Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'нууц'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 7 results

  1. Түүхэнд хүн, юмс гэнэт л яасан нь үл мэдэгдэн алга болсон тохиолдол бишгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг ч тэдний дундаас хамгийн нууцлаг нь Норфолкийн хатан хааны хороо алга болсон явдал юм. Энэ явдлын тухай олон домог, цуу яриа явсаар ирсэн. Тиймээс ч түүн дээр гардаг тоо баримт зөрүүтэй байдаг. Зарим нэг нь хороо алга болох үеэр 145 цэрэг байсан гэдэг бол нөгөө хэсэг нь хоёр зуун цэрэг байсан хэмээн баталдаг юм. Тэр бүү хэл 2000 гаруй цэрэг байсан гэх яриа ч бий. Ямартай ч энэ үйл явдал 1915 онд Туркийн Галлиполи хотын ойролцоо болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ нутаг дэвсгэр дээр Тортонеллагийн төлөөх ширүүн тулаан болж байсан аж. Наймдугаар сард Суллагийн орчим шийдвэрлэх тулаан болсон байна. Энд Туркийн хүчнийхэн хамгаалалтыг барьж байж. Харин Британийн Норфолкийн хорооны батальонд дайсныг бат бэх хамгаалалттай бүсээс бут цохих үүрэг өгчээ. Ингээд цэргийн үүрэг авсан англичууд дайсныхаа зүг хөдөлсөн аж. Энэхүү хэлтсийн зарим цэргүүдийн цогцсыг дайны дараа олсон ч бусдынх нь хувь заяа хэрхэн эргэсэн нь одоо хэр тодорхойгүй. Яг л манан дунд орж төөрсөн мэт бараг л бүхэл бүтэн батальон алга болсонд цэргийн удирдлагууд, бусад анги нэгтгэлүүд ч түгшиж эхэлжээ. Дайны үеэр юу эс тохиолдох билээ, дайны талбараас цэргүүд зугтах явдал ч гардаг гэх. Гэхдээ бүхэл бүтэн батальон бөөнөөрөө оргочих нь гэдэг магадлал багатай. Түүнээс гадна хожим эдгээр хүмүүсийн талаар хаанаас ч сураг дуулдаагүй гэнэ. Шинэ Зеланд, Австралийн экспедицийн корпусын гурван цэрэг тухайн үеийн тулааны үеэр тун хачирхалтай зүйл ажиглажээ. Гэхдээ тэд дэндүү хожим буюу 1964 онд албан ёсны мэдүүлэг өгсөн байх юм. Тэд яагаад тавин жил амаа хамхих болов? Энэ гурван цэрэг цэргийн нууц хадгалж буй мэтээр энэ урт удаан хугацаанд болсон явдлын талаар хэнд ч ам нээгээгүй байж. Дээр өгүүлсэнчлэн Галлиполи орчимд тулалдаж байх үеэр хорооныхон нууцлагаар алга болжээ. Гурван цэргийн өгүүлснээр тэд ажиглалт хийхэд тохиромжтой газар байрлаж, 1915 оны наймдугаар сарын 12 ны өдөр Норфолкийн хатан хааны хороо уулын бэлээр өгсөж байхыг харж байжээ. Ажиглалтын хэсгээс Норфолкийн хорооныхон хүртэл ойролцоогоор 150 метр орчмын зайтай байж. Гурван цэрэг Норфолкийн хорооныхон уул руу өгсөж байхыг тайвнаар ажиглаж байгаад гэнэт хорооныхны өмнө хачирхалтай үүл маш доогуур бууж ирэхийг харжээ. Үүлний урт нь ойролцоогоор 240 метр орчим, харин өндөр нь 65 метр, өргөн нь 60 метр орчим байж. Маш өтгөн үүл урд нь халз тулж гарч ирсэн ч хорооныхон үүлэн дундуур ороод явчихаж. Харин үүлний нөгөө талаас гарч ирэх хүн харагдсангүй гэнэ. Хамгийн сүүлийн цэрэг үүлэнд халхлагдан орсноос нэг цаг орчим хугацааны дараа өтгөн үүл аажмаар газраас тасран дээш хөөрч, уулан дээгүүр нүүж байсан бусад үүлтэй нийлжээ. Ажиглаж байсан хүмүүсийн өгүүлснээр ойролцоогоор долоон том үүл байсан бөгөөд хүчтэй салхи салхилж байсан ч үүлнүүд байрнаасаа огт хөдлөхгүй, яг л тэндээ ихэд