Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'хар'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 6 results

  1. Evangelista Lennox

    Хар хүчийн тэмдгүүд

    Паган буюу дэлхийн хамгийн энэрэнгүй гэж нэрлэгддэг ,шашны урсгал юм. Тэдгээр хүмүүсийг Викка буюу шулам гэж нэрлэдэг. Тэд бүх бурхадыг нэг гэж үздэг. Дийлэнх нь эмэгтэйчүүд байх ба хар хүчийн зан үйлийг газар эдгээр дүрс тэмдгүүдийг зурж ашиглан гүйцэтгэдэг. Хар хүчтэй хүмүүсийн хувьд тэдний шүтдэг бурхад өөр байдаг. Гоо сайхныг илтгэсэн охин тэнгэрүүд, сарны бурхад, эвэртэй бурхан гэх мэт. Чи эдгээр зүйлсд итгэхгүй байж болно гэхдээ сонирхолыг чинь татна гэж бодож байна. Өнөөдөр бид хар шидийн тэмдгүүдийг үзэх болно. Эдгээр тэмдэгүүдийг та нар хаа нэгтээ сатанист зан үйл гүйцэтгэсэн газар эсвэл ямар нэгэн хар шид агуулсан газруудаас харсан байх боломжтой. Гэхдээ энэ бол сатаныг шүтэгчдээс тэс өөр гэдгийг санаарай. Агаарын махбод Төлөөлөл: Дорно дахин, сэтгэл, агаар, амьдрал, харилцаа холбоо, мэргэн ухаан Зан үйлд: Эрч хүч, мэргэн ухаан Дэлхий махбод Төлөөлөл: Охин тэнгэр, дэлхий ертөнц, шим тэжээл, тэсвэр тэжээл /ямарваа нэгэн зүйлийн эдэлгээний урт хугацаа,/ мөн бие Зан үйлд: Мөнгө, хүүхэдтэй болох Галын махбод Төлөөлөл: Гал, эрчим хүч, энергийг цэвэршүүлэгч Зан үйлд: Ариутгал, шинэ зүйлийн эхлэл Усны махбод Төлөөлөл: Эмэгтэй хүний энерги, хэвлий, ус, дорно дахин, эдгэрэлт Зан үйлд: Хайр, сэтгэл хөдлөл, муу энергийг зайлуулах Тахилын тойрог Төлөөлөл: Өөрчлөлт болон гүйцэтгэл, мөчлөг Зан үйлд: Хамгаалалт, ямар нэгэн зүйлийг дуусгасан бол үүнийг хэрэглэдэг. Нарны огтлол Төлөөлөл: Нар, дэлхий ертөнц, гуравдагч махбод, дөрвөн улирал Зан үйлд: Өөрчлөлтүүд, төгсгөлүүд, эхлэлүүд, нарны эрчимжилт Нарны дугуй Төлөөлөл: Нар, дөрвөн улирал, гал, эрч хүч, өмнө зүг Зан үйлд: Шинэ улиралыг тэмдэглэх, нарыг дуудах Hecate (харанхуйн эмэгтэй бурханы нэр)-н дугуй Төлөөлөл: эмэгтэй хүн, өөрчлөлт Зан үйлд: Өөрчлөлт болон хувисалыг зан үйлээр дуудах Пентаграмм Төлөөлөл: Сатаныг шүтэгчдийн хувьд бол энэ бол буг чөтгөр харин загалмаатны шашинтнуудын хувьд хар пентаграмм. Гэхдээ паганы хувьд бол энэ нь бие махбод юм. Зан үйлд: Хамгаалалт Ankh Төлөөлөл: Мөнхийн амьдрал, нар, эмэгтэй энерги Зан үйлд: Хамгаалалт Селтик бамбайн зангилаа Төлөөлөл: Дөрвөн бие махбод Зан үйлд: Хамгаалалт Хорусын нүд Төлөөлөл: Египтын бурхан Хорус Зан үйлд: Хамгаалалт, эдгэрэлт (healing) Рагийн нүд Төлөөлөл: Египтын бурхан Ра Зан үйлд: Хамгаалалт Бүхнийг харагч нүд Төлөөлөл: Эр, эм бурхад Зан үйлд: Хамгаалалт Seax Викка: Төлөөлөл: Сар, нар, улиралууд, Seax Викка уламжлал Зан үйлд: Seax Викка уламжлалт зан үйл Эвэртэй бурхан: Төлөөлөл: Эрч хүч Зан үйлд: Эвэртэй бурханыг дуудах, үржил шим Торийн алх Төлөөлөл: Хүчирхэг зэвсэг Зан үйлд: хамгаалалт, хүч чадал Одины гурван эвэр Төлөөлөл: Ёслол, баяр, охин тэнгэр Зан үйлд: Баяр, охин тэнгэрийг зурах Гурвалсан сар Төлөөлөл: Охин тэнгэр, эмэгтэйчүүд, сар Зан үйлд: Сарыг зурах Гурвалсан эргүүлэг Төлөөлөл: Дэлхий, тэнгис, тэнгэр, үүнийг мөн улс орон, газруудыг нэрлэсэн байдаг. (the isles of man, sicily) Зан үйлд: Газар дэлхийн харилцаа, шуурга, тэнгэр Арга билэг Төлөөлөл: Гэгээ болон харанхуй, сайн болон муу, хоёрдмол байдал, тэнцвэр Зан үйлд: Амжилт хүсэх, тэнцвэржүүлэх Гурвалсан гогцоо Төлөөлөл: Дэлхий ертөнц, салхи, тэнгэр, оюун ухаан, бие, сэтгэл санаа Зан үйлд: Аливаа гурван зүйлийг хооронд нь холбож бэхжүүлэх Септограмм Төлөөлөл: 7 энергийн хүрд, долоон махбод, долоо хоногийн долоон өдөр, диваажин Зан үйлд: Хамгаалалт, эв нэгдэл Гексаграмм Төлөөлөл: Чөтгөр Зан үйлд: Чөтгөрийн зан үйл, тарни хийх, харанхуйн ид шид
