Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'тухай'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 15 results

  1. Альберт Эйнштейн 1879 оны 4 сарын 18 нд төржээ. 76 насандаа таалал төгссөн түүнийг хүн бүр мэддэг ч өөрийнх нь хэлснээр жинхэнэ Эйнштейнийг мэдэх хүн цөөхөн байлаа. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд анхны эхнэр Милеш нь түүнд хоёр хүү төрүүлж өгсөн. 1904 онд том хүү Ханс Альберт нь төрж, 1910 онд удаах хүү Эдуард нь мэндэлсэн. Эдуард оюун ухааны хомсдолтой байсан бөгөөд 1965 онд Цюрихийн сэтгэцийн эмнэлэгт амиа хорлосон аж. Эйнштейн зөвхөн шинжлэх ухаанд зориулагдсан хүн биш байв. Хүн гэдэг ухагдахууны хамгийн оргилд хүрснийг нь гэрчлэх баримт цөөнгүй бий. Тухайлбал, түүнд Израилийн Ерөнхийлөгч болох санал тавьсан удаатай. Хүн төрөлхтний түүхэнд гайхагдсан түүнийг зарим хүн бодит хүн бус үлгэр домгийн баатар мэтээр төсөөлөн, шүтдэг байсан гэдэг. Тэрбээр өөрийгөө физикийн биет болгон төсөөлж, оюуны чадавхаа задлахаар “боломжгүй” зүйлийг хайдаг байсан. Аливаад маш тэвчээртэй хандаж, сэтгэл хөдлөлөө барьдаг байж. Дэргэд нь хэн нэгэн гуниглан, шаналахад тун дургүй. Өөртөө итгэлтэй тэрбээр байнга “би” хэмээн ярьдаг байсан бөгөөд “бид” гэж хамтатган ярих дургүй байсан гэнэ. Тэр ч бүү хэл эхнэр нь хүртэл “бид” гэж ярьдаггүй байсан гэх. Тэрбээр сэтгэл, ухаанаа хурцалж шүлэг, яруу найраг бичдэг байсан бөгөөд энэ нь нэг ёсны оюуны дасгал болдог байсан гэдэг. Тэрбээр яриандаа энгийн үг хэллэг бага хэрэглэж, байнга л гүн ухаан, онч мэргэн үгс ашиглан санаагаа ойлгуулдаг нь зарим үед “орчуулагч” дуудахад хүргэдэг байж. Тэрбээр шинжлэх ухааны хөгжилд өөрийгөө бүрэн зориулж, оюун санааны “донтон” болсон гэдэг. “Донтож байж л дорвитой бүтээл, нээлт хийнэ” гэж тэрбээр хэлдэг байж. Тиймээс ч хорвоогоос хальснаас нь хойш уураг тархийг нь шинжлэх ухааны судалгаанд зориулан ашиглахыг зөвшөөрсөн аж. Эйнштейн хийл хөгжим сайн тоглодог, их алиа хошин зантай нэгэн байжээ. Тэрбээр Бельгийн хаан Альбертийн хүлээн авалтад уригджээ. Энэ үеэр Бельгийн хатан хаан, хаан хуураар тоглож үзүүлсэн аж. Тоглолтын дараа Эйнштейн хатан хаанд хандан “Гайхалтай сайхан тоглолоо. Хатан хааны мэргэжил тань юунд хэрэгтэй юм бэ” хэмээн асуусан гэнэ. Тэрбээр Чаплины тоглосон киног үзэх дуртай байв. Нэг удаа “Таны бүтээл хүн бүрт ойлгомжтой байдаг. Агуу хүн болоорой. Эйнштейн” гэсэн цахилгаан илгээжээ. Хариуд нь Чаплин “Би таныг их хүндэлж, биширдэг. Таны онолыг дэлхийн хүмүүс ойлгодоггүй ч та бол агуу хүн! Чаплин” гэжээ. Суут эрдэмтний талаарх 10 сонирхолтой баримтыг өгүүлье. 1. Данхар толгойт. Альберт Эйнштейний ээж Паулин түүнийг төрүүлээд ихэд гайхсан гэдэг. Балчир Эйнштейн данхар том толгойтой байсан нь түүнийг төрөлхийн гажигтай хэмээн бодоход хүргэжээ. Түүний ээж Паулин Эйнштейн 2. Эйнштейний синдром. Түүний ярианы хөгжил маш удаан байв. Тэрбээр есөн нас хүртлээ маш удаан, үг бүрээ зөөж ярьдаг байж. Зарим гоц ухаантай хүмүүсийн хэл яриа хожуу хөгждөг аж. Энэ үзэгдлийг Эйнштейний синдром гэнэ. 3. Луужинд дурласан нь. Таван настай хүү өвдөхөд аав нь түүнд халаасны луужин бэлэглэсэн нь балчир хүүгийн сонирхлыг их татаж, хожим түүнээсээ салахаа байсан гэдэг. 4. Шалгалтад бүдрэв. Альберт 1895 онд буюу 17 настайдаа Швейцарийн Холбооны политехникийн сургуульд элсэхээр шалгалт өгсөн ч математикаас бусад түүх, газарзүй зэрэг хичээлийн шалгалтад унах нь тэр. 5. Нууц хүүхэд. 1980 аад онд олдсон Эйнштейний хувийн захидлаас түүнийг охинтой байсныг тогтоосон. Оюутан ахуйн найз бүсгүй нь түүний охиныг төрүүлсэн аж. Охиныг Лизерл гэдэг бөгөөд хувь заяа нь өнөө хэр тодорхой бус. 6. Хачин гэрээ. Альберт анхны эхнэртэйгээ суухдаа хачирхалтай гэмээр болзол тавьж байжээ. Эхнэр нь ч үүнийг зөвшөөрөн хувь заяагаа холбосон. Хувцсыг минь угааж, эмх замбараатай байлгах өдөрт гурван удаа хоол бэлдэж, өрөөнд авчирч өгөх – Хүссэн цагт минь ажлын болон унтлагын өрөөнөөс гарч байх Бусадтай үүсгэсэн хувийн харилцаагаа бүгдийг нь мэдэгдэх Миний зааврын дагуу л надтай ярих. 7. Ууган хүү. Эхнэрээсээ салахад хүү Ханс нь түүнийг буруушааж, хожим эцэгтэйгээ уулзахаа байжээ. 8. Хүүхэмсэг Альберт. Эхнэрээсээ салсны дараа тэрбээр 1919 онд үеэл Елза Лоуентальтай гэрлэсэн юм. Мөн тэр үед өөрийн нарийн бичиг Бетти Ньюмантай уулздаг байв. Тэрбээр Елзатай амьдрах хугацаандаа зургаан бүсгүйтэй явалдаж, бэлэг авч байсныг нь түүний захидлаас олж мэдсэн гэдэг. 9. Энхтайванч Эйнштейн. Тэрбээр эгнэшгүй физикч байсан ч энхтайвныг эрхэмлэдэг байсан тул цэргийнхэн түүнийг төсөлдөө оролцуулдаггүй байв. 10. Суут эрдэмтний тархи. 1955 онд таалал төгссөн Эйнштейний биед задлан шинжилгээ хийж, тархийг нь авч шилэн хоргонд хийсэн хүн бол АНУ ын Принстоны эмнэлгийн патологич Томас Слотц Харви юм. Тэрбээр эл үйлдлийнхээ улмаас ажлаасаа халагдсан авч, хэдэн жилийн дараа түүний тархийг судлах эрх авсан аж. Тархины зургийг дэлхийн шилдэг эрдэмтдэд тараажээ. Тэдний нэг болох Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариан Даймонд суут Альбертийн тархины мэдээлэл хүлээн авах хэсэгт энгийн хүнийхээс илүү мэдрэлийн эс байгааг тогтоосон юм.
  2. 1956 оны 6 сарын 19 нд WASHINGTON EVENING STAR сэтгүүл хавтсан дээрээ "Нийслэлийн дээгүүр үл мэдэгдэх зүйл нисэв" гэсэн томоос том гарчиг хэвлэжээ. Вашингтоны одон орон судлалын төв болон нисэх буудал үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ) нислэгийн талбай дээгүүр хэдэн минут нисч үзэгдсэнээ маш хурдан алга болсон гэж мэдээлжээ. Иймэрхүү тохиолдлууд АНУ ын нийслэлд ганц тохиолддоггүй ажээ. ҮМНБ ганцаар болон бүлгээрээ нисч ирдэг, зарим үед тойрон эргэлдэж эсвэл зүгээр л тэнгэрт хөдөлгөөнгүй тогтож, заримдаа тэнхлэгээ тойрон эргэлдэж байжээ. Тэдний зүг судалгааны онгоц дөхөж очиход гэнэт хөдөлж маш хурдтай нисэж оддог байна. ҮМНБ дотор хэн байв? Хаанаас нисэж ирсэн бэ? Ямар зарчмаар нисдэг вэ? Ямар даалгавар биелүүлдэг вэ? Үнэхээр нисдэг биетүүд байсан уу? АНУ ын нисэх хүчин Air Force ын гол үүрэг нь агаарын орон зайг хамгаалах бөгөөд 1947 онд үл мэдэгдэх биетүүдийг судлах асар чухал, маш их хөрөнгө зарсан ажиллагааг эхэлжээ. Air Force амар биш даалгавар биелүүлж байв. Хэрэв олон нийтэд тайлбар өгөхдөө болгоомжгүй хандвал хүмүүсийн дунд айдас түгшүүр төрүүлэх байлаа. Air Force нэг талаар хүмүүст ҮМНБ харсан гэрчүүд андуурсан, самуурсан, зүгээр л тэдэнд тэгж санагдсан гэж итгүүлэхийг оролдож байсан ч нөгөө талаар ямар нэг ҮМНБ гартаа оруулахын тулд асар их хөрөнгө мөнгө зарж байв. Нэг үгээр хэлбэл, байдаг гэдгийг нь олны өмнө хатуу үгүйсгэдэг зүйлээ барьж авахыг оролдож байлаа. Сэтгүүлчдэд удаа дараалан энэ бол зөвхөн хий харагдсан зүйл гэж мэдэгдэж байсан ч өөрсдөө энэ хий үзэгдлээ хамгийн хурдан онгоцоороо хөөж байлаа. Air Force жил бүр ҮМНБ судлах төслийг зогсоосноо нийтэд зарладаг боловч цоо шинэ өөр төсөл дөнгөж хэрэгжиж эхэлснийг дурсахаа мартдаг байна. Магадгүй олныг ингэж төөрөгдүүлэх нь сандарч цочирдуулахаас хамгаалдаг сайн талтай ч байж болох юм. Юу л бол. Ганц баталгаатай зүйл нь нууж болох хамгийн удаан хугацаагаар энэ тухай бүх баримт нууцлагдсан нь үнэн билээ. Нисдэг тавагнууд жинхэнэ хөдөлгөөнт биет мөн үү? Дэлхийн 15 хөгжилтэй орнууд, түүний дотор АНУ, Орос хамтран нисдэг таваг, ҮМНБ судлах улсын чанартай төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр орнуудаас Франц улс дангаараа энэ зорилгоор улсын байгууллага байгуулаагүй байна. Үүнээс гадна Франц улс ҮМНБ байдаг тухай огт нууж хаалгүй мэдээлсэн цорын ганц улс ажээ. Германы төслийг удирдаж байсан доктор Херманн Оберт сансрын нислэг, пуужингийн талаар нэрд гарсан мэргэжилтэн бөгөөд өөрийн судалгааны багийн нэрийн өмнөөс нисдэг тавагнууд харь гарагийн гаралтай, сансраас нисч ирдэг нь баталгаатай юм гэж мэдэгдсэн байна. Хэдэн долоо хоногийн дараа доктор Оберт германаас АНУ д шилжин ирж, Алабама дахь REDSTONE ARSENAL нэртэй байгууллагад ажиллах болж, ирсэн дороо ҮМНБ ийн тухай хийсэн мэдэгдлээрээ хамт ажиллагсадынхаа дунд нэрд гарчээ. Британийн засгийн газар олон нийтэд бүрэн мэдээлэл өгөхөөр шийдэж, ҮМНБ ийн тухай бүх л баримтыг ил цацсан боловч, 1954 оны зун энэхүү сайн санааны байр сууриа өөрчилж, ҮМНБ болон түүний тухай мэдээлэл нь цэргийн нууцад хамаарагдахаар заажээ. Британийн ард түмэн маш удаан хугацаагаар ҮМНБ ийн талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Нисдэг тавагнууд үнэхээр хэн нэгний гараар бүтээгдсэн биет мөн үү? 1954 оны 5 сарын 15 нд Air Force ын дарга, генерал Натан Твининг техасын Амариллд мэдэгдэл хийхдээ ... Air Force ын хамгийн шилдэг тархинууд энэ нууцыг тайлахаар оролдож байна. Хэрэв ҮМНБ Ангарага гарагаас нисч ирсэн бол биднээс хөгжлөөр хамаагүй хол алхсан байгаа тул тэдний өмнө бид өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй... гэжээ. Энэ мэдэгдлээс хэдэн долоо хоногийн дараа Балтиморын иргэдийг хамгаалах албаны дарга, хурандаа Франк Милани Air Force ҮМНБ ийн тухай нууцлахаа больж, ард түмэнд үнэн мэдээлэл өгөхийг хүсчээ. Үүний сацуу, түүний албанд хүн ам их суурьшсан газраас ирсэн ҮМНБ ийн тухай тоо томшгүй олон тооны гэрчийн мэдээллүүдийн тухай дурьджээ. Вилмингтоны өдрийн сонин DELAWARE 1954 оны 7 сарын 9 ний дугаартаа Air Force нууцалж байсан нууцыг задруулан "Зуу гаран ҮМНБ ажиглагдсан байна" гэсэн гарчигийн дор хэвлэжээ. Өгүүлэлд Балтиморын одон орон судлалын төвийн олж мэдсэн зүйлсийн тухай баримтууд болон хоёр жилийн хугацаанд нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгийг нийтэлжээ. Эдгээр мэдүүлгүүд нь нууцлагдсан байсан ба Вилингтоны цэргийн бус энгийн хэрэглээний радарууд хүртэл нисдэг биетийг илрүүлэн байрлалыг нь тодорхойлж байсан тохиолдлууд цэргийн нууцад орон бүртгэгдсэн байжээ. Нисдэг биетийн нэг нь маш ер бишийн хэмжээтэй байсан бөгөөд эхлээд Вашингтонд харагдсанаа Балтиморыг зүглэн нисжээ. Энэ нисдэг биетэд анх UNIDENTIFIED FLYING OBJECT (UFO) буюу үл мэдэгдэх Нисдэг Биет (ҮМНБ) гэж Air Force ын ажилчид нэр өгсөн байна. Нисдэг тавагнууд үнэхээр бодит биетүүд үү? АНУ ын засгийн газар тийм гэж үзэж байгаагийн нэг илрэл нь Пентагон ҮМНБ тэй шууд холбоотой хоёр тушаал гаргасан явдал юм. Нэг тушаал нь JANAP 146 В, нөгөө нь CIRU1S (CIRUIS нь ҮМНБ ийн тухай мэдээлэл цуглуулах зааврын эхний үсэгнүүдээс бүтсэн үг. зох) нэрийн дор гарчээ. 