Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'байна'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 2 results

  1. Аура гэж чухам яг юү вэ? Аливаа амьд бөгөөд материаллаг биет өөрөөсөө энерги цацруулдаг, цацарсан энерги нь гэрлэн бүрхэвчийг үүсгэдэг ба энэ бүрхэвч нь аура юм. Амьд зүйлүүдтэй харилцаанд орсон ямарч амьгүй биет амьдралын цэнэгийг өөртөө шингээж мөн л аураг үүсгэдэг юм байна. Амьд амьтан бүхэн гэрлэн бүрхэвчийг харах увидастай боловч тэр нь харилцан адилгүй, хамгийн сонирхолтой нь хүмүүс бид нэг нэгнийхээ аураг харж чаддаг хэрнээ энэ гайхамшигт чадвараа төдийлэн ухаардаггүй бас мэдэрдэггүй. 1966 онд аугаа эрдэмтэн Ньютон нь хүн ба бусад амьтан адгуус өөрөөсөө эрч хүчний долгион ялгаруулдаг тухай таамаглал дэвшүүлж, хараа зүйн туршилтууд хийснээр аураг анх харж чадсан аж. ХХ р зууны 30 аад оны сүүлээр оросын физикч Семен Кирлиан санамсаргүй тохиолдлоор фото зургаар гэрлэн бүрхэвчийг баримтжуулсан байна. Хүн гэдэг амьтан аурагийн хэмжээ, өнгө зэргийг ялган харж чадна гэдэг онолыг олон сэтгэл судлаач, физикч, биологч эрдэмтэд хамтын судалгаагаар нотолсон байх юм. Хүн төрлөхтөн дохио зангаа, хэл яриа үүсхээс өмнө аураг харж чадах увидасыг ихээр ашиглаж нэг нэгнийхээ бодол санааг ялгарч буй гэрлэн цацрагаар танин мэддэг байсан гэх таамаглал бий. Түүнээс хойш бидний эртний өвөг дээдэс маань хэл яриагаар харилцаж сураад энэ авъяасаа ашиглахаа больсон. Хүүхдүүд бага насандаа энергийн бүрхэвчийг ялгаж чаддаг боловч ойлгож мэддэггүй учираас явандаа энэ нь анхаарлын хүрээнээс замхран алга болдог байх нь. Тиймээс аураг мэдрэх нь хүний төрөлхийн шинж чанар боловч бидний ухамсар энэ харааны мэдээллийг хэрэгцээгүй хэмээн үзэж хаалттай байлгадаг. Гэсэн хэдий ч дараахь хэдэн дасгалыг сурч, хэсэг хугацаанд бэлтгэл хийсний дараа ямарч хүн бусдын аураг ялгаж чадна. Өглөө эртхэн босоод гадаа гар. Хүний гэрлэн бүрхэвч харж сурмаар байгаа бол танд хамтрагч хэрэгтэй болно. Хамтрагчаа нарны эсрэг тэгшхэн газар зогсооно, ард талд нь ямарч барилга байшин, мод зэрэг байх ёсгүй. Тэгээд 10 15 метр холдоод тэр хүнээ сайн харж ажигла. Стерео зураг харж буйн адилаар та харааны голлолтыг өөрчилж чадвал тун удалгүй биеийг нь тойрсон үл ялиг чичрэх тунгалаг шахуу туяаг харах болно. Хэт их ширтэж харахгүйгээр нүдний хажуу хараагаар харахыг хичээгээрэй, сэтгэл санаагаа төвлөрүүлж маш тайван байх хэрэгтэй. Аяндаа тэр туяа улам тодорч та өнгө ялгаж эхэлнэ. Цагаан юм уу цайвар цул өнгөтэй ханны дагуу хамтрагчаа зогсоогоод өөрөө эсрэг ханны харалдаа очиж хар. Харааныхаа голлолтыг сарниулаад хэсэг харах шаардлагтай. Аажимдаа нөгөө хүний хүрээг тойрсон цагаан шаргал өнгөтэй гэрлэн давхрага харагдана. Сүүлдээ тэр давхрага өргөөшөө тэлж бусад өнгө нь харагдах болно. Энэ хоёр дасгалыг байнга