Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'түүх'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 10 results

  1. Томас Эдисон Дэлхийн суут зохион бүтээгчдийн нэг, бизнесмэн Томас Эдисонд тохиолдсон нэгэн гайхалтай түүхийн талаар уншигч танаа хүргэе. Томас Эдисон 1847 1931 оны үед амьдарч байсан бөгөөд мянга давсан нээлтийн зохиогчийн эрхийг авсан байдаг. Хамгийн гол нээлтүүд нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ. Томас Эдисон багадаа гурван сар л сургуульд сурсан бөгөөд нэг удаа сургуулийнх нь захиргаанаас ээжид нь захиа хүргүүлжээ. Ээж нь уг захиаг уншаад, нулимстай нүдээр "Танай хүү бол суут ухаантан байна. Ийм мундаг хүүхдэд хичээл заах багш манай сургуульд байхгүй тул та өөрөө гэрээр боловсрол олгоно уу" гэж хүүдээ уншиж өгсөн байна. Дараа нь ээж нь хүүгийнхээ сонирхож байгаа зүйл рүү анхаарлыг нь хандуулах байдлаар өөрөө хүүгээ сургасан байдаг. Хожим Томас Эдисон маш олон нээлт хийж, дэлхийд цуутай хүн болсныхоо дараа гэрийнхээ архиваас уг захиаг олж уншсан бөгөөд захианд "Танай хүү сурах чадваргүй, хоцрогдолтой байна. Иймд бид танай хүүхдэд хичээл заах боломжгүй тул та хүүхдээ өөрөө сургана уу" гэж бичсэн байжээ. Захиаг уншаад гайхсан Томас өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ "Томас Альва Эдисон бол юу ч сурах чадваргүй, хоцрогдолтой хүүхэд байсан бөгөөд гайхалтай мундаг ээжийн ухаанаар дэлхийн суут хүмүүсийн нэг болж чадсан юм" гэж бичиж үлдээжээ. Түүнд тохиолдсон энэ түүхээр хийгдсэн богино хэмжээний киног та бүхэндээ толилуулъя. Зарим эх сурвалжуудад Эдисон улаан эсэргэнэ туссаны улмаас сонсгол нь муудсан боловч үүнийг нь ойлгоогүйгээс сурах чадваргүй гэсэн тодотголтойгоор түүнийг сургуулиас гаргасан хэмээн бичсэн байдаг. Томас Эдисон Эдисон анхны туршилтаа 10 настайдаа гэрийнхээ дээврийн хонгилд хийж, энд л хими, электрон орчны тухай ерөнхий ойлголтыг өөрөө сурчээ. 12 настайгаасаа төмөр замын ойролцоо сонин зарж мөнгө олж эхэлжээ. 16 настайдаа санамсаргүй цахилгаан мэдээний холбоочинтой танилцсан байна. Нэгэн бяцхан хүүг галт тэргэнд дайруулахаас аварчээ. Хүүгийн эцэг цахилгаан мэдээний холбоочин байсан бөгөөд Эдисонд цахилгаан мэдээний талаар зааж сургажээ. Ийнхүү цахилгаан мэдээ дамжуулагч болсон Эдисон хажуугаар нь шинэ туршилт хийж, мөн сүүлийн үеийн техникийн дэвшлийг ч судалж байлаа. Эвдэрсэн багажийг засаж сэлбэхдээ маш гаргууд болсон учраас хүмүүс түүнийг "алтан гартан" гэж нэрлэдэг болжээ. Томас Эдисон 1869 онд Нью Йоркийн үнэт цаасны арилжаа явагддаг алдарт Уолл Стрит гудамжинд алтны арилжаа эрхэлдэг нэгэн компаниас Эдисоныг дууджээ. Учир нь алтны ханшийн талаар мэдээлэл авдаг цахилгаан мэдээ дамжуулагч нь эвдэрсэн байлаа. Эдисон богино хугацаанд дамжуулагчийг засахад үүнийг харсан цахилгаан мэдээ дамжуулагч төхөөрөмжийн Вестерн Юнион компани түүнд хувь нийлүүлэгчийн үнэт цаасны ханшийн өөрчлөлтийг тэр даруйд нь мэдээлж чадах төхөөрөмж захиалжээ. Эдисон хамгийн анхны чухал нээлт болох энэ захиалгыг хийжээ. 1876 онд "Нээлтийн үйлдвэр" нэртэй хувийн лабораторио байгуулжээ. Энд өөрийн сонирхсон салбар бүрт судалгаа, туршилт хийж байлаа. Нью Жерси дэх Менло паркт дэлхийн анхны үйлдвэрлэлийн лаборатори байгуулж шинэ нээлтүүд хийсээр байлаа. Тэр жилдээ бас нэг чухал нээлт хийсэн нь урд нь Александр Грахам Беллийн зохион бүтээсэн харилцуур утсанд дууны өнгийг илүү тод болгодог өсгөгч нэмж хийсэн юм. Үүний дараа 1877 онд фонографыг зохион бүтээсэн нь анхны авиа тэмдэглүүр болжээ. Фонографын дараа Эдисон цахилгаан гэрэл хийхээр махран оролдож эхлэв. Английн зохион бүтээгч Жозеф Сван 20 жилийн турш үүнийг туршсан байна. Чийдэнгийн бөмбөлөгийг анх Жозеф Сван бүтээсэн ч шил нь хагарах юм уу эвдэрсэн үед холболтыг дахин шинэчлэх хэрэг гардаг байлаа. Өөрөөр хэлбэл, одоогийнх шиг зүгээр л шинэ шил эргүүлж оруулалгүй, заавал системийг шинэчилдэг байв. Тусгай эрчим хүч үүсгүүр болон тараах системийг Эдисон анх бодож олжээ. Анхны цахилгааны шугам сүлжээг Нью Йоркт Эдисоны төлөвлөгөөний дагуу байгуулжээ. Томас Эдисон 1887 онд Нью Жерсид Эдисоны туршилтын лабортори байгуулагдсан нь технологийн томхон төв гэмээр болжээ. Эндээ өмнөх бүтээлүүдээ сайжруулах, шинэ нээлт хийхээр ажилладаг байсан ажээ. 1891 онд анхны киноны төхөөрөмж болох кинофотографийг зохион бүтээжээ. Парист ах дүү Люмере энэ аргаар нь кино зураг авах төхөөрөмж болгон хэрэглэжээ. Эдисон бусдын зохион бүтээсэн бүтээлүүдийг илүү сайжруулсан зүйл ч байгаа бөгөөд нэгтгэн дүгнэх чадвар нь амжилтанд хүргэж байлаа. Мөн түүний бүтээлийн зарим нэгийг хожим засаж сайжруулсан нь ч бий. Жишээ нь цахилгаан чийдэн дэх хоёр электродын дундуур цахилгаан гүйдэл явуулахад нэг нь халдаг. Эдисоны нөлөө гэж нэрлэдэг энэ нээлтэнд үндэслэн хожим нь цахилгаан дамжуулах хоолой гуурс хийжээ. Томас Эдисон Эдисон хоёр дахин гэрлэж зургаан хүүхэдтэй болжээ. Насан эцэслэтлээ шинэ нээлт хийхээр оролдож байлаа. Түүний ажиглалт, туршилтаа тэмдэглэсэн 3400 дэвтэр үлдсэн байна. Томас Эдисон Томас Эдисон Эх сурвалж MNB
  2. Adams County д байдаг ядуу орон гэргүй хүмүүсийг орогнуулах газар нь Gilmer хотхоны баруун өмнөд Coatsburg д 1845 онд анх баригдсан ба 1855 онд сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүсийг байлгах газар болж хувирсан юм. Уг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт 1860 – 1904 он хүртэл хэвтэж байсан Rhoda Derry хэмээх эмэгтэй өөрийнхөө нүдийг ухаж, өөрийнхөө шүдийг цөм цохин гарт тааралдсан болгоноо идэж байсан гэх хачин жигтэй үйл явдал олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Энэ түүх нь улам даамжирч хүмүүс үнэн худал зүйлсийг нэмж зохиож ярьдаг болсон байлаа. Бараг л Америкт анхны гэж хэлэгдэж болох сэтгэцийн эмнэлгүүдийн нэг нь Adams County д бий болсон нь энэ. Ядуучуудын оромж, жинхэнэ нэршил нь бол Орон гэргүй хүмүүсийг орогнуулах газар зарим нь ядуучуудын ферм ч гэж нэрлэх нь бий. Тэд хүмүүсээс авсан татвараар энэхүү газрыг засаж янзалсан гэдэг. Ядуусын Иллинойс 1819 онд анх олон нийтийн тусламжийг ядуу хүмүүст хүртээмжтэй байдлаар чиглэн хүргэх болсноор нэг жилийн дараа гэхэд Иллинойс муж болон хөгжсөн байдаг. Албан тушаалтнууд томилогдож ядуу хүмүүс болон иргэдийнхээ төлөө санаа тавьж эхэлсэн нь тэдний хөгжлийн хамгийн том суурь нь байсан гэхэд хилсдэхгүй. 