Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'бидний'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 3 results

  1. Хуучин манайд орж байсан нэгэн комик эргэн сайтад ирлээ БИДНИЙ ЦУСАНД БУДАГДСАН ДЭЭВЭР: Гурван хүүгийн бага нас болоод тэдний гэр бүлийнхэнд тохиолдсон сонирхолтой үйл явдал гарах болно. Айлын бага хүү Вьюс, дунд хүү Рэнди, том хүү Жэйрэд нарт ямар зүйл тохиолдохыг уг комикоос сонирхох боломжтой.
  2. 1937 1938 оны зааг дээр Хятад, Төвдийн хил залгаа Цинхай мужийн Баян Хар уул хэмээх нурууны орчим Ши Пу Тайн удирдсан археологичдын бүлэг нэвтрэхэд бэрх бүсийг судалсан байна. Тэд хана болтол нь тэгшитгэсэн хад илрүүлжээ. Тэрхүү хаданд харлан харагдах нүхнүүд нь зөгийн аварга том үүрийг санагдуулна. Археологичдыг тоолоход нийт 716 нүх байсан ба бүгд оршуулгын зориулалттай байжээ. Оршуулагдсан хүмүүсийн шарил эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна. Араг яс нь 130 см урттай, биендээ зохицоогүй том тархитай, нарийхан үе мөчтэй байжээ. Тэрхүү ханан дээрээс ямар нэгэн оршлын бичиг олдоогүй бөгөөд гагцхүү өөр хооронд нь цэглэсэн шугамаар холбосон Hap, Cap, од гаригсыг дууриалган зурсан зургууд, мөн үл ойлгогдох бичигтэй чулуун зээрэнцэгүүд илэрчээ. Ши Пу Тай үүнийг устаж үгүй болсон уулын нэг төрлийн сармагчингуудыг оршуулсан, харин зээрэнцэг, зургуудыг энэ явдлаас хожуу аж төрж байсан хүмүүс үлдээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гэтэл сармагчингууд нас барсан нэгнийгээ нарийн дэс дараатай зэрэгцэн орших булшинд оршуулж байсан түүх үгүй. Хятадын Соёлын хувьсгалын үеэр ер бусын араг яснууд алга болж, 716 зээрэнцэг бараг бүгдээрээ эсвэл устгагдсан, эсвэл алдагдсан байна. Гэхдээ зарим нэг музейд Баянхар уулаас олдсон эд зүйлс азаар хадгалагдаж үлджээ. Тэдгээр зээрэнцэгийн гадаргуугаас дагтаршсан чулуулаг наалдцыг хусч салгахад гайхалтай зүйл илэрчээ. Зээрэнцэгүүд кобальт болон бусад металлыг ихээхэн хэмжээгээр агуулж байв. Осциллографаар зээрэнцэгийг бүхэлд нь шинжлэхэд түүнийг тог дамжуулах зорилгоор хэзээ нэгэн цагт цэнэглэж байсан мэт хэлбэлзлийн хэмнэл илэрсэн байна. 