Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'хүн'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 15 results

  1. Яг юуны тулд яах гэж? Энэнд үнэхээр сайхан хариулт хэрэгтэй байна.
  2. Бельгийн алдарт эрдэмтэн, Криптозоологчдын Олон улсын холбооны ерөнхийлөгч Бернар Эйвельманс «Хөлдүү хүний нууц» номондоо 1950 иад онд Сибирь дэх Оросын ГУЛАГ шоронгуудад хийж байсан нууц туршилтын тухай бичжээ. Энд нутгийн алтай үндэстний эмэгтэйчүүдэд Руанда болон Бурундигээс авчирсан эр горилл сармагчны үрийг суулгаж "зохиомлоор жирэмслүүлэх” оролдлого хийж байжээ. Зарим туршилт "амжилттай” болж, амьдрах чадвартай үр удам төрж байсан гэнэ. Эдгээр хүн сармагчин нь 1,8 метр өндөр, үсээр бүрхэгдсэн, хүч тэнхээтэй, маш хурдан өсөж томордог байжээ. Иймээс давсны уурхайд ажиллуулдаг байв. Харин тэд нөхөн үржих чадваргүй байлаа. ГУЛАГ ийн эмнэлэгт ажиллаж байгаад энэ туршилтыг хүний ёсноос гадуур хэмээн дургүйцэн, зугтаж чадсан нэгэн эмч энэ тухай мэдээлсэн байна. Бүр 1927 онд «Оросын мэдээ» хэмээх цагаач иргэдийн сонинд профессор Иванов гэгч хүн сармагчин хоёрыг эвцэлдүүлэх туршлага хийсэн тухай бичигдэж байжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ тухай баримт ОХУ ын Төв архивын фондод хадгалаастай байдаг юм байна. 1929 05 19 нд ЗХУ ын Совнаркомын шинжлэх ухааны хэлтсийн дэргэд энэ асуудлыг хариуцсан тусгай комисс байгуулагджээ. Түүхэн баримт: «...Профессор И. И. Ивановын "төрөл зүйлийг эрлийзжүүлэх” талаар хийсэн энэ туршилт нь шинжлэх ухааны асар их ач холбогдолтой юм. Үүнтэй холбогдуулан Бүх холбоотын шинжлэх ухааны Академийн харьяа Физик математикийн хүрээлэнгийн 1925 09 30 ны өдрийн тогтоолыг үндэслэн тус комисс дараах зааварчлагааг өгч байна. Үүнд: Профессор Ивановын туршлагыг Сухуми хотод сармагчны төрөл зүйлүүдийн хооронд ба хүн сармагчны хооронд гэсэн чиглэлээр үргэлжлүүлэн явуулах Туршилтыг маш нууц байдалд явуулах арга хэмжээ авах, туршилтанд оролцсон эмэгтэйчүүдийг ердийн аргаар жирэмслэхээс сэргийлж хатуу хорионд оруулах Туршилтанд аль болох олон тооны эмэгтэйчүүдийг хамруулах...» Сухумид сармагчин хүрэлцээгүй юм уу, эсвэл эмэгтэйчүүд "буруу хүмүүжилтэй” байснаас болсон уу, профессорт "материал” дутагдсан байна. Тэр тусмаа дээд комисс сайшаагаад байхад шүү! Энэ үед профессорын толгойд Африк явж туршилтаа үргэлжлүүлэх санаа орж иржээ. Тэнд сармагчин зөндөө, хүүхнүүд нь халуун цустай ... И. И. Иванов засгийн газарт хандаж удалгүй Гвиней явах зөвшөөрөл, мөнгөн тусламж авчээ. Бүх нийтийг эв хамтжуулах хүнд хэцүү энэ үед засгийн газар нь илүү ч үгүй, дутуу ч үгүй 30 000 доллар гаргаж өгснийг бодоход нэн их найдлага тавьж байсан нь тодорхой. Африкт очоод нутгийн бүсгүйчүүдийг эрэгчин шимпанзегийн үрээр жирэмслүүлж гарна даа гэж мөрөөдөж явсан профессор бас л асуудалтай тулгарчээ. Эндэхийн хатагтай нар хичнээн их шан харамж амласан ч "сармагчинтай нөхцөж, хүүхдийг нь тээхийг” хүссэнгүй, шинжлэх ухааны хөгжлийг "боомилж" байжээ. Гэсэн ч профессор Иванов сэтгэлээр унасангүй. Нутгийн эмнэлэгт уг туршилтыг явуулахаар эмчтэй нь ярилцан тохиролцжээ. Губернатор илэрхий эсэргүүцээгүй ч, эмэгтэйчүүд өөрсдөө зөвшөөрсөн байх гэсэн ганц болзол тавьсан гэдэг. Гэвч нэг ч эмэгтэй зөвшөөрсөнгүй. Ингээд зөрүүд профессор нутаг руугаа «Би Рабоноос ирж буй пигмейчүүдэд ихээхэн найдлага тавьж байна. Тэдэнтэй ямар нэгэн асуудал гарахгүй байх ёстой доо...» гэсэн утгатай тайлан бичиж явуулсан байна. Харин үүнээс хойш Иванов сураггүй болсон юм. Тэрээр пигмейчүүдийг сармагчинтай эвцэлдүүлж чадсан эсэх нь ч тодорхойгүй. 1960 аад онд нэрт эрдэмтэн Борис Поршнев Кавказад болсон нэгэн сонирхолтой түүхийг бичсэн байдаг. Нутгийн помещик (хамжлагат тайж)-ийн гэрт Зана нэрт эмэгчин алмас (цасны хүн ч гэх юм уу) олон жил амьдарч, биеийн хүч их шаардсан хүнд ажил хийж, бас... хүүхэд төрүүлж байжээ. Хожим Занаг үхэхэд Очамир хязгаарын Тхина сууринд тайжийн гэр бүлийн бунханд оршуулсныг бодоход хүүхдүүдийн эцэг нь тайжтан өөрөө байсан бололтой. Эрдэмтэн 1964 онд энэ алмасын 2 ач хүүтэй уулзаж байсан бөгөөд тэд Ткварчелийн уурхайд ажилладаг, энгүй хүчтэй хүмүүс байжээ. Хоёулаа бараан арьстай, негр хүмүүсийн зарим төрхийг хадгалсан царай зүстэй байсан гэнэ. Тэдний нэг болох Шаликуа хүн сууж буй сандлыг шүдээрээ өргөөд бүжиглэдэг байжээ. Орчин цагийн хүн, «зэрлэг хүн» (хүй нэгдлийн үеийн гэсэн ч болох юм) хоёр эвцэлдэж болсон юм чинь хүн сармагчны эрлийз байж болохгүй гэх баталгаа алга. 1998 онд английн мэс засалчид автын ослоор нас барсан эмэгтэйн 3 долоо хоногтой үр хөврөлийг эмэгчин шимпанзе сармагчны умайд суулгажээ. Жирэмслэлт хэвийн явагдаж, 7 дахь сард нь мэс заслын аргаар төрүүлсэн байна. Хүүхэд эрүүл хэвийн өсөж бойжжээ. Энэ бол хүний үр хөврөлийг амьтанд суулгасан цор ганц тохиолдол биш юм. Гэхдээ энэ нь төрөл зүйлийн эвцэлдүүлгээс хол ялгаатай зүйл. Одоо өгүүллийн эхэнд нэр дурдагдсан Бернар Эйврльмансын түүхийг сонирхоцгооё. Тэрээр өөрийн найз, амьтан судлаач Айвен Сандерсоны хамт циркийн үзмэр болж явсан "хөлдүү хүн” ийг 3 өдрийн турш судалжээ. Мөс дүүргэсэн тусгай хөргөгчинд маш том биетэй, 115 кг жинтэй, өргөн чээжтэй, гэхдээ бүсэлхийгээрэ биш бөгс гуяараа нарийссан, улаан хүрэн үсээр өвч бүрхэгдсэн хачирхалтай үхдэл хэвтэж байжээ. Гар хөлийн урт нь хүнийх шиг хэмжээтэй боловч, хурууны хэмжээ болон пропорц нь шал өөр. Маш богинохон хүзүүтэй, доод эрүү нь өргөн, том. Мөн том амтай ч, уруул бараг байхгүй. Хүнийх шиг шаравтар өнгийн хумстай. Бэлэг эрхтэн нь сармагчных шиг биш, жижгэвтэр, хүнийхтэй адил. Хөл болон өсгийн бүтцийг харвал цэх явдаг байсан нь мэдэгдэнэ. Гэхдээ сармагчин шиг гадагш биш, харин хүн шиг дотогш гишгэж явдаг байсан бололтой. Тэгвэл ГУЛАГ ийн туршилтын бүтээгдэхүүний нэг биш байгаа? Ер нь орчин үед тааралдлаа гэж яригддаг «цасны хүн, алмас» нь бас л ГУЛАГ ийн эрлийз юм болов уу? 1990 ээд оны эхээр америкийн иргэн Кэти Мартин «цасны хүн» ий хүүхдийг төрүүлсэн тухай америкийн хэвлэлээр шуугиж байсан. 1987 онд Кэти Райнер ууланд төөрч 2 метр орчим өндөр «цасны хүн» д олзлогдсон байна. Хэдэн өдрийн дараа түүнийг аварсан ч Кэти 1988 онд хүзүү толгой нь хар хүрэн өнгийн үсээр битүү хучигдсан хүү төрүүлжээ. Түүнийг судалсан эмч нар хүүгийн генийн зөвхөн хагас нь л хүнийх болохыг тогтоосон байна.
  3. Лина Лина 11 сартай хүү Жерардо, хүүхдийн эмч Жерардо Лозада нарын хамт гарчээ 1939 онд (Лина 5 настай байсан) охины гэдэс хачирхалтайгаар томроод байгааг эх нь ажиглажээ. Ямар нэгэн аюулт өвчин байж магадгүй гэж сандарсан эцэг эх нь дороо эмнэлэгт хандав. Нутгийн хүүхдийн эмч Жерардо Лозадагийн тавьсан онош эцэг эхийг нь төдийгүй, эмнэлгийнхнийг сандралд оруулж бужигнуулжээ. Өвчний онош нь «7 сартай жирэмслэлт» гэж байлаа. Өөрийн таамаглалыг шалгаж батлахын тулд Лозада эмч Линаг нийслэл Лима хот руу авч явлаа. Нийслэлд охиныг хамгийн нэр хүндтэй туршлагатай эмч нар үзээд оношийг баталжээ. Үнэмшихгүй гээд ч яалтай билээ? Сар хагасын дараа охинд кесарев хагалгаа хийж, 2,7 кг жинтэй эрүүл саруул хүү ертөнцөд мэндэллээ. Лина хүүдээ өөрийн эмч Жерардогийн нэрийг өгсөн байна. Лина төрсний дараа Энэ ер бусын явдлыг баталсан хэд хэдэн гэрэл зураг (өвчний түүх, рентген зургаас гадна) бидний үед хүрч иржээ. Хүү төрөхөөс 2 долоо хоногийн өмнө авсан зураг. Чухам энэ зураг л Лина охин 5 настайдаа бэлгийн бойжилт нь бүрэн дууссаныг гэрчилж байгаа юм. Лина болон түүний хүү Жерардо хамт Линагийн эцэг эх хоёр ач хүү Жерардог охиныхоо дүү хэмээдэг байсан авч хүү 10 нас хүрмэгц аймшигт үнэнийг олж мэдсэн байна. Энэ хүү 40 наслаад хорт хавдрын улмаас нас баржээ. Лина болон түүний хүү Лина Ванесса Медина 10 жилийн дараа нөхөрт гарч хоёр дахь хүүгээ төрүүлсэн байна. Багадаа тохиолдсон явдлаа ихэд нууцалдаг байсан тул Жерардогийн эцэг хэн байсан нь мэдэгдэлгүй өнгөрчээ. Гэхдээ тэртээ 1939 онд цагдаагийнхан Линагийн эцгийг насанд хүрээгүй охиноо уруу татаж хүчирхийлсэн хэргээр баривчлан байцааж байсан тухай тэмдэглэл үлджээ. Гэвч холбогдогч эрс үгүйсгэсэн, мөн нотлох баримт байхгүй тул удалгүй суллагдсан байна.
