүрэгтэй харшилна гэдэгт би дахин бас итгэж билээ. Харин та нарын өмнө танайхны ямагт харж л байдаг танил хүн, энэ өрөөнд орох эрхтэй хүн байна гэж итгүүлэхэд хялбар байгаа л даа. Тэгээд ч дээрэмчин ингэж хялбархан амжуулсан хэрэг. Бас “шүд шивших” гэгч юм байдаг даа. Энэ бол Польш, Беларусын ер нь нийт оросын тосгодод эрт цагаас, одоо ч гэсэн ер шүдний эмчгүй байснаас л үүссэн зүйл байх. Харин шүдийг эмнэхдээ шившдэг л байжээ. Домч эмгэн юм уу эр ирээд л ямар нэгэн юм шивнээд л бие нь мурилзаж элдэвлэж байгаад л байгаад шүднийх нь өвчнийг нь намдаачихна. Ингээд л гүйцээ. Үнэндээ бол шүд өвчнөө мэдрэхээ больж байгаа нь л тэр. Гайхмаар байгаа биз. Энүүнд ид шид гайхамшиг ер байхгүй. Аливаа далдын хар, цагаан хүч оролцдог юм биш. Ердөө л ховсын нэг хэлбэр. Би өөрөө ямар ч цуут домч нараас дутахгүйгээр шүд домнож, толгойн өвчин арилгаж чаддаг болохоороо энэ тухай ингэж итгэлтэйгээр хэлж байгаа юм. Тэгэхдээ харин элдэв шившлэг, шивнээ байхгүй шүү. Тийм юм хэрэггүй. Би шүд нь өвдсөн хүний өөдөөс хараад л өөрийнхөө огт эрүүл шүд, эрүү буйлаа бодоод л болдог юм. Энэ зууртаа өнөөх хүнтэй өвчин зовиурынх нь талаар ярилцана. Тэгээд л шүд нь өвдөхөө болино. Үүнийг хийхэд энэ догол мөрийг унших хугацаа л хангалттай… Мөн энэ аргаар толгойн өвчнийг анагаана. Дундад Азийн домч табиб гэгч нар могойд хатгуулсан хүнийг ингэж л эдгээдэг байх. Би өөрөө үзээгүй болохоор л байх гэж байна. Харин шүд юм уу толгойгоо өвдөхөөр надад ч юм уу домчид очих хэрэггүй. Би өвдөлтийг нь арилгаж орхиод таныг гарцаагүй эмнэлэгт очих байсныг нь болиулчихаж магадгүй. Домч бол өвдөлтийг л мэдэгдэхгүй болгодог. Эмч бол өвчнийг ул мөргүй анагаадаг. Өвдөлт гэдэг чухал зүйл шүү, биед чинь ямар нэгэн юм болохоо болиод байгааг мэдүүлдэг эд. Ховсыг би сэтгэхүйн өвчтэй хүнд хэрэглэж байснаа дурьдваас буруудахгүй биз. Үүнийг би тэртээ эрт ховсын мөн чанарын талаар юу ч мэдэхгүй, шинжлэх ухааны зөвлөмж энэ тэрийг үзээгүй байхдаа ердөө л хар зөнгөөрөө хийж байсан юм л даа. Дээр үед болсон явдал: Польшийн нэг гүнтэн өвчилж ойр дотныхондоо таагүй хачин өвчин тусаж гэнэ. Тэр гүнтэн өөрийнхөө толгойд шувуу үүрлээд, тагтаа өндөглөчихсөн гэж үглээд дийлдэхээ больж. Ерийн тагтаа л гэнэ л дээ. Солиорлын нэгэн хэлбэр… Эмчид очиж гэнэ. Гүнтэн ааш муутай, эмчлүүлэхгүй гээд зүтгэчихэж. Цаадуул нь гүнтэнг элдвээр ятгаж мэхлээд толгойд нь хагалгаа хийж, тархийг нь 2 хуваах гэж байгаа мэт санагдаад болохгүй байж гэнэ.