Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'аллага'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 2 results

  1. 1876 оны 5 н сард Хятадын Нанкины гудамжаар гэнэт аймшигтай сандрал мэгдэл бий болжээ. Хотод хүмүүсийн уламжлалт гэзгийг тайрдаг харагдаж үзэгддэггүй шулам гарч иржээ. Хотынхон үс гэзгээ хамгаалахын тулд толгойгоо гараараа сайн даран хааж явах болсон боловч ямар ч үр дүнгүй байв. Хөл үймээн Шанхай руу тархаж дараа нь хятадын бусад хотуудад тархсан ба үл үзэгдэх ад шуламууд хүмүүсийг унтаж байхад нь алдаг болжээ. Олон нийтийг хамарсан хийрхэл ойролцоогоор гурван жилийн турш үргэлжилсэн ба энэ бүх жилүүдэд үл мэдэгдэх “үс тайрдаг хорон санаат сүнс” огт баригдашгүй байжээ. Дашрамд хэлэхэд энэ нь түүний гарч ирсэн анхны тохиолдол биш юм. Баримт сурвалжуудад “үс тайрдаг үл үзэгдэгч шулам” ыг Хятадад Вэй хаанчлалын /манай эриний өмнөх 477 517 онуудад/ үеэс мэддэг байжээ. 1890 онд олон нийтийг хамарсан айдас сандрал Японыг эзэлжээ: Хүмүүсийг хүзүүнд нь шархдуулдаг үл үзэгдэгч гарч ирсэн гэдэгт хүн ам итгэлтэй болсон байв. Шархны урт нь ойролцоогоор нэг ямх буюу 2.5 см байжээ. Ийм мэдээллийг бичсэн Европын сонинууд өршөөсөн инээдэм болгон энэ тухай бичиж байжээ. – Ази чамаас юу авах вэ дээ! Жишээ нь Лондоны “Дейли мейл” шогчлон бичихдээ Лахорт Энэтхэгийн куличууд “Мумиай” байдаг тухай итгэлтэй байдаг. Үл үзэгдэх амьтан хаа сайгүй хэрэн явж шууд гудамжнаас хүмүүсийг барин авдаг ажээ. Английн Лондонд үл үзэгдэх хүнээс болж бий болсон олон нийтийг хамарсан айдас сандрал үүсэн гарснаар 1922 онд гэхэд явган шог алга болжээ. Үл үзэгдэх гар залуу охидыг барин авч үсийг нь тайрч алга болдог ажээ. Золгүй хүмүүст туслах гэсэн оролдлогууд нь талаар болдог ажээ. Гэгээн цагаан едрөөр Европын том хотод хүмүүсийн толгойноос нь үс нь гэнэт алга болдог байсан баримтыг хэн ч тайлбарлаж чадахгүй байв. Хачин жигтэй шархадсан тухай мэдээ ирэх болов. 1922 оны 4 р сарын 23 нд “Пипл” гэдэг сонин Лондон дахь “Черринг Крос” эмнэлгээс өөрийн сурвалжлагч 4 р сарын 16 нд хүзүүндээ хутганы шархтай өвч төн ирсэн тухай сурвалжлагыг нийтэлжээ. Тэр Ковентристритээс буцан явахдаа хутганы шарх авч явган зам дээр унажээ. Хэдэн цагийн дараа яг ингэж шархадсан хоёрдогч өвчтөн иржээ. Эцэст нь тэр өдөртөө бас нэг хүн үл ойлгогдох байдалтайгаар бас тэр уулзвар дээр шархаджээ. Түүхэн сурвалжуудад үл мэдэгдэх, үл үзэгдэх хүнтэй уулзсан тухай гэрчилдэг бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд аль ч үед олон улс оронд гарч байсныг гэрчилж байгаа болно. 1092 онд Полоцкт хүмүүсийг гудманд алдаг үл үзэгдэгч гарч олныг хамарсан айдас түгшүүр гарч байсан тухай Оросын он дарааллын бичигт өгүүлсэн байдаг. “6600 /1092/. Полоцкт гайхалтай жигтэй зүйл болов: Шөнө дөлөөр хүн явж байгаа чимээ гардаг. тэгээд хүмүүс харагдахгүй болохоор айн үхдэг. Морь унасан байдаг ба тэр үзэгдэхгүй бөгөөд түүний зөвхөн туурай нь л харагддаг ажээ”. 