Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'алуурчин'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 4 results

  1. Боловсон төрхтэй сайхан залуу танихгүй эмэгтэйд “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж хэлээд л танилцдаг, харамсалтай нь энэ уулзалт эмгэнэлтэйгээр төгсдөг. Теодор Банди бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин болохоор тэр. Тэр бүсгүйчүүдийг яг л соронзон шиг татдаг хүн. Түүний энэ эелдэг хэдхэн үг хамгийн багаар бодоход 50 орчим эмэгтэйд цаазын ял болсон юм. Банди өөрийнхөө гадаад төрх, эелдэг байдлаараа америкийн хотуудаар, бүх америкаар үхлийн элч болон аялж явжээ. Хуульч, хүчирхийллийн төвийн зөвлөгч Тэр Вермонт мужийн Берлингтонд ганц бие эмэгтэйн хүүхэд болж төрсөн. 19 настай эх Луиза Коуэлл хүүгээ дөрвөн нас хүртэл тарчигхан байранд амьдраад америкийн нөгөө тал дахь Сиэтлд очиж амьдарсан. Энд тэрээр Жонни Бандитай гэрлэж дахиад дөрвөн хүүхэдтэй болсон байдаг. Тед энд дунд сургуульд сурч хөнгөн атлетикийн багт хичээллэж. Дараа нь Вашингтонд их сургуульд хуулийн ангийн оюутан болсон байна. Тэр энэ үеэс л харгис тоглоомоор нааддаг болж эхэлж. Хэд хэдэн сургууль дамжиж байгаа сургуулиа хаяж Бүгд найрамдахчуудын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж. 1969 онд Филадельфид очихдоо л тэр энэ том гүрэнд гэмт хэрэг хийсэн ч баригдалгүй явж болох юм гэдэг санаа төрсөн гэнэ. 1971 онд Сиэтлд эргэн ирж хүчирхийллийн золиос бологсдод туслах төвд зөвлөхөөр ажилласан байна. Түүнтэй хамт ажиллаж байсан нийгэм судлаач, америк дахь эрүүгийн түүхийн тухай хэд хэдэн ном бичсэн Энн Рултай хамт ажиллаж байсан байна. Тэрээр Бандийн хэргийн талаар хожим нь “Хүмүүс надаас Тедийн тухай асуухад би энэ бол Сиэтлийг хамгийн сайн мэддэг хүн гэдэг байлаа. Тэр улстөр сонирхдог, хүнийг өөртөө татаж чаддаг сайхан залуу байсан. Бид хоёр сайхан харьцаатай, түүнийг би ийм аймшигт маньяк алуурчин гэж хэлж чадахгүй. Ёстой тэгэж санаанд бууж байгаагүй. Хамгийн сүүлд цаазлуулахын нь өмнө харахдаа “Ийм хүнд итгэж болно гэж үү” гэж бодогдож байсан. Банди Сиэтлд ажиллаж байхдаа “Хүчирхийллийн тухай брошюр бичиж тэндээ “Хүчирхийлэгчдийн олонхи нь тийм ч өвчтэй хүмүүс байдаггүй юм. Тэд өөрийн хүсэл зоригийг бусдад тулган хүлээлгэж болно гэж итгэсэн хүмүүс байдаг” гэж бичиж байжээ. Анхны аллага Тэр анх 1974 онд 28 настайдаа хуулийн ангийн оюутан Линда Энн Хили гэдэг 20 настай бүсгүйг алсан. Нэгдүгээр сарын 31-ний өглөө тэр бүсгүй орон нутгийн радиостанцаар цанын баазын тухай мэдээлэл бэлтгэх байж. Цаг нь болчихоод алга байхаар нь нийтийн байрны хөрш нь өрөөнд нь ороход бүсгүй хэдийнээ амьсгал хураасан байж. Дэрэн дээр нь нэл цус. Үүнээс зургаан долоо хоногийн дараа гуравдугаар сард Донна Мэнсон байрнаасаа гараад хотын захад болох оюутны концертод очихоор яваад сураггүй