  2. Хар хувцастнууд /хуурамч зураг/ Хар хувцастнуудын цуу яриа тэртээ 1947 оны үйл явдлаас хойш одоо хүртэл мэр сэр яригдсаар байдаг. Тэд чухам хэн юм бэ ямар даалгавартай вэ? Тэд хаанаас ирсэн бэ? Энэ бүгдийг хариулт нь бидний дээр бий. ХХ нууд өөрсдийгөө тусгай даалгавартай хүмүүс гэж таниулах ба АНУ ын агаарын цэргийн хүчин FBI эсвэл нууц товчооны ажилтан гэх мэтээр өөрсдийгөө таниулах нь бий. Тэднийг мөн Чимээгүй болгогч Агентууд гэж нэрлэдэг. Олон жилийн туршид яригдсаар байгаа ХХ нуудын ил болсон материалууд төдийлөн хүмүүст хүрээд байдаггүй энэ талаар хаалттай байсаар өдий хүрсэн. Гэвч тэдний жинхэнэ болохыг АНУ ын нууц товчоо агентлагууд хүртэл мэддэггүй гэвэл та гайхах хэрэггүй. Виетнамын дайны үеэс хойш энэ талаар судалгаа хийх багийг засгийн газар томилж байсан боловч тэд тодорхой дүгнэлтэнд хүрж чадалгүй энэхүү төслийг орхисон билээ. Харин энэ тал дээр өөрсдийн байр суурийг илэрхийлж чаддаг хүмүүс болох Уфологичд тэднийг янз бүрээр тайлбарлах нь бий. ХХ нууд хүмүүстэй уулздаг ганц шалтгаан нь тэд ҮМНБ ийг олж харсан хэнийг ч чимээгүй байлгахыг хүсдэг. Тэд ҮМНБ ийг санамсаргүй харсан жирийн хүмүүстэй утсаар эсвэл гэрт нь хүрч очих байдлаар холбоо тогтоож тэрхүү харсан зүйлийн талаар хэнд ч ам нээж болохгүй чимээгүй байхыг хүсдэг байна. Хэрэв тэр харсан хүн нь хар хувцастнуудын хэлсэн зүйлийг биелүүлэхгүй аваас ямар нэгэн эмгэнэлт явдал заавал тэр хүнд тохиолддог байна. Амь насаа алдах золгүй явдал тохиох эсвэл гэр бүл нь ямар нэгэн хэцүү зүйлтэй орооцолдох гэх мэт. Гэхдээ тэд иймэрхүү ажилгаагаа шат дараалалтай хийнэ эхлээд тэр хүнд сануулана дараа нь анхааруулна, мөн ямар нэгэн шалтгаанаар дарамталж байж суухын араггүй болгодог байна. Хар хувцастнуудыг таних маш энгийн ихэнх материалуудад тэднийг тас хар өнгийг костюмтай хар нүдний шил , хар гутал , хар бээлийгээр нь таньж болно. Мөн тэдний хамгийн содон тэмдэг нь тэдний нүдний давхраа зовхи нь байхгүй уруул нь тэгш жижигхэн ,арьс нь үхсэн хүнийх шиг цав цагаан , маш туранхай мөн тэднээс та ямар ч нүүрний хувирал олж харахгүй баярлах инээх гайхах бодох гэх мэт ямар ч хувирал харагдахгүй бөгөөд яг л робот шиг хөшүүн дуу нь сул бөгөөд тод удаан бөгөөд ойлгомжтой, нүдээ хааяа нэг цавчина толгойгоо харьцаж байгаа хүнээсээ холдуулж өөр тийшээ анхаарал хандуулахгүй, мөн таг хөдөлгөөнгүй зогсох юмуу суудаг. Тэд голдуу хоёр гурвуулаа хамт явна өөрсдийн унаатай дээр үеийн хар өнгийн Кадиллак эсвэл мустангтай явдаг ямар ч тодорхойлох тэмдэг тавьдаггүй тэдний хамт явж байгаа бусад ХХ нууд нь ч мөн дээр дурьдсан шинж чанаруудтай гэхдээ тэдний зөвхөн нэг нь ярина бусад нь дагана, харна. Тэд уулзах ёстой хүнээ хаанаас ч хамаагүй олж чаддаг бөгөөд зөвхөн ганцаараа байх үеэр нь зочилдог байна. Тэдний ярианы сэдэв нь цуглуулсан материалуудад орсон хэрэгүүдтэй тун адилхан зүйлийн талаар асууж адилхан зүйлийн талаар ярьсан байдаг. Тэд уулзах хүнтэйгээ мэндлэхгүй шууд л өөрсдийг тэр газрын тийм тусгай ажилтнууд гэж таниулаад гол асуултаа асуух ба Та тэр өдрийн тэр цагт тийм зүйл явж байхыг харсан уу. Та ямар нэгэн содон зүйл харсан уу? Таньд энэ талаар зураг бичлэг мэдээ гэх мэт зүйл байгаа юу? гэж асуух ба тэр хүнийг худлаа ярьсан яриагүй бүгдийг мэдэж хэрэгтэй зүйлээ хурааж авах буюу ямар нэгэн зураг бичлэгийг заавал хурааж тэр хүнд дараа нь нотлох ямар ч материал үлдээхгүй явдаг байна. Ийм нэгэн явдалтай учирсан гэрч тэрхүү ХХ нуудын хэлсэн ёсоор тэрхүү байгуулага албан газраас дараа нь дээрхи хүмүүсийг асуухад ямар ч