20 жилийн дотор аж ахуйгаас системруу шилжин эхэлсэн нь нь тэдний хөгжлийг хурдацтай болгож ихэнх хүмүүс ядуу амьдралаасаа салж том газрууд худалдан авч тэндээ үйлдвэрлэлт эрхэлж хөлжиж эхэлсэн үе байлаа. Тэр үед мужийн шүүхээс эрүүл мэндийн асуудалтай, сэтгэцийн өвчтэй хүмүүст ч гэсэн анхаарал хандуулж эхэлжээ. Jacob болон Rachel Derry нарын охин Rhoda Derry 1860 оны 9 р сарын 3нд Jacksonville гэх сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна. Тэр Jacksonville сэтгэц мэдрэлийн эмнэлэг тийм ч удаан байсангүй учир нь түүнийг эдгэршгүй хэмээн онош тавиад гэрлүү нь буцаажээ. Түүний эцэг эх охиндоо анхаарал халамж муу тавьдаг хүмүүс байлаа. Аль болох өөрсдөөсөө холдуулахыг хүссэн нь илт. Тиймээс түүнийг ядуусыг орогнуулах газар буюу шинээр өөрчлөгдөж сэтгэцийн эмнэлэг болсон Coatsburg д байдаг эмнэлэгрүү гурван милл хол газар луу явуулчихсан. Rhoda Derry 1870 оны Adams County н эмнэлгийн тэмдэглэлээс харвал Rhoda г 30 настай мөн түүнийг сохор, галзуурсан гэж тэмдэглэн үлдээсэн байв. 1840 оны 10 р сарын 10 нд Madisan County д төрсөн тэрээр 20 настайдаа 1860 онд уг сэтгэцийн эмнэлэгт ирсэн юм. Rhoda г 18 настай байх үеэс сэтгэц нь асуудалтай болсон гэж үздэг байв. 1881 онд Adams County н бүртгэлийн тайлангаас харвал тэр эмнэлэгт 101 хэвтэн эмчлүүлж байгаа хүний 36 нь сэтгэцийн хүнд өвчтэй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Үүнд Rhoda г бас оруулсан байв. Энэхүү тайланд эмэгтэй өвчтөн (Rhoda) том модон хайрцгийг сүрлээр дүүргээд даавуугаар хучаад өөрөө дотор нь нүцгэн орж суугаад хөдөлдөг байсан ба хөлөөс нь эхлээд толгой хүртэл хөх няц болж нүдээ ухсан байсан гэж бичсэн байлаа. Түүний биед сүнс чөтгөр орсон мэт хүмүүс ярьж түүнийг ямар нэгэн хараалыг дагуулж буй мэтээр хүмүүс ярьсан. Гэхдээ яг үнэндээ Rhoda гийн үнэн түүх юу вэ? Түүний өсвөр насруу бүгдээрээ аялцгаая. Rhoda хөрш айлынхаа хөвгүүн Charles Phenix д ухаангүй дурлажээ. Гэвч түүний ээж нь Derry гийн гэр бүлийг шулмын хүчтэй холбоотой гэж боддог байсан болохоор хүүгээ Rhoda тай гэрлүүлэхийг хүсдэггүй байв. Явган яриагаар бол Rhoda гийн эмээ Marry Derry г Pennsylvania д амьдардаг болохоор түүнийг шулмын хүчтэй нэгэн байсан гэцгээдэг. Энэ түүхийг “Rhoda, A Tragic and True Story of a Farmer’s daughter” хэмээх номонд D.Doc Derry хэмээх хүн бичсэн байдаг. Уг номонд тэрээр: Rhoda болон Charles нар бие биедээ хайртай мөн гэрлэх төлөвлөгөөтэй байсан аж. Үүнийг нь Charles н ээж мэдсэний дараа Charles г орхи гэж Rhoda тай яг л шулам шиг зэвүүцэн харьцсан гэнэ. Rhoda шуламнаас айдаг байсан мөн энэ нь түүнийг сэтгэцийн өвчтэй болох үндэс суурийг тавьсан гэж зарим хүмүүс итгэдэг. Charles н ээж түүний толгойд хэзээ ч арилахааргүй сэтгэлийн том шарх үлдээсэн болохоор энэ нь түүний тархийг бусниулсан байж ч мэднэ гэцгээнэ. Энэ эмэгтэйд тохиолдсон золгүй явдал бол Adams County хэмээх түүхийн нэг хэсэг бөгөөд, Harry M. Hyatt н Folk Lore from Adams County, Illinois гэх номонд оржээ. Цөөн тоогоор хэвлэгдсэн энэхүү ном нь Америкийн мухар болон жижиг хэмжээний газар нутагт тархсан байсан илбэ үлгэр мэт зүйлсийг баримтжуулан авсан байсан байна. Adams County н ядуу фермчид сэтгэцийн өвчлөлийг анхаарах тоноглолгүй байсан бөгөөд цагаас цагт л тэр нөхцөл байдал нь сонин дээр хэвлэгддэг байж. Quincy өдөр тутмын сонины 1892 оны 2 сарын 12 ны дугаар дээр өлсгөлөн орхигдсон хоригдлуудын талаар дурдсан байна. Цаашлаад “Энгийн саруул ухаантай эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, хүнсний тасагт хувиарласан байна” гэх зүйлс бичсэн байна. Rhoda Derry эмнэлэгт хүнлэг бус төсөөлшгүй нөхцөлд 4 жилээс ч урт хугацаанд байсан ч амьд үлдэж чаджээ. Удалгүй түүний түүх төр засгийн сэтгэцийн эмнэлэгт хандах хандлагыг огцом өөрчилсөн байна. Олон жилийн турш Rhoda өвдөг нь эрүүндээ бараг тулсан сүрлэн сагсанд амьдарсан байна. Хэсэг хугацааны дараа түүний хайрцагыг сольж өгсөн бөгөөд тэр нь доороо бие засах зориулалттай жижиг нүхтэй байж. Хулгана болон бусад шавьж үүрээ түүний талд засан амьдарч, урт хугацааны турш байсан учир хумс ургаж, улмаар нүдээ ухсан байна. Мөн гараараа нүүрлүүгээ цохиж үүдэн шүднүүдээ алдсан байдалтай байж. Түүнийг 1904 онд Bartonville n Сэтгэцийн асрах төвд шилжүүлэх үед түүний хэрэг анх удаа ил болж. Сэтгэл зүйч, шинэ эмнэлгийн захирагч эмч Dr.George A. Zeller мэдээлэлж мөн “Бурхан түүнийг явууллаа, Түүнийг бурхан ивээг” гэж бичсэн байна. Тэрээр сэтгэцийн асрах төвд л анх удаа оронд унтаж, өдөр болгон усанд орж байжээ. 1904 оны 9 сарын 21 нд Quincy өдөр тутмын сонинд түүнийг Bartonville рүү шилжүүлсэн тухай “Шулмын шинэ түүх” гарчигтайгаар нийтэлсэн бөгөөд “Түүний хэрэг бол хамгийн хүн чанаргүй аймшигт эмнэлгийн хийсэн хэрэг мөн. Түүний тэвчээр, туулсан зовлон зүдгүүрийг гайхан биширдэг” хэмээн бичсэн байлаа Анх Adams County н хуульч James M. Sprigg түүнийг шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгч байж. Тэрээр хуучин гэр бүлийнх гишүүн байсан Benjamin Bragg тай уулзан түүний гэр бүлийн талаарх мэдээллийг авсан байна. Bragg охиныг 1841 оноос хойш мэддэг бөгөөд Rachel Derry ихэнхдээ охиныхоо айдаг зүйл болох муу ёрын сүнс чөтгөрийн тухай ярьдаг байсан тухай хэлж. 1904 он гэхэд Rhoda н эцэг эх болон 7 дүүгээс нь 6 нь нас баржээ Түүний дүү James болон түүний эхнэр 1905 1910 он хүртэл Quincy д амьдарсан байна. Rhoda Dr.Zeller н халамжид хүмүүнлэгийн тусламж авж, түүнд л зөвхөн хариулж ярилцдаг байж. Түүний үхлээс өмнөх 2 жилийн хугацаанд Zeller оюуны бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг илүү болгохийн тулд улсын хууль тогтоогчдыг урьж байжээ. Rhoda 1906 оны 10 сарын 9 нд нас баржээ. Түүний 66 насны төрсөн өдрөөр Dr.Zeller Хүндэт S. B. McCrory(Adams County хотын шүүгч) –рүү захиа бичин түүний үхлийг мэдэгджээ. Тэрээр захиандаа “Хамгийн харамсалтай эмэгтэйг өнгөрсөн талаар мэдэгдэж байна. Тэр ангидаа ангилалдаа ганцаараа байсан ч, Америкт болон дэлхийд түүн шиг хүнийг дахиж олохгүй” хэмээн бичжээ. Rhoda эмнэлгийн зохион байгуулалтаар 217 дугаарт оршуулагдаж. 1990 онд Bartonville–н сэтгэцийн эмнэлэг нь Peoria мужийн сэтгэцийн эмнэлэг болжээ. Эх сурвалж: Хориотой сайт. Орчуулсан Ч. Жавхлан