удсан гэнэ. Харин цэргүүдийг “залгисан” үүл газраас хөөрөн нэгдсэний дараа аажмаар Болгарын зүг рүү нүүж эхэлсэн бөгөөд гучин минутын дараа хараанаас тасарчээ. Норфолкийн хороо ул мөргүй алга болсон. Харин энэ үйл явдал ямар ч тулааны чимээ, буудалцаан сонсоогүй өөр ангийн цэргүүдийн нүдэн дээр болж. Ихэнх хүмүүс хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ олзлогдсон гэж үздэг. Гэвч Турк ялагдсаны дараа 1918 онд Британи улс цэргүүдийг буцаахыг шаардсан ч туркууд энэ хороог хэзээ ч хараагүй, олзонд ч аваагүй хэмээн хариулжээ.Тэр бүү хэл ийм хороо байдаг гэдгийг ч тэд мэдэхгүй байж. Тиймээс Британийн арми алга болсонд туркууд хамааралтай гэдэг нь батлагдсангүй. 1918 онд британичууд энэхүү хойгт дахин иржээ. Энэ удаа дайнд бүрэн ялалт байгуулсан ялагч талын хувьд ирсэн байна. Дайны талбарыг самнах үеэр Туркийн нэгэн тариачин газрынхаа хэсгээс олон тооны цогцос зөөвөрлөсөн тухай Британийн армийнхан мэдэж авчээ. Амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах асуудлыг хариуцаж байсан офицер 1919 оны есдүгээр сарын 23 ны өдөр Норфолкийн хороо олдсон тухай мэдээлсэн байна. Нийтдээ 186 цогцос олдсоноос 122 нь Норфолкийн хорооных байж. Харин ердөө хоёр цэргийн цогцсыг л хэн болохыг нь тогтоож чадсан байна. Эдгээр цогцоснууд нь туркийн хамгаалалтын шугамын цаана 750 метрт хаа сайгүй хаягдсан байсан гэнэ. Ингээд энэ асуудлыг хариуцсан офицер Норфолкийн хорооныхон дайны талбарт амь үрэгдсэн гэсэн анхны хувилбар батлагдлаа хэмээн мэдэгджээ. Гэвч энэхүү мэдэгдэл нь үнэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Хамгаалалтын шугамын цаана 750 метрт байх талбай нь тулааны талбар байгаагүй бөгөөд фронтоос километр гаруй зайд байгаа нь түүний мэдэгдэлд эргэлзэх бодол төрүүлж байгаа юм. Түүнчлэн олон цогцосноос ердөө хоёрхон хүнийхийг таньсан нь мөн л хачирхалтай. Гэхдээ хамгийн гол нь албаныхан удаан хугацаанд нууцалсан баримт байгаа юм. Цогцоснуудыг олсон гэх тариачны баталж байгаагаар талбайгаас олдсон цогцоснууд маш их сэглэгдсэн байсан гэнэ. Хөл гар нь хугарч, яг л асар өндрөөс унасан юм шиг болчихсон байсан гэж тариачин ярьжээ. Түүнчлэн цогцоснууд олдсон Сулва бүсэд ямар ч тулаан болоогүй гэдгийг Туркийн тал тухайн үед албан ёсоор баталж байсан. аж. Маш гайхалтай, нууцлаг түүх. 1915 оны наймдугаар сарын 12 ны өдөр үнэн хэрэгтээ юу болж өнгөрснийг тодруулж чадах хүн гарч ирэх нь юу л бол. Хэрэв нүдээр харсан хүмүүсийн яриа үнэн бол Британийн цэргүүдийг ямар нэгэн дээд далдын хүчин эзэмдэн авч, өөр цаг хугацаа, эсвэл өөр ертөнц бүр хаашаа ч юм авч одсон ч юм билүү гэсэн таамаглал төрөхөөр. Энэ таамаглалтай харь гариг судлаачид дуртайяа санал нийлдэг. Учир нь тэдний баталж байгаагаар харь гаригийнхан хүмүүсийг олзолсон тохиолдол бишгүй гардаг гэнэ. Эсвэл үүл рүү ороод хөвж яваад үүлнээсээ уначихсан ч юм болов уу? Британийн элитийн батальоны цэрэг офицерууд хаашаа алга болчихов? Энэ асуултанд өнөө хэр нь хариулт өгч чадахгүй байна. Тиймдээ ч хорьдугаар зууны хам­гийн гайхалтай оньсогуудын нэгд Норфолкийн хорооныхон алга болсон явдал тооцогддог юм.