1951 онд энэ тушаал гарах үед ҮМНБ ийн тухай ямар ч мэдээллийг хатуу нууцалдаг байлаа. Гэвч үүний дараахан хурандаа Милани мэдэгдэл хийж, "Зуу гаруй нисдэг биет ажиглагджээ" нэртэй өгүүлэл нийтлэгджээ. 1954 онд Пентагон дараагийн тушаалаа REGULATION 200 2 нэрээр гаргасан ба энэ тушаалд АНУ ын цэргийн хамгийн том албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Энэ тушаалд ҮМНБ ийн тухай тодорхой хэлсэн байдаг байна: ... ҮМНБ ийн зүгээс АНУ ын аюулгүй байдал, хамгаалах хүчинд заналхийлэх аюулд бүх аргаар саад хийх... гэжээ. REGULATION 200 2 ын 9 р бүлэгт : ... ҮМНБ ийн тухай мэдээлэл тарах ёсгуй, бух мэдээ НУУЦ гэж тэмдэглэгдсэн байх ёстой... гэсэн байна. Хоёр тушаал хоёулаа ҮМНБ ийн тухай мэдээлэл цуглуулах, дүгнэхийн сацуу олсон мэдээллийг маш нууцлах тухай байна. Тэгэхээр ард түмэн ҮМНБ ийн тухай тэр үед ямар мэдээлэл авч байсан бэ? 1954 оны зургаан сард Пентагоны хэвлэлийн төлөөлөгч ҮМНБ ийн тухай мэдээлэл сүүлийн үед багасч, оны эхний таван сард наян долоохон итгэж болохуйц гэрчийн мэдээлэл ирсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр өдөр нь Охайо мужийн Дайтон хотод агаарын орон зайн хамгаалалтын албаны даргын орлогч, хурандаа Жон О’Мара олны өмнө хийсэн мэдэгдэлдээ: ... Air Force долоо хоногт ҮМНБ ийн тухай 700 гаруй итгэж болох гэрчийн мэдээлэл авч байгаа нь урьд хожид үзэгдээгүй хамгийн их тоо юм... гэжээ. Air Force мэдээллээ нууцалж байх үед орон нутгийн зуу зуун сонингууд эхний нүүрэндээ оршин суугчдын тэнгэрт олж харсан үл мэдэгдэх биетүүдийн тухай нийтэлсээр л байлаа. 1956 оны 5 сарын 17 нд DALLAS TIMES HERALD сонинд “Дөрвөн тийрэлтэт онгоц Далласын тэнгэрт нисдэг тавагтай хөөцөлдөв” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Сонин мэдээллээ SF 97 тийрэлтэт дөрвөн онгоцыг удирдаж явсан байлдааны тэнгисийн цэргийн ангийн нисэгч, хошууч Чарльз Скарбругээс авчээ. Тэрээр бусад гурван нисэгчийн хамт арван зургаан нисдэг тавагны дунд орон, айсан нисэгчид гүйцэхийг хичээсэн ч хэдэн минутын дараа сураггүй болжээ. Илиноис мужийн JOLJET NEWS HERALD сонин тэр өдөр "Тавагнууд зочилж иржээ" гарчигийн дор хотын дээгүүр ниссэн мөнгөн тавагнуудыг харсан иргэдийн яриаг нийтэлжээ. Аляск, Африк, бүх АНУ ын өнцөг булан бүрээс иймэрхүү мэдээлэл тасралтгүй ирсээр л байлаа. Эдгээр бүх мэдээлэл агаарт нисч байсан үл мэдэгдэх биетийн тухай ганц л мэдээллийг агуулж байлаа. Тэр зүйл яг юу байсан бэ? 1954 онд АНУ ын төрийн албан хаагч Херман Оберт ҮМНБ ийг харь гарагийн гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэн хэлжээ. Иймэрхүү зүйлийг олон нийтэд мэдээлэх эрхгүй байсан ч тэрээр хэлж зүрхэлжээ. Британийн нисэх хүчний маршал, лорд Даунинг улсын маш нууцад орох эрхтэй, British Royal Air Force ын бүх нууц бичгүүдийг үзэх эрхтэй ганц хүн байв. Тэрээр 1954 онд нийтэд ". . . Нисдэг тавагнууд харь гарагийн нисдэг техник гэдэг нь маргаангүй тул тэр хэмжээнд харьцах, арга хэмжээ авах хэрэгтэй ... " гэж мэдэгджээ. Лорд Даунинг нисдэг тавагнуудын талаар үнэнээр нь ярих хэрэгтэй гэж үздэг цорын ганц хүн биш байв. 1952 оны долоо дугаар сард Вашингтоны агаарын бүсэд нисдэг таваг гарч ирсэний дараа Air Force ын жижүүр сандарсандаа "Тэднийг бууд" гэсэн тушаал байлдааны тийрэлтэт онгоцнуудад өгчээ. Энэ тушаал 1952 оны 7 сарын 26 ны үд дунд өгөгдсөн ба бүх АНУ ын нутаг даяар хүчинтэй байв. Альберт Эйнштейн тэргүүтэй нэрт эрдэмтэд бухимдан эсэргүүцэж, дэлхийн бүх ард түмний тусын тулд энэ тушаалыг хүчингүй болгохыг хүсчээ. Шалтгаан нь маш энгийн, хэрэв дэлхий рүү харь гарагийнхан ойртож ирвэл пуужин, нисэх онгоц мэтийн бүдүүлэг зэвсгийн эсрэг биеэ хамгаалах чадвартай байх нь мэдээж гэжээ. Буудах тушаал Цагаан ордны шууд тушаалаар тэр өдрийнхөө 17 цагаас өмнө хүчингүй болжээ. Орой нь Вашингтоны дээгүүр нисдэг тавагнууд хөөцөлдсөнийг нүдээр харсан гэрчүүдээс гадна радио локатор нотолжээ. Онгоцнууд тэднийг гүйцэхийг оролдсон ч нисдэг биетүүд амархан зугатаж байв. Нисгэгчид нэг ч буун дуу гаргалгүй эргэн ирж байлаа. ... Нисдэг тавагнууд бодит биетүүд үү? Вашингтоны тэнгэрт үл мэдэгдэх биетүүд хөөцөлдсөөр байсан ч Air Force хий харагдаж байгаа гэсэн байр сууриа хатуу баримталсаар л байлаа. Гэвч Air Force мөнхийн давтаж хэлдэг үгэндээ өөрөө итгэж байсан болов уу? 1953 оны арван хоёр дугаар сард хурандаа Д.М. Блэйкесли F 84 тийрэлтэт онгоцоор Японы зүүн хойд хэсэгт нисч яваад бүлэг гэрэлтсэн биет доор нь нисч явахыг анзаарчээ. Хурандаа Блэйкесли тэдэнд хамаг хурдаараа ойртохыг хичээжээ. Сүүлд энэ тухай ярихдаа гэрэлт биетүүд спирал пүрш маягийн цуваагаар маш өндөр хурдтай нисч байсан тул гүйцэж болохгүй байсан гэжээ. Air Force энэ удаад ч гэсэн хурандаа Блэйкеслийг хий зүйл харсан гэж мэдэгджээ. Гэвч байлдааны туршлагатай нисэгч нүдээр харсандаа огтхон ч эргэлзэхгүй байсныг яагаад ч сонирхолгүй өнгөрч боломгүй. Дэслэгч Дэвид Бригхам Р 51 онгоцоор нислэгийн төв рүү буцаж явав. Тэр ч гэсэн Японы зүүн хойд хэсэгт нисч явсан байна. 1952 оны 3 сарын 29 ний цэлмэг тэнгэртэй шөнө байлаа. Дэслэгч онгоцны доор тод гэрэлтсэн таваг хэлбэртэй биетийг олж харжээ. Жигд биш хурдтай нисч явсанаа агаарт дэслэгчийн онгоцыг ажиглах мэт зогсчээ. Тэгснээ гэнэт дээш хөөрчээ. Дэслэгч Бригхамын ард сууж байсан хоёр дахь нисгэгч бүх зүйлийг мөн л харсан бөгөөд дэслэгчийн мэдүүлгийг батлан гэрчилжээ. Хоёрын хоёр туршлагатай нисэгчид энэ удаад хоёулаа нэгэн зэрэг хий зүйл харсан гэж үү? Тэгвэл хий юм харж дэмийрсэнийхээ дараа асар үнэтэй, жолоодоход тийм ч хялбар биш нисэх онгоцоо жолоодох чадвараа алдаагүй байсныг яаж тайлбарлах вэ? Хурандаа Блэйкесли, дэслэгч Бригхам нарын мэдүүлэг нь агаарын орон зай ашиглагчдын хамгийн найдвартай хүмүүсийн мэдүүлэг юм. Байлдааны болон иргэний агаарын тээврийн нисэгчдийн иймэрхүү мэдүүлгүүд хэдэн зуугаараа байдаг ажээ. Эдгээр нисэгчдийн нэг нь ч "түр зуур ухаан самуурсны төлөө" нисэх эрхээ хасуулаагүй байна. Энэ бүх тохиолдлууд нууц баримтанд тооцогдож байсан учир ард түмэн юу ч олж мэдэж чадаагүй ажээ. Нисдэг таваг анх харагдсан 1947 оноос Вашингтоны дээгүүр сүрэг ҮМНБ сэлгүүцэн явсан 1952 оны долоо дугаар cap хүртэл хэн ч нууц мэдээллийн хаалтыг нэвтлэх гэж оролдсонгүй. 1952 оны 7 сарын 26 ны буудах тушаалын дараа ҮМНБ ийн талаар маш их ярьж бичдэг болжээ. 1952 оны 7 сарыи 20 26 ны өдрүүдэд Вашингтоны дээгүүр бараг дөчин ҮМНБ нисэж, энэ тухай яаж ч нууж хаах аргагүй болсон бөгөөд бүх сонин сэтгүүлд бичиж, радио телевизээр ярьжээ. Гэвч мэдээллийг нууцлах арга хэмжээ дахин авчээ. Иргэний агаарын тээврийн байгууллагын архивт тэмдэглэснээр, 1952 оны 8 сарын 13 нд Вашингтон хотын нисэх буудлын дээгүүр арван зургаан километр өргөнтэй агаарын талбайд эхлээд хорь, гуч, дараа нь нэмэгдсээр нийт жаран найман ҮМНБ гурван цагийн турш эргэлджээ. Эдгээр бүлэг нисдэг тавагны тоо тэр үе хүртэл харагдсан нисдэг тавагны нийт тооноос хэтэрч байсан ч энэ явдлын тухай нэг ч үг ил гарсангүй өнгөрчээ. Энэ тухай анхны мэдээ 1954 онд ҮМНБ ийн тухай хэвлэгдсэн мэдээлэлд бичигдсэн ч энэ материал зөвхөн төрийн дээд байгууллагад зориулагдсан байжээ. Тэр үед ҮМНБ ийн тухай мэдээллийг маш нууцалдаг байсан тухай ганц жишээ хэлэхэд 1953 оны 10 сарын 19 нд шөнө дундаас арван минут өнгөрч байхад Филадельфигээс хөөрсөн DC 6 иргэний агаарын тээврийн онгоц далайн түвшнээс дээш 8000 километр өндөрт Вашингтон зүглэн нисч явжээ. Нисэгч нислэгийн төвд байрлалаа илтгэн, Коновиго далан өнгөрч яваагаа мэдэгдээд, газардах цагаа хэлжээ. Үүний дараа микрофоноо тавиад, нисэх буудлаас өгдөг ердийн зааврыг хүлээжээ. Гучхан секундын дараа таваг хэлбэрийн гэрэлтсэн нисдэг биет үүлэн дундаас гэнэт гарч ирэн, эгц урдаас нь нисч мөргөлдөх гэж байгааг анзаарчээ. DC 6 хөлгийн нисэгч тэр дор нь анхааруулгын дохионы гэрлээ асаажээ. Таваг нүд гялбуулсан хурц гэрлээр дохио өгч, хөлгийн нисэгчийн бүхээгийг гэрэлтүүлсэн байна. Хурц гэрэлд гялбасан нисэгч хэдхэн мөч юу ч харахгүй болсоноос онгоц хамаг хурдаараа унаж эхлэв. Осол гаргах шахсан нисдэг биет шалмаг бултан, зайлж алга болжээ. DC 6 өндрөө алдаж, нислэгийн 3000 километрийн өндөрт очжээ. Зорчигчид уналтын үед суудлаасаа сугарч, суудал хоорондын зайд чихэгджээ. Онгоц гэнэт чиглэлээ өөрчилсөн