  3. “Та хүсэж байвал намайг галзуу гэж нэрлэж болно. Эдгээр үйл явдал болсон нь үнэн. Poltergeist надтай хамт байсан үүнийг би мэдэрдэг байсан” – Janet Hodgons The Conjuring 2 нээлтээ хийгээд үзэгчдээс маш их үнэлгээ авч IMDB дээр 7.9 үнэлгээг аваад байгаа билээ. Энэхүү киног үзсэн хүмүүст жинхэнэ түүх нь юу бол гэсэн сониуч зан төрсөн байж магадгүй. Тэдгээр хүмүүст киноны бодит түүх болон үнэн худлыг дэлгэж байна. Хэзээнээс паранормаль үйл явдал эхэлсэн бэ? The Conjuring 2 үнэн бодит түүхээс сэдэвлэж хийсэн кино юм. Peggy Hodgson гэх эмэгтэйн гэрт 1977 оны 9 р сарын 30 нд энэ бүхэн эхэлсэн. Нэг өдөр охин Janet нь эрэгтэй дүү нарыгаа орон дээр дайвалзсан тухай түүнд хэлжээ. Дараачийн үйл явдал нь хатагтай Hodgson ямар нэгэн дуу чимээ дээрээс гарч байгааг сонсоод хүүхдүүдийнхээ өрөөрүү орж харахад шүүгээ өөрөө хөдөлж байхыг харсан байдаг. “Энэ бүхэн унтлагын өрөөнөөс эхэлсэн, шүүгээ өөрөө хөдөлж бас шар шар хийсэн чимээ гарч байсан” хэмээн Janet Hodgson олон жилийн дараа Channel 4 сувгийн Poltergeist баримтат кинонд ярьжээ. Janet анх тэрхүү чимээг дүү нараа гаргаж байна гэж боддог байжээ. Тэгээд ээждээ дүү нарыгаа унтуулаад өг гэж хэлсэн байна. Ээж нь өрөөнд ороод юу болоод байгааг асуухад шүүгээ хөдөлж байгааг харж. Дараа нь тэр шүүгээг буцаан арагш түлхсэн ч дийлээгүй гэнэ. Peggy хүүхдүүдээ аваад өрөөнөөс гарахыг оролдсон боловч ямар нэгэн үл үзэгдэгч зүйл тэдэнд саад хийж шүүгээ өөрөө хөдөлж хаалга дарж хааж байжээ. Кинонд дээр гардаг шиг тэд хананаас тогших чимээг сонсдог байсан уу? Тийм. Тогших чимээ нь бүдгэрч доош гүйх байдлаар алга болдог байсан. Тэдний гэр бүл айдаст автаж нэг өрөөнд бүгдээрээ цугларч гэрлээ асаалттай унтдаг байсан. Тэдний хөрш Vic Nottingham тэдний гэрийг шалгах үед хана болон таазан дээрээс тогших чимээг сонссон гэж хэлсэн байдаг. Энэ нь түүнийг маш ихээр айлгаж орхисон. Тогших чимээг Janet Hodgson н BBC н баримтат киноны ярилцлагын үеэр сонсож болно. Хананд өлгөөтэй байсан загалмайнууд бүгд доош эргэж байсан уу? Үгүй. Conjuring 2 киноны багийнхан энэхүү хэргийн талаар судалгаа хийж байхдаа Janet н гэрээс ямар ч загалмай эргэсэн зүйл олж байгаагүй. Дээрээс доош эргэж байгаа загалмай нь муу билэг тэмдэг болсон байдаг. Киноны нэг зохиомол нэмэлт зүйл. Ээж Peggy нь үнэхээр хөршөөсөө тусламж гуйж байсан уу? Тийм. Өрх толгойлсон эмэгтэй Peggy Hodgson хөршөөсөө тусламж гуйж гарсан. Түүний хөрш Vic болон Peggy Nottingham нар тэднийг гэртээ оруулсан. Тогших чимээ нь унтлагын өрөөний хана болон таазнаас сонсогдсон гэж Vic хэлсэн байдаг. Janet Hodgson үнэхээр агаарт хөөрсөн үү? The Conjuring 2 кинонд дээр, Peggy н охин Janet агаарт хөөрч таазанд доош харан байдаг. Үүнийгээ өөрөө ч тэр мэддэггүй. Энэ нь бодит түүхэн дээр ч гэсэн болсон зүйл юм. Жинхэнэ Janet Hodgson н агаарт хөөрч буй зургуудаас харж болно. Түүний бие бага багаар дээшилж байгаа зургуудыг хүмүүс хараад түүнийг орон дээрээсээ үсэрч байна гэж итгэдэг. Энэхүү зургуудыг Daily Mirror сонины Graham Morris хэмээх хүн авсан байдаг ба дараа нь гэр бүлийнхэнтэй холбоо барьж үзүүлсэн байдаг. “Агаарт хөөрөх аймшигтай”, “Яагаад гэвэл хаана буухаа чи мэдэхгүй” – Janet Hodgson Нэгэн эмэгтэй гэрийнх нь урдуур явж байгаад түүний өрөөний цонхоор харахад Janet агаарт эргэлдэж байсан гэдгийг гэрчилдэг. Ed болон Lorraine Warren үнэхээр эдний хэргийг шалгаж байсан уу? Тийм, гэхдээ кино зарим талаараа зохиомол нэмэлт зүйлс ихтэй хийгдсэн. Warrens н бодит хэргүүдээс өшөө олон зүйл байсан ч энэхүү кинонд дээр маш багаар дутмаг хийсэн. “Паранормал” судлаачид болох Ed болон Lorraine Warren 1978 онд Hodgson н гэр бүлийн North London н Green Street д зөвхөн хоёулаа очиж байсан. Ихэнх хэвлэл мэдээлэл дээр Enfield Poltergeist –н хэрэг дээр Warrens г байгаагүй гэж бичсэн байдаг. Тэд өөрсдийгөө энэ хэргийн нэг хэсэг болгон The Conjuring киног хийсэн. Guy Lyon Playfair гэх паранормаль судлаач хүн Enfield Poltergeist –н хэрэг дээр ажиллаж байсан гол хүмүүсийн нэг. Тэрээр киноны нээлтийг тэсэн ядаж хүлээж байгаа хүмүүсийн нэг байжээ. Тэрээр хэлэхдээ Warrens н гэр бүлийг огт уриагүй байхад тэд өөрсдөө ирж байсан бас ердөө нэг л өдөр тэнд байсан шүү дээ гэж хэлжээ. Мөн Ed Warren түүнд “Энэхүү хэргийг ашиглаад их хэмжээний мөнгө хийж болох юм” гэж хэлж байсан тухай тэр дурсан ярьсан юм. Ed Warren энэхүү кинонд дээр гардаг шигээ байгаагүй бөгөөд кинонд дээрх хэсэг нь ерөнхийдөө Gerald Brittle н The Demonologist хэмээх номын үйл явдалтай тун төстэй. Зарим хүмүүс энэхүү бодит түүхийг нь хуурамч гэж хардаг. Зарим нэг нь болохоор Warrens г залилагчид гэж харах нь бий. Аливаа зүйл хоёр талтай. 14 настай Janet Hodgson н биед үнэхээр Bill Wilkins хэмээх нас барсан хүний сүнс орсон уу? Conjuring 2 киноны судалгаанаас харвал тэд жинхэнэ Janet Hodgson н аудио бичлэгийг бага зэрэг өөрчилж хүмүүсийг төөрөгдүүлсэн. Яг бодит бичлэг дээр Bill Wilkins хэлэхдээ “Би үхэхээсээ өмнө сохор явжээ.” “Би цус алдаад унтчихсан байсан. Би доод булангийн сандал дээр нас барсан” гэж хэлсэн. Харин Janet английн телевизээр дөрвөн жилийн дараа “Үүнийг хэн ч ойлгохыг хүсэхгүй л дээ. Би үнэхээр энэ зүйлийн тухай ярих дургүй. Poltergeist г би үнэхээр муу ёрын зүйл гэж боддоггүй. Энэ яг л бидний гэр бүлийн нэг хэсэг юм шиг болсон байсан. Тэр биднийг өвтгөдөггүй. Үхсэн хэрнээ тэнд үлдэхийг хүсэж байсан жирийн сүнс. Үүнийгээ зөвхөн надад болон манай эгчээр дамжуулж хэлэхийг л хүссэн.” гэв. Тэр үхсэн хүн Janet н өрөөнд урьд нь амьдардаг байсан уу? Тийм. Энэхүү хэргийн тухай судлахад Bill Wilkins н хүү Terry баталсан байдаг юм. Janet д шүглэсэн тэр сүнсний хоолой болон яриа нь түүний аавтай тун төстэй байсан бөгөөд доод булангийн сандал дээр нас барсан гэдэг нь хүртэл үнэн байсан. Тэд үнэхээр Ouija самбараар тоглож байсан уу? Тийм. Janet Hodgson н хэлснээр бол тэр эгч Margaret тай Ouija самбараар тоглож эхэлсэн үеэс гэнэтийн үл мэдэгдэх зүйлс гэрт нь тохиолдох болсон гэсэн. Жинхэнэ Peggy Hodgson хэдэн хүүхэдтэй байсан бэ? Судалгаагаар бол The Conjuring 2 кинонд дээр гардагтай яг ижил. Жинхэнэ Peggy Hodgson бол өрх толгойлсон ганц бие 4 хүүхдийн ээж. Margaret 12 настай, Janet 11 настай, Johnny 10 настай, Billy 7 настай байсан. Janet болон түүний дүү нар сургууль дээрээ дээрэлхүүлдэг байсан уу? Тийм. Janet н хэлж буйгаар бусад хүүхдүүд түүнийг “Сүнс охин” гэж дууддаг байсан. Мөн түүний дүүг бас иймэрхүү янзтай дээрэлхдэг байсан гэж ярьсан. Гэрийнх нь тавилга үнэхээр хөдөлдөг байсан уу? Гэрийн тавилга хөдөлсөнийг батлах хүн нь бол 284 Green Street г хариуцаж байсан эмэгтэй цагдаа Carolyin Heeps юм. Түшлэгтэй сандал өөрөө хагас инч хөдөлж шалнаас 4 фт өндөрт хөөрсөн тухай тэр үед Carolyin мэдэгдсэн байдаг. Цагдаа нарт 30 гаруй ийм ижил төстэй мэдээлэл ирдэг ба гэрийн тавилгууд хөдөлж нисдэг гэнэ. Энэ нь эргэн тойронд нь ямар нэгэн зүйл нисэх /онгоц/, хүчтэй салхилах гэх мэт янз бүрийн байдлаас болдог гэж тэрээр хэлжээ. Гэхдээ Peggy н гэрт тохиолдсон зүйл бол тун хачирхалтай нь гэнэ. Цагдаагийнхан тэдэнд туслаагүй юу? Үгүй. Бидний хувьд бол Enfield Poltergeist бол мартахын аргагүй түүх юм. Тэр эмэгтэй цагдаатай очиж уулзаж сандал хөдөлсөн эсэхийг асуухад тэр хариулахаас татгалзсан юм. “Хэн ч хууль зөрчөөгүйгээс хойш энэ нь цагдаагийн асуудал биш” гэж тэр хариулсан. Юу Enfield Poltergiest н үйл явдлыг намжаасан бэ? Жинхэнэ Janet Hodgson ны хэлж буйгаар 1978 онд тэдний гэрт нь нэгэн ламтан хүрэлцэн ирсэн түүнээс хойш тайван байдалтай болсон (Warrens биш). Гэхдээ бүрэн нам гүн болоогүй байсан. Peggy ямар нэгэн чимээ гэрийнхээ энд тэндээс цаг үргэлж сонсдог хэвээрээ байсан. Janet н бага дүү Billy ээжийгээ өнгөртөл тэнд цуг хамт амьдарсан ба ямар нэгэн зүйл үргэлж тэднийг харж байгааг мэдэрдэг байсан гэсэн. Энэ бүх зүйл нь хууран мэхлэлт байсан байж болох уу? Байж болно. Өөрсдөө халбага нугалсан бичлэгээс гадна Janet н сүнсэнд эзэмдүүлсэн хоолой бас Janet энэхүү болсон үйл явдлын зарим нь зохиомол материал ч гэж ам алдаж байсан удаатай. 