Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'хүмүүс'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 6 results

  1. Хаанаас гарсан нь үл мэдэгдэх галаас болж хэдхэн секундын дотор хүн шатаж үнс болдог тохиолдол аль эртнээс хойш гарч байсан гэдэг. Хүний бие өөрөө асан, шатаж байх үед галын температур 3000 градус хүрдэгийг тогтоожээ.Хачирхалтай нь шатаж байгаа хүний хажууд байсан амархан шатах эд материал /цагаан хэрэглэл, хөвөн, цаас/ нь зүв зүгээр байдаг. Өөрөөр хэлбэл орондоо унтаж байгаа хүн галд шатаж байхад түүний цагаан хэрэглэл, хөнжил дэвсгэр нь яагаачгүй байдаг нь сонирхолтой. Яг ийм зүйл 1992 онд Сиднейн гал унтраагч Рон Прайст тохиолджээ. Түүнийг орондоо авалцан шатаж нас барахад түүний цагаан хэрэглэл, дэр нь огт зүгээр байсан ба дэргэд нь 1м ийн зайтай байсан шүдэнз ч асаагүй байсан нь гайхал төрүүлдэг. 1950 онд Мексикийн шүүх нэгэн сонирхолтой хэргийг таслан шүүжээ. Зочид буудлын эзэгтэйн нөхөр болон Ороско гэгчийг олон хүний нүдэн дээр эхнэрээ амьдаар нь шатаасан гэж буруутган, цаазаар авах ялтулгажээ. Тэр орой үйлчлүүлэгчид зочид буудлын нэгдүгээр давхрын бүүдгэр гэрэлтэй танхимд ханан пийшин дээр галууны мах шаран хооллох гээд сууж байв. Эзэгтэйн нехөр шарж буй галууны савхин буйдан сандал дээр суун олныг ажиглаж байлаа. Гэтэл нам тайван байдлыг эзэгтэйн чанга дуу эвдэв. Эзэгтэй суусан сандал дээрээ татвагнан нүдээ бүлтийлгэн амь тэмцэж байхад түүний бие дээгүүр цахилгаан гялалзаж байв. Агшин зуурт эзэгтэй алга болж, бүв бүтэн үлдсэн буйдан сандал дээр түүний үнсэнд дарагдсан хувцас л үлджээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар ч юугаа ч мэдэхээ байсан нөхрийг нь баривчлан авч одов. Судлаачдын хэлснээр, пирокенезийн золиос болсон хүмүүсийн бие цогцос тэр чигтээ үнс нурам болтлоо шатдаггүй аж. Хэдхэн жилийн өмнө Монголд, Аранжин гэх малчин залуу хээр зам дээр шатжээ. Түүний цогцсыг суугаа чигээр нь олсон байна. Цогцосны гар, бүх бие нь нилдээ зууралдсан нялцгай зүйлээр бүрхсэн байжээ. Хамгийн гайхалтай нь, түүний өмсөж явсан хувцас нь шатаагүй байсан бөгөөд цогцос нь хав хар, занданшсан маягтай байв. Нас барсан малчин залуугийн хөрш нь дараах сонирхолтой зүйлийг ярьжээ. “Би малаа туугаад түрүүлээд явсан. Тэгээд түүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад очтол тэр замын хажууд явган суугаад нүдээ аньчихсан өмд нь шувтарчихсан байсан. Түүнийг бие засаж байгаа юм болов уу гээд дөхеөд очтол нүүрс шиг пад хар болчихсон байхыг анзаарсан. Түүний араас шинэхэн ялгадаснаас утаа гарч байсан. Би тусламж гуйхаар ойролцоох тосгон руу давхисан юм, Харин Аранжингийн хамаатан садангууд нь цогцсыг нь модон дамнуурга дээр тавих гэсэн боловч тэр нь шатжээ. Цогцсыг авч дамнуургыг үзэхэд банз нь шатаж харласан байсан гэсэн. Тэгээд цогцсыг нь хөртөл хүлээхээс өөр аргагүй болжээ. Сэжигтнээр баригдсан хөршийг нь хорьж, сэжигтний оронд мөн л бөөн үнс, нүүрс болчихсон яс л угтсан байна. 1969 онд Метцель гэх нэгэн эр Люксембургийн жижиг гудамжинд өөрийн машиндаа сууж байгаад хэдхэн секундийн дотор үнс нурам болтлоо шатжээ. Канадын Апьберта тосгонд бүр ч хачирхалтай явдал тохиолдов. Ушүнь Мелби хэмээх хүний хоёр ихэр охин, бие биенээсээ километрийн зайнд өөр өөр газарт байхдаа нэг агшинд зэрэг шатсан явдал байв. 1993 оны хавар Перугийн жижигхэн хот Орельяногийн оршин суугчид бүтэн сайны залбиралдаа ирсэн байсан хүмүүс нэгэн аймшигт явдлын гэрч болцгооно гэж санасангүй. Тэднийг харж байтал индэр дээр номлолоо уншиж байсан санваартан гараа дээш өргөсөн чигээрээ хөшиж орхив. Түүний цээжнээс гал авалцан, бие нь шатаж буй зулын гал мэт бүхэлдээ галд бүрхэн шатах нь тэр. Айж, цочирдсон сүсэгтнүүд нэг нэгийгээ дайран гишгэж сүмийн хаалган дээр овоорон шахцалдан галаас амьд гарах гэж зүтгэж байлаа. Гэсэн ч сүм болон сүсэгтнүүд галын аюулд өртсөнгүй. Харин шатсан санваартны индэр дээр түүний хувцас нь шатаагүй бүв бүтнээрээ байсан ч дотор нь бөөн үнс нурам л үлджээ. Энэ аймшигт явдлыг хожим сүсэгтнүүд, “Санваартан дайрлаганд өртөснөөс л болсон” гэх маягийн зүйл ярих болов. Тэд санваартныг хийсэн нүглийнхээ төлөе бурхан тэнгэрийн шийтгэлийг амслаа гэдэгт эргэлзэхгүй байхад, зарим хэсэг нь ламтан номын ёсоо умартан, нууцаар порно кино үздэг байсан мэтээр цуурцгааж. Нөгөө хэсэг нь бүр ламын хувцас өмссөн ад чөтгөр байсан хэмээн үзэж байжээ. Гэвч гэрчүүдийн ийм маягийн мэдүүлэгт цагдаа нар яаж ч яадсангүй, хэргийг золгүй явдал гэж үзээд хаахаас өөр арга байсангүй. “Ад чөтгөрийн гал” буюу пирокенез нь хий хоосон ярианы үр дүн биш, харин бодит баримт мөн. Хэдийгээр физик, химийн байр сууринаас ийм зүйл байх боломжгүй ч, амьдрал дээр болсоор л байлаа. Хүний биеийн гуравны хоёр нь ус байдаг ба түүнийг шатаахын тулд хүний биенд байхааргүй их хэмжээний энерги шаардагдана. Зөвхөн хүний цогцсыг л шатаахад 2000 градус халуунаар, дөрвөн цагаас доошгүй хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэд ч ийм хугацаанд шатсаны дараа араг ясыг нунтаглаж бутлах шаардлагатай байдаг. Ийм шаталтыг тайлах гэж дэлхийн олон эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаа боловч үр дүнд хүрэхгүй, зөвхөн таамаг таамаглалаас хэтрээгүй л байна. Саяхан японы эрдэмтэн Ито нэгэн таамгийг дэвшүүлжээ. Түүний бодлоор пирокенезийн шалтгаан нь цаг хугацааны урсгалын өөрчлөлт гэж үзжээ.Жирийн байдалд хүний бие, тодорхой тооны хэмжээний дулааныг боловсруулан гаргаж орчиндоо цацруулдаг. Гэхдээ хэрэв бидний организмын дотор ямар нэгэн шалтгаанаар гэнэт байгалийн физик процессууд огцом удааширч /атомын хөдөлгөөн ч гэсэн/, харин арьсны гадаргуу дээр тэдний хурд тогтмол хэвээрээ байх юм бол боловсруулан гаргаж байгаа дулаан нь зүгээр л орчиндоо цацарч амждаггүй бөгөөд ингэснээрээ хүнийг үнс болгодог ажээ. Сүүлийн үед цөөнгүй эрдэмтэд ерөөсөе зөгнөлт байр суурийг баримтлах болсон. Амьд эс дэхь энергийн эх үүсвэр нь термоцөмийн урвал байдаг. Тэд тодорхой нөхцөл байдал организмын эд эсэд үл мэдэх атомын бөмбөг дэлбэрэлтэй адил энергийн процесс үүсгэдэг. Тэр нь дэргэдэх материйн молекулд нөлөөлдөггүй.
