Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'болсон'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 5 results

  1. Өөрт тохиолдсон янз бүрийн аймшгийн түүхүүдээ бидэнтэй энд хуваалцаж болно шүү.
  2. Бяцхан харийн элч Мексикийн нэгэн тариачин жижигхэн харийн хүн олсон тухай хачирхалтай мэдээ 2007 оны 5 сард Мексикийн телевизээр гарч олон хүнийг гайхшруулжээ. Тариачин эр уг харийн биетээс айснаасаа болж усны сувагт хийгээд урсгасан байв. Туршилтаар түүний зарим үе мөч нь хүнийхтэй төстэй боловч араг ясны бүтэц нь гүрвэлийхтэй илүү төстэй байсныг тогтоожээ. Мөн шүдэнд нь хүнийх шиг ёзоор байсангүй. Эрдэмтэд уг биетийг их ухаалаг болохыг илрүүлсэн юм. Энэхүү амьтан олдсон газар үл танигдах биетийн ул мөр хаа сайгүй байсан гэдэг. Хөлгөөсөө хоцорсон харийн хүн эсвэл бусад нь түүнийг энд албаар орхисон юм болов уу? Үл мэдэгдэх хүчнээс болж амиа алдсан жуулчид 1959 оны 2 дугаар сарын 2 ны өдөр ууланд аялал хийж явсан 9 жуулчин учир битүүлгээр нас баржээ. 0 с доош хэмийн хүйтэнд тэд майхнаасаа зугатаж гаран учир битүүлгээр нас барсан байдалтай олдов. Эдгээрээс 6 нь осгосон бол 1 нь гавлын ясандаа хүнд бэртэл авсны улмаас амиа алдаж, харин хоёрынх нь шалтгаан нь үл мэдэгдэх хүчтэй зүйлээс үүссэн цээжний гэмтлийн улмаас хэмээн тогтоогджээ. Нас барагсдын цогцосноос өндөр хэмжээний радио идэвхит бодис илэрсэн бөгөөд тэд бүгд цасан дотроос олдсон байна. Хачирхалтай нь тэдний эргэн тойронд зөвхөн өөрсдийх нь л мөр байсан ба шинжээчид тэд өөрсдийн дураар майхнаа орхиж явсан байх гэжээ. Ханан дээрх харь гаригийхний дүрс Канадын өмнөд хэсэгт байрлах хотын ханан дээр учир битүүлгээр харь гаригийхний дүрс үзэгджээ. Харийхний хэлбэр дүрс нь тод харагдах бөгөөд зогссон байдалтай нь яг харь гаригийхантай адилхан хэмээн нутгийн оршин суугчид баталжээ. Нисдэг буюу хөвөгч машин 2006 оны 1 сард хамгийн анхны хөвөгч машин Гүүгл Иртээс АНУ ын Биктон хэмээх захын хорооллын Пойнт Волтер гэх газар үзэгджээ.2дахь хөвөгч машиныг мөн л тэр хавийн газарт Гүүглийн сансрын хиймэл дагуул илрүүлсэн байна.Уг машин хэдэн байшин болон машины гражны ойролцоо байх бөгөөд газарт түүний сүүдэр туссан байжээ. 1100 жилийн өмнө баригдсан дуган дээр сийлбэрлэгдсэн Сансрын нисгэгч МЭӨ 1102 онд Эпискөп дэ Саламанкагийн бүтээсэн сүр жавхлант Лерөнимүс дуганы дотор талд байрлах сэтгэл хөдөлгөм нууцлаг амьтад хутагт нарын дүрслэлээс гадна НАСА гийн сансрын нисгэгчид байх нь тэр. Сансрын нисгэгчид саран дээр байхдаа цаг хуцагааны хаалгаар ороод гарсан нь Испанийн дундад зууны барилгачдыг айлгасан юм болов уу? Эсвэл орчин үеийн зальтай барилга бүтээх багийхны хийсэн ажил ч байж болох. Том хөлт мангас Нэгэн польш эр ууланд авирч байх үедээ санамсаргүйгээр *агуу том мангас*-ын зургийг дарж амжжээ. Германы хэвлэл мэдээллийхэн үүний гайхалтай нээлт эсвэл адал явдалд дурласан тоглоом