1962 онд Бээжингийн Шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуй зээрэнцэг дээрх бичээсийн заримыг хөрвүүлжээ. Гэвч тэр даруй профессорын судалгааг зогсоож, олон нийтийн хүртээл болгохгүйн тулд арга хэмжээ авсан юм. Учир нь Баянхар уулын орчимд 12 мянган жилийн өмнө харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай мэдээллийг Цум Ум Нуй тайлжээ. Гэвч 1963 онд тэрээр эрдэмтний зориг гаргаж судалгааныхаа үр дүнг нийтлэхээр шийдсэн байна. Түүний бүрэн илтгэл өдгөө Бээжингийн Шинжлэх ухааны академийн архив, Тайван дахь Тайбейн түүхийн архивт хадгалагдаж буй. Тайлангийн хэсгээс сонирхуулъя: “Үүлсийн цаанаас агаарын хөлгөөрөө дропа ирж газардав. Нутгийн кхам омгийн эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нар мандтал агуйд арван удаа нуугдав. Эцэст нь тэд дропа нар энэ удаад хар буруу санаагүй ирснийг ойлгов”. Энэ бичээсээс дропа гэгч нар Баян Хар уулын орчимд нэг бус удаа газардаж байсан, мөн тэд нутгийн ардуудад төвөг учруулдаг байсныг ойлгож болно. Удалгүй Цум Ум Нуй Япон руу цагаачилж, чулуун зээрэнцэгүүдийг судалсан тухай сүүлчийн тайлангаа бичээд 1965 онд нас барсан байна. Энэ явдлын дараахан Хятад зээрэнцэгийн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Гадаадын нэг эрдэмтэн Цум Ум Нуйн судалгааны талаар лавлаж Бээжингийн шинжлэх ухааны академид хандахад манайд ийм судлаач ажиллаж байгаагүй, тэр ч байтугай ийм нэртэй хятад хүн байдаггүй, кхам омгийн тухай ямар нэг мэдээлэл, баримт үгүй гэсэн хариу авсан байна. Хэсэгтээ намжсан энэ түүх 1979 онд дахин сөхөгдсөн юм. Австрийн сэтгүүлч Петер Красса сансрын гийчидтэй холбоотой элдэв домог, түүхийг сонирхон судалж, ном бичжээ. “Шар бурхад хэзээ ирсэн бэ?” номондоо тэрээр оньсогот зээрэнцэгийн асуудлыг хөндсөн байв. Харь гаригийнхны сэдэвт ээлжит бага хурлын дараа түүн дээр өөрийгөө инженер Эрнст Вегерер гэж танилцуулсан дунд насны хүн ирж, 1974 онд эхнэртэйгээ Хятадад очихдоо Баян Хар уулын зээрэнцэгийг санагдуулам зүйл үзсэнээ хуучилжээ. Тэд Хятадын эртний хотуудын нэг Сианиар дайран гарсан байна. Энэ хотоос холгүй орших Баньпо хэмээх музейг чулуун зууны үеийн тосгоны суурин дээр байгуулсан байв. Музейн үзмэр дунд голдоо нүхтэй хоёр зээрэнцэг байхыг эхнэр, нөхөр Вегерер олж харжээ. Тэдний хувьд энэ нь бөөн завшаан болсон юм. Зургийг нь авч болох эсэхийг лавлахад музейн захирал эмэгтэй татгалзсангүй. Харин зээрэнцэгийн тухай сонирхоход захирал ээрч гацсанаа эдгээр нь шавраар хийгдсэн, эртний хүмүүс зан үйлдээ ашигладаг байсан, манай музейд зөвхөн шавар зүйл л тавигдсан байгаа гэжээ. Гэхдээ зээрэнцэгүүд харваас шавар биш байлаа. Вегерер гартаа барих хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд захирал мөн л зөвшөөрчээ. Зээрэнцэгүүд нэлээн жин татаж байв. “Би