  2. Цахилгаан хүмүүс гэж нэрлэгддэг ухагдахуун ойлголтыг судалсан анхны тохиолдлуудын нэг нь 1846 онд болжээ. 1 р сарын 15 нд Франц охин Анжелик Котэн, тэр дөнгөж 14 настай бөгөөд арваад өдөр үргэлжилсэн хачин жигтэй байдалд оржээ. Түүний гар эсвэл даашинз ямар нэг хүнд зүйлд хүрэнгүүт л тавилга өрөөн дундуур эргэн газраас хөндийрдөг байжээ. Францын шинжлэх ухааны академаас тусгай шинжилгээ судалгааны баг гаргаж судалхаар болж үүнд нь нэртэй физикч Франсуа Араго багтсан байна. “Журналь де деба” сонины 1846 оны 2 р сарын дугаарт энэхүү судалгааны үр дүнг тайлбарлан нийтлэжээ. Арагогийн үзэж байгаагаар охины хүч нь цахилгаан соронзон хүчтэй холбоотой гэнэ. Бяцхан охиныг хажууд нь байхад луужингийн зүү тал тал тийшээ заадаг ажээ. “Цахилгаан соронзон хүч” нь Анжеликд их нөлөөлж конвульсид цөөнгүй ордог ба судасны цохилт нь минутанд 120 цохилдог ажээ. Анжеликд өөртөө болж байгаа юмнаасаа айж гэрээсээ цөөнгүй зугатаадаг байсан байна. Ийм “өндөр хүчдэлийн” сидром анх удаа 1786 онд гарсан байдаг. Түүнээс хойш нэг бус удаа хүмүүс “оч хаяж” ямар нэг зүйлүүдийг татах болон түлхэж эхэлжээ. 1890 онд эмч нар Америкийн иргэн “Өндөр цахилгаан потенцаалтай” Морган гэдэг хүнийг судалжээ. Түүнээс тал бүрт цахилгаан оч цэнэг гарч байжээ. Хөршүүд нь тэдэнтэй уузахаас зугатаадаг, харин мэдээгүй эсвэл мартаад түүнтэй шүргэлцэхэд, гар барихад бүр ухаан алдаж унах тохиолдол байдаг байжээ. Энэ бүхнээс үүдэн хүчтэй цахилгаан соронзон орон “соронзон хүн” гэдэг ойлголт төрөхөд хүргэжээ. Жишээ нь: Америкийн иргэн Мак Кинстрийг эмч нар 1889 онд судалжээ, Түүнийг судалхад тэр маш хурдан алхаж зогсолтгүйгээр явдаг ба хэрвээ тэр зогсох тохиолдолд түүний хөл газарт “наалдан” хөдөлж чаддаггүй болдог байв. Тэр хөлөө салгахын тулд хүмүүсийн тусламжыг авахаас өөр аргагүй болдог байжээ. Түүний биеээс цэнэг гардаг гэж судалгаагаар тогтоожээ. 1890 онд Мерилэнд мужийн коллежийн эмч нар Луис Гамбургер гэдэг “Соронзон хүнийг” судалсан. Түүний биед бүх л төмөр эд зүйл “наалддаг” болжээ. Тэр хурууныхаа үзүүрээр ойролцоогоор хоёр килограмм орчим жинтэй үртэсээр дүүргэсэн шилэн савыг өргөж чаддаг байв. Энэ болон бусад олон тохиолдлууд олон шинжлэх ухааны бүтээлүүдэд тайлбарлагдсан байдаг. Энэ бол “Цахилгаан хүмүүс” ийн дэргэд зүү эргэлдэж, чийдэн унтарч, цахилгаан хэрэгсэл асах болон унтрах эсвэл эвдэрдэг, телефон утасны шугаманд саад, шуугиан үүсдэг. Мөн түүнчлэн хүмүүс гэнэт гэрэлтэж эхэлдэг тухай нотолгоо багагүй байдаг. 1934 оны 5 р сард “Пираногийн гэрэлтдэг эмэгтэй” гэдэг нэр авсан шуугиан тарьсан үйл явдал болжээ. Энэ тухай мэдээлэл дэлхийн сонингуудад анагаахын хэвлэлийн газруудын нийтлэлд хэд хэд дурьдагдсан байдаг. Итали эмэгтэй Монара астмаар өвдөж байсан ба хэдэн долоо хоногийн туршид цээжнээс нь цэнхэр гэрэл гардаг байжээ. Хэдэн секундын завсарлагатай энэ үзэгдлийг олон эмч ажиглаж байжээ. Нэгэн эмч энэ үзэгдэлийг “цахилгаан ба соронзон организмаар үүсгэгдсэн түүний биед хангалттай хөгжсөн болохоор гэрэл гаргаж байна” гэдэг санаа дэвшүүлжээ. Бас нэг эмч “цахилгаан соронзон радиацийн” онолыг санал болгосон ба өвчтөний арьсанд байгаа тодорхой химийн компоненттой холбон тайлбарлах санал тавьжээ. Үнэн хэрэг дээрээ биолюмеисценцийн энгийн ойлголт гэж тайлбарлах гэсэн оролдлого байв.
  3. 1937 1938 оны зааг дээр Хятад, Төвдийн хил залгаа Цинхай мужийн Баян Хар уул хэмээх нурууны орчим Ши Пу Тайн удирдсан археологичдын бүлэг нэвтрэхэд бэрх бүсийг судалсан байна. Тэд хана болтол нь тэгшитгэсэн хад илрүүлжээ. Тэрхүү хаданд харлан харагдах нүхнүүд нь зөгийн аварга том үүрийг санагдуулна. Археологичдыг тоолоход нийт 716 нүх байсан ба бүгд оршуулгын зориулалттай байжээ. Оршуулагдсан хүмүүсийн шарил эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна. Араг яс нь 130 см урттай, биендээ зохицоогүй том тархитай, нарийхан үе мөчтэй байжээ. Тэрхүү ханан дээрээс ямар нэгэн оршлын бичиг олдоогүй бөгөөд гагцхүү өөр хооронд нь цэглэсэн шугамаар холбосон Hap, Cap, од гаригсыг дууриалган зурсан зургууд, мөн үл ойлгогдох бичигтэй чулуун зээрэнцэгүүд илэрчээ. Ши Пу Тай үүнийг устаж үгүй болсон уулын нэг төрлийн сармагчингуудыг оршуулсан, харин зээрэнцэг, зургуудыг энэ явдлаас хожуу аж төрж байсан хүмүүс үлдээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гэтэл сармагчингууд нас барсан нэгнийгээ нарийн дэс дараатай зэрэгцэн орших булшинд оршуулж байсан түүх үгүй. Хятадын Соёлын хувьсгалын үеэр ер бусын араг яснууд алга болж, 716 зээрэнцэг бараг бүгдээрээ эсвэл устгагдсан, эсвэл алдагдсан байна. Гэхдээ зарим нэг музейд Баянхар уулаас олдсон эд зүйлс азаар хадгалагдаж үлджээ. Тэдгээр зээрэнцэгийн гадаргуугаас дагтаршсан чулуулаг наалдцыг хусч салгахад гайхалтай зүйл илэрчээ. Зээрэнцэгүүд кобальт болон бусад металлыг ихээхэн хэмжээгээр агуулж байв. Осциллографаар зээрэнцэгийг бүхэлд нь шинжлэхэд түүнийг тог дамжуулах зорилгоор хэзээ нэгэн цагт цэнэглэж байсан мэт хэлбэлзлийн хэмнэл илэрсэн байна. 