нь тэднийг гэнэдүүлэн цочоосон байна. Нисэгч нисэх буудалтай холбоо барьж, гэмтсэн зорчигчдод эмнэлгийн тусламж хүссэн ба азаар хүнд гэмтсэн хүн байхгүй байжээ. Голдуу энд тэндээ хөхөрч хавдсан хүн л их байлаа. DC 6 онгоц ҮМНБ тэй таарсан тухай анх WASHINGTON POST сонин мэдээлсэн ч оройн мэдээнд энэ тухай огт дурдаагүй байна. Ийм дуулиант мэдээг ямар ч сонин хэвлээгүй, радио телевизээр яриагүй байна. Яагаад ингэтлээ нууцалж байна вэ? Ямар шалтгаан байна вэ? Мэдээллийн хамгийн том гурван агентлаг болох United Press, International News Service, Associated Press үхсэн мэт чимээгүй байлаа. Эдгээр байгууллагууд чимээгүй байна гэдэг нь мэдээлэл маш нууц, нийтэд тарах ёсгүй гэсэн үг юм. Тэд хоорондоо маш их өрсөлддөг байсан тул иймэрхүү асуудалд болгоомжтой хандахгүй бол болохгүй ажээ. Энэ гурав гурвуулаа засгийн газарт, ялангуяа Пентагонд тэдний гарт янз бүрийн сувгаар орж ирсэн маш чухал нууц мэдээллийг дамжуулдаг байжээ. Хамтарч ажиллахаас татгалзсан болон засгийн газар нууцлахыг оролдож буй мэдээллийг нийтэлсэн агентлаг нь мэдээллийн хавчилт дарамтанд орох тул өрсөлдөгч нь тэр дороо түүний дээр гарна гэсэн үг юм. Хэрэв DC 6 онгоцонд тохиолдсон явдлын талаар арми чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн бол маш энгийн хоёр алхам хийхэд л хангалттай. Нэгд, ҮМНБ ийн тухай яриаг утгагүй зүйл хэмээн зарлаж, хэвлэлийнхэн тоть мэт түүнийг нь давтах, нөгөө нь, гол гурван агентлагийн удирдлагатай албан бус уулзалт хийж, тэдэнд яриан завсар хэрэв та нар нисдэг тавагны тухай мартвал илүү сонирхолтой мэдээллийг бид өгч болно. . . г. м зүйл хэлэхэд л болдог байна. Иймэрхүү аргыг 1952 онд Вашингтоны дээгүүр ниссэн сүрэг ҮМНБ ийн нислэгийн дараа хэрэглэсэн гэдэг нь энэ тухай хэвлэлээр огт дурсагдаагүйгээс харагдах ба ганц Air Force л улиг болсон утгагүй яриа мэтийн зүйлээ яриад өнгөрчээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл бүрийг ингэж хянах нь боломжгүй бөгөөд нэгдсэн улсын муж бүрт гардаг олон зуун сонин сэтгүүлийг ямар ч эрсдэлгүйгээр чимээгүй байлгаж хэн ч чадахгүй билээ. Зуу зуун радио телевизийг нэг зэрэг дуугай болгон амыг нь барьж хэн чадах вэ? Хэн ч чадахгүй гэдгийг нь орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд ҮМНБ харсан гэрчүүдийн яриаг байнга мэдээлж байснаар тайлбарлах байх. Орон нутгийн сонинд гарсан ҮМНБ ийн тухай мэдээг зарим томхон сонин хааяа нийтэлдэг байжээ. Өнөөдөр ҮМНБ хий үзэгдэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. ҮМНБ дэлхийн бүх улсын нутаг дэвсгэрт үзэгдэж, зөвхөн энэхүү бодит байдалд үндэслэгдэн бүх нууцыг тайлах зорилготой хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр биетүүдийг итгэж болох гэрчүүд бусад улсад ч гэсэн харсан ба эдгээр биетүүдийн зургийг авч, одон орон судлалын дурангаар харж, цэргийн радарын дэлгэцэнд хүртэл харагдсан байтал Air Force ҮМНБ ийн тухай мэдээжийн баримтыг үгүйсгэсэн хэвээр байна. Цэргийн тийрэлтэт онгоцнууд үнэхээр ҮМНБ ийг дагасан байтал Air Force яагаад энэ тухай бүх мэдээллийг нууцлахыг оролдсоор байна вэ? Энэ байр суурь нь өнөөдөр ч ойлгомжгүй нууцлаг хэвээр байна. ҮМНБ ийн гарал үүсэл юу вә? Доктор Оберт болон бусад эрдэмтэд газрын татах хүчийг давж чадсан уу? Харь гарагийнхан, өөр нарны аймгийнхны түр буудаллах нисэх буудал нь манай дэлхий болсон гэж үзэж болох уу? Сүүлийн үед саран дээр гялалзах болсон хачирхалтай гэрэл ҮМНБ тэй холбоотой юу? ҮМНБ ийн нууцыг тайлах баримт зарим улсын нууц архивт байж болох юм. Тэр НУУЦ, хэрэв үнэхээр л байдаг юм бол өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ л байна. Эцэст нь, Пентагоны бүх нууцыг мэдэх, солонгосын дайны ахмад дайчин, генерал Дуглас МакАртурын хэлсэн үгээр төгсгөе: ... Дэлхийн ард түмэн эвсэж нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мөргөлдөөнд хүрч дайны уур амьсгал бий болбол энэ нь гараг хоорондын дайн болно гэсэн үг… Энэ үгийг генерал 1955 оны 12 сарын 7 нд хэлжээ.
  3. Тайлагдашгүй зүйл бүхэн ямагт олны сонирхлыг татдаг. Харь гарагийнхны асуудал ч хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Yл ойлгогдох нууцаас хуваалцахыг хүсвэл доорхи материалыг заавал уншаарай. Агаарын цэргийнхний “тайлагдаагүй хэрэг” 1952 оны долдугаар сарын 14 нд агаарын тээврийн "ПанАм" нийгэмлэгийн ДЦ 4 зорчигч тээврийн нисэх онгоцны багийнхан Нью Иоркоос Миами хүртэл нислэг хийжээ. Онгоц 8000 метрийн өндөрт нисч явсан байна. Гэтэл Виржиниа мужийн Норфольк хотын орчимд онгоцны дэргэд гэрэл улайран харагджээ. Удалгүй гэрэл ойртоход улаан нисэх биетээс зургаан ширхэг гал цацарч байв. Нисдэг тавагнууд галуун цуваагаар 30 метрийн голчтой нисэх нь харагдсан байна. Тэдгээр хөлөг онгоц зорчигч тээврийн онгоцны харалдаа нисч байгаад гэнэт гэрэл нь суларч, хажуу тийшээ эргэн нисчээ. Тухайн үед агаарын цэргийнхэн судалгаа хийсэн боловч дээрх нисдэг биетийн талаар ул мөр үлдээгүй байна. Энэхүү адал явдлын тухай баримт агаарын "тайлагдаагүй хэрэг" гэсэн тодотголтойгоор хадгалагддаг байна. Нүд нь гэрэлтсэн тод ягаан өнгөтэй адлаа цөцгийгүй байжээ 1976 оны хоёрдугаар сарын нэгэн орой Жойсе Бовлес хөрш Тед Праттын хамт Английн Чилкомб тосгонд амьдардаг хадмууд дээрээ очсон хүүгээ авчрахаар давхиж явжээ. Гэнэт машин нь доргин чичирснээ замын хажуугийн борооны ус зайлуулах жижиг шуудуун дээгүүр харайн гарч, мотор болон машиных нь бүх гэрэл унтарчээ. Шинэ машин худалдаж аваад удаагүй байсан тул мотор, гэрэл нь шалтгаангүйгээр гэнэт унтарсанд ихэд гайхсан аж. Гэтэл Бовлес, Пратт. хоёр тэднээс холгүй засмал замын дээр нэгэн навчин тамхи хэлбэртэй гэрэлтсэн онгоц аажим хөвөн явахыг харжээ. Тэр онгоцны хажуугийн цонхоор гурван хүн шил шилээ харан суусан байв. Удалгүй тэр ер, бусын зорчигчдын нэг нь онгоцноосоо бууж ойртон иржээ. Тэрхүү хүн дүрстэй амьтан мөнгөлөг өнгөтэй биеийн тамирын хувцас мэт зүйл өмссөн байж. Түүний нүд гэрэлтсэн тод ягаан өнгөтэй атлаа цөцгийгүй байсан аж. Тэр машиных нь хянах самбарыг ихэд сонирхон ажиглахад мотор, гэрэл нь ассан байна. Дараа нь хүн дүрстэй амьтан Болон навчин тамхи хэлбэртэй онгоц агаарт уусан хурдан алга болжээ. Утаан дотроос тодорсон Христийн дүр 1986 оны нэгдүгээр сарын 28 ны өдөр сансрын хөлөг Челенжер хөөрөх талбайгаас холгүй дэлбэрч сүйрсэн. Хөлгийн бүрэлдэхүүнд Америкийн долоон сансрын нисэгч байсны нэг нь багш эмэгтэй байжээ.Энэхүү эмгэнэлт явдлыг нүдээрээ үзэж, бичлэг хийсэн Деби Халл гэх нэгэн эмэгтэй гамшгийн учрыг олох оролдлого хийж байв. Тэрбээр телевизийн дэлгэц дээр гарах гамшигт үйл явдлыг харж суутал гэнэт нэгэн үл ойлгогдох зураг тодорчээ. Кеннедийн сансрын төвийн мэргэжилтнүүдийг гайхалд оруулсан тэр зүйл нь сансрын хөлгийн дэлбэрсэн их утаан дотроос тодорсон Христосын дүр байжээ. Маргааш нь нөхрийнхөө хамт өнөөх зургаа Кеннедийн сансрын төвд аваачиж, мэргэжилтнүүдэд үзүүлсэн байна. Деби Халл дээрх сүйрлийг бурхны тааллаар болсон гэдэгт итгэдэг байна. Харь гарагийн хүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юу? Виржиниа мужийн Александриа хотын иргэн Ларри Бриант 1983 оны зун АНУ ын Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яам, Арми болон Агаарын цэргийн удирдах газар, үндэсний аюулгүй байдлыг хангах газар, Холбооны мөрдөн байцаах газрыг шүүхэд өгчээ. 1950 онд Нью Мексикогийн цөлд унасан өөр ертөнцийн сансрын хөлгийн талаархи мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулсан. АНУ ийн Агаарын цэргийнхэн дээрх хөлгийн нэг гишүүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юм гэж тэрбээр мэдэгдсэн байна. Холбооны мөрдөн байцаах газрын нэгэн баримт бичгийг дээрх хүний гомдлын мэдүүлэгт хавсаргажээ. Агаарын цэргийн нэгэн шинжээч, "АНУ ын Цэргийн яамны Нью Мексико дахь асар том радарын төхөөрөмжийн айролцоо гурван нисдэг таваг олсон. Тэрхүү сансрын хөлгүүдийн удирдах төхөөрөмж нь дээрх радарын хүчирхэг байгууламжийн нөлөөгөөр гэмтэж унасан бололтой" гэжээ. Мөн тэрхүү сансрын хөлгүүд дугуй таваг хэлбэртэй, төв хэсэгтээ өндөрлөг, арван таван метр орчим голчтой байсан аж. Сансрын хөлгийн нисэгчид нь метр орчим өндөртэй, хүн дүрстэй, цагаан металлаар хийсэн хувцастай байсан байна. Бриан, тэрхүү хүн дүрст сансрын нисэгч одоо хүртэл амьд, ямар нэг гэмт хэргийн бүрдэлгүй байхад нь хорьж байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал гэжээ. Иймээс АНУ ын засгийн газар дээрх өөр ертөнцмйн сансрын нисэгчийг чөлөөлөх, эсвэл түүний шарилыг олон түмнээс нууцлахгүй байхыг шаардсан байна. Ийнхүү тэрбээр Нисдэг тавагны тухай асар олон мэдээллийг нууцлан буй АНУ ын засгийн газрын эсрэг ганцаараа тэмцсэн боловч амжилтад хурээгүй юм. Хөлөг онгоцны доороос бамбар шатах мэт их гэрэл гарав Манай эриний дөрөвдүгээр зууны үеийн Ромын эзэнт улсын түүхийг бичсэнт "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны үл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зүгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хөлөг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хүмүүс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхүү таваг хэлбэртэй зүйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд түүний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хүртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зөвхөн нэг нь юм.