геологич биш л дээ. Гэхдээ гантиг чулуугаар хийгдсэн юм шиг санагдсан. Ямартаа ч энэ нь ногоон саарал өнгөтэй, боржин чулуу шиг хатуу материал байсан. Захирал эмэгтэй эдгээр зээрэнцэг музейд ямар шугамаар ирсэн тухай ямар нэг мэдээлэлгүй байлаа” гэж Вегерер ярив. 1994 онд Петер Красса Хятадад ирж, Баньпо музейгээр зочилжээ. Гэтэл 20 жилийн өмнө Вегерер зургийг нь авсан зээрэнцэгүүд байсангүй. 70 аад оны дунд үед музейн захирлаар ажиллаж байсан эмэгтэйг Европоос ирсэн хосыг зочилсны дараахан татаж, сураг нь алдарчээ. Музейн одоогийн захирал профессор Ван Жижүн зээрэнцэгүүдийг үзмэрээс хасаж, тэр цагаас хойш хэн ч барааг нь хараагүй гэжээ. Тэрээр: “Та бүхний сонирхлыг татаж байгаа тэр зээрэнцэгүүд одоо энд байхгүй. Учир нь тэдгээрийг хийсэн материал нь музейн үзмэрүүдээс тэс өөр юм” гэж хэлсэн байна. Сэтгэл нь гонсойсон Красса захирлыг элдэв асуултаар булж гарав. Аргаа барсан захирал түүнийг албан өрөөндөө оруулаад археологийн хятад сурах бичгийн хуудсыг эргүүлж гарав. Тэгснээ тэрээр нэг зураг руу хуруугаараа чичжээ. Тэр зурган дээр голдоо нүхтэй зээрэнцэг дүрслэгдсэн байв. Тэр бол Вегерер зургийг нь авсан өнөөх алдартай Баян Хар уулын зээрэнцэг мөн байлаа. Нутгийн хууч яриа, домогт шар арьстай, үзэшгүй муухай зүстэй одой хүмүүс тэнгэрээс буусан тухай өгүүлдэг. Английн архивуудад 1947 онд Баян Хар уулаар аялсан доктор Кэрил Робин Эвансын тухай мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэрээр уулын орчим аж төрж байсан зопа хэмээх үндэстнийг илрүүлжээ. Зопа нар гадаад ертөнцтэй ямар нэг холбоогүй, алслагдсан ууланд амьдардаг бөгөөд өндрөөрөө 120 см орчим хүмүүс байв. Робин Эванс тэдний дунд хагас жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр зопа нарын хэлийг сурч, түүхийг судалж, зан заншлыг ажиглажээ. Тэрхүү эрдэмтний хамгийн гайхалтай нээлт нь зопа үндэстний гарлын тухай домог байлаа. Тэд өөрсдийгөө Сириус гаригаас ирсэн хүмүүсээс гаралтай гэж үздэг байжээ. Зопа нарын өвөг дээдэс төрөлх гариг руугаа буцаад нисч чадаагүй бөгөөд Баян Хар уулын бэлд амьдрахаар болжээ. 1995 оны сүүлээр Төвдтэй хил залгаа Хятадын Сычуань мужид аж төрдөг, өдий хүртэл хүн төрөлхтний мэддэггүй омгийг нээсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна. Тэр омгийнхон ердөө 120 иодхон хүнтэй. Нэг гайхалтай онцлог нь тэдний өндөр юм. Хамгийн нуруулаг нь 1 метр 15 см ээс хэтрэхгүй. Тэд арай өнөөх зопа, эсвэл кхам омгийнхны үр сад биш биз дээ?