1962 онд Бээжингийн Шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуй зээрэнцэг дээрх бичээсийн заримыг хөрвүүлжээ. Гэвч тэр даруй профессорын судалгааг зогсоож, олон нийтийн хүртээл болгохгүйн тулд арга хэмжээ авсан юм. Учир нь Баянхар уулын орчимд 12 мянган жилийн өмнө харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай мэдээллийг Цум Ум Нуй тайлжээ. Гэвч 1963 онд тэрээр эрдэмтний зориг гаргаж судалгааныхаа үр дүнг нийтлэхээр шийдсэн байна. Түүний бүрэн илтгэл өдгөө Бээжингийн Шинжлэх ухааны академийн архив, Тайван дахь Тайбейн түүхийн архивт хадгалагдаж буй. Тайлангийн хэсгээс сонирхуулъя: “Үүлсийн цаанаас агаарын хөлгөөрөө дропа ирж газардав. Нутгийн кхам омгийн эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нар мандтал агуйд арван удаа нуугдав. Эцэст нь тэд дропа нар энэ удаад хар буруу санаагүй ирснийг ойлгов”. Энэ бичээсээс дропа гэгч нар Баян Хар уулын орчимд нэг бус удаа газардаж байсан, мөн тэд нутгийн ардуудад төвөг учруулдаг байсныг ойлгож болно. Удалгүй Цум Ум Нуй Япон руу цагаачилж, чулуун зээрэнцэгүүдийг судалсан тухай сүүлчийн тайлангаа бичээд 1965 онд нас барсан байна. Энэ явдлын дараахан Хятад зээрэнцэгийн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Гадаадын нэг эрдэмтэн Цум Ум Нуйн судалгааны талаар лавлаж Бээжингийн шинжлэх ухааны академид хандахад манайд ийм судлаач ажиллаж байгаагүй, тэр ч байтугай ийм нэртэй хятад хүн байдаггүй, кхам омгийн тухай ямар нэг мэдээлэл, баримт үгүй гэсэн хариу авсан байна. Хэсэгтээ намжсан энэ түүх 1979 онд дахин сөхөгдсөн юм. Австрийн сэтгүүлч Петер Красса сансрын гийчидтэй холбоотой элдэв домог, түүхийг сонирхон судалж, ном бичжээ. “Шар бурхад хэзээ ирсэн бэ?” номондоо тэрээр оньсогот зээрэнцэгийн асуудлыг хөндсөн байв. Харь гаригийнхны сэдэвт ээлжит бага хурлын дараа түүн дээр өөрийгөө инженер Эрнст Вегерер гэж танилцуулсан дунд насны хүн ирж, 1974 онд эхнэртэйгээ Хятадад очихдоо Баян Хар уулын зээрэнцэгийг санагдуулам зүйл үзсэнээ хуучилжээ. Тэд Хятадын эртний хотуудын нэг Сианиар дайран гарсан байна. Энэ хотоос холгүй орших Баньпо хэмээх музейг чулуун зууны үеийн тосгоны суурин дээр байгуулсан байв. Музейн үзмэр дунд голдоо нүхтэй хоёр зээрэнцэг байхыг эхнэр, нөхөр Вегерер олж харжээ. Тэдний хувьд энэ нь бөөн завшаан болсон юм. Зургийг нь авч болох эсэхийг лавлахад музейн захирал эмэгтэй татгалзсангүй. Харин зээрэнцэгийн тухай сонирхоход захирал ээрч гацсанаа эдгээр нь шавраар хийгдсэн, эртний хүмүүс зан үйлдээ ашигладаг байсан, манай музейд зөвхөн шавар зүйл л тавигдсан байгаа гэжээ. Гэхдээ зээрэнцэгүүд харваас шавар биш байлаа. Вегерер гартаа барих хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд захирал мөн л зөвшөөрчээ. Зээрэнцэгүүд нэлээн жин татаж байв. “Би геологич биш л дээ. Гэхдээ гантиг чулуугаар хийгдсэн юм шиг санагдсан. Ямартаа ч энэ нь ногоон саарал өнгөтэй, боржин чулуу шиг хатуу материал байсан. Захирал эмэгтэй эдгээр зээрэнцэг музейд ямар шугамаар ирсэн тухай ямар нэг мэдээлэлгүй байлаа” гэж Вегерер ярив. 1994 онд Петер Красса Хятадад ирж, Баньпо музейгээр зочилжээ. Гэтэл 20 жилийн өмнө Вегерер зургийг нь авсан зээрэнцэгүүд байсангүй. 70 аад оны дунд үед музейн захирлаар ажиллаж байсан эмэгтэйг Европоос ирсэн хосыг зочилсны дараахан татаж, сураг нь алдарчээ. Музейн одоогийн захирал профессор Ван Жижүн зээрэнцэгүүдийг үзмэрээс хасаж, тэр цагаас хойш хэн ч барааг нь хараагүй гэжээ. Тэрээр: “Та бүхний сонирхлыг татаж байгаа тэр зээрэнцэгүүд одоо энд байхгүй. Учир нь тэдгээрийг хийсэн материал нь музейн үзмэрүүдээс тэс өөр юм” гэж хэлсэн байна. Сэтгэл нь гонсойсон Красса захирлыг элдэв асуултаар булж гарав. Аргаа барсан захирал түүнийг албан өрөөндөө оруулаад археологийн хятад сурах бичгийн хуудсыг эргүүлж гарав. Тэгснээ тэрээр нэг зураг руу хуруугаараа чичжээ. Тэр зурган дээр голдоо нүхтэй зээрэнцэг дүрслэгдсэн байв. Тэр бол Вегерер зургийг нь авсан өнөөх алдартай Баян Хар уулын зээрэнцэг мөн байлаа. Нутгийн хууч яриа, домогт шар арьстай, үзэшгүй муухай зүстэй одой хүмүүс тэнгэрээс буусан тухай өгүүлдэг. Английн архивуудад 1947 онд Баян Хар уулаар аялсан доктор Кэрил Робин Эвансын тухай мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэрээр уулын орчим аж төрж байсан зопа хэмээх үндэстнийг илрүүлжээ. Зопа нар гадаад ертөнцтэй ямар нэг холбоогүй, алслагдсан ууланд амьдардаг бөгөөд өндрөөрөө 120 см орчим хүмүүс байв. Робин Эванс тэдний дунд хагас жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр зопа нарын хэлийг сурч, түүхийг судалж, зан заншлыг ажиглажээ. Тэрхүү эрдэмтний хамгийн гайхалтай нээлт нь зопа үндэстний гарлын тухай домог байлаа. Тэд өөрсдийгөө Сириус гаригаас ирсэн хүмүүсээс гаралтай гэж үздэг байжээ. Зопа нарын өвөг дээдэс төрөлх гариг руугаа буцаад нисч чадаагүй бөгөөд Баян Хар уулын бэлд амьдрахаар болжээ. 1995 оны сүүлээр Төвдтэй хил залгаа Хятадын Сычуань мужид аж төрдөг, өдий хүртэл хүн төрөлхтний мэддэггүй омгийг нээсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна. Тэр омгийнхон ердөө 120 иодхон хүнтэй. Нэг гайхалтай онцлог нь тэдний өндөр юм. Хамгийн нуруулаг нь 1 метр 15 см ээс хэтрэхгүй. Тэд арай өнөөх зопа, эсвэл кхам омгийнхны үр сад биш биз дээ?