1761 онд Италийн Вентимилья тосгоны таван эмэгтэй мөчрөөр сүлжсэн савтайгаа гэр рүүгээ буцаж явцгаажээ. Гэнэт тэдний нэг нь орилон үхэтхийн унажээ. Түүнтэй хамт явсан хүмүүс зүйрлэшгүй айдаст автжээ: Ямар нэгэн аймшигтай хүч агшин зуурт тэр хүүхнийг тасдан хаяв. Алагдсан хүүхний хувцас болон гутал нь жижигхэн хэсэг болон тасарч түүний биеийнх нь эргэн тойрон унасан байв. Толгойд нь гүн шарх харагдаж байсан ба зарим газарт нь гавлын яс нь харагдаж байжээ. Баруун тал нь задарч дотор гэдэс нь гарсан байв. Сүүж нь хуваагдаж, задарсан ба шаантны ясны толгой нь үүрнээсээ мултарсан байжээ. Дотор эрхтэнүүдийн ихэнх нь няцарсан байжээ… тэр эмэгтэй дуу чимээгүй дэлбэрэлтэнд өртсөн юм шиг бүх зүйл харагдаж байв. Эмэгтэйг солир дайрсан гэсэн санаа ч гарч байжээ. 1873 оны 10 р сард АНУ ын Висконсон мужид Меномони хотод ээжтэйгээ хамт зогсож байсан залуу хүүхэн гэнэт “Хэн нэгэн түүний үсийг угаар нь тайрч тэгээд алга болж байгаа” мэт санагджээ. 1831 оны 12 р сарын 8 нд “Нью Иорк таймс” сонин Германы усан онгоц “Брехзее” жигтэй болсон зүйлийн тухай өгүүллийг нийтэлжээ: Шуурганы үеэр түүний нүдэн дээр нэг цэрэг огт үл мэдэгдэхгүйгээр шархаджээ. Түүний толгой дээр нь гэнэт дөрвөн ямхын урттай шарх гарч тэр ухаан алдан унажээ. 1860 онд гарсан “Ричард Жайлын хүүхэдтэй тохиолдсон онцгой тохиолдлын тухай тууж” д нэг гэр бүлийн хүүхдэд үл үзэгдэгч янз бүрээр халдсан тухай дүрслэн бичжээ. Нэгэн удаа үл үзэгдэгч жишээ нь: Жайлын хүүхдүүдийн нэгний нүүрэн дээр хазсан байжээ. Бас нэг удаа гэрчүүд аймшигтай зүйлийг харжээ: Үзэгдэхгүй гар охиныг боож байхыг харжээ. Түүний хүзүүг улам бүр гэлжийлгэн татаж байхад охины хүзүүний булчин нь чангарахгүй байжээ. Хожим нь энэ гэр бүлийн хүүхдүүд нэг бус удаа үл үзэгдэгчийн золиос болжээ. Нэгэн удаа ганцхан оройн туршид хэн нэгэн үл үзэгдэх хүн хүний гарыг хорин удаа хазаж байхыг таван хүн харжээ. ..Тэд өөрсдөө үүнийг яагаад ч хийж чадахгүй, учир нь энэ бүх хугацаанд бид түүнийг салахгүй ажиглаж мөрдсөн. Эдгээр хазалтыг үзээд бид шархан дээр 18 эсвэл хорин шүд байхыг мэдэв. Шархны амсраар шүлсээ наасан байсан ба түүний хэв нь хэн нэгэн амьтан амаараа наалдсаныг зааж байв. Тэр газар нь шал нойтон болсон байсан ба маш муухай огидос хүрмээр үнэртэй байв”. Ийм зүйлийг уншаад өөрийн эрхгүй үзэгдэхгүй болгодог малгай болон цувны тухай үлгэр домог бодогддог. Уэльсийн дундад зууны сурвалжид жишээ нь: Белийн хүү Касвалдон үл үзэгдүүлдэг ид шидтэй даавуунд нуугдан дайсны омгуудын толгойлогчдыг дарах гэдэг тухай өгүүллэг байдаг. Газарт унаж байхдаа дайснууд нь өерийн алуурчинг хардаггүй, харин цавчихаасаа өмнө агшин зуурт харагддаг сэлэмний ирийг л хардаг ажээ. 1960 оны 8 р сард