Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'харь'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 7 results

  1. 1956 оны 6 сарын 19 нд WASHINGTON EVENING STAR сэтгүүл хавтсан дээрээ "Нийслэлийн дээгүүр үл мэдэгдэх зүйл нисэв" гэсэн томоос том гарчиг хэвлэжээ. Вашингтоны одон орон судлалын төв болон нисэх буудал үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ) нислэгийн талбай дээгүүр хэдэн минут нисч үзэгдсэнээ маш хурдан алга болсон гэж мэдээлжээ. Иймэрхүү тохиолдлууд АНУ ын нийслэлд ганц тохиолддоггүй ажээ. ҮМНБ ганцаар болон бүлгээрээ нисч ирдэг, зарим үед тойрон эргэлдэж эсвэл зүгээр л тэнгэрт хөдөлгөөнгүй тогтож, заримдаа тэнхлэгээ тойрон эргэлдэж байжээ. Тэдний зүг судалгааны онгоц дөхөж очиход гэнэт хөдөлж маш хурдтай нисэж оддог байна. ҮМНБ дотор хэн байв? Хаанаас нисэж ирсэн бэ? Ямар зарчмаар нисдэг вэ? Ямар даалгавар биелүүлдэг вэ? Үнэхээр нисдэг биетүүд байсан уу? АНУ ын нисэх хүчин Air Force ын гол үүрэг нь агаарын орон зайг хамгаалах бөгөөд 1947 онд үл мэдэгдэх биетүүдийг судлах асар чухал, маш их хөрөнгө зарсан ажиллагааг эхэлжээ. Air Force амар биш даалгавар биелүүлж байв. Хэрэв олон нийтэд тайлбар өгөхдөө болгоомжгүй хандвал хүмүүсийн дунд айдас түгшүүр төрүүлэх байлаа. Air Force нэг талаар хүмүүст ҮМНБ харсан гэрчүүд андуурсан, самуурсан, зүгээр л тэдэнд тэгж санагдсан гэж итгүүлэхийг оролдож байсан ч нөгөө талаар ямар нэг ҮМНБ гартаа оруулахын тулд асар их хөрөнгө мөнгө зарж байв. Нэг үгээр хэлбэл, байдаг гэдгийг нь олны өмнө хатуу үгүйсгэдэг зүйлээ барьж авахыг оролдож байлаа. Сэтгүүлчдэд удаа дараалан энэ бол зөвхөн хий харагдсан зүйл гэж мэдэгдэж байсан ч өөрсдөө энэ хий үзэгдлээ хамгийн хурдан онгоцоороо хөөж байлаа. Air Force жил бүр ҮМНБ судлах төслийг зогсоосноо нийтэд зарладаг боловч цоо шинэ өөр төсөл дөнгөж хэрэгжиж эхэлснийг дурсахаа мартдаг байна. Магадгүй олныг ингэж төөрөгдүүлэх нь сандарч цочирдуулахаас хамгаалдаг сайн талтай ч байж болох юм. Юу л бол. Ганц баталгаатай зүйл нь нууж болох хамгийн удаан хугацаагаар энэ тухай бүх баримт нууцлагдсан нь үнэн билээ. Нисдэг тавагнууд жинхэнэ хөдөлгөөнт биет мөн үү? Дэлхийн 15 хөгжилтэй орнууд, түүний дотор АНУ, Орос хамтран нисдэг таваг, ҮМНБ судлах улсын чанартай төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр орнуудаас Франц улс дангаараа энэ зорилгоор улсын байгууллага байгуулаагүй байна. Үүнээс гадна Франц улс ҮМНБ байдаг тухай огт нууж хаалгүй мэдээлсэн цорын ганц улс ажээ. Германы төслийг удирдаж байсан доктор Херманн Оберт сансрын нислэг, пуужингийн талаар нэрд гарсан мэргэжилтэн бөгөөд өөрийн судалгааны багийн нэрийн өмнөөс нисдэг тавагнууд харь гарагийн гаралтай, сансраас нисч ирдэг нь баталгаатай юм гэж мэдэгдсэн байна. Хэдэн долоо хоногийн дараа доктор Оберт германаас АНУ д шилжин ирж, Алабама дахь REDSTONE ARSENAL нэртэй байгууллагад ажиллах болж, ирсэн дороо ҮМНБ ийн тухай хийсэн мэдэгдлээрээ хамт ажиллагсадынхаа дунд нэрд гарчээ. Британийн засгийн газар олон нийтэд бүрэн мэдээлэл өгөхөөр шийдэж, ҮМНБ ийн тухай бүх л баримтыг ил цацсан боловч, 1954 оны зун энэхүү сайн санааны байр сууриа өөрчилж, ҮМНБ болон түүний тухай мэдээлэл нь цэргийн нууцад хамаарагдахаар заажээ. Британийн ард түмэн маш удаан хугацаагаар ҮМНБ ийн талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Нисдэг тавагнууд үнэхээр хэн нэгний гараар бүтээгдсэн биет мөн үү? 1954 оны 5 сарын 15 нд Air Force ын дарга, генерал Натан Твининг техасын Амариллд мэдэгдэл хийхдээ ... Air Force ын хамгийн шилдэг тархинууд энэ нууцыг тайлахаар оролдож байна. Хэрэв ҮМНБ Ангарага гарагаас нисч ирсэн бол биднээс хөгжлөөр хамаагүй хол алхсан байгаа тул тэдний өмнө бид өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй... гэжээ. Энэ мэдэгдлээс хэдэн долоо хоногийн дараа Балтиморын иргэдийг хамгаалах албаны дарга, хурандаа Франк Милани Air Force ҮМНБ ийн тухай нууцлахаа больж, ард түмэнд үнэн мэдээлэл өгөхийг хүсчээ. Үүний сацуу, түүний албанд хүн ам их суурьшсан газраас ирсэн ҮМНБ ийн тухай тоо томшгүй олон тооны гэрчийн мэдээллүүдийн тухай дурьджээ. Вилмингтоны өдрийн сонин DELAWARE 1954 оны 7 сарын 9 ний дугаартаа Air Force нууцалж байсан нууцыг задруулан "Зуу гаран ҮМНБ ажиглагдсан байна" гэсэн гарчигийн дор хэвлэжээ. Өгүүлэлд Балтиморын одон орон судлалын төвийн олж мэдсэн зүйлсийн тухай баримтууд болон хоёр жилийн хугацаанд нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгийг нийтэлжээ. Эдгээр мэдүүлгүүд нь нууцлагдсан байсан ба Вилингтоны цэргийн бус энгийн хэрэглээний радарууд хүртэл нисдэг биетийг илрүүлэн байрлалыг нь тодорхойлж байсан тохиолдлууд цэргийн нууцад орон бүртгэгдсэн байжээ. Нисдэг биетийн нэг нь маш ер бишийн хэмжээтэй байсан бөгөөд эхлээд Вашингтонд харагдсанаа Балтиморыг зүглэн нисжээ. Энэ нисдэг биетэд анх UNIDENTIFIED FLYING OBJECT (UFO) буюу үл мэдэгдэх Нисдэг Биет (ҮМНБ) гэж Air Force ын ажилчид нэр өгсөн байна. Нисдэг тавагнууд үнэхээр бодит биетүүд үү? АНУ ын засгийн газар тийм гэж үзэж байгаагийн нэг илрэл нь Пентагон ҮМНБ тэй шууд холбоотой хоёр тушаал гаргасан явдал юм. Нэг тушаал нь JANAP 146 В, нөгөө нь CIRU1S (CIRUIS нь ҮМНБ ийн тухай мэдээлэл цуглуулах зааврын эхний үсэгнүүдээс бүтсэн үг. зох) нэрийн дор гарчээ. 1951 онд энэ тушаал гарах үед ҮМНБ ийн тухай ямар ч мэдээллийг хатуу нууцалдаг байлаа. Гэвч үүний дараахан хурандаа Милани мэдэгдэл хийж, "Зуу гаруй нисдэг биет ажиглагджээ" нэртэй өгүүлэл нийтлэгджээ. 1954 онд Пентагон дараагийн тушаалаа REGULATION 200 2 нэрээр гаргасан ба энэ тушаалд АНУ ын цэргийн хамгийн том албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Энэ тушаалд ҮМНБ ийн тухай тодорхой хэлсэн байдаг байна: ... ҮМНБ ийн зүгээс АНУ ын аюулгүй байдал, хамгаалах хүчинд заналхийлэх аюулд бүх аргаар саад хийх... гэжээ. REGULATION 200 2 ын 9 р бүлэгт : ... ҮМНБ ийн тухай мэдээлэл тарах ёсгуй, бух мэдээ НУУЦ гэж тэмдэглэгдсэн байх ёстой... гэсэн байна. Хоёр тушаал хоёулаа ҮМНБ ийн тухай мэдээлэл цуглуулах, дүгнэхийн сацуу олсон мэдээллийг маш нууцлах тухай байна. Тэгэхээр ард түмэн ҮМНБ ийн тухай тэр үед ямар мэдээлэл авч байсан бэ? 1954 оны зургаан сард Пентагоны хэвлэлийн төлөөлөгч ҮМНБ ийн тухай мэдээлэл сүүлийн үед багасч, оны эхний таван сард наян долоохон итгэж болохуйц гэрчийн мэдээлэл ирсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр өдөр нь Охайо мужийн Дайтон хотод агаарын орон зайн хамгаалалтын албаны даргын орлогч, хурандаа Жон О’Мара олны өмнө хийсэн мэдэгдэлдээ: ... Air Force долоо хоногт ҮМНБ ийн тухай 700 гаруй итгэж болох гэрчийн мэдээлэл авч байгаа нь урьд хожид үзэгдээгүй хамгийн их тоо юм... гэжээ. Air Force мэдээллээ нууцалж байх үед орон нутгийн зуу зуун сонингууд эхний нүүрэндээ оршин суугчдын тэнгэрт олж харсан үл мэдэгдэх биетүүдийн тухай нийтэлсээр л байлаа. 1956 оны 5 сарын 17 нд DALLAS TIMES HERALD сонинд “Дөрвөн тийрэлтэт онгоц Далласын тэнгэрт нисдэг тавагтай хөөцөлдөв” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Сонин мэдээллээ SF 97 тийрэлтэт дөрвөн онгоцыг удирдаж явсан байлдааны тэнгисийн цэргийн ангийн нисэгч, хошууч Чарльз Скарбругээс авчээ. Тэрээр бусад гурван нисэгчийн хамт арван зургаан нисдэг тавагны дунд орон, айсан нисэгчид гүйцэхийг хичээсэн ч хэдэн минутын дараа сураггүй болжээ. Илиноис мужийн JOLJET NEWS HERALD сонин тэр өдөр "Тавагнууд зочилж иржээ" гарчигийн дор хотын дээгүүр ниссэн мөнгөн тавагнуудыг харсан иргэдийн яриаг нийтэлжээ. Аляск, Африк, бүх АНУ ын өнцөг булан бүрээс иймэрхүү мэдээлэл тасралтгүй ирсээр л байлаа. Эдгээр бүх мэдээлэл агаарт нисч байсан үл мэдэгдэх биетийн тухай ганц л мэдээллийг агуулж байлаа. Тэр зүйл яг юу байсан бэ? 1954 онд АНУ ын төрийн албан хаагч Херман Оберт ҮМНБ ийг харь гарагийн гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэн хэлжээ. Иймэрхүү зүйлийг олон нийтэд мэдээлэх эрхгүй байсан ч тэрээр хэлж зүрхэлжээ. Британийн нисэх хүчний маршал, лорд Даунинг улсын маш нууцад орох эрхтэй, British Royal Air Force ын бүх нууц бичгүүдийг үзэх эрхтэй ганц хүн байв. Тэрээр 1954 онд нийтэд ". . . Нисдэг тавагнууд харь гарагийн нисдэг техник гэдэг нь маргаангүй тул тэр хэмжээнд харьцах, арга хэмжээ авах хэрэгтэй ... " гэж мэдэгджээ. Лорд Даунинг нисдэг тавагнуудын талаар үнэнээр нь ярих хэрэгтэй гэж үздэг цорын ганц хүн биш байв. 1952 оны долоо дугаар сард Вашингтоны агаарын бүсэд нисдэг таваг гарч ирсэний дараа Air Force ын жижүүр сандарсандаа "Тэднийг бууд" гэсэн тушаал байлдааны тийрэлтэт онгоцнуудад өгчээ. Энэ тушаал 1952 оны 7 сарын 26 ны үд дунд өгөгдсөн ба бүх АНУ ын нутаг даяар хүчинтэй байв. Альберт Эйнштейн тэргүүтэй нэрт эрдэмтэд бухимдан эсэргүүцэж, дэлхийн бүх ард түмний тусын тулд энэ тушаалыг хүчингүй болгохыг хүсчээ. Шалтгаан нь маш энгийн, хэрэв дэлхий рүү харь гарагийнхан ойртож ирвэл пуужин, нисэх онгоц мэтийн бүдүүлэг зэвсгийн эсрэг биеэ хамгаалах чадвартай байх нь мэдээж гэжээ. Буудах тушаал Цагаан ордны шууд тушаалаар тэр өдрийнхөө 17 цагаас өмнө хүчингүй болжээ. Орой нь Вашингтоны дээгүүр нисдэг тавагнууд хөөцөлдсөнийг нүдээр харсан гэрчүүдээс гадна радио локатор нотолжээ. Онгоцнууд тэднийг гүйцэхийг оролдсон ч нисдэг биетүүд амархан зугатаж байв. Нисгэгчид нэг ч буун дуу гаргалгүй эргэн ирж байлаа. ... Нисдэг тавагнууд бодит биетүүд үү? Вашингтоны тэнгэрт үл мэдэгдэх биетүүд хөөцөлдсөөр байсан ч Air Force хий харагдаж байгаа гэсэн байр сууриа хатуу баримталсаар л байлаа. Гэвч Air Force мөнхийн давтаж хэлдэг үгэндээ өөрөө итгэж байсан болов уу? 1953 оны арван хоёр дугаар сард хурандаа Д.М. Блэйкесли F 84 тийрэлтэт онгоцоор Японы зүүн хойд хэсэгт нисч яваад бүлэг гэрэлтсэн биет доор нь нисч явахыг анзаарчээ. Хурандаа Блэйкесли тэдэнд хамаг хурдаараа ойртохыг хичээжээ. Сүүлд энэ тухай ярихдаа гэрэлт биетүүд спирал пүрш маягийн цуваагаар маш өндөр хурдтай нисч байсан тул гүйцэж болохгүй байсан гэжээ. Air Force энэ удаад ч гэсэн хурандаа Блэйкеслийг хий зүйл харсан гэж мэдэгджээ. Гэвч байлдааны туршлагатай нисэгч нүдээр харсандаа огтхон ч эргэлзэхгүй байсныг яагаад ч сонирхолгүй өнгөрч боломгүй. Дэслэгч Дэвид Бригхам Р 51 онгоцоор нислэгийн төв рүү буцаж явав. Тэр ч гэсэн Японы зүүн хойд хэсэгт нисч явсан байна. 1952 оны 3 сарын 29 ний цэлмэг тэнгэртэй шөнө байлаа. Дэслэгч онгоцны доор тод гэрэлтсэн таваг хэлбэртэй биетийг олж харжээ. Жигд биш хурдтай нисч явсанаа агаарт дэслэгчийн онгоцыг ажиглах мэт зогсчээ. Тэгснээ гэнэт дээш хөөрчээ. Дэслэгч Бригхамын ард сууж байсан хоёр дахь нисгэгч бүх зүйлийг мөн л харсан бөгөөд дэслэгчийн мэдүүлгийг батлан гэрчилжээ. Хоёрын хоёр туршлагатай нисэгчид энэ удаад хоёулаа нэгэн зэрэг хий зүйл харсан гэж үү? Тэгвэл хий юм харж дэмийрсэнийхээ дараа асар үнэтэй, жолоодоход тийм ч хялбар биш нисэх онгоцоо жолоодох чадвараа алдаагүй байсныг яаж тайлбарлах вэ? Хурандаа Блэйкесли, дэслэгч Бригхам нарын мэдүүлэг нь агаарын орон зай ашиглагчдын хамгийн найдвартай хүмүүсийн мэдүүлэг юм. Байлдааны болон иргэний агаарын тээврийн нисэгчдийн иймэрхүү мэдүүлгүүд хэдэн зуугаараа байдаг ажээ. Эдгээр нисэгчдийн нэг нь ч "түр зуур ухаан самуурсны төлөө" нисэх эрхээ хасуулаагүй байна. Энэ бүх тохиолдлууд нууц баримтанд тооцогдож байсан учир ард түмэн юу ч олж мэдэж чадаагүй ажээ. Нисдэг таваг анх харагдсан 1947 оноос Вашингтоны дээгүүр сүрэг ҮМНБ сэлгүүцэн явсан 1952 оны долоо дугаар cap хүртэл хэн ч нууц мэдээллийн хаалтыг нэвтлэх гэж оролдсонгүй. 