1980 онд тэр ITV News д ярилцлага өгөхдөө “Тиймээ, эхнээсээ дуустал бүгд хуурамч, ноён Grosse болон ноён Playfair биднээр яриулдаг байсан. Бусдыг нь тэд хийсэн.” хэмээн хэлж байж. Харин The Conjuring 2 киноны нээлтийн өмнө нь өгсөн ярилцлагадаа насанд хүрсэн Janet тэдний Green Street гэрт болсон паранормал үзэгдлийн 2 хувь нь л хуурамч гэж хэлжээ. 1980 онд Margaret болон Janet Hodgson н ярилцлага дээр Janet с сүнс биед шүглэхэд (haunted) ямар зүйл мэдэрдэг вэ гэхэд “сүнс шүглээгүй ээ” гэж Janet инээмсэглэн хариулсан. Түүний инээмсэглэж байгааг харсан эгч нь яг л нууцыг нь задалсан янзтай аажуухнаар “Амаа татаач” гэж хэлэн инээлгэхийг нь болиулдаг. Хожим нь Janet хэлэхдээ Poltergeist –г хорон санаатай байдлаар мэдэрдэггүй гэж хэлсэн юм. Тиймээс түүний гэрт чөтгөр шүглэсэн гэж боддоггүй. 1973 онд The Exorcist хэмээх аймшгийн кино гарсан нь маш олон паранормал хуурамч зүйлсийг төрүүлсэн гэж ярьдаг. Мөнгө болон алдар нэрийг хүсэгчид өөрсдийгөө энэ кино шигээр ярьж паранормаль зүйлсийг зохиох нь элбэг байсан гэж үздэг. Жич: Энэ тайлбар нь энэ түүхийг хуурамч гэж хэлж байгаа биш шүү. Хуурамч байж болно гэдэг талаас тайлбарлахыг оролдов. Паранормаль үзэгдлийн дараа Hodgson н гэр бүлийнхэнд юу тохиолдсон бэ? Enfield Poltergeist үйл явдал нь сонинуудын анхаарлыг татахаа больж бүдгэрч эхлэхэд гэр бүлийнхэн өөр өөрсдийн замаа олсон юм. Janet 16 настайдаа хүнтэй гэрлэн гэрээсээ явсан. Түүний бага дүү Johnny 14 настайдаа хорт хавдраар нас барсан. Гэрт нь болж буй паранормаль үзэгдлийг хөөн зайлуулахын төлөө Peggy нас бартлаа тэмцсэн. Janet н дүү Billy гэрээсээ нүүсэн. Janet одоо 46 настай, хүүгээ алдсан эмэгтэй, 18 настай хүү нь унтаж байхдаа нас барсан. Тэрээр хэлэхдээ ээжийгээ амьд байх үед болсон Poltergeist н тухай хэцүү дурсамжийг амилуулахыг хүсэхгүй байна. Харин тэр одоо байгаа өөрийнхөө түүхийг ярихад бэлэн байгаа гэнэ. Жинхэнэ Janet Hodgson энэ киноны тухай ямархуу бодолтой байгаа бол? Janet одоо 46 настай тэрээр The Conjuring 2 киноны тухай сонсоод “Би энэ киноны тухай сонсоод тийм ч таатай байгаагүй. Яг л манай аав нас барахад би мэдээгүй байсан шиг энэ киног гарна гэж сонсоод би яг л тийм сэтгэл дундуур байдлыг мэдэрсэн.” гэжээ. Чөтгөр шүглэсэн тэр байшинд одоо хүн амьдарч байгаа юу? Peggy Hodgson нас бартлаа тэрхүү байшиндаа амьдарсан билээ. Тэрээр нас барахдаа яг л Bill Wilkins –н нас барсан сандал дээр таалал төгссөн гэдэг. Түүнийг нас барснаас хойш байшинг Clare Bennett гэх эмэгтэй худалдан авч нүүн орсон юм. Хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй яг л Peggy н гэр бүл шиг 4 хүүхэдтэй эмэгтэй байлаа. Claire хэлэхдээ хэн нэгэн нь үргэлж биднийг харж байгаа юм шиг санагддаг байсан. Шөнө дөлөөр тэдний хүүхдүүд доор давхраас гарах дуу хоолойг сонсож сэрдэг болсон. Тэр Enfield Poltergeist н тухай мэдээд гэрээ чөтгөртэй гэдгийг анх мэджээ. Хамгийн сүүлд түүний 15 настай хүү Shaka шөнө дунд сэрээд харахад нэг эрэгтэй хүн түүний өрөөнд орж ирэхийг харсан гэнэ. Claire н гэр бүл дараачийн өдөр нь шууд гэрээсээ нүүсэн байна. Тэд зөвхөн тэнд хоёр сар л амьдарсан байна.
  4. Розмари Шнайдер Роми Шнайдер прагматик австри, романтик францчуудын хувьд шүтээн нь. Жүжигчний маань амьдрал үгээр зүйрлэж хэлэмгүй сайхан үлгэр мэт байсан хэдий ч төгсгөл нь дэндүү гунигтай байв. Кино урлагийн нэгэн гүнж ийн мэндлэв Розмари Шнайдер 1938 оны есдүгээр сарын 23 нд кино жүжигчин Магда Шнайдер, Вольф Альбаха Ретти нарын газар дээрх ганц үр нь болон мэндэлжээ. Өхөөрдөм Ромиг дөрөвхөн настайд эцэг эх хоёр нь салав. Магда нэгэн рестораны эзэн залуутай гэр бүл боллоо. Өдөр тутмын ажил, амьдралдаа түүртсэн эцэг, эх хоёр нь бяцхан охиндоо анхаарал хандуулах завгүй байсан учир Роми ихэнх цагаа сүмд өнгөрөөх болжээ. Харанхуй бүрхсэн сүм, багануудаар нь бүх л амьдралаа төсөөлөхгүйн тулд Роми сэтгэлийн гэрэл гэгээгээ цаасанд буулгаж, зурж эхлэв. Мөн сургуулийнхаа жүжгийн хэсгүүдэд тоглох болсон байна. Хатан хаан Сиси киноны үеэр 15 нас ч хүрээгүй байсан Ромиг ээжийнх нь продюсер “Голт борын цэцэг дахин цэцэглэхэд” хэмээх киноны туслах дүрд тоглуулсан нь жинхэнэ шуугиан тарив. 1954 онд кино найруулагч Эрнст Маришка зөвхөн Ромид зориулан “Хатан хааны залуу нас” кино романыг зохиов. Роми эзэн хаан Франц Иосифын гэргий, гүнж Элизабет Баварскийгийн буюу Сиссигийн дүрд тоглох учиртай байв. Энэхүү телевизийн кино олны хүртээл болсон даруйд Роми бүх л насны эрчүүдийн хайрыг татаж чадав. Тухайн жил нь хүүхэлдэйн киноны алдарт Уолт Дисней компани Роми Шнайдерыг “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэсэн юм. Дэлгэцийн өмнөх хайр дурлал Роми шнайдер болон Ален Делон Ромигийн нэр хүнд тив дамнав. Атлантын далайд ч түүний нэрийг дурсах болов. Сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасан тэрбээр өдөрт хайрын захиа өч төчнөөнөөр нь авах боллоо. Ойролцоогоор 600 гаруй захиа хүлээсэн авсан гэх. Сиссигийн тухай гурван ангит кинороманд тоглосон тэрбээр хачирхалтайгаар ээлжит ангиудад нь тоглохоос татгалзжээ. Харин “Кристина” хэмээх мелодрамд тоглохоор зөвшөөрсөн байлаа. Ганцхан болзолтойгоор тэр. Өсч яваа кино одод хамтран тоглогчоо өөрөө сонгох эрхийг тус киноны продюсер, найруулагч нар зөвшөөрсөн байв. Парисын нисэх онгоцны буудал дээр Ромиг киноны уран бүтээлчид ёслол төгөлдөр хүлээн авав. Гартаа цэцгийн баглаа барьж, нүүрэндээ баяр баяслын инээмсэглэл тодруулан зогсох хүмүүсийн хамгийн ард францын кино од Ален Делон зогсч байв. Ален бол олон зуун алдартай болоод өсч яваа кино жүжигчдийн зургийг үзсэний эцэст Ромигийн хийсэн сонголт байсан юм. Ален түүнд час улаан сарнайн баглаа барив. Делон шинжсэн харцаар залуу халуун Ромиг харснаа эргэн харж, “Ихэмсэг, яравгар немц галуу л байна” хэмээж байжээ. Роми Шнайдерын шүтэн бишрэгчид үүнийг сонссон даруйд ичгүүр сонжуургүй, увайгүй Делоныг хэдэн талаас нь тас татах дөхсөн гэдэг. Ийнхүү кино зураг авалтын эхнээс хоёр жүжигчний хоорондын харилцаа нэг л болж өгөхгүй байв. Делон хүмүүжилгүй банди шиг, харин Роми цэмцэгнүүр байх болов. Делон бүдүүлэг зан гаргана, үүнд нь Роми гоморхох боловч түүнийгээ үл гаргана. Ален доог тохуу хийхэд тэрбээр зэвүүцнэ. Үзэн ядалт, хайр дурлалын хооронд ганцхан алхам гэдэг дээ... Кино зураг авалт дууслаа. Аленыг нисэх онгоцны буудалд гаргаж өгчихөөд Роми цурхиран уйлжээ. Хайртаасаа хоёрхон хоног л хол байж чадав. Гурав дахь хоног дээрээ таньж мэдэхгүй Парис хот руу хайртдаа очихоор ниссэн байлаа. Роми тэнд тэс өөр, жинхэнэ Ален Делоныг харсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ “Парист би жинсэн өмд, цамц өмсдөг, ёжтой, тэсвэргүй залуу, жинхэнэ Алентай танилцсан юм. Тэр ямагт зураг авалтаас хоцорч, “Рено” гоороо хот­оор дэмий сэлгүүцдэг, итгэмээргүй түүхийг ярьдаг байлаа” хэмээн бичжээ. 