Тэгээд надад иржээ. Би түүнд элдэв сөрөг юм ярьсангүй. Яалаа гэж толгой дотор шувуу үүрлэх вэ? энэ тэр гэсэнгүй. Эхлээд л үзэхээр очихдоо гурван хөлтэй гялалзсан урт дуран шиг эрэг шураг тоногтой юм авч очоод л дэргэд нь зоож толгойг нь дурандаад – За тийм байна даа. Гүнтэн минь одоо яана. Таны тархин дотор шувуу үүрлэчихэж. Зөндөө олон тагтаа байна. Өндөглөөд үржээд… Бүр бүхэл бүтэн сүрэг болсон байна гэлээ. – Би үүнд огт эргэлзэхгүй байгаа юм аа. Бүр тэгээд байгаа юм. Бүр нэг удаа үүр лүү нь муур гэтэж очоод тагтаануудыг үргээж сүйд хийсэн гээч. Цаадуул нь далавчаа дэвээд пид пад хийлгээд ер амар заяа үзүүлэхгүй байгаа гээч. Тархи дэлбэрчих гээд … гэж байна. – Би таны гавал доторх ер бусын зочдыг зайлуулж бүр нэгмөсөн явуулж өгч чадна аа. – Аштай юу. Гялайж дээ. Ачийг чинь мартахгүй. Бид дахин дурандаж”тагтааны тооллого” явуулж яаж хөөх аргаа боловсруулж хэлчихээд харив. Маргааш өглөө нь эрт гүн над руу хүн явуулж “Тагтааны өндөгнүүд хагараад ангаахай дэгдээхэй гаргачихсан шүү” гэж байна. Дахиад л дурандлаа. /Дуран маань шилгүй шүү дээ/ Ангаахай нэмэгдсэнийг нотлов. Нөгөөдөр нь гүн гуайн гавлыг тагтаанаас бүр мөсөн цэвэрлэх ажил хийхээр товлоод буцлаа. Гэрийнхэнтэй нь зөвшиж цэцэрлэгийнх нь хашаанд гурван туслахдаа амьд тагтаа бариулаад суулгачихлаа. Өвчтөнөө нүдийг нь боочихоод хөтөлж гадаа гарав. Миний дохиогоор нэг туслах маань тагтааг тавиадахлаа. Би гүнтний улаан нүүрэндээр нь хий буудчихаад түрүүнд нь алаад бэлдчихсэн байсан тагтаагаа өврөөсөө гаргаж гарт нь бариулав. За энэ нэг нь. Агаарт нисэнгүүт нь алаагүй бол нисэж явчихаад буцаад үүрлэчихэж магадгүй шүү. Одоо тэгнэ байхаа та нар. Буудаад алчихлаа. Дахиад 2 удаа буудав. Дараа нь буун дуунаас үргэсэн тагтаанууд аяндаа гарч зугтаагаад өнөөх ангаахай нь үхээд алуулаад дуусах нь тэр гэлээ. Тэгээд гүнгийн нүдний боолтыг нь авч тэр миний харан байтал сүглэгэр том модны ёроолд нүх ухаж хөөрхий шувуудын үхдлийг өөрийн гараар булав. Хэдэн жилийн хойно нь гүнг бүрэн эдгэрсэн гэж санаад нэг дотно танил нь нууцыг задалж өөрт нь ярихыг хүртэл гүнтний гавал шувуугүй цэвэр сайхан байсан билээ. Үнэн учрыг дуулангуутаа тэр гүн орь дуу тавьж толгойгоо барьж авсан гэнэ лээ. Тэр мөчөөс эхлээд гавал дотор нь тагтааны жигүүр пажигнаж байх болсон аж. Тэгээд насан өөд болтлоо тагтаатайгаа дууссан. Түүнийг дахиад тагтаанаас нь салгаж авна гэж байхгүй байхдаа гэж санадаг юм. Энэ жишээг юу гэх вэ? Энэ бол ховс. Итгүүлэг. Би ердөө л тэр хүний ухамсрын зохих түвшинд нийцүүлэн өөрийнх нь мэддэг ойлгодог тэр түвшинд чадвараа тааруулж өвчнийг нь арилгаж өгсөн. Угтаа бол хөөрхийг өвчингүй эрүүл гэж итгүүлж өгсөн юм. Тэр