  4. Зарим эрдэмтэн хэдэн зуу, мянган жилийн өмнө хүн төрөлхтөн усан дор амьдрах болсон гэж үзэж одоо ч Ихтиандруудыг хайсаар байна. Оросын зохиолч Александр Белаевын зөгнөлт зохиолоор хийсэн “Газар уснаа явагч хүн” киноны Ихтиандрыг та санаж байгаа биз дээ? Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид шинжлэх ухааны үүднээс тайлбарлах аргагүй этгээд, гаж содон хүн, амьд биетүүд байсаар иржээ. Түүхийн он тооллын шарласан хуудсуудад тэмдэглэгдэн үпдсэн итгэмээргүй баримтуудаас өгүүлье. Энэтхэгийн эртний rap бичмэлүүдэд усан дор амьдардаг данав үндэстэн нийт 300 сая хүнтэй гэж өгүүлдэг. Улаан тэнгисээс Оанк /Иона/ гарч ирэн Вавилонд ном айлдаж байсан тухай домог дорнын орнуудад өргөн тархсан. Дундад зууны эхээр, Византийн император Маврикиягийн үед жанжин Менас Нил мөрний усанд лусын дагина хөвөхийг харжээ. Тэр урт үстэй, том хөхтэй байсан гэнэ. Кавцини өөрийн “Космограф” номонд далайн хүмүүсийн тухай “Испвнийн эрэг дээр хүн шиг нүүртэй, цагаан сахалтай амьтад амьдардаг” гэж өгүүлжээ. XIX XV зууны үед Армяны Ван нууранд гар хөлийн хуруу нь сарьсаар холбогдсон хүмүүс хөвдег байв. 1400 онд сүү зарагчид лусын гүнжийг олж, Гарлем хотын захиргаанд аваачжээ. Тэр даашинз өмсч, ноос ээрч сурсан ч үргэлж далай руугаа буцах гэдэг байв. Хэдэн жилийн дараа тэр нас баржээ. XVI зууны үед загасчдын торонд халзан бөгөөд өтгөн урт сахалтай хачин амьтан оржээ. Түүнийг Орфордын цайзад байлгаж байгаад далайн эрэг дээр авчрахад гурван давхар саадыг даван зугтаажээ. Гэвч хачирхалтай нь тэр буцаж ирсэн. Тэр ордны усан санд ганцаар хэдэн cap байв. Түүнд загас өгөхөд амандаа хийхийн өмнө гартаа удаан нухалдаг байсан. Тэр нэг өдөр гэнэт яваад өгчээ. 1819 онд загасчид Зетландын арлуудаас хүн шиг амьсгалдаг лусын гүнжийг олов. 300 жилийн өмнө Испанийн Лиерганес тосгонд усанд загас шиг шумбадаг Франсиска дела Вега Касар хүү амьдарч байв. Нэг удаа хүчтэй урсгал түүнийг далайд хаман оджээ. Таван жилийн дараа далайн Кадис булангийн орчим загасчид байнга загасаа хулгайд алддаг болов. Хүмүүс егеөш тавьтал эр хүн шиг хэрнээ нуруу дагасан, мөн хоолойноос гэдэсний доод хэсэг хүртэл хайрстай, урт улаан шаргал үстэй, гарын хуруунууд нь нимгэн, хүрэн хальсаар холбогдсон амьтан баригдав. Түүнийг Францисканчуудын сүмд авчраад ярьж сургах гэж оролдов. Тэр хэдэн долоо хоногийн дараа “Лиерганес” гэсэн ганц үг хэлжээ. Тэр даруй Лиерганес тосгон руу хүн явуулжээ. Гэтэл Францискогийн эх сургаар ирээд түүнийг танив. Францын Ихтиандр төрөлх тосгондоо амьдрах болсон ч хүн болж чадаагүй юм. Хоёр жилийн дараа тэр Миер гол руу үсэрч ороод дахиж харагдаагүй ажээ. Орон гэргүй Франсуа гэгч эр саяхан болтол Парис хотын ойролцоо Сена мөрний ёроолд амьдарч байжээ. Тэр усан дотор хэдэн cap резинэн гуурсаар амьсгалж, хоногт нэг удаа юм идэхээр хуурай газар гардаг. Франсуа цахлай шувууг барьж түүхийгээр нь иддэг байв. Түүнийг ослоор өнгөрсний дараа задлан хийхэд усанд удаан байснаас гар, хөлний хуруунууд нь хоорондоо сарьсаар холбогдсон мэт болжээ. Гондурасын загасчид акулын ходоодноос ер бусын амьтан олжээ. Профессор Эрнесто Морулес энэ тухай Пуэрто Кортесын эрдэм шинжилгээний хурал дээр “Түүний араг ясны дээд хэсэг хүнийх, харин ташаанаас доошоо загасных. Тэр лусын дагина эсвэл сирена байх” гэж мэдэгджээ. 1931 онд хүн толгойтой далайн хав мэт хачин амьтан Кейптаунаас холгүй Сальданья буланд харагджээ. Түүн рүү жад шидэж, хоёр удаа буудсан ч үхсэнгүй далайн гүн рүү шумбаад арилжээ. 1974 оны зун Канин хагас арлын Ненец тосгоны гурван сурагч Цагаан далайд цутгадаг Вижес голын ойролцоо тас хар усээр бүрхсэн амьтан олж харжээ. Нойтон биетэй тэрээр бараг эгц хад руу авирч улмаар тайга руу арилаад өгчээ. Туүний тавхайн мөр нь нарийхан, хурц өнцөгтэй байв. 1982 онд Байгаль нуурын эрэг дээр тагнуулынхан цэргийн сургалт явуулж байв. Гэнэт нэг нь орилон уснаас гарч ирээд “10 15 метр зайд 3 метр хэртэй өндөр бөмбөгөр малгайтай хүн хөвж байна. Араас нь бас хоёр Ихтиандр дагаж байна” гэжээ. Тэд ямар ч акваланг, аппарат хэрэгсэлгүй бөгөөд мөнгөлег бариу комбинзонтой гэнэ. Долоон хунтэй тусгай баг тэдний араас орж, тор шидтэл гэнэт ямар нэг хүч тэднийг гадаргуу руу асар хүчтэй шиджээ. Уг нь тэд декомпрессийн зогсолт хийн аажмаар дээшлэх ёстой байв. Бүгд кесоны евчнаөр өвдеж, гурав нь нас барж, бусад нь тахир дутуу болжээ. 25 сая жилийн настай Байгаль нууран дээр Ихтиандруудыг дахиж хэн ч хараагүй гэнэ. Бид сансрын харь гаригийнхан эсвэл далайн Ихтиандруудын хэнтэй нь эхэлж холбоо тогтоох талаар эрдэмтэд маргасаар байна. Эсвэл аль хэдийн тогтоочихоод нууцалж байж болох юм. Учир нь хүн төрөлхтөн өөрсдөөс нь өндөр хөгжилтэй биетүүдтэй холбоо тогтоох цаг ирээгүй байгаа бололтой. Далайн гүнд амьдрал байх ёстой Хүний төрөлх орчин болох хуурай газар, дэлхийн гадаргуугийн ердөө дөрөвний нэгийг эзэлдэг. Гэтэл үлдсэн хэсэг нь далай тэнгис. Иймээс тэнд заавал оюун ухаан байх ёстой гэж ихэнх эрдэмтэд үздэг. Амьдрал усанд анх үуссэн гэдэг. Тэгэхээр хэрэв далай тэнгист оюун ухаан байдаг бол хүнийхээс 1,5 сая жилээр ах байх ёстой. Дэлхийн далай сайн судлагдаагүй, тэгээд ч далайн 10000 метр гүнд очсон хүний тоо сансарт ниссэн, саран дээр хөл тавьсан хүмуүсээс хавьгүй цөөн. Дэлхийн хамгийн өндөр цэг Эверест 8848 метр. Тэнд олон хүн хөл тавьсан бол дэлхийн хамгийн доод цэг гэгдэх 11034 метр гүн Марианы хонхроос ч гүн газар байхыг үгүйсгэхгүй. 6000 метр гүнээс доош бидний мэдэхдалайн амьдрал дуусдаг. Батискаф 11000 метрийн гүнд буусан ч тэнд зураг авах чадвартай аппарат байгаагүй. 11 км аймшигт даралт, мөсөн харанхуйд буухаас дэлхийгээс cap хүртэлх 400000 км зайг туулах нь хялбар гэнэ. Иймээс далайн гүн сансар огторгуйгаас ч бага судлагджээ. Далайн гүнд оюун ухаан байдаг XX зуунд далай тэнгисүудэд 200 метр хүртэл диаметртэй гэрэлтдэг цагирагууд харагддагийг илрүүлсэн. Цагирагууд секундэд 30 метр хурдтай эргэлддэг гэнэ. “Кон Тики” салаар аялсан Тур Хейердал “Бидэн дээр өдер болгон сониуч зочид ирдэг… Харанхуйд ховсдох мэт харцтай том нүд биднийг айлгадаг… Мөн хэдэн бөөрөнхий толгой эсвэл метрийн диаметртэй бөмбөлөг гарч ирээд амьтан шиг гэрэлтдэг. Хэлбэрээ өөрчлөн зууван, гурвалжин болсноо гэнэт хоёр хэсэгт хуваагддаг. Тэд гурван хэсэг болсон. Нэг нь л 6 8 метр хүртэл урт байсан” гэж бичжээ. Атлантидчууд одоо ч амьд Атлантын далайн гүнээс дохио иржээ. АНУ ын Тэнгисийн цэргийн хучний дээд сургууль улсынхаа дорнод эргээс 150 км зайд усан доогуур алсын холбоо барих туршилт явуулжээ… Нэг км урт антенн тавьсны дараа гэнэт үл ойлгогдох дохио иржээ. Эхлээд дохионы цуурай мэт байснаа дараа нь нууцлаг кодолсон мэдээлэл ирж эхлэв. Цэргийнхэн эхлээд антенн эвдэрч гэж үзээд туршилтыг хэд хэд давтав. Гэтэл яг нөгөө байдал давтагджээ. “Алс хол гүнд хэн нэгэн бидний дохиог хулээж аваад анхаарлыг татахын тулд эхлээд давтаж явуулсан. Дараа нь яг энэ долгион дээр өөрсдийн мэдээллийг явуулж байгаа мэт байсан” гэж эрдэмтдийн нэг нь мэдэгдлээ. Дохио Атлантын далайн бараг судлагдаагуй хэсгээс 8000 метр гүнээс ирж байв. Цэргийн шинжээчид дохиог компьютерээр судлаад дэлхийн мэдэхгүй хэлээр кодолсон мэдээлэл ирж байгааг тогтоов. Тэгээд эдгээр туршилтыг чанд нууцлан энэ талаар дахин ямар ч мэдээлэл егөхөө больжээ. Гоц хүмүүсХүн усан дор нэг минут орчим байдаг, харин сувд түугчид 2.5 3 дахин удаан байх чадвартай. Германы дайвер Том Зитас 2007 оны 8 р сард 15 минут хоёр секунд байж дээд амжилт тогтоосон. Тайландын Сурин арлын уугуул оршин суугчид болох мокенууд усан дор бүр 10 метр ба түүнээс илүу гүнд ч биднээс илүу сайн харж, 1.5 мм зүйлийг ч ялгадаг. Тэд ингэхдээ нүдний хүүхэн харааг маш өчүүхэн болгож, нудээ аяганаас нь гаргаж бүлтийлгэдэг ажээ. Тэгэхээр далайн хун заавал заламгайтай байх албагүй гэнэ, далайн яст мэлхий уушигтай хэрнээ гурван цаг усан дор байдаг.
