Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'хамгийн'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 10 results

  1. Хүн бүр хайрладаг гэхдээ хайрласан шалтгаан болон мөн чанараа таньдаг болов уу? Хайрын хамгийн үнэ цэнэтэй зүйл нь юу юм бол?
  2. New Scientist сэтгүүл New Scientist сэтгүүл XX зууны судалгааны хамгийн тэнэг судалгааны жагсаалтыг гаргажаэ. Тухайлбал, Пенсильвани мужийн их сургуулийнхан эр цацагт хяруул өөр шувуутай эвцэлдэхэд бэлэн байгааг анзаарч мэдсэн байна. Ингээд эрдэмтэд тэр шувууны юу нь цацагт хяруулыг секст түлхэж байгааг тодорхойлохоор шийджээ. Ингээд нөгөө шувууны хөл, далавчийг хэсэглэж ойртуулахад эр цацагт хяруул модонд өлгөсөн толгойг нь хараад ороо нь илүү орж байжээ. Харин энэ тухайд хүн цацагт хяруулаас огт өөр гэнэ. Секс дэлгүүрт эмэгтэй хүнийг хиймэл толгой, бас эмэгтэй хүний доод биеийн хэсгүүдийг дуурайлган хийж тавьжээ. Эрчүүд аль эрхтэнд илүү ач холбогдол өгснийг энд хэлэх нь илүүц биз. Лав толгой биш. Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Роберт Корниш 1930 аад онд үхсэн амьтдыг савлуур дүүжин дээр тавьж савлуулж туршжээ. өөрөөр хэлбэл, ийм аргаар цусны эргэлтийг сэргээхийг оролдсон байна. Уг туршилтын дараа хоёр муур хэсэг хугацаанд амилсан байна. Гэхдээ тэдний тархи гэмтэж, нүд нь сохорсон байв. Дараа нь эдгээр муур бүр ч үхээгүй байсан нь тодорхой болжээ. Зөвлөлтийн мэс засалч В.Демиховын алдарт туршилтыг уг сэтгүүлд хамгийн аймшигтай туршилт гэж нэрлэсэн байна. Тэрбээр 1954 онд нас бие гүйцсэн овчаркны хүзүүнд гөлөгний толгой залгажээ. Гөлөгний толгойтой овчарк дөрвөн хоног амьдарчээ. Гэвч тэд хоорондоо байнга уралцаад амар заяа үзүүлсэнгүй. Овчарк хөлөөрөө гөлөгний толгойг самардаж авч хаях гэж оролдож, харин гөлөг хариуд нь овчаркыг хазаж хэмлэж байжээ. Гэсэн ч мэргэжилтнүүд Демиховыг эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үндэслэгч гэж үздэг байна. Түүний мэс заслын арга нь эрхтэн шилжүүлэх боломжийг олгосон байна. *Оклахома Сити хотын "Lincoln Park" паркийн захирал Уоррен Томас зааныг хар тамхиар тарьжээ. Тэрбээр хар тамхи заанд хэрхэн нөлөөлөхийг харахыг хүссэн байна. Гэвч заан мансуурсангүй, үхээд өгч. Ингээд судлаач "Заан хар тамхинд тун тэсвэргүй" гэсэн дүгнэлт хийжээ. *Калифорнийн цэргийн сэтгэл зүйчид онгоцны зорчигчдод бичгээр бодох дасгал өгөөд хариуг нь хүлээсэн байна. Ингэхдээ уг онгоц удахгүй сөнөж магадгүй гэж зарлажээ. Эл туршилтын дүнд хүчтэй стресс хүний оюун ухааны чадавхид хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. *Очайо мужийн Кларенс Льюба гэгч дөнгөж төрсөн хүү дээрээ туршилт хийжээ. Тэрбээр хүүгээ гижигдэж үзсэн байна. Ингээд гижиг бол төрөлхийн зүйл гэдгийг ойлгосон байна. *Виржини мужийн Лоренс Лешэн унтаж байгаа хүүгийнхээ чихэнд "Миний хумс муухай гашуун амттай" гэж шивнэжээ. Хумсаа иддэг хүүхдийн буруу зуршлыг болиулах гэж ийм туршилт хийсэн байна. Эрдэмтэд хүнийг унтаж байхад нь ятгаж болно гэж үзэж байв. Гэвч сүүлд эл дүгнэлт няцаагдсан байна. *Германд хүн хамгийн тохиромжгүй нөхцөлд унтаж чадах эсэхийг туршжээ. Хэсэг сайн дурынхны зовхийг нь нүдээ анихгүй байхаар татаж скочоор наажээ. Гэвч тэд нүдээ аньсан аниагүй дуг хийж байжээ. *Англид жацын буюу нашатырын спирт үнэрлүүлээд дүүрэн мэлхийтэй хувинд гарыг нь дүрүүлж, элдэв заваан юм харуулжээ. Дээрх хүмүүсийн царайд ой гутсан шинж янз бүрээр илэрч байсан байна.
