Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'бэ?'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 6 results

  1. Аймшгийн киноны салбарт тухайн кино хэрхэн хүмүүст хүрэх нь найруулагчаас маш их хамааралтай байдаг. Зарим аймшгийн кино дуу авиа эффектээр айлгах төдий болоод дараачийн үзэгдлүүдийг авдаг бол зарим мэргэшсэн сайн найруулагчид киногоо хийхдээ үзэгдлүүдийг нарийн төгс санасандаа хүрсэн байдлаар авч үүнийгээ театруудаар гаргаж үүндээ маш өндөр үнэлгээг авч дараачийн ажилдаа ордог байна. Тэдгээр чанартай хийгдсэн аймшгийн кинонуудын нэг нь бол яах аргагүй Стивен Кингийн зохиолоор бүтсэн найруулагч Стэнли Кубрикийн найруулсан, гол дүрд нь жүжигчин Жек Николсон, Шелли Дюваль нар тоглосон "Гялбаа" (The Shining) билээ. Уг киног анх гарахад үзэгдчид өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Учир нь дэлгэцэд гарах ихрүүдийн аймшигтай хэсгүүдээс илүүтэйгээр тухайн киноны дүрүүдийн үйл явдал, гаргаж буй үйлдэл, үзэгдлүүд нь үзэгчдэд маш аймшигтай сэтгэгдэл төрүүлж чадсан юм. "Гялбаа" маш сайн үнэлгээтэй их амжилтыг олж "Классик" аймшгийн кино болсон ч тухайн үед жүжигчид болон киног бүтээсэн хүмүүс гол дүрийн эмэгтэй жүжигчин Шелли Дювалаас жүжигчний ур чадварын олон зүйлийг шаардаж тус кинонд хөөрхий бүсгүйг золиослон найрсаг бус хандаж байсанг хүн бүр сайн мэддэггүй. 1980-аад онд Шелли Дюваль ирээдүй нь зурайсан мандаж явсан залуу жүжигчин бүсгүй байлаа. Харамсалтай нь "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа тэр өөрийн жүжиглэх ажлаа бараг л орхихоор шийдсэн юм. Юу түүнийг ийм байдалд хүргэсэн юм бол? "Гялбаа" кинонд залуухан эмэгтэй жүжигчин маань найруулагч Стэнли Кубрикийн асар том ширүүн сорилтуудыг даван гарсан байдаг. Энэ нь хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болох бэйсболийн цохиуртай хэсгийг 127 удаа давтан авахуулж хашхичиж уйлж хоолойгоо сөөтөл орилсон. Түүний энэ давталт нь Геннисийн номонд хүртэл бичигдсэн байдаг. Гэхдээ харгис найруулагчийн шалгуурын эцэст Шелли Дювалийн үс унаж эхэлсэн гэдэг. Дарин дээр давс гэгчээр алдарт зохиолч Стивен Кинг хүртэл түүний дүр дээр маш шүүмжлэлтэй ханддаг байна. Алдарт зохиолч түүний дүрийн тухайд "Би "Гялбаа" киног үзэн яддаг. Учир нь Венди Торронсийн дүрийг харахад орилоод л тэнэг царайлаад байдаг. Би ийм эмэгтэйг зохиолдоо төсөөлж бичээгүй" гэж хэлж байв. Тэрээр номондоо Венди Торренсийг аймшгийн зүйлс болохыг урьдчилж таахыг ч хүсэхгүй хатуу ширүүн зантай шаргал үст эмэгтэйн дүрээр анх бичсэн байдаг. Стивен Кинг анх бидний сайн мэдэх "American Horror Story" цувралын од Жессика Лэнгийг тоглуулахаар бодсон байсан ч найруулагч Стэнли Кубрик киноны дүрийн сонголтоор Шелли Дювалийг авсан байсан юм. Шелли Дюваль "Гялбаа" кинон дээр Гэсэн ч тухайн үед Шелли Дюваль өөрийн сонгогдсон дүрдээ маш сайн жүжиглэж байсан ч энэ нь