Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'амьтан'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 2 results

  1. Энэ хачирхалтай явдал гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед болсон гэдэг. Хүрээ хийдэд олон жил шавилан суусан Гэпил гэдэг лам ер бусын ид шид, увидасыг эзэмшсэн хүн байжээ. Тэрбээр хийдийнхээ толгой лам нарын нэг байсан тул “До” яамныхан хамгийн түрүүнд Гэпилийг хэдэн том лам нарын хамт барьж хар гэрт хорьсон байна. Гэпил гавж ардын засгийг үзэн яддаг байсны учир гэвэл мань хүний хөдөөд байсан олон зуун малыг хувьсгалчид хураан авч ядууст тараан өгсөнөөр Гэпил гавж ердөө л таван ханатай гэр, хэдэн баринтаг номтойгоо хоцорчээ. “До” яамныхан хар гэрт хоригдож байсан том лам нарыг ээлж дараалан байцааж буудан хороосоор Гэпил гавжийн ээлж болжээ. Гэпил гавж нөхөддөө “Би ч яахав, Утай, Гүмбэнд хэдэн жил далдын ид шид сурсныхаа ачаар амьд мэнд гарчихна. Та нар минь л хайран байна даа. Энэ ид шидийг та нарт зааж өгөх цаг хугацаа даанч алга даа” гэж халагладаг байжээ. Ингээд нэгэн өдөр буутай цэрэг ирж Гэпил гавжийг До яамны мөрдөн байцаагч руу туусан байна. Байцаалт авч байсан гэр нь хар гэрээс нэлээд зайтай ажээ. Гэпил гавж зориуд удаан явж, өөрийгөө бясалган тарнидаж эхэлсэн байна. Буутай цэрэг түүнийг хурдан яв гээд бууныхаа бөгсөөр ёворчээ. Эхний удаа ёвроход бууны үзүүрт Гэпилийн махан бие мэдрэгдэж байв. Гэпил гавж зориуд орхимжоо толгой дээгүүрээ нөмөрч удаан явсаар байв. Хөдөлж цөхөх Гэпилийг өнөөх цэрэг дахин бууныхаа амаар ёвроход үнэхээрийн гайхалтай юм болж гавжийн махан бие мэдрэгдсэнгүй, бууны үзүүрт Гэпил гавжийн лам дээл, орхимж хоёр нь өлгөгдөн хоцорсон байна. Гэпил гавж ийнхүү далдын ид шид, тарни бясалгалынхаа хүчээр дээл, орхимжоо үлдээгээд гэнэт алга болжээ. Өнөөх цэрэг жигтэйхэн сандарчихсан амьтан До яамны төлөөлөгч дээр гүйж ирэн болсон явдлыг ярьж, өөрөө том толгой ламыг алдсан хэрэгтээ баахан банга хүртэж, хэд хоног хар гэрт хоригдлоо. Удалгүй ямар ч гэм буруугүй өнөөх цэрэг “Хувьсгалын эсэргүү том ламтай хуйвалдсан, түүнийг зориуд оргуулсан, японы тагнуул, ардын дайсан, хувьсгалын эсэргүү” энэ тэрээрээ баахан дуудуулж байгаад арван жилийн хорих ялтайгаар шорон руу цөлөгдсөн байна. Тэгэхнээ Гэпил гавж номынхоо ид шидээр ийнхүү хэдэн өдөр алга болоод долоо хоногийн дараа нутгийнхаа нэгэн айлд ном айлдан, цай хоолоор дайлуулаад сууж байхад нь улаан коммунист нэгэн эвлэлийн гишүүн тааралджээ. Тэр эвлэлийн гишүүн тэр дороо “До” яамны төлөөлөгчид энэ тухай давхин очиж дуулгахад төлөөлөгч буутай хоёр цэрэг дагуулсаар яаравчлан давхиж ирсэн байна. Морьдын төвөргөөнийг алсаас сонссон Гэпил гавж гэрийн эзэнд “За хө, миний эрлэгүүд намайг баривчлахаар ирж явна. Үтэр түргэн явах минь” гэлээ. Гай болж тэр айлд уналгын бэлэн морь байсангүй. Хүү нь ганц морио унаад хониндоо явсан байжээ. Гэпил гавж гэрээс гаран хойд уулын энгэр рүү хар гүйхээрээ алхлаа. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гавжийн араас маань уншин залбирч “Хөөрхий минь сайн лам байсан юмсан. Ингээд эрлэгүүдийн гарт орж бурханы оронд одох хувьтай байж дээ” гэлцэн зогсож байв. “До” яамны төлөөлөгч хоёр цэргийнхээ хамт тээр холоос “Зогс, буудлаа шүү” гэж хашгирсаар Гэпилийн араас ухасхийв. Гавжийг айлгах санаатай толгой дээгүүр нь хоёр ч удаа хий буудлаа. Гэпил гавж тэдний буудахыг юман чинээ тоолгүй цааш хурдлан алхсаар байв. Нэхүүл гурав ч хар хурдаараа давхисаар Гэпил гавжид зуугаад метр ойртоод байтал үнэхээрийн гайхалтай юм болж, гэрийн эзэд, хөөж яваа гуравыг харсаар байтал гавж гэнэт тарвага болж хувираад нэгэн нүх рүү гүйгээд орчихов. Хөөж явсан гурав ч мэл гайхаж, цэл хөхөрсөн байна. Тэд тарваганы нүхийг баахан сахиж байгаад аргаа баран явж одсон байна. Гэпил гавж ийнхүү алга болох, амьтан болж хувирах ид шидээ хэрэглэж явсаар энэ их эрдмийг эзэмшсэн Утай, Гүмбэндээ очиж өндөр наслаад бурханы орондоо одсон гэдэг.