  3. “Намайг таргалуулсан“ хэмээн сайхан хоолтой заргалдав 56 настай Сизара Барбераг Америк даяар андахгүй таних болжээ. Нью Йоркийн жирийн нэгэн сантехникч энэ хүн дэлхийн рестораны томоохон сүлжээг өөрийнх нь таргалалтад буруутай хэмээн шүүхэд өгчээ. 180 сантиметр өндөртэй тэрээр 120 килограмм жинтэй. Үүнээс гадна тэрээр зүрхний шигдээс хоёр удаа тусч, чихрийн шижнээр өвчилсөн гэнэ. Өргөдөл гаргагчийн нэхэмжлэх мөнгөн дүнг өмгөөлөгч нь тодорхойлох юм. Барберагийн өмгөөлөгчид түүнийг хэдэн сая доллар авна хэмээн найдаж байгаа гэнэ. Тамхийг шүүхэд өгөөд баяжжээ Калифорнийн иргэн Бетти Буллок үзэн яддаг “Филипп Моррис“ компаниа шүүхэд өгөөд ялжээ. Тэрээр энэ компанийн тамхийг 47 жил татсан гэнэ. Хатагтай Буллок уушигны хорт хавдар туссан тул шүүхээс “Филипп Моррис“ компанийг тэтгэмжинд 750.000 доллар, хөрөнгө мөнгөний хохиролд 100.000 доллар, өвчин зовлон амссаных нь төлөө 28 сая долларыг торгууль болгон гаргах тогтоол гаргажээ. Түймрийн даатгалтай эр 24 удаа түймэр тавьж, 24 жилийн ял авчээ Америкийн нэгэн өмгөөлөгч хайрцаг үнэтэй навчин тамхи аваад тамхи тус бүрээ түймэр гэх мэт гэнэтийн тохиолдлоос сэргийлэх даатгалд даатгуулжээ. Мэдээж тэр тамхиа өөрөө татчихаад, үүнийгээ бага зэргийн түймэрт шатаж дууссан хэмээн гүрийж, даатгалын компанийг тэтгэмж төлөхийг шаардсан байна. Энэ үед даатгалын компани ч шүүхэд давж заалдан, өмгөөлөгчийг санаатай түймэр 24 удаа тавьсан хэмээн буруутгажээ. Ингээд шүүх өмгөөлөгчид хийсэн түймэр болгонд нь нэг жил өгсөн байна. Өмгөөлөгч 24 жилийнхээ зургаан жилийг нь одоогоор эдлээд байгаа гэнэ. “Пиво уугаад азтай болсонгүй“ хэмээн заргалдав Кентаккийн Ричард Овертон гэгч нэгэн орон нутгийн пивоны компанийг худал зар сурталчилгаа явуулсан хэмээн буруутгажээ. Пивоны сурталчилгаанд уусан хүнийг аз жаргалтай, азтай явахыг амладаг байна. Харин Ричард Овертон энэхүү пивог хичнээн уусан ч аз түүнд тохиогоогүй гэнэ. Үүнд хэрэг үүсгэн шалгаж байна. Кетчуп 42 граммаар дутуу байна гээд, 18 мянган доллар нэхэв Оклахома мужийн Билл, Марши Бойкер нар “Хаинц“–ын савлагаатай кетчүпт 42 грамм дутуу байна хэмээн тус компанийг шүүхэд өгч, 180.000 доллар нэхэмжилжээ. Нөгчсөн нөхрөө сүнс болсон гэж шүүхэд өгөв Мичиган мужийн нэгэн бүсгүй хуучин нөхрөө шүүхэд өгчээ. Тэрээр хуучин нөхрөөсөө ихэд айж байгаа тул түүнээс нэг сая долларын тэтгэмж авах хүсэлтэй байгаа гэнэ. Хамгийн ярвигтай нь түүний нөхөр 2000 онд өөд болсон байжээ. Заавар дээрээ “Талхан дээр түрхэж идэж болохгүй“ гэж бичээгүйгээс болж жирэмслэв хэмээн заалдав АНУ ын иргэн нэгэн эмэгтэй чанамал хэлбэртэй жирэмслэлтээс хамгаалах эмийн зааврыг мэдэлгүй, түүнийг талхан дээр түрхэж идсэнээс болж хоёр сая долларын тэтгэмж шаарджээ. Тэрээр өдгөө жирэмсэн бөгөөд үүнийг идэж болохгүй хэмээн заавар дээр бичихээ мартсан үйлдвэрлэгчдийг буруутгаж, шүүхэд өгсөн байна. Өөрийгөө шүүхэд өгсөн иргэнийг Дээд шүүх буруушаав Хүн алахыг завдсан Роберт Ли Брок гэгч нэгэн камерт байрлаж байхдаа өөрийгөө шүүхэд өгчээ. Тэрээр өөрийгөө иргэний хууль, шашны итгэл үнэмшлээ зөрчиж, архи хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн буруутгасан байна. Тэрээр өргөдөлд ингэж бичжээ. “Хэрэгтэн Роберт Ли Брок архи хэтрүүлэн ууж, Роберт Ли Брок миний биеийг гэмт хэрэг хийхэд хүргэж, шоронд хорилоо. Би дээрх үйлдлээс болж өөртөө таван сая доллар төлөхийг шаардаж байна. Гэхдээ би өдгөө ял эдэлж байгаа тул ажиллаж чадахгүй, мужийн тэтгэмжинд байгаа. Тиймээс энэхүү мөнгийг миний халамжлагч болох мужийн засаг захиргаа төлөх ёстойг шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна“ гэсэн байна. АНУ–ын Дээд шүүх Брокийг хүсэлтийг үл хэрэгсэх тогтоол гаргах гэж 7 хоногийн ажил зарцуулжээ. Авто осолд орсноос болж жирэмсэлжээ Машин дотроо сексдэж байсан хүүхэн залуу хоёр хуримаа хийхээс өөр аргагүй байдалд оржээ. Учир нь бүсгүй жирэмсэн болсон явдалд сүйт залуугаа буруутгасангүй. Харин тэдний машиныг мөргөсөн өөр нэгэн жолоочийг буруутай гэжээ. Гэнэтийн явдлаас болж сүйт залуу нь “тэвчиж чадах“ аа больсноос гэрлэхээсээ өмнө хүүхэд төрүүлэхээс аргагүй болсон гэнэ. Уйланхай зээ хүүгээ шүүхэд өгөв Японы Осака хотын Ио Ичимура хэмээх нэгэн иргэн төрөөд удаагүй бяцхан зээтэйгээ шүүхдэлцжээ. Тэрээр ойр тойрныхныхоо дунд хажиг, муухай ааштайгаараа алдартай нэгэн гэнэ. Тэрээр мэндлээд 5 сар болж буй зээ хүүгээ ямар ч зүйл болоогүй байхад байнга чангаар уйлж охиныг нь (хүүгийн ээж) зовоодог тул шүүхэд зарга мэдүүлжээ. Мэдээж хэрэг ийм утгагүй зарга гаргасныхаа төлөө Ичимураг төрсөн охин нь хаяж оджээ. Харин шүүхээс энэхүү заргыг хянаж үзээд насанд хүрээгүй хүүхдэд ийм хэрэг үүсгэх нь утгагүй хэмээн буцаажээ.