  5. Evangelista Lennox

    Хараагдсан хүмүүс

    Бидний өдөр тутмын амьдралд хараал тусах, хар цагаан хэл ам хүрэх, нүдний хор орох зэрэг үзэгдэл нилээд өргөн тохиолддог гэнэ. Хараал туссанаас болж, хичнээн амьдрал сүйдэж, хичнээн хүн эдгэршгүй өвчинд өртөж, амь насаа алдсаныг тоолж баршгүй. Ялангуяа алдартнууд, яруу найрагч, дуучин, зураач, улс төрчид үүнд их өртдөг аж. Энэ нь уран бүтээлийн онгодоо гээх, амьдралаас уйдах, хүч тамиргүй болох, өвчин зовлонд өртөх, ухаангүй бодлогогүй үйлдэл хийх, алхам тутамдаа бүтэлгүйтэх, хань ижлээ алдах, үхлийг санаашран хүсэмжлэх, гэнэтийн үхэл зэргээр илэрдэг юм байх. Бид шинжлэх ухаанд итгэдэг, материалист үзлээр хүмүүжсэн улс. Иймээс цаг бусын гэнэтийн үхэл, эдгэршгүй хүнд өвчин зэргийг төрөлхийн сул дорой бие, буруу зуршил, муу ген, амьдралын хүнд нөхцөл, зовлон зүдгүүр, нийгмийн байдалтай холбохоос бус хэн нэгний атаархуу муу бодол, авьяас билэгт хорссон муу хүчний нөлөө, хараал гэж үздэггүй. Гэтэл муу санаатнуудын гоо үзэсгэлэнг бөхөөх оролдлого, үл ойлголцол ба дайсагнал, Бурхнаас заяасан авьяастны дэргэд өөрийн дутууг мэдэрсэн атаархал, өшөө авалт зэрэг нь аймшигт хараал болон хувирдаг аж. Дэлхийн түүхэнд мөнхөрсөн олон агуу хүн хараалаас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Оросын яруу найрагч Михаил Юрьевич Лермонтов Оросын яруу найрагч Михаил Юрьевич Лермонтов ер бусын сайхан эр байжээ. Гэвч тэр огцом ууртай, хүнд характертай, хор шартай хүн байсан. Түүнд олон хүн атаархдаг байв. Пушкиний үхлийн талаархи шүлэг нь олны анхаарлыг татаж, нэрд гаргасан. Иймээс Лермонтов амархан хараалд өртсөн аж. Түүний зожиг, ганцаардмал байдал, бүхний эсрэг тэмцэж, үргэлж хорсолдоо буцалж явдагийг анзаарсан эмээ (ЕЛ.Арсеньева) нь хараалын тухай тааварласан ч цаг тухайд нь арга хэмжээ авч чадаагүй. Лермонтов эмээ дээрээ очих гэж байсан ч маш хүчтэй хараалын нөлөөгөөр тэнэг халз тулаанд амь үрэгджээ. Түүнийг Мартыновтой тулалдан 27 тойдоо нас барсны дараа ч хараал үйлчилсээр. Тархан дахь түүний шарилын хөшөө “уйлдаг”, үргэлж ус дусагнаж, гараа хүргэхэд шал нойтон байдаг гэнэ. Сергей Есенин болон Айседора Дункан Оросын Сергей Есенин, Айседора Дункан нарт бас хар хэл ам хүрчээ. Тэд гадаад төрх, зан авир, сонирхол гээд бүх юмаараа тохирсон, ёстой төгс хос байсан. Хоёул авьяастай, эрч хүчтэй, дайчин улс. Тэдний хайр дурлал бусдын атаархлыг төрүүлсэн юм. Есенин, Дункан нар бал сараа тэмдэглэн Европоор аялж байхдаа xaраалд өртсөн гэдэг. Тэд уран бүтээл, алдар цуугийн оргил үедээ явсан юм. Маш хүчтэй хараал тэдний ухамсар, далд ухамсарт нөлөөлснөөр амьдрал нь учир утгагүй болж, сэтгэл гутрал, уйтгар гунигт автжээ. Энэ төрлийн хараалыг бүрэн хэмжээний гэдэг, өөрөөр хэлбэл үхэлд хүргэж дуусдаг аж. Ийм байдалд орсон хүн амьдралыг сонирхохоо байж, хүсэл зориг нь дарамтанд орж, үхлийг эсэргүүцэж чадахаа байдаг. Есениний хожмын шүлгүүд дан үхлийн тухай өгүүлдэг нь үүнийг нотолдог. Айседорт мөн хараал нөлөөлж, урьдын адил гайхамшигтай бүжиглэхээ больсон. Ингээд хоёул эмгэнэлтэй өнгөрсөн. Есенин 30 тайдаа хүнд гутралд автаж, зочид буудлын өрөөнд халаалтын хоолойноос өөрийгөө дүүжилсэн бол Айседорагийн хүзүүний ороолт машины дугуйд орооцолдож хоолойг нь боож алжээ. Хараал заримдаа бүхэл бүтэн гэр бүл, удмаар нь хөнөөдөг. Индира Ганди болон түүний хүү Ражив Ганди Энэтхэгт хараал хийх нь түгээмэл тархсан. Индира Ганди, түүний хүү Ражив Ганди нарт илгээсэн гэр бүлийн хараал нь өвчин, характер өөрчлөгдөх зэргээр илрээгүй. Тэд өөрийн бус үхлээр үхэх үйлтэй байж. Хамгийн аймшигтай нь энэ бол удам дамжсан хараал байсан. Алан хядагчид 1984 онд Индираг, 1991 онд хүүг нь хөнөөжээ. Америкийн ерөнхийлөгч Жон Кеннедийн гэр бүлд мөн ийм явдал тохиолдсон. Жон 1963 онд Далласт, түүний дүү Роберт 1968 онд Лос Анжелест алагдсан билээ. Гоголь Оросын зохиолч Гоголь хараалд өртсөнөө мэдэж байсан. Тэр хараал, далдын хүч, тарнийн ёс зэрэгт итгэдэг төдийгүй эдгээр үзэгдлийн гүнд нэвтэрч чадсан. “Вий”, “Тавдугаар сарын шөнө буюу живж үхсэн бүсгүй”, “Алдагдсан бичиг”, “Аймшигт өшөө авалт” зэрэг түүний бүтээлүүд үүнийг баталдаг. Гоголь өөрт нь илгээсэн хараалын улмаас зовж тарчлан үхэж, аймшигтайгаар өнгөрнө гэдгээ мэдэж байсан ч үйлийн үр хэмээн үзэж, хариулах гэж оролдоогүй. Тэгээд ч маш хүчтэй бөө л үүнийг хариулж чадах байв. Харин Гоголь гүн сүсэгтэй нэгэн учир хараалыг Бурхны шийтгэл гэж хүлцэнгүй хүлээн авч, мөргөл залбирал, гэмшлээр л нүглээ цайруулна гэж итгэж байв. Гоголь найз нөхөд, танилууддаа хандан “Намайг үнэхээр үхсэн гэдгийг мэдээгүй цагт бүү оршуулаарай” гэж мөн ч олон удаа захиж сануулжээ. Гэвч түүнийг нас барахад бүгд тэр тухай таг мартаж, Даниловын сүмийн газар оршуулав. 1931 онд Гоголийн шарилыг Новодевичийн оршуулгын газар руу зөөхөөр нээхэд авсны дотор тал тэр чигээрээ урагдан ноорсон байв. Түүний аймшигт зөн совин үнэн байжээ. Амьддаа хамгийн их айж явсан юм нь биелж, тэрээр амьдаараа оршуулагдан газрын гүнд авсан дотроо тарчилж үхсэн юм.