ааштай найруулагч Стэнли Кубрикт тийм ч хангалттай санагддаггүй байв. Харин ч найруулагч Шелли Дювалийг өөлж гоочилж цаг ямагт шүүмжлээд л огт түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ааш зан гаргадаг байв. Жек Николсон болон Стэнли Кубрик нар "Гялбаа" киноны зураг авалтын үед Стэнли Кубрик: Амьдрал ба зураглал баримтат кинон дээр түүний охин Вивиан Кубрик аавынхаа тухай дурсан ярихдаа "Аав Жек Николсоний зургийг авч байхдаа маш найрсаг хандаж тэд гар нийлдэг байсан. Түүнийг магтдаг хирнээ Шелли Дювалийн зургийг авах болохоороо тэс өөр найруулагч болчихдог байсан" гэж байв. Ширүүн найруулагч Шелли Дювалийг тусгаарлаж, жүжиглэж байхад нь яриаг нь таслаад л давтуулаад байдаг байв. Энэ байдал бүсгүйд яг л эрүү шүүлтэд орж байгаа мэт байдаг байв. Тэр хэдэн цагийн турш уйлаад л мөн уйлахынхаа хажуугаар дүрийнхээ үгийг хэлээд л энэ нь маш олон давталттай явагдаад л... Шелли Дюваль өөрийн тоглосон дүрийнхээ тухай Дэвид Хьюзийн "Гялбаа" номонд дурсан хэлэхдээ "5 сараас 10 сар хүртэл надад маш хэцүү байсан. Би энэ дүрийг маш сайн болгохын тулд хичээн маш их стрессдсэн. Стэнли Кубрик намайг урд нь байгаагүйгээр минь шахаж шаардаж байсан. Энэ дүр бол миний тоглосон дүрүүдээс хамгийн хэцүү нь" гэжээ. Мөн Стэнлий Кубрикийн охин Вивиан Кубрик хэлэхдээ "Тэр бидэнд (кино багийнхан) 'Битгий Шеллиг өрөвд' гэж хэлдэг байсан. Битгий түүнийг тоо битгий түүнийг сайн байна гэж магт гэж шаарддаг байлаа. Шелли Дювалийн дүр бол урд хожим нь байгаагүй кино түүхэн дэх хамгийн өрөвдөлтэй 'хэн ч биш' дүр юм." гэж ярьжээ. Уг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол Жек Николсоний хаалган завсар нүүрээ гаргаад "Жонни энд байна" гэдэг хэсэг билээ. Энэ хэсгийн зураг авалт нь Шелли Дювалийн хувьд тарчлаасан хэсэг гэж хэлж болно. Гартаа хутга атгачхаад орилдог хэсэг. Тухайн үзэгдлийг гурван өдрийн турш 60 ширхэг хаалга сольж авсан гээд боддоо. Жек Николсон хүртэл энэхүү хэсгээс залхаж "Энэ бол үнэхээр хэцүү ажил байлаа" гэж хэлж тухайн үед хэлж байв. Эцэст нь Шелли Дюваль "Гялбаа" киноны зураг авалтыг амжилттай давж гарсан талаараа дурсахдаа "Энэ яг л хүй нэгдлийн үеийн хашиграх дуу чимээ шиг. Бараг тэвчишгүй солиормоор. Гэхдээ нөгөө талаараа үнэхээр сайхан. Арван хоёр цагийн турш уйлсныхаа дараа гэртээ хариад амрахад маш их тайвширал амар амгаланг мэдэрч байсан" гэжээ. Алдарт жүжигчний маань хамгийн сүүлчийн дэлгэцийн уран бүтээл нь 2002 онд гарсан инээдмийн "Manna From Heaven" хэмээх кино юм. Шелли Дюваль уг кинонд тоглоод олны нүднээс холдсон юм. Тэрбээр хөдөө Техасын гэртээ амьдардаг бөгөөд заримдаа телевиз, сонинд ярилцлага өгдөг. Нэгэн сүүлийн үеийн ярилцлага дээрээ тэрээр "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа одоо ч тэр сэтгэл нь их тогтворгүй болж шалтгаангүйгээр нулимс нь урсаж уйлдаг болсон тухайгаа ярьсан юм.