Өмнөд Африкийн фермер Бруинтай мөн адил иймэрхүү юм тохиолджээ. Үл үзэгдэгч хэдэн өдрийн турш тасралтгуй “гэдэс гаргажээ”. Цагдаагийн комиссар Жон Весселс гурван нөхдийн хамт, Жимми гэнэт өвдөлтөөс болж муухай орилон хөл дээр нь шарх гарахыг харжээ. Дараагийн өдөр нь цагдаагийн хоёр офицерийн нүдэн дээр цамц нь бүтэн мөртлөө, түүний цээжинд гүн шарх бий болохыг нүдээрээ харжээ. Түүний биеийн янз бүрийн газарт шарх хэдэн өдрийн өмнө дараалан гарч байжээ. Тэр шархнууд нь бриткээр зүсчихсэн юм шиг тэгшхэн байжээ. Үл үзэгдэгч, хүн рүү дайрсан бүх тохиолдлуудад нэг ерөнхий нийтлэг зүйл байдаг ажээ: Шарх нь ямар ч зүсэгдсэн урагдсан мөр байхгүй мөртлөө хувцсан доорхи бие дээр гардаг. “Үл үзэгдэгч” гэдэг ойлголт ухагдахуунд одоо болтол нааштай эерэг храиулт тайлбар олдоогүй байна. Дашрамд хэлэхэд 1092 онд Оросын түүхч үл үзэгдэх гараар үүсгэсэн шарх нь ад чөтгөрийн дайрлага мен гэдэгт эргэлздэггүй байжээ. Харин бидний өвөг дээдсийн зөн совин бол биднийхээс хавьгүй илүү хөгжсөн байдаг байсан ажээ.
  2. 10. Гранада хомроголон устгалт Гранадын хомроголон алах ажиллагаа лалын шашинтан бөөн хүмүүс Гранадгийн Рояал паласт нэвтрэн орж, Гранадагийн Барбер хааны элч байсан еврейн удирдагч Жосеф Ибн Нагрелаг хөнөөх үед болжээ. Энэ хүмүүс ордонд орж түүнийг цовдолсон ба Гранадад амьдарч байсан 1500 гаруй еврей гэр бүлийг хүйс тэмтэрсэн байна. 9. Батак хомроголон устгалт Энэ бол 1876 онд болсон Германы Оттоманы цэргүүд Болгарын Батакт үйлдсэн ажиллагаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг аллагад 3000 гаруй хүн өртсөн. Энэ явдал ихэнх нь туркчүүд байсан Баши Базок ын цэргүүд Ахмет Аготой энхийн хэлэлцээр хийсний дараахан болсон бөгөөд Батакын эргэн тойронд байсан бүхий л энгийн иргэд золиослогджээ. 8. Сабра, Шатилагийн аллага 1982 онд Христч Леваний хүчээр удирдуулсан Катаеб нам Палестин болон Леванийн лалын шашинт иргэдийг хомроголон устгасан юм. Энэ явдал фалангистын толгойлогч, Ерөнхийлөгч Бачир Гемаелын амийг хөнөөсний дараахан болжээ. Эх сурвалжаас үзвэл 3500 гаруй хүн уг аллагад өртсөн. Энэ аллагыг Израйлын батлан хамгаалах хүчний тусламжтайгаар эдгээр христүүд Сабра болон Шатила кампд нэвтрэн орж ямар ч сэжиг аваагүй байсан хүмүүс дээр үйлдсэн хэмээн яригддаг. 7. Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа 1842 онд Англи болон Энэтхэгийн цэргийн хамтарсан хүчийг Афганы цэрэг ялах үед Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа бараг л дайн шиг байв. Афганы цэргийнхний уур хилэн, өс хонзонгийн улмаас Английн цэрэг 3 жилийн өмнө Кабулыг эзэлж авсан байжээ. Гэсэн хэдий ч Англичууд Кабулыг орхин явах үед Афганы Дост Мухаммед Ханы хүү Акбар Ханаар тэргүүлүүлсэн Афганы цэрэг гэнэтийн стратеги дайралтаар Британийн цэргүүдийг довтолжээ. Афганчууд 4500 гаруй Англи, Энэтхэгийн цэрэг эрсийг хядсан байна. 