  6. Эрт дээр цагт зарим хүмүүсийг, хүний дүрд хувилсан чөтгөр шулам хэмээн тамлаж цаазалдаг байжээ. Яг тийм юм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй боловч зарим нэг алуурчдын амьдрал, тэдний уйлдсэн хэргийг харахад ийм хүмүүс байж болох мэт өөрийн эрхгүй санагддаг билээ. Жиль де Раис Дундад зууны үед Францад Жиль де Раис гэгч нэгэн тайж байсан бөгөөд тэр өөрийн шилтгээнд гэмгүй номхон олон зуун хүүхдийг тамлан хороосон гэдэг. Тэрбээр 300 гаруй хүүхдийн махыг идсэн махчин аж. Франц. 1432 он, 7 сар, Бретань мужид нар хайр найргүй шарна. 12 настай навсгар хувцастай хүү Магекань цайзны үүдэнд ирэв. Тэр 10 км алс оршдог тосгоноос нэгэн бичиг авчирчээ. Хаалга тогшихдоо тэр хүү намайг юугаар шагнах бол гэж бодож байв. Нэг зарц түүнийг удирдаж цамхгийн хойд өрөөнд авчирав. Том царсан хаалга онгойн “Ашгүй чи ирэв уу, нааш ир” гэсэн тод дуу сонстов. Том ноёноос сүрдсэн хүү зугатах юмсан гэж бодов. Гэвч чичирсэн гараар түүнд бичгийг өгч: “Сэр, де Раис, танд шинэ мэдээ авчирлаа” гэв. Жиль де Раисын нүдэнд хүйтэн гэрэл гялалзан: “Хувцсаа тайл. Чамайг надад хэрэгтэй үгүйг үзье” гэхэд айсан хүүхэд тамтагаа тайлах гэж удахад тэр хурц илдээр чичин: “Чи миний хэлснийг ойлгохгүй байна уу? Хувцсаа тайл!” гэж зандарлаа. 3 цагийн дараа цусны амтанд ихэд согтсон Раис сандалд тухлан зарцаа дуудаж”3амд гар” гэж тушаалаа. Сэглэгдсэн хүүхдийн цогцосыг зарц авч гарахад Раис бүүвэйн дууг аялсаар үлдлээ. Шавийнхаа төлөө санаа зовсон ламтан Жулиацци цайзад очиход өөдөөс нь “Энд тэр хүүхэд чинь алга” гэлээ. Маргааш нь 9 настай нэг хүүхэд цайзаас буцаж ирсэнгүй. Энэ өдрөөс эхлэн энэ ноёны зарц нар өдөрт нэг хүүхэд цайзад авчирдаг болжээ. Хүүхдийг мөчлөж толгойг нь аван иддэг Раис бузар хүслээ хангадаг байжээ. Олон түмэн дургүйцэн байсан боловч язгууртан, хязгааргүй баян хүнийг яаж ч чадахгүй байв. Гэвч 8 жилийн дараа энэ цуст үйл ажиллагаа зогссон юм. Бретаний герцог энэ явдлыг сонсоод мөрден байцаах ажил явуулжээ. Энэ нь батлагдсан учир Раисыг хоёр зарцынх нь хамт баривчилжээ. “Яагаад та ингэдэг байсан бэ?” гэсэн асуултанд тэрээр: “Би их уйддаг байсан. Сайн хооллосны дараа ахиад өөр юм хүсдэг байлаа. Би гэмшиж байна. Эцэг эхэд нь миний харамслыг илэрхийлээрэй” гэжээ. Иргэний болон 300 гаруй хүүхэд алсан түүнийг дүүжлэн алахаар ял сонсгожээ. Түүнийг 1440 оны 10 сарын 5 нд Нат хотын дарь эхийн сүмийн талбайд амьдаар нь шатаан цаазалжээ. Үүний дараа Румынд цус сорогч Дракула гүн, Унгарт олон зуун тариачин эмэгтэйчүүдийг алсан Элизабет Батори гүнж зэрэг хэд хэдэн аймшигт алуурчид төрсөөр 20 р зуунтай золгов. Гэвч хорьдугаар зууны алуурчдын дэргэд дээрх алуурчид харгис хатуу авираараа юу ч биш мэт санагдана. Энэ бүхнээс үүдэн хорьдугаар зууны хүмүүс улам харгис ширүүн болоо юу гэж эрхгүй бодогдох болжээ. 1948 1963 оны хооронд Колумбын алуурчин Теофило Рохас янз бүрийн мэдээгээр 592 оос 3500 хүртэл хүн алсан тухай мэдээ бий. Өөр нэгэн Колумб эр Алонсо Лопес 1973 1980 оны хооронд насанд хүрээгүй 300 хүүхдийн амийг хороожээ. Түүний зааж өгсөн газруудаас 163 хүүхдийн булж нуусан цогцсыг ухаж гаргасан юм. Колумбын цуврал алуурчин Алонсо Лопес Английн цус сорогч Жон Хейг 1944 1950 оны хооронд 9 хүн алсан бол хуучин ЗХУ ын иргэн Чикатило 8 жилинй дотор 53 хүнийг хүчиндэн цаазалж, Москва хот орчимд морин заводод ажиллаж агсан аварга могой гэгдэх Головкин 1984 оноос баривчлагдах хүртлээ 11 жаалхүүг хүчиндэж тамлан хороожээ. Дэлхийд зартай цуврал алуурчин Чикатило Ийнхүү хүн төрөлхтнийг цочоосон хамгийн харгис цуврал аллага үйлдэгчид ХХ р зуунд төрсөн болохоор бидний амьдарч буй эрин зуунд яагаад алан хядагчид, тамлагчид олон тоогоор төрнө вэ гэсэн бодол хүн бүрт байдаг байх. Зарим нэгэн хүн яагаад ийм гаж донтон болж төрнө вэ? Энэ бүхэнд хариу байна уу? Сэтгэл судлаачид энэ алуурчдын сэтгэл санааны байдлыг ойлгох гэж хичээж. тэдэнтэй шоронд удаа дараа уулзаж, харилцан ярилцаж, тэднээр үхэхийнх нь өмнө сэтгэлийн үгийг нь бичүүлж авахыг хичээдэг байна. Энэ алуурчид хийсэн хэргийнхээ төлөө, өөрийнхөө тухай юу гэж ярьдгийг одоо сонирхъё. Хейг Тэр дарамт шахалтын дор “Миний наминчлал” гэдэг богино хэмжээний дурсамжууд бичин үлдээсэн юм. Тэр шоронд цаазаар авахуулахаа хүлээн суухдаа энэ бүхнийг бичсэн билээ. Хүн алж, хоолойг нь огтлоод халуун цусыг нь сорон уудаг байсан жинхэнэ цус сорогчийн өөрийгөө хамгаалах гэж оролдсон эмгэнэлтэй, бас сэтгэл санаа хэвийн биш үедээ бичсэн дурсамж юм. Хейгийн анхны хохирогч нь сайн найз Уилъям Сван нь байлаа. Энэ явдал 1944 онд болжээ. “Намрын нэгэн үдэш би Свантай кафед таарсан юм. Тэр цэрэгт татагдахаас айж, түгшсэн байх бөгөөд нуугдмаар байна гэж надад үнэнээ ярив. Тэр цагаас хойш бид найзууд болж байнга уулзалдах болсон. Тэр эцэг эхтэйгээ намайг танилцуулсан юм. /Хожим нь би түүний эцэг эхийг ч алахаас өөр аргагүй болсон./ Нэгэн шөнө би түүнийг гэртээ урьж хонгилд байгуулсан засварын газраа үзүүлэхийг хүссэн юм. Тэр тэнэг надтай хамт явж билээ. Би түүнийг хутгаар аллуу, төмөр хоолойгоор цохилуу одоо санахгүй байна. Дараа нь тонгоргоор хоолойг нь огтлов. Эхлээд би аяганд цусыг нь юүлж уух гэж оролдсон боловч их эвгүй байв. Яаж юүлэхээ ч мэдэхгуй байлаа. Би түүний биеийг угаагуур дамнуулан хэвтүүлээд хоолойноос нь гарах цусыг шилэн аяганд юулэх гэж оролдов. Эцэст нь би энэ бодлоо орхиод цусыг шууд шархнаас нь сорж эхлэхэд гүн таашаал авч билээ. Буруу юм хийлээ гэх ч юм уу бусад бодол надад огт байгаагүй. Дараа нь унтахаар явсан. Түүний дурсамжийг уншихад тэр хийсэн хэргээ тоочин бичихээс биш өөрөө түүндээ гэмших юм уу санаа зовж байгаа шинж огт алга. Тэр өөрийнхөө тухай бус гадны хүний хийсэн хэргийг тоочин бичиж байгаа мэт. Түүний аймшигт хэргээ нэг нэгэнгүй бичсэн нь бус, харин хүний гэхээр сэтгэлийн