болсон. Нэг сарын дараа 18 настай Сьюзен Ренкорт бүсгүй их сургуулиас кино театр орохоор яваад бас алга болов. Роберт Паркс Ингээд л жагсаалт үргэлжилж эхлэх нь тэр. Тавдугаар сарын 6-нд 22 настай Роберт Паркс, зургадугаар сарын 6-нд Бренда Болл, зургадугаар сарын 16-нд Жиоржина Хокинс нар алга болов. Олон мянган хүний дунд Сиэтлийн орчим дахь нуурын эрэг дээр Жанис Орр гэдэг бүсгүй рүү гараа сойсон нэгэн залуу дөхөж очоод, машин дээр завиа ачихад минь туслаач гэж гуйж. 23 настай бүсгүй ч хувцас, дугуйгаа аваад түүнтэй хамт машин руу нь очсон байна. Ингээд л тэр бүсгүй Тедийн долоо дах золиос болох нь тэр. Ердөө тэр өдрөө л Денайс Нэсланд гэдэг бүсгүй нийтийн бие засах газар орохоор яваад алга боллоо. Сарын дараа Жанис, Денайс хоёрын цогцосыг модон дотроос олсон. Тэднийг хүчирхийлж, нүцгэлэн хаясан байж. Тэр өдөр гараа сойсон эелдэг залуу арваад бүсгүйтэй ярилцахыг оролдсон, тэр бүгдэд нь л “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж байсныг тогтоожээ. Наймдугаар сар гэхэд Банди Сиэтлийн яаралтай тусламжийн албанд орж удалгүй Солт-Лейк-Ситид Ютагийн их суруглийн харьяа хуулийн сургуульд ажилд орлоо. Ингээд л хоёр сар өнгөрөхөд Ютад аллага гарч эхлэх нь тэр. 18 настай Меллиса Смитийг аравдугаар сард хүчрхийлж амийг нь хөнөөсөн хэрэг гарав. 17 настай Лайра Эймийг дээрх хэргээс ердөө 13 хоногийн дараа хэрцгийгээр зодож хөнөөв. Дебра Кент ардан нэгдүгээр сарын 8-нд амиа алдлаа. Харин алуурчин Кэрол Рончийг өөрийн “фольскёваген”-д чирч оруулах гэж байхад нь дэргэдүүр нь залуу хос явж байх таарж тэр бүсгүй зугтааж амжсан байна. Хожим нь мөрдөн байцаалтад Банди 1975 оны эхний улиралд дөрвөн ч эмэгтэйг хөнөөснөө мэдүүлсэн байдаг. Ингээд л түүний цуст аллага үргэлжлээд байлаа. Цагдаагийнхан гурван ч мужийн нутгаар эрэн сурвалжилж байсан ч тэр нэг газраа тогтдоггүй байсан юм. Наймдугаар сарын 16-ны шөнөөр замын цагдаа Роберт Ховард ээлжээ буухыг хүлээн машиндаа сууж байлаа. Ямар нэгэн танхай эрийн тухай хоёр нөхрийнхөө ярихыг холбоогоор сонсоод л.... Гэтэл тэдний машин нь унтарч Ховард туслахаар явлаа. Замд нь гэрлээ асаагаагүй фольксваген их хурдтай давхиж явах таарав. Дохио дуугаргасан ч тэр машин зогссонгүй, Ховар хойноос нь хөөлөө. Машин зогсч жолооч нь гарч ирэхэд Ховард гар буугаа бэлдээд очив. Банди нэртэй жолоочид Ховард “цагдаагийн шаардлага биелүүлээгүй” хэмээн протокол бичсэн байна. Эрүүгийнхэн замын цагдаад Бандигийн гадаад төрхийг өгөөгүй нь гай болсон юм. Гэхдээ Бандиг маргааш гэрээс нь баривчилжээ. Кэрол Ронч түүнийг ч, машиныг нь ч таньсан байна. Гэхдээ түүнийг дээрэм хийхийг завдсан гээд барьцаагаар суллажээ. Замын цагдаа Ховард уг нь Кэрол Рончид халдсан, гурван ч бүсгүйг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан эрүүгийн цагдаагийн ахмад Питер Ховардын төрсөн дүү байсан гэдэг. Бас 