1959 оны гуравдугаар сарын 22 нд тэдний гэрлэх ёслол боллоо. Кино театрууд шинэ киноны зарлал шиг л томоохон даавуун дээр баяр бахдалтайгаар “Кино урлагийн хамгийн сайхан хос эцсийн эцэст гэрлэлээ” хэмээн бичсэн байв. Роми шнайдер болон Ален Делон Залуу хосууд Парист том байр худалдан авлаа. Гэсэн ч амралтын өдрүүдийг тосгонд өнгөрүүлэхийг илүүд үзэж байв. Роми өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ хоёр жүжигчин маань бие биеэсээ ямар их өөр болох талаар байнга өөртөө хэлж, бичдэг байжээ. Хайр дурлалаасаа болж тэд багтарч үхэх шахдаг болов. Учир нь Делон ихэнх цагийг эхнэртэйгээ биш найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг байсан нь Ромиг бухимдуулж байлаа. Висконтитой танилцсан нь Роми Шнайдер болон Висконти Роми Делоны хамтаар Италийг зорилоо. Ален найруулагч Висконтигийн “Рокки ба түүний ах дүүс” кинонд тоглохоор болсон байв. Кино одын эхнэрт ихэд болгоомжтой ханддаг байсан Висконти Ромигийн ухаан, авьяасыг олж харсан юм. Тэрбээр Жон Фордын “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” хэмээх жүжгийг тавихаар шийдсэн гэдэг. Ах дүү хоёрын хооронд үүссэн хориотой хайр, түүний эмгэнэлийн тухай өгүүлэх тус жүжигт Роми, Делон хоёр тоглох нь гайхалтай зохицно гэдэгт найруулагч Висконти итгэл төгс байсан юм. Австрийн гоо үзэсгэлэнт Ромиг жинхэнэ франц эмэгтэй болгохын тулд Висконти Коко Шанелийн загваруудаар гоёсон нь гайхалтай зохицов. Энэ үеэс Роми Шнайдер жинхэнэ франц эмэгтэй шиг хувцаслах болжээ. Мөн Висконтигийн удирдлага дор Роми цагаан хоол идэж, гимнастик, бассейнаар хичээллэж байж. Энэ нь гадаад үзэмжээ илүү сайхан, илүү тодруулахад тус болов. Түүнчлэн Шанель Ромиг ер бусын ихэмсэг, дэгжин бас тансаг байдалд сургажээ. Хожим нь алдарт кино од маань “Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель” хэмээн бичсэн байдаг. “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” жүжгийн нээлт 1961 онд болж 120 удаа тоглогдов. Гэвч шүүмжлэгчдийн сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй ээ. Мөрөөдөл сүйрэл дагуулсан нь Роми болон түүний нөхөр Гарри Мейен мөн түүний хүү Давид Кино зураг авалтаас болж, Роми, Ален хоёрын хайр дурлал, амьдрал утга учраа алдаж эхлэв. Хардалт, зэмлэл тэднийг холдуулж байв. 1963 оны зун европын бүх л хэвлэл мэдээллээр энэхүү асуултад өөр өөрсдийн хариултыг өгч байв. Нэгэн сонинд Делоны шаргал үстэй эмэгтэйтэй байгаа зургийг нийтэлсэн байлаа. Тэр өдөр Роми Ален руу утастав... Наймдугаар сар гэхэд Ален өөр бүсгүйтэй гэрлэх болсноо албан ёсоор зарлаж, хэдхэн сарын дараа хүүтэй болжээ. Хэсэг хугацаа өнгөрчээ. Роми хойт эцгийнхээ Баруун Берлин дэх шинэ зоогийн газрын нээлтэд очихыг зөвшөөрөв. Тэнд Роми Берлиний “Инээдэм” театрын захирал Гарри Мейентэй танилцжээ. Тэд олон ч удаа уулзаж, ярилцав. Эцэст нь Роми эхнэр нь болохыг зөвшөөрч, түүнд зүрх сэтгэлээ даатгасан юм. Хурим хийгээд удсан ч үгүй, Роми хүү Давидаа төрүүллээ. Шинэ зүйлд Роми суралцах хэрэгтэй болох нь тэр. Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлсэн нь Ален Делон түүнийг “Бассейн” кинонд хамтран тоглохыг урьсан явдал байлаа. “Бассейн” киноны зураг авалтын үеэрх фото сурвалжлагыг сонингууд дуртайяа тавих болов. Сурвалжлагчдын өмнө бардам инээмсэглэн зогсох Ален Делон “Энэ удаад бид бие биеэ кино зохиолын дагуу л хайрлаж байна” гэх. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү киноны зураг авалт Ромигийн аз жаргалтай амьдралын төгсгөл байсан юм. Тун ч удалгүй хэвлэл мэдээллээр тэднийг амрагийн харилцаагаа дахин сэргээсэн талаар бичиж эхэллээ. Мөн Ниццын нисэх онгоцны буудал дээр бие биеэ тас тэврэн буй зургийг нийтлэв. Гарри Мейен эхнэрээ уучилж чадсангүй ээ. Ажлаа орхиж, архи дарс уух болов. Маш их дарамтад орсон Роми ч түүнтэй нэгдэв. Гэвч 1970 аад онд Роми Шнайдерын кино жүжигчнийх нь хамгийн их амжилттай жилүүд байсан гэдэг. Роми 1973 онд Гарригаас гэр бүлээ цуцлуулж, хагас сая долларыг түүнд өгч, хүүгээ өөртөө үлдээх эрхтэй болжээ. Роми шнайдер болон Ален Делон Хоёр жилийн дараа Роми гурав дахиа нөхөрт гарсан юм. Роми Шнайдер болон түүний нөхөр Даниэль Бьязини Тэрбээр өөрийн нарийн бичиг, тухайн үед ихэд ирээдүйтэй жүжгийн зохиолч хэмээгдэж байсан Даниэль Бьязинитэй гэрлэсэн байна. Баруун Францын хөх тэнгэр, ногоон өнгийн байшин Ромид дахин нэгэнтээ аз жаргал бэлэглэсэн нь түүний ганц охин Сара нь мэндэлсэн явдал байв. Гэвч тэр аз жаргал мөн удаан, мөнхийнх байсангүй ээ. 1979 онд Гарри Мейен Ромигийн нэгэн хүзүүний алчуураар өөрийгөө боон амиа хорлосон нь түүнийг ихэд цочирдуулсан юм. Энэ үеэс эхлэн Роми тамхинд хэт их орох болов. Өдөрт хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байв. 1981 онд газар дээрх ганц хүү Давид нь амь насаа алдав. Түүний үхэл үнэхээр аймшигтай, дэндүү харамсмаар байлаа. Гэртээ түлхүүрээ мартсан Давид хашаа даван, авирч байгаад төмөр сараалжин дээр унаж, амиа алдсан байв. Роми ухаан санаагаа бараг алдав. Ганцхан Делонтой л уулзахыг зөвшөөрч, Ален оршуулгын бүх ажлыг зохион байгуулсан юм. Роми Шнайдер Уй гунигт автсан кино од маань гэрээсээ гарахыг ч хүссэнгүй. Сэтгүүлчидтэй уулзахыг эрс татгалзаж байв. Түүний үлдсэн амьдралыг ганцхан л хүн бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгож чадсан нь кино найруулагч Жак Руффино. Тэрбээр Ромиг “Сан Сусигийн явуулын хүн” кинонд тоглохыг урьсан юм. 12 настай өнчин хүүгийн амьдралыг аварч буй эмэгтэйн дүр Ромигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нь энэ. Кино одын хүсэлтээр киноны төгсгөлд “Давид болон түүний эцгийн гэгээн дурсгалд” хэмээх бичиг урсдаг байна. Роми Шнайдер 1982 оны тавдугаар сарын 29 нд Ромиг нас барсан байхыг олсон юм. Өөд болохоосоо өмнө тэрбээр ширээний ард сууж, охин Сарадаа захидал бичсэн байв. Ромигийн харц хүү Давидынх нь хөрөг дээр туссан байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр алдарт кино жүжигчин амиа хорлосон тухай бичиж эхлэв. Харин эмнэлгийн дүн шинжилгээгээр зүрх нь ачааллаа даалгүй Роми нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм. Алдарт Ален Делон мөн оршуулгыг зохион байгуулав. Ромиг хүү Давидынх нь ойролцоо оршуулжээ. Ален анх Ромитой нисэх онгоцны буудалд тосч, танилцахдаа барьж байсан шиг час улаан сарнайг түүний булшин дээр тавьж байсан гэдэг.