  4. SS Cotopaxi хөлөг онгоц Карибын тэнгисийн эргийн хамгаалалтынхан үл мэдэгдэх нэгэн хөлөг илрүүлжээ. Мэрэгжилтнүүд удтал судалсны эцэст энэ нь 1926 оны арванхоёрдугаар сард сураггүй алга болсон америкийн худалдааны SS Cotopaxi гэдэг хөлөг болохыг тогтоосон байна. Энэхүү хөлөг нь 2351 тонн жинтэй ажээ. Энэ хөлгийг Кубын засгийн газар бүр 2015 оны тавдугаар сарын 10 нд анх илрүүлсэн юм байна. Энэ хөлөг кубын эргийн хориотой бүсэд гэнэт орж ирэхэд багийнхантай нь холбоо тогтоох гэж оролдсон ч ямар ч хариу өгөөгүй гэнэ. Нэгэнт хил зөрчөөд орж ирсэн болохоор онгоцон дээр хилчид гарч шалгаж үзэхэд хэн ч байсангүй, харин хөлгийн ахмад Майер гэгчийн тэмдэглэл олдсоноор өнгөрсөн зууны 1918 онд америкийн хөлөг онгоцны Clinchfield Navigation Company компанийн үйлдвэрлэсэн хөлөг болохыг мэдсэн байна. Хөлөг дээр хэн ч байгаагүй ч хөлгийн засал, эд зүйл нь үнэхээр 100 аад жилийн өмнөхийг санагдуулж байсан гэнэ. "SS Cotopaxi” хөлөг 1925 оны арваннэгдүгээр сарын 29 нд Өмнөд Каролины Чарльстон боомтоос нүүрс ачиж гараад Кубын нийслэл Гваанаг чиглэж явсан ч арванхоёрдугаар сарын 1 нд аюулын дохио илгээсэн юм байна. Хөлгийн их бие эвдрэн, хашлагыг даван ус орж байна хэмээн хөлгийн ахмад ойр байгаа хөлгүүдэд мэдээ дамжуулжээ. Ингээд тун удалгүй холбоо тасарсан байна. Сураггүй болсон хөлгийг нэг сарын турш эрж хайгаад арванхоёрдугаар сарын 31 гэхэд хөлгийг алга болсонд тооцоод өнөө хүртэл түүнийг Бермудын гурвалжны ээлжит золиосын бүртгэлд оруулсаар иржээ. 90 жил далайд эзэнгүй хөвж явсан энэ хөлгийн нууцыг тайлахаар мөрдөн шалгаж ажиллаж байна гэж Кубын Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч генерал Абелардо Коломе мэдэгдсэн байна. Одоогоор энэхүү хөлөг нь говийн цөлд байрлаж байгаа юм байна.
  5. АНУ ын Невада мужид орших 51 р бүс гэх хаалттай нууцлаг ертөнцийн тухай хүмүүс янз бүрийн таамаг онол дэвшлүүлж тэнд болж байгаа үйл явдлыг олон нийтэд ил болгохыг шаарддаг.Засгийн газрын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд нь ч тэнд болж байгаа үйл явдлыг мэдэх эрхгүй гэхээр хэр зэрэг өндөр нууцлалтай хаалттай байдаг нь харагдаж байна.51 р бүсийн тухай олон нийтэд ил болсон мэдээллүүд зөвхөн тэнд шинэ загварын байлдааны онгоц бүтээгдсэн эсвэл U 2 тагнуулын онгоцны амжилттай болсон туршилтуудын талаархи мэдээллүүд багтдаг. Хамгийн сонирхолтой нь АНУ засгийн газар 51 р бүсийг байдаггүй гэж хүмүүст тайлбарладаг бол ОХУ ын сансраас авсан зургууд үүнийг няцааж байдаг гэдгийг нь нотолсон юм. Уфологич нар 51 р бүсийн тухай олон тооны нууц материалуудыг олон нийтэд ил болгосон байдаг.Эдгээр нууц материалуудад багтсан зарим сонирхолтой баримтуудыг бид та бүхэнд хүргэж байна. 1. 1955 онд АНУ ын ерөнхийлөгч Дуайт Айзэнхоуверийн тушаалаар Грүүм лейк үйлдвэрийг тагнуулын албанд шилжүүлж "Project Aquatone" төслийн дор тус бүс нутагт U 2 тагнуулын онгоц бүтээх ажлыг эхлүүлсэн байдаг. 2. A 12 OXCART онгоцыг 51 р бүсэд турших шийдвэр гарах үед тэнд 8500 фүүт газар барих хэрэгтэй болжээ.Тэд онгоцны замыг барихын тулд заавал шөнө ажиллах хэрэгтэй болсон байна.Учир нь тэд 51 р бүсэд ийм зүйл хийж байгааг хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй байна. 3. Хүн анх саран дээр буусан явдлыг саран дээр биш харин 51 р бүсэд тусгайлан бэлдсэн объект дотор Наса ын ажилчдын удирлага дор хийгдсэн гэсэн ам дамжсан яриа байдаг. 4. 51 р бүсэд ямар нэгэн эдийн засгийн хямрал нөлөөлдөггүй. Тэнд нийтдээ 1600 2000 цэргийн хүн бааз дотор ажиллаж амьдардаг бол 200 300 эрдэмтэд газар доорхи тусгай хэсэгт ажилладаг байна. 5. 1950 аас 1960 оны үед харагдсан ихэнх үл мэдэгдэх нисдэг биетүүд нь 51 р бүсээс хөөрсөн U 2 тагнуулын онгоц байв.Хүмүүс урьд өмнө нь ийм онгоц харж байгаагүй учраас тэд үүнийг ҮМНБ гэж андуурч байжээ. 6. A 12 OXCART онгоц цагт 2200 мил газар туулах чадвартай байдаг. Ийм асар хурдтай нисэж чадах онгоцыг хэрхэн бүтсэнийг зөвхөн 51 р бүсийн ажилчид өөрсдөө л мэднэ. 7. 1963 онд А 12 OXCART онгоц анх удаа сүйрэх үед онгоцны нисэгч байсан Кен Коллинс сүйрхээс өмнө амжиж онгоцноос гарч шүхрээр буужээ. Түүнийг газардахыг харсан нутгийн 3 хүн Коллинс дээр ирээд онгоц нь хаана сүйрсэнийг зааж өгөхийг хүссэн байна. Гэвч Коллинс 51 р бүсэд бүтээгдсэн нууцлаг онгоцоо үзүүлэхгүйн тулд тэр 3 хүнд онгоцонд цөмийн бөмбөг ачиж явсан ойртох аюултай гэж худлаа хэлэн ойртуулаагүй байна. 8. Роусвэллд сүйрсэн харь гаригийн хөлөг онгоцны их бие болон дотроос нь олдсон 5 жижиг биетэй харь гаригийн хүн 51 р бүсийн газар доорхи нууц баазад хадгалагдаж байгааг тэтгэвэртээ гарсан 51 р бүсийн ажилчин 1983 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг. 9. 51 р бүсийн ажилчид маш өндөр нууцлалд ажилладаг бөгөөд тэднийг тагнуулын ажилчид давхар мөрдөж байдаг хэрэв тэд 51 р бүсийн тухай гадагшаа ямар нэгэн мэдээлэл гаргах юм бол амиа алдана. 10. Өндөр харуул хамгаалалттай уг бүсэд ямар ч гадны биет нэвтрэх хориотой бөгөөд ямар ч сануулга өгөхгүйгээр тэд устгах эрхтэй байдаг. Тус мужийн иргэд шөнө дунд тэнгэрт үл мэдэгдэх гэрлүүд 51 р бүсийн зүг явж байгааг олж хардаг боловч тэд үүнийг юу вэ гэдгийг мэддэггүй. Тэдний хэлбэр дүрс хоорондоо адилгүй урт гонзгой зуйван мөн түгээмэл харагдах болсон гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд хүртэл тус бүс нутагт их харагддаг байна.
  6. Нийслэлийн төв хэсэг байрлах Хангай зочид буудлын барилга олон олны турш ашиглагдаагүй. Тус буудлын манаач нар нь ээлж дараалан солигдон зарим нь галзуурч нөгөө хэсэг нь амиа хорлосон тухай яриа олны дунд түгсэн байдаг. “Хангай” зочид буудлын талаар баримт хайж үзвэл: Нийслэлийн төвд, А бүсэд хэрнээ Хангай зочид буудлыг газрын наймаачид болон олигархууд тоолгүй тойрч 23 жил өнгөрчээ. ”Буян” компанийн захиарл Б.Жаргалсайхан энэ барилгын эзэн гэнэ. Тэр зочид буудлыг долоон удаа зарах гээд бүтэлгүйтэж байсан гэнэ. 1984 онд уг буудалд анхны хүн амины хэрэг гарчээ. Нэгдүгээр сарын 2 ны шөнийн 05 цагийн үед нүцгэн бүсгүй өрөөндөө нас барж байжээ. Түүний үхэлд хүргэх шалтгаан нь 11 давхарт байрлаж байсан Чехийн мэргэжилтнүүд гэсэн таамаглал гарч байжээ. Жилийн дараа мөн зочид буудлын 10 давхрын тагтан дээр нэгэн бүсгүй нас баржээ. Түүний үхлийн шалтгаан учир битүүлэг байсан учир удалгүй хэргийг хаажээ. Тухайн үед сэргийлэхэд иргэд хачин жигтэй гэмээр мэдээлэл өгч байж. Долдугаар гуанзтай залгаа байрны оршин суугчид “Нүцгэн эмэгтэй тагт дамжин гүйж, мөн дүүжлүүлж үхсэн эмэгтэй унтлагын хувцастай үүр шөнийн заагаар үзэгддэг тухай хэмээнярьж эхэлжээ. Үүний дараа зочид буудлыг сүнстэй гэнэ гэсэн яриа газар авчээ. 2000 2012 онд тус буудалд 20 гаруй хүн амь насаа алдсан гэж иргэд ярьдаг байна. 2006 онд буудлын манаач Д шатаж нас баржээ. Үүнээс хойш уг буудлын манаачаар ажилласан хэд хэдэн хүн золгүй байдлаар амиа алдсан, зарим нь галзуурч шархадны эмнэлгийг зорьсон гэсэн мэдээлэл байдаг аж. Шархадны эмнэлгийн Хурцын тасагт эмчлүүлсэн буудлын манаач Х гэх иргэний гэргий Ө хэмээх эмэгтэй ийм зүйл ярьдаг байна. “Хэдэн жилийн өмнө орон гэргүй 11 14 насны 6 хүү, 2 охин гуйсаар байгаад буудлын балгасанд хоносон гэнэ.. Шөнө дунд тэнэмэл жаалууд уйлсаар манаачын амбаарт ороод иржээ. Хүүхдүүдийн нэг нь зургаан давхрын цонхоор гэнэт үсэрчихсэн аж. Хэрэг намжиж байхад манаач Х буудлын таван давхраас улалзсан гал манарч утаа олгойдож байхыг хараад тэр даруй гүйсээр таван давхарт гарахад тэнд нөгөө нас барсан тэнэмэл жаал “хар саваа” шараад сууж байна гэнэ. Түүнийг хараад Х шоконд орж галзуурсан талаар тэр өгүүлдэг гэнэ. Хангай буудлыг худалдаж авахаар бизнесмэнүүд лам, бөө залж асуухад “Энэ бол хараал шингэсэн газар. Өөрийн чинь болон гэр бүлийнхний амийг авах газар, боль! гэж зөвлөдөг гэнэ. Тиймээс ч Хангай зочид буудал олон жилийн турш Улаанбаатарын төв гудамжинд балгас болоод байж байгаа бололтой. Эх сурвалж updown.mn
  7. 1. Сүнснүүд таны анхааралыг татахыг оролддог 2. Сүнснүүдэд цаг хугацаа гэж байдаггүй 3. Сүнснүүд өөрсдийгөө үхсэн гэдгийг мэддэггүй. Тэд яг л өөрсдийгөө хар дарсан зүүдэнд гацсан юм шигээр боддог. 4. Сүнснүүд янз бүрийн байдлаар бидэндтэй холбогддог. Ихэвчлэн зүүдээр дамжуулж бидэндтэй харьцдаг бөгөөд өөр бусад зүйлс болох бичиг, дүүжмэг болон зөн гэх мэт маш олон зүйлсээр бидэнд өөр ертөнцөөс дохио өгдөг байна. Сүнс судалдаг бас тэднийг ангуучилдаг хүмүүсийн хамгийн их өргөнөөр хэрэглэдэг зүйл нь EVP юм. Үүгээр дамжуулж сүнсний мэдээлэлийг дамжуулж авч болдог байна. 5. Сүнснүүд заримдаа маш сахилгагүй байдаг /хорон санаатай болох/ бас тэд үргэлж сониуч байдаг. 6. Сүнснүүд аливаа үнэрийг бүрэн мэдэрч байдаг. Тэд ихэвчлэн тодорхой үнэрэнд татагдаж байдаг. 7. Сүнснүүд шөнө илүү их идэвхтэй болдог. 8. Сүнснүүд янз бүрээр харагддаг. Тэд манан, хар сүүдэр мөн агаарт бүдэгхэн байдаг ба ихэвчлэн сараачсан мэт гэрэл шиг харагдах нь хамгийн түгээмэл байдаг. Бүтэн бие буюу маш тод харагдах нь боломжтой ч магадлал бага тул ховор байдаг. 9. Хүмүүс гэртээ ганцаараа нам гүм байх үедээ сүнснүүдийг мэдрэх магадлал илүү байдаг байна. 10. Сүнснүүд ихэвчлэн хүүхэд болон залуу наснийханы эргэн тойронд их хэмжээгээрээ байдаг. Учир нь залуу хүмүүсийн энергийн хүч илүү өндөр байдаг байна. 11. Сүнснүүд нь амьдралынхаа дурсамж болон сэтгэл хөдлөлөө хадгалсан байдаг гэнэ. Хамгийн их санаж хадгалагдсан зүйлс нь үхэхийнхээ өмнөх болсон үйл хөдлөл болон сэтгэл хөдлөл байдаг. 12. Зарим сүнснүүд дэлхий дээр буюу бидэнтэй зэрэгцэн оршихыг сонгосон байдаг. 13. Сүнснүүд хувь хүний зан араншингаа хадгалсан байдаг. 14. Амьтад болон хүүхдүүд хамгийн их сүнсийг харах магадлал илүү өндөр байдаг. 15. Амьтадын сүнснүүд ч гэсэн хоргоддог. 16. Сүнснүүд тусархаг 17. Сүнснүүд нь өөрийн гэр бүлийнхээ хамгаалдаг. 18. Сүнснүүд хүмүүстэй ярих гэж оролддог гэхдээ далд ертөнцтэй холбогдож чаддагүй хүмүүс тэднийг сонсох нь битгий хэл харж чаддаггүй. 19. Сүнснүүд уйдсан бол тэд асуудал үүсгэж хүмүүсийг айлгаж эхэлдэг. 20. Сүнснүүд байгаа байршилаасаа өөр газарт өөрсдийгөө шилүүлж чаддаг гэнэ.