  2. Эдуард Сноуден Тусгай албадын лабораториудад иргэдэд харгис хэрцгий туршилтууд хийдэг талаарх цуу яриа Америкт аль эртнээс л гарсаар ирсэн. Тодруулбал Тагнуулын төв газрын “МК Ультра” нууц төслийн мэдээлэл задарсны дараа. Хэдэн жилийн туршид эрдэмтэд маш нууц, хориотой судалгаа хийсэн нь жинхэнэ дуулиан болж байлаа. Америкийн цэргүүд сэтгэлзүйн хувьд давхар шахалт дарамтанд ордог. Нэг талаас, эх орон нь Исламын орнууд, ОХУ, БНХАУ гэсэн АНУ ыг ялж, хүн амынх нь амар тайван амьдралыг бусниулах дайснуудын дунд оршдог. Нөгөө талаас байнгын хяналтанд байлгах гэсэн төр засаг, тусгай албадын зүгээс ирэх аюулгүй байдалд нь заналхийлсэн үйлдэл ёстой л нэг зовлон болдог гэхэд буруудахгүй. Эдуард Сноуден энэ бүхнийг илчлэн гаргасан ч яг үнэндээ гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Гадны тагнуул, тусгай албадынхнаас өөрсдийнхнөө хамгаалаад байж болох ч дотоодоосоо хэрхэн хамгаалах вэ? Ядахнаа л “алан хядах ажиллагаатай тэмцэх” нэрээр утасны яриа байнга чагначихдаг, үүнийг яах ч арга үгүй. Түүнээс гадна Америкийн тусгай албад оршин тогтнож ирсэн цагаасаа л хүмүүс дээр аймшигт туршилтууд явуулдаг гэж нэг бус удаа буруутгагдаж, улмаар элдвийн цуу ярианы эхлэл болж, тэр бүү хэл кино урлаг, утга зохиолд ч тусгалаа олсон нь хүн амын айдсыг улам нэмэгдүүлдэг. Америкчууд ийн айдас хүйдэст автах багагүй үндэслэл бий. 1974 онд “Нью Йорк Таймс” сэтгүүлд гарсан нийтлэл 1974 онд “Нью Йорк Таймс” сэтгүүлд дуулиан шуугиан тарьсан, эрэн сурвалжилсан нийтлэл гарсан юм. Энэ нийтлэлээр нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн хэрцгий, хамгийн нууцлаг төслүүдийг ил гаргажээ. Тодруулбал “МК Ультра” болон хүмүүсийн сэтгэц, хүний ухамсарт бүрэн хяналт тогтоох аргыг хайх хөтөлбөрийн тухай дэлгэсэн байж. Энэхүү төсөл 1950 иад оны эхэн үеэс жараад оны сүүл хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд хэдэн мянган хүн туршилтанд хамрагдаж, нэг хэсэг нь сэтгэцийн ноцтой өөрчлөлттэй болсон бол ихэнх нь амиа алдсан байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг нийтлэлийн гол үндэслэл байжээ. Үүний дараа АНУ ын Конгресст ТТГ ын хөтөлбөр хэрэгжиж байсан үеийн үйл ажиллагааг шалгах тусгай комисс байгуулагдсан байна. Түүнээс гадна Нельсон Рокфеллерийн тэргүүлсэн Ерөнхийлөгчийн комисс ч мөрдөн шалгалтанд оролцжээ. Гэвч ТТГ нийтэд дэлгэх боломжтой баримт бичгүүдийн ихэнхийг устгасан тул Засгийн газрын шалгалт багагүй хүндрэлтэй тулгарчээ. Гэхдээ үлдсэн баримт бичгүүдийг ч ил болгосонгүй. Засгийн газрын шалгалтын дүнгээр Америкийн тусгай албадыг засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хүний сэтгэцэд туршилт хийх явдлыг бүрэн хориглосон юм. Түүнээс гадна Америкийн ерөнхийлөгч амиа алдагсдын ар гэр болон хохирогчдоос уучлалт гуйн, нөхөн олговор олгож байлаа. Гэхдээ нэгэнт хохирсон сэтгэл санааг мөнгөөр нөхөж болно гэж үү? "МК ультра" хөтөлбөр хүний биеийг оёж, сэтгэлзүйг нь өөрчлөхийг оролдож байсан Иозеф Менгелегийн туршилтуудтай ижил байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ мэдээлэл