  5. Тина Рэш Баруун Жорж мужийн парапсихологийн хүрээлэнгийн захирал Уильям Ролл 1984 оны гуравдугаар сард Тина Рэшийн талаар анх удаа мэджээ. Жорж мужийн их сургуулийн парапсихологийн танхим руу Жоан Рэш гэгч эмэгтэй утасдаж арван дөрвөн настай охин Тина Рэш нь бодол санааныхаа хүчээр эд зүйлсийг хөдөлгөдөг гэж мэдэгдэв. Гуравдугаар сарын 11 нд доктор Ролл “Коламбус ньюс” сонины гэрэл зурагчийн хамтаар Жоан Рэшийн гэрт очиход Тина Рэш охин их даруу, дуу цөөтэй байсан бөгөөд эзэгтэй зочдоо кофегээр дайлж байхад Тина охин ширээний ард гэмгүй сууж байжээ. Өмнө нь байсан кофетой аяга гэнэтхэн хөдлөж, ширээн дээгүүр нүүж байснаа дээш хөөрөн нисээд өрөөний буланд байсан ил зуухан дээр унаж харагдсан гэнэ. Хэдэн өдрийн дараа Рэшийн гэрт парапсихологийн холбооны шинжээчид очиход би юу ч хийж чадахгүй байх гэж Рэш охин хэлсэн гэдэг. Тэднийг ярилцаж байх зуур зөөлөн сандал гэнэт хөөрснөө хөлөөрөө шал тогшиж эхэлжээ. Савтай цэцэг ч бас хөөрөн улмаар тэнд байсан зүйлс хөөрөн эргэлдэж гарав. Алимтай таваг хөөрч алимнууд нь унаж өнхрөлдөв. Энэ үед Тина хөмсгөө зангидан нүүрээ үрчийлгэсэн байснаас харахад их хүчлэж байгаа бололтой. Ийнхүү хэдэн минут үргэлжилсний эцэст бүгд нам гүм болоход Тина уйлсаар өрөөндөө оржээ. Ролл сүүлд тэднийд дахин очиход Тина охины нөхөрт гарсан эгч Пэгги нь ирсэн байв. Гэтэл Тина орж ирээд эгч рүүгээ муухай харжээ. Тэгтэл жижигхэн мухар сандал гэнэт хөөрөн эгчийнх нь өвдгийг цохиж гэнэ. Эгч нь дуу алдан уурлаж :”Өөдгүй хорон санаатай охин” гэснээс үзэхэд эгч дүү хоёр таарамж муутай байсныг Ролл доктор мэджээ. Дараа нь парансихолгчидыг гэртээ урьж ирүүлэд байтал Тина харандаа, үзэг, цаастай хавтас зэргийг хөөргөн өрөөн дотуур нисгэсэн байна. Тина Рэш Тина охиноос Ролл доктор ярилцлага авчээ: Чи юмсийг яаж хөдөлгөөд байна вэ? – Би мэдэхгүй ээ. Аяндаа л тэгээд байдаг юм. Эд зүйлсийг хөөрөөсэй гэж би заримдаа хүсдэг, заримдаа хүсдэггүй ч тэд өөрсдөө л хөдлөөд байдаг юм. Чи үүнээс айж байна уу? – Үгүй ээ. Харин өрөөн дотуур хутга нисэхэд л жаахан айдаг. Нэг удаа хөөрөн ниссэн хутга миний мөрийг гэмтээсэн шүү гээд охин мөрөө харуулжээ. Хэзээнээс энэ чадвараа мэдсэн бэ? гэсэн асуултанд охин хариулж чадаагүй байна. Хүүхдийн тэргэн дотор хэвтэж байхдаа л тоглоомнуудаа хөөргөж чаддаг байсан гэж охин хариулжээ. Охиных нь энэ хосгүй чадвар нэг жил орчмын өмнөөс илэрсэн гэж ээж нь хэлсэн байна. Гэртээ болоод байгаа хий үзэгдэл ч юм уу эсвэл гэрийн бугийн гэх энэ асуудлыг эхлээд охинтойгоо холбож үздэггүй байсан гэж ээж нь мэдэгдсэн бөгөөд гэрт байсан цахилгаан хэрэгслүүд залгагдаагүй мөртлөө аяндаа ажиллан, гэрэл өөрөө унтарч асаад байхад охинтойгоо хамаагүй гэж боддог байсан гэнэ. Нэг удаа Жоан ээж нь сав суулгаа угааж байтал нэг шилэн аяга өөрөө хөөрч, духыг нь цохижээ. Яг үүний өмнөхөн охиноо гадаа гарч болохгүй, гэртээ байж хичээлээ давт гэж хэлсэн ээж нь энэ бүх жирийн бус явдлууд охинтой нь холбоотой гэж анх сэжиглэж эхэлсэн байна. Дараа нь охиндоо халаасны мөнгө өгөөгүйн төлөө тоос сорогчийн хошуу мултарч ирээд нуруун дунд цохиод авсан гэнэ. Үүнээс хойш ээж, аав хоёр нь аюултай байж болох бүх зүйлсээ нуудаж болжээ. Эд зүйлийг хөөргөн хөдөлгөөд байгаагаа Тина охин хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Нэг удаа эгчтэйгээ муудалцахад эгчийнх нь цүнх нисэж очоод Пэггийн толго руу цохиход Рэш охин: “Болж, хохь чинь” гэснээс үүдэн хэргийн эзэн хэн болох нь илэрчээ. Охиныг эмчид үзүүлэхэд тэр цоо эрүүл байна гэхдээ жаахан ууртай, уцаардуу, амархан цочирдон хямардаг гэснээс өөр юм хэлсэнгүй. Парапсихологчид охиныг үзэж судалж эхэлснээс хойш тэр хэвлэлийн баатар болжээ. Түүний зургийг нийтлэж ярилцлагууд нь сонин хэвлэлүүдээр гарч эхлэв. Сурвалжлагч нар охины чадварыг харах гэсэн боловч тэр болгон чаддаггүй байлаа. Үсрээд л харандаа мэтийн жижиг зүйлсийг ширээн дээгүүр хөдөлгөхөөс хэтрэхгүй байжээ. Иймэрхүү зүйлийг хийхдээ охин маш их эрчим хүч зардаг нь илэрхий болов. Эд зүйлсийг хөдөлгөж хөөргөж зүүлснийхээ дараа Тина их ядарч бүр хэвтдэг байв. 1984 оны тавдугаар сард “Жоржаньюс” телевийнхэн охины гэрт дуран байрлуулж болж байгаа үйл явдлуудыг бичиж авахаар болжээ. Аппарат хэрэгсэл нь байнга асаалттай байж бүгдийг бичиж авах ёстой байсан ч нэг удаа дурангын гэрэл өөрөө асаж унтран бүжиглэхээс өөр бичлэг хийж чадсангүй. Тина Рэш Энэ бичлэг хожим нь Уильям Роллын “Гайхамшиг бидний дэргэд байна” киноны сэдэв болжээ. Тинаг янз бүрийн шоу нэвтрүүлгүүд урьж байсан ч тэр бүр чадвараа харуулаад байж чадсангүй. Кливлендийн их сургуулийн мэргэлжтнүүд Тина охины гоц чадварыг судлаж эхлэв. Тэд энцелограмм буюу тархины бичлэг хийж сэрүүн болон унтаж байх үеийнх нь байдлыг судалсан ч ямар нэг юм олж мэдсэнээ нийтэд зарласангүй. Цаг хугацаа өнгөрч Тина охин чадвараа харуулах тусам цөөрчээ. Охиныг байнга ажиглан харж байсан Уильям Ролл ч Тина полтергейстийн үзэгдэл харуулах нь улам цөөрсөн гэж мэдэгдэв. 1984 оны долдугаар сард тэдний гэр бүлийнхэн “Колумбусын ням гаригийн өглөө” нэртэй шоунд оролцож томоохон шагнал авснаас хойш тэдэнд итгэх хүмүүсийн тоо улам цөөрөв. Тина охин хэдийгээр юмсийг хөдөлгөж харуулна гэж амласан ч чадсангүй. Тэднийг худлаа ярьж, заль зохион хүмүүсийн толгойг эргүүлж байна гэх хүмүүс гарч ирэв. Тина Рэш Үүнээс хойш Тинагийн тухай хүмүүс бараг мартав. Охины цаашдын хувь заяа эмгэнэлэтэйгээр эргэжээ. 16 настайдаа охин жирэмсэн болж хүүхдийнхээ эцэг хэн болохыг хэлэхээс татгалзав. Ингээд 17 насандаа тэр ээж болжээ. Тэр үед Тина юуг ч хөдөлгөж чадахгүй болсон байв. Гэрт нь болдог полтергейстийн үзэгдэлүүд ч намжжээ. Нэг жилийн дараа жаахан хүү нь ширээн дээрээс унаж нас барахад залуу эхийг нь буруутгажээ. Хүүгээ алсан хэрэгт буруутгагдсанаа хүлээн зөвшөөрч чадаагүй Тина галзуурсан тул сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн ба тэрбээр хэдэн жилийн дараа нас баржээ. Уильям Ролл эмнэлэгийн ажилтнуудтай уулзаж ярилцаад эмнэлэгт байх хугацаанд Тинагийн хосгүй чадвар дахин сэргэснийг мэджээ. Түүний хэвтэж байсан өрөөнөөс эд зүйлс нисэлдэн гарч, эмч сувилагч нарыг цохидог байсан гэнэ.