надад итгэсэн. Өөд болтлоо эрүүл яваад байж болох л байсан. Би бас ховсдож архи тамхи, аливаа мансуурах донгоос хүнийг хагацуулж чадна. Харин намайг дандаа үүнийг хийдэг гэж санаад над руу цувчихаж болохгүй. Эмчилгээ эрхэлдэггүй шүү дээ. Архинаас гаргах сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байгаа бол эмчид хандаарай. Цаадуулд чинь хамгийн архаг архичныг ч эдгээчих үй түмэн шалгаад туршаад үзчихсэн олон сайн эм бий… Харин тамхиа хая гэж байгаа бол зүгээр л хаячих. Тэгээд л гүйцээ. Хамаг сэтгэлээ хөвчлөөд амандаа ганц ч янжуур зуулгүй ганц жил болж ччадахгүй хүн ертөнцөд байдаг гэж би лав үнэмшихгүй. Ингэсэн хойно та дахин тамхи татсан ч ер сайхан санагдахгүй. Ердөө л тамхинд дасахгүй байвал л болоо шүү дээ. Архи тамхинаас бол би ойр дотны хүмүүстээ л тохиолдлын маягаар л гаргаж байсан хэрэг. Хүнийг архинаас гаргах захирамж өгч эмнэхдээ өөрөө бүтэн сараар спиртийн үнэр ч авч чаддаггүй юм. Тэрхүү жигшүүлэг нь эхлээд намайг бүр эзэмдчихээд зовоодог. Тэгсэн хойно нь түүнийг би нөгөө хүнд дамжуулдаг юм. Тэгээд жигшүүлэг хийх хугацаа дууссан хойно л өөрөө сая дарс амсаж болохоор болдог. Харин надаар эмчлүүлсэн он жилээр тэсдэг билээ. Энэ нь бол өөрөөс нь хамаарна шүү дээ. Би тамхи их татна аа. Бас хүнийг тамхинаас гаргах жигшүүлэг хийхээрээ өөрөө тамхины утаа үнэрлэнгүүт чичирч салганаад сүйл болно. Тэгснээ эмчилгээ хугацаа дуусахаар нь дахиад л өөрөө манаруулж өгнө дөө. Ховсын тухай ингээд өндөрлөе. Гэхдээ дээр өгүүлсэн ярьснаа дахин хэлмээр байна. Ховс гэдэг бол тун гайхалтай атлаа бага судлагдсан салбар юм. Гэхдээ судлахад маш гайхамшигт бололцоог нээж өгөх салбар юм. Энд би өөрт хамаагүй нэг салбарыг жишээ татсугай. Хэдэн жилийн өмнө тэр үед огт дуулаагүй байсан гипнопеди гэгч үг хэвлэл дээр тааралдах болсон билээ. Энэ нэрээр ховсын нэгэн өвөрмөц төрлийг ашиглан нойрондоо ном сурах аргыг хэлдэг болжээ. Энэ тун хялбар зүйл. Ухаандаа та англи хэлийг сурах хэрэг гарж л дээ. Ер нь бол хэл сурна гэдэг тун ярвигтай, ялангуяа томчуудад бол бүр ч төвөгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Хамгийн бэрх нь үг тогтоох буюу цээжлэх. Харин гипнопеди гэдэг арга нь энэ бэрх асуудлыг хөнгөлж өгдөг. Үг цээжлэх тамын ажлыг нойрон дундаа амжуулдаг болно. Хэл сурч байгаа хүнийг нойрсуулж унтаа байхад нь дуу хураагчаар цээжлэх ёстой үгийг нь намуухан хэлээд давтаад байна. Хэдэнтээ давтан хэлж өгнө. Хүн харин нам унтаад л байна. Тэр ч байтугай зүүдлэх ч үгүй. Харин өглөө нь сэрээд санахад өнөөх цээжилбэл зохих үгийг цөмийг мэддэг болчихсондоо өөрөө