1974 оны арваннэгдүгээр сард Бандигийн сүйт бүсгүй байсан Лиз Клопфер гэгч бүсгүй цагдаагийнханд Ютад болсон аллагууд Бандитай холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ л цагдаагийнхан Ютад болсон аллагад түүнийг холбоотой гэдэг баримт олсонгүй. Дахиад л түүнийг барьцаагаар суллаж. Жанис Орр, Дейнас Нэслэнд гээд эрэг дээр амь алдсан хоёр бүсгүйн эргэн тойронд байсан хүмүүс тэр хүний дүр төрхийг тодорхойлсон нь Бандитай бараг таарч байхад шүү дээ. Юта мужийн Дэвид Йокум хожим ч “Банди гадаад төрхөө ямагт өөрчилдөг байснаас болоод ийм алдаа гарсан юм” гэсэн байдаг. Тэр алдаа нь өчнөөн хүний аминд хүрсэн юм даа. Алуурчин сул явж аллага үргэлжилсээр Гэхдээ шүүх ажил 1976 оны хоёрдугаар сарын 23-нд эхэлж түүнийг 15 жил хорих ялаар шийтгэлээ. Гэвч Тед арванхоёрдугаар сард шоронгийн дээвэр дамжин оргож цагдаагийн машин хулгайлан зугтсан байна. 1977 оны нэгдүгээр сарын 15-нд Бандийн гэмт хэргийн жагсаалтын хамгийн цуст аллага нь боллоо. Флоридагийн нийслэл Таллахассид их сургуулийн оюутнууд шинэ жилийн амралтаасаа дөнгөж эргэн ирээд байсан үеэр том модон бороохой барьсан эр дотуур байранд орж ирлээ. Гэрэл унтарч Бандийгийн аллага эхлэх нь тэр. Тэр шатаар гүйж эхний хаалга татаад л 21 настай Маргарет Боуменыг бороохойгоор үхтэл нь балбаж, хоолойг нь боогоод өгзөгнөөс нь бөөн мах тасдаж хаясан байна. Тэндээсээ гараад эсрэг талын хаалганд 20 настай Лиза Левиг яг урьдынх шигээ алж. Тэр орой Карен Чандлер, Кэти Клейнер гэсэн хоёр бүсгүйг бас алсан юм. Хэдхэн хоногийн дараа тэр хамгийн залуу хохирогч 10 настай Кимберли Личийг зэрлэгээр хөнөөсөн байна. Дараа долоо хоногт нь Пенсакола хотын эргүүлийн цагдаа Дэвид Ли сэжигтэй “фольксваген” явж байгааг шөнийн гурван цагт илрүүллээ. Ли түүнийг хөөж зогсооход жолооч нь гарч ирэн бороохойгоор зодохыг завдаж хоёул зодолдсон.Тэр өөрийгөө Кен Мишер гэсэн нь Тедийн байнга ашигладаг 31 нэрийн нэг нь байсан юм. Түүний мөрдөн байцаах ажил их удаан үргэлжилсэн. Чухамдаа бүх гэмт хэргийг нь илрүүлэх л чухал байсан болохоос биш түүний бол зөвхөн 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт нь л цаазын ял өгөх байсан л даа. Тэр жижигхэн охиныг хэрцгийгээр зодож бүх бие дээр нь шүдээр хазсаны ором гарсан байсан гээд л боддоо. Түүнийг шүүж байхад тэр өөрийг нь дэмжсэн, гэрлэх санал тавьсан бүсгүйчүүдээс олон арван захидал авдаг байсан гэхэд итгэмгүй. Тэгээд ч ийм царайлаг, боловсон залуу ийм аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэн итгэх билээ. Аймшигт аллагууд, хохирогчдын нэрсийн жагсаалтыг эцэст нь тэр хүлээн зөвшөөрч “би энэ бүхнийг хийсэн” гэсэн юм. Гэхдээ цагдаагийнхан үүнээс ч олон хүний амь нас хөнөөсөн байх гэдэг. Аймшигт алуурчин Тед Бандийг эцсийн эцэст 1989 оны хоёрдугаар сард Гейнсвиллийн шоронгийн цахилгаан сандалд суулгасан юм даа.