1952 оны 7 сарын 26 ны буудах тушаалын дараа ҮМНБ ийн талаар маш их ярьж бичдэг болжээ. 1952 оны 7 сарыи 20 26 ны өдрүүдэд Вашингтоны дээгүүр бараг дөчин ҮМНБ нисэж, энэ тухай яаж ч нууж хаах аргагүй болсон бөгөөд бүх сонин сэтгүүлд бичиж, радио телевизээр ярьжээ. Гэвч мэдээллийг нууцлах арга хэмжээ дахин авчээ. Иргэний агаарын тээврийн байгууллагын архивт тэмдэглэснээр, 1952 оны 8 сарын 13 нд Вашингтон хотын нисэх буудлын дээгүүр арван зургаан километр өргөнтэй агаарын талбайд эхлээд хорь, гуч, дараа нь нэмэгдсээр нийт жаран найман ҮМНБ гурван цагийн турш эргэлджээ. Эдгээр бүлэг нисдэг тавагны тоо тэр үе хүртэл харагдсан нисдэг тавагны нийт тооноос хэтэрч байсан ч энэ явдлын тухай нэг ч үг ил гарсангүй өнгөрчээ. Энэ тухай анхны мэдээ 1954 онд ҮМНБ ийн тухай хэвлэгдсэн мэдээлэлд бичигдсэн ч энэ материал зөвхөн төрийн дээд байгууллагад зориулагдсан байжээ. Тэр үед ҮМНБ ийн тухай мэдээллийг маш нууцалдаг байсан тухай ганц жишээ хэлэхэд 1953 оны 10 сарын 19 нд шөнө дундаас арван минут өнгөрч байхад Филадельфигээс хөөрсөн DC 6 иргэний агаарын тээврийн онгоц далайн түвшнээс дээш 8000 километр өндөрт Вашингтон зүглэн нисч явжээ. Нисэгч нислэгийн төвд байрлалаа илтгэн, Коновиго далан өнгөрч яваагаа мэдэгдээд, газардах цагаа хэлжээ. Үүний дараа микрофоноо тавиад, нисэх буудлаас өгдөг ердийн зааврыг хүлээжээ. Гучхан секундын дараа таваг хэлбэрийн гэрэлтсэн нисдэг биет үүлэн дундаас гэнэт гарч ирэн, эгц урдаас нь нисч мөргөлдөх гэж байгааг анзаарчээ. DC 6 хөлгийн нисэгч тэр дор нь анхааруулгын дохионы гэрлээ асаажээ. Таваг нүд гялбуулсан хурц гэрлээр дохио өгч, хөлгийн нисэгчийн бүхээгийг гэрэлтүүлсэн байна. Хурц гэрэлд гялбасан нисэгч хэдхэн мөч юу ч харахгүй болсоноос онгоц хамаг хурдаараа унаж эхлэв. Осол гаргах шахсан нисдэг биет шалмаг бултан, зайлж алга болжээ. DC 6 өндрөө алдаж, нислэгийн 3000 километрийн өндөрт очжээ. Зорчигчид уналтын үед суудлаасаа сугарч, суудал хоорондын зайд чихэгджээ. Онгоц гэнэт чиглэлээ өөрчилсөн нь тэднийг гэнэдүүлэн цочоосон байна. Нисэгч нисэх буудалтай холбоо барьж, гэмтсэн зорчигчдод эмнэлгийн тусламж хүссэн ба азаар хүнд гэмтсэн хүн байхгүй байжээ. Голдуу энд тэндээ хөхөрч хавдсан хүн л их байлаа. DC 6 онгоц ҮМНБ тэй таарсан тухай анх WASHINGTON POST сонин мэдээлсэн ч оройн мэдээнд энэ тухай огт дурдаагүй байна. Ийм дуулиант мэдээг ямар ч сонин хэвлээгүй, радио телевизээр яриагүй байна. Яагаад ингэтлээ нууцалж байна вэ? Ямар шалтгаан байна вэ? Мэдээллийн хамгийн том гурван агентлаг болох United Press, International News Service, Associated Press үхсэн мэт чимээгүй байлаа. Эдгээр байгууллагууд чимээгүй байна гэдэг нь мэдээлэл маш нууц, нийтэд тарах ёсгүй гэсэн үг юм. Тэд хоорондоо маш их өрсөлддөг байсан тул иймэрхүү асуудалд болгоомжтой хандахгүй бол болохгүй ажээ. Энэ гурав гурвуулаа засгийн газарт, ялангуяа Пентагонд тэдний гарт янз бүрийн сувгаар орж ирсэн маш чухал нууц мэдээллийг дамжуулдаг байжээ. Хамтарч ажиллахаас татгалзсан болон засгийн газар нууцлахыг оролдож буй мэдээллийг нийтэлсэн агентлаг нь мэдээллийн хавчилт дарамтанд орох тул өрсөлдөгч нь тэр дороо түүний дээр гарна гэсэн үг юм. Хэрэв DC 6 онгоцонд тохиолдсон явдлын талаар арми чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн бол маш энгийн хоёр алхам хийхэд л хангалттай. Нэгд, ҮМНБ ийн тухай яриаг утгагүй зүйл хэмээн зарлаж, хэвлэлийнхэн тоть мэт түүнийг нь давтах, нөгөө нь, гол гурван агентлагийн удирдлагатай албан бус уулзалт хийж, тэдэнд яриан завсар хэрэв та нар нисдэг тавагны тухай мартвал илүү сонирхолтой мэдээллийг бид өгч болно. . . г. м зүйл хэлэхэд л болдог байна. Иймэрхүү аргыг 1952 онд Вашингтоны дээгүүр ниссэн сүрэг ҮМНБ ийн нислэгийн дараа хэрэглэсэн гэдэг нь энэ тухай хэвлэлээр огт дурсагдаагүйгээс харагдах ба ганц Air Force л улиг болсон утгагүй яриа мэтийн зүйлээ яриад өнгөрчээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл бүрийг ингэж хянах нь боломжгүй бөгөөд нэгдсэн улсын муж бүрт гардаг олон зуун сонин сэтгүүлийг ямар ч эрсдэлгүйгээр чимээгүй байлгаж хэн ч чадахгүй билээ. Зуу зуун радио телевизийг нэг зэрэг дуугай болгон амыг нь барьж хэн чадах вэ? Хэн ч чадахгүй гэдгийг нь орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд ҮМНБ харсан гэрчүүдийн яриаг байнга мэдээлж байснаар тайлбарлах байх. Орон нутгийн сонинд гарсан ҮМНБ ийн тухай мэдээг зарим томхон сонин хааяа нийтэлдэг байжээ. Өнөөдөр ҮМНБ хий үзэгдэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. ҮМНБ дэлхийн бүх улсын нутаг дэвсгэрт үзэгдэж, зөвхөн энэхүү бодит байдалд үндэслэгдэн бүх нууцыг тайлах зорилготой хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр биетүүдийг итгэж болох гэрчүүд бусад улсад ч гэсэн харсан ба эдгээр биетүүдийн зургийг авч, одон орон судлалын дурангаар харж, цэргийн радарын дэлгэцэнд хүртэл харагдсан байтал Air Force ҮМНБ ийн тухай мэдээжийн баримтыг үгүйсгэсэн хэвээр байна. Цэргийн тийрэлтэт онгоцнууд үнэхээр ҮМНБ ийг дагасан байтал Air Force яагаад энэ тухай бүх мэдээллийг нууцлахыг оролдсоор байна вэ? Энэ байр суурь нь өнөөдөр ч ойлгомжгүй нууцлаг хэвээр байна. ҮМНБ ийн гарал үүсэл юу вә? Доктор Оберт болон бусад эрдэмтэд газрын татах хүчийг давж чадсан уу? Харь гарагийнхан, өөр нарны аймгийнхны түр буудаллах нисэх буудал нь манай дэлхий болсон гэж үзэж болох уу? Сүүлийн үед саран дээр гялалзах болсон хачирхалтай гэрэл ҮМНБ тэй холбоотой юу? ҮМНБ ийн нууцыг тайлах баримт зарим улсын нууц архивт байж болох юм. Тэр НУУЦ, хэрэв үнэхээр л байдаг юм бол өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ л байна. Эцэст нь, Пентагоны бүх нууцыг мэдэх, солонгосын дайны ахмад дайчин, генерал Дуглас МакАртурын хэлсэн үгээр төгсгөе: ... Дэлхийн ард түмэн эвсэж нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мөргөлдөөнд хүрч дайны уур амьсгал бий болбол энэ нь гараг хоорондын дайн болно гэсэн үг… Энэ үгийг генерал 1955 оны 12 сарын 7 нд хэлжээ.
  2. Тайлагдашгүй зүйл бүхэн ямагт олны сонирхлыг татдаг. Харь гарагийнхны асуудал ч хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Yл ойлгогдох нууцаас хуваалцахыг хүсвэл доорхи материалыг заавал уншаарай. Агаарын цэргийнхний “тайлагдаагүй хэрэг” 1952 оны долдугаар сарын 14 нд агаарын тээврийн "ПанАм" нийгэмлэгийн ДЦ 4 зорчигч тээврийн нисэх онгоцны багийнхан Нью Иоркоос Миами хүртэл нислэг хийжээ. Онгоц 8000 метрийн өндөрт нисч явсан байна. Гэтэл Виржиниа мужийн Норфольк хотын орчимд онгоцны дэргэд гэрэл улайран харагджээ. Удалгүй гэрэл ойртоход улаан нисэх биетээс зургаан ширхэг гал цацарч байв. Нисдэг тавагнууд галуун цуваагаар 30 метрийн голчтой нисэх нь харагдсан байна. Тэдгээр хөлөг онгоц зорчигч тээврийн онгоцны харалдаа нисч байгаад гэнэт гэрэл нь суларч, хажуу тийшээ эргэн нисчээ. Тухайн үед агаарын цэргийнхэн судалгаа хийсэн боловч дээрх нисдэг биетийн талаар ул мөр үлдээгүй байна. Энэхүү адал явдлын тухай баримт агаарын "тайлагдаагүй хэрэг" гэсэн тодотголтойгоор хадгалагддаг байна. Нүд нь гэрэлтсэн тод ягаан өнгөтэй адлаа цөцгийгүй байжээ 1976 оны хоёрдугаар сарын нэгэн орой Жойсе Бовлес хөрш Тед Праттын хамт Английн Чилкомб тосгонд амьдардаг хадмууд дээрээ очсон хүүгээ авчрахаар давхиж явжээ. Гэнэт машин нь доргин чичирснээ замын хажуугийн борооны ус зайлуулах жижиг шуудуун дээгүүр харайн гарч, мотор болон машиных нь бүх гэрэл унтарчээ. Шинэ машин худалдаж аваад удаагүй байсан тул мотор, гэрэл нь шалтгаангүйгээр гэнэт унтарсанд ихэд гайхсан аж. Гэтэл Бовлес, Пратт. хоёр тэднээс холгүй засмал замын дээр нэгэн навчин тамхи хэлбэртэй гэрэлтсэн онгоц аажим хөвөн явахыг харжээ. Тэр онгоцны хажуугийн цонхоор гурван хүн шил шилээ харан суусан байв. Удалгүй тэр ер, бусын зорчигчдын нэг нь онгоцноосоо бууж ойртон иржээ. Тэрхүү хүн дүрстэй амьтан мөнгөлөг өнгөтэй биеийн тамирын хувцас мэт зүйл өмссөн байж. Түүний нүд гэрэлтсэн тод ягаан өнгөтэй атлаа цөцгийгүй байсан аж. Тэр машиных нь хянах самбарыг ихэд сонирхон ажиглахад мотор, гэрэл нь ассан байна. Дараа нь хүн дүрстэй амьтан Болон навчин тамхи хэлбэртэй онгоц агаарт уусан хурдан алга болжээ. Утаан дотроос тодорсон Христийн дүр 1986 оны нэгдүгээр сарын 28 ны өдөр сансрын хөлөг Челенжер хөөрөх талбайгаас холгүй дэлбэрч сүйрсэн. Хөлгийн бүрэлдэхүүнд Америкийн долоон сансрын нисэгч байсны нэг нь багш эмэгтэй байжээ.Энэхүү эмгэнэлт явдлыг нүдээрээ үзэж, бичлэг хийсэн Деби Халл гэх нэгэн эмэгтэй гамшгийн учрыг олох оролдлого хийж байв. Тэрбээр телевизийн дэлгэц дээр гарах гамшигт үйл явдлыг харж суутал гэнэт нэгэн үл ойлгогдох зураг тодорчээ. Кеннедийн сансрын төвийн мэргэжилтнүүдийг гайхалд оруулсан тэр зүйл нь сансрын хөлгийн дэлбэрсэн их утаан дотроос тодорсон Христосын дүр байжээ. Маргааш нь нөхрийнхөө хамт өнөөх зургаа Кеннедийн сансрын төвд аваачиж, мэргэжилтнүүдэд үзүүлсэн байна. Деби Халл дээрх сүйрлийг бурхны тааллаар болсон гэдэгт итгэдэг байна. Харь гарагийн хүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юу? Виржиниа мужийн Александриа хотын иргэн Ларри Бриант 1983 оны зун АНУ ын Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яам, Арми болон Агаарын цэргийн удирдах газар, үндэсний аюулгүй байдлыг хангах газар, Холбооны мөрдөн байцаах газрыг шүүхэд өгчээ. 1950 онд Нью Мексикогийн цөлд унасан өөр ертөнцийн сансрын хөлгийн талаархи мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулсан. АНУ ийн Агаарын цэргийнхэн дээрх хөлгийн нэг гишүүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юм гэж тэрбээр мэдэгдсэн байна. Холбооны мөрдөн байцаах газрын нэгэн баримт бичгийг дээрх хүний гомдлын мэдүүлэгт хавсаргажээ. Агаарын цэргийн нэгэн шинжээч, "АНУ ын Цэргийн яамны Нью Мексико дахь асар том радарын төхөөрөмжийн айролцоо гурван нисдэг таваг олсон. Тэрхүү сансрын хөлгүүдийн удирдах төхөөрөмж нь дээрх радарын хүчирхэг байгууламжийн нөлөөгөөр гэмтэж унасан бололтой" гэжээ. Мөн тэрхүү сансрын хөлгүүд дугуй таваг хэлбэртэй, төв хэсэгтээ өндөрлөг, арван таван метр орчим голчтой байсан аж. Сансрын хөлгийн нисэгчид нь метр орчим өндөртэй, хүн дүрстэй, цагаан металлаар хийсэн хувцастай байсан байна. Бриан, тэрхүү хүн дүрст сансрын нисэгч одоо хүртэл амьд, ямар нэг гэмт хэргийн бүрдэлгүй байхад нь хорьж байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал гэжээ. Иймээс АНУ ын засгийн газар дээрх өөр ертөнцмйн сансрын нисэгчийг чөлөөлөх, эсвэл түүний шарилыг олон түмнээс нууцлахгүй байхыг шаардсан байна. Ийнхүү тэрбээр Нисдэг тавагны тухай асар олон мэдээллийг нууцлан буй АНУ ын засгийн газрын эсрэг ганцаараа тэмцсэн боловч амжилтад хурээгүй юм. Хөлөг онгоцны доороос бамбар шатах мэт их гэрэл гарав Манай эриний дөрөвдүгээр зууны үеийн Ромын эзэнт улсын түүхийг бичсэнт "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны үл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зүгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хөлөг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хүмүүс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхүү таваг хэлбэртэй зүйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд түүний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хүртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зөвхөн нэг нь юм.