тийм хүн ажилдаггүй тийм нэртэй хүн байсан аль 10 20 жилийн өмнө үхсэн хүмүүс байх жишээтэй эсвэл тийм нэртэй хүн байлаа ч гэсэн албан тушаал нь шал өөр байх жишээний. Одоогоос 35 жилийн өмнө болсон явдал бөгөөд үүнийг 1971 онд "Харийнхан бидний дунд" номыг бичсэн зохиолч Тымоти Грин Берклийн ХХ нуудын талаархи цуглуулсан хавтаст хэргийн дундаас олсон юм. Энэхүү материалд ХХ уудтэй уулзсан өмнө нь Харийханд хулгайлагдаж байсан гэх Хербэрт Хобкинсийн яриа байна. Тэрээр ярихдаа " Намайг гэртээ орой ганцаараа байх үеэр утас мань дуугарлаа. Би утсаа аваад байна хэнтэй ярих байх гэж асуутал өөдөөс нэг хүн Би Нью Жерсигийн Уфо судлалын гишүүн байна гэж хэллээ. Тэр надаас таньтай биечилэн уулзаж харийнханд хулгайлагдсан талаар ярилцмаар байна гэлээ. Тэгээд би зөвшөөрж болноо гэв. Тэр тэгээд надад би удахгүй очино гэж хэлээд утсаа тасалчихлаа би эргээд том өрөөрүүгээ ороод гэрлээ асаатал тэр үүдэнд маань ирчихсэн зогсож байх юм. Би бодохдоо тэр хүн гудамжны эсрэг талд байлаа гэж бодоход ийм хурдан орж ирмээргүй юм гэж бодоод их гайхсан. Би түүнийг дээрээс нь доош гүйлгэж харахад тэрээр хар цув , хар гутал хар зангиа хар малгай хар нүдний шүл зүүсэн байсан нь надад яг л булшлагч хүн шиг харагдсан шүү. Би түүнийг сандал дээр суухыг санал болгоод түүний нүүрлүү хартал бурхан минь тэр хүн байсан уу эсвэл өөр гаригаас ирсэн хүн байсан уу гэмээр яагаад гэвэл түүний нүд асар том уруул нь улаан хамар нь өчүүхэн жижиг арьс цав цагаан байсан болохоор би тэгэж бодов. Тэр англиар ямар ч алдаагүй цэвэр ярих юм. Тэгээд тэр надтай ярилцаж байх үедээ гараараа урууландаа таван удаа хүргэлээ тэгэхэд түүний бээлий шар өнгөтэй болчихсон харин түүний уруул нь тэв тэгш бидний уруул гэдэг зүйл түүнд ердөө ч байхгүй байсан. Тэр тэгээд гэнэт миний бодлыг уншиж таны халаасанд Кони Пенийгийн хоёр ширхэг зоос байна та одоо гарандаа атга гэж хэллээ би энэ үед мэл гайхаж цэл хөхөрсөн гэдэг шиг болж үг дуугүй зоосыг гартаа атгатал тэр гараа өргөөд цэнхэр туяа шиг зүйл анивчуулах шиг болтол гар байсан зооснууд алга болсон байв. Би балмагдаж атгаастай гарнаас яаж алга болдог байна гэж бодсон. Тэр тэгээд надад маш захирангүй байдлаар хурдан ҮМНБттэй холбоотой бичлэг болон нууц материаулуудтай холбоотой зүйлсийг устга гэж тушаахад надад тийм ч амар санагдсангүй тэрээр үргэлжлүүлэн надад анхааруулж хэрэв миний хэлсэн зүйлийг биелүүлэхгүй Барней Хиллстэй адилхан зүйл мөн надад тохиолдох болно гэж санууллаа.Тэр даруй надад бурхан минь! энэ хүн чинь манай гаригийн хүн биш байна шүү дээ гэсэн бодол төрж үг дуугүй түүний тушаасныг биелүүлсэн" гэж тэрээр дурдитгалд ярьсан байна. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр ХХ нуудтай холбоотой гэх материалууд холбооны мөрдөх товчооны тайлагдаагүй хэргүүдийн хавтсыг дүүргэсээр л байлаа. Маш олон хүмүүс энэ талаархи өөрсдийн онолыг бичиж тайлахыг хичээдэг байсан боловч тэдэнд хамгийн гол нотлох баримт дүн шинжилгээ дутагддаг байв. Гэхдээ эдгээр олон онолууд бүгд нэг зүйл дээр гол зүйлийг чиглүүлдэг байсан бөгөөд тэдгээр ХХ нууд нь манай гариг дээр биднийг хянаж буй Харийнханы туршуулууд буюу харь гаригийн хүмүүс гэж үздэг. Тэд хүмүүсд цаг нь болоогүй зүйлийн талаар эрт мэдүүлэхийг хүсдэггүй болхоор энэ талаар ярих гэсэн хүмүүсийг чимээ болгох даалгавартай байж болох талтай. ХХ нуудын талаар холливудын найруулагчид хүртэл хар хувцастнууд гэдэг шинжлэх ухааны уран зөгнөлт кино хийсэн байдаг. Одоо цагт манай дэлхийд ҮМНБ ийн үзэгдэл ихэсж байгаагийн хэрээр тэдний агентууд болох ХХ нууд бидэнтэй мөр зэрэгцэн алхсаар л ..