  2. Би сэксээс ямарч таашаал авч үзээгүй харин хүн алах үед би сэтгэлийн тайвширлыг олсон Андрей Романович Чикатило /1936 – 1994 он/
  3. Түүний амийг хороосон алуурчин Марк Дэвид Чепмен Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгөө дөвийлгөх донтой нэгэн байжзэ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэр цуутай хүмүүсийг алахаар төлөвлөж байсан гэдэг. Харин 1980 оны 10 р сарын “Эсквайр” т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью Йорк руу нисчээ. Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн байдаг. “Ажлаа” шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч “бай” нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартай дуучныг алах бодлоо гэнэт өөрчлөн, буцаад Гонолулу руу ниссэн байна. 1980 оны 12 р сарын 7 ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ”Дакот” ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ. Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Ленноныг цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ. 22 цаг 50 минутанд тздний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхөж ирэхэд тэрэзр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна. Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ. Жон Леннон болон түүний эхнэр Йоко Оно Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас “Намайг битгий өвтгөөч” гэж гуйж байв. Дараа нь тэр учиргүй уйлж “Би ганцаар энэ хэргийг үйлдсэн” гэж үглэсээр ачигджээ. Цагдаа нар “түргэн тусламж” ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн “Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан” гэж хожим нь мэдэгдсэн байдаг. Леннон хэдийгээр дагаж мөрддөг оршуулгын ёс заншилд дургүй байсан хэдий ч түүнийг чандарласан юм. Гэхдээ оршуулгын ёслол хийгээгүй аж. 1980 оны 12 р сарын 14 ний ням гаригт дэлхий дахин Жон Ленноныг эцсийн замд нь үдэж, асар олон хүн Нью Йоркийн төв паркад цугларсан юм. 1981 оны 6 р сарын 22 ний өдөр Чепмен өөрийгеө домогт дуучны аллагад буруутайг хүлээн зөвшөөрч. шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Саяхан түүний хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлтийг хүчингүй болгосон билээ. Жон Леннон Жон Ленноны 9 тоо: Хувь заяаны тохиол гэж ер нь байдаг бопов уу? Байдаг бол өөрийн хувь тавиланг урьдчилан мэдэж болох уу? Тухайлахад нумерологийн тусламжтайгаар? Хэрэв нумерологт түшиглэж болно гэж үзвэл Их Британийн суут хөгжимчин, дуучин Жон Ленноноор жишээ татах нь олонтаа. Ленноны амьдралтай холбоотой он cap. өдрүүд маш сонин… Жон Ленноны тухай бичээгуй, яриагүй юм бараг үгүй биз. Гэвч бас тийм биш бололтой. Адам Горайтан Ариун Сусанагийн дээгүүрх сүүдэр”, “Мэнсоны гэр бүлийн оюун ухаан, үлгэр домгийг жолооддог хар ид шид” хэмээн Ленноны тухай өөрийн номондоо бичсэн байдаг. Адам Горайтан өөрийгөө “яс” түүгч гэж үздэг нь үнэнд ойр байж мэдэх юм. Тийм биш аваас дуучны уран бүтээлийг бус Ливерпулийн дөрвөлийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг ч биш харин Жон Ленноны амьдралтай холбоотой бүхий л тоонуудыг сонирхон судлах бодол толгойд нь хэрхэн орж ирэх билээ. “Ленноны амьдралд “9” ийн тоо нэн ач холбогдолтой байжээ. Нумерологт энэ тоо төгсгөлийн байдаг ч тоолж дуусахад түүний дараа тоонууд дахиад л давтагдаж эхэлдэг. Тэгэхээр есөд төгсгөл хийгээд шинийн эхлэл агуулагддаг юм. Иймээс тэрээр 9 ийн тоогоор хөглөгдсөн хөгжим гэдгийг мэдэрч эхэлсэн нь түүний хувь тавиланд ямар чухал үүрэгтэйг ямагт ухаардаг байсан” хэмээн номын зохиогч бичжээ. Үнэндээ Жон Ленноны дэс тооны хэлхээс түүний амьдралын анхны өдрөөс л эхэлсэн байдаг. Тэр Ливерпульд 1940 оны 10 дугаар сарын 9 нд төрсөн бол түүний хүү Шон 1975 оны 10 дугаар сарын 9 нд мэндэлсэн байна. Туүний ээжийн байшин 9 дүгээр гудамжинд байдаг байсан. Шоныг багад нь өсгөсөн ээж нь 126 /1+2+6/ дугаар байшинд байжээ. Леннон оюутан ахуйдаа уран сайхны коллеж руу 72 /7+2/ номерийн автобусаар зорчдог байсан гэдэг. “Битлз” хамтлагийн менежер Брайен тэднийг 1961 оны 9 дүгээр сард нээсэн байх юм. Гэтэл яг есөн жилийн дараа тарсан аж. Битлз хамтлаг 1962 оны 5 дугаар сарын 9 нд EMI фирмтэй анхны гэрээгээ хийсэн байдаг. 1969 оны 2 дугаар сарын 9 нд Эд Салливанд тоглосон шоуны дараа хамтлагийн алдар хүнд маш их өсчээ. Жон Ленноны хөгжмийн бүтээлүүдэд 9 ийн тоог хэрэглэсэн байдаг нь ч бас их сонин. Тухайлбал “Ес дэх хувьсгал”, “Мөрөөдөл 9”, “909 ийн дараа” гэх мэт. Жон хоёр дахь эхнэртэйгээ 1966 оны 11 дүгээр сарын 9 нд танилцаад 1969 онд гэрлэжээ. Хэрэв хуримынх нь дараа тэдний нэрсийг John Ono Lennon ба Yoko Ono Lennon гэж зэрэгцүүлэн тавихад “О” үсэг мөн 9 давтагдсан байдаг. Тэд Жоныг нас барах хүртэл яг есен жил хамтдаа амьдарсан байна. Алдарт дуучныг Рузвельтын нэрэмжит 9 дүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Эмнэлгийн актанд 11:07 /1+1+7/ цагт амьсгал хураасан гэж бичжээ. Яг тэр үед төрөлх Ливерпулийнх нь цаг 12 дугаар сарын 9 ныг зааж байсан гэдэг.
  4. 1943 оны есдүгээр сарын 10 ны орой Парисын ойролцоо оршдог, Маркиз де Форнаролийн тансаг шилтгээнд олон тооны зочид уригдан ирсэн байлаа. Бүгд хөгжилдөн наргиж, уух юм барьсан үйлчлэгчид зогсоо зайгүй гүйлдэх ба оркестр байдгаараа чанга тоглох аж. Фашистуудад эзлэгдсэн Франц оронд ийм найр наадам болж байгаа нь хачирхалтай боловч Маркизыг нацистуудтай хамтран ажилладгийг бүгд мэдэх хойно. Тиймээс ч СС, Вермахтын өндөр тушаалын хэдэн офицер байгаад хэн ч гайхсангүй. Шөнө дундад галын наадам болох тул зочид цэцэрлэг рүү цувлаа. Гэнэт де Форнароли эхнэрээ тэнд байхгүйг анзаарлаа. 12 цагт 15 минут дутуу байв. Тэр гэртээ буцаж ороод бойдаагаас гэргийгээ харсан эсэхийг асуухад “Тийм ээ, ноён барон. Хагас цагийн өмнө хатаггай нүүрний будгаа сэргээхээр унтлагын өрөө рүүгээ орсон” гэлээ. Де Форнароли гэргийгээ яаруулахаар дээш өгсөв. Гэвч эхнэр нь xaa ч байсангүй. Зарц, үйлчлэгчид бүгд л бойдаагийн хэлснийг давтах аж. Итгэмээргүй боловч Маркизын хатан өрөөндөө ороод хагас цаг болсны дараа ор сураггүй алга болжээ. Зочдын дунд байсан СС н штандартенфюрер Вильгельм Фукс х.