Америкийн тусгай албадын гарт орж, тэд хүний биеийн хиймэл загварчлал гаргах арга бүтээхээр “шулуудсан” гэдэг. Нэг үгээр хэлбэл хүнийг зомби болгох арга хайж эхэлжээ. Үүний тулд хүмүүсийн ой санамжийг зориуд алдагдуулж, шинэ ой санамж суулгах хэрэгтэй байв. Үүний тулд туршилтанд орж буй хүмүүсийн нүд, чихийг таглан, дуу чимээ, үнэрээс тусгаарласан өрөөнд олон хоног байлгадаг байжээ. Хүн ийм камерт хэд хоноход ямар ч хор хохирол гарахгүй. Харин “МК Ультра” төслийн хүрээнд хүмүүсийг ийм байдалтай сар орчим, зарим тохиолдолд нөхцлийг нь өөрчлөн түүнээс ч удаан хугацаанд байлгадаг байжээ. Дараа нь хүний ухамсарт бат бөх суух ёстой нэг хэвийн кодолсон заавар өгдөг байж. Туршилтад орж буй хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлөхийг ажиглах үүднээс цахилгаан гүйдлийг хүний биед их цэнэгтэйгээр дамжуулдаг байжээ. Гэхдээ судалгааны гол чиглэл нь мансууруулах эм бэлдмэл байсан гэдэг. Туршилтыг химийн ухааны доктор Сидней Готтлиб ахалж байв. Тэрээр хүний зан байдал төдийгүй үзэл суртлыг өөрчлөх чадвартай эм бэлдмэл гаргаж авахыг зорьж байлаа. Судлаачид ЛСД бэлдмэлд ихээхэн найдвар тавьж байв. Энэ бэлдмэл хүний бие организмд хүчтэй нөлөө үзүүлэх галлюциногенуудаас ч ялгаатай байлаа. Анхандаа энэ бэлдмэлийг эрдэмтэд шизофрен судлахад өргөн ашиглаж байлаа. Мөн сэтгэл гутралыг эмчлэхэд ЛСД бэлдмэлийг ашигладаг байсан ч энэ нь Европ болон Америкийн залуусын дунд хар тамхи хэрэглэх өдөөлт болж байсан юм. Гэхдээ ТТГ ын судалгаа илүү аймшигтай туршилтууд байсан бөгөөд хүмүүст олон хоногийн турш мансууруулах бодис асар өндөр тунгаар өгч, сэтгэцийн тогтвортой байдлыг алдагдуулж байжээ. Туршилтанд орсон хүмүүс туршилтын зорилгын талаар ямар ч төсөөлөлгүй, хоригдлууд эсвэл сэтгэцийн эмнэлгийн өвчтнүүд, тэнэмэл хүмүүс байв. Фрэнк Черч Конгрессийн комиссыг тэргүүлж байсан сенатын гишүүн Фрэнк Черч 1975 онд хийсэн мэдэгдэлдээ туршилтанд орсон хүмүүст ноцтой хор хохирол учруулсан гэж ТТГ ыг буруутгасан юм. Золиос болсон хүмүүсийн дунд биологич Фрэнк Олсон байсан гэдгийг онцолжээ. Фрэнк Олсон цонхоор үсэрч амиа алдсан бөгөөд задлан шинжилгээ хийхэд тэрбээр үнэн хэрэгтээ цонхоор унахаасаа өмнө толгойндоо хүнд гэмтэл авсныг олж тогтоосон байна. Фрэнк Олсон Биологийн зэвсгийн шинжээч байсан тэрээр ТТГ тай хамтардаг судалгааны лабораторт ажилладаг байжээ. Фрэнк Олсон тусгай албадын аймшигт туршилтуудын гэрч болсон ч үүнд эргэлзэж ядсан тэрбээр ажлаасаа халагдах гэж байсныг гэр бүлийнхэн нь баталсан байна. "АНУ жар, далаад оны үед явуулж байсан колонийн дайны үеэр америкчууд цэргийн албан хаагчдынхаа байлдах эрмэлзлийг нэмэгдүүлэхийн тулд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлг өргөнөөр ашиглаж байсан. Сөргөлдөгч талынхаа армийг дарахын тулд өндөр давтамжит авиа хэрхэн нөлөөлөхийг судалж, хүнийг алсын зайнаас удирдах технологи гээд олон зүйл судалсан. Бид нарийн ширийнийг мэдэхгүй ч ийм туршилтууд явуулж байсан нь тодорхой” хэмээн ОХУ ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Александр Михайлов өгүүлж байжээ.