  3. Evangelista Lennox

    Хар нүдэн хүүхдүүд

    Зарим хүмүүс “Хар нүдэн хүүхдүүд” ийг үлгэрт байдаг хийсвэр зүйлс гэдэг. Харин нөгөө хэсэг нь тэд үнэхээр байдаг гэлцэнэ. Учир нь тэдний талаар маш олон яриа бий. Тэдний үхэл дуудсан хар нүдийг харах юм бол зугтах хэрэгтэй. “Хар нүдэн хүүхдүүд” ээс болгоомжлох хэрэгтэй юм. Үүгээр барахгүй тэдний сүнсийг харсан гэх бичлэг хүртэл байдаг аж. Ер нь сүүлийн хэдэн жилийн дотор “Хан нүдэн” хүүхдүүдийн талаар аймшигт бичлэг, мэдээлэл устах болжээ. Гэвч одоог хүртэл тэл оршин буй нь маргаан дагуулсан сэдэв юм. Харин тэдэнтэй уулзсан хүмүүсийн яриа хоорондоо төстэй байдаг. Шөнө дунд ганцаараа яваа хэн нэгний хаалгыг тогших сонсогддог. Зэрвэс харвал хоёр хүүхэд дааран, зогсож байгаа харагддаг байна. Хаалгаа онгойлгон харахад газрын тос шиг тас хар урдаас нь дүлгэнэн харж байдаг аж. Тэдний зарим нь зэвсэгтэй байдаг гэнэ. Магадгүй тэдний тухай яриа 1996 онд Браин Бетел гэх эрэгтэйн ярианаас эхэлсэн байх. Бетелийн хэлснээр машиндаа суж байхдаа цонхоор нь арванхоёр насны хоёр хүү явахыг харсан гэдэг. Тэдний нүд нь тас хар, аймшигтай байсан гэж ярьсан байна. Одоо та бүхэндээ тэднийг харсан гэх хүмүүсийн яриаг “Listverse” сайтаас орчуулан хүргэе. Хар нүдтэй охиныг 1982 онд харсан хүн байсан ч 2015 онд бичлэгэнд тэр хэвээрээ бичигдсэн байсан “The Daily Star” д 2014 оны есдүгээр сард гарсан нийтлэлд ой дотор цагаан даашинзтай хар нүдэн охин байна гэхэд Ли Бриклэе гэх мөрдөн байцаагч шалгасан байдаг. Бриклэе шалгалт хийн, явж байхдаа нэгэн охины чангаар орилохыг сонссон гэжээ. Ингээд чимээ гарсан зүг руу охиныг хайж явахад ард нь цагаан даашинзтай охин зогсож байсан гэдэг. Охин түүнийг чимээгүй ширтэж байжээ. Мэдээж түүний нүдэнд цагаан байсангүй. Гэвч түүнийг эргэж харах хооронд алга болсон байна. Бриклэеийн нагац эгч 1982 онд охиныг харсан гэж ярьдаг байжээ. Харин 2015 оны дөрөвдүгээр сард Кэннок Чэесэ чиглэлд явсан нисдэг тэрэг бичлэг хийж явахдаа хар нүдтэй, цагаан хувцастай охиныг бичсэн байдаг юм. Франц 1974 онд хашаан доторх хачин зураглал 1974 онд Францын Аисне гэх жижиг тосгонд хоёр хүн зам дээр ирж, машиныг зогсоосон байна. Тэд 1,3 метр өндөр, урт хувцастай байсан гэдэг. Хамгийн хачирхалтай зүйл нь тэдний нүд байсан. Тэднийг машинд ойртож ирэхэд их айсан. Учир нь тэд хар нүдтэй хүүхдүүд байсан. Тэнгисийн явган цэргийн байрны хаалгыг тогшив 2009 оны арваннэгдүгээр сард АНУ ын Тэнгисийн цэргийн хуарангийн хаалгыг хар нүдэн хүүхдүүд тогшсон гэдэг. Тэнд байсан Маринэ нь анх хамт амьдардаг хүнээ гэж бодсон ч бага насны хоёр хүүхэд зогсож байсан гэдэг. Тэднийг хараад маш их айсан. Учир нь тэдний нүд…
  4. 1957 оны 9 р сарын 4. Дөрвөлжин судалтай гоёмсог даашинз өмсөж, цагаан өнгийн урт тууз энгэрээсээ унжуулсан 15 настай Дороти Коунтс хичээлийн эхний өдөр сургууль руугаа алхана. Түүний элсэн орж буй Харри Хардинг Ахлах сургуульд зөвхөн цагаан арьстнууд суралцдаг юм. Гэтэл тус сургуулийн анхны хар арьст сурагч болсон Доротиг уурлаж жихүүцсэн цагаан арьст сурагчид угтаж авлаа. Түүн рүү чулуу шидэцгээж, “Ирсэн газар руугаа тонил” хэмээн улангасан хашхирцгааж байв. Сургуулийн сурагч охид “Түүн