  8. Монголд ид шидтэй буюу далдын хүчтэй хүмүүс мэр сэр байдаг гэж бид сонин эсвэл сэтгүүл дээрээс уншиж байсан билээ. Нэгэн хүн Монголд байдаг шидтэй хүний тухай ийнхүү ярьсаныг сонирхуулж байна. За тэгвэл тэр жинхэнэ шидтэнийхээ тухай ярь даа? – Би энэ жил 75 настай. Бага хүүхэд байхдаа тэр их хүнийг харж байсан юм. Гэхдээ би сайн санагдаггүй л дээ. Тэр хүн манай авга талын төрөл юм л даа. Логшар гэдэг сонин нэртэй өвгөн байсан. Энэ тухай аав маань сайн мэддэг байсан болохоор надад ярьж өгсөн юм. Логшар бол Засагт хан аймгаас уг сурвалжтай хүрээ хүн байжээ. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар цэрэгт татагдаж алба хаажээ. Энэ үеэрээ Богд уулын баруун хойд суганд гэсэн байх аа, айлд очихоор даргатайгаа явж байгаад аянганд ниргүүлсэн байдаг юм. Даргаасаа 50 иад метр зайнд л бие засаад зогсож байсан юм байх. Хиншүү ханхлаад л явчихсан гэдэг. Гутал хувцас, бүр буу нь хүртэл түлэгдсэн байхад мань эр амьд үлджээ. Айлд авааччихсан хүмүүс шаваад л их зовлонтой байж л дээ. Мань эр залхсандаа “Эд нарт харагдахгүй болчихдог болоосой” хэмээн бодож хэвттэл хүмүүс таг чиг болчих юм гэнэ. Тэгснээ л “Нөгөөх чинь хааччих ваа?” гэцгээж эхэлжээ. “Энэ хүмүүс чинь хэвтэж байгаа хүн яахаараа харахаа больчихов оо?” гэж бодоод “Би хэвтэж л байна ш дээ” гээд гэрийн эзэнд гараа хүргэтэл нөгөөх нь ухаан алдаад уначихсан гэдэг. Мань эр ч “Би харагдаж л байна ш дээ” гээд бодтол хүмүүс “Хүүш, энэ хэвтэж байна ш дээ” гэж дуу алдсан гэдэг. Логшар гуай ч их гайхсан нь ойлгомжтой. Тэгээд даргаасаа энэ тухай асууж л дээ. Дарга нь ч түүний гэнэтхэн алга болсныг ярьсан юм байх. Тэр оройгоо бие нь илааршин хөл дээрээ босон гарахдаа энэ явдлыг туршаад үзэхээр шийджээ. Тэгээд л алга болно гээд л ухаан бодлоо төвлөрүүлснээр хэсэг хугацаа өнгөрч. Өөрөө өөртөө харагдаад байсан болохоор алга болсон эсэхээ сайн мэдэхгүй байлаа. Гэтэл хажуу айлаас нэгэн залуухан хүүхэн гараад бие засахаар явлаа гэнэ шүү. Залуу байсан болохоор ч тэр үү, саваагүйтэхээр шийдээд араас нь сэмхэн дагажээ. Хүүхэн ч ойролцоох жалганд ороод өмдөө шувтлаад суулаа гэнэ. Сэмхэн алхаад өмнө нь очоод зогссон чинь ер ажрах шинжгүй элсэн дээр хуруугаараа юм зурсан шиг сууна гэнэ шүү. Нэгэнт харагдахгүй байна гэдэгтээ итгэсэн Логшар гуай бегсийг нь илээд авчээ (инээв). Нөгөөх нь огло үсрэн боссоноо ийш тийшээ харан гайхаж байснаа буцаад суужээ. Ингэж л гэнэтхэн ийм шидтэй болсноо мэдсэн гэдэг. Үүнийгээ ил гаргаж олонд зарласан уу? – Тэр үед чинь ийм юм ярьвал толгойгүй болно шүү дээ. Дарга нь нэгэнт харчихсан учраас хэлчих байх гэж айжээ. Тэгээд даргадаа “Та энэ явдлыг хэнд ч бүү хэлээрэй!” хэмээн нухацтайхан хэлсэн гэдэг. Нөгөөх нь яахав ховсонд автчихгүй юу. Яг л хэлэх гэхээр гар, хөл, хэл нь татчихдаг болсон гэдэг. Тэгээд түүнтэй тааралдчихаараа нүд нь эргэлдээд л хачин болдог байсан гэнэ лээ (инээв). Энэ ид шидээ ашиглаж байсан болов уу? – Манай өвгөн их сэргэлэн хүн байсан юм шиг байна лээ. Архи их уудаг байж л дээ. Архи хулгайлаад уучихдаг байсан гэсэн. За тэгээд охид, хүүхнүүдийг оролдох гээд их л ашиглаж саваагүйтдэг байсан юм билээ. Мөн энэ шидээ ашиглаж амиа аварсан түүхтэй. Тэр явдлыг нь ярьвал сонин байх болов уу? – 1930 аад оны дундуур тайж угсаатай хүний хүүхэд баян тарган гээд баривчлах болсон юм байх. Дотоод яамны хүнийг ирэхэд нүдэн дээр нь алга болж байсан гэдэг. Цаадахь нь цаагуураа шүтлэгтэй байсан юм уу, 40 н он хүртэл хөөцөлдөөд хаясан гэдэг. Үүнийхээ нууцыг аавд чинь хэлж байсан болов уу? – Өөрөө сайн тайлбарлаж чаддаггүй байсан гэсэн. Үхэхдээ хүртэл алга болон тоглож байсан гэдэг. Одоо үр удам нь бий уу? – Байлгүй яахав. Үр удам нь сайн явж байна. Тэр ид шид нь даанч удамшсангүй дээ.
  9. УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн тарнийг унших нь маш сайн. Гэхдээ энэ тарнийг уншихын сацуу утгыг нь бодох хэрэгтэй. Учир нь энэ зургаан үеийн утга нь их өргөн бөгөөд агуу юм. Эхний УМ гэдэг нь А,У,М гэсэн гурван үсгээс бүрдсэн. Эдгээр нь уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурханы ариун лагшин, зарлиг таалалд хувиргалыг илэрхийлж байгаа юм. Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу, эсвэл тэд огт тусдаа юмуу? Бүх бурхад бидэн шиг хүмүүс байсан бөгөөд өөрсдийн зам мөрийг дагаснаар гэгээрсэн байдаг. Бурханы шашинд хүн анхнаасаа алдаа гаргадаггүй, сайн сайхан байдаг гэж батлаагүй. Ариун лагшин зарлиг таалал нь аажмаар хөгжиж ариун бус хэсгээ орхин ариусч байдаг. Энэ яаж болдог юм бэ? Зам мөрийг дараачийн дөрвөн үсэг илэрхийлж байгаа юм. МА НИ гэдэг нь эрдэнэ гэсэн утгатай бөгөөд аргын талыг илэрхийлж байдаг. Энэ нь гэгээрлийг олох бодь сэтгэл, хайр, энэрэл, нигүүлсэх сэтгэл юм. Ядуурлаас аврах эрдэнэ шиг л гэгээрлийн бодь сэтгэл ядуурал, бэрхшээлийг гэтэлгэж амлаланг авчирах увидастай. Үүнтэй адил, хамаг амьтны хүсэл мөрөөдлийг биелүүлэгч эрдэнэ шиг гэгээрлийг олох бодь сэтгэл нь хамаг амьтны хүслийг гүйцэтгэдэг. БАД МЭ гэсэн хоѐр үе бол бадамлянхуа цэцгийг илэрхийлж билиг ухааныг бэлэгддэг. Шавар дээр ургадаг боловч шаварт бузарлагдаагүй бадамляанхуа цэцэг шиг билиг ухаан нь зөрчил гарсан нөхцөлд тэсвэртэй байлгадаг бөгөөд хэрэв билиг, тэвчээр байхгүй бол зөрчилдөх нь мадаггүй юм. Билиг ухааны хүчээр бид юмс үзэгдэл нь мөнх бус байдаг, “би”нь үнэн бүтэж орших эсвэл үнэн чанартай оршихоос хоосон чанартай байдаг субъект, объектын ялгаа хоосон чанар, мөн чанартай оршихоос хоосон чанар энэ бүхнийг билиг ухаанаар ойлгож авдаг. Олон янзын билиг ухаан байдаг боловч хамгийн чухал нь хоосон чанарыг ойлгож буй билиг ухаан билээ. Ариуныг арга ба билиг хоѐрын нэгдлээр олж авдаг бөгөөд энэ нь ХУМ юм. Энэ нь салшгүйг илэрхийлж байдаг. Сударт энэхүү арга билгийн салшгүйн чанар гэдэг нь билигт арга, аргад билиг нөлөөлдгийг хэлж байгаа юм. Тарни буюу тантрын, хөлгөнд энэ нь арга билиг хоѐулаа салшгүй бүтэн нэгэн зүйл болж ухамсар гэж үздэг. Таван язгуур бурхадын хөрөнгө үсгийн хувьд ХУМ гэдэг нь Аюуш бурханы хөрөнгө үсэг бөгөөд энэ нь цаглашгүй, хөдлөшгүй ямар ч юм түүнд саад боддоггүй гэсэн утгатай. Ингээд УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн зургаан үсэг нь арга ба билгийн салшгүй нэгдэл хэмээх зам мөрийг сайтар мэдсэнээр таны ариун бус бие, хэл, сэтгэл чинь бурханы ариун лагшин, зарлиг, таалал болж хувирна гэсэн утгатай юм. Та нар өөрөөсөө гадна Бурханы хутаг байна гэж хайх хэрэггүй тэр чинь дотроо байдаг гэж ярьдаг. “Их хөлгөний дээд үндэс” д Майдар бурханы айлдсанаар хүн бүхэн өөрсдийн угт бурханлаг мөн чанартай байдаг. Бидэнд ариун хөрөнгө байдаг бөгөөд энэ Татагатагарбха буюу Түүнчлэн ирсэний чанар. Энэ чанарыг л бид хөгжүүлэн бурханы хутгийг олох учиртай.