кииаа ч юм утасдахад удалгүй гестапогийн хар цувтай ажилтнууд ирэв. Тэд нарийн шалгасны эцэст Маркизын хатан алга болохын омнөхөн толины өмне суун нүүрээ будаж, үсээ янзалсныг олж гогтоов. Сам нь толины наана хэвтэх ба тэнд пудр, дөнгөж будсан бополтой уруулын будаг ч харагдлаа. Гестапогийн ажилтнуудын анхаарлыг хэдэн зүйл татав. Шалан дээр Маркизын хатны хүзүүнд байсан сувдан зүүлт асгарчээ. Толины урдах сандал онхолдсон нь бүсгүй ямар нэг юмнаас айж цочин үсрэн боссон бололтой. Мөрдөгч обертруппфюрер Рудольф Хейне толины хүрээн дээр сараачсан ул мөр илрүүлэв. Тэр нь яг л хумсаараа зурсан мэт байлаа. Түүнээс гадна толины ойролцоо хатангийн өрөөсөн туфли хэвтэж байлаа. Мөрдөх ажиллагаа маш эрчимтэй явагдсан ч бүсгүйн талаар еөр шинэ юм олсонгүй. Сарын дараа Фукс, Хейне нар СС н хар цувтай эрийг дагуулан ирлээ. Маркиз: Миний эхнэрийн талаар ямар нэг мэдээ байна уу? гэж тэднээс асуухад Фукс ингэж хариуллаа. Асуудал ямар нэг хэмжээгээр тодорхой болсон гэж болно. Энэ бол гауптштурмфюрер Франц Шубах. Тэрээр “Хар чулууны ноёд” хэмээх Рейхийн түүх шашны байгууллагынх. Бид далдын хүчтэй холбоотой, учир битүүлэг, нууц асуудлуудыг сонирхон судалдаг. Гэхдээ одоо энэ тухай ярихгүй. Ноён Маркиз, бид танай эхнэрийн унтлагын өрөөний толийг авахаар ирлээ. Яагаад түүнийг сонирхсон тухайгаа ярьж өгье. Штурмбанфюрер зеөлен сандал дээр тухлан суугаад яриагаа эхлэв. Танд шууд сануулъя, миний тайлбар болон өөр олон зүйл бодит бус мэт санагдаж магадгүй. Гэхдээ итгэхийг хичээгээрэй. Хүмүүс эрт дээр үеэс эхлэн толь бол хүний сэтгэл санаа, сүнсний тусгал, туүнээс хамгаалахгүй бол сүнс ухнэ гэж үзэж ирсэн, та ч энэ тухай сонссон байх. Энэ айдас аажмаар мухар сусэг, уламжлалт зан уйл болон хувирсан. Жишээ нь хүн нас барахад толийг бутээдэг. Ингэж талийгаачийн хий үзэгдэл амьд улдэгдсдээс хэн нэгнийг авч явахаас сэрэмжилдэг байв. Мөн өвчтэй хуний өрөөнөөс толь гаргадаг нь энэ үед сэтгэл санаа маш эмзэг болдог гэж итгэдэгтэй холбоотой. Мухар сүсгийн талаар яриад барагдашгуй, шөне толинд харвал буг четгөр харагдана, алуурчин, садист, маньяк хуний толь жинхэнэ аймшгийн хуч агуулдаг гэх зэрэг. Тэр ч буу хэл толийг чөтгөр шулмын бутээл, хуний сунсийг сорчихдог шидтэй гэж зарим нь баталдаг. Тэгэхээр таны гэргийг алга болсонд энэ толь хамаатай. Хачин сонсогдож байгаа ч энэ унэн. Энэ толь хаанаас танайд ирснийг та сонирхоогуй юу? Маш сонирхолтой туух шуу. Маркиз энэ асуултанд: Би тэр талаар огт бодож байгаагуй. Бид 1935 онд энэ шилтгээнийг доторхи тавилгатай нь авсан. Бараг бүгд хуучны ховор зуйлс учир эхнэр маань “Бид илүү дээр юм олохгүй” гээд зарахыг хүсээгүй гэж хариулав. Штурмбанфюрер: Ойлгомжтой, манай Шубах болон бусад хүмүус сонирхолтой мэдээ олсон. Танай толийг анх 1743 онд Парисын мастер Луи Арпо цутгажээ. Туунийг нууц байгууллагад ажиллаж, хар дом хэрэглэдэг хэмээн сэжиглэж шоронд хорих болов. Гэвч тэр хун XV Людовик хаан ба түуний амраг хатагтай Помпадур нарт зориулан олон сайхан толь хийсэн учраас хатагтай туунийг аварчээ. Толины бух эзнийг нэг бурчлэн тогтоох боломжгуй. Гэхдээ XVIII зууны суулийн хагаст Парисын санхүуч Киракос Гандзакеци туунийг эзэмшиж байсан юм байна. Танай тольтой холбоотой учир битуулэг уйл явдал тэгэхэд анх буртгэгджээ. 