  4. Дэлхийн 2 р дайны үед нацистууд амьд хүн дээр санаанд оромгүй аймшигт туршилтуудыг хийж байсан нь хожим илэрч зохих шангаа хүртэцгээсэн билээ. Нюрнбергийн шүүх ажиллагааны үеэр нацистын 20 эмч, 1 хуульч, 2 даргыг жинхэнэ цуврал алуурчид гэж дүгнэсэн бөгөөд эднээс 7 эмч цаазын ял сонсож, 5 хүн бүх насаараа, 4 хүн их бага хэмжээгээр хоригдох болсон ба 7 хүн тодорхой шалтгаанаар цагаадсан байна. Тэд чухам ямар туршилтыг хийж байсан бэ? Даралтын хэмжээ Түүний туршилтын үеийн зураг. Немцийн эмч Зигмунд Рашерыг 20 км ийн өндөрт нисдэг нисгэгч нарын биеийн байдал их зовоож байв. Бөөнөөр хорих Дахау лагерийн ерөнхий эмч байсан тэрээр тусгай барокамеруудад хоригдлуудыг оруулан янз бүрийн даралтан дор туршилт хийдэг байжээ. Дараа нь тэдний гавлыг нээж тархийг нь судалдаг байлаа. Туршилтанд хөөж оруулсан 200 хүнээс 80 нь мэс заслын ширээн дээр нас барж, бусад нь буудуулсан байна. Цагаан фосфор Цагаан фосфор 1941 оны 11 р сараас 1944 оны 1 р сар хүртэл Бухенвальдад цагаан фосфорт түлэгдсэн шархыг эмчлэх аргыг хүн дээр туршиж байжээ. Ямар дүгнэлт гарсан нь тодорхойгүй байгаа ч хангалттай олон хүний амь насыг авч одсон нь мэдээж. Цагаан фосфорийн туршилтын хохирогч Төрөл бүрийн хорнууд Туршилтын үеийн зураг Бухенвальдын хоригдлуудад өгдөг хоол нь тун хэцүүхэн юм байлаа. Дээр нь 1943 оны 12 р сараас 1944 оны 10 р сард хоолны асуудал бүр ч хэцүү болов. Учир нь немцүүд хоригдлуудын хоолонд төрөл бүрийн хор хийж хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг судлах болжээ. Хоол дөнгөж өгсний дараа хагалгааны өрөөнд хөөж аваачаад задлан хийх тохиолдол дэндүү олноор гарч байв. 1944 оны намар фашистууд ханаж залхаад туршилтанд оролцуулсан бүх хоригдлуудыг буудан хөнөөжээ. Цэвэрлэгээ Карл Клауберг туршилтынхаа үеээр /эхэнд зогсож байгаа шилтэй хүн/ 1941 1945 онд немцийн Карл Клауберг гэгч эмч хэдэн сая хүмүүсийг ахар богино хугацаанд үр хүүхэдгүй болгох арга хэрэгслэл хайж, олон тооны туршилт хийснээрээ алдаршжээ. Тэр нилээд амжилтанд хүрч байсан бололтой. Аушвиц, Ревенсбрюк болон бусад лагерийн хоригдогсдод йод, мөнгөний нитрат тарьдаг байсан гэнэ. Энэ нь цус алдалт, тэвчишгүй өвдөлт, хорт хавдрыг араасаа дагуулж байсан ч хүнийг үнэхээр үргүй болгож байжээ. Мөн радио идэвхт цацрагаар шарж / заримдаа түлж / цэвэрлэх аргыг бодож олсон байна. Тэнгисийн ус Нацистуудын тэнгисийн усны туршилтанд орсон хохирогч Далай тэнгисийн ус уухад тохиромжгүй болохыг нацистууд дахин баталсан бололтой. Дахаугийн лагерьт Австрийн эмч Ганс Эппингер, профессор Вильгельм Байгльбек нар 1944 оны 6 р сард хүн усгүйгээр хэр удаан амьдарч чадахыг туршжээ. Туршилтанд оруулсан 90 цыган хүнд тэнгисийн шорвог уснаас өөр юу ч өгдөггүй байлаа. Эцэст нь хүмүүс хатаж цангахын туйлд хүрч саяхан угаасан шалыг хүртэл долоож байжээ. Сульфаниламид Туршилтанд орсон хүүхдүүд Сульфаниламид бол нянгийн эсрэг нийлэг бодис билээ. 1942 оны 7 сараас 1943 оны 9 сар хүртэл немцийн профессор Гебхард тэргүүтэй фашистууд энэ бодис сахуу, татран, арьсны үхжилтийг хэрхэн эмчилж байгааг судлахыг хүсчээ. Энэ туршилтандаа хэнийг ашигласан гэж бодно? Бяцхан хүүхдүүдийг шүү! Гичний хий Химийн туршилтанд орсон хүмүүс Гичний хий гэх химийн зэвсэгт өртөж түлэгдсэн хүн таарахгүй л бол эмч нар яаж эмчилгээний арга боловсруулах билээ? Бас бэлэн хоригдол байхад өвчтөн эрж хол явах хэрэг юун. 2 р Рейхийн ухаантнууд энэ дайны турш ийм л юм бодож олсон байна. Хумхаа Туршилт СС ийн хауптштурмфюрер, Анагаах ухааны доктор Курт Плетнер хумхаагийн эсрэг эм олж ердөө ч чадахгүй байлаа. Туршилтанд оруулсан Дахаугийн 1000 хоригдол ч тус болсонгүй. Хөөрхийлэлтэй амьтдыг халдварт тээгч шумуулын тусламжтайгаар өвчлүүлэн янз бүрийн эм бэлдмэлээр эмчилдэг байлаа. Тэдний тэн хагас нь амьд гарч чадаагүй юм. Осголт Туршилтанд орж буй хоригдол Дорнод фронт дээр байгаа немцийн цэргүүд Оросын хүйтэн өвлийг тэсвэрлэж чадалгүй олноор осгож байв. Иймээс мөнөөх Зигмунд Рашер гэх эмч Дахау болон Аушвице лагеруудад осголтыг судлах, эмчлэх туршилтыг хийж байв. Үүний тулд хоригдлуудад нацистын цэргийн дүрэмт хувцас өмсгөөд мөстэй усанд хийдэг байжээ. Эмчлэх арга нь 2 янз: эхнийх нь халуун устай онгоцонд хийх, дараагийнх нь 2 шалдан хүүхний дунд хэвтүүлэх. Эхний арга арай илүү үр дүнтэй байжээ. Ижил хүйстнүүд Ижил хүйстэн хоригдолууд Ижил хүйстнүүд энэ дэлхий дээр байх ёсгүй гэж нацистууд үзэж байв. Иймээс доктор Карл Вернет тэргүүтэй эмч нар Бухенвальдын уламжлалт биш бэлгийн чиг хандлагатай хоригдлуудад мэс ажилбар хийж, салтаанд нь "эр бэлгийн гормон" бүхий капсул байрлуулсан байна. Шарх нь эдгэрмэгц эмэгтэйчүүдийн хорих руу илгээж тэдэнтэй бэлгийн харьцаанд орохыг эмэгтэйчүүдээс шаарддаг байжээ. Ийм туршилтын үр дүн юу болсон нь тодорхойгүй байна. Ихрүүд Бараг хагас мянган ихрүүд немцийн эмч, Анагаах ухааны доктор Йозеф Менгелийн аймшигт туршилтын золиос болсон юм. Тэр ихрүүдийн нүдэнд шууд химийн бодис тарьж нүдний өнгийг нь өөрчлөхөөр оролдож байсан гэдэг. Түүний бас нэг солиотой санаа нь сиамын ихрүүдийг бүтээх явдал байлаа. Тэр энэ зорилгоо гүйцэлдүүлэхээр хоригдлуудыг хооронд нийлүүлэн оёж байв. 1500 хоригдлоос 200 хүрэхтэй үгүйтэй нь амьд үлджээ.
  5. Тархи хүний хамгийн чухал эрхтэнүүдийн нэг гэдэг нь худлаа бололтой. Анагаах ухааны мэргэжилтнүүд хэтэрхий яаран ийм дүгнэлт гаргасан ажээ. Хүний тархи маш хүнд бэртэл авсан ч амь тасардаггүй. Цаазаар авах ялыг гүйцэтгэгч нэгэн ярилцлага өгөхдөө хуулийн дээд хэмжээ авсан хүнийг ар дагз уруу нь буудаж болохгүй хэмээн захижээ. Ингэхэд хүн тэр дороо нас бардаггүй юм байна. Харин бид та бүхэнд нэгэн сонин тохиолдлыг өгүүлье. Хөлөг онгоц гүүрэн доогуур гарах гэж байхад усан цэрэг далбаагаа чангалсан эсэхээ шалгахаар дээшээ авиржээ. Онгоц гүүрэнд тулж ирсэнийг харалгүй цохигдож нүднээс дээш хэсэг нь юу ч үгүй болсон байна. Хэдэн цагийн дараа усан цэргийг эмнэлэгт хүргэж эмч шархыг нь цэвэрлэж байхдаа амьд үлдэнэ гэж төсөөлөөгүй аж. Орон дээр хэвтэж байсан өвчтөн гэнэт нүдээ нээж юу болсныг асуужээ. Эмч толгойг нь боож өгөхөд нь өвчтөн босч гэртээ харимаар байна хэмээн гарахыг завдсан байна. Мэдээжийн хэрэг түүнийг хааш нь ч явуулаагүй аж. Түүнээс хойш усан цэргийн толгой хааяа эргэдэг болсныг эс тооцвол эв эрүүл байжээ. Энэ хэрэг нэлээд дээр үед болсон тул итгэхэд хэцүү. Тэгвэл бас нэгэн түүхийг сонирхуулахад, 1935 онд Нью Иорк хотын гэгээн винсентийн эмнэлэгт тархигүй хүүхэд төржээ. Хүү 27 хоног эрүүл хүүхдээс ялгаагүй уйлж, хөхөө хөхөж байв. Биеийн хөдөлгөөн нь хүртэл хэвийн байсан бөгөөд мэс засал хийхээр гавлыг нь нээхэд тархи байгаагүй нь эмч нар ихэд гайхсан байна. 1957 онд Америкийн сэтгэл мэдрэл судлаачдын нийгэмлэгийн гишүүдэд доктор Ян Брюэль, Жорж Олби нар нэгэн ер бусын явдлын талаар ярьжээ. Тэд 39 настай хүнд мэс засал хийж тархиных нь баруун хэсгийг авчээ. Өвчтөн асар богино хугацаанд эдгэрээд зогсоогүй урьдын адил сэтгэж бодож байжээ. 1940 онд Ортиза хэмээх эмч толгой нь эргэж тэсэхийн аргагүй өвддөг байсан 14 настай хүүхдэд мэс засал хийхээр гавлын ясыг нь нээхэд тархи нь тэр аяараа хавдарт автсан байв. Энэ хүү нэлээд удаан хугацааны турш тархигүй байснаас ялгаагүй юм. Эдгээр хүмүүс бүгд тархигүй болсон мөртлөө амьд яваад зогсохгүй бусдын адил бодож сэтгэж байсан нь гайхалтай. Анагаах ухааны үүднээс бол тархигүй хүн амьд явахгүй гэдэг. 1936 онд хаан Людвиг бослого гаргасан Дица Фон Шаунбэрг гэгчийг дөрвөн шадар хүнийх нь хамт цаазлах ял оноосон байна. Дица Фон Шаунбергийн хамгийн сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр асуухад бүгдийг нь хоорондоо найман алхмын зайтай зогсоож хамгийн эхэнд өөрийнх нь толгойг авахыг хүсчээ. “Ингэхэд би бусдыгаа тойрч гүйнэ. Үнэхээр ийм юм болбол та бусдынх нь амийг өршөөгөөрэй” хэмээн хаанаас хүсчээ. Үүнд огтхон ч итгээгүй хаан инээмсэглэн хүслээр нь болгохыг амлав. Бүгдийг нэг эгнээнд найман алхмын зайтай зогсоож хамгийн түрүүнд толгойг нь авахад Дица Фон Шаунберг гүйж гарчээ. Айсан хаан яахын аргагүй чөтгөрийн нөлөөлөл гээд бусдынх нь амийг өршөөсөн гэдэг. 19 р зууны эхээр англичууд Энэтхэгийг эзлэхээр дайтаж байхад нэгэн офицер эсрэг талынхаа цэргийн толгойг цавчин унагажээ. Гэтэл толгойгүй болсон цэрэг буугаа гарган ахмадын яг зүрх рүү буудсан байна. Энэ бүхний хариултыг өгөхөөс өмнө хэдэн зуун жилийн турш материалист болон идеалистуудын хооронд өрнөсөн маргаанд хариулахыг оролдъё. Идеалистуудын үзэж байгаагаар оюун ухаан анхдагч, байгаль орчин хоёрдогч хэмээн үзжээ. Харин материалистууд үүнийг үгүйсгэдэг юм. Тиймээс ч өнөөдөр шинжлэх ухаан бурхан байдаг эсэхийг дахин авч үзэхэд хүрсэн. Орон зай, цаг хугацаа, шалтгаан, харьцангуйн онол зэргийг авч үзэхэд дэлхий гэдэг бурхангүй өөрөө бий болсон зүйл биш бололтой. Амьдрал хаанаас бий болсон бэ? Гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж эрдэмтэд энэ бүхнийг бүтээгч нэгэн бий гэдэг дүгнэлтэнд хүрсэн юм. Мөн сүнс байдаг гэдэг нь ч 100 хувь батлагдаад байна.