  10. Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31 нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26 нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26 нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж. “Вангалея” гэдэг нь болгараар “сайн мэдээ хүргэгч” гэсэн утгатай. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаясан гэсэн түүхийг бүгд мэддэг. Энэ явдлын дараа тэр сохорч нас барсан хүмүүсийг харж, ирээдүйн тухай ярих болсон юм. Ванга зөнч 55 жилийн хугацаанд янз бүрийн орны сая гаруй хүнтэй уулзжээ. Бичиг үсэг тайлагдаагүй сохор эмгэнд нэр хүндтэй улстөрчид хүртэл ханддаг байсан юм. Тэрбээр 1996 онд хөхний хавдраар нас барсан юм. Ванга хагалгаа хийхийг эмч нарт зөвшөөрөөгүй бөгөөд ердөө л зургаан сарын настай гэсэн мэргэжилтнүүдийн үгийг үл хайхран би гурван жил амьдрана гэж зүтгэсэн ч энэ удаа үнэхээр том алдаж орчин үеийн шинжлэх ухаан зөв байсан нь нотлогдсон юм. Тэрээр нас барсныхаа дараа ч алдар цуу нь багасаагүй юм. Түүнийг эмэгтэй Нострадамус гэж нэрлэж байв. Вангагийн уриа “Муу зүйл битгий хий. Өшөө хорсол чамайг хайж олно”. Ванга өөрийн хүүхэдгүй ч хоёр өргөмөл хүүхэдтэй. Нөхөртэйгээ хорин жил ханилсан ч хүүхэд төрүүлээгүй. Нөхөр нь элэгний хавдраар нас барахад Ванга “Түүний тавилан ийм. Тэр яг галт уул шиг гэж байжээ. Ванга дэлхийн ирээдүйн талаар үг хэлж байгаагүй бөгөөд ганцхан зүйл хэлсэн нь ус алтнаас үнэтэй болох цаг ирнэ гэжээ. Охин Виолеттагаа зургаан настай байхад нь өргөж авсан. Одоо баян хүнтэй гэрлэсэн. Хүү Дмитрий Волчев нь Петрич хотын прокуроор ажиллаж байгаа. Вангагийн амьдарч байсан нутагт Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн сурвалжлагч очиж бодит байдалтай нь танилцахыг хүсчээ. Муу зүйл бичвэл үхэх болно Сэтгүүлчийг нутгийн орос хэлтэй уугуул иргэд угтаж Болгарын “брэнд” болсон хүний тухай юу бичих гэж байгааг нь танджээ. Сурвалжлагчид аяга аягаар нь дарс шахахад сэтгүүлч бүсгүй “Манай Оросод Вангад тагнуулынхан болон таксины жолооч тусалдаг байсан гэж ярьдаг” хэмээн үг алджээ. Гэтэл нэгэн том биетэй залуу босч ирэн “Вангагийн тухай муу зүйл бичвэл үхэх болно. Түүнд ямар хүмүүс ирж гарт нь ч болов хүрэхийг хүсдэг байсан гээч. Гэтэл чи…” гээд хараал урсгажээ. Петрича тосгонд 30 мянга орчим хүн амьдардаг. Вангад хандаж үзээгүй нэг ч гэр бүл энд байхгүй. Гудамжинд тааралдсан захын хүн түүний тухай ямар нэгэн түүх ярьдаг. Үнэхээр ч Ванга хөршдөө алга болсон мал, нохой, мөрдөгчдөд цогцос, өвчтөнд эмчилгээг нь хэлж өгдөг байжээ. Сэтгүүлч бүсгүй “Зөн билгийн тулаан” ы туршлагаа ашиглан аль болох бусдын ярианд автахгүйг хичээн эрэн сурвалжпагаа үргэлжлүүлжээ. Дашрамд дурьдахад Оросын илбэчин, сэтгэл зүйч Юрий Горный Вангаг Болгарын тусгайгийн болон таксины жолооч нарын мэдээллээр ажилладаг гэж ярьдаг байсан аж. Хэдийгээр түүний энэхүү онолыг ор тас үгүйсгэж болохгүй ч үндэслэлгүй гэхэд бас л учир дутагдалтай. Гэвч сохор, гарын үсгээ ч зурж чаддаггүй эмгэн тусгайгийнхны хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийг хэлдэг байв. Тухайлбал, Оросын нэрт найруулагч Никита Михалковт эмэгтэй дүү байсан. Таван настайдаа нас барсныг тусгайгийнхан яагаад ч мэдэхгүй боломжгүй байсан гэдэг. Никита Михалков ч өөрөө энэ тухай бараг мартсан байв. Мөн жүжигчин Тихоновт Юрий Гагарины дурсгалд зориулан цаг авах гэж байгаад мартсаныг нь сануулжээ. Тэгээд ч зочдын ихэнх нь хотын даргын машиныг хөлөглөдөг. Жолоочтой нь тэр болгон санал сэтгэгдэлээ хуваалцаад байх боломжгүй. Мөн болгар хэлийг хэн тэгтлээ сайн мэддэг байх вэ. Эсвэл болгарчууд олон орны хэлийг тэгтлээ гарамгай мэддэг байсан гэвэл бас л боломжгүй. Иван Петров Тэр хэнийг ч эмчилж байгаагүй Мэс засалч Иван Петров зөнчийг амьдралынх нь сүүлийн саруудад эмчилж байжээ. Тэрбээр Ванга цэцэг, ургамалтай зүгээр л ярилцдаг байсан. Түүнд сансраас ямар нэгэн мэдээлэл ирдэг. Өвчтэй хүмүүст болон ар гэрийнхэнд нь өөрөө эдгэрэх өвчинд мөнгөө үрэх хэрэг байна уу гэж хэлдэг. Ямар орноос ирснийг нь үл харгалзан эмчийнхээ гадаад төрх, нэрийг нь хэлэхийг хүсдэг байжээ. Харин хэзээ үхэх вэ гэсэн асуултад хариулж байгаагүй бөгөөд “Тэдэн оны тэдэн сард ир” гэж хэлдэг. Заасан хугацаанд ирээгүй хүн нас бардаг байжээ. Хэрвээ ирсэн бол амьдралынх нь хугацааг сунгах байсан эсэх нь таавар хэвээр үлдсэн байна. Төсөвт 100 сая доллар оруулжээ Ванга болон түүний нөхөр Ванга ядуу гэр бүлээс гаралтай. Тэрбээр нөхөрт гарахдаа самовар, нэхмэл алчууртай л байжээ. Тэрээр үзмэрч болоод ч баяжаагүй юм. Петрич дэх байшин нь ердөө л 10 15 метр талбайтай. Түүний өөрийнх нь нэхсэн алчуур, хүрэм, зэс, шавар ваараас өөр юу ч үгүй. Ванга Болгарын Шинжлэх ухааны дэргэдэх институтээс бага хэмжээний тэтгэлэг авдаг байжээ. Вангагийн туслах, төсвийг нь 1992 1996 онд хөтөлж байсан Ангел Манчев ярихдаа “Төр түүний нэрээр багагүй мөнгө олсон. Түүнд хандсан орон нутгийн иргэн 10 лев /одоогийнхоор 20 евро/, гадаадынханд 50 ам.долларын такстай. Энэ мөнгө Вангагийн нэрэмжит санд ордог байсан. Энэ санг одоо Вангагийн загалмайлсан хүүхдүүдийн нэг нь удирддаг” гэжээ. Үнэнийг нь хэлснийх нь төлөө түүнд талархдаг хүмүүс цөөнгүй байжээ. Австрид амьдардаг болгар гаралтай эмэгтэй 745 мянган марк хандивлаж байсан удаатай. 1994 онд цыган Цветелин Кинчев 1.5 сая марк бэлэглэж байжээ. Мөн хартай нэгэн нөхөр эхнэрээ араар нь тавьдаггүйг нь мэдээд хэдэн арван боодол зуун доллар өмнө нь цацсан гэдэг. Ангел Манчевийн тооцоогоор Ванга улсын төсөвт 100 сая ам.доллар оруулсан аж. Нөхөрт гарахыг асуухад дургүй байв Ванга хэзээ нөхөрт гарах вэ эсвэл хэзээ үхэх вэ гэж асуусан хүнд дургүй байсан гэж түүний туслахаар 1985 1996 онд ажиллаж байсан Витка Петровка ярьжээ. Ийм зорилготой ирсэн хүмүүсийг шууд хөөж гаргадаг байжээ. Нэг удаа мотоциклтэй ирсэн цэргийн хүнийг “Чи наашаа ирж явахдаа намайг харааж байсан. Зайл” гэжээ. Тэр хүн буцаж явахдаа осолд орж нас барсан байна. Ванга онцын шалтгаангүй түүн дээр ирсэн хүнийг элдвээр хэлэхээсээ огтхон ч эмээдэггүй байжээ. Нэг удаа түүн дээр нарийн бичгийн даргаа дагуулан ирсэн генералыг “Чи ажлынхаа ширээн дээр түүнийг дарж авсан. Одоо наадах чинь гурван сартай жирэмсэн байна” гэжээ. Зөнч өөрийг нь зорин ирсэн хэдэн зуун хүн дундаас зовлон гачаалтай хүнийг дуудаж оруулдаг. Таалагдсан хүнээ үүд хүртэл гаргаж өгөн нуруун дээр нь алгаддаг байжээ. Вангагийн “эмчилгээ” Нэг гэр бүлд гурван удаа үхсэн хүүхэд төржээ. Дөрөв дэх хүүхдээ тээж байхад нь Ванга “Танай хүүхэд одоо амьд гарна. Гэхдээ над дээр ирж нэрийг нь аваарай. Яагаад гэвэл яг таарсан нэрээ авахгүй бол хүүхэд чинь үхнэ” гэжээ. Хүүхдийг эх барьж авах үеэр бараг л амь тавьж байхад бүсгүй “Ванга надад үхэхгүй гэж хэлсэн шүү дээ” гэж хашгирч байжээ. Эмч нар ч түүнд итгэж нэлээд хүнд хагалгаа хийсэн бөгөөд хүү одоо хүртэл амьд сэрүүн байна. Вангад Тбилисээс Тамара гэгч нэгэн эмэгтэй ханджээ. Хүү нь дэлхийн II дайны үед Германд тагнуулчаар ажиллаж байсан. Хүүгийнх нь нөхөд шоронд явуулахыг нь харсан гэсэн ч сураггүй болсон үрээ амьд эсэхийг мэдэх гэж Вангад бичжээ. Зөнч хүү нь амиа алдсан. Харин ач хүүтэй. Хүүтэй нь адилхан нэртэй хүү Оросод амьдарч байгаа гэжээ. Тамара хүүтэй нь усны дусал шиг ач хүүгээ Санкт Петербургээс олсон гэдэг. Нэг удаа Вангад “Миний хүүхдүүд яагаад хэлгүй төрдөг юм бэ” гэсэн асуулттай хүн иржээ. Ванга хариуд нь бүх насан туршдаа муу үйл хийснийг нь хэлэхэд тэр хүн “Шөнө унтуулахгүй болохоор нь хашаанд байсан хонины хэлийг нь сугалсан” гэхэд ” Тэр, энэ чинь л байхгүй юу” гэжээ.
  11. Түүний амийг хороосон алуурчин Марк Дэвид Чепмен Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгөө дөвийлгөх донтой нэгэн байжзэ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэр цуутай хүмүүсийг алахаар төлөвлөж байсан гэдэг. Харин 1980 оны 10 р сарын “Эсквайр” т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью Йорк руу нисчээ. Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн байдаг. “Ажлаа” шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч “бай” нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартай дуучныг алах бодлоо гэнэт өөрчлөн, буцаад Гонолулу руу ниссэн байна. 1980 оны 12 р сарын 7 ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ”Дакот” ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ. Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Ленноныг цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ. 22 цаг 50 минутанд тздний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхөж ирэхэд тэрэзр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна. Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ. Жон Леннон болон түүний эхнэр Йоко Оно Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас “Намайг битгий өвтгөөч” гэж гуйж байв. Дараа нь тэр учиргүй уйлж “Би ганцаар энэ хэргийг үйлдсэн” гэж үглэсээр ачигджээ. Цагдаа нар “түргэн тусламж” ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн “Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан” гэж хожим нь мэдэгдсэн байдаг. Леннон хэдийгээр дагаж мөрддөг оршуулгын ёс заншилд дургүй байсан хэдий ч түүнийг чандарласан юм. Гэхдээ оршуулгын ёслол хийгээгүй аж. 1980 оны 12 р сарын 14 ний ням гаригт дэлхий дахин Жон Ленноныг эцсийн замд нь үдэж, асар олон хүн Нью Йоркийн төв паркад цугларсан юм. 1981 оны 6 р сарын 22 ний өдөр Чепмен өөрийгеө домогт дуучны аллагад буруутайг хүлээн зөвшөөрч. шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Саяхан түүний хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлтийг хүчингүй болгосон билээ. Жон Леннон Жон Ленноны 9 тоо: Хувь заяаны тохиол гэж ер нь байдаг бопов уу? Байдаг бол өөрийн хувь тавиланг урьдчилан мэдэж болох уу? Тухайлахад нумерологийн тусламжтайгаар? Хэрэв нумерологт түшиглэж болно гэж үзвэл Их Британийн суут хөгжимчин, дуучин Жон Ленноноор жишээ татах нь олонтаа. Ленноны амьдралтай холбоотой он cap. өдрүүд маш сонин… Жон Ленноны тухай бичээгуй, яриагүй юм бараг үгүй биз. Гэвч бас тийм биш бололтой. Адам Горайтан Ариун Сусанагийн дээгүүрх сүүдэр”, “Мэнсоны гэр бүлийн оюун ухаан, үлгэр домгийг жолооддог хар ид шид” хэмээн Ленноны тухай өөрийн номондоо бичсэн байдаг. Адам Горайтан өөрийгөө “яс” түүгч гэж үздэг нь үнэнд ойр байж мэдэх юм. Тийм биш аваас дуучны уран бүтээлийг бус Ливерпулийн дөрвөлийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг ч биш харин Жон Ленноны амьдралтай холбоотой бүхий л тоонуудыг сонирхон судлах бодол толгойд нь хэрхэн орж ирэх билээ. “Ленноны амьдралд “9” ийн тоо нэн ач холбогдолтой байжээ. Нумерологт энэ тоо төгсгөлийн байдаг ч тоолж дуусахад түүний дараа тоонууд дахиад л давтагдаж эхэлдэг. Тэгэхээр есөд төгсгөл хийгээд шинийн эхлэл агуулагддаг юм. Иймээс тэрээр 9 ийн тоогоор хөглөгдсөн хөгжим гэдгийг мэдэрч эхэлсэн нь түүний хувь тавиланд ямар чухал үүрэгтэйг ямагт ухаардаг байсан” хэмээн номын зохиогч бичжээ. Үнэндээ Жон Ленноны дэс тооны хэлхээс түүний амьдралын анхны өдрөөс л эхэлсэн байдаг. Тэр Ливерпульд 1940 оны 10 дугаар сарын 9 нд төрсөн бол түүний хүү Шон 1975 оны 10 дугаар сарын 9 нд мэндэлсэн байна. Туүний ээжийн байшин 9 дүгээр гудамжинд байдаг байсан. Шоныг багад нь өсгөсөн ээж нь 126 /1+2+6/ дугаар байшинд байжээ. Леннон оюутан ахуйдаа уран сайхны коллеж руу 72 /7+2/ номерийн автобусаар зорчдог байсан гэдэг. “Битлз” хамтлагийн менежер Брайен тэднийг 1961 оны 9 дүгээр сард нээсэн байх юм. Гэтэл яг есөн жилийн дараа тарсан аж. Битлз хамтлаг 1962 оны 5 дугаар сарын 9 нд EMI фирмтэй анхны гэрээгээ хийсэн байдаг. 1969 оны 2 дугаар сарын 9 нд Эд Салливанд тоглосон шоуны дараа хамтлагийн алдар хүнд маш их өсчээ. Жон Ленноны хөгжмийн бүтээлүүдэд 9 ийн тоог хэрэглэсэн байдаг нь ч бас их сонин. Тухайлбал “Ес дэх хувьсгал”, “Мөрөөдөл 9”, “909 ийн дараа” гэх мэт. Жон хоёр дахь эхнэртэйгээ 1966 оны 11 дүгээр сарын 9 нд танилцаад 1969 онд гэрлэжээ. Хэрэв хуримынх нь дараа тэдний нэрсийг John Ono Lennon ба Yoko Ono Lennon гэж зэрэгцүүлэн тавихад “О” үсэг мөн 9 давтагдсан байдаг. Тэд Жоныг нас барах хүртэл яг есен жил хамтдаа амьдарсан байна. Алдарт дуучныг Рузвельтын нэрэмжит 9 дүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Эмнэлгийн актанд 11:07 /1+1+7/ цагт амьсгал хураасан гэж бичжээ. Яг тэр үед төрөлх Ливерпулийнх нь цаг 12 дугаар сарын 9 ныг зааж байсан гэдэг.