1769 оны 9 р сарын 30 нд санхууч эр Парисаас холгуй орших Ней сюр Сенхот руу эгчийнхээ төрсөн өдөрт очихоор явжээ. Гэвч тийшээ хурч чадаагуй. Удалгуй тууний морин тэргийг олсон боловч Киракос болон улаач газрын гаваар орсон мэт сураггүй болж, харин энэ толь дотор нь байсан. Толины алтадмал хурээний дээд талд бүрээ үлээж буй хоёр сахиус байдаг, иймээс “Алтан сахиусууд” хэмээн нэрлэсэн байна. Тэгэхэд дээрэмчдэд хэргийг тохоод өнгөрчээ. Хожим нь иймэрхүү тохиолдол хэд гарч, тухай бур “Алтан сахиусууд” дурьдагдах болсон юм. Ингээд дараа нь танай эдлэнгийн өмнөх эзэдтэй холбоотой хэрэг гарсан. Та тэр талаар огт сонирхож лавлаагуй байх гэв. Тэд яасан гэж? Эхнзрт маань энэ байшии их таалагдсан тул би шууд л баримтанд гарын усэг зурсан хэмээн Маркиз сандрав. Хуучин эзний охин ягтэр өрөөнд хэдэн сарын өмнө алга болсон. Түүнээс хойш хэн ч түүнийг амьд үхсэн аль нэг байдлаар хараагүй. Дараа нь танай эхнэр. Харамсалтай байна, гэвч та эхнэрээ дахиж Хэзээ ч харахгүй. “Хар чулууны ноёд” бүлгэмийн гауптштурмфюрер Франц Шубах юу ярьж байгаагаа мэддэг хун. Тэр хараал хүрсэн тольтой ажилладаг. Амаа хамхи гэж танд зөвлөе. Толины ид шид болон алга бологсдын талаар мэдэхгүй чинь сайн хэрэг, эстэгвэл та бөөнөөр хорих лагерьт сураггуй алга болох байлаа. Манай фюрер удаан үргэлжилж буй энэ дайнд ер бусын зэвсэгг их найдаж байгаа гэж ириад офицер бослоо. Ноён хурандаа, толь хичнээн хүнийг цааш харуулсан бэ? гэж Маркизын асуухад Фукс түүн рүү бодлогошронгуй харснаа: – 23 гээд огцом эргэн өрөенөөс гарав. Дайны дараа Маркиз нацистуудын хамсаатан хэмээн баривчлагдав. Тэр хэдэн жилийн дараа шоронгоос гарсан ч удаан амьдраагүй. Маркиз амь тавихын өмнөхөн эгчдээ бүгдийг ярьсан нь 60 аад онд “Де Форнаролийн шилтгээний нууц” хэмээх ном болон хэвлэгджээ. Толь, харин хаашаа ч юм алга болжээ. Гэтэл XX зууны 90 ээд онд толь дахин хэрэг мандаав. Хүн амины хэргийн архивыг сөхөхөд нилээд хэдэн гэмт хэргийн баримтанд өрөөний эд юмсын буртгэлийн жагсаалтанд нөгөө толь бүртгэгдсэн байжээ. Зарим судлаач тэр толь 38 хүний аминд хүрсэн гэдэг. Гэвч Парис хотын эд мөрийн баримт хадгалдаг агуулахаас толь алдагджээ. Тансаг гоё хүрээтэй толийг эртний ховор эдлэл гэж хулгайлсан бололтой. Парапсихологичид тэр толийг онцгой маягаар цацраг ойлгон, тархинд цус харвуулдаг гэж уздэг. Яагаад гэвэл талийгаачид голдуу тархинд нь цус харвасны упмаас онгерсөн аж. Гэвч энэ бол таамаглал, алуурчин толины Нууцьн хэн ч тайлж чадаагүй. Тэрээр хүн хороодог төдийгүй бас “мапгидаг” ид шидтэй.
×