  3. Бид бүгд л Диснейн хүүхэлдэйн киног үзэж том болцгоосон. Тэдний өгүүлдэг түүхүүд бидний хувьд бол хэзээ ч уйдахааргүй ертөнц. Харин “том болсон” хүүхдүүд та нарт багадаа үздэг байсан Диснейн хүүхэлдэйн кинонуудын тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхээр боллоо. Хүүхэлдэйн кинонуудыг бид маш олон давтаж үздэг байсан ч гэсэн бидний анзаараагүй нууц зүйлс энэхүү хүүхэлдэйнүүдэд байдаг ажээ. 1. The Little Mermaid (Лусын дагина) Ariel н царайны төрхийг жүжигчин, дуучин Alycia Milano н нүүрний хэлбэрээс модел болгон гарган авсан. Жүжигчин, дуучин Alycia Milano 2. Beauty and the Beast (Араатан ба Гоо үзэсгэлэн) бол хамгийн анхны Оскарт “Шилдэг кино” бүтээлд нэр дэвшсэн анхны хүүхэлдэйн кино. Beauty and the Beast 3. Pocahontas (Покахонтас) хүүхэлдэйны Thomas д дуу оруулсан хүн бол Christian Bale 4. The Lion King (Араатаны хаан арслан) хүүхэлдэйны ах дүү цөөвөр чононуудаас болж Walt Disney-г шүүхэд дуудаж байжээ. Амьтан хамгаалдаг газраас эдгээр чононуудыг хорон санаат болгон гаргасан гэж буруутгажээ. 6. Goofy, Mickey хулгана мөн Kermit гурав The Little Mermaid (Бяцхан лусын дагина) хүүхэлдэйн кинон дээр туслах дүрээр орж концерт үзэж суудаг. 7. John Lennon болон The Beatles хамтлаг The Jungle Book (Маугли) киноны шувуудын дүрд дуу оруулахаар сонгогдсон анхны хүмүүс байжээ. 8. Beauty and the Beast (Араатан ба гоо үзэсгэлэн) дээр гардаг Mrs. Potts Tarzan (Тарзан) хүүхэлдэйн дээр гардаг. 9. Pinocchio (Пинокио) бол Rotten Tomatoes с хамгийн их үнэлгээ авсан Диснейн бүтээл бол Chicken Little хамгийн муу үнэлгээ авсан хүүхэлдэй юм. 10. Sleeping Beauty (Нойрсож буй гоо үзэсгэлэн) хүүхэлдэйн киноны хунтайж Phillip бол Queen Elizabeth II н нөхөр Phillip, Duke of Edinburgh юм байна. (Хатан хаан Элизабет II н тухай та нар хайж үзвэл үнэхээр сонирхолтой) 11. Гүнж Aurora Диснейн хамгийн бага ярьдаг гүнж юм. Тэрээр хүүхэлдэйн дээр ердөө л 18 мөр үг хэлдэг. 12. Pumbaa бол Диснейн хамгийн анхны унгадаг дүр. 13. Aladdin н царайны төрхийг жүжигчин Tom Cruise с авсан. 14. The Jungle Book (Маугли) бол ноён Walt Disney н гар бие оролцсон хамгийн сүүлчийн хүүхэлдэйн кино. Түүнийг нас барсаны 10 сарын дараа энэхүү хүүхэлдэй нээлтээ хийсэн юм. 15. Энэ хоёр хүн Mickey болон Minnie Mouse д дуу оруулсан бөгөөд тэд бодит амьдрал дээр гэрлэсэн хос юм. 16. Tinkerbell г зарим хүмүүс Marilyn Monroe с сэдэвлэсэн дүр гэдэг ч энэ нь худал юм. Жинхэнэ модел нь бол Margaret Kerry гэдэг хүн. 17. Lady and the Tramp (Хатагтай ба тэнүүлчин) хүүхэлдэйн киноны Tramp н өөр нэрнүүд нь Homer, Rags, Bozo гэдэг ажээ. 18. Walt Disney Snow white and the seven dwarf (Цасан цагаан ба долоон одой) хүүхэлдэйгээрээ оскарын шагнал авахад түүнд зориулж нэг энгийн оскар болон 7 жижигхэн оскарыг гардуулан өгч байжээ. 19. Симбагийн унадаг хэсэг дээр тэнгэрт харагдах үүлс нь “SEX” гэсэн бичиг байдаг гэж хүмүүс ярьж байсан бол Диснейн баталж хэлж байгаагаар бол энэ нь “SFX” гэдэг үг бөгөөд энэ нь тухайн хүүхэлдэйг хийсэн багийн гарын үсэг гэнэ. 20. Mickey Mouse н жинхэнэ нэрийг Mortimer Mouse гэж Walt Disney өгөх гэж байжээ. Гэтэл түүний эхнэрт энэ нэр нь таалагдаагүй ба хэтэрхий их зантай хүний нэр байна хэмээн ятгаж Mickey Mouse болгож байжээ.
×