  6. Бруклины гүүр бол энэ дэлхий дээрх хамгийн алдартай гүүрнүүдийн нэг юм. Зүүн мөрний эхлэл, Манхэттэн болон Бруклиныг холбосон гүүр. Энэхүү гүүрийг 1883 онд хийж дуусгасан. ган утас ашиглан дүүжин гүүрийг өмнө нь хэн ч барих тухай төсөөлөөчгүй байлаа. Уг гүүрийг хэдэн жилийн турш барьсан билээ. Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр гэдгээрээ дэлхийд рекорд тогтоосон байдаг. 5,899 фут урттай, уснаас дээш 276,5 фут өндөр тиймээс энэ гүүрийг дэлхийн долоон гайхамшигийн нэг гэж тодотгосон байна. 20 гаруй залуус энэ гүүрийг барьж байх явцад нас барсан байдаг. Гүүрний үндсэн загварыг гаргахад гар бие оролцож явсан залуу John Roebling анхны санаандгүй байдлаар нас барсан хүн бөгөөд дараагаас нь шил дараалан хүмүүс энэ гүүрнээс унан амь насаа алдаж байлаа. Гүүрний нээлтийн ёслол өнгөрөхөд, долоо хоногийн дараа 20,000 гаруй хүмүүс гүүрэн дээр цугларсан байв. Энэ үед гүүр нурж магадгүй гэсэн цуурхал дэгдэж гүүрэн дээр байсан хүмүүс айж, сандралдан, үймэлдэн гүйцгээж байх үед 12 хүн амиа алдсан гашуун түүх бас бий. Энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлосон хүмүүсийн тоотой дээрх үхсэн хүмүүсийн тоотой харьцуулах ч юм биш. Албан бус мэдээлэлээр бол 2003 онд 1300 хүн сайн дураараа энэ гүүрэн дээрээс хорвоог орхисон тоо үзүүлэлт байна. 15 хоног дутамд нэг хүн зүүн мөрөнд шивж үхдэг гэсэн таамаглал ч байна. Хэдий гүүрийг хийж байх явцад хүмүүс амиа хорлохвий гэсэн бодол тэдэнд байсан боловч хэрхэн яаж тэднийг болиулах аргаа олоогүй гэдэг. Харин одоо 2017 онд бол тоогоо алдаа байлгүй. Бруклины гүүрэн дээрээс унаж үхсэн хүмүүсийн хамгийн анхны хүн бол Robert Emmet гэдэг хүн. Тэрээр амиа хорлохыг хүсээгүй ба зүгээр л хүмүүст өөрийн сэлэлтийн чадвараа харуулахыг хүссэн хүн байлаа. Түүний цаад санаа бол тэр үсэрээд амьд үлдэх юм бол асар их хэмжээний нэр хүндтэй болно гэж тооцоолсон юм. Тэр алдар нэр, мөнгө хүсэмжлэгч нэгэн байлаа. Гэтэл харамсалтай нь тэр гүүрнээс үсэрээд амьд үлдэж чадаагүй юм. Бруклины гүүрэн дээрээс үсэрсэн анхны хүн Robert Odlum Robert Odlum 1851 оны 8 сарын 31нд Ogdensburge, New York д төрсөн. Хүүхэд ахиу наснаасаа усан сэлэлтээр хичээллэж амжилт гаргадаг нэгэн байв. Odlum н гэр бүлийнхэн аялан, Америкийн иргэний дайнд оролцож байгаад ор сураггүй болсон түүний ах David г эрж хайхаар явжээ. 1878 он гэхэд Robert маш олон газруудаар явсан байлаа. Тэр Washington руу нүүн ирлээ. Тэгээд тэр өөрийн усан сэлэлтийн “Natatorium” хэмээх сургуулийг нээжээ. Энэ сургууль нь нэлээн нэр хүндтэй болж удалгүй Washington н оршин суугчдын хүүхдүүд Odlum н оюутнууд болцгоолоо. Odlum г профессор хэмээн хүмүүс дууддаг болжээ. АНУ ын ерөнхийлөгч James A. Garfield н хөвгүүд, Генарал William Sherman н охин, ерөнхийлөгч Rutherford Birchard Hayes н хүүхдүүд түүний сурагч нарын дунд байлаа. Robert удалгүй Washington д алдартай хүн болж маш олон хүмүүс түүнд талархаж баярладаг байв. Олны танил хүмүүс дунд ч түүнд талархах хүмүүс цөөнгүй бий. Гэтэл иймээрээ амьдрал дардан байсангүй ээ… 1981 онд Natatorium сургууль мөнгөгүй болж Robert сургуулиа хаахдаа тулсан хэцүү үе байв. Тэр аргаа ядахдаа усан сэлэлтийн багшаар Fort Monroe д Hygela Hotel Hampton, Virgina гэх газруудаар заадаг болсон ч түүнд өнөөх л нэр хүнд, амжилт, мөнгө нь дутагдалтай санагдаж байлаа. Robert цоо шинээр баригдсан Бруклиний гүүрнээс үсрэлт хийнэ гэж 1882 онд төлөвлөж байтал зарим хэсгийг нь засаж янзлаагүй байсан болохоор цагдаа нар түүнийг Washington руу буцаан явуулсан байна. Гэхдээ тэр бууж өгсөнгүй. 3 жилийн дараа тэр өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр эргэн ирлээ… 1885 оны 5 сарын 19 нд тэр өөрийнхөө бэлтгэлийг хангаад New York руу буцан ирлээ. New York н цагдаа нар түүний төлөвлөгөөг мэдэж байжээ. Тиймээс гүүрэн дээр аюулгүй байдлыг ханган хамгаалалт сайн хийсэн байлаа. Үүнийг мэдсэн тэрээр найз James Haggart г машинтай нь цуг Бруклины гүүрлүү явуулжээ. Харин Robert өөр машин дотор нуугдчихсан байж. Түүний үсэрсэн байдал /гэрчүүдийн ам зураг/ James өгөөш болон цагдаа дээр очиж гүүрнээс үсрэх гэж байгаа хүн болж саатуулж байх үед Robert машинаас гаран гүйжээ. Доор завин дээр байсан гэрчүүдийн нүдний өмнө 5:35pm цагт гүүрэн дээрээс доош үсэрсэн хэмээжээ. Robert цагт ойролцоогоор 60 миль хурдтайгаар хүйтэн усруу унасан байна. Түүний хөл болон ташаа голын гадаргуу дээр цохигджээ. Энэ үед түүнийг харсан Paul Boyton (завинд явж байсан гэрч) усруу үсрэн Robert г гарган авчээ. Түүнийг завин дээр гаргасаны дараа Robert богино хугацаанд ухаан орон “Үсрэлт сайн байсан уу?” гэж асуун буцаад ухаангүй болсон гэдэг. Түүний амнаас цус асгарч байлаа. Түүний найз түргэн тусламж дуудсан бөгөөд явж байхдаа тэр дотоод цус алдалтын улмаас 6:18pm цагт нас баржээ. Шүүх эмнэлэгийн хэлж буйгаар Robert н элэг, бөөр, дэлүү гэмтэлтэй байсан ба түүний гурван хавирга хугарсан байна гэв. Түүний нас барсан шалтгаан нь тархи нь хүчтэй хөдөлсөнөөс үхлийн шалтгаан болжээ гэж дүгнэсэн. Robert г Mount Olivet (Washington, D.C д байдаг) оршуулгын газар оршуулжээ. Түүний ээжийн хүүгийнхээ дурсгалд зориулж гаргасан намтарчилсан ном Түүний үхлийн дараа Robert н ээж Paul Boyton г гүүрэн дээрээс үсрэхэд ятгасан гэж Robert н үхэлд буруутгасан байна. Paul Boyton буюу The Fearless Frogman харин үүнийг үгүйсгэж Robert н ээж Catherine Odlum д зориулж The New York Times сонинд ярилцлага өгч байжээ. 1885 онд Catherine Odlum хүүгийнхээ намтараас бүрдсэн “The Life and Adventures of Prof. Robert Emmet Odlum” хэмээх нэртэй. номыг хэвлүүлэн гаргажээ. Энэ хэрэг болсоны дараа 1886 оны 7 сарын 23 нд ахин нэг үсрэлт болсон юм. Larry Donovan хэмээх хүн гүүрнээс доош үсэрсэн бөгөөд анхны Бруклины гүүрэн дээрээс үсэрээд амьд үлдсэн хүн хэмээн бичигджээ.