рүү нулим, түүн рүү нулим” гэх эгдүүцлийн үгийг олон дахин давтан орилцгооно. Гэсэн ч Дороти Коунтс ямар ч хариу үйлдэл эс үзүүлэн сургууль руугаа цэх шулуун алхсаар оржээ. Хичээлийн анхны өдөр ард хоцорч, дараагийн өдөр хоёр цагаан арьст охинтой танилцсан ч өнөөх хоёр нь бусад сурагчдын дарамт шахалтан дор тэр даруй нүүрээ буруулав. Багш нар түүнийг огт байхгүй мэт үл тоомсорлоно. Сургууль дээрх хувийн шүүгээг нь эвдлэн онгичжээ. Гэр рүү нь залгаж дарамтална, бүр болоогүй аав ээжийнх нь машиныг сүйтгэв. Ийнхүү 4 өдөр үргэлжилсэн асар их дарамт, доромжлолын эцэст эцэг эх нь түүнийг сургуулиас гаргасан юм. Тэд Пеннсилвани муж руу нүүсэн бөгөөд хожим Дороти Коунтс хар арьстнууд сурдаг Жонсон Смитийн Их Сургуулийг төгсжээ. Гэрэл зурган дээр Дороти Коунтсийн хажууд үл ялиг бухимдангуй алхах эрхэм бол тус их сургуулийн профессор Эдвин Томпкинс буюу эцэг эхийнх нь сайн анд юм. Гэрэл зургийг Дуглас Мартин авсан бөгөөд 1957 онд World Press Photo шагналыг хүртжээ. Хожим 2008 онд Харри Хардинг Ахлах сургууль Дороти Коунтс д Хүндэт дипломоо олгосон бөгөөд 2010 онд дөрвөн өдөр элдвээр доромжилж, гадуурхаж байсан сурагчдын төлөөлөл түүнээс албан ёсоор уучлалт гуйсан гэдэг.
  5. Германы физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду Олон хүн ер бусын, нууцлаг зүйлд итгэдэг. Хий үзэгдэл, нисдэг таваг гээд, бусад ер бусын тайлбарлагдашгүй явдалтай таарсан гэх хүмүүс бишгүй бий. Зарим нь бодлын хүчээр эд зүйлийг байрнаас нь хөдөлгөж, далдыг харж чаддаг нууц увидастай хүмүүс байдаг гэж үздэг. Далдын үзэгдлийн талаар зөвлөгөө өгдөг Германы цорын ганц албаны физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду ер бусын үзэгдэлд итгэж дэмждэг, ер бусын чадвартай олон хүнтэй учирч байсан. Тэрээр энэ талаар хийсэн өөрийн дүгнэлт, ажиглалтаа Герман “РМ” сэтгүүлийн уншигчидтай хуваалцсан ярилцлагыг “Эрдэм их хүч” сэтгүүлд нийтэлснийг хэсэгчлэн хүргэе. Ер бусын үзэгдэл гэж юуг хэлээд байна вэ. Энэ ховор тохиолддог онцгой үзэгдэл үү? Харин энэ дээр та ёстой андуурч байна. Санал асуулгын дүнгээс харахад Германы оршин суугчдын гуравны хоёр нь хар ухаанаар тайлах аргагүй, өөрөөр хэлбэл ер бусын үзэгдэлтэй таарч байжээ. Тэд бидэнтэй утас, факс, интернэтээр холбоо барих болон биечлэн ирж уулздаг. Манай албаныхан маш ачаалалтай ажилладаг. Харилцуураа тавив уу, үгүй юу утас хангинаж эхэлнэ. Гол төлөв юуны тухай асуудаг вэ? Нэг хэсэг нь “надад чөтгөр шүглэчих шиг боллоо” гэдэг бол зарим нь “намайг ховсдоод байх шиг байна” гэдэг. Зөнтэй зүүд совин, хий үзэгдэл, газрын гүнээс цацрах ер бусын гэрлийн тухай олон хүн ярьдаг. Мөн төрөл бүрийн шашны бүлэглэл, цуглаанд хүүхдүүд нь оролцох болсон эцэг, эхчүүд тэнд хүүхдүүдэд нь юу зааж сургадаг бол гэж асууж лавладаг. Мөн өөрсдийгөө зөнч, мэргэн, шидтэн, хар домтой гэж өргөмжилсөн хүмүүсийн хэлсэн зөгнөл, мэргэ төлөгний талаар бидэнтэй хуваалцдаг. Танайд голчлон өөртөө итгэлгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс ханддаг уу? Харин ч эсрэгээрээ. Элдвийн үлгэр домог, ер бусын зүйлд итгэдэггүй, яс махандаа шингэтэл практик үзэлд нэвчсэн хүмүүс ханддаг гээч. Ийм хүмүүс урьд нь шашин