ямар ч хөдлөлгүй бичсэн тэр байдал нь гайхахад хүргэнэ. Тэр ямар нэгэн хэрэг үйлдэж байгаа хүний хажуугаар гарахдаа хальт харсан хүн шиг тоочин бичжээ. “Би бол зөвхөн өөрийн биеийн үйлдлийн гэрч юм” гэж тэр бичсэн нь байж боломгүй зүйл юм. Хейг өөрийн гэмт хэрэг хийх болсон шалтгааныг загалмайд тэлэгдсэн Христ бурхан хэмэзн тайлбарласан байх ажээ. Тэлэгдсэн хүн түүнийг хар багаас нь зовоодог байсан гэнэ. Тэр сүмийн найрал дууны хамтлагт дуулдаг байсан бөгөөд Христ түүний зүүдэнд нэг бус удаа орж түүний ороолгуулж шархтсан биенээс нь цус урсгадаг байсан гэжээ. Цусны улаахан өнгө нэг бодлын айлгаж, нөгөө талаар улам даллан дууддаг байсан гэж тэр дурсжээ. Өөрөөр хэлбэл Хейгт цусанд тэмүүлэх хүслийг хөнлөнгөөс нялзааж, үүнд гар оролцсон хүн нь аврагч бурхан өөрөө байсан гэсэн үг ажээ. Эхлээд Хейг энэ тэмүүллийг даван туулах гэж оролдон шашны ёс суртахуунаар сэтгэлээ цэнэглэж бүр шашны номлогч болох гэж оролдож үзэв. Тэр 18 насандаа өөрийн анхны шашны өгүүллийг бичиж тэр нь “Хүний уналтын тухай” гэсэн нэрээр хэвлэгдсэн ажээ. 20 жилийн дараа хатагтай Дюраныг алахдаа Хейг “Би түүний шилэнд нь буудаж алав. Дараа нь хүзүүг нь огтлоод нэг аяга цус уусан. Тэр хүзүүндээ загалмай зүүдэг байлаа. Энэ загалмайг би газарт хаяж дэвслэхдээ дуусашгүй их таашаал авч байсан юм” гэж бичжээ. “Лондон хотыг бөмбөгдсөнөөс хойш бидэнд санаа тавигч, шударга үнэн бурханд би итгэхээ больсон юм. Би улаан загалмайн сувилагчтай хамт байлаа. Гэнэт агаарын түгшүүр хангинав. Сувилагч бид хоёр байраа эзлэхээр гадагш гарсан. Гэтэл бөмбөг исгэрэх аймшигт дууг сонсмогцоо би нүхэнд үсрэн орсон. Толгой дүйрсэн амьтан өндийж иртэл сувилагчийн тасархай толгой миний хөлний дэргэд өнхрөн ирэв. Дөнгөж саяхан надтай хамт байсан, хөгжилтзй, хөөрхөн бүсгүйн толгой байлаа. Бурхан яагаад ийм юм хийхэд саад болсонгүй вэ?” тэгээд би бурханд итгэхээ больж, амьдралд хорссондоо загалмайг дэвслэхдээ таашаал авдаг болсон гэжээ. Хейг үхдэлийг үзэж чаддаггүй байлаа. Хэрэв тасархай толгой түүний дургүйг хүргэдэг байсан бол хүхрийн хүчилтэй саванд устгадаг байсан хүурнүүд цус сорогчийн сэтгэлийг уяруулдаг байсан гэжээ. “Лааны тосон дүр тосонд хайлах мэт, Ричардын бие хүчилд ууслаа. Би том мод барьж түүнийг хутгахад залуугийн хүүр том домбон ёотон цайнд уусах мэт өнгө, хэлбэрээ аажмаар алдав.” … Би тайван, тэвчээртэй хутгасаар хүүрийг бүрэн уусгаж үгүй хийдэг байлаа… Эмх замбараагүй явдлаас шударга бус явдал ноёрхож байх нь дээр гэж би давтах дуртай.” Ийнхүү бурхан сайн юм огт үйлддэггүй мэт сурталчилж, түүний муу муухай үйл болгоны эх үүсвэр нь загалмайд хадагдсан Есүс гэж тайлбарласны дараа аллага үйлдсэнд тэр өөрөө ямар ч буруугүй, харин сайн муугийн тухай саналгүй хүн бүрийн хувь заяаг удирдаж байдаг ямар нэгэн дээд хүч энэ бүхэнд буруутай гэж дахин дахин батлан ярьж байлаа. Энэ байдлыг онцлон авч үзэх хэрэгтэй. Түүнийхээр бол хүн үйлдсэн хэргийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй, хүслээ ч гэсэн чадахгүй. Хүнд хүний ухаан гэж байхгүй. Дээд хүч л бүхнийг удирдах бөгөөд тэдэнд хүний сайн муу үйлд ялгалт салгал хийж санаа тавих ямар ч хэрэг үгүй ажээ. 1950 онд Лондоны энэхүү алуурчны тухай Би Би Си компани кино бүтээсэн байна. Тэр шооч байрын, сүрлэг эр байх бөгөөд түүний гар сүнстэй мэт харагдаж байв. Цус сорогч энэ алуурчинд ер нь хайрлаж хүндэлж явдаг амьд юм бий болов уу? Гэтэл байдаг ажээ. Лондоны алуурчин маань нохойд хэт хайртай байлаа. “Хендерсоны гэр бүлийг үгүй хийсний дараа би тэдний нохойг өөртөө авсан юм. Хожим энэ нохойг сохормогц би хамгийн сайн асрах газарт өгч билээ. Хэрэв хүн, нохой хоёрын аль нэгийг дайрч алах болвол би хүнийг нь дайрна” гэж тэр мэдүүлсэн байна. Харин одоо ЗХУ ын иргэн асан Чикатило гэмт хэргээ юу гэж тайлбарласныг сонирхъё. Сэтгэл зүйчид түүнийг эрүүл болохыг тогтоосон билээ. Сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй. Пушкиныг шүтэн бишрэгч, эхлээд багш, хожим нь хангамжийн хэлтсийн дарга хийж явсан, 20 р зууны хамгийн аймшигт алуурчин энэ эр 53 хүнийг яс, мах болтол нь тарчлаасан алуурчин. “Би бол цэвэрлэгч. Би нийгмийг бохир бузраас цэвэрлэж байсан юм” гэж тэр шүүх хурал дээр мэдэгдсэн байна. Түүнд тамлагдаж алуулсан хүмүусийн ихэнх нь тэнэмэл, орон гэргүй, хамаатан садангүй ганц бие хүмүүс байлаа. Тэд бохир заваан, шалиг самуун, мөнхийн согтуу хүмүүс байв. Гэхдээ Чикатилогийн алсан хамгийн анхны хүн нь гэм зэмгүй есхөн настай хүү байлаа. Чикатило автобусны буудал дээр түүнд дөхөж очжээ. Тэр хүүхдэд таалагдаж чаддаг байв. Тэр үед Чикатило хүүхэдтэй болохыг өөрөө хүсэж явсан бөгөөд эхнэр Фенечка нь жирэмсэн болмогцоо үр хөндүүлсэнд уурлаж, “Чи яаж амьд амьтныг алж чадав” хэмээн орилж байсан гэдэг. Саша хүүгийн цогцсыг Дон мөрний эргийн бутан дотроос олжээ. Хөөрхий хүү бөөн улаан мах болон хувирсан байлаа. Хүүг хүчиндсэний дараа, дур тачаалдаа мансуурсан Чикатило хутгаа гарган нүдийг нь сохолжээ. Ийнхүү Чикатило 8 жилийн урттай, 53 хүний амийг авсан аймшигт замдаа гарсан билээ. Эхний үед тэр алсан хүнээ тоолж тэмдэглэдэг байлаа. Тусгай дэвтэрт нэг бүдүүн зураас татна. Удалгүй энэ олон зураасандаа нүд нь эрээлжлэх болсон тул дэвтрээ усггасан байна. Хейг ч бас алсан хүнээ хүчилд уусгаж мөргүй болгодог байсан. Хейгийн нэгэн адил Чикатило араатан авирынхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж тооцдог ажээ. Түүний хорт санааны хөдөлгөгч хүчийг олох гэсэн шүүгчийн шургуу асуултанд тэр “Тэгмээр санагдаад, татагдаад болдоггүй байлаа. Би татгалзаж чадахгүй байсан” хэмээн хариулжээ. “Татгалзаад болдоггүй байсан’. Өнөөх Хейгийн “дээд хүчинд захирагддаг” гэдэгтэй адилхан байгаа биз? Дээд хүчийг эсэргүүцэх нь утга учиргүй, ашиггүй хэрэг гэнэ. Чикатилогийн дээр энэ Дээд хүч нь үнэхээр байж, түүнээр хар