  4. Бонни Элизабет Паркер Бонни Элизабет Паркер 1910.10.01 нд Техасын Ровена хотод төрсөн. Түүнийг гурван настай байхад чулуучин эцэг нь нас барсан бөгөөд удалгүй ээж нь өнчин хоцорсон гурван хүүхдийн хамт Далласын нэгэн жижиг хотод шилжэн иржээ. Хэдийгээр Бонни хүнд хэцүү ядмаг амьдралд өссөн ч дунд сургуульдаа толгой цохидог хүүхдийн тоонд багтана. Ялангуяа уран зохиол, хэлний хичээлд хэний ч дор орхооргүй толгойтой охин байжээ. Тэр 15 нас хүрэхэд 150см өндөр, дөнгөж 41 хэн кг жинтэй турьхан охин байжээ. Ингээд тэр ондоо буюу 1926.09.25 нд Бонни охин санамсаргүй шахам байдлаар Рой Торнтон гэгчтэй гэрлэв. Дараа жил нь гэхэд бүсгүй Дорнодын Далласын "Кафе Марко” д зөөгчөөр ажиллаж байлаа. Нөхөртэйгөө харьцаа тийм ч сайн байсангүй. үл бүтэх нөхөр гэрлээд жил ч болоогүй байхдаа хэдэн долоо хоногоор ор сураггүй алга болж байсан удаатай. Ингээд тэд 1929 онд салжээ. /гэхдээ тэд албан ёсоор салаагүй бөгөөд нас барах үед Боннигийн хуруунд хуримын бөгж зүүлттэй хэвээр байжээ/ Клайд Честнат Барроу Клайд Честнат Барроу Энэ "хүнд гар” 1909.03.24 нд Техас мужийн Телико хэмээх хотод мэндэлжээ. Тэрээр найман хүүхэдтэй нэгэн ядуу фермер гэр бүлийн тавдахь хүү юм. Клайд 16 тайдаа сургуулиа хаясан. Ажил хийж эхэлсэн ч тэр нэг газраа удаан байх дургүй нэгэн байлаа. Түүний цорын ганц сонирхол нь авто машин. Үүний зэрэгцээ Клайд саксофон хөгжмөөр сонгодог аяз тоглочихдог авьяастай нэгэн байв. Түүнийг цагдаа нар хамгийн анх 1926 онд машин хулгайлсан гэх хэргээр баривчилжээ. Тэгтэл удалгүй ахынхаа хамт индүү хулгайлснаар хоёрдахь удаагаа цагдаа ахынд зочилжээ. Ингээд тэр хэрэг явдлын дараа Клайд 1928 онд найзтайгаа нэгдэхээр орон гэрээ орхисон байна. Хэдэн сар гудамжаар тэнэсний эцэст түүнд өөрийн гэсэн хулгайн бүлэг байгуулах санаа төрсөн гэдэг. Бонни болон Клайд Анхны дайралтаа тэд Форт Бент Каунти дахь мөрийтэй тоглоомын төв рүү хийлээ. Ингэхдээ Клайд түрүүлж дайран орж эвдэрхий буугаар сүрдүүлж байгаа хоёр хамгаалагчийнх нь гар бууг салган авчээ. Тэр өдрөөс хойш "урам зориг” орсон тэрээр "банд” ынхаа хамт шөнө болгон шахуу дээрэм, хулгай хийж эхэллээ. 1929 оны сүүл 1930 оны эхээр цагдаагийнхан Клайд болон түүний ах Бак хоёрыг олон хотоор самнан эрэн сурвалжилж байсан юм. Яг тухайн үед тэр Бонни Паркертай танилцжээ. Сайн ч дотносож амжаагүй байхад буюу 1930 оны нэг сард цагдаа хоёр дээрэмчин эрийг баривчилжээ. Зэвсэг хэрэглэн дээрэм хийснийх нь төлөө шүүх Клайдад хоёр жил, Бакад дөрвөн жилийн ял өгсөн билээ. Харин 1930.03.08 ны өдөр "нийгэм сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр засарсан” хэмээн үзэж Бак Барроуг хугацаанаас нь өмнө суллажээ. Тэгвэл гуравхан хоногийн дараа Клайд хоёр хоригдлын хамт шоронгоос оргожээ. Үүнийг Бак зохион байгуулсан бөгөөд түүний даалгавараар Бонни маш нууц байдлаар Клайдад буу өгсөн байж. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа "азгүй баагий” Клайд Огайо мужийн Миддлтаунаас баригджээ. Тэр үед 14 жилийн ял авсан юм. Тэр энэ хугацааг Техасын Хантсвиллийн шоронд өнгөрүүлсэн байна. Анхны хамтарсан "ажил” Бонни болон Клайд 1932.02.01 нд Клайд Барроу дахин эрх чөлөөтэй боллоо. Тэрээр эрх чөлөөтэй болонгуутаа л гудамжны дээрэмчидтэй нийлэн шатахуун түгээх станцуудыг дээрэмдэж эхэлсэн байна. Удалгүй Бонни түүнийг өөрийн хайртай байсан залуу болох Реймонд Хамильтонтой танилцуулав. Ингээд бас нэгэн үл бүтэх нөхөртэй найз болсон тэд 1932.04.27 нд Жон Бакер хэмээх эрийн хөгжмийн дэлгүүрт дайран орж касснаасаа мөнгө өгөхийг шаардахад цаадах нь эсэргүүцэл үзүүлжээ. Ингэлээ гэж дээрэмчид худалдагч эрийг газар дээр нь буудан алав. Бонни болон Клайд Тэр явдлаас хойш таван сар өнгөрсний дараа Оклахомагийн Атокийн нэгэн бүжгийн талбай дээр нутгийн шериф К.Ж.Максуэлл, түүний туслах Южин Мур хоёр шуналтай нь аргагүй архи ууж байгаа хоёр залууг анзаарчээ. Тухайн үед "хуурай хууль” үйлчилж байсан учраас цагдаагийн эрхэмүүд тэдэнд дөхөн очоод шилтэй архиа хураахыг шаардав. Ингэснээрээ Максуэлл хүнд шархдаж харин Мур газар дээрээ амиа алдсан байна. Клайд, Хамильтон хоёр хэргийн дараа хулгайлсан машиндаа нуугдсан байлаа. Тэднийг Оклахомагийн бүх цагдаа нэр эрэн сурвалжилж эхлэв. Харин Реймонд Хамильтон нь аав дээрээ очих гэж байгаад Мичиганд баригдсан бол түүнийг хамгийн их хэрэг үйлдсэн Техаст шилжүүлэн авчирчээ. Шүүх түүнд үйлдсэн бүх хэргийнх нь төлөө 264 жил шоронд хорих шийдвэрийг гаргасан гэдэг. Хэрэгтэн эр Хантсивиллийн шоронд ялаа эдлэн нэгэн фермд хөдөлмөр хийхээр болов. Клайд Барроу 1932.12 сард Техасын Темпла хотын иргэн Д.