  3. 1937 1938 оны зааг дээр Хятад, Төвдийн хил залгаа Цинхай мужийн Баян Хар уул хэмээх нурууны орчим Ши Пу Тайн удирдсан археологичдын бүлэг нэвтрэхэд бэрх бүсийг судалсан байна. Тэд хана болтол нь тэгшитгэсэн хад илрүүлжээ. Тэрхүү хаданд харлан харагдах нүхнүүд нь зөгийн аварга том үүрийг санагдуулна. Археологичдыг тоолоход нийт 716 нүх байсан ба бүгд оршуулгын зориулалттай байжээ. Оршуулагдсан хүмүүсийн шарил эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна. Араг яс нь 130 см урттай, биендээ зохицоогүй том тархитай, нарийхан үе мөчтэй байжээ. Тэрхүү ханан дээрээс ямар нэгэн оршлын бичиг олдоогүй бөгөөд гагцхүү өөр хооронд нь цэглэсэн шугамаар холбосон Hap, Cap, од гаригсыг дууриалган зурсан зургууд, мөн үл ойлгогдох бичигтэй чулуун зээрэнцэгүүд илэрчээ. Ши Пу Тай үүнийг устаж үгүй болсон уулын нэг төрлийн сармагчингуудыг оршуулсан, харин зээрэнцэг, зургуудыг энэ явдлаас хожуу аж төрж байсан хүмүүс үлдээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гэтэл сармагчингууд нас барсан нэгнийгээ нарийн дэс дараатай зэрэгцэн орших булшинд оршуулж байсан түүх үгүй. Хятадын Соёлын хувьсгалын үеэр ер бусын араг яснууд алга болж, 716 зээрэнцэг бараг бүгдээрээ эсвэл устгагдсан, эсвэл алдагдсан байна. Гэхдээ зарим нэг музейд Баянхар уулаас олдсон эд зүйлс азаар хадгалагдаж үлджээ. Тэдгээр зээрэнцэгийн гадаргуугаас дагтаршсан чулуулаг наалдцыг хусч салгахад гайхалтай зүйл илэрчээ. Зээрэнцэгүүд кобальт болон бусад металлыг ихээхэн хэмжээгээр агуулж байв. Осциллографаар зээрэнцэгийг бүхэлд нь шинжлэхэд түүнийг тог дамжуулах зорилгоор хэзээ нэгэн цагт цэнэглэж байсан мэт хэлбэлзлийн хэмнэл илэрсэн байна. 1962 онд Бээжингийн Шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуй зээрэнцэг дээрх бичээсийн заримыг хөрвүүлжээ. Гэвч тэр даруй профессорын судалгааг зогсоож, олон нийтийн хүртээл болгохгүйн тулд арга хэмжээ авсан юм. Учир нь Баянхар уулын орчимд 12 мянган жилийн өмнө харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай мэдээллийг Цум Ум Нуй тайлжээ. Гэвч 1963 онд тэрээр эрдэмтний зориг гаргаж судалгааныхаа үр дүнг нийтлэхээр шийдсэн байна. Түүний бүрэн илтгэл өдгөө Бээжингийн Шинжлэх ухааны академийн архив, Тайван дахь Тайбейн түүхийн архивт хадгалагдаж буй. Тайлангийн хэсгээс сонирхуулъя: “Үүлсийн цаанаас агаарын хөлгөөрөө дропа ирж газардав. Нутгийн кхам омгийн эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нар мандтал агуйд арван удаа нуугдав. Эцэст нь тэд дропа нар энэ удаад хар буруу санаагүй ирснийг ойлгов”. Энэ бичээсээс дропа гэгч нар Баян Хар уулын орчимд нэг бус удаа газардаж байсан, мөн тэд нутгийн ардуудад төвөг учруулдаг байсныг ойлгож болно. Удалгүй Цум Ум Нуй Япон руу цагаачилж, чулуун зээрэнцэгүүдийг судалсан тухай сүүлчийн тайлангаа бичээд 1965 онд нас барсан байна. Энэ явдлын дараахан Хятад зээрэнцэгийн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Гадаадын нэг эрдэмтэн Цум Ум Нуйн судалгааны талаар лавлаж Бээжингийн шинжлэх ухааны академид хандахад манайд ийм судлаач ажиллаж байгаагүй, тэр ч байтугай ийм нэртэй хятад хүн байдаггүй, кхам омгийн тухай ямар нэг мэдээлэл, баримт үгүй гэсэн хариу авсан байна. Хэсэгтээ намжсан энэ түүх 1979 онд дахин сөхөгдсөн юм. Австрийн сэтгүүлч Петер Красса сансрын гийчидтэй холбоотой элдэв домог, түүхийг сонирхон судалж, ном бичжээ. “Шар бурхад хэзээ ирсэн бэ?” номондоо тэрээр оньсогот зээрэнцэгийн асуудлыг хөндсөн байв. Харь гаригийнхны сэдэвт ээлжит бага хурлын дараа түүн дээр өөрийгөө инженер Эрнст Вегерер гэж танилцуулсан дунд насны хүн ирж, 1974 онд эхнэртэйгээ Хятадад очихдоо Баян Хар уулын зээрэнцэгийг санагдуулам зүйл үзсэнээ хуучилжээ. Тэд Хятадын эртний хотуудын нэг Сианиар дайран гарсан байна. Энэ хотоос холгүй орших Баньпо хэмээх музейг чулуун зууны үеийн тосгоны суурин дээр байгуулсан байв. Музейн үзмэр дунд голдоо нүхтэй хоёр зээрэнцэг байхыг эхнэр, нөхөр Вегерер олж харжээ. Тэдний хувьд энэ нь бөөн завшаан болсон юм. Зургийг нь авч болох эсэхийг лавлахад музейн захирал эмэгтэй татгалзсангүй. Харин зээрэнцэгийн тухай сонирхоход захирал ээрч гацсанаа эдгээр нь шавраар хийгдсэн, эртний хүмүүс зан үйлдээ ашигладаг байсан, манай музейд зөвхөн шавар зүйл л тавигдсан байгаа гэжээ. Гэхдээ зээрэнцэгүүд харваас шавар биш байлаа. Вегерер гартаа барих хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд захирал мөн л зөвшөөрчээ. Зээрэнцэгүүд нэлээн жин татаж байв. “Би геологич биш л дээ. Гэхдээ гантиг чулуугаар хийгдсэн юм шиг санагдсан. Ямартаа ч энэ нь ногоон саарал өнгөтэй, боржин чулуу шиг хатуу материал байсан. Захирал эмэгтэй эдгээр зээрэнцэг музейд ямар шугамаар ирсэн тухай ямар нэг мэдээлэлгүй байлаа” гэж Вегерер ярив. 1994 онд Петер Красса Хятадад ирж, Баньпо музейгээр зочилжээ. Гэтэл 20 жилийн өмнө Вегерер зургийг нь авсан зээрэнцэгүүд байсангүй. 70 аад оны дунд үед музейн захирлаар ажиллаж байсан эмэгтэйг Европоос ирсэн хосыг зочилсны дараахан татаж, сураг нь алдарчээ. Музейн одоогийн захирал профессор Ван Жижүн зээрэнцэгүүдийг үзмэрээс хасаж, тэр цагаас хойш хэн ч барааг нь хараагүй гэжээ. Тэрээр: “Та бүхний сонирхлыг татаж байгаа тэр зээрэнцэгүүд одоо энд байхгүй. Учир нь тэдгээрийг хийсэн материал нь музейн үзмэрүүдээс тэс өөр юм” гэж хэлсэн байна. Сэтгэл нь гонсойсон Красса захирлыг элдэв асуултаар булж гарав. Аргаа барсан захирал түүнийг албан өрөөндөө оруулаад археологийн хятад сурах бичгийн хуудсыг эргүүлж гарав. Тэгснээ тэрээр нэг зураг руу хуруугаараа чичжээ. Тэр зурган дээр голдоо нүхтэй зээрэнцэг дүрслэгдсэн байв. Тэр бол Вегерер зургийг нь авсан өнөөх алдартай Баян Хар уулын зээрэнцэг мөн байлаа. Нутгийн хууч яриа, домогт шар арьстай, үзэшгүй муухай зүстэй одой хүмүүс тэнгэрээс буусан тухай өгүүлдэг. Английн архивуудад 1947 онд Баян Хар уулаар аялсан доктор Кэрил Робин Эвансын тухай мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэрээр уулын орчим аж төрж байсан зопа хэмээх үндэстнийг илрүүлжээ. Зопа нар гадаад ертөнцтэй ямар нэг холбоогүй, алслагдсан ууланд амьдардаг бөгөөд өндрөөрөө 120 см орчим хүмүүс байв. Робин Эванс тэдний дунд хагас жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр зопа нарын хэлийг сурч, түүхийг судалж, зан заншлыг ажиглажээ. Тэрхүү эрдэмтний хамгийн гайхалтай нээлт нь зопа үндэстний гарлын тухай домог байлаа. Тэд өөрсдийгөө Сириус гаригаас ирсэн хүмүүсээс гаралтай гэж үздэг байжээ. Зопа нарын өвөг дээдэс төрөлх гариг руугаа буцаад нисч чадаагүй бөгөөд Баян Хар уулын бэлд амьдрахаар болжээ. 1995 оны сүүлээр Төвдтэй хил залгаа Хятадын Сычуань мужид аж төрдөг, өдий хүртэл хүн төрөлхтний мэддэггүй омгийг нээсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна. Тэр омгийнхон ердөө 120 иодхон хүнтэй. Нэг гайхалтай онцлог нь тэдний өндөр юм. Хамгийн нуруулаг нь 1 метр 15 см ээс хэтрэхгүй. Тэд арай өнөөх зопа, эсвэл кхам омгийнхны үр сад биш биз дээ?
  4. Огторгуй ертөнцийг бүрэн судлаагүй цагт бид тэднийг байхгүй гэж хэлэх ямар ч баталгаа байхгүй. Уэльст хүн хулгайлсан хэрэг (1997) Хэд хэдэн шөнө хачин гэрлийн туяа Уэльсийн хойд нутаг Great Orme д үзэгдсэн ба нэг шөнө нь үл танигдах нисдэг биет ил гарч ирсэнийг нэрт мөрдөгч Маргарет Флай тэмдэглэсэн байдаг. 1997 оны 11 сарын 10 нд болсон энэ үйл явдалд нэгэн гэр бүл өртсөн юм. Тэд хэсэг хугацаанд өөр ертөнцийн биетүүдтэй танихгүй нутагт очсон байдаг. Уг гэр бүлийнхэн Бодфэйр болон Лангерногын зам дээр машинтай явж байсан ба гэнэтхэн л ягаан өнгийн хөлөг тэднийг бүрхэн авч, энэ нь тэдний машинтай нийлж байгаа мэт харагдсан байна. Тэгээд гэнэт уг хөлөг алга болж тэд зам дээр дахин гарч ирсэн бөгөөд ямар ч цаг хугацааны өөрчлөлтийн байдлыг мэдрээгүй гэжээ. Нутгийн оршин суугчид уг ягаан туяа болон хөлөг онгоцыг харсан гэдгээ мэдэгдсэн байдаг. Гадныхан хосыг хулгайлсан хэрэг 2005 оны 12 сарын 22 нд АНУ ын Хьюстонд амьдардаг эхнэр нөхөр 2 олон удаа гадныханд хулгайлагдсан бөгөөд нэг удаа бүр эхнэрийнх нь өндгөн эсийг авсан тухай мэдэгджээ. Нөхөр Клэйтон Ли хэлэхдээ тэрбээр хүүхэд байхдаа Хьюстоны цэцэрлэгээс хулгайлагдсан ба агаарт өргөгдсөн тухайгаа ярьсан бол эхнэр Донна Ли нэг удаагийн гадныхантай тааралдах үеэр хүүхдээ алдсан тухайгаа хэлсэн юм. Мөн тэрбээр өөрийг нь хулгайлсан гадныхны зургийг зурсан байна. Индианагийн хүн хулгайлсан хэрэг, (1983) Энэ явдал АНУ ын Индиана мужид 1983 оны 6 сарын 30 нд болжээ. Дебби Жордан гэх эмэгтэй эцэг эхтэйгээ амьдардаг байсан бөгөөд энэ шөнө түүнийг гал тогооны өрөөндөө байхад маш хачин гэрэл тусч, гадныханы хөлөг онгоц маш тод харагдсан тухай хэлжээ. Улмаар тэд хөлөг онгоцноосоо гарч түүнийг хулгайлаад буцааж авчирсаныг мэдэгдсэн байна. 2001 оны гадныхан хүн хулгайлсан хэрэг 36 настай, 2 хүүхдийн ээж эмэгтэйд тохиолдсон явдал бол 2001 оны эхээр нэгэн шөнө тэрбээр унтахаар хэвтэж байтал 2 хачин биет өрөөнд нь үзэгдсэн бөгөөд нөхөртөө энэ тухай хэлэх гэсэн боловч энэ үед тэр ярьж чадахгүй болсон байв. Энэ үзэгдэл нь дараагийн хэдэн сард давтагдсан бөгөөд нэг удаа гадныхан түүний биед нэг зүйл тарьсан байна. Үүнээс хойш түүний сарын тэмдэг тогтворгүй болж, шар өнгийн гэрлэн бөмбөлөгний тухай таагүй зүүд зүүдэлдэг болсноо тэрбээр хэлжээ. 1993 онд Келлиг хулгайлсан хэрэг 1993 оны 8 сард Австралийн Викториад 27 настай Келли Кахил нөхөр, хүүхдүүдтэйгээ найзындаа зочлоод буцаж явтал хачин биетүүдийн үл таних ертөнцөд очсон байна. Энэ явдлаас хойш Келли өөрийн биедээ хачин өөрчлөлтүүд гарч байгааг анзаарсан ба дараагийн 2 долоо хоногт хумхаа өвчнөөр өвчилсөн бол дараа нь гэдэсний хүнд хэлбэрийн зовиур, савны халдвараар дахин эмнэлгийн хаалга татжээ. Келлигийн хэлснээр бол эдгээр биетүүд хар өнгөтэй, дундаж хүнээс өндөр нуруутай байв.