  2. Би энэ сайтаар цухуйхаас ч айдаг байж билээ.Надад лав зургууд нь үнэхээр аймар санагддаг байлаа. Энэ аймар зургуудаа больчихоосой гэж боддог байсан ч цаанаа дуртай байдаг байсан. Та нарт харин ямар байдаг байсан бэ?
  3. Яг юуны тулд яах гэж? Энэнд үнэхээр сайхан хариулт хэрэгтэй байна.
  4. Evangelista Lennox

    Цыганууд гэж хэн бэ?

    Цыган гэдэг нь гарал үүслийн нэгдмэл байдал болон "цыгануудын хуулийг" хүлээн дагаж буй байдлаараа нэгдсэн угсаатны 80 гаруй бүлэглэлийн хам нэр аж. үндсэн томоохон бүлэглэлүүдийн нэр нь "ромаа", "сийн ти", "мугаат", "каалос", "лом" зэрэг болно. Зарим цыганууд уусган эрлийзжүүлэлт болон мөрдөн мөшгилтийн явцад өөрийн нэрээ гээжээ. өнөө хэр өөрийн тогтсон нэр үгүй бөгөөд сүүлийн үед "Romanies" буюу "ромчуудтай төстэй" гэсэн нэршил хэрэглэх болж байгаа. Харин британичууд тэднийг "Gypsies"(Egyptians буюу "египетчүүд") гэж нэрлэдэг бол испаничууд "Gitanos" (мөн л "египетчүүд"), францчууд "богемичууд" буюу "чехүүд", унгарчууд "Cigany" буюу "Pharao nerek" (фараоны аймаг), финчүүд "харууд" болгарчууд "цигани" хэмээн нэрийдсээр ирсэн түүхтэй. Орчин үед цыгануудын нэг хэсгийн нэрээс үүсэлтэй "ромб" (англиар "Roma") гэдэг угсаатны нэр түгэн тархжээ. Эдүгээ цыганууд Европын олон улс, өмнөд Ази, умард Африк, умард болон өмнөд Америк, Австралид амьдарч байна. Хүн ам нь 2,5 8 сая, бүр 10 12 сая ч өлхөн хүрнэ гэж үздэг юм. 1970 оны хүн амын тооллогоор ЗХУ д 175,3 мянган цыган байсан бол 2002 оны тооллогоор 183 мянга орчим цыган оршин сууж байгаа гэдэг ч өөрсдийнх нь хэлж буйгаар бол лав сая цыган байгаа гэнэ. 1971 оны дөрөвдүгээр сарын 8 нд Лондон хотод Бүх дэлхийн цыгануудын анхдугаар конгресс хуралдсан юм байна. Энэхүү конгрессоос цыганууд өөрсдийгөө газар нутаггүй цор ганц үндэстэн хэмээн хүлээн зөвшөөрч, үндэстнийхээ бэлэгдлүүд болох далбаа, ардын "Желем, желем" дуун дээр үндэслэсэн дууллаа баталсан аж. Харин сүлдний оронд мухлаг тэрэгний дугуй, тах, багц хөзөр гэсэн танигдахуйц бэлэгдлүүдээ ашигласан байна. Ийм бэлэгдэл тэмдгүүдээр цыгануудын ном судар, сэтгүүл, сайтуудыг гол төлөв чимэглэдэг бөгөөд цыганы соёлын арга хэмжээнүүдийн үед лото болгон ашигладаг аж. Мөн бүх дэлхийн цыгануудын анхдугаар конгрессийн дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын 8 ныг "Цыгануудын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Энэ өдрийн үдэш цыганууд гудамжинд лаа асаан олноор цугладаг аж. Хэл судлал болон генетикийн судалгаагаар бол цыгануудын өвөг дээдэс болох 1000 хүнтэй бүлэг үI зуунд Энэтхэгээс гарсан аж. Тэр үеийн заншил ёсоор Энэтхэгийн нэгэн захирагч Перс орны эзэнд тэднийг ордны хөгжимчид болгон бэлэглэсэн байж болох юм. Хамгийн түгээмэл таамаглалаар бол тэд Перс оронд 400 жилийг өнгөрөөсний эцэст даян дэлхийгээр аажмаар тархсан бололтой. Тэд дорно зүг рүү, эргээд Энэтхэг болон дундад Ази руу, өрнө зүгт Палестин, түүгээр дамжин Египет рүү, Армениар дамжин Византийн гүрэнд тархаж. Европын цыганууд бол Византийн цыгануудын удам угсаа юм. Тэд Византийн гүрний