  7. Гурав дахь нүдний тухай домог яриа эрт урьдаас өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд өдий төдий шашны сахиусан бурхад хоёр хөмсөгний хооронд бас нэг нүдтэй байдаг гээд, энэ гурав дахь нүд нь сансар огторгуйтай шууд харьцдаг холбоос суваг болдог гэж домоглон ярьцгаадаг байна. Эртний Грекийн гүн ухаантан гурав дахь мэлмий нь их тархины төв хэсэгт байдаг, огторгуйн эрчим цэнэг хүний биед нэвтрэн ордог нээлхий хаалга юм гэж үздэг байжээ. Тэхээр гурав дахь нүд үнэхээр байдаг юм гэж үү? УСТАЖ МӨХСӨН БОРГОЦОЙЛОГ ЭД Эрдэмтэд хүний их тархины задлан шинжилгээ болон орчин үеийн үр хөврөл судлалын онолын судалгаагаар хүмүн төрөлтөн үнэхээр гурав дахь нүдтэй, их тархинд байдаг нэгэнт устаж мөхсөн боргоцойлог булчирхайн эд бол хүмүн төрөлтийн далд нууцлаг гурав дахь нүд байдаг газар юм гэдгийг олж тогтоожээ. Хүний боргоцойлог эд товгор тархины дээд хойд хэсэгт байрлах ба өнгө нь сааралдуу улаан, ойролцоогоор 0.1 0.2 грамм, хүүхэд насанд арай илүү хөгжилтэй, 7 наснаас хойш байхгүй болж эхэлдэг ажээ. Хэдийгээр боргоцойлог эд их тархины нэг хэсэгт хамаардаг ч, их тархины эд эс байдаггүй, харин зөвхөн од хэлбэрт эс болон туяа хийгээд өнгө болж хуваагддаг уурагтай байдаг байна. Энэ бүхэн хүний боргоцойлог эд нь нүдний устаж мөхсөний дараах үлдэгдэл ором гэж үзэхэд хүргэж байгаа юм. Эрдэмтэд судалгаагаар боргоцойлог эд харанхуйд дуртай, гэгээ гэрлээс айдаг, хүчтэй хурц гэрэлтэйд жин нь багасч, эсийн тоо цөөрч, эдийн хуримтлал багасаж чадвар нь буурдаг. Харин харанхуй бүрэнхийд боргоцойлог эд нь нэгэн зүйл бараан эдийг шүүрүүлдэг гормони ялгаруулдаг. Ийм гормони нь хүний махбодын био цаг болон саатуулах чанарын бүрдлийг хянаж хөтөлж байдаг үйлдэлтэй ажээ. Төлөггүй зөгнөхүй Гурав дахь нүд нь мөлхөгч амьтны бие махбодид бичил зохицуулалт хийдэг. Нарны туяа мэдрэлийн системээр дамжин боргоцоолог эдэд нэвтрэн хүрээд, улмаар боргоцойлог эд нь бүтэн өдрийн гормонид шүүрэл ялгаруулж дохио өгч зааварчилдаг гэж эрдэмтэд үзжээ. Энэхүү эрхтэн нь гэрлийн долгион болон соронзон талбайд маш эмзэг мэдрэмтгий, түүгээр хэт дууны долгион болон дэд дууны долгионыг мэдэж мэдэрч болно гэж зарим эрдэмтэд үздэг байна. Тийм учраас мөлхөгч амьтад газар хөдлөх, галт уул дэлбэрэх зэрэг байгалийн гамшгийг маш сайн мэдэрдэг ажээ. Зевлөлтийн эрдэмтэн Белов зарим төлөг тавилгүйгээр зөгнөж мэддэг чадвартай хүний тархи толгойд буудаг зураг нь боргоцойлог эдийн үйлдлийн үр дүн мөн гэж үзжээ. Их тархи нь огторгуй дахь зарим хэсэг эрчим цэнэгийг хуримтлуулан цуглуулж чаддаг. Тийм учраас боргоцойлог эд нь сансар огторгуйгаас ер бусын төсөеллийн хүчийг олж, түүнийгээ мэдрэлийн доргиулан цочроогч болгон товгор тархины доод хэсэгт хүргэдэг байна. Эдгээр дохио мэдрэлээр дамжин харааны торлог бүрхүүлд очиж, торлог бүрхүүл дээр хийсвэр дүр зураг бий болгоод, түүний зэрэгцээ менөөх дүр зураг мэдрэлийн цочролын хэлбэрээр дамжин их тархины харааны мэдрэмжийн хальсан давхаргад шилжин хүргэж, хүнд сэрэл ухаарал бий болгодог ажээ. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх зураг дүрс нь нүдээ аньж хараагаа хаах үед бий болдог. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх чадвар нь бидний өвөг дээдэс гурав дахь нүдээ алдсаны дараагаар гарч иржээ. Энэ бол хэдийгээр нэг таамаглал боловч боргоцойлог эдийн чадварыг хэрэгсэхгүй байж боломгүй билээ. Тайлбар: Боргоцойлог эд Их тархины доторх шүүрлийн эрхтэн. Завсрын тархины дээд хэсэгт, тархины гурав дахь ховдлын арын захад байрлана. Насанд хүрсэн хүний боргоцойлог эдийн урт нь 5 8 мм, өргөн нь 3 5 мм, жин нь ойролцоогоор 200 миллиграмм, самрын боргоцойн хэлбэртэй байдаг. Тус гормони нь хүүхэд насны дунд үед хөгжиж хамгийн оргил үедээ хүрнэ. Ер нь 7 наснаас хойш аажмаар багасаж, насанд хүрснээр тасралтгүй калыдаж, давсанд уусч үгүй болно.
  8. Гэмт хэрэгтнүүдийн ба төрийн эсэргүү нарын ял цааз нь тэднийг дарах болон устгахад хэрэглэгдэх хамгийн хялбар арга юм. Доор бичигдэх 10 арга нь заавал шүүхийн эцсийн шийдвэрээр гарсан байх болно. Хүний амийг хороох, төрийн нууц задлах буюу тагнуул, онц аюултай ноцтой хэрэг үйлдэх, эх орноосоо урвах болон бэлгийн харьцаатай холбоотой хэргүүд болох хүчиндэлт, гэр бүлийн гадуур завхайрах, бэлгийн гаж харьцаа, хамаатан садантайгаа цус холилдох гм хэрэг хийсэн хүмүүсийг энэ цааз руу авчирдаг байна. 10. Гарроте Гарроте Гарроте нь хүн алах энгийн аргуудын нэг. Гэвч олон улс оронд энэ аргыг ашиглахыг хориглосон. Гарроте гэдэг нь хүнийг үхтэл хүзүүг нь боох юм. Мөн хүзүүг нь хугартал боож болно. Испанид анх 1978 онд хэрэглэгдэж байсан ялын дээд хэмжээтэй хэрэгтэнг сандал дээр суулгаад төмөр утсаар хоолойг нь боодог. Энэнд хэрэгтэн маш зовж үхэх болно. Зурганд харуулсан нь Каталан гарроте арга юм. Энэ аргыг хамгийн сүүлд Андорра улсад 1990 онд гүйцэтгэдэг байсан. 9. Скафизм Скафизм Энэ арга нь хүнийг шийтгэн тамлан алах эртний арга юм. Хэрэгтнийг нүцгэлээд хорхойнуудыг татах сүү болон зөгийн балыг маш өтгөнөөр зулайгаас хөлний эрхий хуруу хүртэл түрхдэг. Тэднийг халуун наранд суулгах ба энэ нь хорхойг улам ч илүү татдаг байна. Хорхой хэрэгтний махыг гартал иднэ харин энэ нь хэдэн өдрөөр үлгэлжилдэг байна. Хэрэгтэн өвчнөө дийлэхгүй өлсөж цангаж үхэх болно. 8. Арьс хуулах Арьс хуулах Нэрнээсээ ойлгомжтой энэхүү ял нь дээр үеийн Мин гүрэнт улсаас гаралтай. Энэ аргат хүний арьсыг амьдаар нь бага багаар нь хуулан авдаг. Амьтны арьсыг хуулж байгаатай яг адилаар хийдэг байсан. Арьсыг бага багаар хуулахдаа хувинд хийж өөрт нь харуулдаг байжээ. 7. Лингчи Лингчи Лингчи гэдэг нь удаан зүсэлт гэсэн утгатай. Лингчиг эх орноосоо урвах эсвэл эцэг эхийнхээ аль нэгийг хөнөөхөд хэргэлдэг байсан цаазын ял юм. Лингчи нь мөн амь зуух бүрт нь 1000 зүсэлт гэж ойлгож болно. Гэхдээ зүгээр зүсэх биш бүр огтлон авах юм. Эртний Хятад МЭӨ 900 оноос 1905 он хүртэл хэрэглэжээ. 6. Хугалах дугуй Хугалах дугуй буюу Екатеринагийн дугуй нь дундад зуунд эх орноосоо урвахад хэрэглэддэг байсан тамлах зэвсэг юм. Эргэх дугуйн дээр тамлах энэ аргыг Франц, Герман, Дань, Швед, Румин, Орос, АНУ г.м улсуудад өргөнөөр хэргэлдэг байсан байна. Бутлах дугуй гэдэг нэртэй боловч дугуй нь ашиглах гол хэрэгсэл нь биш юм. Дугуйн дээр хэрэгтнийг хэвтүүлээд дээрээс нь маш том алхаар гэдэсрүү нь цохин алдаг байжээ. 5. Зэсэн бух Зэсэн бух буюу Сициллийн бух нь эртний грекүүдийн тамлах арга юм. Энэ ялыг мөн эх орноосоо урвах, онц аюултай хэмт хэрэг хийхэд гүйцэтгэдэг байжээ. Хэрэгтнийг зэсэн буханд хийгээд доороос нь гал асааж тамлан ална. 4. Гэдэс дотрыг гаргах Гэдэс дотрыг гаргах нэртэй энэ цааз ял нь япончуудаас гаралтай. Эхлээд гэдсийг нь зүсээд нэг нэгээр нь дотор эрхтнүүдийг удаанаар гаргаж зовоодог. Хэрвээ энэ явцад амьд байх юм бол улам бүр зовоож уушиг, зүрхээр нь оролдож байгаад хамгийн сүүлд гаргадаг. 3. Буцалгах Хэрэгтэнг том зэс аяганд буцалгадаг. Энэ арга нь Оросод болон европид 3000 жилийн өмнө үүссэн. Хэрэгтэнг зүгээр нэг усанд буцалгахгүй харин тос, хүчилтэй усанд хийдэг байжээ. Учир нь эдгээр нь удаан буцлах ба хамгийн их өвдгөдөг юм. Хэрэгтэнг хайлж дуустал нь буцалгадаг байсан юм. 2. Гадсан дээр суулгах Хамгийн их өвтгөдөг, сонирхолтой ял цааз байж болох юм. Хэрэгтний биеийг маш удаанаар цоолон зовоох арга юм. Жаданд анус эсвэл амаар нь хүнийг хийнэ. Гэхдээ бүтнээр нь биш. Маш удаанаар гулсаж орох тул хамгийн их өвддөг нь байж болох юм. 1. Зурангаа 4 хэсэгт хуваах Энэ цааз нь дундад зууны Англид хамгийн онц ноцтой аюултай хэргийг хийсэн хэрэгтэнд гүйцэтгэдэг байжээ. Цаазыг улс орон даяар үзэж болдог байсан. Энэ цаазыг зөвхөн эрчүүдэд хийдэг байсан, харин эмэгтэйчүүдийг гадсан дээр суух ялыг оноодог байсан юм. Хэрэгтэнг 4 мөчнөөс нь татах ба толгой нь тасартал зовоодог байжээ. Толгой нь тасарсны дараа 4 мөчийг салгадаг байжээ.
  9. Evangelista Lennox

    Хүн нисч чадах уу?