  5. Evangelista Lennox

    Харь гараг

    Харь гаригийнхан Хоёр долоо хоногийн өмнө ОХУ ын Ростов мужийн Семибалк суурины загасчид Азовын тэнгисээс хоёр метр орчим аварга загастай төстэй хачин амьтан олзолжээ. Жигтэй амьтан час час хийсэн хачин дуугаар хүрхэрч байсан гэнэ. Загасчид эхлээд харь гарагийн амьтан байна хэмээн ихэд түгшиж, яаравчлан гар утсандаа зургийг нь буулгажээ. Амьтны урт сүүл, цээжин бие нь цагаан лаваар бүрхсэн мэт гялалзсан өнгөтэй. Тэрбээр ойролцоогоор 100 кг жинтэй. Хачин загасыг барьсан загасчид болон амьтан судлаачид, эрдэмтэд өнөөх загасаараа үдийн зоог барьжээ. Урьд өмнө хэзээ ч тийм сайхан амттай загас идэж байгаагүй гэж тэд дараа нь ярьжээ. Харь гариг, хий үзэгдлийн явдлыг судалдаг бүлгийн удирдагч Андрей Городовой “Уг амьтныг харь гарагаас ирсэн гэж дүгнэж болохгүй. Азовын тэнгис орчмоор харь гараг зочилдог гэсэн домог эртнээс яригддаг ч батлагдсан үзэгдэл хараахан үгүй. Гэсэн ч ямар нэг харь гарагийн тохиолдол илэрч болохыг бид үгүйсгэхгүй” гэжээ. Амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар энэ загас хилэмтэй төстэй аж. Ийм төрлийн жигтэй тохиолдол 2006 оны аравдугаар сард гарч байсан. Арабын Кфар суурингийн хүү Аюб Махмуд Атва хүний царайтай загас олж байсан гэнэ. Яг хүн шиг уруул, хамар, нүдтэй уг жигтэй амьтныг барьсан Махмуд хүү тэр даруйдаа Аллахад залбирч усанд нь буцааж тавьсан аж. Мөн 2005 онд Сөүл хотын өмнө зүг Чонжу хотын нэгэн цөөрөм дотор 80 см ийн урттай, хүн шиг царайтай мөрөг загас амьдарч байхыг олжээ. Уг загас 20 гаруй жилийн настай болох нь ч тогтоогдсон аж. Харь гаригийнхан яагаад дэлхийг сонирхдог вэ? Тэдгээрийг тамын төлөөлөгчид гэж нэрлэдэг бөгөөд орчин үеийн техникийн тусламжтайгаар шинжлэх ухааны хаалттай их сургуулиуд судалдаг. Зарим нь тэд биднийг аврахаар ирсэн гэдэг бол нөгөө хэсэг нь ердөө ч итгэдэггүй. Гэхдээ та шөнийн тэнгэр ширтэнгээ тэднийг хардаг байх. Учир нь тэд од эрхсийн аль нэг дээр нь амьдарч байгаа. Энэтхэгийн хэдэн мянган жилийн тэртээ бүтээсэн ном сударт дэлхий дээр виман буюу агаарын хөлгөөр нисч ирсэн өндөр хөгжилтэй амьд амьтны /хүн/ тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Эртний төлөгч нарын таамаглалаар манай дэлхий ертөнц өндгөн хэлбэртэй байсан аж. Мөн 14 эрхэс гаригийн тогтолцоотой бөгөөд дээд, доод тогтолцоотой юм байна. Энэхүү үзэл баримтлалын дагуу газар дэлхий эрхэс гаригийн дунд тогтолцоонд хамаарагддаг юм байна. өөрөөр хэлбэл, дээд тогтолцооных нь дунд доод гараг. Эсвэл доод тогтолцооных нь дунд дээд гариг аж. Тэнгэр огторгуйд бидний харж байгаа бүхэн дээд тогтолцоо. Манай эрхэс гаригийн тогтолцооны хамгийн дээд ертөнцийг санскритаар Сатьялака гэнэ. Лака гэдэг нь гариг, сатья гэдэг нь чинээлэг аж амьдрал гэсэн ойлголт. Дээд ертөнцийн оршин суугчдын амьдралын хугацаа бурхныхтай дүйцэх ба 15.480.000.000.000 газрын настай. Түүний дараа Махарлока орно. Түүн дээр хагас бурханлаг хүмүүс 4 300.000.000 жил хүртэл амьдардаг байна. Сварталака дээр манай ертөнцийн материаллаг хуулиар удирдагддаг амьтан амьдарна. Түүнээс доош дунд хэлбэрийн ертөнц байрлана. Түүнийг Бхурлака гэх бөгөөд түүн дээр манай дэлхий байрлана. Энэ тогтолцоонд газар дэлхийгээс дээш биласварги оршдог. өөрөөр хэлбэл газар дэлхий хэлбэрийн энхжингийн /диваажин/ ертөнц гэсэн үг. Гэхдээ домогт өгүүлснээр тэнд чөтгөр шулмас орогнож байдаг гэнэ. Эдгээрээс доош тамын ертөнц байрлана. Энэ ертөнц дээр амьдрал зөвхөн зовлон байдаг. Янз бүрийн судар бичиг номд дүрсэлснээр диваажин, там хоёр маш адилхан. Гэхдээ эдгээр бодит ертөнц нь өөр өөрсдийн оршин суугчдын амьдралын утга учрыг тодорхойлдог байна. Амьд амьтад нь өөрсдийн үйл хөдлөл, зөн үйлээр дараагийн диваажингийн болон тамын амьдралд очих буюу эсвэл газар дэлхийд дахин төрдөг гэж үздэг ажээ. Сатьлоке болон Сваргалоке ертөнцөд амьдрал зах хязгааргүй бөгөөд аз жаргал, сайн сайхан дэлгэрч байдаг ч төрөх, үхэх хоёр зэрэгцэж байдаг гэнэ. Энэтхэгийн йог шидтэнүүд дурдсан мэдлэгийг эзэмшиж байжээ. Зарим нэг нь оюун санааны төвлөрлийн дээд цэгт хүрч, мөнх бусын бие махбодио өөрийн хүсэл зоригоороо орхин, оюун ухаанаараа эрхэс гаригийн аль нэгэнд очдог байна. Хэрвээ бид сансрын хөлгийн бүхээгт суугаад тэнд очвол юу ч харж чадахгүй. Эртний төлөгч мэргэдийн өгүүлснээр 400 мянга орчим ухаант амьтад байдгаас хамгийн энгийн нь хүмүүс юм байна. Зүй ёсоор бол дээд диваажингийн ертөнцийн хүмүүс ердийн бурхан болоочдын хувь заяаг анхаардаггүй гэнэ. Харин харь гаригаас нисч ирэгсэд нь техникийн хувьд өндөр хөгжсөн өвөрмөц хүмүүс байдаг бололтой. Харин чухамхүү яагаад харь гаригийнхан манай газар дэлхийг сонирхож ирдгийн зорилго нь үл үзэгдэгч обьект буюу “нисдэг таваг” судлаачдын үзэж байгаагаар газрын дээж авах, эмийн янз бүрийн ургамал түүх гэнэ. Мөн газар дэлхийн эмэгтэйчүүдээс өөрсдийн үр хүүхдүүдийг төрүүлэхийг хүсдэг байна. Учир нь тэдний хүүхдүүд урт насалдаг төдийгүй ухаан санаа эрүүл, амьдралдаа ихийг бүтээдэг ажээ. Зарим үед эх дэлхийн хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлан үл мэдэгдэх газар руу авч оддог гэж ярьдаг. Харин тэднээс зөвхөн цөөн хэсэг нь ухаан санаа муудсан, эсвэл сэтгэх чадваргүй болон буцаж ирдэг байна. Жинхэнэ радикалууд газар дэлхийн хүмүүс бараг үлдээгүй, харин бид бол хувирч өөрчлөгдсөн “явуул” ын хүмүүс гэж үздэг. Газар дэлхийд ирсэн дээд ертөнцийн зарим төлөөлөгч оюун санааны хувьд өндөр хөгжсөн. Гадаад төрхөөрөө ердийн хүмүүстэй адил байдаг гэнэ. Гэвч тэд усны амьтан мэт хүйтэн сэтгэлтэй, мэдрэмжгүй учир түүнийгээ үр удамдаа үлдээх чадваргүй аж. Харь гаригийнхан үр удмаа үлдээх чадваргүй учир мөхөж сөнөх аюултай байнга тулгарч байдаг. Тийм учраас хүн төрөлхтөний амьдралын нууцыг мэдэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлан боловсорч буй үр хөврөлийг судлахын зэрэгцээ эх газрын хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, үр удмаа сайжруулахыг хүсдэг гэнэ. Манай гариг ертөнц бусад соёл иргэншлийн төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татах болсон нь бүл ертөнцийн тэнхлэг дээр байрладагтай холбоотой. Эртний ном сударт өгүүлснээр энэхүү тэнхлэгийн дотор материаллаг дэлхийн диваажингийн ертөнцөөс үүрд мөнхийн шинж чанараараа ялгагдах оюун санааны ертөнц рүү хөтлөх хонгил байдаг аж. Тэр бүү хэл энхжингийн ертөнцөд амьдарч буй хүмүүс тэнд очихыг мөрөөддөг. Гэвч тэд зөвхөн газар дэлхий дээр хүн болж төрснөөр мөрөөдлөө биелүүлж чадах юм. Судар номд өгүүлснээр зөвхөн манай гариг ертөнцөд оюун санааны ертөнцийн элчин сайдын яам болохуйц хэмжүүртэй хаалга оршдог аж. Иймэрхүү хаалга буюу газар Энэтхэгийн Жаганнатханури, Врандована, Майакурт байдаг тухай эртний судар бичигт заагдсан байна. Амьд амьтан амьдралынхаа тодорхой нөхцөлд энэ хаалгаар шууд өөр амьдралд шилждэг гэнэ. Чухамхүү газар дэлхий дээр бидэнтэй хамт соёл иргэншлийн илүү өндөр хөгжилтэй “хүмүүс” ийн амьдрал руу ордог хонгил оршин байдаг аж. Эдгээр хонгил Кавказ, Гималай, Австрали зэрэг дэлхий даяар тархан байрладаг юм байна. Эртний судар номонд “ертөнцийн ёроол” буюу тамын оронд хүргэдэг хонгил байдаг агуйнууд орчин үеийн Бразилийн нутаг дэвсгэрт оршдог тухай бичжээ. ХХ зуунд олон хүн тэдгээр агуйг судлах гэж оролдсон боловч ор сураггүй алга болцгоосон байна. Арга барсан эрдэмтэд дуу чимээний тусламжтайгаар агуйн гүнийг тодорхойлох гэж цуурайны боломжийг ашигласан боловч дуу чимээ ч эргэж ирээгүй юм. Гэхдээ бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр туршилтыг нүднээс далд хийж байжээ Харь гарагийнхан буюу учир битүүлэг үзэгдлүүдийн тухай Yл мэдэгдэгч нисдэг тавагны тухай сэдэв XXX зуунд ч сонирхол татсан, учир битүүлэг хэвээр байх болно гэж орчин үеийн эрдэмтэд үзэж байна Yл мэдэгдэгч нисдэг объект, учир битүүлэг үзэгдэл, ер бусын хүн төрхт амьтан гээд бидний ертөнцөд байдаггүй зүйлсийн тухай мэдээлэл, баримт тоймгүй олон. Эдгээр үзэгдэл, ер бусын зүйлс бүр эрт үеэс улбаатай. Энэ бүхэнд итгэдэггүй, хэсэг хүмүүсийн бодож олсон хоосон шуугиан гэх хүн ч цөөнгүй. Гэвч дэлхийн газар бүрийн олон мянган иргэд адил зүйл сэтгэж зохиомгүй. Түүнээс гадна харь гарагийнхан гэгдээд буй учир битүүлэг зүйлсийн зураг нотолгоо ч хангалттай байдаг. Гагцхүү эдгээрийг таньж, судалж, илрүүлэх боломж өнөөг хүртэл гарахгүй байна… 1896, 1897 онуудад Техас, Калифорнийн дээгүүр аварга том дугуй нисдэг зүйл хэд дахин үзэгдсэн аж. “Дэйли Тексарканмэн” сонины 1897 оны дөрөвдүгээр сарын 25 ны өдрийн дугаарт шүүгч Лоуренс А.Бирн дараахь мэдээг нийтлүүлжээ. “өнгөрөгч баасан гарагт хамтрагчийнхаа хамт ажил үүргээ гүйцэтгэн Миссисипи явж байхдаа ер бусын дугуй зүйл зогсож байхыг харсан. Түүнийг ажиглаж байтал дотроос нь монголжуу царайтай, сахалтай, гурван бяцхан хүн гарч ирсэн. Тэд бидний зүг харж байснаа бидэнтэй хамт яв гэсэн утга бүхий дохио үзүүлсэн… гэжээ. Энэхүү нийтлэлтэй зэрэгцэн “Курьер Геральд” сонинд төстэй мэдээллийг гаргасан байна “Худалдаачин Жеймс Ивен, Эллис, худалдагч Бен Буленд болон өөр хоёр эрэгтэй нийт таван хүн хойд зүгийг чиглэн аварга том нисдэг зүйл гэнэт газраас хөндийрөн удаанаар хөөрөхийг харсан байна. Тэд түүнийг харсан даруйдаа морь, дугуйгаар араас нь хөөжээ. Нисдэг таваг хотоос ойролцоогоор зургаан км ийн зайд явж байж. Хөөж явсан хүмүүс түүнтэй 250 метрийн ойр тулж ирэхэд гэнэт хүчээ аван газраас дээшилж цааш одсон байна. Гэхдээ тэд хөөж байсан хүмүүс рүү хоёр бяцхан чулуун хавтан хаясан аж. Уг чулуун хавтанг тус суурингийн хүмүүст сонирхуулж ил үзмэрт тавьсан агаад чулууны бүтэц, үүсэл гарлыг тодорхойлж чадсангүй…” гэсэн байна. Орон, орны археологичдын олж илрүүлсэн нисдэг объектын дүрс өөр өөр байдаг. Ихэнхдээ тэд адилхан тавган юмуу бөөрөнхий хэлбэртэй гэж дүрсэлжээ. Мөн япон маягийн, хүрлээр бүтсэн мэт хар гарагийн дүрсийн тухай мэдээлэл ч бий. Тэд үргэлж хосоороо үзэгддэг бөгөөд 60 см ийн өндөртэй, толгойндоо багтай мэт, тэр нь амьсгалах нэг нүхтэй /гэхдээ зарим судлаачид энэ нь амьсгалах нүх биш хоорондоо харилцах хэрэгсэл гэдэг/, сансрын нисгэгчид шиг том нүдний шилтэй байдаг ажээ. Аль ч үед нисдэг тавгийг харсан хүмүүсийн баримтаас үзэхэд тухайн үед манай гарагийн хүмүүс ямар техник, хэрэгсэл бүтээсэн байна түүнтэй төстэй нисдэг тавгийг тэд хөлөглөдөг гэсэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Хамгийн анх бөмбөрцөг хэлбэртэй дугуй тавагны тухай мэдээллүүд гардаг байж. Дараа нь яг л янжуур шиг пуужин хэлбэртэй нисдэг зүйлийн тухай тэмдэглэгджээ. Тэр ч атугай энэ нь онгоцтой адил олон мотортой гэж тодорхойлогдсон байна. Харин энэ зууны эхээр хүмүүс найман дугуйтай үлэмж том машин шиг нисдэг зүйлийн тухай мэдээлжээ. Тухайлбал, 1946 оны зургадугаар сарын 10 нд Финляндын дээгүүр Германы “Фау” хиймэл дагуултай төстэй нисдэг зүйлийг хүмүүс анзаарсан байна. Yүнийг Америкийн цөмийн физикч Морис Х.