хийгээд байвал таны аураг харах чадвар улам хөгжиж, гэрлэн бүрхэвчийн цар хүрээ болон өнгийг нь төвөггүй ялгадаг болно. Хүмүүсийн гэрлэн бүрхэвч нь янз янзын тохиолдолд хэрхэн өөрчлөгдхийг судалж тогтмол үүн дээрээ ажиллаад байвал та гэрлэн бүрхэвчний онцлого шинж чанаруудыг сайн танин мэдэх болно. Эрүүл мэнд нь доголдсон хүний аурад өөрчлөлт орж зарим хэсэг нь хөдөлгөөнгүй болчихдог бол саяхан гай тотгортой учирсан хүний гэрлэн давхрага нь гэмтэж урагддаг ажээ. Гэрлэн бүрхэвч дээр хар толбо тодорч байвал тухайн хүн хар хэл аманд өртсөн, хараалгасан эсвэл бузартсан гэсэг үг. Гүн бодолд орсон хүний толгой, мөр орчимын давхрага нь лугшиж өнгө нь цайрдаг. Сайн аура хүний арьсанд нягт наалдсан, эзэлхүүн нь тод харагддаг байхад муу аура нимгэн, тасалдсан эвсэл давхрага дотор нь юм хөдөлж байгаа юм шиг харагддаг байх нээ. Давхрага нимгэрсэн үед тэр хүнтэй ямар нэгэн таагүй явдал тохиолддог гэх мэтээр аурагаар тухайн хүний ааш араншин, өнгөрсөн болон болох явдалуудыг таамаглаж болно.
  2. Харь гарагийнхныг үзсэн гэж олон гэрч ярьсаар байгаа билээ. Тэрхүү өөр гарагийн биет нь /хүмүүс нь/ манай гарагийн хүнтэй ямар нэг байдлаар төсөөтэй байдаг аж. Тэднийг хоёр нүдтэйгээр дүрслэн ярьдаг. Онигор, бүлтгэр гэхчилэн янз бүрээр хэлдэг. Зарим нь ам, хамаргүй ч гэнэ. Харин ихэнхдээ тэд нь том чихтэй, оч гэрэл гялалзсан биетэй, голдуу хөх, шар өмсгөлтэй, уян зөөлөн биетэй гэх зэргээр тодорхойлжээ. Харь гаригийнхны хөгжил нь нэн өндөр учир тэд ямар ч орчинд дасан зохицох чадвартай гэх. Харин өнөө хэр ямар ч хүн тэр холын зочны зураг хөргийг хальсанд буулгаж чадаагүй нь хачирхалтай. Зарим тохиолдолд үл танигдах нисдэг биетийг жолоодож яваа нисгэгчийн зургийг дарсан байдаг боловч бодит эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна. Ямар ч атугай алсын тэр эрхэм гийчин хэдэн сая бээрийн чанадаас гайхамшипг унаагаар зорчин явдаг нь тодорхой биз ээ. Харийн тэр хүмүүс голдуу саарал өнгийн зус царайтай байдаг гэж олонтаа яригдсаар байдаг билээ. Тэд 130 см орчим өндөртэй, арьсных нь өнгө саарал, учиргүй дэнхэр том толгойтой, бараан өнгийн хоёр том нүдтэй, үе мөч, бие нь хариугуй турьхан нарийхан аж. Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээр харь гаригийнхан дээр дурьдсан шиг нэг иймэрхүү “амьтад” бололтой. Америкаас голдуухан саарал арьстны тухай мэдээ цацагддаг байна. Тэдний хамрын тухай янз бүрийн дүрслэл яриа байдаг. Зарим нь хамартай байхад зарим нь зөвхөн хамрын нүхтэй гэнэ. Ам нь уруул гэх юмгүй, жижигхэн. Гарынх нь хуруу тун нарийхан, ихэвчлэн хумстай байхад зарим нь хумсныхаа үзүүрт нүхтэй байдаг. Тэдгээр оньсого мэт хүмүүсийн тухай энэ мэт дүрслэлүүд зөндөө бий ажээ. Нэгэн сонирхолтой баримт өгүүлье. Саттон гэгч гэр бүлээрээ тосгонд гэртээ амарч байжээ. Оройн намууханд гэнэт