Хонсон өөрийнх нь машинд нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн сууж байгааг гэрийнхээ цонхоор санаадгүй хараадахжээ. Тэр гэрээсээ хар хурдаараа гүйн гарахад машин маш хурдтайгаар хөдлөн оджээ. Гэхдээ Хонсон машинаас зүүгдэх гэж оролдох үед түүн рүү гал нээсэн бөгөөд сум түүний хүзүүг шүргээд өнгөрөв. Ямар ч байсан цагдаагийнханд мэдүүлэг өгөн тэдгээр дээрэмчдийн зүс царайг яг дүрслэн хэлсэн байна. Энэ бол Бонни, Клайд хоёрын гэмт хэргийг илчилсэн хамгийн анхны гэрч байлаа. Уилльям Дэниель Жоунс Клайдын эцгийн шатахуун түгээх станцын орчимд тэд 17 настай машины хулгайч Уилльям Дэниель Жоунс гэгч этгээдтэй танилцжээ. Ингээд хэдхэн хоног өнгөрсний дараа тэр Клайдын хамт машин хулгайлах ажилдаа оров. Хэрвээ эзэн нь эсэргүүцэл үзүүлэхийг завдвал тэднийг Клайд газар дээр нь хороож орхино. Ингээд машиныг элдэв янзаар сольж унах болсон тэр гурав банк дээрэмдэж эхэлсэн байна. Ингэхдээ Клайд, Жоунс хоёр банк руу ороход Бонни хөдөлгүүрээ асаан жолооны ард тэднийг хүлээн суух жишээтэй. 1933 оны эхэн гэхэд Бонни, Клайд хоёрыг баруун хойд муж даяар эрэн сурвалжилж эхлээд байлаа. Бак ба Бланш Барроу Бак ба Бланш Барроу 1933.03 сард Бак Барроу шоронгоос гарав. Тэр шоронгоос гарангуутай шууд Клайдын дээрмийн бүлэгтэй нэгджээ. Түүний эхнэр Бланш ч гэсэн нөхрөө даган дээрэмчдийн оромжинд ирсэн байна. Тухайн үед Бонни, Клайд, Жоунс нарын сүлжээг илрүүлэхээр ХМТ маш их хүчин чармайлт гарган ажиллаж байв. Тэд нууцлагдмал байдалд орох шаардлагтай болоод байжээ. Яг энэ эгзэгтэй үед тэдэнтэй Бак, Бланш хоёр нийлсэн юм. Бонни болон Клайд Тэд хамгийн найдвартай нуугдаж болох газраар Миссуригийн Жеплин хэмээх нэгэн жижиг хотыг сонгоод байлаа. Тэр хотод 1920 иод оны сүүлээр зартай гангстерууд бүгдэг байсан гэдэг. Маш нам гүм, нуугдахад ч амархан. Эргэн тойрон тэр чигтээ өндөр хад асга, уул бөгөөд зам нь ч яггүй бартаа саад ихтэй. Дээрмчид доороо гаражтай гурван өрөө байр хөлслөн сууршихаар болжээ. Ингэхдээ тэд өөрсдийнхөө зургийг маш их авдаг байсан юм. Тэдгээр зургууд дээр Бонни театрын жүжигчид шиг л поз аван, дэгжин хувцасласан байдаг байж. Зураг дээрээс харахад хос хоёр их л соёлтой, өөрсдийгөө рекламдаж байгаа мэт… Тэдний хөршийн анхаарлыг хэд хэдэн зүйл татаж байлаа. Өрөөг нь хөлслөгчдийн биеэ авч явах байдал нь хачин байсан хэдий тэрээр машиных нь дугаар өөр мужийнх буюу Техасынх болохыг анзаарчээ. Ингээд сонирхолдоо хөтлөгдсөн Барроугийн хөрш авгай Миссури Роуд дахь цагдаагийн хэсэгт очиж мэдүүлэхээр яаравчлав. Бригадир Ж.Б.Келер сэжигтэй этгээдүүдийг шалгахаар отолт зохион байгуулахаар шийдсэн байна. 1933.04.13 ний өдрийн 04 цагийн үед цагдаагийн хоёр ч машин Барроучуудын байшин руу дөхөж байлаа. Эхний машин ирэх үед Клайд, Жоунс хоёр дээвэр дээр байсан бөгөөд цагдааг харангуута тэр хоёр гаражийн хаалгаар орон хаалгаа сайтар түгжлээ. Харин нөгөө машин гаражаас гарч зугатах замыг хаан байшингаас холгүйхэн зогсчээ. Клайд, Жоунс хоёр гаражаас гал нээж эхлэв. Энэ нь байшинд байсан бусдад нь дохио болов. Буудалцаан эхлээд удаагүй байхад цагдаагаас нэг нь хүнд шархдан нөгөө нь амиа алдаад байлаа. Келер хамгаалалтанд орохыг тушаажээ. Тэр үед Клайд Бак хоёр замаа чөлөөлөх үүднээс машиныхаа гар тормозыг аван өнхрүүлэхээр болжээ. Гэтэл Клайд толгойндоо шархдлаа. Тэр буцаад гэртээ оров. Харин Бакийн зам чөлөөлөх гэсэн оролдлого амжилттай болсон юм. Тэрээр цагдаагийн орхиод байсан машины гар тормозыг мултлан замын хажуу руу түлхэн оруулаад байшинд орж ирлээ. Тэдний машин гаражаас гаран нуугдаж амжжээ. Барроугийн бүлгийн амьдарч байсан өрөөнүүдэд цагдаагийнхан үзлэг хийхэд Бонни, Клайд хоёрын авахуулсан олон тооны зураг гарч ирсэн байна. Тэдгээр зурагнууд гэмт хэрэгтнүүдийг илчлэх анхны эд мөрийн баримт болоод зогсохгүй тэднийг хэн бэ гэдгийг мэдэж авахад "том тус” болжээ. Гэмт этгээдүүдийн зургийг бүх мужуудаар тараалаа. Энэ ялалтын дараагаас Барроу ХМТ ны хамгийн аюултай, онц ноцтой гэмт хэрэгтэн, хэрвээ тааралдвал газар дээр нь устгах гэсэн дээрэмчдийн жагсаалтанд багтах болов. Тухайн үед түүнийг эрэн сурвалжилж байсан хуудас Тухайн үед тэднийг эрэн сурвалжилж байсан хуудас Тухайн үед түүнийг эрэн сурвалжилж байсан хуудас Тухайн үед түүнийг эрэн сурвалжилж байсан хуудас Дээрэмчин хосын үхэл Тэд нийтдээ АНУ ын 22 мужид дээрэм хүн амины хэрэг үйлдсэн. 