Жессал “Хар гарагийнхан хүн төрөлхтнийг ажиж, тухайн эрин үеийн техникийн хөгжлийг дууриаж өөрсдийн нисдэг төхөөрөмжөө адил хийх чадвартай” гэж тайлбарлажээ. Яах гэж тэгдэг юм бол? Гэхдээ яг батлан өгүүлэх тодорхой баримт хэнд ч байхгүй. “Би нэг бус удаа харь гарагийнхны сансрын хөлгөөр нисч Марс, Венерагийн эзэдтэй ярилцаж байсан” гэж Америкийн нисдэг таваг судлаач Георгий Адамски 1959 онд Цюрихийн конгрессийн танхимд болсон хуралдаан дээр илтгэжээ. Тухайн үед 68 настай байсан Адамски анх 1946 онд харь гарагийн хөлгийг харсан гэнэ. Түүнээс хойш 1952 онд дахин харахдаа харь гарагийн хүнд гараа өгөн мэндэлсэн байна. Харь гарагийн хүн метр 65 см ийн өндөртэй, урт зөөлөн үстэй, уян хатан хөдөлгөөнтэй байсан гэж Адамски ярьжээ. Харь гарагийнхан түүний биед гар хүрэх замаар өөрсдийгөө ойлгуулж байсан гэнэ. Тэр ч байтугай тэд гайхалтай эмч нар. Миний биед байсан шархыг харангуутаа гар хүрээд эдгээчихсэн гэж Адамски өгүүлсэн байна. Тэрбээр өөртөө тохиолдсон явдлуудаа шинжлэх ухааны уран зөгнөлийн төрлөөр уран зохиолын бүтээл болгон бичсэн ч хэвлэх хүн олдоогүй аж. Гэвч эрдэмтэн насан эцэслэтлээ энэ түүх бол уран зөгнөл биш бодит үйл явдал гэдгийг батлан өгүүлсээр байжээ. Мөн иймэрхүү тохиолдол Английн 12 бүсгүйд тулгарсан байдаг. Харь гарагийн янз бүрийн учралуудын тухайд хүн төрөлхтөн төдийлөн итгэдэггүй ч тэд бидний ертөнцөд зочилсон ул мөрөө тодоос тод үлдээсээр л байдаг. Жишээлбэл, Вашингтон хотын төв архивт харь гарагийнхны үлдээсэн зэс хоолой хадгалагдаж буй. Эрдэмтэн, судлаачид бүтэц, үүслийг нь тогтоож чадахгүй байгаа уг хоолой Огайо мужийн Мидлтон хотын ойролцоогоос 1958 онд олдсон гэдэг. Харь гарагийнхны айлчлал одоо ч үргэлжилсээр Бид техник хөгжлийн эрин үеийн хүүхдүүд. Тиймдээ ч “нисдэг тавгийг” ховор хардаг. өнгөрсөн зууны сүүлчээр ихээхэн үзэгддэг байсан гэх харь гарагийнханд итгэх итгэл ч бага. Тэгвэл саяхан Бельгийн инженер Марсель Альфернин нисдэг тавагны тухай хамгийн сүүлийн үеийн дуулиант мэдээлэл цацжээ. Тэрбээр Брюссель хотын төвд нисдэг таваг харсан төдийгүй хоёр минутын бичлэг хийж амжсан байна. Түүний видео хальсанд бичигдсэнийг үзвэл, эхлээд дэлгэцэн дээр гэрэлтэй толбо харагдана. Удалгүй толбо улам томорч, хурц өнгөтэй болно. Дараа нь уг толбо гурван хурц туяанд хуваагдана. Гэнэт гэрэл цацруулсан томоохон гурван өнцөгт биет болно. өнцөг бүртээ улаан, улаан шаргал өнгийн гэрэлтэй, дээшээгээ шовх үзүүртэй эл хөлгийг манай соёл иргэншлийнхэн арай л бүтээж амжаагүй байгаа Харь гарагийнхны хөлгийн “хар хайрцаг” ийг олсон уу? Красноярскийн эрдэмтэд Тунгусын солир унасан газраас харь гарагийнхны “агуулах” ыг олсон гэдэгтээ итгэлтэй байна- Нисдэг тавагны “хар хайрцаг” нь дээрээ дүрс бичигтэй Красноярскийн сансрын музейн захирал, “Тунгусын сансрын үзэгдэл” сангийн ерөнхийлөгч Юрий Лавбины шуугиант мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр сонин хачин юм сэтгэж бодохдоо гаргуун. Олон жил харь гарагийнхны асуудлаар дагнан судалгаа хийж буй. Шуугиант мэдээллийнхээ тухай Ю.Лавбин чухам чухам юу ярив? Гурван жилийн өмнө Эвенкийн Байкитын дүүрэгт Полигусын сууринд явж байлаа. Сансраас авсан зурагт яг тэр газар ямар нэг юм унасан байхыг бид үзсэн юм л даа. Энэ бөглүү тайгаас өнгөрсөн зууны дөчөөд оны үед Тунгусын онгоц чирэгч Александр Ковацкий ер бусын биет буюу хар өнгөтэй гялтгар гулдмай олсноо зааж өгч байсан юм. Түүний тэмдэглэлд үүнийг сөнөсөн нисдэг тавагны нэг хэсэг нь гэж тэмдэглэсэн байдаг. Яг энэ бүсэд Тунгусын өмнө нь осол болсон юм шүү дээ. Судлаачид нууцлаг нэгэн толгодын хөвдийн үе давхраанаас уг биетийг олсон. Энэ биетээс тасдаж авсан нэг хэсэг нь Красноярскийн физикийн хүрээлэнгийн музейд одоо хадгалагдаж байгаа. Судалгаа шинжилгээ хийсэн. Энэ нь силицид төмөр байсан гэж Юрий Лавбин өгүүллээ. Ярианд дурдагдсан олдвороо ч үзүүлэв. Түүний хэлснээр байгальд төмөр ийм байдлаараа хэзээ ч үүсч бий болдоггүй гэнэ. Тэрбээр өөрийнхөө таамаглалыг батлах гэж мэрийж буй бололтой, бас боодол цаас харуулав. Газарзүйн шинжлэх ухааны профессор В.П.Чех түүний олдворыг яг юу болохыг нь гэрчилсэн баримт гэнэ. “Энэ төмөр биетийг үзэхэд геологи болон бусад шинж байдлаараа сансрын биет болохыг илтгэнэ” гэх үг тэр бичигт дурайж байх нь тэр. Юрий Лавбины уран сэтгэмжийн онолоор бол 1908 онд Тунгуст болсон хүчтэй дэлбэрэлт нь харь гарагийнх ны хөлөг сүйрснийх гэнэ. Хөлгийн үлдэгдэл нь энэ бөглүү тайгад үлдсэн болол той. 2006 оны эцсээр Эвенкийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ээлжит экспедицийнхэн зорьжээ. Түүний дотор үүнийг өгүүлэгч Юрий Лавбин багтжээ. Судалгааны багийнхан Тунгусын Подкаменная эргийг нэгд нэгэнгүй нэгжиж, голын ойролцоохь арваад км ыг самнажээ. Харь гарагийнхны бусад төмрийн хэсгийг металл илрүүлэгчийн тусламжтайгаар олохын тулд ийн бэдэрсэн хэрэг. Байкит суурингийн орчим өөхөн чулуутай төстэй, гэхдээ байгалийн унаган төрхөөрөө гэж хэлэхэд бэрх, дээр нь дүрс бичиг бүхий сонин чулуутай тааралдаж. Энэ бол дуулиан гэж Юрий Лавбин хэлэнгээ зургаан ширхэг цагаан мөлгөр чулуу үзүүлэв. Чулууг харахад үе давхраа бүхий ялтаснаас тогтсон зэрэгцээ шугамуудтай. Шугамууд хооронд бага зэрэг гурвалжин өнцөгтэй юм. Эдгээр чулууг дэлбэрэлт болсон газрын голомтоос 250 км ын зайнаас олсон. Энэ хоёр чулуу нь бие биеэсээ долоон км ын зайд байсан. Харин чулуун дээрх зураг нь хоорондоо адилхан юм билээ. Бид физикийн хүрээлэнд чулуунуудыг өөр хоорондоо төстэй эсэхийг нь судалж байгаа. Хүчтэй лазерын туяагаар өчүүхэн төдий хэрчлээс хийсэн, гэвч талст нь маш бөх юм билээ. Байгаль эх хэзээ ч чулуун дээр тийм зургуудыг бүтээж чадахгүй гэсэн дүгнэлтийг Лавбин хийлээ. Бүр эдгээр чулууг харь гарагийнхан л гараараа барьж байсан байх. Магадгүй энэ үсгийн хэв нь мэдээлэл хүлээн авдаг “талстан тээгч” байсныг үгүйсгэхгүй. Харь гарагийнхны сүйрсэн хөлгийн “хар хайрцаг” байсан ч байж магадгүй. Харин бид түүний тэмдэг дарсан үлдэгдэл хэсгийг олсон. Хамгийн гол нь дотор талдаа гол зүйлээ бичиж тэмдэглэдэг байсан бололтой гэж тэрбээр үнэн сэтгэлээсээ хүүрнэв. өөрийнхөө оношдоо үнэхээр итгэлтэй байгаа аж. Түүний таамаглалын мөрөөр Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын төлөөлөгчид музейд нь хүрэлцэн ирэхээр болжээ. Красноярскийн судлаачдын нээлт сонирхлыг нь татсан нь мэдээж. Эрдэмтэд ч “ид шидтэй талст” аа гарцаагүй үзүүлж, шинжлүүлж таарах биз. Тэнд сансрын эд зүйлийн үнэр ч үгүй Юрий Лавбины таамаглалтай зэрэгцээд түүнийг үгүйсгэгчид мөн олноороо төржээ. Тэдний нэг Крас ноярскийн Сансар судлалын дээд сургуулийн багш Георгий Галанцев, 1908 онд болсон үйл явдал бол харь гарагтай холбоотой зүйл биш. Хэн ч дотор сэтгэлдээ юуг ч дүрслэн бодож болно шүү дээ, гэвч ийм таамаглал бол тоогүй зүйл. Би ч гэсэн Тунгусын солир унасан газарт нэг бус удаа экспедицээр очиж байлаа. 1980 оноос эхлэн бид “сансрын осол” ыг гэрчлэх зүйлийг олохоор төлөвлөсөн юм. Гэвч 1908 оны Тунгусын солирын уналтаас үлдсэн талстан бодисыг газрын хөрснөөс олсон. Солирын уналтын улмаас түлэгдэж оройгоосоо хуйхлагдсан моддыг олсон. Гэвч тэндээс сансрын биет гэж хэлж болох нэг грамм ч юм олоогүй юм шүү гэж хэлжээ. Энд чухам юу болсон юм бол? Ю.Лавбины зөв үү, эсвэл тэр хоосон мөрөөдөж, зөгнөөд байна уу? Түүх сөхье. 1908 оны зургадугаар сарын 30 нд Тунгусын Подкаменная голын ойролцоохь бүсэд орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 15 минутад тэнгэр галт бөмбөлөг нисч үзэгджээ. Огторгуйн тэр биет доош унахын сацуу аянга ниргэж буйг санагдуулам аймшигт дуун гарч. Удалгүй аймшигтай дэлбэрэлт болж 2000 кв км талбай бүхий моддыг хамарчээ. Өнгөрсөн зууны хориод онд ЗХУ ын шинжлэх ухааны академич Леонид Куликаар толгойлуулсан дөрвөн экспедици Эвенкийн тайгыг зорьжээ. Тунгусын солир унасан ойн эргэн тойрон тэр чигээрээ эрвээхэй хэлбэр тэй болж, модод үндэстэйгээ үлдсэн боловч ганц ч мөчиргүй нүцгэн хоцорсон байжээ. Галт уулын цар, бүр солирыг ч эрдэмтэд олсонгүй. Ослын улмаас модны өсөлт хурдасч, зулзган нарс, хөвд мутацид орсон байж. Тэгэхээр силицид төмөр гэж юу вэ? Силицид төмөр гэдэг нь чулуурхаг бодистой төмрийн нэгдэл бөгөөд яг ийм байдлаараа дэлхий дээр үүсдэггүй аж. Энэ бодис нь хүчилтөрөгчгүй орчинд үүсч бий болох боломжтой. Тухайлбал, сансрын хаа нэгтээ л үүсэх өндөр магад лалтай. Тэгэхээр Юрий Лавбины батлах гэж мэрий гээд байгаа таамаглал нь ортой ч байж мэдэх юм. Эсвэл түүний бас л нэгэн зөгнөл ч байж болно Харь гарагийнхан 100 км урттай хонгил ухав уу? ОХУ ын Ростов на Донд замын хажууханд гурван метр голчтой, 10 метр гүнзгий хонгил гэнэт нэг өдөр л гараад ирж. Гэнэт гараад ирсэн үү, эсвэл өмнө нь байсан уу гэдгийг оршин суугчид нь хэлж мэдэхгүй байна. Хачин жигтэй уг нүхийг газар доорх хүчний улмаас талбайд гарч ирсэн гэж тэд тайлбарлаж байна. Саяхны нэгэн өдөр Курганы гацааны орчим ан авд мордсон анчид хөдөөний замын хажуухан талд нэлээд гүнзгий нүхтэй гэнэт тааралдаад ихэд сандарцгааж. Эр зоригтой зарим нэг нь хонгилын амсраар шагайж үзэхэд түнэр харанхуй угтжээ. Нүх рүү чулуу шидэхэд бүдэг авиа гарч гэнэ. Дотроо бараг 10 метр гүнзгий гэж тэд тооцоолжээ. Нүхний амсар нь нэлээд ялгарч харагдах бөгөөд ойролцоо нь хар өнгөтэй зөөлөн бодисын хэсгүүд хөглөрчээ. “Бид ийм сонин эд юмсыг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй” гэж анчдын нэг В.Коденко өгүүлж байна. Ер бусын бодисын хэсгүүд өнөөг хүртэл оньсого хэвээр үлджээ. Анчид олсон нүхэндээ тэмдэг тавиад тосгоны зөвлөлд мэдэгдсэн байна. Харин тосгон даяар нууцлаг энэ нүхний учрыг огт өөрөөр тайлбарлаж эхэлжээ. Харь гарагийнхан л энэ нүхийг ухсанаас гарцаагүй гэсэн яриаг тосгоныхон ам дамжуулан ярьсаар байна. Хар өнгөтэй чулуу бол харь гарагийнхны л эд юмс, харь гарагаас одны хэлтэрхий газрын хөрсөн дээр унасан гэж оршин суугчид үзэж байна. Тосгоны удирдлагууд тус газар очиж нүхийг долоон метрийн гүн гэж тогтоожээ. Гэтэл хэн нэгэн нь энэхүү жалганд таван жилийн өмнө геологичид тэсэрч дэлбэрэх ажиллагаа явуулж байсныг гэнэт санаадхаж. Yүнээс хэдэн өдрийн дараа дээрх нүхтэй адил, бараг ихэр гэмээр нэг нүхийг илрүүлжээ. 