  12. хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараа­чийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан “ажлыг” өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зур­гийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэ­рээр морио ташуурдаж, ду­гуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай “шүтээн” ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор угаан цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч зөвшөөрөл авал­гүйгээр гавлыг хуучин бай­ранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бө­гөөд хэн ч дахин Аннагийн гав­лыг гэ­рээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг. Афинд түр хугацаагаар ирсэн гүн ухаантан Афинодор олон өрөөтэй боловч итгэмээргүй хямдаар хөлслүүлэх нэгэн байр бай­гааг олж мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр уг байрны ойр орчмын оршин суугчдаас асууж хямдхан хөлслүүлэх болсны шалтгааныг тодруулахад энэ байшинд нүүж ирсэн хүн бүрт яс арьс болсон хүний аймшигт хий үзэгдэл харагддаг гэнэ. Хий үзэгдлийн ясархаг гар хөлд бэхэлсэн гинж хөдлөх бүрт нь харшилдан дуугарна. Гинж нь зэвэнд идэгдэж, төмөр гэхийн тэмдэггүй болтлоо шавар шавхайд хутгалдсан байдаг аж. Тэрхүү хий үзэгдэлтэй таарсан түрээслэгчид хамаг юмаа хамж аваад тэр өдөртөө ухаан зулаггүй зугтдаг аж. Ийм хачирхалтай зүйл сонсоод хий үзэгдлийг өөрийн нүдээр харахсан гэхээс байж ядсан Афинадор байшинг хөлслөхөөр шийдэв. Ингээд байрандаа нүүн ирсэн шөнөдөө гүн ухаантан хий үзэгдэлтэй нүүр тулах мөчийг хүлээн суулаа. Хөршүүд худал хэлсэнгүй, төмөр гинж харшуулсаар өнөөх хий үзэгдэл гарч ирсэн боловч Афинадор байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Тэгтэл хий үзэгдэл ясан гараараа даллан түүнийг араасаа дагаж явахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ. Хий үзэгдэл түүнийг дагуулан явсаар байшингаас гарч хашааны мухарт ирснээ чулуун хавтангийн орчим газарт шингэн алга боллоо. Афинадор маргааш өдөр нь шууд хотын даргаас уг газарт малталт хийх зөвшөөрөл авав. Тэндээс хөрсний чийг авч зэвэнд хучигдсан гинжинд хүлэгдсэн хүний араг яс гарч иржээ. Зовж тамлуулсан хөөрхий эрийн ясыг хүний ёсоор оршуулсны дараа хий үзэгдэл дахин үзэгдэхээ больсон байна. Үүнээс хойш байшингийн эзэн түрээсээ хоёр дахин нэмсэн гэнэ. Өөр нэг залуухан бүсгүйн сүнс Анг­лийн Гемпшир гүнлэгт орших Марвел Холл хэмээх тансаг харшийн унтлагын өрөө болон хонгилоор тэнүүчилдэг байжээ. Хий үзэгдэл гэж бодохоор аймшигтай ч уул нь маш үзэсгэлэнтэй залуухан сүйт бүсгүйн сүнс аж. Олон жилийн өмнө сүйт бүсгүй хуримынхаа өдөр уригдсан зочдод нуугдаж тоглохыг санал болгожээ. Гэвч хэдэн цагийн дараа тоглоом өндөрлөхөд сүйт бүсгүйгээс бусад нь олдов. Сүйт бүсгүйг бүгд хайсан боловч харш асар олон өрөө тасалгаатай тул хэдэн цагийн турш эрээд ч үр дүн гарсангүй тул зочид тарцгаажээ. Удалгүй сүйт бүсгүйн сүнс үзэгдэх болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний сүнс харшийн харанхуй хонгилуудаар тэ­нүүчилж, хаалганы оньс дуугаргаж, хөшигний цаагуур шургаж, нуугдаж тоглосоор л… Зарц нарынх нь нэг бараг хүн ордоггүй тоосонд дарагдсан дээврийн хөндий рүү гарах хүртэл түүний сүнс хэдэн жилийн турш харшид үзэгдсээр байв. Зарц бүсгүй дээврийн хөндийд том авдар байхыг хараад онгойлгож үзэхээр шийджээ. Авдрын хүнд тагийг арай гэж өргөтөл дотор нь хуримын даашинзтай араг яс хэвтэж байгааг хараад ухаан алдан унасан гэдэг. Нуугдаж тоглох үеэр сүйт бүсгүй авдар дотор ороод хүнд тагийг нь нээж дийлэлгүй байсаар өлсөж үхсэн бололтой.
  13. Дэлхийн домог ярианд хагас эмэгтэй хагас загас мэтийн далайн гүний хуурмаг амьтадын тухай их гардаг. Тэр ч бүү хэл Хүүхэлдэйн болон Уран сайханы кино хүртэл хийгдсэн байдаг. Эдгээр домог яриа өдий хүртэл “амьд” байгаа нь бас их сонирхолтой. Эртний Вавилоноос гаралтай энэхүү домгийн дүрийг орчин үеийн сэтгэл судлаачид: “Өөрийгөө устгал руу аваачдаг секс хүсэл” г билэгддэг хэмээн үздэг. 1890 оны дулаахан зуны өдөр Ионро багш Шотландын гүнгийн мэдэлд байх Кейтнесс д наран шарлагын газраар зугаалж яваад тэнгисээс цухуйсан чулуун дээр сууж байгаа нүцгэн хүүхэн шиг амьтаныг харсан байдаг. Тэрээр бүтэн 12 жилийн дараа энэ талаар дурссан байдаг байна. ” Толгой нь хүрэн өнгийн үстэй, яг орой дээрээ жаахан бараандуу, дух нь товгордуу, нүүр нь булцгар, хацар нь улаавтар, нүд нь цэнхэр, ам болон нүд нь хүнийхтэй адил байсан. Шүдийг нь харин харж чадаагүй ба гэдэс болон хэвлий, гар болон хуруу зэрэг нь бүгд хүнийхтэй адил байсан. Тэр чулуун дээр суун өөрийн гялалзсан үсээ санаж байсан” хэмээн дурссан байна. Ер нь загсан охинтой учирсан учралууд, үнэн худал нь мэдэгдэхгүй домог ярианууд далайчдаас гаралтай байдаг. Алдарт аялагч Христофер Колумб, Английн Гудзон зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан аялагч нарын тэмдэглэлд загсан охины тухай маш олон баримтууд байдаг. Тэр бүү хэл I Петр хаан хүртэл загас охины талаар сонирхон судалж байсан түүхтэй. Загас охины энэ олон баримт, домгуудтай нэгэн зүйл байнга хамт яригдаж ирсэн. Тэр бол “далайн нохой”. Учир нь олон сар хоногоор далайд гарсан далайчид эмэгтэй хүнийг хүсэх хүсэл нь ихсэж далайн нохойг загас охин мэтээр харах нь элбэг байсан хэмээн сэтгэл судлаачид үздэг. Скандинав, Шотланд, Ирландад далайн нохой болон хувирдаг хүний домог байдаг ба өөрсдийгөө тэр амьтанаас үүсэлтэй хэмээн үздэг ард түмэн ч байсан байна. Гэхдээ одоо загас охин байдаг гэдэгт итгэх хүн цөөн ч гэсэн тэрээр ямар нэгэн хуурмаг, бодит бус байдлыг бий болгон хүнээс хүнд яригдсаар л явна. Яг үүнтэй адил “ганц эвэрт” байдаг. Үлгэрийн мэт эдгээр амьтад нь олон төрлийн амьтан дээр хувирдагч (Жишээ нь Ганц эвэртэй, морь, могой, ямаа гэх мэт…) тэднийг нэгтгэх зүйл зөвхөн “ганц” эвэр байдаг. Дорнодод ганц эвэртийн тьалаар олон янзын ойлголт эртний улсуудад маш их тархсан байдаг. Тэр бүү хэл Ганц эвэрт бол эрчүүд болон тэдний хаанчлалын билэг тэмдэг гэж үзэх үе байж. МЭӨ 398 онд Грекийн түүхч Ктесигийн Энэтхэгийн тухай номонд дурьдагдсан байна. Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд 1933 оны 3 р сард Америкийн биологч Франклин Дав Мен Штатын Их сургуульд төрөөд ердөө нэг өдөр болж буй тугалд операци хийжээ. Тэрээр тугалны эвэрний үүсвэрт угсруулан дээр дээр нь суулгаж тэд нар ургах явцадаа ганц эвэртийн эвэр шиг нэгдэж “нэг” болох туршилтийг амжилттай хийсэнээр үлгэр домгийн амьтаныг бий болгож чадсан түүхтэй. Тэрхүү үхэр нь өсөх явцадаа энгийн үхэрнээс тэс өөр ааш зантай болсон нь тэрхүү үлгэр домогт гардаг амьтадын ерөнхий зан характерийг “тоймлох” боломжтой болгосон аж. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй нь тодорхой. Загас охин, Ганц эвэрт үнэхээр байсан юм болов уу? Эсвэл зүгээр л хүний дүрслэн бодох гайхалтай чадварын “үр бүтээл” юм болов уу?
  14. Энэ хачирхалтай явдал гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед болсон гэдэг. Хүрээ хийдэд олон жил шавилан суусан Гэпил гэдэг лам ер бусын ид шид, увидасыг эзэмшсэн хүн байжээ. Тэрбээр хийдийнхээ толгой лам нарын нэг байсан тул “До” яамныхан хамгийн түрүүнд Гэпилийг хэдэн том лам нарын хамт барьж хар гэрт хорьсон байна. Гэпил гавж ардын засгийг үзэн яддаг байсны учир гэвэл мань хүний хөдөөд байсан олон зуун малыг хувьсгалчид хураан авч ядууст тараан өгсөнөөр Гэпил гавж ердөө л таван ханатай гэр, хэдэн баринтаг номтойгоо хоцорчээ. “До” яамныхан хар гэрт хоригдож байсан том лам нарыг ээлж дараалан байцааж буудан хороосоор Гэпил гавжийн ээлж болжээ. Гэпил гавж нөхөддөө “Би ч яахав, Утай, Гүмбэнд хэдэн жил далдын ид шид сурсныхаа ачаар амьд мэнд гарчихна. Та нар минь л хайран байна даа. Энэ ид шидийг та нарт зааж өгөх цаг хугацаа даанч алга даа” гэж халагладаг байжээ. Ингээд нэгэн өдөр буутай цэрэг ирж Гэпил гавжийг До яамны мөрдөн байцаагч руу туусан байна. Байцаалт авч байсан гэр нь хар гэрээс нэлээд зайтай ажээ. Гэпил гавж зориуд удаан явж, өөрийгөө бясалган тарнидаж эхэлсэн байна. Буутай цэрэг түүнийг хурдан яв гээд бууныхаа бөгсөөр ёворчээ. Эхний удаа ёвроход бууны үзүүрт Гэпилийн махан бие мэдрэгдэж байв. Гэпил гавж зориуд орхимжоо толгой дээгүүрээ нөмөрч удаан явсаар байв. Хөдөлж цөхөх Гэпилийг өнөөх цэрэг дахин бууныхаа амаар ёвроход үнэхээрийн гайхалтай юм болж гавжийн махан бие мэдрэгдсэнгүй, бууны үзүүрт Гэпил гавжийн лам дээл, орхимж хоёр нь өлгөгдөн хоцорсон байна. Гэпил гавж ийнхүү далдын ид шид, тарни бясалгалынхаа хүчээр дээл, орхимжоо үлдээгээд гэнэт алга болжээ. Өнөөх цэрэг жигтэйхэн сандарчихсан амьтан До яамны төлөөлөгч дээр гүйж ирэн болсон явдлыг ярьж, өөрөө том толгой ламыг алдсан хэрэгтээ баахан банга хүртэж, хэд хоног хар гэрт хоригдлоо. Удалгүй ямар ч гэм буруугүй өнөөх цэрэг “Хувьсгалын эсэргүү том ламтай хуйвалдсан, түүнийг зориуд оргуулсан, японы тагнуул, ардын дайсан, хувьсгалын эсэргүү” энэ тэрээрээ баахан дуудуулж байгаад арван жилийн хорих ялтайгаар шорон руу цөлөгдсөн байна. Тэгэхнээ Гэпил гавж номынхоо ид шидээр ийнхүү хэдэн өдөр алга болоод долоо хоногийн дараа нутгийнхаа нэгэн айлд ном айлдан, цай хоолоор дайлуулаад сууж байхад нь улаан коммунист нэгэн эвлэлийн гишүүн тааралджээ. Тэр эвлэлийн гишүүн тэр дороо “До” яамны төлөөлөгчид энэ тухай давхин очиж дуулгахад төлөөлөгч буутай хоёр цэрэг дагуулсаар яаравчлан давхиж ирсэн байна. Морьдын төвөргөөнийг алсаас сонссон Гэпил гавж гэрийн эзэнд “За хө, миний эрлэгүүд намайг баривчлахаар ирж явна. Үтэр түргэн явах минь” гэлээ. Гай болж тэр айлд уналгын бэлэн морь байсангүй. Хүү нь ганц морио унаад хониндоо явсан байжээ. Гэпил гавж гэрээс гаран хойд уулын энгэр рүү хар гүйхээрээ алхлаа. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гавжийн араас маань уншин залбирч “Хөөрхий минь сайн лам байсан юмсан. Ингээд эрлэгүүдийн гарт орж бурханы оронд одох хувьтай байж дээ” гэлцэн зогсож байв. “До” яамны төлөөлөгч хоёр цэргийнхээ хамт тээр холоос “Зогс, буудлаа шүү” гэж хашгирсаар Гэпилийн араас ухасхийв. Гавжийг айлгах санаатай толгой дээгүүр нь хоёр ч удаа хий буудлаа. Гэпил гавж тэдний буудахыг юман чинээ тоолгүй цааш хурдлан алхсаар байв. Нэхүүл гурав ч хар хурдаараа давхисаар Гэпил гавжид зуугаад метр ойртоод байтал үнэхээрийн гайхалтай юм болж, гэрийн эзэд, хөөж яваа гуравыг харсаар байтал гавж гэнэт тарвага болж хувираад нэгэн нүх рүү гүйгээд орчихов. Хөөж явсан гурав ч мэл гайхаж, цэл хөхөрсөн байна. Тэд тарваганы нүхийг баахан сахиж байгаад аргаа баран явж одсон байна. Гэпил гавж ийнхүү алга болох, амьтан болж хувирах ид шидээ хэрэглэж явсаар энэ их эрдмийг эзэмшсэн Утай, Гүмбэндээ очиж өндөр наслаад бурханы орондоо одсон гэдэг.