1934.05 сард олон удаа бүтэлгүй ажиллагаа хийсэн шериф Фрэнк Хеймер удаан төлөвлөсний эцэст отолтыг амжилттай зохион байгууллаа. Ингэснээр таван сарын 23 ны өдөр Бонни, Клайд хоёрын "форд” отолтонд байсан зургаан цагдаагийн ажилтаны бууны суманд өртжээ. Бороо мэт шүрших ширүүн гал намдсаны дараа цагдаагийнхан тэдний машинд дөхөн очиход дээрэмчин хос хэдэнтээ буудуулан газар дээрээ үхсэн байв. Тэдний үхсэн байдал Клайдын үхсэн зураг Бонни, Клайд хоёр клипэнд: Клип үзэх бол энд дарна уу Ферги, Лудакрис хоёр "Glamourous” клипнийхээ цагдаатай буудалцдаг хэсэгт Бонни, Клайд хоёрын оронд дээрмчний дүрд тоглодог. Тэгвэл Бейонсе, Жей Зи хоёр мөн л "Bonnie & Clyde” клипэнд дээрэмчин хосын дүрийг бүтээсэн юм. Эдгээр дээрэмчид мөн Мик Ньютоны "Надад бууж өг” клипэнд дахин нэг удаа амилсан билээ. Дуунд: -"Ночные снайперы” хамтлагийн "Бонни, Клайд” цомог -"Bad Balance” хамтлагийн "Бонни ба Клайд” дуу -"Reflex” ийн "Яг Бонни, Клайд хоёр шиг” дуу /”Blondes 126” цомогт нь багтсан байдаг/ Анх удаа кинонд: "Бонни Энд Клайд” 1967 "Бонни Энд Клайд” Төрөл: гэмт хэрэг, драм Найруулагч: Артур Пенн Гол дүрд: Фэй Данауэй, Уоррен Битти, Жин Хэкмэнн Хугацаа: 111 мин Бүтээсэн орон: АНУ Бүтээсэн он: 1967 Энэ кинон нь тухайн үедээ Холливудын түүхийг шинэ түвшинд гаргаж ирэх бүтээл болоод зогсохгүй кино урлагт шинэлэг санааг бий болгосноороо алдартай. Тэр ч утгаараа гэмт хэрэг, аллага, хүчирхийллийг харуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байсан уг бүтээлд Америкийн кино академи хоёрч "Оскар” өгсөн. Гэхдээ тэр үед 16 гаас доош насныханд киног үзэхийг хориглоод байсан гэдэг. Гол дүрийг Холливудын домог болсон жүжигчин Уоррен Битти болон Фэй Данауэй нар бүтээсэн. Жүжигчдийн товч танилцуулга: Фэй Данауэй Уоррен Битти Төрсөн өдөр: 1937.03.30 Төрсөн газар: Ричмонд, Виржиния Мэргэжил: жүжигчин Карьер: 1967 оноос Г.У.Битти нь нэрт жүжигчин Ширли Маклейны төрсөн ах билээ. Тэрээр вестерн "Бонни, Клайд” /1967/, анти вестерн” Маккейб ба миссис Миллер” /1971/ мөн Мадонна, Аль Пачино, Дастин Хоффман нартай гэмт хэрэг, инээдмийн "Дик Трэйси” /1990/ зэрэг бүтээлээрэ алдартай. Тэгвэл сүүлийн жилүүдэд Уоорен "Иштар” /1987/, болон "Хот ба Тосгон” /2001/ кинонд амжилттай тоглохын зэрэгцээ улс төр карьераа нэмэгдүүлж бүр АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан юм. Фэй Данауэй Фэй Данауэй Төрсөн өдөр: 1941.01.14 Төрсөн газар: Баском. Флорида. АНУ Мэргэжил: жүжигчин Карьер: 1965 оноос Фэй Данауэй нь 1977 онд цорын ганц "Оскар” аа хүртсэн. Энэ түүнд хангалтгүй хэмээн кино судлаачид өнөөг хүртэл үздэг. Бостоны театрын Их сургуулийн төгссөн. 1967 онд анх удаа Уоррен Биттигийн хамт найруулагч Артур Пеннийн гангстер "Бонни, Клайд хоёр” кинонд тоглож бүтээсэн дүрээрээ "Оскар” т нэр дэвшиж байжээ. Мөн 1974 онд Роман Поланскийн "Хятад хороолол” киногоороо дахин "Оскар” т нэр дэшсэн. Хоёр жилийн дараа гэхэд тэрээр Сидни Люметагийн "Телесть” киногоор "Оскар” болон "Алтан бөмбөрцөг” ийн шагналыг авч чадсан билээ.
  5. Лина Лина 11 сартай хүү Жерардо, хүүхдийн эмч Жерардо Лозада нарын хамт гарчээ 1939 онд (Лина 5 настай байсан) охины гэдэс хачирхалтайгаар томроод байгааг эх нь ажиглажээ. Ямар нэгэн аюулт өвчин байж магадгүй гэж сандарсан эцэг эх нь дороо эмнэлэгт хандав. Нутгийн хүүхдийн эмч Жерардо Лозадагийн тавьсан онош эцэг эхийг нь төдийгүй, эмнэлгийнхнийг сандралд оруулж бужигнуулжээ. Өвчний онош нь «7 сартай жирэмслэлт» гэж байлаа. Өөрийн таамаглалыг шалгаж батлахын тулд Лозада эмч Линаг нийслэл Лима хот руу авч явлаа. Нийслэлд охиныг хамгийн нэр хүндтэй туршлагатай эмч нар үзээд оношийг баталжээ. Үнэмшихгүй гээд ч яалтай билээ? Сар хагасын дараа охинд кесарев хагалгаа хийж, 2,7 кг жинтэй эрүүл саруул хүү ертөнцөд мэндэллээ. Лина хүүдээ өөрийн эмч Жерардогийн нэрийг өгсөн байна. Лина төрсний дараа Энэ ер бусын явдлыг баталсан хэд хэдэн гэрэл зураг (өвчний түүх, рентген зургаас гадна) бидний үед хүрч иржээ. Хүү төрөхөөс 2 долоо хоногийн өмнө авсан зураг. Чухам энэ зураг л Лина охин 5 настайдаа бэлгийн бойжилт нь бүрэн дууссаныг гэрчилж байгаа юм. Лина болон түүний хүү Жерардо хамт Линагийн эцэг эх хоёр ач хүү Жерардог охиныхоо дүү хэмээдэг байсан авч хүү 10 нас хүрмэгц аймшигт үнэнийг олж мэдсэн байна. Энэ хүү 40 наслаад хорт хавдрын улмаас нас баржээ. Лина болон түүний хүү Лина Ванесса Медина 10 жилийн дараа нөхөрт гарч хоёр дахь хүүгээ төрүүлсэн байна. Багадаа тохиолдсон явдлаа ихэд нууцалдаг байсан тул Жерардогийн эцэг хэн байсан нь мэдэгдэлгүй өнгөрчээ. Гэхдээ тэртээ 1939 онд цагдаагийнхан Линагийн эцгийг насанд хүрээгүй охиноо уруу татаж хүчирхийлсэн хэргээр баривчлан байцааж байсан тухай тэмдэглэл үлджээ. Гэвч холбогдогч эрс үгүйсгэсэн, мөн нотлох баримт байхгүй тул удалгүй суллагдсан байна.