6. Цессалоникийн хомроголон устгалт Ромын захирагч Теодосусын шийдвэрээр Цессалоникийн хомроголон устгах ажиллагаа 390 онд болжээ. Эх сурвалжаас авч үзвэл 390 оны 4 дүгээр сард Ромын цэргийн командлагч шариатуудыг баривчилсныхаа дараахан босогчдын хохирогч болсон нь Ромын захирагчийг хилэгнүүлж дэг журам зөрчсөн бүгдийг алах шийдвэр гаргажээ. Гэсэн ч захирагч сүүлд нь аль хэдийн 7000 хүний амийг авч одсон аллагыг зогсоосон юм. 5. Катин хомроголон устгалт Энэ аллага мөн Катин ойн аллага нэрээр алдартай бөгөөд ЗХУ ын НКВД аас Польшийн мянга мянган дайны хоригдлууд, цэргийн офицер, сэхээтнүүд, цагдаа нарыг хороожээ. Хохирогчдыг Орос дахь Катин ууланд аваачсан ба дайны хоригдлуудыг нэн даруй цаазлахыг Сталин тушаасан байна. Катины аллагад 21 мянган хүн өртсөн гэсэн тооцоо бий. 4. НКВД шоронгийн хоригдлуудын хомроголон алалт Энэ цуврал олныг хамарсан аллага “хоригдлуудын хомроголон устгалт” гэсэн нэрээр алдартай ба Польш болон Балтийн тэнгисийн бусад орнууд болох Румын, Украинд үйлдэгджээ. Ойролцоогоор 22,000 хоригдол газар бүрт болсон уг аллагад өртсөн гэсэн тоо бий. Гэсэн ч бүх НКВД ийн хоригдлууд алагдаагүй бөгөөд зарим нь шоронгоос зугтсан байдаг. 3. Хутагт Бартоломевын өдрийн хомроголон устгалт Massacre de la Saint Barthelemy гэдэг нэрээрээ алдартай энэ үйл явдал 1572 онд Парист болжээ. Алан хядах ажиллагаа Huguenots ийн цэргийн болон улс төрийн тэргүүн Адмирал Гаспард Де Колиниг алах оролдлогоос хоёр өдрийн дараа болсон юм. Дараахан нь аллагын групп Ромын католикуудтай нийлэн Парис даяар хүмүүсийг алсан ба энэ нь хотын захын хэсэг, хөдөө нутгийг ч хамарсан байна. Энд 30,000 гаруй хүн алагдсан гэсэн тооцоо бий. 2. Баби Яр хомроголон устгах ажиллагаа Германы цэргийн захирагч, хошууч генерал Фредрих Эберхардт, Өмнөд армийн Цагдаагийн командлагч Фредрик Жекелн, Коммандер Отто Раш нарын тушаалаар явуулсан нэг л ажиллагаагаар 1941 онд 33000 гаруй еврей иргэд алагджээ. Энэ ажиллагаа SS, SD болон SiPo ийн хамтарсан хүчээр явагдсан билээ. Баби Яр бол Украины нийслэл Киев хотын ердөө гаднахан талд байдаг жалга юм. Дараа нь нацистууд нуугдаж байсан еврей нарыг хайхаар Киевийг булаан эзэлсэн байна. Баби Ярын хомроголон устгах ажиллагаа нэг удаа болсон дэлхийн хамгийн том хэмжээний аллага юм. 1. Нанкиний аллага БНХАУ ын хуучин нийслэл байсан Нанкинд мянга мянган энгийн иргэдийг зэрлэгээр алж, хүчирхийлсэн Нанкиний хомроголон устгалт “Нанкиний хүчирхийлэл” нэрээрээ алдартай. Японы Империал Арми хотод орж ирэн Хятад иргэдийг алж эхэлснээр 6 н долоо хоног үргэлжилсэн энэ аллага эхэлсэн юм. Энэ ажиллагааг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн долоон дор олноор нь устгасан ажиллагаанд тооцдог ба 6 н долоо хоногийн хугацаанд 80,000 хүн тамлагдан, хүчирхийлүүлж, алагдсан юм.
×