    Хүн уураг тархиныхаа ердөө 2 3 % ийг л ашигладаг гэх. Харин зөнч, эрдэмтэн хүмүүс бүр 3 5 % г ашигладаг гэх. Харин үүнээс илүүг ашиглавал нисэж ч чадах гэнэ шүү. Газраас алгуурхан тасарч агаарт дүүлэн нисэх… Олон хүмүүс ийм юмыг нойрондоо л үздэг. Харин зарим нь сэрүүн байхдаа ингэдэг. Левитац гэдэг ухагдахуун – ямар нэгэн хэрэгсэл ашиглахгүйгээр агаарт нисэх – хэвийн бус байдлын салбарт байдаг хамгийн агуу нууцын нэг энэ юм. Жишээ нь: Авилын сүсэгтэн Тереза залбирал хийж байхдаа нэг бус удаа түүнийг ямар нэгэн үл мэдэх агуу их хүч агаарт гаргаж байхыг мэдэрчээ. Тэрээр өөрийнхөө туслахуудыг ийм үед нь барьж аваад зүүгдэхийг гуйдаг байжээ. Авилын Терезагийн левитац нь түүний хутагт гэгээнтнийг нь нотлосон гайхамшиг юм. Нэгэн удаа улангассан залбирлын үеэр Францын ламтан Жозеф гэнэт дээшээ хөөрөн тахил бурханы тийшээ нисчээ. Хожим нь энэ нь хэд хэдэн удаа давтагдсан бөгөөд үүнийг ромын пап ч өөрийн нүдээр харжээ. Үүнтэй адилхан зүйл зөвхөн католик ламтай тохиолдсон юм биш. Эртний санскрит сурвалжуудад нилээд олон дасгал хийж үзсэний дүнд хүний бие нь газраа хөөрдөг, нисч болдог гэжээ. Ийм авьяас чадвар зарим ламд байдаг байжээ. Гэхдээ шаардагдах нөхцөл нь улайрсан улангассан нөхцөл байдал юм. 19 р зуунд олон нийтийн боловсролтой хэсэг оккультизм буюу далд хүчин байдаг гэж үздэг сургааль, спиритизм буюу нас барсны дараа амьдардаг гэсэн домог хуучийн нэг урсгал, ид шид болон бусад сэтгэл хөдөлгөсөн зүйлсийг маш их сонирходог байжээ. Петербургээс Бостон хүртэл өөр ертөнцтэй харьцдаг сэхээтнүүд харуй бүрийгээр хуралдаж, ширээ нь эргэлдэж сүнсийг дууддаг байжээ. Эдгээр нас барсны дараах амьдралыг үзүүлэх үзүүлбэрийн гол зүйл нь медиум буюу сүнс тэр хүнээр дамжуулан харьцдаг хүн юм. Хамгийн нэртэй тэр үеийн медиум бол Дуглас Хоум юм. Шотландын Эдинургын тариачин тэрээр бага наснаасаа эхлэн АНУ д амьдарчээ. Түүний олон талт парапсихологийн авьяас чадвар нь түүнийг нисгэдэг, мөн “соронзон хүчний” үйлчлэлээр эд зүйлийг агаарт хөөргөдөг ажээ. 1863 оны 1 р сард Францын 3 р Наполеоны дэргэд мөн хэд хэдэн өндөр албан тушаалын спиритууд байхад Хоум агаарт хөөрөн хоёр метрийн орчим өндөрт гарч чаджээ. Хоумын олон сеанс дээр байж үзсэн лорд Арди маш нарийн тайлбарыг хийсэн ба түүн дотор нэг хүн өргөх битгий хэл газраас хөндийрүүлж ч чадахгүй тийм хүнд кресл болон ширээг агаарт хөөргөсөн тухай дурьджээ. Өнгөрсөн зууны нэртэй эрдэмтэн физикч Крукерс өөрийн нүдээрээ Хоумын левитацийг буюу нисэлтийг харсан, мөн эд зүйлийг хөөргөж байхыг нь харжээ. Нэгэн удаа Хоум таазанд тулахад хажууд нь байсан хүмүүс түүний хөлнөөс нь угзран буулгах гэсэн боловч чадахгүй байжээ. Гэрчүүдийн хэлснээр Хоум дээшээ хөөрөхдөө ямагт босоогоороо байдаг гэжээ. Харуй бүрий эсвэл харанхуйд, гэрэл унтраахад хөөрдөг медиумын үзүүлбэрээс ялгаатай нь Хоум бүрэн гэрэл гэгээтэйд хийх дуртай байдаг ажээ. Тэр хэлэхдээ юуг нь нуух вэ гэдэг байжээ. Түүнийг буруутгах гэж ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглан хүмүүсийг мунхруулж байна гэж нэг бус удаа эрж хайж байжээ. Гэсэн ч хэн ч түүнийгээ олоогүй ажээ. Биеэ дэлхийн таталцлаас чөлөөлдөг нь бидний ихэнхэд зөгнөл мөрөөдөл юм шиг санагддаг. Гэхдээ “левитац бол гайхамшиг биш юм” гэж хэвийн бус үзэгдлийг судалдаг орчин үеийн судлаачид үздэг ажээ. Зарим нэг хүмүүс дэлхийн таталцлын хүчийг даван туулах эсвэл ангижрах чадвартай хүчийг бий болгож чаддаг, тэгээд хүний бие агаарт чөлөөтэй халин хөөрч нисч чаддаг, яг үүнтэй адил сансрын нисэгчид жингүйдэлд ордог. Хөөрч нисч сурах боломжтой юу? Техас мужийн Альварадо хотын хүнийг хөгжүүлэх төвийн удирдагч Америкийн иргэн Масделл юуг сурч болохыг нотолжээ. Тэр биеэ нисэлтэнд бэлтгэх зорилготой өөрийн гэсэн дасгал сургуулилтын системийг боловсруулан гаргажээ. Энэ системд нилээд их байр суурийг өндөр трамплинаас ус руу өдөр болгон үсрэх эзэлдэг юм. Ингэхдээ өөрийн бүх хүсэл зоригоо хүчлэн биеэ агаарт аль болох илүү тогтоон байлгах хэрэгтэй. Гэхдээ хэдийгээр их чармайлт тавьж байсан ч гэсэн Масдел энэ системэээр хичээллээд агшин зуурт ч гэсэн агаарт тогтож, хөөрч чадахгүй удаан хугацааг өнгөрөөжээ. Түүнд итгэлийг, тохиолдлын уулзалт өгчээ. Лекц хийж байх үед нэг настай хүн түүн дээр ирэн агаарт хөөрөлтийн тухай ярьжээ. “Та энэ асуудалд буруу хандаж байна гэж тэр хэлэв. Та үүнийг цэвэр механик аргаар хийх гээд байна. Харин танд юуны түрүүнд үүнийг хийж гүйцэтгэж болно гэсэн итгэл үнэмшил өөрт чинь огт алга байна.” Тэр нууцлаг хүн хэлэхдээ хүнгүй газар зугаалж явахдаа агаарт хөөрч чаддаг ба хүмүүсийг айлгахгүйн тулд тийм газрыг албаар сонгодог гэжээ. Түүний үгээр бол гараа урагш сунгаад босоо чигээрээ хөөрөн нисэхэд хамгийн сайн биеэ тэнцвэртэй байдаг гэжээ. Хэдэн сарын дараа нэг бүтэн сайн өдөр Элен сүм рүү явж байхдаа түүний хөл нь газарт хүрэхгүй байхыг анзаарчээ. .. Тэр сандран доошоо харвал тэр өөрөө арван см ийн өндөрт өргөгдсөн байхыг анзаарчээ. Эхэн үедээ тэр айдаснаас өөр зүйл мэдрэхгүй байсан ба айгаад ямар нэг юмнаас барьж авах гэж оролджээ. Гэсэн ч тэгэхээс тэгэх гэсэн юм шиг ойролцоо бут сөөг, мод юу ч байхгүй байжээ. Мөн ойролцоо тусламж гуйчихаар хэн ч байхгүй байжээ. Элен агаарт ганхан явж байсан ба харин зам нь түүнээс аажмаар холдож байв. Тэр үед Элен нөгөө нууцлаг хүний үгийг санаж гараа урагш сунган биеэ тэнцвэржүүлээд сүмийн зүг урагш явжээ. Эхний тааралдсан баганаас тэр барин авч доошоо газарт буужээ. Жингүй юм шиг хачин байдал нь алга болоод дахин хэзээ ч эргэж ирээгүй ажээ. АНУ ын Элен Масделлын сургуулилтыг дагаад хэд хэдэн “хөөрөх нисэх сургуулилт” гарч ирсэн ба Йога болон бясалгалыг ашиглан биеийн болон сэтгэл зүйн хичээлэлтийг эзэмшдэг. Гэхдээ эдгээр сургуулилт нь тийм сүртэй амжилтанд хүрсэн тухай мэдээлэл алга байна. Хэвийн бус ойлголтын нэг нь психокинез бөгөөд хүмүүс хол зайнаас эд зүйлд нөлөөлдөг. Ингэхдээ эд зүйл нь өөрийн бүтэц, байрлал эсвэл хэлбэрээ өөрчилдөг ажээ. Левитац буюу нисэх хөөрөлт нь психокинезийн нэг тохиолдол гэж судлаачид үздэг ажээ. Гэхдээ эцсийн эцэст яаж ангилах нь чухал биш харин энэ үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс нотлох нь чухал юм. ЗХУ ын судлаачид Наумовю болон Михальчук нар хүчтэй психокинетик чадамжтай, чадвартай хүнийг туршилт хийж үзжээ. Лабораторын нөхцөлд тэр эд зүйлийг нисгэж чаддаг байв. Туршилт нь дотоод төвлөрөхөөс эхлэж биеэ бүрэн эзэмдэх хэрэгтэй байдаг гэж экстрасенс хэлжээ. Энэ нь ойролцоогоор арван минут орчим үргэлжилжээ. Ингэхдээ судалгааны объект нь түүний гар нь хэмжээгээрээ өсөж мөн үзэгдэхгүй хийн подушк болдог гэж ярьжээ. “Подушка” буюу дэр нь илүү хатуу болж хүндэрч байсан ба туршилтын дараачийн хэсэгт шилжиж болох байлаа. Экстрасенсийн хуруунуудын завсарт модон эсвэл хуванцар хөнгөн зүйл хавчуулжээ. Ингэхдээ тэр өөрийн гараа улам өсөж томрохыг мэдэрчээ. Чих нь шуугиж тэр хаашаа ч юм нэг чигт явж байгаа юм шиг сэтгэгдэл төржээ. Ийм байдалд байхдаа экстрасенс гарын сарвуугаа огцом буулгахад эд зүйл нь агаарт хэдэн арван секунд тогтож байжээ. Экстрасенсийг судалсан эмч нар үзүүлбэрийн дараа экстрасенс хүнд ажил хийсэн юм шиг, их энерги алдаж ядарсан байдгийг илрүүлжээ. Түүний гадаад илрэл нь гар нь чичрэх, судас нь түргэн цохилох, амьсгаа нь давхцах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Тэр хүн өлссөнөө мэдэж гэнэт их нойр нь хүрдэг ажээ. Баруун руу дүрвэн гарсан зөвлөлтийн физикч доктор Штери хэлэхдээ ЗХУ д байхдаа Новосибирскийн нууц лабораторт ажиллаж байжээ. Тэнд хэвийн бус үзэгдлийг судалдаг ба түүн дотроо автолевитац буюу хар аяндаа нисэлтийг судалдаг байжээ. Ньюман гэдэг продюсер Штернийг тэнд явуулдаг туршилтандаа оролцохыг ятгажээ. Энэ зорилгоор туршилт явуулах өрөөг бэлдсэн ба түүний хана нь доторх зайг хязгааргүй болгон тусгасан ба харин шалан дээр гэрэг ойлгодог материалаар хийгдсэн хийлдэг резинэн матрас дэвссэн ажээ. Матрас нь дарах хүчний өөрчлөлтийг мэдэрдэг мэдрэгчийг байрлуулсан ажээ. Туршилтыг Лондоны их сургуулийн туршилтын физикийн профессор Жон Хастед удирдаж байжээ. Штерн матрасан дээр хэвтэн харин видео камер нь түүнийг тал бүрээс нь авчээ. Гэхдээ харамсалтай нь тэр нисч хөөрч чадаагүй ажээ. Датчик буюу мэдрэгчийн мэдэрсэн цорын ганц зүйл бол агшин зуурт нэг кг аар даралт нь багасчээ. Энэ нь хэрэв Штерн тавхай болон тохой дээрээ тулж байгаа бол видеокамерууд тэр хөдөлгөөнгүй байгааг нь бичих нь мэдээж. Аппарат нь Штернийг агаарт өргөх хэмжээний тийм таталцлын эсрэг хүчний эсрэг хүч бий болохыг мэдэрч бичиж авчээ. Профессор Хастед тольт өрөөнд хийх туршилтаа үргэлжлүүлсэн, энэ удаад Британы хоёр психокинетикүүд медиумтай хийжээ. Тэр хэд хэдэн удаа хөдөлгөөнгүй хэвтэж байгаа хүний жин нь 2 кг аар богино хугацаанд багасахыг тэмдэглэж авчээ..