  15. Чулууд өөрсдөө хөдөлж чаддаг болов уу, ер нь. Үүнд итгэхэд үнэхээр хэцүүхэн. Тэгтэл дэлхийн янз янзын цэгт чулуунууд нэг байрнаас нөгөөд гаднын ямар нэг хараажийн үйлчлэлгүйгээр оньсого мэт шилжиж байрласан тохиолдлууд байнга тэмдэглэгдсэн байдаг билээ. САЛХИ ЯМАР Ч ХАМААГҮЙ АТАЛ… “Амьд” чулуунуудын хамгийн сэтгэлд хоногшим хувь ширхэгүүдийг “Үхлийн хөндий” хэмээх аймшигт нэртэй Калифорнийн үндэсний дархан цаазат газар үзэж болно. Эдгээр чулууд хатсан нуурын элсэн гадаргуу дээгүүр өөрсдөө л байраа сэлгэж байдаг. Хавар эрт юм уу, намар борооны улиралд тэд бүр ч “идэвхждэг”. Ийм үеүдээр олон зуун жуулчин чулуудын шилжилтийн тод гэрчлэл болох тэгш элсэн гадаргуун дээр багавтар чулуунууд болон бүр аварга том булнуудын олон тийш чиглэсэн эмх замбараагүй ул мөрүүдийг харж болдог юм. Байгалийн энэхүү гайхалтай үзэгдэл дээр түунийг анх нээсэн аль 1955 оноос л эрдэмтэд толгойгоо гашилгаж эхэлсэн ч Үхлийн Хөндий дэх өөрөө хөдөлдөг чулуудыг шинжлэх ухаанчаар тайлбарлах оролдогууд одоогоор амжилт авчраагүй л байна. Янз бүрийн таамаглалууд ч бий. Тэдгээрийн нэг нь чулуунууд ойр тойрны хад цохионоос унаж, гадаргын зах хүртэл өнхрөөд тэндээ бороо орохыг “хүлээдэг”. Бороо гадаргыг чийгшүүлж, гулгамтгай гөлгөр хальсаар хучна. Дараа нь салхи ажилдаа орж, чулуунуудыг байрнаас нь үлээж хөөнө гэж таамагласан байх юм. “Үхлийн хөндий” дэх өөрөө нүүсэн чулууны зураг Үүнийг Хэмпширийн их сургуулийн эрдэмтэд туршилтаар шалгах хүртэл гайхамшгийн иймэрхүү тайлбарлалт уламжлалт эрдэмтдийг удтал тайвшруулсаар иржээ. Хагас тонн хүнд үхэр чулууг “үлээж” хөдөлгөхөд дор хаяад 400 км/цагийн хүчтэй салхи шаардагдана шүү дээ. Харин ийм салхийг онолын хувьд хүлээлтгүй юм. Өөдрөг бодолтнууд шидэт газар Үхлийн хөндий рүү очиж, газрыг усаар бороо орох маягаар норгоод чулууг гараараа хөдөлгөх гээд үзэж дээ. Цул бул огтхон ч хөдөлсөнгүй. Борооны үр дүнд бүрэлддэг элсний доторх усан давхаргуудын үйлчлэл болон чулуунууд газрын царцсын бүтцийн /тектоника/ хүчний байж болох дэмжлэгтэйгээр чулууд байршлаа сольдог тухай таамнал ч хангалттай үнэмшилтэй биш юм. Ийм гайхам үзэгдэл ганц Калифорнид байдаг бус агаад Америкийн Рейстрейк нуур Үхлийн Хөндийн чулуунууд шиг нуурын ёроолоор нууцлаг хэлбэрээр нэгээс нөгөө чиглэлд шилжин байрладаг усан доорх хад байцаараа алдартай билээ. Тэдгээр нь шилжилт хөдөлгөөн болгоныхоо дараа 15 20 см урт гүн ул мөр ардаа үлдээдэг аж. Танхимын эрдэмтэд Үхлийн хөндийн чулуудын тохиолдол шиг хүчтэй салхи л бүхэнд “буруутай” гэж үзсээр байдаг бололтой. Гэхдээ Гемпширийн их сургуулийн геологич Жон Ридын үзэж буйгаар ямар ч салхи тийм аварга жинтэй хад байцыг байрнаас нь хөдөлгөж чадахгүй гэнэ. Ямар ч тохиолдолд Рейстрейк нуурын оньсого одоо хэр тайлагдаагүй л байна. МУУ СҮНСНҮҮДИЙГ БҮҮ УУРЛУУЛАГТУН! Уулын бэлийн чулууд нэг байрнаас нөгөөд шилжин байрладаг тухай түүхүүдээс Алатаугийн малчид хүүрнэх дуртай. Тэдний дээгүүр мөн нууцлан нисдэг объектууд байнга үзэгддэг гэнэ. Оросын өмнөдөд Ростовын уужим талд Цыган чулуу гулсан явдаг. Амур мужийн бөглүү булан, Болонь нуураас холгүйхэн Үхмэл чулуу гэж нэрлэгдэх тонн хагасын бөөрөнхий бул хэвтэж байдаг юм. Тэрхүү бул чулуу заримдаа нэг л байрандаа хөдлөлгүй хэдэн сараар байдаг ч зах хязгаараар аялсаар л явдаг аж. Бул чулуунд ойртохгүй, дотор нь амьдардаг муу сүнснүүдийг уурлуулахгүй байх нь дээр гэж үздэг нутгийн бүх эвенчүүд түүнд шүтэж мөргөдөг. Онгон шүтдэг өвөг дээдсийн өөр нэгэн чулуун шүтээн Переяславльд оршдог бөлгөө. Синь чулуу нь 12 тонн жинтэй ердийн мөсөн үхэр бул юм. Хэзээ нэгтээ тэр Плещевын нуурын хажуугийн Александровын уулын оргил дээр хэвтэж, тахилын хавтан шүтээн байсан гэнэ. Христосын шашин гарч ирмэгц “мерийн бурхан” хэмээн зарлаж, онцгой хориг цээр тавьжээ. Гэвч шинэхэн христосын шүтэгчид хорио цээрийг нэг их тоосонгүй, шүтээнрүүгээ тогтмол очиж мөргөдөг болсон байна. Эл тэнэг зуршлыг удаан тэвчээгүй үнэн алдартны сүсэгтнүүд Синь чулууг Александровын уулын оргилоос түлхэн унагаахаар шийдэцгээсэн аж. Үүнтэй холбогдуулан нэгэн домогт өгүүлснээр, тэр даруй ойролцоох Клещина хотхонд их түймэр дэгджээ. Гэвч үүнийг анхааралгүй гайт чулууг газарт булахаар болж дээ. Түүнийг газарт шилжүүлэх ажлыг Семеновын сүмийн даамал Ануфрия хариуцаж гүн худаг ухаад сүмийн ах дүүсийн тусламжтайгаар түүн рүү онгон шүтээнийг түлхэж унагасан байна. Үүний дараа Ануфрияг шууд аймшигт хумхаа өвчин дайрч, хэд хоногийн дараа тарчилсаар нүд аньсан аж. Харин Синь чулуу хэдэн жил болоод юу ч болоогүй мэт худгаас газар дээр гулсаад гарч ирсэн гэдэг! Бүхэл бүтэн зуун хагастай өнгөрөхөд чулууг ахиад л булахаар болжээ. Энэ удаа Духовын тосгон дахь хонхны дор 1788 оны өвлөөр бул чулууг Плещеевын нуурын мөсөн дээгүүр зөөх ажилд орсон байна. Ингээд агт морьдод хөллөсөн тусгай чарганууд дээр түүнийг шинэ оршуулгын газарт нь хүргэж явж дээ. Гэтэл мөс олон тонн хүнд ачааг даасангүй, Синь чулуу дөрвөн метр орчмын гүнд живжээ. Асуудал ингээд л шийдэгдсэн мэт болж. Гэвч тийм биш байжээ. 50 жил улирч, XIX зууны 40 өөд оны сүүлчээр Синь чулуу одоо хүртэл байгаа зүүн хойд эргээр дахиад л гараад ирсэн байна. Тэгэхдээ нэг байрандаа хэвтээд байдаггүй, нэг бол хажуулдан гулсаж, нөгөө бол газарт шигдэж, ахиад гарч ирээд байдаг аж. Түүн рүү хүмүүс одоо ч мөн л цувсаар, байгалийн гайхамшгийг сонирхсоор, бас сүсэглэж мөргөсөөр л байна. Өдгөө уг чулууны дөрөвний гурав нь намагт хөрсөнд шингэсэн ч гадарга дээр буй хэсгийг шүтсээр буй ажээ. ТҮВДИЙН БУЛ ЧУЛУУНД СИЗИФИЙН ХЭРЭГ БАЙХГҮЙ Англид үе үе 25 тонны жинтэй Артур хааны чулуу /дөрвөн метр урт, хоёр метр өргөн, 2,5 метр өндөр/ далайн эрэг рүү үе үе гулсан гарч ирдэг агаад нутгийн иргэд давстай ус ханатал уусан гэж үздэг байна. Өнөөдөр энэ нь Уэльсэд олон мянган жуулчдыг татах шүтээн болжээ. Хамгийн оньсого мэт “амьд” чулуудын нэг нь Түвдэд буддын нэгэн сүмийн ойролцоо оршдог юм. Тэр гулсаж мөлхдөг төдийгүй уул руу ч мацдаг аж. Тонн гаруй жинтэй байж шүү дээ. Ийм маягаар эл чулуу мянга гаруй жил аялж буй гэнэ. Тэгэхдээ чулуу хатуу тогтсон маршрутаар шилжин явдаг бөгөөд уулын 2560 метрийн өндөрт гарснаа доош буугаад тойргоор гороолдог байна. Чулуу өгсөн, уруудахад дунджаар 15 жил зарцуулагддаг. Харин 60 км урт тойрог маршрутанд 50 жилийг зардаг. Гайхамшгийг судалж буй мэргэжилтнүуд чулууны насыг ойролцоогоор 50 сая жил гэж тогтоожээ. Гэхдээ чулууд зөвхөн хөдөлж л чаддаг бас биш юм. Саяхан карелийн эрдэмтэд Карелийн Кенскийн дүүрэгт Чурумж голын орчмоос аль эртний домгуудад дурсагддаг “дуулдаг чулууг” олж илрүүлсэн байна. Энэ чулуу дуулахын хажуугаар ид шидийн болон эмчилгээний чанартай гэж нутгийнхан нь үздэг. Олон улсын мега шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Алексей Попов уг чулууг 5 6 мянган жилийн өмнө Карелийн нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний саамуудын шүтлэгийн объект байсан байж магад гэж үзжээ. Парапсихологич В.Заруцкийн тайлбар: Бид чулуудыг хатуу, хүйтэн, мөнхийн гэх субъектив шинж тэмдгүудээр нь амьд бус гэж үзсээр ирсэн. Уг чанартаа чулууд нь газар дэлхийн халуун цуст оршин суугчидтай бүрэн эсрэг, тэсрэг юм. Үүний сацуу олон улс орны судлаачид энэхүү амьд бус бүтээлүүдийн “амьд” байгалийн тухай нухацтай ярьцгаах боллоо. Чулуудын амьдралын шинэ шинэ оньсого мэт баримтууд энэ салбарын эрдэмтдийг ийм таамаглалд түлхсээр байгаа юм. Нэрт академич Ферсман чулууд амьд болох тухай цөөнгүй ярьдаг байсан. Эл саналыг эрдэмтэд ч дэмждэг. Тухайлбал, эрдэмтэн Альберт Боковниковын үзэж буйгаар чулууд сая сая жил амьдарч, нарны эрчим хүчээр тэжээгддэг ба регенерацын тусламжтайгаар өөрийн шархаа змчлэх,, “нахиалах” маягаар үржиж олшрох чадвартай байдаг гэнэ. Мөн амьдралын энэ хэлбэр нь зөвхөн амьдраад зогсохгүй “сэтгэл” болон хүний амьдрал, хувь заяанд тодорхой хэлбэрээр нөлөөлөх чадвартай гэсэн таамаглал ч бас байдаг.
×