шүтлэг, тарни, шид, домд огт итгэдэггүй, энэ талаар огт уншиж судалж байгаагүй хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн “хэрэв би өөрөө нүдээрээ хараагүй бол ийм юм сонсоод огт итгэхгүй байсан” гэдэг. Эдгээр хүмүүсийг нас, хүйс, боловсролоор нь, жагсаавал нийгмийн нэлээд хүндэтгэл хүлээхээр төлөөлөгчид болно. Тухайн хүн үнэхээр ер бусын зүйлтэй учирч уу, эсвэл төөрөлдөж байна уу гэдгийг яаж та ялгадаг вэ? Өө, хүмүүс янз янзын түүх, болсон явдал ярина шүү дээ. Бид анхааралтай сонсоод болсон явдлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролддог. Ихэнх тохиолдолд хүмүүс энгийн, байгалийн хуульд захирагдах үзэгдлийг тайлбарлаж чадахгүй хууртах юм уу, өөр бусад хүний санаатай үйлдэлд мэхлэгдсэн байдаг. Би сэтгэл зүйч төдийгүй физикч мэргэжилтэй тул энэ нь надад хүмүүсийн ярьсан олон үзэгдлийн учрыг ойлгоход тус болдог. Физикийн хуулиар тайлбарлаж болсон хий үзэгдлийн тухай болсон явдлын жишээ дурдаач? Нэг эрэгтэй хүн над руу данхнаас янз бүрийн дуу дуулдаад байна гэж ярьсан. Би газар дээр нь очоод үзвэл цахилгаан зуухнаас нь холгүйхэн дунд долгионы хүчтэй радио дамжуулагч байсан. Данхыг зуухан дээр тавихад тэрээр нэг ёсондоо дуу чангалагч болж байлаа. Өөрөөр хэлбэл, радиогоор дамжуулж байсан нэвтрүүлгүүд данхнаас дуулдаж байсан юм. өөр мөн ямар ч учир шалтгаангүй хананд өлгөөстэй зургууд өөрсдөө хөдөлж эхэлдэг байсан нэг айлд би очиж үзээд учир юунд байгааг ойлгосон. Зургуудыг төмөр жаазанд суулгасан байлаа. Харин тэр зургийг өлгөсөн ханын цаад талд нь цахилгаан шатны хонгил байсан юм. Шат дээш доошоо хөдлөхөд хүчтэй соронзон орон үүсч, тэр нь улмаар эдгээр төмөр жаазнуудад үилчилж байсан хэрэг. Соронзон орны үйлчлэлээр зурагтай жаазнууд өөрсдөө хөдөлж эхлэхэд үнэхээр ямар нэгэн ер бусын хүчин тэднийг хөдөлгөөд байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр байлаа. Мөн ханын зүгээс ямар нэг үл ойлгогдох тогших чимээ дуулддаг хэмээн хүмүүс их дуудлага өгдөг. Ийм явдал өглөөгүүр их ажиглагддаг. Энэ үзэгдэл илүү энгийн хялбар тайлбартай. Хүмүүс өглөө босоод сууцаа халаадаг. Халаалтын хоолойгоор халуун ус дамжиж эхлэхэд хоолойнууд тэлдэг. үүнээс болж ихэвчлэн тийм үл ойлгогдох чимээнүүд гардаг юм. Заримдаа гэртээ сууж байхад тавиур дээрх сав суулга хангир жингэр гэх дуулддаг. Энэ ямар учиртай юм бол. Ер бусын үзэгдэл биш гэж үү? Үгүй дээ. Тэр бол дууны хэт богино долгион. 16 герцээс доош давтамжтай агаарын үелзлийг хүмүүс бид дуулж чаддаггүй. Агаарын ийм үелзлүүд л тавиур дээрх аяга, тавгийг чичиргээнд оруулж, зарим тохиолдолд хоорондоо хавиралдахад хүргэж байгаа юм шүү дээ. Жишээ нь, цонхны шил салхинд нам давтамжтай, үл мэдэг чичирсчээр хэт богино долгионыг үүсгэдэг. Энэ үелзэл нь агаараар дамждаг. Зарим үед ямар нэг илэрхий шалтгаангүй атлаа хүмүүсийн бие нь тавгүйрхэж, өвдөж эхэлдэг. Хэт богино долгионы үелззл аль нэг эд эрхтэний үелзэлтэй давхцах юм бол ийм мэдрэмж төрнө. Ямар ч хий үзэгдэл байхгүй, хөрш нь юм уу, өөр хэн нэг нь тухайн хүнийг даажигнасан тийм тохиолдол тантай таарч байсан уу? Байлгүй яах вэ. Хий үзэгдэлтэй холбоотой явдалд хөрштэйгөө ам мурийсан явдал цөөнгүй бий. Хүмүүс бусдаасаа хариу