  6. Британийн мэргэжилтнүүд ирээдүйд хамгийн их эрэлттэй байж болох 10 мэргэжлийг нэрлэжээ. Одоохондоо гараагүй байгаа ийм мэргэжлүүдийн жагсаалтыг «Fast Future» гэдэг судалгааны компани тус улсын Засгийн газрын захиалгаар нийтэлсэн байна. Ингээд чухам ямар сонирхолтой бөгөөд эрэлт ихтэй мэргэжлүүд ирээдүйд бий болохыг сонирхоцгооё. 1. Хүний эрхтэн үйлдвэрлэгч Архинд донтогсод хуучин элэгнийхээ оронд цоо шинэ элэг захиалан авах бол архаг тамхичид өдөр бүр 100 ширхэг янжуур татсан ч муудахааргүй супер уушгитай болох гэнэ. 2. Нано эмч нар Эмч нар 2030 онд зөвхөн мухар олгойн үрэвслийг эмчлээд зогсохгүй хүссэн хэн бүхэнд ой санамжаа сайжруулах боломжийг олгох болно. 3. Генийн хувьд шинэчлэгдсэн хүнс үйлдвэрлэгч фермер Ирээдүйд фермерүүд дэлхийн хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй хомсдлыг арилгахын тулд генийн хувьд шинэчлэгдсэн хоол хүнс үйлдвэрлэх юм. 4. Фермерүүд өндөрт ажиллах болно Фермийн аж ахуй эрхлэгчид ирээдүйд тэнгэр баганадсан өндөр барилгууд дээр байгуулсан хүлэмжид ажиллах болсноор хөдөө аж ахуй эрхлэх уламжлалт арга барилыг халах гэнэ. 5. Виртуаль орчинд ажилладаг багш Ирээдүйд зайны сургалт нь одоогийн тэнхимын сургалтын хуучин арга барилыг халах учраас ийм мэргэжил зайлшгүй шаардлагатай болно. 6. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Уур амьсгалын өөрчлөлт хэдийнэ явагдаад эхэлчихсэн бөгөөд байдал цаашдаа улам хүндэрнэ гэдгийг Киотогийн протоколд дурдсан билээ. 7. Сансрын хөлгийн нисгэгч Сансрын хөлгийн нисгэгчийн мэргэжил яг л троллейбусны жолооч шиг түгээмэл болно. 8. Сансрын аяллын хөтөч Ирээдүйд сансрын аялал жуулчлал асар хурдтай хөгжих учраас сансрын аяллын хөтөч маш эрэлттэй байх гэнэ. 9. Цаг уурч цагдаа Ийм мэргэжилтэй хүмүүс цаг агаарын үзэгдлүүдийг буруугаар ашиглах явдалтай тэмцэх ажээ. 10. Цахим сүлжээний цэвэрлэгчид /шинжээчид/ Сүлжээнд гарсан хүмүүсийн талаарх таагүй мэдээллүүдийг устгах гэнэ.
  7. Эд баялаг нэр алдрын төлөө эх дэлхийгээ хэрхэн сүйтгэсний илэрхийлэл болох хөрстийн энгэр дээр харлан харагдах эдгэшгүй шарх болсон дэлхийн хамгий том долоон нүхийг танилцуулж байна. Эдгээр асар том тогоо хэлбэрийн нүхнүүд нь үнэхээр гайхалтай боловч зарим нэг нь эрлэгийн хааны тарчлаан ханхалсан харанхуй тогоо мэт аймшигтай ажээ. За ингээд хүн төрөлхтний эдийн шунал нь дэлхий ээжийн өврийг хэрхэн өрөмдөж, эдгэшгүй гүн шарх хэрхэн үлдээснийг дордохын долоон жишээгээр хүлээн авахын ялдамд танин мэдэхүйгээ нэмэгдүүлээрэй. 1. Кимбэрлигийн том нүх Өмнөд Африкийн “Кимбэрли” хэмээх тогоо хэлбэрийн аварга нүх. Энэ бол хүний гараар үүссэн дэлхий дээрх хамгийн том нүхнүүдийн нэг юм. 1097 метр гүнтэй уг уурхай нь 1994 онд хаагдахаасаа өмнө эзэддээ 3 тонн орчим алмаз өгч байсан гэдэг. 2. Глори нүх Калифорни мужийн, Монтиселло далан дахь “Глори ангал”. Глори хэмээн нэрлэдэг энэ асар том тогоо хэлбэрийн нүхийг далан үерлэн усаар дүүрсэн үед шуудуугаар шавхан даланг суллах зорилгоор хэрэглэдэг байна. Монтиссело далангийн дэргэд байдаг “Glory Hole” нь ус шавхах зориулалт бүхий, хүний гараар бүтсэн дэлхий дээрхи томоохон нүхнүүдийн нэг бөгөөд секундэд 14,400 куб.м хэмжээтэй усыг юүлэх багтаамжтай ажээ. 3. Бингхам Канион уурхай Юта муж дахь, Бингхам Канион уурхай. Одоогийн байдлаар энэ нь уурхайн ашиглалтаас үүссэн дэлхийн хамгийн том нүх юм байна. Малтлагын ажил 1863 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд, гүний хэмжээ байнга өссөөр байгаа аж. Хамгийн сүүлд хэмжиж үзэхэд уг нүхний гүн нь 1км, өргөн нь 2,5 км хэмжээтэй байсан гэнэ. 4. Аварга хөх Белиз дэхь байгалын ер бусын гайхалтай тогтоц болох “Аварга хөх” нэртэй тогоо хэлбэрийн нүх нь Белизийн эх газраас 60 км ийн зайд оршдог байна. Дэлхий дээр ийм маягийн байгалиасаа бүрэлдсэн хөх нүхнүүд олон байдаг боловч “Аварга Хөх” шиг алмайрмаар сүрлэг нь үгүй ажээ. 5. Мирнийн алмазны уурхай Сибери дэхь Мирнийн алмазны уурхай. Мирнийн алмазны уурхайн олборолтоос үлдсэн энэхүү ёроолгүй мэт ангалыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Учир нь энэ нь дэлхийд алдартай, томоохон алмазны үйлдвэр билээ. Уурхайн гүн нь 525 метр, амсарын диаметр нь 1200 метр юм байна. Англалын дээгүүр нэг ч агаарын тээврийн хэрэгслийн шугам байдаггүй ажээ. Учир нь түүгээр өнгөрч байсан хэд хэдэн нисдэг тэрэг татах хүчинд сорогдон сүйрч байсан удаатай юм байна. 6. Диавик уурхай Канад улс, Диавик уурхай. Диавик нэртэй энэ уурхай нь маш том бөгөөд бүс нутаг нь нилээн алслагдмал тул томоохон хэмжээний Боеинг 737 онгоцны нисэх замтай өөрийн гэсэн онгоцны буудалтай аж. Нэгэн сонирхолтой бөгөөд аймшигтай тал байдаг нь, хүрээлэн байгаа ус нь хөлдсөн үед энэ аварга том нүх нь огт ялгагддаггүй яг л хөлдсөн ус мэт харагддаг байна. 7. Синкхоул Таны харж байгаа тамын тогоог санагдуулам энэхүү нүсэр том нүх бол Гуатемал дахь “Синкхоул” юм. үүнийг саяхан буюу энэ жил л хүмүүс нээж олсон байна. Ямар учиртай, яасан нүх гэдэг дээр тайлбар алга байгааг нуух юун. Ямартай ч усны дэргэдэх энэ ангал нь 12 айлыг 3 хүний амьтай хамт залгижээ.