төвд, хязгаар нутагт ч амьдарч байжээ. Тэдний ихээхэн хэсэг нь бүр Арменид байхдаа л үнэн алдартны шашинд орсон болохыг түүхийн баримтууд нотолж байна. Энд байхдаа цыганууд түргэн хугацаанд нийгэмдээ дасан зохицсон гэж үздэг. Зарим газарт тэргүүлэгчдэд нь тодорхой хэргэмж, эрх мэдэл олгож байжээ. Тэр цаг үеийн дурсгалуудад цыгануудын талаар бичсэн зүйл ховор байгаа нь тэд хэт хоцрогдсон харанхуи бүдүүлэг буюу гэмт бүлэглэл хэмээгдэн алдаршаагүй тул сонирхол татаж байгаагүй бололтой. Цыгануудыг төмрийг эрхшээн дархлагчид, морины тоног бэлтгэгчид, зөнч тааварчид (Византид энэ нь хачирхалтай мэргэжил биш байжээ), амьтан сургагчид (хамгийн эртний сурвалжуудад могойг тарнидагчид хэмээдэг бол харин хожим л баавгайг сургагчид хэмээн өгүүлэх болжээ) хэмээн дурдсан байдаг. Византийн эзэнт гүрэн задран унаснаар цыганууд Европ тив рүү цагаачлан тархжээ. Гуйлга гуйн, мэргэ төлөг буулгаж, багахан хулгай зэлгий хийдэг харанхуй бүдүүлэг хоцрогдсон, хэт балмад цыганууд хүрэлцэн ирсэн нь европчууд тэднийг найрсаг бус байдлаар хүлээн авах үндсийг тавьсан аж. Анх баруун Европт ирсэн цыганууд Европын улс орнуудын хаадад Ромын пап лам тэдэнд христийн шүтлэгээсээ түр хугацаагаар няцсаных нь төлөө долоон жил хэрэн тэнүүчлэх онцгой шийтгэл оноосон тухай ярьсан байдаг. Анхандаа хаад ноёд тэдэнд ивээл үзүүлэн, хоол хүнс, мөнгө зоос, мөн тэднийг хамгаалсан пайз олгож байжээ. Гэвч өнөөх хэрэн тэнүүчлэх хугацаа нь өндөрлөснөөс хойш иймэрхүү ивээл уучлал зогсон, харин ч эс ойшоох болсон гэдэг. Энэ үеэс хойш удалгүй Европт эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлэв. Иймээс баруун Европын орнуудад гуйлгачдын эерэг олон харгис хэрцгий хууль батлан гаргажээ. Нүүдэлчин, хагас нүүдэлчин, суурьшин суух гэсэн авч хоосорсон цыганууд эдгээр хуулинд талхигдав. Тэднийг гуйлгачдын онцгой нэгэн хэсэг болгон ялгаж тусдаа шийтгэл оноож байсны анхных нь Испанид 1482 онд гарсан гэдэг. "Цыгануудын түүхийг шинээр ойлгох нь" номонд цыганы эерэг хуулиудын талаар дурдсан нь: Швед. 1637 оны хуулиар эрэгтэй цыгануудыг дүүжпэн хороохыг заажээ. Майнц. 1714 он. Улсын хил хязгаар дотор баривчлагдсан цыгануудад цаазаар авах ял оноожээ. Харин эмэгтэйчүүд, хүүхдийг хайлсан төмрөөр хайрч. зодож занчих ёстой. Англи. 1554 оны хуулиар бол бүх эрчүүдийг цаазална. Нэгдүгээр Елизавета хатан хааны нэмэлт зарлигаар энэ нь улам чангарсан байна. Энэ үеэс "египетчүүдтэй нөхөрлөж буй буюу нөхөрлөхөөр завдсан хүн бүрийг" цаазлан хороох болжээ. 1577 он гэхэд л долоон англи эр, нэг эмэгтэйг Эйлесберид дүүжлэн хороосон аж. Түүхч Скотт Мэкфи Xү XүIII зуунд Германы улсуудад үйлчилж байсан тэдний эерэг 148 хуулийг тогтоосон байна. Тухайлбал, Моравид цыганы зүүн чихийг, харин Богемид баруун чихийг нь огтолж байжээ. Хамгийн харгис нь Пруссын Фридрих Вильгельм байсан бололтой. 