авч, бахаа хангахын тулд ямар увайгүй, арчаагүй зан гаргадгийг та төсөөлөх ч үгүй байна. Бас өөрсдийгөө ер бусдын чадвартаи, хии үзэгдлүүдтэй холбоо тогтоож чадна хэмээн нийтэд зарлаж, мөнгө олдог хүмүүс ч бишгүй байгаа биз дээ. Ийм луйварчдыг илчилж байв уу? Бүр нэг бус удаа. Саяхан намайг нэг ер бусын чадвартай хүн оролцох телевизийн шоунд урьсан юм. Тэр нөхөр аянгад цохиулснаас хойш ямар ч чийдэнд гараараа хүрээд асааж чаддаг чадвартай болсон тухайгаа хүмүүст ярилаа. Тэрбээр өгсөн даалгаврыг гялалзтал нь биелүүлж орхив. Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явж байх хооронд би түүнд энэ овыг нь мэддэг тухайгаа хэлж, түүнд хуурсан гэдгээ үзэгчдийн өмнө хүлээ, эс бол би нууцыг нь нийтэд зарлана гэдгээ анхаарууллаа. Мань эр буруугаа хүлээх нь битгий хэл өөрийн ер бусын чадварын тухай уйгагүй нь аргагүй ярьж өөрийнхөөрөө зүтгэсээр байв. Тэгэхээр нь би шууд камерын өмнө түүнээс зогсч байгаа газраасаа нэг алхам хойш ухрахыг хүслээ. Тэр үүнийг биелүүлэх ямар дургүй байсан гээч. Тэгж тэгж миний хүслийг дуртай дургүй биелүүлсний дараа нь би түүний зогсч байсан хивсэн доороос Теслийн дамжуулагч нэртэй, хавтгай хэлбэртэй нэгэн дамжуулагч гаргаж ирэв. Энэ дамжуулагчийн өндөр давтамжтай импульсууд нь хүний биеийг цахилгаанаар цэнэглэдэг юм. Тэгээд чийдэнг гараар барихад гол нь үнэхээр улайсч, чийдэн асдаг учиртай. Намайг энэ нууцыг нь илчилсний дараа тэр шууд нэвтрүүлэг дамжуулж байсан танхимд цугласан олон яаж эвхэрч унатлаа хөхрөлдөж байсныг та төсөөлж байгаа байх. Амьдралд жинхэнэ хий үзэгдэл тохиолддог уу? Үнэхээр хий үзэгдэлтэй байр саванд энгийн хар ухаанаар тайлбарлах аргагүй явдлуудтай таарч байсан. Жишээ нь, нэг удаа хий үзэгдэлтэй байшинд очтол яг намайг чиглэн нэг чулуу нисч ирж явснаа миний хажууханд ойчсон. Би эл явдлыг одоо хүртэл тайлж чадаагүй. Учир нь тэр үед чулуу нүүлгэчих хэн ч эргэн тойронд байгаагүй. Гэхдээ бусад иймэрхүү хачирхалтай явдлын адилаар би ч гэсэн энэ тохиолдлыг зургийн хальсанд буулгаж чадаагүй юм. Миний мэдэж байгаагаар дэлхий дээр хэн ч хараахан хий үзэгдлийн зургийг авч чадаагүй байгаа. Хий үзэгдэлтэй таарсан хүн тэр үедээ балмагддаг тул юун зургийн аппаратыг санахтай мантай болдог. Хэн ч, юу ч гэж ярьж болно, гэхдээ ер бусын, тайлагдашгүй үзэгдэл, үйл явдлууд үнэхээр бодитойгоор оршдог юм. Ер бусын үзэгдэл, үйл явдлыгхэрхэн тайлбарладгаа бидэнтэй хуваалцахгүй юу? Үндсэн санаа нь ийм юм л даа. Бие биедээ хайртай, харилцан бие биенээ эрхэмлэдэг хүмүүсийн хооронд болон хүн, эд зүйлсийн хооронд онцгой холбоо хэлхээс үүсдэг. Жишээ нь, хамтдаа сайн, муу олон зүйлийг давсан, хоёр биенээ хайрлах юм уу үзэн яддаг хүмүүс байлаа гэхэд дотнын хүнд нь ямар нэг зүйл тохиолдоход тэд зөнгөөрөө мэдэрдэг. Тэд хоорондоо уулзаж. утас, интернэтээр харилцан бие биетэйгээ үг авалцаагүй байж мэдэрдэг. Эрдэмтэн хүний хувьд би эдгээр хүмүүсийн хооронд сэтгэл зүйн нягт холбоо үүсчээ гэнэ. Тэд нийтлэг бодол, сэтгэлийн хөдлөл, нэгдмэл мэдрэмжтэй болсон гэсэн үг. Иймэрхүү ер бусын холбооны тухай та жишээ дурдаж чадах уу? Миний нэг танил их мэдрэмжтэй. Ээлж буугаад гэртээ харьсан хойноо тэр ажил руугаа залгаад, ээлж