хэмээн мэдээллэжээ. Нүдээр үзсэн гэгдэж байгаа Ковальский хэлэхдээ мангас өөрийг нь өөр амьтан олоод үзэхээс өмнө хадны цаагуур нуугдаад дараа нь гүйж алга болсон гэжээ. Элэнц эмээгийн зураг гар утсан дээр гарч ирэв 2009 оны 9 сард нэгэн америк охин авгадаа зориулж гар утсаараа зураг авахдаа 1990 онд насан өөд болсон элэнц эмээгийхээ дүрсийг санамсаргүйгээр олж харжээ. Энэхүү зураг ямар нэгэн засваргүй эх хувь болохыг тодруулсан байна. Хэн ч элэнц эмээгийн царай зураг дээр хэрхэн гарсан гэдгийг тайларлаж чадсангүй
  3. Солир харваж, галт уул дэлбэрсэн зэрэг нь Дэлхийн түүхэнд хэдэнтээ болсон амьд организм устаж үгүй болох үйл явцад шийдвэрлэх үүрэг гүйцэтгээгүй, Гагцхүү тэдгээрийн бий болгосон хорт замгийн ширүүн дориун өсөлт л “бодийг нь хөтөлсөн” гэж америкийн Клемсоны их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Одоогоос 65 сая жилийн өмнө динозавр тэргүүтэй үй олон амьд биет устаж үгүй болсныг эрдэмтэд огторгуйн асар том биет унасантай холбон тайлбарласаар ирснийг бид мэдэх билээ. Тодруулбал тухайн үед хамаарах давхаргад иридийн нэгэн төрөл болох иридийн металлын нэн баялаг агуулга олдсон. Энэ нь солирын найрлагад газрын хөрснийхөөс илүү их байдаг билээ. Гэхдээ Жеймс Кастл, Жон Рожерс нар “динозаврын аллага” д үүрэг гүйцэтгэсэн дуран авайн токсин замаг гэж өөр нэг нэр дэвшигч байгаа гэж үзэж буй юм байна. Ийм замаг бараг бүх усанд байдаг. Гэхдээ тэр нь бусад организмд нөлөөлөхүйц их хэмжээтэй байдаггүй ч гэсэн усны дулаан нэмэгдэж, усанд тоос шороо орсны улмаас нэн эрчимтэйгээр өсөн үржиж түүний улмаас загас, нальхан хорхой, тэр ч бүү хэл хүнийг үхэлд хүргэдэг байна. Кастл, Рожерс нар Амеркийн геологийн хүрээлэнд илтгэл тавьж таван удаа амьтад бөөнөөр устаж үгүй болоход чухамдаа тийм л юм болсон гэсэн дүгнэлт хийсэн байна. Чингэхдээ энэ хоёр эрдэмтэн тэрхүү үйл явдал нь строматолит гэж нэрлэдэг замгийн чулуужсан сүлжмэл энд тэнд цацагдах байдлаар маш их өсч үржсэн үетэй давхцаж байгааг тэмдэглэжээ. Монголоос олдсон үлэг гүрвэлийн араг яс Амьтад бөөнөөр устаж алга болсон тухай өнөөгийн онол бүх асуултын хариу болохгүй юм гэж Кастл тэмдэглэсэн байна. Жижиг гарагууд унасан, галт уул дэлбэрсэн, цаг агаар өөрчлөгдсөн зэрэг бүх боломжтой шалтгаан тэр олон төрлийн амьтныг үхэлд хараахан хүргэж чадахгүй юм гэдгийг тэрбээр тэмдэглэжээ. Гэвч сүйрлийн улмаас далай тэнгисийн усыг сэлбэн орсон асар их азоттой бороо замгийн хоол хүнс болсон байхыг үгүйсгэх аргагүй. үүний улмаас замгийн тоо зүйрлэшгүй ихээр нэмэгдэж түүнээс ялгардаг арьсыг цочроохоос авахуулаад төв мэдрэлийн системийг хордуулах хүртэл хамгийн янз бүрийн үйлчилгээтэй токсины тоо эрс өсдөг байна. Ургамал хөрсний усны токсиноор “хооллож” уг токсин тэндээс өвсөн тэжээлтний биед ордог байна. Түүнээс гадна замаг маш эрчимтэй өсч үржиж, дараа нь тийм замагтай уснаас хүчилтөрөгч “сорсон” далайн амьтдыг үхэлд хүргэдэг байна. “Бидний судалгааны ажлын үр дүн зөвхөн Дэлхийн амьдралын түүхэнд бус, ирээдүйд хамаатай гэдгийг цохон тэмдэглэж байна. Одоо ажиглаглагдаж буй дэлхий нийтийг хамарсан цаг агаарын дулаарал, далайн ус улам бүр бүлээсч байгаа нь замаг тэсрэлтийн байдалтай өсч үржин улмаар шинэ “дэлхий дахины хордлого” д хүргэж ч магадгүй юм. Цаг агаарын дулаарал замаг өсч үржихэд хүргэж байна” гэж Кастл тэмдэглээд энэхүү явц бодисын солилцоог түргэсгэж, эдгээр организмууд өсч үржсэнээр токсин ихээр боловсруулдаг цэнхэр ногоон замаг өргөн тархахад хүргэдэг гэж нэмж хэлжээ. Монголоос олдсон үлэг гүрвэлийн өндөг
  4. Мөрийтэй тоглоом 1858 онд мөрийтэй тоглогч Роберт Фоллоныг ерселдөгч нь шударга тоглосонгүй, 600 доллар мэхлэж хожлоо хэмээн буудсан байна. Ширээний ард Фоллоны суудал эзгүйрч, тоглогчдын хэн нь ч “азгүй суудал” д суухыг хүссэнгүй. Гэхдээ тоглоомыг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан тул покерчид зөвлөлдөн, мөрийтэй тоглоомын газраас гараад, хажуугаар өнгөрөн явж байсан залуухан хүүг дагуулан орж иржээ. Тэд шинэ тоглогчид эхний мөрийнд 600 доллар /Робертын хожсон/ гарт нь атгуулан ширээнд суулгасан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт цагдаагийнхан ирэх үед алуурчид мөрийтэй тоглоомондоо улайрсан байсан бөгөөд харин залуу тоглогч анхны тавилтын 600 доллараа 2200 болтол нь өсгөж амжсан байжээ. Хэргийн газраас цагдаагийнхан Роберт Фоллоны аллагад голлон оролцсон хэмээн сэжиглэгдсэн тоглогчдыг баривчилсан байна. Цагдаагийн газраас нас барсан хүний хожсон мөнгийг ар гэрийнхэнд нь өгөх шийдвэр гаргахад нөгөө од нь гийсэн залуу тоглогч авах эрхтэй болсон байна. Учир нь Роберт түүний эцэг байж таарсан бөгөөд хүү долоон жил гаруй төрсөн эцгээ хараагүй байсан гэнэ. Амиа егүүтгэх гурван оролдлого ба нэг лам XIX зууны үеийн Австрийн алдарт хөрөг зураач Жозеф Айгнер хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байжээ. Эхний удаад тэрээр 18 настайдаа өөрийгөө дуужилж алахыг оролдсон боловч хаанаас ч юм бүү мэд нэгэн бадарчин лам гэнэт гарч ирэн саад болжээ. 22 насандаа тэрээр дахин хоолойдоо олс угласан ч мөн л тэрхуү оньсого шиг лам гарч ирэн амийг нь аварсан байна. Тэр явдлаас хойш найман жилийн дараа тэрээр улс төрийн уйл хэргээсээ болоод дуужилж алах ял заагдсаи боловч енөөх лам цаазын ялаас мултрахад нь тусласан гэдэг. 68 настайдаа зураач шанаандаа гар буу тулгаж байгаад гохоо даран амиа егүүтгэсэн байна. Харин хойдохыг нь мөн л нэрийг нь хэн ч мэдэхгүй, хаанаас ирснийг нь хэзээ ч мэдэж чадаагүй нөгөө бадарчин лам уншсан гэдэг. Ингэснээр Австрийн зураач болон бадарчин лам хоёрын хоорондох ул ойлгогдом энэ холбоо нууцлаг хэвээр үлджээ. Эдгар Погийн зохиолд гарсантай адил Нэрт зохиолч Эдгар По цутгамал хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн зорчигчдын хувь заяаны тухай өгүүллэг бичжээ. Зохиолд өгүүлснээр, амьд үлдэгсэд хэврэг салаар далайгаар хөвдөг бөгөөд өлсөж үхэхгүйн тулд Ричард Паркер хэмээх нэгэн идэр далайчнаа алж иддэг байна. Зохиол хэвлэгдэн гарснаас хойш хэдэн жилийн дараа сүйрсэн хөлөг онгоцноос амьд гарсан гурван хунийг сэлуурт завиар задгай тэнгист хевж явахад нь олж аварчээ. Тэд анх дервүүл амь гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа өлсгөлөн тэднийг олзлон авахад насанд хүрэгсэд нь Ричард Паркер хэмээх идэр далайчинг амиа зогоохын тулд хороожээ. Суйрлээс амьд үлдэгсдийн хэн нь ч Эдгар Погийн өгууллэгийг уншаагүй байсан гэдэг. Алуурчин таксины жолооч 1975 онд Бермуд арлын нэгэн оршин суугч моторт дугуйтай явж байгаад такситай санамсаргуй мөргөлдөн газар дээрээ нас баржээ. Яг нэг жилийн дараа түүний төрсөн ах нь мөн л тийм байдлаар амь үрэгджээ. Энэ тохиолдол гэж үү? Хэрэв ах нь өмнө нь дүугийнхээ осолдож байсан тэр моторт дугуйтай явж байгаад мөн л мөргөлдсөн тэр таксины доор орсон гэвэл та итгэх үу? Бүр жолооч нь ч, дотор нь сууж явсан зорчигч нь ч хэвээр байсан гээд бод доо. Төрөл бус овог нэгтнүүд 1920 онд гурван англи хүн галт тэрэгний нэг тасалгаанд сууж явжээ. Хоорондоо танилцах үйл ажиллагаа эхлэнгүут хачирхалтай тохиолдол байгааг илрүүлсэн байна. Учир нь нэг зорчигч нь Бинкхем, нөгөөх нь Пауэлл, харин гурав дахь нь Бинкхем Пауэлл гэсэн овогтой байсан гэнэ. Сонирхолтой нь тэдний хэн нь ч нөгөөтэйгөө ураг төрлийн ямар нэгэн холбоогүй ажээ. Умберто хааны хоёр дахь хувилбар Италийн хаан I Умберто нэгэн удаа Монца хотын жижигхэн зоогийн Газар үдийн зоогоо барихаар орсон байна. Эрхэм дээдсийг хүндэтгэн захиалгыг нь тус газрын эзэн өөрийн биеэр авсан юм байх. Зоогийн газрын эзнийг хальт харангуутаа хаан гэнэт өөртэй нь усны дусал шиг адилхан болохыг анзаарсан гэдэг. Тэрээр нүур царай, бие хаагаараа эрхэм дээдэстэй яг толинд туссан дүрс адил байжээ. Эрчүүд хоорондоо ярилцан өөр бас ижилхэн зүйл байгааг олжээ. Хаан болон зоогийн газрын эзэн нэг оны нэг сарын нэг өдөр буюу 1844 оны гуравдугаар сарын 14 ний өдөр мэндэлсэн байсан гэнэ.
  5. Жүрж шиг нүдтэй эльф 2008 оны гуравдугаар сарын 29 нд Америкийн Теннеси мужийн иргэн гзнэт сэрэв. Унтлагын өрөөний цонхоор гэрэл тусч байлаа. Тэр гэрээс гартал хурц цагаан ногоон гэрэл нүд гялбуулжээ. Тэгээд нэг мэдсэн гэрээсээ холгүй, шав шалдан зогсч байв. Энэ үед өглөөний 6 цаг болж байв. Түүнээс хойш тэр дугуй, бөөрөнхий юм болгонд татагдаж, үргэлж л “obtuse” гэж үглэн, бүр нойрондоо хүртэл ярьдаг гэнэ. Тэр нүд гялбам гэрэл рүү өөрийн эрхгүй ганц алхсанаа л санадаг. Мөн том тасалгаанд хүн шиг нүүртэй, жижиг биетэй, жүрж шиг нүдтэй намхан эльфүүд түүн рүү харж, меөрөх мэт дуугарч байсан гэнэ. Түүнийг ногоовтор шингэнээр дүүргэсэн сав руу хийхэд тэр шингэн дотор амьсгалж чадаж байжээ. Хачин амьтан 2008 оны 8 р