100 км ын цаана орших Луган тосгоноос олдсон энэхүү хонгил рүү өнгөрсөн хавар нэгэн хүн талбай дундуур трактортай явж байгаад гэнэт газрын гав руу орчих шахжээ. Тэрбээр уг газар тэмдэг тавиад орхиж. Гэтэл хагас жилийн дараа буюу саяхан тус газар очиход хэмжээ нь бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ хоёр хонгил хэлбэр хэмжээний хувьд хоорондоо маш адил. Мэргэжилтнүүд одоогоор ямар нэг санал дүгнэлт хэлэхээс түдгэлзэж байна. Иймэрхүү гэнэтийн үзэгдэл Ростов мужид урьд өмнө нь тохиолдож байгаагүй учир оршин суугчид ердийн нэгэн зүйл мэтээр хүлээн авахгүй байгаа гэнэ. Тэд өөрсдийнхөө дүгнэлтийг хэдийнэ хийж амжжээ. Харь гарагийнхан энэ хонгилыг ухсан. Луганд хонгил руу нэвтрэх үүд нь байна, харин 100 км ын цаана Курганд гарц нь байна гэдэгт оршин суугчид нь итгэсээр байна Харь гаригийнхан хүнийг сармагчингаас буй болгосон Дальнегорийн приморийн хотын геологич Александр Иванченко Чарльз Дарвины хувьслын онолыг үгүйсгэснийг “КП” сонинд нийтэлжээ. Хүн төрөлхтөн бий болохоос өмнө үед газар дэлхий дээр харь гаригийн супер соёл иргэншлийн тив хоорондын сансрын хөлөг айлчилжээ. Түүний бүхээгнээс электрон техник, дүрс бичлэгийн камер бүхий харь гаригийн хөлөг буусан байна. Энэхүү хөлөг нь нислэгийнхээ үед урьдчилан судалсан газартаа газарддаг аж. Зочид буюу харь гаригийнхны сансрын хөлөг гэдэг нь өвөрмөц туяаны цацраг буюу удамшлын онцгой мэдээлэл илгээх талбай үүсгэх чадвар бүхий тусгай аппаратыг эзгүй газар хүргэх хэрэгсэл ажээ. Харь гаригийнхан өөрсдөөсөө орчин үеийн хүн төрөлхтний төрөл болох “homo sapiens” ынхтай адил төсөөтэй биокодыг гаргадаг байжээ. Тэд удамшил зүйн кодыг нэвтрүүлэх объектоороо хүнтэй адил шинжтэй шимпанзе, горилл, орангут, гиббон зэрэг сармагчингуудыг сонгосон аж. Тэдэнд өөрсдийн ген, хоромсом, эсийг био мэдээллээр дамжуулан шилжүүлсэн нь цаашдаа улам үржин хөгжсөнөөр ухаант хүнийг бий болгожээ. XIX зууны шинжлэх ухааны төвшинд харь гаригийнхны талаар ямар ч таамаглал байгаагүй учраас эрдэмтэн Ч.Дарвин энэ тухай төсөөлөөгүй юм. Тектитүүдийн тухай оньсого Хүний гарал үүслийн талаархи энэхүү ер бусын таамаглал дэвшүүлсэн геологич Александр Иванченко Алс Дорнодын Дальнегорск хэмээх ер бусын хотод амьдардаг ажээ. Чухамхүү сүүлийн 10 жилд тус хотод харь гаригийнхан айлчилсан тухай мэдээлэл цацагдах болжээ. Геологич Иванченко Дарвины хувьслын онолыг засварлах ажлаа тектитүүдийг судлах болсноор эхэлжээ. Тектит гэдэг нь эх дэлхийгээс эрт галавт олдсон хамгийн хачирхалтай, тайлагдаагүй чулуунууд юм байна. Харахад онцгойрох ялгарах зүйлгүй. Товч, усны дуслын хэлбэр бүхий хайлаад бөөгнөрчихсөн шил мэт хатуулаг эд. Тектитийг геологичид АНУ, Европ, Африк, Австрали, Ази, Номхон далайн бүс нутагт, Индонез, Малайз, Тайланд, Лаос, Вьетнам, Хятадын зүүн өмнөд хэсгээс олсон байдаг. Бараг 200 гаруй жилийн турш эрдэмтэд тектитүүд хаана үүссэн талаар халуун маргаан үүсгэсээр өнөөг хүрчээ. Маргалдагч эрдэмтэд химийн бодис зүйн хувьд тектит чулуу нь ертөнцийн бодиснуудаас тэс өөр байна гэдэг дээр санал нийлдэг байна. Оросын сансар, пуужингийн техникийн зохион бүтээгч, нэрт эрдэмтэн Евгений Дмитров мөн л тектитийн утга учрыг олоогүй ажээ. Тэрбээр тектитүүдийг сансрын үл танигдах төхөөрөмж дэлхий дээр зөөвөрлөж авчирсан байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлжээ. өнөөдөр тектитүүдийн гарал үүсэл үл танигдах нөхцөл байдалд үүссэн үл мэдэгдэх үйл явцын үр дүн гэсэн эргэлзээтэй дүгнэлтэд хүргэжээ. Од харвасны үлдэгдэл үүХарин Иванченко тектитүүд нь харь гаригийнхны бүтээсэн сансрын нислэгийн багаж төхөөрөмжийн үлдэгдэл хэсгүүд гэж үзжээ. Зарим эрдэмтэд од харваж нэгэнтэйгээ мөргөлсөний улмаас үлдсэн хэлтэрхий гэжээ. Геологич Иванченко тектитүүдийн химийн бүтцийг судалж, түүнд шавар, мөнгөний хольц байгааг илрүүлжээ. Тэрбээр энэхүү хольц харь гаригийнхны зохион бүтээсэн хайлшны үлдсэн бүтээгдэхүүн төдийгүй орчин үеийн ган боловсруулах ажиллагаатай маш адилхан байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тектитүүдийн хөнгөн, халууныг тэсвэрлэх бат бэх, уян хатан, чанар дээрх дүгнэлтийг нотолсон байна. өөрөөр хэлбэл, сансрын нөхцөлд зайлшгүй шаардлагатай үзүүлэлтүүдийг хангасан байсан гэсэн үг юм. Сармагчин дээр туршилт хийснээр монгол төрхтөн үүссэн Европ, Африк Ази Номхон далайн бүс нутгаас олдсон тектитүүдийн нас, тухайн бүс нутгуудад хүн маягийн сармагчин үүсэн бий болсон цаг хугацаатай давхцаж байгааг нотолсон шинжлэх ухааны баримт бий. Европын тектитүүдийн 15 сая жилийн нас тэнд хүн маягийн сармагчин үүсэн бий болсонтой давхацдаг ажээ. Иванченко энэхүү хоёр нотолгоог таамагласан байна. Африкийн эквадорын бүсийн тектитүүд болон тус бүс нутгийн тархины 550 660 куб.см багтаамжтай сармагчин хоёр ойролцоо настай, хоёр сая жилийн өмнө үүсчээ. Иванченкогийн таамаглаж буйгаар тэр үед харь гаригийнхны эртний сансрын буудал өдгөөгийн Виктория нуурын орчимд байсан аж. Гол үндэслэл нь тус нуурын ургамал, амьтны төрөл зүйл нь ойролцоохь нууруудаас тэс ондоо гэнэ. Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутагт илэрсэн тектитүүдийн нас 900 куб.см бүхий тархины багтаамж бүх Ява арлын хүн сармагчны үүсэлтэй давхацжээ. Энд харь гаригийнхан сармагчин дээр туршилт хийснээр монгол, австрали маягийн төрхтөн бий болсон гэнэ. Энэ бүсэд харь гаригийнхны сансрын буудал Австралийн Эйр нуурын орчимд байсан аж. Учир нь, энэ нутагт эртний австрали оршин суугчдын үлдэгдэл олноор олдсон байна. Түүнчлэн 300 500 мянган жилийн тэртээ Африк Европод 1200 2200 куб.см ийн тархины багтаамжтай хүн сармагчин үүссэн нь Мавританы тектитүүдийн настай бас давхацсан нь харь гаригийнхан шампанзед туршилт хийж европ төрхтөн хүмүүсийг төрүүлсэн байж ч болох.
  6. 10. Дэлхийтэй төстэй гурван гараг “Супер дэлхий” гараг Эдгээр гараг 42 гэрлийн жилийн зай дахь алтан загаснууд болон уран зураач хэмээх од эрхсэд орших HD40307 оддыг тойрон эргэлддэг байна. Европын өмнөд одон орон судлалын ажилтнууд “NARPS” дуран авайн тусламжтайгаар бүхэл бүтэн гарагийн аймгийн оддын нэгний зэргэлдээгээс дэлхийтэй төстэй огторгуйн биет илрүүлжээ. “Супер дэлхий” гэгдсэн эдгээр нь дэлхийгээс хүнд бөгөөд далай ван, тэнгэрийн вангаас ч жингээр том аж. “Сүүлийн жилүүдэд бид HD40307 одын хурдыг хэмжисний дүнд гурван гараг байгааг баталгаажуулсан” гэж судалгааны авторуудын нэг, Женевийн одон орон судлалын ажилтан Мишель Мейер ярьжээ. 9. Эрт цагт огторгуй царцанги байсан Балар цагт сансрын уудам ямар байсан бэ гэдэг асуудал эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн. Сүүлийн үед компьютер, математик загварчлалын аргаар энэ тухай сонирхолтой онол олныг боловсруулсны нэг нь ч батлагдаагүй билээ. Тэгвэл хамгийн сүүлд хөгжүүлсэн загвар огторгуй дахь энерги, материйн 70 хувиас бүрддэг хар эрчим хүчийг судалж, эл хүч 11.5 тэрбум жилийн тэртээ сансрын уудмыг бүхэлд нь царцааж байсан ба энэ үед огторгуй өнөөдрийнхтэй харьцуулахад дөрөв дахин бага байсныг мэдээлжээ. Судалгааг удирдсан шинэ загвар Вандербилтийн их сургуулийн судлаач Суриш Дутта, Роберт Щеррер, Орегоны их сургуулийн физикч Стефен Хсу, төгсөх ангийн оюутан Дэвид Рийб нарын хамтын бүтээл аж. Хоёр их сургуулийн эрдэмтэд судалгаагаа сансар огторгуйн шилжилтийн үе буюу “мөстлөгийн эрин” гэж нэрлэсэн байна. Р.Щеррерийн тайлбарлаж буйгаар хар эрчим хүчийг судлах ажил үе үеийн эрдэмтдээс нөр их хөдөлмөр шаардсаар ирсэн ба тэдний зохион бүтээсэн дээрх загвар энгийн материудтай харилцан үйлдэл хийж чаддагаас мэдэгдэхүйц үр дүнд хүрчээ. Тэрбээр энэ онол өнөө цагийн олон үзэлтэй зөрчилдөж буй ч огторгуй судлалыг өргөжүүлж, шинэ гарц нээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ. Тэдний онолоор огторгуйн атомын жижиг хэсгүүдийн дундах өндөр энергийн импульсууд хар эрчим хүчийг хөгжүүлж, микро тэсрэлтүүдийг үүсгэснээр шинэ бичил хэсгүүд бүрэлддэг байна. Энэ нь дээрх санааг дэвшүүлсэн анхны судалгаа аж. Мөн шинэ судалгаагаар вакуум энергийн хэрэглээг гаргаж, огторгуй доторхи эрчим хүчээ өөрөө бий болгодог гэсэн санааг дэвшүүлжээ. Судалгааны багийнхны тэмдэглэснээр огторгуй дахь бичил атомын идэвхжил хар эрчим хүчний гол нөөц болдог төдийгүй огторгуйн өөрчлөлтийг тогтоох үндсэн хүчин зүйл болж байгаа аж. үүнээс үндэслээд сансар огторгуй эдүгээ 11.5 тэрбум жилийн тэртээгээс дөрөв дахин томорсон ч эрт цагт их хэмжээний хар эрчим хүч огторгуйг хөлдөнги байдалд барьж байжээ гэж дүгнэхэд хүрчээ. Матери болон энерги сансрын уудмыг тэлэх гол материал болсон гэж тэд үзэж байна. 8. Нейтрон одод ган төмрөөс 10 тэрбум дахин бат бөх Хүний илрүүлсэн хийгээд бүтээсэн ямар ч зүйл оддын цөм болон гадарга шиг хатуу, бат бөх биш гэнэ. Компьютерийн нарийвчилсан тооцоогоор нейтрон од гэгддэг одой гарагуудын гадарга одоогоор судлагдаад буй огторгуйн бүх биетээс хамгийн бат бөх нь аж. Судалгааг хийсэн АНУ ын Индианагийн их сургуулийн эрдэмтэд Чарльз Хоровицийн тайлбарласнаар нейтрон одод хар нүхний дараа орох огторгуй дахь хамгийн нягт биет юм. Нейтрон одны цайны халбага дүүргэх төдий хэлтэрхий 100 сая орчим тонн жин татна. Астрономичдын үздэгээр нейтрон одод жирийн одтой харьцуулахад хэд дахин бат бөх ч соронзон орон нь дэндүү хүчирхэг тул гадаргуу дээр нь цууралт үүсэх тохиолдол бий. Мөн татах хүчний нөлөөгөөр толгод мэт товгор үүсдэгийг ажигласан Ч.Хоровицийн баг тэдгээрийг уулс гэж нэрлэжээ. Нейтрон оддын уулсыг ажигласны дүнд компьютерийн нарийвчилсан загвараар дээрх судалгааг гаргасан тэрбээр хамгийн хатуу нейтрон одыг тодруулахаар ажиллаж байна. 7. Бархасбадийн ”дээрэм” давтагдана 12 жилийн турш дэргэдээ байлгасан сүүлт одоо Бархасбадь гараг 60 жилийн өмнө “сулласан” ыг судлаачид олон жилийн өмнө тогтоосон. Харин саяхны судалгаагаар эрдэмтэд тэрхүү явдал ирэх хэдхэн жилийн дотор давтагдах магадлалтайг нээжээ. Мэргэжилтнүүдийн 147Р/Кушида Мурамацу хэмээн нэрлэсэн сүүлт одыг аварга Бархасбадь гарагийн татах хүч 1949 онд өөртөө урвуулж, 1961 он хүртэл тойрог замдаа байлгасан аж. Энэхүү хачирхалтай хөдөлгөөнийг 1993 онд нээсэн Кацухито Оцукагийн ахалсан олон улсын багийн тооцоогоор 400 метр өргөн 147Р/Кушида Мурамацу сүүлт од судлаачдын нээлтээс өмнө хоёр, гурван ч удаа Бархасбадийн эрхшээлд байсан бололтой. Сансрын биет Бархасбадь гарагийн нөлөөнд автах явцыг эрдэмтэд ганц л ажигласан нь Гуталчин Леви 9 хэмээх сүүлт од уг гарагтай 1994 онд мөргөлдсөн явдал юм. Мөргөлдөөний нөлөөгөөр Гуталчин Леви 9 олон хэсэг болон бутарчээ. Өнгөрөгч долдугаар сард Бархасбадийн гадаргаас ажиглагдсан хэд хэдэн ор, гарагийг тойрон эргэлдэгч жижиг биетүүд тэрхүү мөргөлдөөний ул мөр байх талтай. Барбасбадийн татах хүчинд автсан ихэнх биетээс ялгаатай нь 147Р/Кушида Мурамацу сүүлт од хүчирхэг гарагийн тойрог замаас мултарснаараа судлаачдын анхаарлыг татсан байна. 