  10. Оливер Шимпанзе Хүн сармагчингын эрлийз Мутант Шимпанзе гэх мэтээр зарим хүмүүс түүнийг мэднэ. 20 жилийн өмнө Оливэр хэмээх нэртэй Шимпанзе эрдэмтэдийг маш ихээр алмайруулж байжээ. Тэрний биеийн хөгжил нь цээж мөн толгойндоо үсгүйгээс гадна эрүү чих хоёр нь энгийн шимпанзегийхаас өөр хөгжилтэй ажээ. Ер нь л Оливэр илүү “Хүн” шиг төрхтэй байв. Оливер 1970 аад оны эхээр Конгод төрсөн ба өмнөд африкийн амьтан сургагчид болох Франук Да Жанет Бургэрст зарагдсан байна. Тэрээр залуудаа өөр шимпанзенуудтай харьцахгүй мөртлөө хүмүүстэй илүү харьцаад байх шиг санагддаг байв. Үргэлж босоо явдаг байсан мөн 00 хэрэглэж суржээ. Оливер Шимпанзе Түүнийг эзэддээ туслаж чиргүүл түрж, нохойнуудад хоол бэлдэж байгааг эзэд нь анзаарчээ. Оливэр амарч ТВ үзэж 7UP болон Whiskey уух дуртай байжээ. Харин түүний бэлгийн дур хүсэл нэмэгдэх үед тэр эсрэг хүйсний шимданзед биш эмэгтэй хүнд сонирхолтой байв. Бургер Оливэрийг тайлбарлаж боломгүй хачин ааш зан гаргаад байгаагаас нь болоод америк амьтан сургагчид зарахаар болов. Ингээд Оливер сургагдсан шимпанзе хэмээн аялж янз бүрийн үзүүлбэр үзүүлж байв. Оливэрийг мутант шимпанзе эсвэл бүүр хүн сармагчины эрлийз, нууц генийн туршилтын явцад гарсан өөрчлөлттэй гэж яригддаг байжээ. 1997 онд явуулсан генийн шинжилгээгээр Оливер бол зүгээр л нэг хоромсом эс нь дутсан шимпанзе болохоос биш ямарч мутант биш гэдгийг нотолжээ. Мөн түүнчлэн тэр энгийн шинпанзенуудын адил 48 хоромсом эстэй байжээ. Ингээд 47 хоромсом эстэй гэсэн яриаг үндэслэлгүй болгожээ. Оливер Шимпанзе Эрдэмтэд Оливэрийн гаднах төрх болон зан авирыг нь цаашид нь судлан шинжлэх талаар бодолтой байгаа юм. Өөр мөн босоо явдаг шимпанзенууд өөр газар илэрсэн ба Оливэр тэр шимпанзегийн төрөл ч байж болох юм. Оливер Шимпанзе
  11. 10. Гранада хомроголон устгалт Гранадын хомроголон алах ажиллагаа лалын шашинтан бөөн хүмүүс Гранадгийн Рояал паласт нэвтрэн орж, Гранадагийн Барбер хааны элч байсан еврейн удирдагч Жосеф Ибн Нагрелаг хөнөөх үед болжээ. Энэ хүмүүс ордонд орж түүнийг цовдолсон ба Гранадад амьдарч байсан 1500 гаруй еврей гэр бүлийг хүйс тэмтэрсэн байна. 9. Батак хомроголон устгалт Энэ бол 1876 онд болсон Германы Оттоманы цэргүүд Болгарын Батакт үйлдсэн ажиллагаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг аллагад 3000 гаруй хүн өртсөн. Энэ явдал ихэнх нь туркчүүд байсан Баши Базок ын цэргүүд Ахмет Аготой энхийн хэлэлцээр хийсний дараахан болсон бөгөөд Батакын эргэн тойронд байсан бүхий л энгийн иргэд золиослогджээ. 8. Сабра, Шатилагийн аллага 1982 онд Христч Леваний хүчээр удирдуулсан Катаеб нам Палестин болон Леванийн лалын шашинт иргэдийг хомроголон устгасан юм. Энэ явдал фалангистын толгойлогч, Ерөнхийлөгч Бачир Гемаелын амийг хөнөөсний дараахан болжээ. Эх сурвалжаас үзвэл 3500 гаруй хүн уг аллагад өртсөн. Энэ аллагыг Израйлын батлан хамгаалах хүчний тусламжтайгаар эдгээр христүүд Сабра болон Шатила кампд нэвтрэн орж ямар ч сэжиг аваагүй байсан хүмүүс дээр үйлдсэн хэмээн яригддаг. 7. Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа 1842 онд Англи болон Энэтхэгийн цэргийн хамтарсан хүчийг Афганы цэрэг ялах үед Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа бараг л дайн шиг байв. Афганы цэргийнхний уур хилэн, өс хонзонгийн улмаас Английн цэрэг 3 жилийн өмнө Кабулыг эзэлж авсан байжээ. Гэсэн хэдий ч Англичууд Кабулыг орхин явах үед Афганы Дост Мухаммед Ханы хүү Акбар Ханаар тэргүүлүүлсэн Афганы цэрэг гэнэтийн стратеги дайралтаар Британийн цэргүүдийг довтолжээ. Афганчууд 4500 гаруй Англи, Энэтхэгийн цэрэг эрсийг хядсан байна. 6. Цессалоникийн хомроголон устгалт Ромын захирагч Теодосусын шийдвэрээр Цессалоникийн хомроголон устгах ажиллагаа 390 онд болжээ. Эх сурвалжаас авч үзвэл 390 оны 4 дүгээр сард Ромын цэргийн командлагч шариатуудыг баривчилсныхаа дараахан босогчдын хохирогч болсон нь Ромын захирагчийг хилэгнүүлж дэг журам зөрчсөн бүгдийг алах шийдвэр гаргажээ. Гэсэн ч захирагч сүүлд нь аль хэдийн 7000 хүний амийг авч одсон аллагыг зогсоосон юм. 5. Катин хомроголон устгалт Энэ аллага мөн Катин ойн аллага нэрээр алдартай бөгөөд ЗХУ ын НКВД аас Польшийн мянга мянган дайны хоригдлууд, цэргийн офицер, сэхээтнүүд, цагдаа нарыг хороожээ. Хохирогчдыг Орос дахь Катин ууланд аваачсан ба дайны хоригдлуудыг нэн даруй цаазлахыг Сталин тушаасан байна. Катины аллагад 21 мянган хүн өртсөн гэсэн тооцоо бий. 4. НКВД шоронгийн хоригдлуудын хомроголон алалт Энэ цуврал олныг хамарсан аллага “хоригдлуудын хомроголон устгалт” гэсэн нэрээр алдартай ба Польш болон Балтийн тэнгисийн бусад орнууд болох Румын, Украинд үйлдэгджээ. Ойролцоогоор 22,000 хоригдол газар бүрт болсон уг аллагад өртсөн гэсэн тоо бий. Гэсэн ч бүх НКВД ийн хоригдлууд алагдаагүй бөгөөд зарим нь шоронгоос зугтсан байдаг. 3. Хутагт Бартоломевын өдрийн хомроголон устгалт Massacre de la Saint Barthelemy гэдэг нэрээрээ алдартай энэ үйл явдал 1572 онд Парист болжээ. Алан хядах ажиллагаа Huguenots ийн цэргийн болон улс төрийн тэргүүн Адмирал Гаспард Де Колиниг алах оролдлогоос хоёр өдрийн дараа болсон юм. Дараахан нь аллагын групп Ромын католикуудтай нийлэн Парис даяар хүмүүсийг алсан ба энэ нь хотын захын хэсэг, хөдөө нутгийг ч хамарсан байна. Энд 30,000 гаруй хүн алагдсан гэсэн тооцоо бий. 2. Баби Яр хомроголон устгах ажиллагаа Германы цэргийн захирагч, хошууч генерал Фредрих Эберхардт, Өмнөд армийн Цагдаагийн командлагч Фредрик Жекелн, Коммандер Отто Раш нарын тушаалаар явуулсан нэг л ажиллагаагаар 1941 онд 33000 гаруй еврей иргэд алагджээ. Энэ ажиллагаа SS, SD болон SiPo ийн хамтарсан хүчээр явагдсан билээ. Баби Яр бол Украины нийслэл Киев хотын ердөө гаднахан талд байдаг жалга юм. Дараа нь нацистууд нуугдаж байсан еврей нарыг хайхаар Киевийг булаан эзэлсэн байна. Баби Ярын хомроголон устгах ажиллагаа нэг удаа болсон дэлхийн хамгийн том хэмжээний аллага юм. 1. Нанкиний аллага БНХАУ ын хуучин нийслэл байсан Нанкинд мянга мянган энгийн иргэдийг зэрлэгээр алж, хүчирхийлсэн Нанкиний хомроголон устгалт “Нанкиний хүчирхийлэл” нэрээрээ алдартай. Японы Империал Арми хотод орж ирэн Хятад иргэдийг алж эхэлснээр 6 н долоо хоног үргэлжилсэн энэ аллага эхэлсэн юм. Энэ ажиллагааг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн долоон дор олноор нь устгасан ажиллагаанд тооцдог ба 6 н долоо хоногийн хугацаанд 80,000 хүн тамлагдан, хүчирхийлүүлж, алагдсан юм.