  6. Сасаки Садако Мянган цаасан тогоруу буюу Японоор сэнбазүрү нь нэгэн хэлхээ багц шувуу юм. Нэг багцанд 40 шувуу. Нийт 25 багц болсноор 1000 шувуу болдог. Японы эртний домог, хууч ярианд сэнбазүрүг хүнд өгвөл аз жаргал, настай хүнд өгвөл урт наслах, өвчтэй хүнд өгвөл хурдан эдгэрэх, дөнгөж төрсөн хүүхдэд өгвөл эрүүл энх өсөн торнихыг билэгдэн өгдөг ерөөлийн бэлэг юм. Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан Сасаки Садако охины түүх нь мянган цаасан шувууны домогтой холбоотой. Сасаки Садако нь 1943 оны 1 сарын 7 нд төрсөн бөгөөд Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан бяцхан япон охин юм. 1945 оны 8 сарын 6 нд Хирошима хотод атомын бөмбөг хаях үеэр хоёр настай байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үе, АНУ н зэвсэгт хүчин Японд том цохилт өгөхөөр Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан бөгөөд олон мянган хүн шатаж бас хүчлийн бороог ууцгаан үхэж байлаа. Амьд гарсан нэгэн нь эдгэрэшгүй өвчинтэй болж байсан юм тэнд амиа алдсан хүний тоог ойролцойгоор 246 мянга гэсэн судалгаа байдаг. АНУ н зэвсэгт хүчин Японд Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан байдал. Сасаки Садако бөмбөг хаяж байх үед хоёрхон настай байсан бөгөөд тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул “Азаар аврагдсан нэгэн” гэж олон хүн ерөөсөн гэдэг. Түүнээс Есөн жилийн дараа гэнэт өвдсөн бөгөөд тэрээр хоёр настайдаа цацрагт идэвхит бодист хордсон нь аажмаар биенд нь нөлөөлж “Цусны хорт хавдар” өвчин тусахад хүргэсэн байна. Эмч түүнд амьдрах нэгхэн жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд нь хэлсэн нь үнэхээр эмгэнэлтэй байлаа. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхамшигтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн байна. Дуучин Д.Оюунтүлхүүр Охин нугалсаар л… Аль хэдийн найман сар өнгөрөхөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас барсан гэдэг. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ. Монголд төдийгүй японд нэр алдараа гаргасан Монгол дуучин Д.Оюунтүлхүүр “Цаасан шувуу” хэмээх энэ гунигт түүхтэй дууг дуулж үүгээрээ хүмүүст энх тайван бас цөмийн бөмбөг ямар аюултай болохыг сануулж байсан билээ. Түүний дуулсан дуу Монголын ч төдийгүй Японы ард иргэдэд үнэхээр таалагдаж сэтгэлийг нь хөдөлгөж байсан түүхтэй. “Цаасан шувуу” (Дуучин Д.Оюунтүлхүүр) дууны үг: Өвчинд шаналсан өнчин охин Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ Хийсний тоогоор нас нь уртасдаг Хуучны домгонд итгэн биширчээ Зуун мянган шувуу хийвэл Ямар ч зовлонгоос салдаг гэж Зургаан тивийн хүүхэд бүхэн Япон охинд шувуу илгээжээ Хөөрхий охины амьдрах хүсэл нь Хүн төрөлхтний мөнхийн хүслэн Хийсэн шувууд нь нисэн дүүлээд Хүй орчлонд ингэж хэлжээ Эрүүл явбал хосгүй сайхан Эрхэм дээдийн жаргал гэж Дайн дажингүй амар тайван Даяар олны жаргал гэжээ Арван хаврыг үзсэн охин Алтан дэлхийгээс халин нисчээ Тэсрэх бөмбөг дайны эсрэг Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ Хөшөөн дээр ингэж сийлжээ Хөөрхий охины хүслийг бичжээ Цацрагт хордолт надаар дуусаг Цаасан шувууд нисэн хэл гэжээ Сасаки Садако ийн хөшөө. Мөн хожимоо энэхүү Сасаки Садакогын хөшөө хэд хэдэн газар баригдсан юм. Садакогийн дурсгалыг хүндэтгэн түүнийг насан эцэслэсний дараа Мянган цаасан тогоруу хийсэн нь үнэт дурдатгалт дурсгалыг бий болоход ихээхэн нөлөөлсөн юм. Тэрээр 1955 оны 10 сарын 25 нд хорвоог орхисон юм.
  7. Evangelista Lennox

    Рашмор уулын түүх

    1941 он: Америкийн бэлгэдлүүдийн нэг Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборыг бүтээж дууссан байна. Энэ ажил 1927 оны наймдугаар сарын 27 нд эхэлжээ. Уулын хадан цохионд Жорж Вашингтон, Томас Жефферсон, Авраам Линкольн, Теодор Рузвельт нарын барельефийг сийлсэн байна. Баримал бүр нь 18 метрийн өндөртэй, 100 км ийн цаанаас харагддаг. Энэ дөрвөн Ерөнхийлөгчийг Америкийн гүн ухаан, нэгдэл үндэсний үзлийн бэлгэдэл гэж үздэг. Хөшөөг бүтээгч барималчин Гутзон Борглум хаданд АНУ ын тусгаар тогтнолын тунхаглалыг сийлэх санаатай байсан ч амжилгүй нас эцэслэсэн юм. Бараг бүх өдрийн турш баруун талаасаа нар тусч байдаг Рашмор уулын бараг тэгш хадан цохионд Вашингтоны хөргийг 1930, Жефферсонынхыг 1936 онд, Линкольнийг 1937 онд, Рузвельтийнхийг 1941 онд бүтээжээ. Рашмор уулан дахь Хадан сийлбэр Хоёр Дакота (сиу омгийн улаан арьснуудын хэлээр бол “дакота” нь “анд нөхөр, холбоотон” гэсэн утгатай) муж улсыг адилхан тэгш дөрвөлжин хэлбэр бүхий газар нутагтай, нийт талбай, хүн амын тоо нь бараг ижил учир ихэр гэж америкчууд үздэг билээ. Цагаан арьстнууд анх ирэхэд Дакота нь тоймгүй олон сарлаг, цагаан сүүлт зээр гөрөөс бэлчисэн, баавгай зэрэг олон зэрлэг араатан бүхий өвс битүү халиуран найгасан эл хуль нутаг байв. Канадын дорнод нутгаас ирсэн арьс, шир наймаалж амь зуудаг франц иргэд энд анх хөл тавьжээ. өмнөд Дакотын соёлын хөгжилд Х1Х зууны далаад оны үед болсон “Алтны хийрхэл” багагүй ул мөр үлдээж тэр үеэс хил хавьд дур зоригоор аашилж хүчтэнийг бишрэн шүтэж хуулийг эс тоодог уламжлал өвлөгдөн иржээ. Тус мужийн Миссури мөрний 7 цаад эргийн “Зэрлэг өрнөд” гэж нэрлэгдсэн хуурай газар нутагт оршин суугчдын ахуйн тохижилт нилээд тааруу билээ. Хоёр Дакота муж улс ашигт малтмалаар баян ба өмнөд Дакота жилд 9 10 тонн алт олборлодог, аялал жуулчлал сайтар хөгжжээ. Үндэсний “Беденс” цэцэрлэгт хүрээлэн, уурхайчдын домогт Дедвуд тосгон жуулчдын анхаарлыг голлон татна. түүхч, утга зохиол судлаач Доан Робинсон Рапид Сити хотоос дөчин километрийн зайтай орших Маунт Рашмор уулын хаданд сийлсэн АНУ ын дөрвөн ерөнхийлөгч Ж.Вашигтон, Т.Жефферсон, А.Линкольн, Т.Рузвельт нарын 18 метр өндөр дүрс бүхий аврага том дурсгал үнэхээр гайхамшигтай. Уг гайхамшгийг нэрт уран барималч Ж.Г.Борглемийн төсөл түүний удирдлагаар 1927 1941 онуудад бүтээжээ. Тийм дурсгал хийх санааг нутгийн оршин суугч, түүхч, утга зохиол судлаач Доан Робинсон жуулчдыг татах зорилгоор анх гаргажээ. 1924 онд тэрхүү санаагаа уран барималч Гатсон Борглемд танилцуулж хоёул “ардчиллын ариун нандин шүтээн” болох ерөнхийлөгчдийн аврага том баримал хаданд сийлэхээр тохиролцжээ. Г.Борглем анхандаа ерөнхийлөгч нарын цээж дүрсийг хаданд сийлэх гэснээ больж зөвхөн толгойнуудыг нь урлахаар болсон нь үнэхээр зөв шийдэл байв. Гутзон Борглум Энэхүү ажлаа уран барималч маань 1926 онд 56 настайдаа эхэлж хойшид насан туршдаа өөр ажил хийгээгүй юм. Энэ намхан нуруутай, халзан толгойтой, үргэлж инээж явдаг ажилсаг хүн дандаа хэвлэлийнхний анхаарлын төвд байж бусад уран бүтээлчдээс илүү нэрд гарчээ. Төслийг бие даан боловсруулсан ч тус муж улсын өнцөг булан бүрээс ирсэн ажилчид толгойны хэлбэрийг хийхийн тулд хаданд дэлбэлэгч бодис тавьж дэлбэлж ганхсан өндөр шатан дээр зогсож толгой эргэм өндөрт дүүжлэгдэн байж цавчуур, алхаар зэвсэглэн өглөөний нарнаас үдшийн бүрий тасартал зогсоо зайгүй ажиллаж байсан билээ. Мөнгө дутах, цаг агаарын байдал муудсанаас ажил саатах гээд олон шалтгаан гарч байсан ч 1930 онд ерөнхийлөгч Ж.Вашингтоны толгойг сийлж дууссаны баярыг хийжээ. Ж.Г.Борглем төслийг нь боловсруулж эхэлсэн ажлаа дуусгаж амжилгүй далан настайдаа өөд болоход төрсөн хүү нь үргэлжлүүлсэн ч санхүүжилт дутсанаас бас хэсэг зуур завсарлажээ. Энэхүү дурсгалыг бий болгоход үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн удирдах газар нийтдээ нэг сая орчим доллар зарцуулжээ. Корчак Циолковский н барьж байгаад үлдээсэн хэсэг. 1947 онд энэхүү дурсгалын ойролцоо Корчак Циолковский гэдэг хүн улаан арстнуудын домогт удирдагч Галзуу Морьтоны 192*170 метрийн хэмжээтэй бас нэг аврага том морь унасан дүрсийг хадан сийлэх ажлыг эхэлжээ. 1982 онд нас барсан ч гэр бүлийнх нь хүмүүс түүний ажлыг өнөөдөр ч үргэлжлүүлэн хийсээр байна. Тэрхүү дүрсийн өндөр нь 172 метр, өргөн нь 195 метр ажээ. 1874 онд Блэк Хиллз нутагт алт илэрч цагаан арьстнууд төрөлх нутгаа хамгаалан байлдаж Литтл Бигхорны дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд генерал Ж.А.Кастерийн морин цэргийг Галзуу Морьтны удирдлага дор хиар цохисныг билэгдэн энэхүү дүрсийг урлаж байгаа ажээ. Блэк Хиллз нь улаан арьстаны сиу омгийнхний хувьд ариун газар нутаг болохыг АНУ ын Засгийн газар 1868 онд тусгай тогтоолоор баталгаажуулсан байна.