  2. Зоосоор бороо оржээ 1940 онд Горький мужид сонин учрал тохиолдсон билээ. Зуны нэгэн аагим халуун өдөр Павловын районы Мещера тосгонд дуутай ширүүн бороо асгарч эхэлсэн. Борооны анхны дусалтай л зэрэг олноороо газарт унасан юм нь мөнгөн зоос байсан гэнэ! Бороо арилмагц Мещера тосгоныхон Догшин Иваны үед цутгасан мянга орчим зоос цуглуулжээ. Иймэрхүү гайхамшгийн цорын ганц үзэгдэл нь энэ байсан хэмээн бүү бодоорой. Тэнгэр цэлмэг байхад ч улаан буудай асгарч, амтат жүрж, аалз унаж, борооны дусалтай хамт үүлнээс мэлхий, загас… газарт ойчиж байжээ. 1954 онд Америкийн Давенпорт хотхонд орсон бүхий л зүйлийг цэнхэр болгосон шөнийн бороо оршин суугчдыг нь мэл гайхаж, цэл хөхрүүлсэн бөлгөө. 1933 онд Алс Дорнодын Кавалерово суурингийн дэргэд аадар бороо үй олон далайн мөгөөрс авчирсан байна. Энэ бүх үнэмшихийн аргагүй үзэгдлийг юу гэж тааварлаж байна даа? Зуны бүгчим өдөр халсан газар дээр үл мэдэг тоосрох хуй олонтаа үүснэ. Түүнийг ажиглан ширтвээс агаарын хуйлрал газраас зомгол, цаас мэтийн янз бүрийн зүйлийг өөртөө татан хийсгэж байгааг амархан олж харж болно. Аадар бороотой үед бүр хүчтэй хуй салхи үүснэ. Ийм тохиолдолд агаарын хуйлрал маш хүнд юмыг ч өндөрт өргөж чадна. Хэрэв ийм хуй салхины замд гол, цөөрөм буюу нуур таарваас ус нь бас л дээшээ татагдаж усан хуйлрал бий болно. Чухамхүү энд л тэр Горький мужид орсон мөнгөн зоос бүхий ер бусын борооны нууц оршиж байгаа юм. Түрүү түрүүчийн аадар борооны ус хөрсийг нь угаасаар газарт булсан зоостой сав ил гарсан байж болох юм. Ширүүн борооны үеэр үүссэн хуй салхи уг газраар дайран өнгөрөхдөө түүнийг агаарт хөөргөсөн байна. Удалгүй агаарын урсгалын хүч суларч улмаар тэд борооны дусалтай хамт газарт буусан ажээ. Одесс мужид ойчсон амтат жүржийн хувьд гэвэл хуй салхи дайран өнгөрөхдөө худалдаачны хайрцгийг хэвлийдээ тээж явснаас ийм явдал тохиожээ. Зөвхөн амтат жүрж ч биш шүү дээ. 1890 оны зун Түүл мужийн нэгэн тосгонд догшин хуй нугад будахаар дэлгэж тавьсан зотонг аваад явахыг харсан эмэгтэйчүүд хойноос нь хөөн гүйцгээжээ. Удалгүй харагдахаа больсон хэдий авч тэр явсан зүгт нь гүйсээр л байжээ. Харин салхинд алдсан зүйлээ нөгөө тосгоноосоо эрж олсон. Тэр тосгоны олон хүн хэдэн арван зотон тэнгэрээс бууж ирэхийг нүдэээрээ үзээд айх, гайхах нь зэрэгцсэн ажээ. Олонх нь бурхны ид шид хэмээн бодож байсан билээ. Хуй салхи хийн мандлын дээд давхаргаар үлээх салхитай хамсах үедээ янз бүрийн юмсыг алс хол тээх чадалтай болдог байна. 