1725 онд тэрбээр 18 наснаас дээшхи бүх эр,эм цыганд үхэх ял оноож байсан гэдэг. Ийнхүү элдэн хөөсний дүнд цыганууд, хууль журмын дагуу өөрийгөө тэжээх боломжгүй болсон тул гэмт хэрэг үйлдэн амь зуух болсон байна. Хоёрдугаарт, соёлоо хадгалж (өнөө хүртэл баруун Европын цыганууд хамгийн муу санаатай, юунд ч итгэдэггүй, хуучны уламжлалаа хатуу баримтлагчид хэмээн тооцогддог) үлдсэн байна. Мөн тэд зөвхөн шөнийн цагаар шилжин нүүдэллэдэг, ой мод, агуйд нуугдан аж төрдөг зэрэг амьдралын онцгой хэв маягийг баримтлах болсон нь хүн амын сэжиг таамгийг улам ихэсгэж, тэднийг хүн иддэг тухай, сатанизм, вампиризмийн тухай элдэв цуу яриа тархахад хүргэжээ. Эдгээр цуурхлын улмаас цыганууд хүн болон ялангуяа хүүхдийг хулгайлдаг (хүнсэнд буюу шүтлэг бишрэлийн зан үйлдээ хэрэглэхийн тулд) тухай домгууд төрән гарчээ. Зарим цыганууд харгислалаас зугатаахын тулд армид цэрэг буюу үйлчилгээний ажилтны (дархан, тоногчин, морь маллагч) алба хашиж байв. Ингэснээрээ гэр бүлээ аюулаас аварч байсан гэдэг. Оросын цыгануудын өвөг дээдэс нь Германаас Польшоор дамжин ирсэн бөгөөд Германы армид алба хаах буюу үйлчилж байсан хүмүүс аж. Европ эдийн засгийн хямралаас ангижран, аж үйлдвэрийн хувьсгал эхлэхийн сацуу цыганы эерэг хуулиуд цуцлагджээ. Эдгээр хуулийг цуцалсны дараа цыганууд европын нийгэмд амьдралд дасан зохицох үйл явц эхэлжээ. ХIХ зууны туршид Францын цыганууд шинээр мэргэжлүүд эзэмшсэнээр удалгүй үнэлэгдэн хүндлэгдэх болжээ. Тэд хонины ноос хяргаж, сагс сав сүлжин, наймаа арилжаа хийн, хөдөө аж ахуйд өдрийн ажил эрхэлж, мөн угийн бүжигчин, дуучин гэдгээ нотолсоор байлаа. Гэвч энэ үед цыгануудыг муулан баалсан домгууд европчуудын тархинд гүнзгий суусан хэвээр байв. үүний ул мөр болсон цыганууд хэрхэн хүүхэд хулгайлан, залилан мэхэлж, вампируудад үйлчилж буйг уран зургаас харж болно. Тэгээд ч цыганы эерэг хуулийг Европын бүх орон цуцлаагүй байна. Тухайлбал 1849 оны арваннэгдүгээр сарын 3 нд Польшид баталсан зарлиг ёсоор бүх нүүдэлчин цыганыг баривчлах болж. Баривчилсан цыган бүрийн төлөө цагдаа нарт шагнал өгөхөөр болсон гэнэ. Гэтэл цагдаа нар зөвхөн нүүдэлчин төдийгүй суурин амьдралтай цыгануудыг хүртэл гуйлгачин хэмээн гөрдөн баривчилж, хүүхдүүдийг хүртэл том хүний адил баривчилж байсан гэдэг. Xү зууны эхээр Византиас гаралтаи цыгануудын үлэмж хэсэг нь хагас суурин амьдралтай байлаа. Тэд Гректөдийгүй Серби, Албани, өнөөгийн Румын, Унгарын газар нутгаар тархан амьдарч байв. Тэд төрөл садангийн холбоо, мэргэжлээрээ холбогдон тосгоноороо буюу хотод гудамж болон суурьшин амьдарчээ. Гол төлөв төмөр, үнэт төмөрлөгийн ажил эрхэлж, модоор ахуйн зүйлс урлан, сагс сүлжинэ. Мөн гар урлал эрхлэх буюу сургуулилсан баавгайтай циркийн тоглолт хийдэг байж. 1442 онд Унгарын Жигмонд ван цыгануудыг нутаг орноо хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан тул татвараас чөлөөлж байжээ. Тэд их бууны сум, хүйтэн зэвсэг, морины тоног, цэрэг дайчдын хуягийг үйлдэн бэлтгэж байв. Балканы хойгийг туркүүд эзэлсний дараа ч гар урчуудын олонхи нь лалуудад хэрэгтэй байсан тул нутагтаа үлдсэн аж. Лал шашинтны эх сурвалжуудад цыгануудыг буу зэвсэг бэлтгэхээс өгсүүлээд төмөрлөгийг ямраар ч болов уяруулдаг мастерууд хэмээн бичсэн байдаг аж.