  12. Evangelista Lennox

    Нисдэг хүн

    Хабаровскийн нэгэн оршин суугч өөрийн танилын хамт Уссурид цутгадаг Бикин голын эргээр зугаалж байжээ. Тэр нэгэн шөнө намуухан анир анирлангуйг эвдэн байж нэгэн эмэгтэйн уйлах мэт чарлаан сонсогдож. Тэр хоёрын сэтгэлд айдасын дохиог өгсөн аж. Хамгийн гол нь уг дуу чимээ нэг газар тогтохгүй энд тэндээс сонсогдоно. Уссурийскийн бүс нутгийн алдарт судлаач Арсеньев өөрийн номондоо: “…нохой маань миний ард явж байлаа. Зам дээр би хүний мөртэй төстэй баавгайн мөрийг олж харсан юм. Альма нохой нь гиншин сэрвээнийхээ үсээ босгов. Гэтэл энэ үед бутыг яран нэг юм явах шиг болохын сацуу Альма түүний хөлд нугдайв. Энэ үед миний санаанд ороогүй зүйл болсон юм. Би далавч дэвэж байхыг сонслоо. Манан дундаас ямар нэг том хар амьтан нисэн гарч гол дээгүүр нисэж эхлэв. Нохой маань айгаад миний хөлнөөс босохгүй байв. Энэ үед яг л эмэгтэй хүн уйлж байгаа мэт орилоон чарлаан сонсогдож байлаа… Орой нь удэйгейчүүд энэ нутагт агаараар нисдэг нэг хүний тухай яриаг сонсож байлаа…” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Судлаачийн дээрхи зүйлд итгээгүй хүн гараагүй гэдэг. Учир нь Арсеньев өөрийн нэр төрийг маш ихээр эрхэмлэдэг төдийгүй, өөрөө итгээгүй зүйлийг бичдэггүй нэгэн байсан аж. Чухам энэ үл мэдэгдэх амьтан юу байв? Дашрамд дурдахад Приморскийн уфологийн ассиоциацийн ерөнхийлөгчийн баримт бичигт нисдэг хүнтэй холбоотойбаримтууд одоо ч гэсэн байдаг аж. Алс дорнодын алдартай мөр судлаач Ен Шан г нэгэн удаа хэдэн секундын турш “эмэгтэй хүний уйлаан” дагасан аж. Тэрээр айсанаасаа болж тэр амьтаныг эргэж ч харалгүй километр шахуу гүйсэн бөгөөд эргээд тэр газар луу нэг ч удаа очоогүй гэдэг. Хүмүүс түүнийг ямар нэгэн шувууны дууг сонссон болов уу гэж таамгалдаг ч Шан энэ бүхэнд маш их гомддог. Учир нь тэрээр: “Насаараа тайгад амьдарсан би шувууны дууг танилгүй яахав дээ. Энэ бол яах аргагүй үл мэдэгдэх амьтан” ны дуу байсан гэдэг. Анчид энэхүү амьтаныг Пидан уулын хавьд харсан гэж ярьдаг. 1930, 1940 д оны үеүдэд энэхүү амьтаныг нэг биш удаа сонсож байсан гэдэг. Хамгийн сонирхолтой баримт нь Иваницкийн гэр бүлийхэнтэй холбоотой. Нэгэн шөнө тэдний гэрт үл мэдэгдэх амьтаны дуу яг л эмэгтэй хүний уйлах шиг сонсогдсон бөгөөд тэрхүү дуу маш хурдан алга болсон гэдэг. Уг дуу тэдний орон доороос сонсогдож байсан байна. Эхнэр нөхөр хоёр энэхүү үл мэдэх амьтаныг гаргах гэж их хичээсэн боловч тэрээр хариу үйлдэл үзүүлж байсан учраас сандарсан гэр бүлийхэн гарт тааралдсан бүхнээрээ шидэлж, жоомны хор хүртэл цацаж байсан байна. Эцэст биеэ хавчин цаашаа ороод таг болсон уг амьтаныг гаргаж ирэхэд: “багавтар нохойны хэмжээтэй, үс нь богино ба цэнхэрдүү өнгөтэй байсан байна. Гурван хуруутай сарвуутай бай 1,5 м н урттай хатуу далавчтай, хэлбэр нь сарьсан багвайхайгийнх шиг адилхан байж. Тэр амьтаны хушуу нь яг хүнийх нүүртэй төстэй гэхдээ бараг хавтгай, дух нь том, үсгүй, маш том нүдтэй, ам нь уруулгүй жижигхэн бөгөөд хамрын оронд гурвалжин нүхтэй байжээ”. Тэдний гэр бүлийхэн түүнийг үхчихсэн хэмээн бодож барилгын хог дээр хаясан гэдэг. Энэхүү хачирхалтай амьтаны тухай Украйн, Англи гээд нилээд хэдэн улсаас дуулдсан. Англид нэгэн айлын эгч дүүс харсан бөгөөд тэд түүнийг “хүн шар шувуу” хэмээн тодорхойлсон байх юм. Лондонгийн Престоны Меллингийн хоёр охин болох Жун, Вики хоёр амралтаараа Корнуэл (Cornwall) гүнгийн Маунэн (Mawnan) тосгонд очижээ. Гэр лүүгээ буцахаас 3 хонгийн өмнө Улаан өндөгний амралтын өдрөөр Сүмийн хонхны дээгүүр хөлөөсөө толгой хүртэл өдтэй агуу том амьтаныг харсан бөгөөд тэр өдрөөс хойш нилээд хугацаанд сэтгэл зүйн хямралд орсон тухай охидын аав зэрлэг мангасын ангууч Шиле д (Tony Sheils )ярьсан байна. Мангасын ангууч маань гэрчүүдтэй уулзахаар уг нутагт очсон бөгөөд Салли, Барбара нартай уулзсан байна. Салли: тэр маш том шар шувуутай адилхан бөгөөд яг л хүн шиг байсан. Гэхдээ чих нь том нарийхан, нүд нь улаан байсан ба харанхуйд гэрэлтэж байсан хэмээн ярьж байтал Барбара: тэр үнэхээр аймар, том чихтэй, агуу том нүдтэй, хөл бас хавчуур шиг юмтай хэмээн ярьж байжээ.
  13. Жозе Педро де Фрейтас Жозе Педро де Фрейтасыг хүмүүс ердөө л Ариго хэмээн дуудах дуртай. Тэрээр 1881 онд Бразилийн Белло Хорицонте хэмээх мужийн хөдөөгийн тариачин айлд төрсөн байна. Тэрээр төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлд амжилттай ажиллаж, 25 насандаа тухайн орон нутгийнхаа үйлдвэрчний эвлэлийн удирдагч болсон боловч нэгэн удаа уул уурхайн ажилчдын аюултай хүнд нөхцөлийг сайжруулахын тулд нийтийн ажил хаялт зохион байгуулсан хэргээр ажлаасаа халагдаж, улмаар амьдрахын эрхэнд Конгонхас де Кампо хотод нэгэн баар ажиллуулсан байна. 1950 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигдсэн, ажилчдын цуцалтгүй тэмцэгч хэмээн нэрд гарсан Лучио Биттенкоурт сонгуулийн ажлаар Конгонхаст ирэхдээ Ариготой танилцаж түүнийг төмөрлөгийн ажилчдын төлөө ихэд сэтгэл гарган тэмцдэгийг сонсч, энэ талаар тухтай ярилцахаар буусан зочид буудалдаа урьсан байна. Ийнхүү тэр хоёр улс төрийн талаар бие биенээ ихэд ойлголцон шөнөжин ярилцаад нойрондоо дарагдан зүүрмэглэж байсанаа Биттенкуорт шөнө дундын үед гэнэт сэрж нүдээ нээхэд Ариго шилэн нүдтэй хүн шиг ер бусын гөлгөр болчихсон, сахал хусдаг тонгорог бариад түүний дээрээс тонгойн хачин аялагатай герман хэлээр: “Танд хагалгаа хийх хэрэгтэй юм байна. Би одоохон хагалгаа хийчихнэ” гэж хэлсэнд тэрээр ихэд айн ухаан алдан унасан байна. Маргааш өглөө тэрээр сэрээд өөрийгөө ямарч байсан амьд байгааг мэдээд баярлаад урьд шөнө хар даран зүүдэлсэн байна хэмээн бодсон боловч бүх бие нь цусанд будагдсан, нуруу нь их өвдөж байсан тул толинд очиж харвал түүний цээжийг араас маш цэвэрхэн хагалж, буцааж ямар нэгэн зүйлээр наасан мэт шарх харагдаж байлаа. Биттенкуорт энэ байдал ихэд сандран Ариго г яаралтай дуудан өнгөрсөн шөнө юу болсон талаар асуухад Ариго юу ч санахгүй байлаа. Харин Биттенкуорт эртнээс уушигны өмөн үү өвчний улмаас их шаналж байсан бөгөөд энэ тухай Ариго ерөөсөө огт мэдэхгүй ажээ. Биттенкуортын хувийн эмч маргааш нь өнөөх шархыг үзээд гайхан, яаралтай эмнэлэгт очиж рентген гэрэлд харвал өмөн үүгийн хавдар ор сураггүй алга болсон байна. Биттенкуорт эмчдээ урьд шөнийн явдлыг тэрээ маш ихээр гайхан, ийм төрлийн хагалгааг Бразилд бүү хэл дэлхийн хаана ч хийдэггүй юм гэсэн байна. Удалгүй түүний нэр алдар улс орон даяар түгэж, түүнд эмчлүүлж өвчин зовлонгоосоо салахыг хүссэн хүмүүс цувах болсон бөгөөд мөн тэднийг дагалдаад хэвлэлийхэн болоод түүний энэхүү ид шидийг үзэж судлах гэсэн парапсихологийн мэргэжилтнүүд тэдний олноороо ирэх болсон байна. Дараачинй зургаан жилийн турш Ариго өдөр бүр 300 өвчтөнийг үзэж бүрэн эдгэрүүлдэг байсан байна. Ариго ихэвчлэн хагалгаа хийж эмчлүүлдэг байсан бөгөөд хагалгаа хийхээсээ өмнө ямар нэгэн эд зүйлийг амандаа уншмагц тэрээр бүрэн болоод хагас байдлаар шууд нойрсож, энэхүү байдалдаа хагалгаагаа хийдэг байжээ. Харин тэрээр хагалгаагаа хийж дуусаад юу болсоныг огт санадаггүй гэнэ. Жозе Педро де Фрейтас Тэрээр хүүхэд ахуй цагаасаа хий юм үздэг, маш хүчтэйгээр хар дарж зүүдэлдэг байжээ. Эхлээд түүнд хурц цагаан гэрэл үзэгдэж, ямар нэгэн хүн түүний үл ойлгогдох гадаад хэлээр юм ярьдаг байсан байна. Иймэрхүү үзэгдлүүд олон дахин давтагддаг байсан бөгөөд эдгээрийн дараа түүний толгой маш ихээр өвддөг байна. Сүүлд нэг удаа зүүдлэхдээ, маш тодооор гэрэлтүүлсэн хагалгааны танхимд байгаагаа мэдэрсэн бөгөөд тэнд нэгэн халзан толгойтой намхан хүн бусад нөхөдтэйгөө өнөөх түүний үл мэдэх боловч танил гадаад хэлээр ярилцаж байжээ. Тэрээр энэ эмчийн нэрийг Др.Адольф Фриц хэмээдгийг мэдсэн. Тэр эмч түүнд: “Хүний өвчин зовлонг ангаахын тулд байдаг эмч хүн тул Бразилийн өвчтнүүдийг таны тусламжтайгар анагаан эмчлэх хэрэгтэй байна” гэж ойлгуулсан байна. Ариго эмчилгээгээ эхлэх бүрдээ энэхүү өвчтөнийг эдгээж өгөхийг өнөөх хий үзэдлийн эмчээсээ гуйдаг бөгөөд ийнхүү мөргөл үйлдэж эхэлсэнээс хойш удалгүй тэрээр оюун санааны өөр хэлбэрт шилжин ордог байсан ажээ. Тэрээр энэ оюун санааны өөр хэлбэрт ордог байсан тухайгаа ярихдаа: “Тэр оюун санааны өөр хэлбэрийг би өөрөө ч ойлгохгүй байна.” гэсэн байна. Ийнхүү хагас нойрсолтын байдалд Ариго хагалгаа хийж, эмийн жор бичиж байсан бөгөөд түүгээр эмчлүүлж байсан өвтөнгүүд бүгд бүрэн эдгэрч байсан нь гайхалтай амжилт байлаа. Түүний энэхүү олныг хамарсан үйл ажиллагаа орчин үеийн анагаах ухааныхан болон, сүм хийдийхэнд таалагдаагүй тул тэд нар түүнийг энэхүү ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Ариго: ” Би энэ эмчилгээг хийж байгаа бус, харин би гагцхүү Др.Адольф Фрицийн сүнс ба өвчтөн хоёрын хооронд зуучилж байгаа бөлгөө” хэмээн үйлчилгээгээ үргэлжлүүлсээр байсан байна. 1956 онд түүнийг ” Хууль бусаар эмчилгээ эрхэлсэн” хэмээн шүүхээс ял тулгасан ажээ. Энэ тухай профессор Ж.Херкулано, “Аригогийн эмчилгээний феноменийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрийгөө хуурахтай адил инээдтэй зүйл юм. Конгонхаст явагдаж байгаа энэхүү эмчилгээни йфеноменийг өөрийн биеэр эмчлүүлж эдгэрсэн маш олон сэтгүүлчид, сэхээтнүүд болоод нэр хүндтэй улс төрчид нотлон гэрчилж байгаа билээ. Энэхүү гайхалтай эмчилгээний үнэн бодитойг хүлээн зөвшөөрөхгүй байх нь олон түмнийг хууран мэхэлсэн хэрэг мөн юм” хэмээн бичиж үлдээжээ. Ийнхүү олон түмний дэмжлэгээр Ариго хоригдох ялаас мултарч, тэнсэн харгалзах ял авсан боловч эмчилгээгээ үргэлжлүүлээд байгааг албаныхан нүдээ даран мэдээгүй дүр үзүүлдэг болсон байна. Жозе Педро де Фрейтас Дүгнэлт: Заримдаа хэт шашиныг түгээн дэлгэрүүлэхийн тулд хүмүүс хуурамч үзүүлбэр үзүүлж үүнийгээ бурханы хүч мэтээр ярих нь бий. Энэхүү мэдээг өөрийнхөөрөө дүгнээрэй.