1904 онд Мароккод хар салхи хүнсний том агуулахыг эвдэлж, тэндээсээ авсан тариаг тээн явсаар Испаний эрэгт хүргэжээ. Нэгэн сууринд гэнэт тэнгэрээс тариа асгарч, хүмүүс ч мэл гайхсан ажээ. Тэгвэл Давенпортод орсон цэнхэр бороо юу юм бэ? Америкийн улиангар, хайлаасны боловсроогүй үрийн тоос борооны дуслыг цэнхэр өнгөтэй болгосон нь илэрсэн юм. Үрийн тоосонд усанд уусдаг будагч бодис болох нөсөө /пигмент/ байдаг. Хүчит салхи үрийн тоосыг агаарт хийсгэж, улмаар бороо ороход цэнхэр болгож будсан байна. Борооны үүлнээс улаан өнгөтэй усан дуслууд ч буух явдал тохиолддог. Өнгөрсөн зуунаа эл үзэгдэл хүмүүсийг айлган сүрдүүлж байсан юм. Хүн төрөлхтний нүгэл хилэнцээс болж тэнгэр цусаар уйлж айсуй яваа үйл лайг хүмүүст анхааруулж байна гэдэгт цөөн хүн л эргэлзэж байсан билээ. Гэнэн хүмүүсийг айлгаж байсан тэр “цуст” бороог бас л догшин хуй үүсгэнэм. Зун цөөрөм, намагт байсан тогтонги ус эсвээс ногоон, эсвээс хүрэн улаан туяатай болсон байдаг. Усанд үй түмэн өчүүхэн жижиг бичил биет үржсэнээс усны өнгө хувирна. Тэд маш өчүүхэн учраас зөвхөн сайтар томруулдаг шил буюу бичил дуран авайгаар харж болно. Хуй салхи ийм намаг дээгүүр өнгөрөхдөө усыг нь аваад дараа нь хаа нэгтээ газарт цусны өнгөтэй төстэй бороо оруулах ажээ. Ингэж л мухар бишрэлд бэлэн хоол бэлдэж өгдөг байна шүү дээ! 1813 оны гуравдугаар сарын 14 ний өдөр Италийн Катандзаро хотын оршин суугчдад амьдралынх нь турш хоногшин үлджээ. Эл түүхийг үгээр илэрхийлбээс: “Далайн тэндээс айсуй яваа бөөн хар үүлийг хүмүүс харж байсан. Үд дунд тэр үүл ойр хавийн уулыг нөмөрч, нарыг хааж эхэлсэн. Үүлний өнгө эхлээд цайвар ягаан байснаа гал улаан болж хувирсан. Төдөлгүй хотод харанхуй болж, байшинд дэн асаасан билээ… Улам бүр харанхуйлж, тэнгэр тэр аяараа улайсмал төмөр гэмээр байсан. Аянга ниргэж, улаавтар өнгөтэй том том дусал унаж эхэлсэн. Тэр дуслыг зарим нь цус, нөгөө хэсэг нь хайлмал металл гэж байв. Шөнө агаар цэвэршиж, аянга цахилгаан намжиж, хүмүүс ч тайвширсан билээ”. Гагцхүу байшингийн хана дээвэр, модны навчист үлдсэн улаан толбо л байгаль дээр ямар нэгэн ер бусын юм болсныг илтгэнэм… Энэхүү “цуст” борооны учир шалтгаан нь юу юм бэ? Хар салхи Хойд Африкийн цөлөөс тоос агуулсан их хэмжээний улаавтар тоосыг хийсгэж, Газрын Дундад тэнгис дээгүүр гатлуулан Италийн эрэгт хүргэжээ. Энэ тоос бороотой холилдож цусны өнгөтэй болгосон ажээ. Салхины ийм чадалд гайхах хэрэггүй юм. Тэр тоосыг маш хол аваачиж чадна. 1962 оны гуравдугаар сарын 24 ний өдөр Пенза мужид ягаавтар шар өнгөтэй цас оржээ. Гол шалтгаан нь хүчит салхи африкийн цөлөөс авчирсан тоос байсан юм.
×