147Р/Кушида Мурамацу өдгөө Ангараг, Бархасбадь гарагийн хоорондох солирын бүсийн тойрог замд эргэлдэж буй аж. Энэхүү сүүлт одоос гадна 111Р/ Хелин Ром Крокетт хэмээх сүүлт од 2068 2986 онд мөн Бархасбадийн хүчинд автан бүтэн жарны турш дагуул нь болох төлөвтэй байна. Харин энэхүү судалгаатай холбогдуулан манай гараг Бархасбадийн адил дагуулынхаа тоог нэмэх боломжтой эсэхийг судалсан эрдэмтэд дэлхий лав ойрын хэдэн зуун жилдээ хоёр сартай болохгүй гэж үзжээ. Манай гараг бусад жижиг биетийг өөртөө татахаас илүү аварга биетүүдэд татагдах магадлал нь хавьгүй илүү аж. 6. Дэлхийтэй төстэй, устай гаpaг олдов Дөч орчим гэрлийн жилийн цаанаас одон орон судлаачид дэлхийгээс зургаа дахин том, ус ихтэй, уур савссан гараг нээснээ зарлалаа. Амьдрал орших аргагүй халуун ч гадаад үзэмжээрээ дэлхийтэй төстэй тэрхүү гарагийн гадаргын 75 хувь ус гэнэ. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр агаар мандалтай нь тодорхой, тэнгис далайтай тэр гараг манай нарны аймгаас гадна олдсон гарагуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь аж. Супер дэлхий гэгдсэн шинэ гараг Тэнгэрийн ван, Далайн ван гарагийн хооронд оршдог чулуурхаг гарагуудын дунджаас хоёр дахин жижиг бөгөөд GJ1214 эх гараг нь нарнаас 3000 дахин бүдэг одой улаан хэмээх гараг. Эх нар нь болсон улаан одойтой ойр тул супер дэлхийн хэм цельсийн +200 орчим гэнэ. Улаан одой гарагаас ердөө 1.3 сая бээрийн зайд оршдог супер дэлхий тэнхлэгээ 38 цагт нэг эргэж, нараа бүтэн жилд нэг тойрдог. “MEarth” төслийн хүрээнд Америкийн Харвардын их сургууль болон Смитсонианы хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг 16 инчийн голчтой найман дурайн авиагаар нарны аймгаас гадна оршдог 2000 орчим одой гарагийг судлах явцдаа GJ1214 од болон гарагуудыг нээсэн нь энэ аж. Улаан одой нь Тэнгэрийн заадас дахь гарагуудын хамгийн түгээмэл хэлбэр юм. Супер дэлхийн нар GJ1214 гарагийн дөрөвний гурав нь ус, мөснөөс, үлдсэн дөрөвний нэг нь чулуулгаас бүтжээ. Дэлхийтэй төстэй гэгдсэн бусад гарагаас ялгаатай нь GJ1214 ийн аймаг дахь гарагууд дэлхийтэй ойр тул НАСА гийн “Hubble” зэрэг хиймэл дагуулууд супер дэлхийн агаар мандалыг судлах бүрэн боломжтой. 5. Вайоманавтууд вайом руу хөөрнө Сансарт ниссэн хүмүүсийг сансрын нисгэгч юмуу одон оронч гэж өнөөдрийг хүртэл нэрлэж ирсэн. Оросуудыг сансарт нисэхэд космонавты /сансрын нисгэгчид/,америкчуудыг нисэхэд астронавты / одон орончид/ нислээ гэдэг. Харин хятадууд өөрсдийн төлөөллөө сансарт нисэхэд тайконовты/ нууц нисгэгчид/ хэмээн нэрийдсэн. Тэгвэл удахгүй вайоманавты гэсэн бас нэгэн шинэ нэртэй нисгэгчид бий болох нь. Энэтхэгчүүд өөрсдийн нисгэгчээ ийн нэрлэх бөгөөд 2015 онд вайоманавтчууд сансрыг зорих юм байна. Вайоманавт гэсэн нэрийн үндэс нь санскрит хэлнээс гаралтай бөгөөд “вайома” (үyoma)- нь сансар болон тэнгэр огторгуй гэсэн утгыг агуулдаг аж. Тэгэхээр энэтхэг нисгэгчийн нэр тэнгэрээр аялагч гэсэн утгыг агуулжээ. Сансрын нисгэгчдээ хайрласан энэтхэгчүүдийн нэр чихнээ сонсголонтой, сайхан утгатай зөв сонголт байна гэдгийг Нью Дели их сургуулийн санскрит хэлний мэргэжилтэн, профессор Чодури Упендер Рао онцлон тодотгосон байна. Энэтхэгийн сансрын байгууллага The Indian Space Research Organisation (ISRO) нь 2015 оны анхны нислэгтээ одооноос бэлтгэж эхэлсэн бөгөөд нэр дэвшсэн 200 нисгэгчээс сонгон шалгаруулалт хийх юм байна. Энэхүү 200 нисгэгч нь бүгд цэргийнх бөгөөд эдгээрээс зөвхөн хоёр нисгэгч шалгарч, гурван хүний суудалтай вайомийн хөлгөөр вайомийг зорих ажээ. 4. Хоёр дахь дэлхийг энэ онд илрүүлнэ. Британийн Дээдсийн шинжлэх ухааны нийгэмлэгийн хурал дээр английн эрдэмтэд шуугиант мэдээллийг түгээлээ.Дээдсийн шинжлэх ухааны нийгэмлэгийн энэ удаагийн их хурал SETI/ харь ертөнцийн ухаантны эрэлд гарч анхны туршилт явуулсны (Search for Extra Terrestrial Intelligence)/ 50 жилийн ойн хүрээнд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 1960 онд Корнеллийн их сургуулийн одон оронч Фрэнк ДрейканхТау Кит оддоос Эпсилон Эридина одод хүртэл дамжих радио дохиоллыг суурилуулж ажиглаж эхэлсэн байна. Тухайн үед сансрын эл биес дэлхийтэй төстәй гарагуудыг дагуулсан, хоёр дахь дэлхий болох хамгийн өндәр магадлалтай нэр дэвшигч хэмээн тооцогддог байж. өнөөдөр SETI ийн хүрээнд асар том, хүчирхэг радио дуран Аллена (АТА) Калифорни хотноо сансрын радио эфирийг мөрдөн ажиллаж байна. өдгөө сансрын жингүйдэлд 42 антенн байгаа бөгөөд ойрын ирээдүйд 350 антенн болгон ихэсгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хурлын үеэр Женевийн их сургуулийн профессор Мишель Майор нэгэн шуугиант мэдэгдлийг хийсэн тухай Би би Си мэдээлжээ. Тэрээр, нарны аймгийн хязгаар дахь дэлхийтэй жин, бүтцээрээ тун адилхан анхны гарагийг 2010 оны сүүлээр илрүүлэх болно гэж мэдэгдсэн байна. “Амьдрал үүсэх боломжтой бүхий л нөхцөлийг бүрэн хангасан, дэлхийн “ихэр” гарагийг илрүүлж олох шинэ төслийг бид боловсруулсан. Ийм итгэлтэйгээр хэлж байгаа маань сүүлийн 15 жилийн техник, технологийн үсрэнгүй хөгжлийн ач” гэж профессор Майор онцолсон байна. Эрдэмтэн Майор 1995 онд хамтрагч Дидье Квелоцийн хамт анхны экзогараг 51 Пегаса b ийг илрүүлж байсан. Эл гараг нь нар шиг Герцшпрунг Расселийн диаграммын үндсэн дараалалд оршдог. Эдгээр оддын энергийн үүсвэр устөрөгчөөс гаралтай халуун, хүйтний цөмийн нийлэгжил. Харин ийм төрлийн хамгийн сүүлийн нээлтийг 2009 оны арванхоёрдугаар сард Америкийн эрдэмтэд хийсэн. Тэд нартай гайхалтай төстэй гарагуудийн системийг илрүүлсэн билээ. Эл шинэ систем нь дэлхийгээс таван мянган гэрлийн жилийн зайд оршдог. Оддын эргән тойронд нарны ихэр хоёр том хийн бөмбөлөг эргэлдэн үүсч буй агаад Санчир, Бархасбадь гарагууд үүсч байхдаа ч иймэрхүү байдалтай байсан. Энд үнэхээр амьдрал үүсч болох болов уу гэдэг том асуулт өдгөө тулгараад байна. Эл систем нарнаас хавьгүй жижиг бас харанхуй, хүйтэн. Ер нь бол одон орончид сүүлийн 50 жилд 100 орчим үлэмж том гарагийг илрүүлж чадсан. Гэвч тэдний нэг нь ч орчин үеийн төсөөллөөр амьдрал үүсэх боломжтой гарагийн тоонд багтаж чадаагүй. Учир нь эл хийн үлэмж биетүүдийн зарим нь хэмжээгээрээ Бархасвадиас хэд дахин том. Түүнээс гадна тэдгээрийн зарим нь өөрийн одтойгоо хэт ойрхон эсвэл хэт хол эргэлддэг аж. Тэгэхээр энэ онд одон орончид үнэхээр хоёр дахь дэлхийг илрүүлж чадах эсэхийг хүлээгээд л сууж байя. 3. Нисдэг тавгууд Англид хэдэн зуугаар үзэгдсэн Британийн үндэсний архивын албан ёсны сайт тав дахь нууц материалаа дэлхий дахинаа дэлгэсэн байна. Уг нууц материалын хэмжээ хэдэн зуун мегабайт.Нууц материалд цэрэг, цагдаагийн ажилтнууд болон удирдах албаны тусгай ажилтнуудын харсан, сонссон, тулгарсан харь гарагийнхны тухай баримт мэдээллүүд багтжээ. Энэ нь англичууд харь гарагийг үндэслэлтэйгээр судлан, дэлгэдгийг харуулж байгаа юм. Түүнээс гадна тус улсын нутаг дэвсгэр дээгүүр нисдэг тавгууд хэдэн мянгаараа эргэлдэж байсан нь ч илэрч байгаа юм. Харь гарагийн нисдэг тавгийг харсан хүмүүс харсан зүйлээ зураглан, цаг хугацаагаар нь бичин тэмдэглэж хувийн архивтаа хадгалж байсан байна. Нисдэг тавгууд янз бүрийн хэлбэртэй байснаараа онцлог байж. Гэхдээ бүгд хүний гараар бүтсэн нь тодорхой байсан гэнэ. Магадгүй харь гарагийнхан дотроо олон янз ч юм билүү? Зарим судлаач нисдэг тавагны загвар дэлхийн техникийн хөгжлийн төвшнөөс хамаарч өөрчлөгддөг гэж дүгнэжээ. Хүмүүсийн хэдийд харсан цаг хугацаанаас ангилан ажиглахад ойролцоо хугацаанд харсан хэсэг хүмүүсийнх тавган хэлбэртэй, дараа үеийнх гурван өнцөгт дүрстэй болж хувирсан байх жишээтэй. үнэхээр харь гарагийн нисдэг таваг гэж байна уу гэдэгт баталгаатай хариулт өгөх боломжгүй юм. Гэхдээ цэрэг, цагдаагийн мэргэжилтнүүдийн цуглуулсан эдгээр баримтыг няцааж боломгүй. Учир нь Британийн зөвхөн нэг байгууллагын хэсэг хүмүүс ийм материал цуглуулаагүй энд тэндхийн янз бүрийн байгууллагынхан өөр өөр газар, өөр цаг хугацаанд харийнхныг харж байсныг баримтууд илтгэдэг. Олон хүн ийм дэмий зүйл бодон олж, баримтжуулан хадгална гэж баймгүй. Тэр ч атугай 2000 онд Линкольншир гүнгийн эзэмшил газрын цагдаагийн ажилтнууд нисдэг таваг харснаа видео бичлэг хийн хадгалсан байдаг. Тухайн үед эл бичлэг олон нийтэд цацагдахад харийнханд үл итгэгч хэсэг хүмүүс зохиомол бичлэг хэмээн няцааж байсан бол бусад хүмүүст учир битүүлэг хэвээр үлдсэн. Мөн тус сайтад тавигдсан материалуудын дунд 1986 онд ханхүү Чарльзийн сууж явсан онгоцны бүхээгт харийнхны илгээсэн улаан туяа бүхий дохио мэдрэгдэж байсан тухай мэдээлэл байгаа аж. үүнээс үзэхэд, харь гарагийнхан эрх мэдэлтэн, улстөрчдийг мэддэг төдийгүй судалдаг бололтой. Учир нь 1997 онд Их Британийн Дотоод хэргийн яамны сайд асан Майкл Ховардын байшин дээгүүр нисдэг таваг эргэлдсэн тухай шуугиж байсан. Уг сайтад ч энэ тухай мэдээлэл тавигджээ. Жунгинасан дуутай асар том эл хөлгийг тэр үед зургаан хүн харсан байдаг. Итгэхэд бэрх ийм олон мэдээлэл хүн төрөлхтнийг гайхшруулсаар байна. Гэхдээ олон түмний харсан эдгээр зүйлсийг эрс няцааж болохгүй. Харь гарагийнхан яагаад байж болохгүй гэж? Гэхдээ яагаад заавал Их Британийг илүүд үзээд байгаа юм бол? 2. Амьдрах боломжтой гариг олджээ Нарны аймгийн хязгаар бүсэд нартай төстэй улаан одой одыг бүтэн тойрохдоо 37 хоногийг зарцуулдаг 581g гэх ер бусынгариг олдсон байна. Энэхүү гариг нь агаар мандалтай учир амьдрал үүсэхэд бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж – Амьдралын нөхцөл бүрдсэн байж болзошгүй огторгуйн иймэрхүү биетийг эрдэмтэд нэг бус удаа илрүүлж байсан. Гэхдээ бяцхан улаан од “Gliese 581” ийг тойрон эргэдэг “581g” од нь өөрийнхөө төрөлд анхдагч болж байгаа юм. Америкийн одон орон судлаачдын дүгнэснээр, “581g” нь манай дэлхийгээс 20 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд манай гаригаас даруй дөрөв дахин хүнд жинтэй гэнэ. Уг гариг өөрийн од “Gliese 581 “ ийг бүтэн тойроход 37 орчим хоног зарцуулдаг байна. Шинээр илэрсэн гаригийн төрх байдал нь ерөнхийдөө чулуурхаг, хадархаг аж. Огторгуйн биетийн гадаргуу дээр ус шингэн байдлаараа хадгалагдаж байх бүрэн боломжтойгоос гадна таталцлын хүчин мэдрэгдэж буй нь агаар мандал буйн илэрхийлэл гэнэ. Вашингтон хотын Карнегийн их сургууль болон Санта Круз хотын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эл гаригийг нээсэн