сарын 21 ний шөнө Техас мужийн Галвестонд амьдардаг Гарри Уайт унтлагын өрөөний цонхоор сонсогдох чимээнээс болж сэрэв. Хашаан дотор нь хачин амьтан маш хурдан хөделж байлаа. Метр орчим өндертэй тэр биет хүн харж байгааг мэдэрчээ. Дараа нь дээвэр дээр, ханын цаана амьсгалах, маажих чимээ сонсогдов. Гарри тэр үед яагаад ч юм огт айгаагүй гэнэ. Ярьдаг юм тзнгэрээс унав Сомали улсад 2008 оны 4 р сарын 21 нд хачин юм тэнгэрээс унав. Түүнээс 5 хоногийн өмнө хүмүүс Бууло Бурдегээс 40 км орчимд хиймэл дагуул шиг юм тэнгэрт ажиглажээ. Тэр өдер нь гялалзаж гялтганан, шөнө хачин хэлээр ярьж байлаа. Түүний унасан газрыг эрж хайж байна. Босоо явдаг үсэрхэг амьтан Индианаполисын 200 дугаар замаар явж байсан жолооч нэг үсэрхэг амьтныг 2009 оны 3 р сарын 2 нд мөргөжээ. Тэр хар биетэй, үсэрхэг бөгөед босоо явж байв. Тэр хөл дээрээ босохыг оролдсон ч байн байн унаж, сүүлдээ мөлхөөд арилжээ. Энэ явдлыг хоёр жолооч харсан байна. Чилийн алуурчны мөр Чилийн төв хэсэгт 2009 оны 2 р сарын 16 нд Самуэль Сааведра хэн нэгэн гэрийнх нь өндер хашаанаас үсрэх чимээ сонсчээ. Гадагш хартал 1.2 см орчим өндөр бегөөд халзан, том толгойтой, том нудтэй, үсэрхэг амьтан байв. Самуэль айж сандран, цагдаа руу утасдаад өер айлд очиж хоножээ. Тэр шөнө Сан Антониод тахианы байр руу нэг этгээд дайрч, бүх тахиаг нь алсан ба ноход шөнөжингөө хуцжээ. 73 настай Флор Васкес өглөө нэг хачин мер олсон агаад туүний хоёр хуруу урагш, нэг нь хойш эргэсэн байв. Гүйдэг Бэтмэн 2008 оны 9 р сарын 14 нд Аризон мужийн Финиксхотын Кейв Крикг дунд сургуулийн сурагчид Бэтмэн шиг амьтан гуйж өнгерөн, хашаан дээгүур давж, элсэн цөл руү арилахыг харжээ. Түуний өндөр 2 метр, эрэгчин бололтой байсан гэнэ. Цагдаа нар хайгаад олсонгүй. Бөен уймээн дэгдэж, ойролцоо орших гурван сургуулийн хичээлийг хаажээ. Үл үзэгдэх гар 2009 оны 2 р сарын 11 нд Германы Бад Кройцнах хотын нэг эр унтахаар хэвттэл биеийг нь асар олон гар илж таалж эхлэв. Тэр гэртээ ганцаар байсан бөгөөд юу ч харагдахгуй байлаа. Гэвч тэр маш олон үл үзэгдэх биетуүдийг мэдэрч байлаа. Тэд түүний чих, толгойд хүрч энхрийлж байснаа таван минутын дараа алга болов. Дараа нь тэр унтлагынх нь өрөөнд бүудгэр гэрэл гарч, дотор нь 4 5 амьтан бүжиглэн дэвхцэж байгааг харжээ. Үл үзэгдэгч амьтан Пуэрто Рикогийн Маягуэс хотод 2008 оны 6 р сарын 4 нд Жессика Улкер, Мисаэль Кальдерон нар хуүхдээ дагуулан амьтны хүрээлэнд очжээ. Багш нь хүүд амьтдын хурээлэнгийн тухай сэтгэгдлээ бичих даалгавар өгчээ. Хуүгийн эмээ тэдэнтэй цуг явсан байна. Хүү хэдэн заан, сармагчин гээд амьтдын зургийг камераар авчээ. Гэртээ ирээд зургаа хартал нэгхачин амьтан буусан байлаа. Тэд амьтны хурээлэнд туүнийг хараагуй ч шимпанзенууд хачин түгшүуртэй байсныг санав. Харин эмээ “Гэнэт хамаг биений маань үс босч ирсэн. Тэгээд би “Энд нэг л биш” гээд тэр газрыг орхин явсан” гэж дурсав.
×