  5. Демихов, Владимир Петрович Түүнийг галзуу эрдэмтэн гэж нэрлэдэг ч үнэндээ түүний энэ галзуу туршилтууд нь анагаах ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан байдаг юм. Дан ганц тэрээр нохойн дээр туршилт хийж байсангүй өчнөөн солиотой туршилтуудыг тухайн үед хийж байжээ. 1950 онд Демиков хоёр толгойтой нохой ''''бүтээж'''' чадсан юм. Тэрээр нохойн зарим нэг эрхтнүүдийг нөгөөд нь суулгаж, амжилттай болсны дараа нохойд толгой шилжүүлэн суулгах ёрын санаа нь төрсөн гэдэг. 1954 оноос эхлэн Демиков болон түүний ажилчид толгой шилжүүлэх мэс ажилбарыг 23 удаа гүйцэтгэж бүтэлгүйтсэний дараа ч бууж өгөлгүй, 24 дэх удаагаа туршжээ. 1959 онд 24дэх удаагийн туршилт амжилттай болсны гэрч болж д хоёр толгойтой нохойн зураг хэвлэгдэн гарсан юм. Демиков 24 дэх удаагийн туршилтдаа герман Шеферд болон жижиг нохой Шавкаг хооронд нь нийлүүлсэн байна. Герман нохойн бие дээр жижиг нохойн толгойг залгажээ. Дэмиков нохойнд мэс засал хийж байна. 23 удаа бүтэлгүйтсэн туршилтын багийн туршлага сайжирсан байсан учир мэс засал ердөө гуравхан цаг үргэлжилжээ. Нохойнуудыг нийлүүлсний дараа хоёулаа сонсож, үнэрлэж, залгих чадвараа алдаагүй байна. Гэсэн хэдий ч жижиг нохойн толгойг том нохойн ходоодонд залгаагүй учир түүний уусан, идсэн бүх шингэн гуурсаар урсаж гарч байв. Хоёр толгойтой нохой ердөө л 4 өдрийн настай байлаа. 1950 аад оны үед толгой шилжүүлэх мэс засал тийм ч харгист тооцогддоггүй байв. 1908 онд Францын мэс засалч Алексис Карел хамтрагчийн хамтаар хоёр толгойтой нохой ''''бүтээсэн'''' боловч хэдхэн цагийн дараа амьсгал хураасан гэнэ. Орчин үед толгой шилжүүлэх мэс заслыг хүн дээр турших болсноороо онцлогтой. Италийн мэс засалч Сержио Канаверогийн баталж буйгаар түүний Хятадуудтай хамтран хийсэн судалгаа тун эерэг үр дүнд хүрч магадгүй гэнэ. Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж байх үе Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Дэмиков нохойнд мэс засал хийж дууссаны дараа Нас барсан нохойнуудыг мезейд чихмэл болгон байрлуулжээ.