  8. 50. Silent Night, Bloody Night (1974) 49. Fire in the Sky (1993) https://www.youtube.com/watch?v=wsjhdoWKtXM 48. When a Stranger Calls (1979) 47. The Amityville Horror (1979) 46. Dawn of the Dead (2004) 45. The Mothman Prophecies (2002) 44. Evil Dead II (1987) 43. Paranormal Activity (2007) 42. The People Under the Stairs (1991) 41. Session 9 (2001) 40. A Tale of Two Sisters (2003) 39. Suspiria (1977) 38. Signs (2002) 37. The Beyond (1981) 36. Cujo (1983) 35. The Crazies (2010) 34. The Omen (1976) 33. The Hills Have Eyes (2006) 32. 28 Days Later (2002) 31. The Changeling (1980) 30. The Sixth Sense (1999) 29. In the Mouth of Madness (1994) 28. The Brood (1979) 27. Hellraiser (1987) 26. The Devil’s Backbone (2001) 25. Pet Sematary (1989) 24. The Descent (2005) 23. Friday the 13th (1980) 22. 1408 (2007) 21. Nightmare on Elm Street (1984) 20. Dawn of the Dead (1978) 19. Deliverance (1972) 18. Saw (2004) 17. Salem’s Lot (1979) 16. The Mist (2007) 15. Psycho (1960) 14. Silence of the Lambs (1991) 13. Invasion of the Body Snatchers (1978) 12. Rec (2007) 11. The Shining (1980) 10. The Ring (2002) 9. Alien (1979) 8. The Texas Chainsaw Massacre (1974) 7. Halloween (1978) 6. Night of the Living Dead (1968) 5. Ju on (2002) 4. Poltergeist (1982) 3. The Exorcist (1973) 2. Jaws (1975) 1. The Thing (1982) Энэхүү кинонуудийн жагсаалтыг хүмүүсийн судалгаагаар гаргасан болно. Аймшгийн киноны төрөлд ахиц авчирсан Маш олон хүний зүүдэнд орсон аймшгууд Зарим хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж зүрхийг хүчтэй цохилуулж айдастай болгож чадсан зэргээр шалгаруулсан болно.
  9. 10. Гранада хомроголон устгалт Гранадын хомроголон алах ажиллагаа лалын шашинтан бөөн хүмүүс Гранадгийн Рояал паласт нэвтрэн орж, Гранадагийн Барбер хааны элч байсан еврейн удирдагч Жосеф Ибн Нагрелаг хөнөөх үед болжээ. Энэ хүмүүс ордонд орж түүнийг цовдолсон ба Гранадад амьдарч байсан 1500 гаруй еврей гэр бүлийг хүйс тэмтэрсэн байна. 9. Батак хомроголон устгалт Энэ бол 1876 онд болсон Германы Оттоманы цэргүүд Болгарын Батакт үйлдсэн ажиллагаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр уг аллагад 3000 гаруй хүн өртсөн. Энэ явдал ихэнх нь туркчүүд байсан Баши Базок ын цэргүүд Ахмет Аготой энхийн хэлэлцээр хийсний дараахан болсон бөгөөд Батакын эргэн тойронд байсан бүхий л энгийн иргэд золиослогджээ. 8. Сабра, Шатилагийн аллага 1982 онд Христч Леваний хүчээр удирдуулсан Катаеб нам Палестин болон Леванийн лалын шашинт иргэдийг хомроголон устгасан юм. Энэ явдал фалангистын толгойлогч, Ерөнхийлөгч Бачир Гемаелын амийг хөнөөсний дараахан болжээ. Эх сурвалжаас үзвэл 3500 гаруй хүн уг аллагад өртсөн. Энэ аллагыг Израйлын батлан хамгаалах хүчний тусламжтайгаар эдгээр христүүд Сабра болон Шатила кампд нэвтрэн орж ямар ч сэжиг аваагүй байсан хүмүүс дээр үйлдсэн хэмээн яригддаг. 7. Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа 1842 онд Англи болон Энэтхэгийн цэргийн хамтарсан хүчийг Афганы цэрэг ялах үед Элфинстоны Армийн хомроголон устгах ажиллагаа бараг л дайн шиг байв. Афганы цэргийнхний уур хилэн, өс хонзонгийн улмаас Английн цэрэг 3 жилийн өмнө Кабулыг эзэлж авсан байжээ. Гэсэн хэдий ч Англичууд Кабулыг орхин явах үед Афганы Дост Мухаммед Ханы хүү Акбар Ханаар тэргүүлүүлсэн Афганы цэрэг гэнэтийн стратеги дайралтаар Британийн цэргүүдийг довтолжээ. Афганчууд 4500 гаруй Англи, Энэтхэгийн цэрэг эрсийг хядсан байна. 6. Цессалоникийн хомроголон устгалт Ромын захирагч Теодосусын шийдвэрээр Цессалоникийн хомроголон устгах ажиллагаа 390 онд болжээ. Эх сурвалжаас авч үзвэл 390 оны 4 дүгээр сард Ромын цэргийн командлагч шариатуудыг баривчилсныхаа дараахан босогчдын хохирогч болсон нь Ромын захирагчийг хилэгнүүлж дэг журам зөрчсөн бүгдийг алах шийдвэр гаргажээ. Гэсэн ч захирагч сүүлд нь аль хэдийн 7000 хүний амийг авч одсон аллагыг зогсоосон юм. 5. Катин хомроголон устгалт Энэ аллага мөн Катин ойн аллага нэрээр алдартай бөгөөд ЗХУ ын НКВД аас Польшийн мянга мянган дайны хоригдлууд, цэргийн офицер, сэхээтнүүд, цагдаа нарыг хороожээ. Хохирогчдыг Орос дахь Катин ууланд аваачсан ба дайны хоригдлуудыг нэн даруй цаазлахыг Сталин тушаасан байна. Катины аллагад 21 мянган хүн өртсөн гэсэн тооцоо бий. 4. НКВД шоронгийн хоригдлуудын хомроголон алалт Энэ цуврал олныг хамарсан аллага “хоригдлуудын хомроголон устгалт” гэсэн нэрээр алдартай ба Польш болон Балтийн тэнгисийн бусад орнууд болох Румын, Украинд үйлдэгджээ. Ойролцоогоор 22,000 хоригдол газар бүрт болсон уг аллагад өртсөн гэсэн тоо бий. Гэсэн ч бүх НКВД ийн хоригдлууд алагдаагүй бөгөөд зарим нь шоронгоос зугтсан байдаг. 