  14. Испанийн төдийгүй Европийн түүхэнд Алтан хүн буюу Эльдорадогийн эрэлд мордсон он жилүүд тод томруун тусгагдсан байдаг. Энэ нь “Алтан хүн” д индиан омгийн ахлагч нар бэлэг өгч байгааг дүрсэлсэн үзвэр. Одоо Колумбын Богота хотын алтан музейд байдаг ба тус музейн хамгийн гол үзвэр аж. 1524 онд Эрнан Кортес Мексикийн ацтекийн хаанчлалийг эзэлж, 12 жилийн дараа Франсико Писарро инкүүдийг сөхрүүлэн байсан тэр үеэс энэхүү түүх эхлэлтэй гэж үздэг байна. Гонсало Хименес де Квесадагийн ахалсан 900 гаруй хүн 1536 онд Сантар Марта суурингаас Колумбын зүүн хойд эргийг зорьж, Магдалена голыг уруудаж, Андыг даван Перу хүрч Туземчуудыг тонон дээрэмдэх нэгэн зорилготой гарсан аж. Гэвч бүтэн 11 сарын турш хүнд нөхцлийг туулан ирсэн түрэмгийлэгчдийг Туземчууд таатай хүлээж аваагүйгээр барахгүй отон дайралт хийж ердөө 200 хан хүнтэй буцаан хөөсөн түүхтэй. Энэ нь “Алтан хүн” д индиан омгийн ахлагч нар бэлэг өгч байгааг дүрсэлсэн үзвэр. Одоо Колумбын Богота хотын алтан музейд байдаг ба тус музейн хамгийн гол үзвэр аж.1524 онд Эрнан Кортес Мексикийн ацтекийн хаанчлалийг эзэлж, 12 жилийн дараа Франсико Писарро инкүүдийг сөхрүүлэн байсан тэр үеэс энэхүү түүх эхлэлтэй гэж үздэг байна. Гонсало Хименес де Квесадагийн ахалсан 900 гаруй хүн 1536 онд Сантар Марта суурингаас Колумбын зүүн хойд эргийг зорьж, Магдалена голыг уруудаж, Андыг даван Перу хүрч Туземчуудыг тонон дээрэмдэх нэгэн зорилготой гарсан аж. Гэвч бүтэн 11 сарын турш хүнд нөхцлийг туулан ирсэн түрэмгийлэгчдийг Туземчууд таатай хүлээж аваагүйгээр барахгүй отон дайралт хийж ердөө 200 хан хүнтэй буцаан хөөсөн түүхтэй. Буцах замдаа Квесадын отряд Кундинамарка хэмээх газар Чибча хэмээх индианчуудын уугуул газарт ирж суурьшсан бөгөөд Квесада энэхүү хязгаар газрын захирагч болсон түүхтэй. Туземчууд болоод Чибча индианчууд алтыг төдийлөн ойшоож үздэггүйг Европчууд мэдэрхийн дээдээр мэдэрч улмаар дээрэм тонуулыг байнга хийдэг байж. Тэнд амьдран суух хөгшин индианы ярьсанаар: “Алтан хүн буюу Эльдорадо нь дорно зүгт байх уулын чанадад байх Гуатавита нууранд байдаг бөгөөд индиан омгийн ахлагч нар жил бүр түүнд бэлэг сэлт өгдөг. Харин Эльдорадо түүнийг нь нуурын ёроолд авчин тавьдаг” гэх хөгшин индианы яриа Европчуудын шуналыг зөвхөн тэр зүг рүү хөтөлж байлаа. Нөгөө их алттай Гуатавита нуур чинь энэ дээ. Сайхан ч нуур байна. Очих уу? хэдүүлээ Энэхүү яриа европчуудын чихэнд хүрсэнээр 1539 онд Николас Федермен хэмээх герман эрийн удирдсан 160 хүний брүлдэхүүнтэй отряд мөн Перугийн эзлэн түрэмгийлэгч Франсиско Писаррогийн ойрын туслах Себастьяно де белаль Касарын удирдсан 498 хүний бүрэлдэхүүнтэй гурван отряд Гуатавита нуурын зүг хөдөлсөн. Олон жилийн өрсөлдөөн, тулааны үр дүнд Николас Федермен үгүйрэн хоосорч, Касар нэгэн хотын захирагчийн төлөө өрсөлдсөрөө өөд болсон бол Квесада Шинэ Гранадын маршал золтойгоор 80 насыг зооглон бүхэл амьдралын турш Алтан хүний мөрөөдөл болсоор хорвоог орхисон байна. Зарим нэг баримтуудаас: Шинэ Гранадын байлдан дагуулач Маршалын ах Эрнан Перес де Квесада 3 сарын турш хөдөлмөрлөж нуурын усны түвшинг 3,5 метр доошлуулж 3000 гаруй жижиг алтан эдлэл олсон ч хамгийн их алт эрдэнэсийг олоогүй. 40 жилийн дараа Богота хотын нэг ноётон нуурын усыг гадагш урсгасанаар нуурын усны түвшинг 20 метр хүртэл доошлуулсан ч өндгөний чинээ маргад, бага сага алт олсоноос өөр зүйлийг олоогүй аж. Өөр нэгэн эрэлч нуурын эргээс нүхэлж усыг урсгах арга хэрэглэсэнээс тус багийн бүх гишүүд амь үрэгдсэн байна. Алтан хүний эрэл үргэлжилсээр ……19 р зуунд Германы эрдэмтэн Александрфон Гунбольдт цэвэр онолын үүднээс нуурыг судалж Гуатавита нуурын ёроолд 800 сая доллорын алт байж болох юм хэмээн үзсэн бадаг. Эрдэмтэн энэ тооцоог гаргахдаа 100 жилийн турш 100 мянган хүн, хүн бүр 5 алтан эд зүйлсийг нууранд өргөсөн байх ишлэлийг баримталсан аж. 1912 онд Англичууд усны хүчтэй насосын ачаар нуурын усыг соруулсан боловч нуурын ёроолд үлдсэн шавар тэр даруй хатууран бетон болон хувирсан бөгөөд энэ бүх ажилд нийт 160 гаруй мянган доллар зарж ердөө 10 орчим мянган долларын л ашиг олсон гэдэг. 1965 онд Колумбын Засгийн газрааас Гуатавита нуурыг дархан цаазат газарт бүртгэсэн байна. Алтан хүн үнэхээр байсан уу? эсвэл эх нутгаа аврах гэсэн хашир хөгшин индианы арга заль байсан уу? гэдгийг өнөөдөр хэн ч тайлж чадаагүй ч Европчуудын “алтан хүн” ий төлөөх дайн өмнөд Америкийг самнасан нь түүх болон одоо ч яригдсаар л байна.
  15. Evangelista Lennox

    Төмөр багтай хүн

    Төмөр багтай хүн кинон дээрх төмөр маск Төмөр багтай хоригдлын тухай домог 2 зууны турш яригдсан. Мазаринийг үхсний дараахан хачин үйл явдал болсон нь Прованцийн ойролцоо орших арин Маргарит аралд байх цайзад өндөр нуруутай, залуухан нүдэнд дулаахан хоригдол илгээсэн. Замдаа багийг авбал цаазлах тушаалтай. Үл мэдэх хоригдол уг арал дээр итгэлт офицер, захирагч Пинерполь нар Баститлийн тушаалаар ариун Маргарит арал дээр ирэх хүртэл байсан. 1690 онд хоригдолыг Бастулуд аваачсан, тэнд хүссэн бүхнийг нь өгсөн, өдрийн турш гитар тоглоно. Түүнийг эмчилж байсан эмч уг хүний арьс хатуувтар хоолой нь нам, бие нь муу байсан ч гомдол гаргаагүй гарал үүслээ хэлээгүй олон удаа уулзсан боловч царайг нь хараагүй ажээ. 1703 онд нас барсан, Сэн Поль сүмийн ойролцоо оршуулсан. Хоригдолыг ариун Маргарит аралд авчирхад Европт нэр алдартай хүмүүс алга болсон баримт байгаагүй гэж Вольтер тэмдэглэжээ. Хоригдол нь нэр алдартай хүн байсан нь захирагч хоолны ширээг засч өгч байснаар харагдана. Төмөр баг өмссөн хүний нууцийг мэдэх цорын ганц хүн Шалшярыг байцаахад төрийн нууцыг задруулахгүй хэмээн тангарагласан гэжээ. Энэ бол Вермүнда ч биш Герцог Босфор ч биш харин төмөр багтан бол Людвик 14 ийн том ах байсныг мэдсэн. Түүний ээж нарийн нандин зүйл, түүний дотор нимгэн зөөлөн даавуунд дуртай байсан нь хоригдлын өмнөх зан байдлаар нотлогдсон. 1665 онд Пинероль цайзад Сэн Мар захирагчийн үед нэг хоригдол ирсэн нь төмөр багтай хүн байжээ. Тэр хэдийн Пинерпольд ирсэн, нэр, шалтгаан, өвчин, үхэл суллагдах зэрэг нь архивын баримтад байдаг ажээ. Зарим эх сурвалжид тэр Италийн хааны нэг сайд байсан гэх. Маршиали буюу Маттиоли 1694 онд үхсэн. Харин төмөр баг 1703 онд үхсэн. Тэр хэн байв аа? Төмөр баг бол шоронд 34 жил болоод 1703 онд үхсэн Эсташ Доже гэгч байж. 1669 оны 7 р сарын 19 нд Парижид Сэн Мард захидал ирж Пирерольд Эсташа Дожэ гэгч хоригдол очно, түүнийг бүх талаар нууцлах хэрэгтэй, маш сэрэмжтэй байлга. Таны хүссэн бүхнийг гүйцэтгэх хүн бол Пупара тэр учрыг сайн мэднэ гэжээ. Энэ хүний хоригдох шалтгаан бол тэр онцгой нууцыг мэддэг байж. Сэн Марч тэр хүнийг ямар буруутайг мэдээгүй. Парижаас Доже ямар нэг нууц задруулагүй биз хэмээн байнга Сэн Мараас Лавлана. Эсташ Доже хүүхэд ахуй цагтаа Людвик 14 тэй тоглож өссөн. Доже ямар хэрэг хийсэн нь нууц ямар ч гэсэн хаан түүнийг бусдын гарт өгөлгүй өөрөө бүх насаар хорих ял ноогдуулсан. Үүнийг цаана хүн нуугдсан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч Эсташ Доже Людвик 14 – ын ах байгаагүй ажээ.
×