хэргээ үйлдүүлэн, емгөөлж хамгаалдаг байсан юм биш биз гэж зарим хүмүүс бодож байжээ. Хамгийн анх бүр 1984 онд тэр. сэргийлэхийнхний хараанд оржээ. Түүнээс хутга, цус болсон алчуур, хохирогчийг хүлсэнтэй төстэй уяаны тасархайг олжээ. Гэтэл… цусны шинжилгээ хийх явцад Чикатило 2 р бүлгийн цустай байтал цогцос дээр улдсэн үрийн шингэн 4 р бүлгийн цустай хүнийх байлаа. Тэгээд суллан тавьжээ. Юу болох нь энэ вэ? Ганцхан Чикатило цусны бүлгийн тухай Ландштейнерийн хуульд хамаагүй хүн болж таарав. Энэ бол тун онцгой маш ховор учирдаг тохиолдол юм. Цусны бүлэг, үрийн шингэнээс тогтоосон цусны бүлэг хоёр зөрөх явдал сая хүнд ганц таардаг атал яг л энэ аймшигт алуурчин ийм төрсөн нь гайхалтай. Хоёрдугаар бүлгийн цустай байж, 4 р бүлгийн цусны ул мөр орхино. Жинхэнэ чөтгөр шулам, сүнс сүг гэлтэй. Би тэдний өрөвдөлтэй нийгэм, эмх журамд аюул учруулж байсан болохоор хүмүүс намайг зэмлэж, надаас айдаг байлаа. Гэвч би тэдний хараал зүхэл хүрэхгүй ангид хүн гэж Хейг мэдэгдэж байв. “Би бол цэвэрлэгч. Би дэлхий ертөнцийг хогноос цэвэрлэж байв. Энэ хараал идсэн хүний шаар, хог новшнууд хэнд ч хэрэггүй” гэж Чикатило мэдэгдэж байлаа. Хейг ганган хээнцэр хувцасладаг байсан бол Чикатило өвдөг гарсан өмд, урчийсэн пиджак, хуучирсан цүнх барин хангамжийн албаны даргын албаа хашин алхалдаг байв. Цүнхэнд нь барааны дагалдах бичгүүд, улс төрийн товчооны гишуүдийн зурагнууд, саван, хутга, уяа зэрэг зүйлс явдаг байв. Хэрэв Хейг үхдэлээс аль болох зугатаж, тэр ч бүү хэл үхлээс сэжиглэх мэт аль болох хурдан зуйл дуусгахыг боддог байсан бол Чикатило бүр эсрэгээр загнаж, хүний зовлон, аймшигт тамлалд сая таашаал авдаг байлаа. Тэр бол үнэхээр чөтгөр шулам шүглэсэн амьтан байлаа. Тамлагчийн мэдүүлгээс: “Би түүнийг хэлээ гаргахыг тушаав. Үзүүрийг нь огтлов. Тэгээд идсэн. Үргэлжүулэх үү? Эсвэл ийм юм болоогүй юм шиг нүүр буруулах уу? Достоевский ингэж хэлжээ. Хүн дэлхий дээр болж байгаа юмнаас нүүр буруулах эрхгүй. Ингэхгүй байх оюун санааны өндөр шалтгаанууд байдаг” гэжээ. Цогцсыг үрийн шингэнээрээ нялгадаж, хүний маханд цадсан Чикатило гэртээ эргэж ирмэгцээ усны өрөөндөө орж бод идсэн боохой хэхрэн байж цусаа угаадаг байжээ. Эхнэр Фенечка ирэхэд нь шөл халааж, мах хуурах гэж яарна. Та үнэхээр юу ч мэдэрдэггүй байсан гэж үү гэж мөрдөн байцаагч гайхан асуухад үгүй гээд Фенечка цурхиран уйлна. Найман жилийн турш нзг ч удаа сэжиг аваагүй гэж үү? Би хааяа цус олж хардаг байсан. Намайг асуухад, хүнс ачих үед нялчихжээ гэдэг. Тэр чинь хангамжийн албаны дарга байсан болохоор би итгэдэг байлаа. Заримдаа хөнжилд эр хүний үүргээ биелүүлэхийг Феня түүнээс шаарддаг байв. Тамлагч эхнэртэйгээ бараг хавьтдаггүй байсан бололтой. Хариуд нь тэр: Чамд азарга өгөх үү гэж тавладаг байв. Энэ хүнтэй хурьцахын тулд эхлээд биендзз хутга зоолгох хэрэгтэй гэдгийг эхнэр нь мэдсэнгүй. Энэ эхнэрийн үхсэн мэт хүйтэн хөндий байдал нь хүн идэгч нөхрөөс нь илүү мөрдөгчдийг гайхахад хүргэжээ. “Маргааш намайг дүүжилнэ. Яахав, би бурхны шүүхээс айх юмгүй зовж шаналах зүйлгүй хорвоог орхих болно” гэж Хейг бичиж байв. Харин Чикатило шүүх хурал дээр өмдөө тайлан хаяж, бэлэг эрхтнээ гаргаж эсвэл энгэр нь ил харагдах хувцас өмссөн шүүхийн түргэн бичээч хүүхнийг харахаар дур тачаал оргилоод байгаа тул түүнийг соль хэмзэн шаардах зэргээр дөвчигнөж байлаа. Шүүх хурал түүнд цаазаар авах ял оноосныг танилцуулахад тэр интернационалийг чангаар дуулж, дахин өмдөө тайлж чулуудаад шүүгчдэд нууц газраа харуулж байв. Чикатилогийн харгислал нь хүн хүнээ зовоохын туйл мэт санагдаж байв. Гэтэл тайзан дээр шинэ яргачин гарч ирлээ. Сергей Головкин Энэ бол Аварга могой хочтой Головкин юм. 1986 онд анх Москва орчмын ойд хүүхдиийн цогцос олжээ. Головкин тэр үед пионерын зуслан хавиар эргэлдэх хүүхдүүдийг алж байв. Тэр хүүхдүүдийг хүчиндэж, дараа нь алаад арьсыг нь өвчиж давслан, биеийг нь мөчлөн эвддэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам олдох цогцоснууд улам нүд хальтрам болж тамлагчийн арга улам галзуу хүнийхтэй төстэй болж байлаа. Хожим нь тэр морин заводын хашаанд байх өөрийн байрны хонгилд жинхэнэ тамлах өрөө бий болгож хүүхдүүдийг хэд хэдээр нь хулгайлж авчран хананаас унжуулсан тусгай бэхэлгээнд хүлж байгаад бусдынх нь өмнө нэг нэгээр нь ээлж дараалан алж, гэдсийг нь хүүлэн арьсыг өвчин, махыг эвдэн харуулдаг байв. Хүүхдүүд тэднийг бас ийм үхэл хүлээж буйг ойлгон, айж бүлтэгнэн байж байн байн ухаан алдахад Головкин таашаал авч дур ханадаг байв. Хейг хүнийг тэр дор нь алдаг, Чикатило хагас цаг хүрэлгүй дур тавиад хороодог байсан бол Головкины тамлал 12 цаг хүртэл хугацаагаар үргэлжилдэг байсныг сонсохоос хирдхийм. Гэтэл энэ тамлах өрөө нь Оросын засгийн газрын зуслангийн байшингууд байдаг хэсэгт байсныг санах юм бол улам ч харамсмаар. Головкиныг есөн жилийн турш хайсны эцэст баривчилжээ. Тэр шоронд ганцхан хоноод маргааш нь бугдийг тоочин ярьсан байна. Чикатило, Хейг бусад алуурчид хуний нүднээс аль болох зугтдаг бол Головкин энэ саадыг ч давж чадсан бөгөөд газар дээр нь юу хийж байснаа тайлбарлаж зураг авахуулахаас огт татгалзсангүй. Хейг, Чикатило, Головкины хэн хэнийг ч хайж байх уедээ мөрдөгчид ийм аюул нүүрлээд байна. ийм гаж донтон байна гэж зарлаж байсангүй. Энэ нь нам засгийн үзэл сурталтай холбоотой байжээ. Хэрэв сэрэмжлүүлж байсан бол тэр олон хохирогчийн заримыг аврах байсныг хэн мэдлээ. Яагаад алуурчин, яргачин донтнууд хорвоод төрнө вэ? Яагаад тэд хүнийг тамлах үедээ таашаал авдаг юм бэ? Энэ асуултуудад дээрх тамлагчдын өгсөн ярианууд хариу болж чадах уу? Ер нь тэд хүн мөн үү? гэсэн олон асуулт нээлттэй чигээрээ үлдлээ. Үхсэн хүний хий сүнснээс айж зугтахын оронд амьдаараа сүнс сүг, чөтгөр шулам болсон тэднээс л зугатаж явах хэрэгтэй санагдах юм байна шүү та минь.
×