их шуугиан үүсч гадаах ноход нь учир зүггүй хуцаж бөөн шуугиан дэгдэх нь тэр. Хүмүүс гайхан сандран гарч очтол нэг метр орчим өндөртэй, хүн төрхтэй хэдэн амьтан гадаа нь ирчихсэн байжээ. Далбаганаж намирсан том чихтэй, том гэгчийн халзан толгойтой, аймшигтай тод улаан өнгөөр гэрэлтсэн хоёр том нүдтэй, дотроосоо мөнгөлөг өнгөөр гэрэлтсэн тэр хачин амьтдыг харж балмагдсан Саттон тэдэн рүү бууджээ. Гэтэл бууны суманд тэд огт ажрахгүй, хэдэн цагийн турш тэр хавиар холхин хэсүүчилж явжээ. Тэдгээр амьтад хэнд ч халдсангүй тайван байдлаар алхаж явжээ. Харамсалтай нь Саттоныхон ямар нэг аюул гамшиг болох вий гэж айж түгшсэн тул тэрхүү этгээд амьтдын хаашаа яаж, ямар байдлаар одохыг нь харж чадалгүй, тэр газраасаа буюу гэрээсээ яаравчлан зугатан холдсон гэнэ. Ямар ч болтугай эдгээр нь манай харъяатан биш нь тодорхой. Ер нь харь гарагийнхан манай дэлхийн оршин суугчдыг хулгайлан биологийн туршилт хийдэг тухай сүүлийн үед хэвлэлд олонтаа мэдээлсээр байгаа билээ. Дэндүү хэцүүхэн, таамаг гэмээр ийм асуудалд эрдэмтэд маш бүрхэг хариу өгдөг нь сонин. Мэргэжлийн судлаачид ийм мэдээллийг батлах нь бий. Гэвч хүмүүс ямар нэг хэмжээгээр эргэлзсээр байна. Одоогоос 52 жилийн өмнө Бразилийн тариачин иргэн Антонио 10 орчим метр өндөр төмөр тулгууртай, өмнөө гурван далавчтай, дээрээ тод улаан гэрэл цацруулсан хөлөгт “зочилсон” түүх бол саяхных бөгөөд баримттай юм. Үл танигдах дөрвөн этгээд мань эрийг дээрх сонин хөлөг рүүгээ түлхэн оруулаад бүх хувцсыг нь тайчин нүцгэлж биед нь зунгааралдсан шингэн зүйл түрхсэний дараа тусгай өрөөнөөс гонзгойвтор нүүртэй, намхавтар хүүхэн гарч ирээд бүр бэлгийн ажил үйлдсэн гэдэг. Антонио энэ тухайгаа төдийлөн тодорхой ярилгүй өнгөрсөн нь хачирхалтай, Үүнийг зарим эрдэмтэд худлаа гэдэг боловч Антониогийн биед гарсан хэд хоногийн дараах хачин өөрчлөлт нь баталгаа болсон гэхэд буруудах аргагүй. Мань эрийн өвчнийг цацраг туяаны өвчин гэж эрдэмтэд, эмч нар оношилжээ. Харь гаригийнхаас яах гэж манайд ирдэг юм бол оо? Олон таамаглал байдаг бололтой. Зарим нь хүн төрөлхтнийг аврах зорилготой гэх, өөрөөр хэлбэл том дайн тулаан, экологийн аюул гамшгаас аврах гэж ирдэг гэнэ. Эсвэл тэд дэлхийг эзлэн эзэмших зорилготой гэх. Аль нь ч байсан харь гаригийнхан гэж байдаг бөгөөд ер бусын сонин хөлгөөр алс замыг туулан ирдэг нь ойлгомжтой агаад хүн төрөлхтний зуун зуунаар сонирхдог ер бусын адал явдал, нууц билээ. Харь гаригийнхны соёл иргэншил Дэлхийгээс өөр байршилд үүсч хөгжсөн харь гаригийн соёл иргэншил оршин байдаг эсэхийг одоогоор баримттай нотлоогүй боловч статистикийн тооцоогоор боломжтой болохыг харуулсан байдаг. Харь гаригийн соёл иргэншлийн тухай ойлголтыг ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөл, үл мэдэгдэх нисдэг биет судлалд өргөн хэрэглэдэг. Харь гаригт