  6. Солир харваж, галт уул дэлбэрсэн зэрэг нь Дэлхийн түүхэнд хэдэнтээ болсон амьд организм устаж үгүй болох үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгээгүй, Гагцхүү тэдгээрийн бий болгосон хорт замгийн ширүүн дориун өсөлт л “бодийг нь хөтөлсөн” гэж америкийн Клемсоны их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Одоогоос 65 сая жилийн өмнө динозавр тэргүүтэй үй олон амьд биет устаж үгүй болсныг эрдэмтэд огторгуйн асар том биет унасантай холбон тайлбарласаар ирснийг бид мэдэх билээ. Тодруулбал тухайн үед хамаарах давхаргад иридийн нэгэн төрөл болох иридийн металлын нэн баялаг агуулга олдсон. Энэ нь солирын найрлагад газрын хөрснийхөөс илүү их байдаг билээ. Гэхдээ Жеймс Кастл, Жон Рожерс нар “динозаврын аллага” д үүрэг гүйцэтгэсэн дуран авайн токсин замаг гэж өөр нэг нэр дэвшигч байгаа гэж үзэж буй юм байна. Ийм замаг бараг бүх усанд байдаг. Гэхдээ тэр нь бусад организмд нөлөөлөхүйц их хэмжээтэй байдаггүй ч гэсэн усны дулаан нэмэгдэж, усанд тоос шороо орсны улмаас нэн эрчимтэйгээр өсөн үржиж түүний улмаас загас, нальхан хорхой, тэр ч бүү хэл хүнийг үхэлд хүргэдэг байна. Кастл, Рожерс нар Амеркийн геологийн хүрээлэнд илтгэл тавьж таван удаа амьтад бөөнөөр устаж үгүй болоход чухамдаа тийм л юм болсон гэсэн дүгнэлт хийсэн байна. Чингэхдээ энэ хоёр эрдэмтэн тэрхүү үйл явдал нь строматолит гэж нэрлэдэг замгийн чулуужсан сүлжмэл энд тэнд цацагдах байдлаар маш их өсч үржсэн үетэй давхцаж байгааг тэмдэглэжээ. Монголоос олдсон үлэг гүрвэлийн араг яс Амьтад бөөнөөр устаж алга болсон тухай өнөөгийн онол бүх асуултын хариу болохгүй юм гэж Кастл тэмдэглэсэн байна. Жижиг гарагууд унасан, галт уул дэлбэрсэн, цаг агаар өөрчлөгдсөн зэрэг бүх боломжтой шалтгаан тэр олон төрлийн амьтныг үхэлд хараахан хүргэж чадахгүй юм гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Гэвч сүйрлийн улмаас далай тэнгисийн усыг сэлбэн орсон асар их азоттой бороо замгийн хоол хүнс болсон байхыг үгүйсгэх аргагүй. үүний улмаас замгийн тоо зүйрлэшгүй ихээр нэмэгдэж түүнээс ялгардаг арьсыг цочроохоос авахуулаад төв мэдрэлийн системийг хордуулах хүртэл хамгийн янз бүрийн үйлчилгээтэй токсины тоо эрс өсдөг байна. Ургамал хөрсний усны токсиноор “хооллож” уг токсин тэндээс өвсөн тэжээлтний биед ордог байна. Түүнээс гадна замаг маш эрчимтэй өсч үржиж, дараа нь тийм замагтай уснаас хүчилтөрөгч “сорсон” далайн амьтдыг үхэлд хүргэдэг байна. “Бидний судалгааны ажлын үр дүн зөвхөн Дэлхийн амьдралын түүхэнд бус, ирээдүйд хамаатай гэдгийг цохон тэмдэглэж байна. Одоо ажиглаглагдаж буй дэлхий нийтийг хамарсан цаг агаарын дулаарал, далайн ус улам бүр бүлээсч байгаа нь замаг тэсрэлтийн байдалтай өсч үржин улмаар шинэ “дэлхий дахины хордлого” д хүргэж ч магадгүй юм. Цаг агаарын дулаарал замаг өсч үржихэд хүргэж байна” гэж Кастл тэмдэглээд энэхүү явц бодисын солилцоог түргэсгэж, эдгээр организмууд өсч үржсэнээр токсин ихээр боловсруулдаг цэнхэр ногоон замаг өргөн тархахад хүргэдэг гэж нэмж хэлжээ. Монголоос олдсон үлэг гүрвэлийн өндөг
×