авсан сувилагчдаа “тийм өвчтөнийг эргээд үзээдэх ээ, нэг л тааруу байх шиг санагдаад байна” гэж нэг бус удаа залгаж байсан гэсэн. Тэгээд очоод үзэхэд үнэхээр тийм байдаг. Эсвэл дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэвсэрч хоцорсон цэргийн гэргий нарын дурсамжийг ч гэсэн аваад үзье л дээ. Алсад дайтаж яваа эр нөхрөө хүлээж суугаа бүсгүйн сэтгэл нь шалтгаангүй түгшиж, бие нь тавгүйрэхэд, хэд хоногийн дараа хайрт нөхөр нь амь үрэгдсэн тухай мэдээ ирдэг байжээ. Яг тэр бие нь эвгүйрхсэн өдөр, тэр цагт нь нөхөр нь нас барсан байдаг гэнэ. Эсвэл ингэж зөнгөөрөө мэдрэхийн өөр хувилбарууд ч байж болно. Хэн нэгэн танд бодогдтол та тэр өдөр тэр хүнтэй уулзах юм уу, тэрээр тань руу утасдаж холбоо барих жишээтэй. Үнэндээ энэ бүгдээс ангид над мэтийн хүмүүс шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг сайн ойлгохгүй л дээ? Миний ажлын практикт тохиолдож байсан өөр нэг явдлыг яръя. Гэр бүлийн хоёр машинаа унаад явж байжээ. Гэнэт жолоочийн хажуугийн суудалд сууж явсан эхнэрийнх нь дотор харанхуйлж, ямар ч шалтгаангүй атлаа учиргүй их айдас, түгшүүрт автжээ. Эмэгтэй нөхрөөсөө арай жаахан удаан явахыг хүсч. Гэтэл баруун гар талын туслах уулзвараас нэг машин хамаг хурдаараа гарч ирж, мөргөхийг шахаад өнгөрсөн гэсэн. Хэрэв эмэгтэйд эвгүй мэдрэмж төрж, тэрээр нөхрөөсөө хурдаа сааруулахыг хүсээгүйсэн бол машин ирж явааг урьдчилж хараагүй учраас мөргөлдөж золгүй явдал болох байсан байх. Тэгэхээр ирээдүйг зөгнөж мэддэг хүмүүс байдаг байх нь ээ? Шууд ингээд хэлчихэж болохгүй. Хүмүүс энэ чадвараа авьяасын адил ухамсаргүй ашигладаг. Тиймээс зөн мэдрэмжийг дасгал сургуулилт хийснээр хөгжүүлж, сурах боломжгүй. Зарим хүн надад 2001 оны есдүгээр сарын 11 нээс өмнө хоёр ихэр цамхгийг онгоц мөргөж байна хэмээн зүүдэлж байсан тухайгаа ярьж байсан. Тэдэнд итгэхгүй байх шалтгаан надад байхгүй. Мэргэжилтнүүд ийм үзэгдлийг зөнтэй зүүдлэх гэдэг.
  6. Таван настай хүү Макс Хоффманыг оршуулж ирсэнийхээ шөнө ээж нь хар даран зүүдэлжээ. Тэр зүүдэндээ, хүү нь нэгэн харанхуй чийгтэй бачуухан газар хөдөлж ядан байх бөгөөд баруун гараа хацар доороо хийчихээд энэхүү харанхуй хорионоос гарахаар хүчлэн тийчилж, төрөл бүрээр оролдох аж. Ийнхүү хар даран зүүдэлж сэрээд нөхөрөө сэрээж явж хүүгийнхээ оршуулгыг нээж үзье гэсэн байна. Нөхөр нь түүнийг хүүгээ нас барсанаас болж элдэв зүйлийг зүүдэлсэн хэмээн бодож энэ талаар дараа ярилцахаар тохирч эхнэрээ тайвшируулаад унтжээ. Дараачийн шөнө бүсгүй нөгөөх зүүдээ дахин зүүдэлсэн тул нөхөр нь яах ч аргагүй эхнэрээ тайвшируулахын тулд хажуу айлыхаа хүнийг дагуулан хүүгийнхээ шарилын ухаж авсыг нээсэн байна. Гэтэл хүү нь авсан дотороо эхийнхээ хэлсэн яг тэр байдлаар хөдөлж хэвтсэн байх тул тэд түүнийг даруй эмнэлэгт хүргэсэн ажээ. Гэтэл тухайн шөнө ажиллсан эмч тэр хүүгийн шарилыг үзээд тэрээр үнэхээр нас барсан байна гэж хэлээд тэдний хүссэн ёсоор дуртай дургүй түүнийг сэхээн амьдруулах арга хэмжээ авчээ. Гэтэл нэг цагийн дараа хүүгийн нүд хөдөлж, дараа нь удалгүй ухаан орсон байна. Хамгийн гайхлтай нь Макс хүү долоо хоногийн дараа бүрэн эдгэрч гэртээ харьсан бөгөөд тэрээр түүнээс хойш 90 жил амьдарсан байна.
×