аж. Эрдэмтдийн дүрслэн өгүүлж буй эдгээр шинж чанар уг гариг дээр үнэхээр байгаа нь баталгаажвал амьдралын нөхцөлтэй бусад огторгуйн биесээс хамгийн боломжийнх нь болох юм. “Хүн төрөлхтөн ийм гаригийг нээх гэж хэдэн арван жилийг зарцуулсан. Амьдрал үүсэх бүрэн боломжтой дээд, доод температуртай гаригийг судлан эрсний эцэст бид оллоо. Иймэрхүү гариг хангалттай олон байж ч болох юм” гэж судлаач Пол Батлер онцолсон байна. Одон орончид одоогоор уг гаригийг “амьдрал үүсгэхэд бүрэн тохиромжтой” хэмээн онцлон бичиж байгаа ч энэ нь хүн төрөлхтөн шууд очоод суурьшчихна гэсэн үг бишийг ч тодотгосон байна. Шинэ гаригийн агаар мандал ямар химийн элементээс бүрдсэн гэдгээс авахуулаад судлан тодруулах зүйл олон. Хэрвээ агаар мандлыг хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий бүрдүүлж байвал тус гариг дээр амьдрал бий болох боломжтой гэнэ. Америкийн одон орончдын шинэ нээлтийн талаар Санкт Петербург хотын их сургуулийн оддын динамик ба огторгуйн механикийн төв лабораторийн мэргэжилтэн физик математикийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Анна Петрова “Танин мэдэхүй” сэтгүүлд тодруулга өгсөн байна. “Амьдрах нөхцөл бүхий гаригууд биднээс холгүйхэн оршин тогтнож буйн баталгаа улам ихэссээр байна. Энэ нь “A Message From Earth” төслийн үндсэн зорилго шүү дээ. Бяцхан улаан одны гаригийн систем “Gliese 581” ийг 2005 онд илрүүлж байсан. Гэтэл өдгөө энэхүү одны систем нь хүн төрөлхтнийг угтаж авах боломжтой шинж чанаруудаасаа дэлгэж байна. Зөвхөн эл систем л гэхэд асар их нөөц баялагтай. Саяхан нээгдсэн “581g” гаригаас гадна 581с ба 581е гэсэн кодтой “нутагшиж болохуйц” хоёр хөрш бий. Бидний харж байгаачлан Глизе 581 оддын гаригийн систем нь цаашид судалгааны томоохон объект болох нь гарцаагүй. Эл гариг өнөөдрийн байдлаар бусад экзогаригуудаасаа хамгийн үнэт олдвор нь болоод байна. Мөн од хоорондын сансрын нислэгийн хувьд ч чухал цэг байх нь гарцаагүй. Гэхдээ харь гариг дээр суурьших хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл хэдэн арван жилийн дараа бус хэдэн зуун жилийн дараа биелж ч болох юм. Учир нь 20 гэрлийн жилийн зай гэдэг хүн төрөлхтний технологийн одоогийн төвшинд төсөөлөгдөшгүй алс хязгаар. Бид гэрлийн хурдаар аялж нэгэнтээ сураагүй юм чинь өнөөгийн хөгжлийн байдлаар Глизе 581 гариг уруу нисэхэд багаар бодоход 240 мянган жил шаардагдана” гэсэн байна. 10 настай охин супернова нээлээ Канадад 10 настай охин Тэнгэрийн заадсаас бүдэгхэн гэрэлтэх супернова олжээ. Кэтрин Грей супернова нээсэн хамгийн залуу хүн болов. Тэрбээр сонирхогчийн одон орон ажиглах дуран авайгаар авсан зургуудыг судалснаа аавдаа үзүүлжээ. Кэтрин охин 17 хэмжээст тод гэрэлтэх шинэ суперноваг өнгөрөгч ням гаригт илрүүлсэн байна. Нарнаас хэд дахин том одны сүйрлийн нөлөөгөөр супернова үүсдэг. Гэхдээ энэ нь маш ховор үзэгдэл аж. 240 орчим сая гэрлийн жилийн цаана орших суперноваг илрүүлсэн Кэтриний нээлтэд түүний эцэг одон орон сонирхогч Пол Грей тусалжээ. Нээлтийг Канадын одон орон судлалын нийгэмлэг бүртгэж авсан байна.
  7. Харь гарагийнхныг үзсэн гэж олон гэрч ярьсаар байгаа билээ. Тэрхүү өөр гарагийн биет нь /хүмүүс нь/ манай гарагийн хүнтэй ямар нэг байдлаар төсөөтэй байдаг аж. Тэднийг хоёр нүдтэйгээр дүрслэн ярьдаг. Онигор, бүлтгэр гэхчилэн янз бүрээр хэлдэг. Зарим нь ам, хамаргүй ч гэнэ. Харин ихэнхдээ тэд нь том чихтэй, оч гэрэл гялалзсан биетэй, голдуу хөх, шар өмсгөлтэй, уян зөөлөн биетэй гэх зэргээр тодорхойлжээ. Харь гаригийнхны хөгжил нь нэн өндөр учир тэд ямар ч орчинд дасан зохицох чадвартай гэх. Харин өнөө хэр ямар ч хүн тэр холын зочны зураг хөргийг хальсанд буулгаж чадаагүй нь хачирхалтай. Зарим тохиолдолд үл танигдах нисдэг биетийг жолоодож яваа нисгэгчийн зургийг дарсан байдаг боловч бодит эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна. Ямар ч атугай алсын тэр эрхэм гийчин хэдэн сая бээрийн чанадаас гайхамшипг унаагаар зорчин явдаг нь тодорхой биз ээ. Харийн тэр хүмүүс голдуу саарал өнгийн зус царайтай байдаг гэж олонтаа яригдсаар байдаг билээ. Тэд 130 см орчим өндөртэй, арьсных нь өнгө саарал, учиргүй дэнхэр том толгойтой, бараан өнгийн хоёр том нүдтэй, үе мөч, бие нь хариугуй турьхан нарийхан аж. Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээр харь гаригийнхан дээр дурьдсан шиг нэг иймэрхүү “амьтад” бололтой. Америкаас голдуухан саарал арьстны тухай мэдээ цацагддаг байна. Тэдний хамрын тухай янз бүрийн дүрслэл яриа байдаг. Зарим нь хамартай байхад зарим нь зөвхөн хамрын нүхтэй гэнэ. Ам нь уруул гэх юмгүй, жижигхэн. Гарынх нь хуруу тун нарийхан, ихэвчлэн хумстай байхад зарим нь хумсныхаа үзүүрт нүхтэй байдаг. Тэдгээр оньсого мэт хүмүүсийн тухай энэ мэт дүрслэлүүд зөндөө бий ажээ. Нэгэн сонирхолтой баримт өгүүлье. Саттон гэгч гэр бүлээрээ тосгонд гэртээ амарч байжээ. Оройн намууханд гэнэт их шуугиан үүсч гадаах ноход нь учир зүггүй хуцаж бөөн шуугиан дэгдэх нь тэр. Хүмүүс гайхан сандран гарч очтол нэг метр орчим өндөртэй, хүн төрхтэй хэдэн амьтан гадаа нь ирчихсэн байжээ. Далбаганаж намирсан том чихтэй, том гэгчийн халзан толгойтой, аймшигтай тод улаан өнгөөр гэрэлтсэн хоёр том нүдтэй, дотроосоо мөнгөлөг өнгөөр гэрэлтсэн тэр хачин амьтдыг харж балмагдсан Саттон тэдэн рүү бууджээ. Гэтэл бууны суманд тэд огт ажрахгүй, хэдэн цагийн турш тэр хавиар холхин хэсүүчилж явжээ. Тэдгээр амьтад хэнд ч халдсангүй тайван байдлаар алхаж явжээ. Харамсалтай нь Саттоныхон ямар нэг аюул гамшиг болох вий гэж айж түгшсэн тул тэрхүү этгээд амьтдын хаашаа яаж, ямар байдлаар одохыг нь харж чадалгүй, тэр газраасаа буюу гэрээсээ яаравчлан зугатан холдсон гэнэ. Ямар ч болтугай эдгээр нь манай харъяатан биш нь тодорхой. Ер нь харь гарагийнхан манай дэлхийн оршин суугчдыг хулгайлан биологийн туршилт хийдэг тухай сүүлийн үед хэвлэлд олонтаа мэдээлсээр байгаа билээ. Дэндүү хэцүүхэн, таамаг гэмээр ийм асуудалд эрдэмтэд маш бүрхэг хариу өгдөг нь сонин. Мэргэжлийн судлаачид ийм мэдээллийг батлах нь бий. Гэвч хүмүүс ямар нэг хэмжээгээр эргэлзсээр байна. Одоогоос 52 жилийн өмнө Бразилийн тариачин иргэн Антонио 10 орчим метр өндөр төмөр тулгууртай, өмнөө гурван далавчтай, дээрээ тод улаан гэрэл цацруулсан хөлөгт “зочилсон” түүх бол саяхных бөгөөд баримттай юм. Үл танигдах дөрвөн этгээд мань эрийг дээрх сонин хөлөг рүүгээ түлхэн оруулаад бүх хувцсыг нь тайчин нүцгэлж биед нь зунгааралдсан шингэн зүйл түрхсэний дараа тусгай өрөөнөөс гонзгойвтор нүүртэй, намхавтар хүүхэн гарч ирээд бүр бэлгийн ажил үйлдсэн гэдэг. Антонио энэ тухайгаа төдийлөн тодорхой ярилгүй өнгөрсөн нь хачирхалтай, Үүнийг зарим эрдэмтэд худлаа гэдэг боловч Антониогийн биед гарсан хэд хоногийн дараах хачин өөрчлөлт нь баталгаа болсон гэхэд буруудах аргагүй. Мань эрийн өвчнийг цацраг туяаны өвчин гэж эрдэмтэд, эмч нар оношилжээ. Харь гаригийнхаас яах гэж манайд ирдэг юм бол оо? Олон таамаглал байдаг бололтой. Зарим нь хүн төрөлхтнийг аврах зорилготой гэх, өөрөөр хэлбэл том дайн тулаан, экологийн аюул гамшгаас аврах гэж ирдэг гэнэ. Эсвэл тэд дэлхийг эзлэн эзэмших зорилготой гэх. Аль нь ч байсан харь гаригийнхан гэж байдаг бөгөөд ер бусын сонин хөлгөөр алс замыг туулан ирдэг нь ойлгомжтой агаад хүн төрөлхтний зуун зуунаар сонирхдог ер бусын адал явдал, нууц билээ. Харь гаригийнхны соёл иргэншил Дэлхийгээс өөр байршилд үүсч хөгжсөн харь гаригийн соёл иргэншил оршин байдаг эсэхийг одоогоор баримттай нотлоогүй боловч статистикийн тооцоогоор боломжтой болохыг харуулсан байдаг. Харь гаригийн соёл иргэншлийн тухай ойлголтыг ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөл, үл мэдэгдэх нисдэг биет судлалд өргөн хэрэглэдэг. Харь гаригт соёл иргэншил оршин байж болох тухай таамаглал Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж хөгжсөн талаарх хүн төрөлхтний мэдлэгээс урган гардаг. Дэлхий дээр амьдрал хийгээд оюун ухаан үүсэж хөгжсөн нь зүй тогтолт үзэгдэл байсан юм бол зохих нөхцөл бүрдсэн огторгуй ертөнцийн аль ч өнцөг буланд бас л амьдрал үусэж хөгжсөн байх учиртай. Өнөөгийн ойлголтоор, Нарны аймгийн бусад гариг амьдралтай байх магадлал тун бага байдаг ч манай Нарны аймаг цорын ганц биш, манай галактикт манай Нартай төсөөтэй маш олон одод бий. Бусад олон оддыг ч бас гаригууд тойрон эргэлдэж байдгийг судалгаагаар тогтоосон. Манай галактик ч Ертөнцөд цорын ганц биш, дуран авайд манай галактиктай төстэй маш олон галактик ажиглагддаг билээ. Өөр гаригт амьдрал бий юу? Харь гаригт амьдрал байж болох тухай санаа анх гарсан нь Николай Коперник нар, төвт ертөнцийн онолоо гаргаж, дуран авай зохион бүтээсэнтэй холбоотой юм. Саран дээр уул, хөндий байгааг илрүүлснээр тэнд «селенит» хэмээх сарны амьтад байдаг тухай таамаглал гарч байжээ. Нарны аймгийн судалгаанд ахиц дэвшил гарах тусам өөр гаригт амьдрал оршин байж болох тухай үзэл санаа түгэн дэлгэрсээр байв. Нэрт эрдэмтэн Галилео Галилей ч харь гаригт амьдрал байж болох тухай судалж байжээ. Манайхаас өндөр хөгжилтэй соёл иргэншил байх бүрэн боломжтой Дэлхийн соёл иргэншил ертөнцийн настай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн бөгөөд шинжлэх ухаан технологи илүү урт хугацаанд ямар өндөр түвшинд хүрч болох тухай төсөөллөөр харь гаригийн соёл иргэншлүүд хавьгүй өндөр түвшинд хүрсэн байх болов уу гэж таамагладаг. Энэ байр суурь харь гаригийн соёл иргэншлийг үл мэдэгдэх нисдэг биеттэй холбож үзэхэд ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ манай соёл иргэншил ертөнцөд хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр хөгжилтэй нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай нар хоёрдугаар үеийн хэт шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл бодисоос бүрэлдсэн гуравдугаар үеийн од юм. Харин хоёрдугаар үеийн одод нь их тэсрэлтийн дараа үүссэн нэгдүгээр үеийн оддоос үүссэн байв. Нэгдүгээр үеийн оддыг тойрон эргэлдэж байсан гаригууд дээр химийн хүнд элементүүд байгаагүй тул тэнд амьдрал үүсэх боломжгүй байжээ. Хоёрдугаар үеийн одод ч хүнд элементээр хангалттай баяжиж амжаагүй байв. Нэг, хоёрдугаар үеийн одод хөгжлийнхөө бүх шатыг туулж, гүндээ хүнд элементүүд үүсгэн, эцэстээ хэт шинэ од болон тэсрэх хүртэл хэдэн тэрбум жил шаардагдана. Манай нарны аймаг үүссэнээс хойш 4.6 тэрбум жил өнгөрсөн ба үүнээс 4 сая жилд нь амьдрал үүсэж хөгжин, хүн төрөлхтөн бий болсон. Ертөнцийн нийт нас 13,7 тэрбум жил гэдэгтэй харьцуулж үзэхэд дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил харьцангуй эрт үүссэн болж таарах юм.
×