ч гайхдаг. Өнөөгийн байдлаар нэг шөнө хийх хичээлийн үгийн тоо 30 40 байх ёстой гэж нэг юмнаас уншсан боловч гипнопедийн мэргэжилтнүүд нэг шөнөдөө 300 үг цээжлэх нь ер нь боломжийн хэмжээ гэж үздэг аж. Аливаа харь хэл сурч байгаа хүнд 300 үг цээжлэнэ гэдэг том асуудал шүү дээ. тэгвэл дээрх аргаар 1 шөнө л сурч болох байна. Гипнопеди гэгч юу вэ? Бас л ховсын нэг муухан судлагдсан төрөл гэж би баттай бодож сууна…
  7. ид ихэвчлэн эрдэмтдийн хэдийнээ бүтээсэн шилдэг бүтээлүүдийг дурддаг, тэгвэл ирээдүйд шинээр зохион бүтээх зүйлсийг яагаад жагсаан бичиж болохгүй гэж? Ингээд эрдэмтэн мэргэд ирээдүйд ямар шилдэг нээлт хийхээр зэхэж байгаа талаар сонирхуулья. 1. Ус төрөгчөөр ажилладаг хөдөлгүүртэй автомашин Хүн төрөлхтөн автомашин зохион бүтээснээс хойш өдөр тутмын амьдралаа машин тэрэггүйгээр төсөөлөх аргагүй болсон. Автомашины хөдөлгүүр устөрөгчөөр ажилладаг болно гэдэг нь утгагүй мэт сонсогдож байгаа боловч энэ зууны дунд үе гэхэд дотоод шаталтын хөдөлгүүр нь нэгэн цагт уурын зүтгүүр хуучирч байсантай адил үеэ өнгөрөөх гэнэ. Өдгөө цахилгаан хөдөлгүүртэй, мөн эрчим хүчний янз бүрийн үүсгэвэр бүхий хөдөлгүүртэй автомашин бүтээгээд байгаа билээ. 2. Автоматжуулалт 21 дүгээр зууны эцэс гэхэд таны гэр, автомашин, хөргөгч гээд бүх зүйл автоматаар ажилладаг болно. Бас томоохон үйлдвэр, заводууд, мөн нисэх хүчний салбар ч автоматчилагдах төлөвтэй байна. Хотын ногоон байгууламжийн усалгаанаас эхлээд автомашины хөдөлгөөнийг зохицуулах гээд бараг бүх ажлыг компьютерын тусламжтайгаар удирддаг болох гэнэ. 3. Эсрэг таталцал Энэ нь бодит биш мэт сонсогдож байгаа боловч ойрын 70 жилийн хугацаанд зөвхөн нэг туйлт соронзон бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. Техникийн хувьд авч үзвэл энэ нь дэлхийн таталцлын эсрэг үйлдэл үзүүлэх юм. Энэ бүхэн бодит явдал болох үед та зөвхөн явах чиглэл рүүгээ хандуулахад л таны автомашин соронзонгийн хүчээр хөдлөх гэнэ. 4. Хүнийг эсийн аргаар хувилан гаргана Эсийн аргаар хувилах аргыг 20 дугаар зуунд хэдийнээ гарган авсан бөгөөд харин одоо улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Бид хонийг эсийн аргаар хувилан гаргаж чадсан болохоор хүнийг ч бас хувилж чадна. Мэдээж хэрэг үүнийг зугаагаа гаргахын тулд хийх нь тэнэг хэрэг. Харин эрхтэн шилжүүлэн суулгах эсвэл биеийнх нь аль нэг эрхтэн гэмтсэн тохиолдолд энэ нь тун ашигтай юм. 5. Нанотехнологи Нанотехнологийн ачаар бид ДНК гийн молекулуудыг, атомуудыг бас янз бүрийн бичил үйл явцуудыг удирдаж чаддаг болно. Харин хэрвээ бид нанотехнологийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадвал байгалийн үзэгдлийг ч удирдаж чаддаг болох гэнэ. 6. Хиймэл оюун ухаан Таны өмнөөс бүх зүйлийг чинь хийдэг робот бүтээнэ гэдэг өөр хэрэг, харин түүнийг янз бүрийн нөхцөлд сэтгэн бодох чадвартай болгоно гэдэг бас нэг өөр хэрэг. Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар роботуудыг аливаа зүйлд суралцах, ажлаа төлөвлөх, шийдвэр гаргах, харьцуулан бодох тэр ч бүү хэл төсөөлдөг болгох боломжтой гэнэ. Мэдээжээр хүний тархийг үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой, харин зөвхөн программчилсан оюун ухааныг ашиглана. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанд томоохон эргэлт гаргах болно. 7. Чөлөөт эрчим хүч Өнөөдрийн байдлаар хамгийн ашигтай бүтээлүүдийн нэг бол нефть, байгалийн хий, нүүрс, нар гэх зэрэг янз бүрийн эх үүсвэрээс эрчим хүч гарган авах болсон явдал билээ. Харин энэ зуунд эрчим хүчийг хэд хэдэн эх үүсвэрээс нэгэн зэрэг гарган авдаг болно. Газрын дулаан, агаар, цөмийн эрчим хүч болон “цэвэр” нүүрсний энерги нь эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг хэсэг нь болох гэнэ. Мөн хүрээлэн буй орчныг бохирдуулдаггүй шавхагдашгүй эрчим хүчний эх булаг болох тэг хэлбэлзэлтэй энергийг гарган авах ажээ. 8. Телепортаци /зогсолтгүй шууд шилжилт/ Хүн төрөлхтөн онгоц бүтээснээрээ хөдөлгөөний хурдад бүхэл бүтэн хувьсал хийсэн билээ. Технологи өдрөөс өдөрт хөгжиж, улам боловсронгуй болж байдаг бөгөөд хүмүүс удахгүй ердөө 10 хан секундын дотор Лондоноос Токио хотод очдог болох гэнэ. Тэгэхээр бүхэл өдөржингөө дэлхийгээр зугаалан орой нь гэртээ харьж болох нь ээ. 9. Генийн инженерчлэл Хүний ДНК гийн кодыг удахгүй тайлна гэдгийг төсөөлөхөд хэцүү. Гэхдээ энэ зууны эцэс гэхэд ирээдүйд төрөх хүүхдийнхээ гадаад төрх, тэр ч бүү оюун ухааны чадавхийг урьдаас мэддэг болох гэнэ. Түүнчлэн тухайн хүнд удамшсан генийн гажуудлыг засч чаддаг болно. Энэ арга нь зөвхөн хүний төдийгүй амьтны үр хөврөлийг хувилган өөрчлөх юм. 10. Робот Өдгөө автомат тогтолцоо эсвэл янз бүрийн роботууд газар сайгүй байгаа. Харин 21 дүгээр зууны эцсээр нохой салхилуулдаг, таныг ажил дээрээ байх үед гэрийг тань манах гэх зэрэг гэр орны бүх ажлыг гүйцэлдүүлж чадахаар программчлагдсан роботуудыг бүтээх гэнэ. Мөн тэдгээрийг минажуулсан талбайг цэвэрлэх гэх мэт ажиллагаанд ашиглана.
  8. Саналаа хэлэхдээ тодорхой ойлгомжтой бичих хэрэгтэй. Сайтад нэмүүлэхийг хүссэн зүйлс, шинэ санаа, мэдээ гэх зэрэг. Харин гишүүд дэмжсэн санаануудад UP санал өгсөнөөр хамгийн дэмжигдсэн саналыг бид хүлээн авч сайтдаа нэмэх болно.
×