  8. Өнгө зүс, хэв маяг муутай, элэгдэж гандсан хувцастай настайвтар эмгэн, өвгөн хоёр Бостоны галт тэрэгний буудлаас явсаар их сургуулийн ректорын өрөөнд орлоо. Гэтэл нарийн бичиг сандран босч өмнүүр нь хөндөлсөв. Өвгөн “Ректортой уулзмаар байна” гэж хэлэхэд нарийн бичиг “Ректор маш завгүй байгаа. Өнөөдөр та хоёртой уулзах ямар ч боломжгүй” гэжээ. Өвгөн эмгэн хоёр “Тэгвэл хүлээе дээ!” гээд хүлээлгийн буйдан дээр суулаа. Нэлээд хэдэн цаг өнгөрсөн ч эмгэн өвгөн хоёр суусаар л байлаа. Эцэстээ нарийн бичиг тэсэхээ байж ректорт байдлыг хэлж “Хэдхэн минут л уулзаж болохгүй юу. Энэ хоёр хөгшин явах янз алга” гэжээ. Залуу ректор дуртай дургүй хаалгаа нээн эмгэн өвгөн хоёрыг оруулав. Ректор хөдөөний хүмүүст угаас дургүй нэгэн байлаа. Яаж өөрийг нь зорьж ирснийг ойлгохгүй байв. Уур нь хүрч, царай нь барайсан ректор тун янзгүй угтжээ. Эмгэн, өвгөн хоёр Харвардын их сургуульд сурч байсан хүүгээ нэг жилийн өмнө алдсан байлаа. Хүү нь Харвардад сурч байхдаа үнэхээр аз жаргалтай байсан учир дурсгалын хөшөөг нь сургуулийн хашаан дотор босгох хүсэлтэй буйгаа дуулгажээ. Эмгэний яриаг сонсоод ректор уярах нь бүү хэл уурлаж, чанга дуугаар, Хатагтай! Бид Харвардад сураад нас барсан бүх хүмүүсийн хөшөөг сургуулийн хашаан дотор босгоё гэвэл сургуулийн хашаа оршуулгын газар болох байлгүй. Үгүй дээ, хүү минь! Хөшөө биш! Бид танай сургуульд хүүгийнхээ нэрэмжит барилга барьж өгөх болно. Барилга аа! гэж ректор гайхсанаа, Та ер нь нэг барилга ямар хөрөнгөөр босдогийг мэдэх үү. Хамгийн сүүлд ашиглалтад орсон хэсэг гэхэд л долоон сая ам.доллар хол давсан зардлаар боссон шүү дээ гэх нь тэр. Станфорд н гэр бүл Ректор яриаг төгсгөх тохирсон хариулт хэлчихлээ гэсэн шиг маадгар харж байлаа. Эмгэн нөхөртөө хандаж “Ийм том их сургууль байгуулахад зарцуулах мөнгө ердөө л долоон сая гэж үү. Тийм бол яагаад өөрсдийн их сургуулийг байгуулж болохгүй гэж” гэхэд нөхөр нь зөвшөөрсөн мэт толгой дохижээ. Ректор гайхсандаа дуугарч ч чадсангүй. Ноён, хатагтай Легенд Станфорд өрөөнөөс сугадалцан гарч шууд Калифорнийн Пало Апьёо руу явцгаажээ. Станфорд н гэр бүл Эцэст нь Харвардын хувьд юу ч биш болсон хүүгийнх нь нэрийг үүрд дэлхийд дуурсгасан их сургуулийг байгуулсан юм. Энэ бол Америкийн хамгийн алдартай их сургуулиудын нэг болох Стэнфорд байлаа. Стэнфорд сургууль одоо хөрөнгө санхүүгийн боломжоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг билээ.
  9. Сүхбаатарын талбай XIX зууны эхэн хагаст их Хүрээ суурьших үед Их чөлөө нэрээр үүсчээ. Их чөлөөний хойд зах нь Шар ордон (одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн замын өмнө талд), өмнөд зах нь Чойжин ламын сүм, баруун зүүн тал нь лам, ноёдын хашаагаар хязгаарлагдаж байв. Д. Сүхбаатар Талбайд зун, өвлийн цагт цам гарах, Богд уулыг тахих их ёслол гүйцэтгэдэг байж. 1921 оны долдугаар сарын 8 нд жанжин Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Хүрээнд орж иржээ. Зүүн Хүрээний өмнөх гол чөлөөнд хүрээнийхэн баяр хөөр болон угтаж, цэргүүд мориныхоо амыг татсан гэдэг. Яг энэ үед жанжны морь шээсэн байна. Үүнийг харсан “ясан толгой” Гаваа гэгч цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээснийг бодоход энэ газар тун их бэлгэ дэмбэрэлтэй газар юм” хэмээн бодоод тэр орой нь дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч зоож орхижээ. Хожим 1946 онд жанжны хөшөөг хаана босгох асуудал хөндөгдөхөд Х.Чойбалсан тэр газрыг санаж, хөшөөг босгох шийдвэр гаргажээ. Дараа нь долдугаар сарын 11 ний өдөр Хүрээг эзэлсэн ардын журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийн цэрэг болон олон нийт талбайд цугларахад талбайн дунд зассан модон индэр дээр жанжин Д.Сүхбаатар гарч, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн ардын хувьсгал ялсныг тунхаглан зарласан түүхтэй. Талбайн хойморт ардын цэнгэлдэхийн бөмбөгөр оройтой (бөмбөгөр ногоон гэж ардын дунд нэршсэн) дан байр барьж 1927 онд Ардын хувьсгалын зургаан жилийн ойоор ашиглалтад оруулснаас хойш 1929 1930 онд хэвлэх үйлдвэр, В.И.Лениний нэрэмжит клуб, Засгийн газрын (одоогийн МУБИС) оюутны сургууль (өдгөө Соёлын төв өргөө байгаа газар) гэсэн дан болон давхар барилгуудыг богино хугацаанд ашиглалтад оруулжээ. Х.Чойбалсан Ю. Цэдэнбал Сайд нарын зөвлөл, МАХН ын Төв хорооны хамтарсан тогтоолоор “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө” г 1945 онд баталснаар 1946 оны дөрөвдүгээр сарын 15 ны өдөр Улсын төв театрын барилгын сууринаас 6000 шоо метр шороог гараар зөөж, гурван цагийн дотор Индрийн талбайд тэгшилсэн гэдэг. Уг ажилд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд болон Зөвлөлтийн мэргэжилтэн, жирийн иргэд оролцжээ. Талбайн дунд сүндэрлэх Д.Сүхбаатарын хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиосон юм. Жанжныг омголон морин дээрээс наран мандах зүгийг гараараа зааж байгаагаар дүрсэлсэн уг хөшөөний төслийг 1946 оны хоёрдугаар сарын 23 нд Сайд нарын зөвлөл, МАХН ын Төв хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор баталсан байна. Тогтоолд зааснаар хөшөөг богино хугацаанд барьж, Индрийн талбайн төв хэсэгт байрлуулан 1946 оны долдугаар сарын 8 нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Энэ үеэс эхлэн Индрийн талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болов. Боржин чулуугаар хийсэн Сүхбаатарын дөрвөн метр өндөр хөшөөг шаталсан өндөр бетон довжоон дээр наран ургах зүг харуулан суурийн хамт 12 метр өндөрт байрлуулжээ. Байц хад хэлбэртэй бетонон суурийн хоёр талд хувьсгалын ялалтын үйл явдлыг товойлгон дүрсэлж, зүүн талд нь “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээсэн үгийг нь сийлсэн билээ. Хөшөөний суурийн гадна өргөн төмөр гинжээр холбогдсон 14 цагаан арслангийн хөшөөг гадагш харуулан мөнхийн харуул болгож, дархан бат байхыг бэлгэдэн байрлуулжээ. Д.Сүхбаатарын хөшөөний загварыг зохиосон барималч Ч.Чоймбол Монголын хэсэг уран бүтээлчдэд Д.Сүхбаатарын хөшөө таалагдсангүй. Нийслэлийн төв талбайд өөр, өөр цаг үеийн төлөө­лөгч, суут хүмүүсийн хө­шөө байх нь зохимжгүй гэж Монголын дүрслэх урла­гийн нэгдсэн хол­бооны гүйцэтгэх захирал Ц.Бат­дорж хэлэв. Сүхбаатарын хөшөөг хог дээр хаялаа. Аливаа түүх дурсгалыг устгаж үймүүлж буй хүмүүс болиосой. Юмс байсан байгаагаараа байхдаа сайхан. Болсон болоогүй түүх мэддэг царайлж юм бүхнийг үгүй болгож хүний хийсэн хөдөлмөрийг хог мэт эвдэж хаядаг ийм л хөсрийн нийгэмд бид одоо амьдарч байна даа. Update 1/21/18 Их жанжин Д.Сүхбаатарын хуучин хөшөөг Зава Дамдин өөд нь татжээ Жанжин Сүхбаатарын анхны хөшөө Дундговь аймгийн нутагт Осгонбаяр ламын хийдэд байна. Сүхбаатарын талбайд анх байрлаж байсан хөшөөг буулгаад хог дээр хаясан байсныг лам Осгонбаяр шавь нартайгаа нууцаар авч ирж сэргээн засварлаж дахин сүндэрлүүлсэн юм байна. Уг хөшөөг бүтээхэд 7 уран барималч оролцсон байдаг бөгөөд нэг нь Зава Дамдингуайн шавь байсан учир багшийнхаа бүтээлийг хийд дээрээ авч ирэх нь зүйн хэрэг гэж үзжээ. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн дэд захирал болон Дундговь, Өмнөговь аймгийн салбарынхан мөн Засгийн газрын харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн удирдлагууд Өмнөговь, Дундговь аймагт үүргийн сангаас хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Сумдын интернетийн чиглэлд үүргийн сангаас хэрэгжих төсөлд Өмнөговь, Дундговь аймгуудын сумдыг хамруулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. /Эх сурвалж TV5/
  10. Evangelista Lennox

    Дэвидийн түүх

    Тэр жил хатагтай Ричель 5 р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэггарга хэмжээ яаралтай авахгүй |§ол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдугээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэж байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгөхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, намайг амьдралд итгэх итгэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
×