соёл иргэншил оршин байж болох тухай таамаглал Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж хөгжсөн талаарх хүн төрөлхтний мэдлэгээс урган гардаг. Дэлхий дээр амьдрал хийгээд оюун ухаан үүсэж хөгжсөн нь зүй тогтолт үзэгдэл байсан юм бол зохих нөхцөл бүрдсэн огторгуй ертөнцийн аль ч өнцөг буланд бас л амьдрал үусэж хөгжсөн байх учиртай. Өнөөгийн ойлголтоор, Нарны аймгийн бусад гариг амьдралтай байх магадлал тун бага байдаг ч манай Нарны аймаг цорын ганц биш, манай галактикт манай Нартай төсөөтэй маш олон одод бий. Бусад олон оддыг ч бас гаригууд тойрон эргэлдэж байдгийг судалгаагаар тогтоосон. Манай галактик ч Ертөнцөд цорын ганц биш, дуран авайд манай галактиктай төстэй маш олон галактик ажиглагддаг билээ. Өөр гаригт амьдрал бий юу? Харь гаригт амьдрал байж болох тухай санаа анх гарсан нь Николай Коперник нар, төвт ертөнцийн онолоо гаргаж, дуран авай зохион бүтээсэнтэй холбоотой юм. Саран дээр уул, хөндий байгааг илрүүлснээр тэнд «селенит» хэмээх сарны амьтад байдаг тухай таамаглал гарч байжээ. Нарны аймгийн судалгаанд ахиц дэвшил гарах тусам өөр гаригт амьдрал оршин байж болох тухай үзэл санаа түгэн дэлгэрсээр байв. Нэрт эрдэмтэн Галилео Галилей ч харь гаригт амьдрал байж болох тухай судалж байжээ. Манайхаас өндөр хөгжилтэй соёл иргэншил байх бүрэн боломжтой Дэлхийн соёл иргэншил ертөнцийн настай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн бөгөөд шинжлэх ухаан технологи илүү урт хугацаанд ямар өндөр түвшинд хүрч болох тухай төсөөллөөр харь гаригийн соёл иргэншлүүд хавьгүй өндөр түвшинд хүрсэн байх болов уу гэж таамагладаг. Энэ байр суурь харь гаригийн соёл иргэншлийг үл мэдэгдэх нисдэг биеттэй холбож үзэхэд ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ манай соёл иргэншил ертөнцөд хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр хөгжилтэй нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай нар хоёрдугаар үеийн хэт шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл бодисоос бүрэлдсэн гуравдугаар үеийн од юм. Харин хоёрдугаар үеийн одод нь их тэсрэлтийн дараа үүссэн нэгдүгээр үеийн оддоос үүссэн байв. Нэгдүгээр үеийн оддыг тойрон эргэлдэж байсан гаригууд дээр химийн хүнд элементүүд байгаагүй тул тэнд амьдрал үүсэх боломжгүй байжээ. Хоёрдугаар үеийн одод ч хүнд элементээр хангалттай баяжиж амжаагүй байв. Нэг, хоёрдугаар үеийн одод хөгжлийнхөө бүх шатыг туулж, гүндээ хүнд элементүүд үүсгэн, эцэстээ хэт шинэ од болон тэсрэх хүртэл хэдэн тэрбум жил шаардагдана. Манай нарны аймаг үүссэнээс хойш 4.6 тэрбум жил өнгөрсөн ба үүнээс 4 сая жилд нь амьдрал үүсэж хөгжин, хүн төрөлхтөн бий болсон. Ертөнцийн нийт нас 13,7 тэрбум жил гэдэгтэй харьцуулж үзэхэд дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил харьцангуй эрт үүссэн болж таарах юм.
×