3. Хутагт Бартоломевын өдрийн хомроголон устгалт Massacre de la Saint Barthelemy гэдэг нэрээрээ алдартай энэ үйл явдал 1572 онд Парист болжээ. Алан хядах ажиллагаа Huguenots ийн цэргийн болон улс төрийн тэргүүн Адмирал Гаспард Де Колиниг алах оролдлогоос хоёр өдрийн дараа болсон юм. Дараахан нь аллагын групп Ромын католикуудтай нийлэн Парис даяар хүмүүсийг алсан ба энэ нь хотын захын хэсэг, хөдөө нутгийг ч хамарсан байна. Энд 30,000 гаруй хүн алагдсан гэсэн тооцоо бий. 2. Баби Яр хомроголон устгах ажиллагаа Германы цэргийн захирагч, хошууч генерал Фредрих Эберхардт, Өмнөд армийн Цагдаагийн командлагч Фредрик Жекелн, Коммандер Отто Раш нарын тушаалаар явуулсан нэг л ажиллагаагаар 1941 онд 33000 гаруй еврей иргэд алагджээ. Энэ ажиллагаа SS, SD болон SiPo ийн хамтарсан хүчээр явагдсан билээ. Баби Яр бол Украины нийслэл Киев хотын ердөө гаднахан талд байдаг жалга юм. Дараа нь нацистууд нуугдаж байсан еврей нарыг хайхаар Киевийг булаан эзэлсэн байна. Баби Ярын хомроголон устгах ажиллагаа нэг удаа болсон дэлхийн хамгийн том хэмжээний аллага юм. 1. Нанкиний аллага БНХАУ ын хуучин нийслэл байсан Нанкинд мянга мянган энгийн иргэдийг зэрлэгээр алж, хүчирхийлсэн Нанкиний хомроголон устгалт “Нанкиний хүчирхийлэл” нэрээрээ алдартай. Японы Империал Арми хотод орж ирэн Хятад иргэдийг алж эхэлснээр 6 н долоо хоног үргэлжилсэн энэ аллага эхэлсэн юм. Энэ ажиллагааг хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн долоон дор олноор нь устгасан ажиллагаанд тооцдог ба 6 н долоо хоногийн хугацаанд 80,000 хүн тамлагдан, хүчирхийлүүлж, алагдсан юм.
  10. Evangelista Lennox

    Хамгийн анхны машин

    Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб Даймлер, Карл Бенз (1844 1929) нар л хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ. Бенз н бүтээсэн хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1 р сарын 28 ны өдрийн 37435 тоот патент) Бензийн 1886 онд бүтээсэн 4 дугуйтай тэрэг Карл Бенз (1844 1929) Бенз мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг бүтээсэн юм. Долоон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв. Бенз маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бензийн гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бензийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчиныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа. Готлиб Даймлер (1834 – 1900) Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй болжээ. Даймлер болон түүний шавь нар цаашид дөрвөн дугуйтай, бүхээгтэй, 4 6 суудалтай автомашин хийв. Харин Бенцийг дагалдагсад ХХ зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2 3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машин хийж байлаа. Бенц болон Даймлерийн “морьгүй тэрэг” ийг Герман оронд хэрэглэх хүн ховор байсан. Хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айна. Германы сонингуудад бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Даймлер тэргээ шөнөөр хотоос зайдуу турших болжээ. Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхонд итгүүлжээ. Явах бүрдээ гал командыг бэлэн байдалд байлгахын тулд хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас Бенцэд өгч байлаа. Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны туршид автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн байв. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв. Даймлерийн хөдөлгүүр нь тээврийн хэрэгсэлд зориулсан хөдөлгүүр юм. Хийн хөдөлгүүртэй харьцуулахад уг хөдөлгүүрийн голын эргэлт 4 5 дахин ихсэж, цилиндрын багтаамжийн литрт ноогдох чадал 2 дахин нэмэгджээ. Мөн нэгж чадалд ноогдох жин нь бага байв. Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4 р сарын 3 ны өдрийн 34826 тоот патент Бенцийн анхны хөдөлгүүрийн голын эргэлт 400 эрг/мин аас хэтрэхгүй байснаас дуу чимээ багатай, эдэлгээ сайтайд тооцогдож байлаа. Бенцийн хөдөлгүүрийн хамгийн сонирхолтой нь орчин үеийн хөдөлгүүрийнх шиг цахилгаан асаалтын системтэй байсан явдал юм. Хөдөлгүүрийн чадал, автомашины хурдыг нэмэгдүүлэх нь хялбар бус байлаа. Хэрэв цилиндрын диаметрийг нэмэгдүүлбэл түүний хана болон тахир голт механизмын эд ангиудад үйлчлэх хүч нэмэгдэнэ. Поршенгийн явалтыг уртасгавал автомашинд цилиндрыг байрлуулахад бэрхшээлтэй болж, тахир голт механизмын эд ангиудын хэмжээ томорно. Энэ хоёрын аль алинд нь хөдөлгүүрийн жин нэмэгдэнэ. Үүнээс болж цилиндрын тоог олшруулах шаардлагатай болжээ. Даймлер анхныхаа хөдөлгүүрийг хоёр цилиндртэй (V маягийн ) хийж байснаа 1891 онд дөрвөн цилиндртэй болгожээ. Роберт Бош Автомашины олон зохион бүтээгчийн анхаарлыг 1895 онд Германы цахилгааны инженер Роберт Бошийн сэдсэн соронзон асаагуур татав. Соронзон туйлуудын хоорондох цахилгаан талбайд якорь хөдөлсөнөөс гүйдэл үүснэ. Гүйдлийн хүч хамгийн их үед якорьтай холбоотой татуурга цахилгаан хэлхээг тасална. Энэ тасалдал шаталтын хөндийд оч үүсгэж ажлын холимгийг дөл авалцуулах ноцоолтыг үүсгэнэ. Энэхүү систем нь тахир голын эргэлт 300 эрг/мин аас хэтрээгүй байвал найдвартай ажиллаж байлаа. Ингэж алхам алхмаар автомашинд тусгайлан зориулсан хөдөлгүүр бий болов.
×