  3. Өмнөд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны үүд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна. Тухайн үедээ маш нууцалж байсан энэ явдал 1995 оны нэгдүгээр сарын 27 нд өмнөд туйл дээр болжээ. Эл өдөр АНУ ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг үүл харснаа багийнхаа хүмүүст дуулгасан байна. Эхэндээ багийнхан үүнийг шуурганы үүл хэмээж байсан боловч уг үүл байрнаасаа хөдөлсөнгүй, хэлбэр нь ч өөрчлөгдсөнгүй нэлээд удсан аж. Энэ үзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах төхөөрөмж суурилуулсан цаг уурын бөмбөлгийг мөнөөхөн үүл рүү хөөргөв. Хэсэг хугацааны дараа бөмбөлгөө буулгаж авсан эрдэмтэд багагүй гайхсан байна. Учир нь бөмбөлгөнд суулгасан цаг 30 жилээр хойшилж 1965 оны нэгдүгээр сарын 27 ны өдрийг зааж байв. Төхөөрөмж эвдэрсэн байж магадгүй гэж үзэж сайтар шалгасны дараа бөмбөлгийг дахин хөөргөсөн боловч заалт хэвээрээ байлаа. Туршилтыг долоон удаа давтахад долууланд нь 30 жилийн өмнөх огноог зааж байсан байна. Ингээд санамсаргүй хийсэн туршилтынхаа бүх үр дүнг Цагаан ордонд мэдээлжээ. Энэ судалгаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд өмнөд туйл дээр байгаа тэрхүү мушгирсан үүл бол өөр цаг хугацаанд нэвтрэх үүд гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм. Тэр бүү хэл уг газраар хүн нэвтрүүлэх оролдлогыг хийж эхлээд байна. Түүхийг ч өөрчилж болох энэхүү төслийг хяналтандаа авахаар Холбооны мөрдөх товчоо, ТТГ хоёр шөргөөцөлдөж байгаа юм. Харин АНУ ын Засаг захиргаа энэ туршилтыг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Николай Александрович Козырев ОХУ ын нэрт физикч Николай Козирев ирээдүйгээс өнгөрсөнд шилжих туршилтуудыг хийжээ. Түүний үзэж байгаагаар, цаг хугацаа гэдэг бол энерги үйлдвэрлэгч, бүтээгч хүчин зүйл. Геннадий Белимов Байгалийн тайлагдашгүй үзэгдлийг шинжлэн судлаач Геннадий Белимов саяхан “Цаг хугацааны машин буюу анхны хурд” нэртэй өгүүлэл хэвлүүлсэн юм. Тэрбээр өгүүлэлдээ, сайн дурынхантай хамтран хийсэн туршилтуудынхаа тухай бичжээ. Тэд цахилгаан соронзон талбайг ашигланг цаг хугацааг дээд тал нь 1.5 секунд орчмоор удаашруулж чадсан аж. 1987 онд цаг хугацааны машин бүтээх оролдлого хийсэн Вадим Чернобров уг туршилтад сайн дураараа оролцжээ. Тэд өөрсдийн хийсэн цаг хугацааны машинд 5 30 минут хэртэй сууж үзэцгээсэн аж. В.Чернобров энэ тухайгаа “өөр орон зайд орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэгэхдээ яг ямар мэдрэмж төрж байсныг үгээр илэрхийлэх боломжгүй юм” гэсэн байна. Бидний байгаагаас өөр орон зай байгааг хэзээ нэгэн цагт олж чадвал хоёр өөр орон зайд зэрэг орших боломжтой гэж тэд үзэж байгаа юм. И. В. Курчатов. Иймэрхүү параллель орон зайг олох судалгааг бүр Сталины үеэс ЗХУ д эхэлсэн. Академич Курчатовын ахалж байсан судалгааны багийн хийсэн туршилтын үр дүнгүүд архиваас олдсон. Харамсалтай нь Л.Берия энэ судалгаанд оролцсон эрдэмтдийн эсрэг хэрэг үүсгэн 18 ыг нь буудан алж, 59 ийг нь хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлэхээр хорих лагерьт илгээснээр энэ хэрэг төгсчээ. 1961 онд энэ туршилтад оролцож байсан найман эрдэмтэн ор сураггүй алга болсон юм. Бүр хожуу 1987 онд судалгааг дахин сэргээсэн боловч 1989 онд уг судалгаанд оролцож байсан 780 тоннын жинтэй тойрог замын модуль дэлбэрсэн байна. Тухайн үед гурван судлаачтай тойрог замд явж байсан модуль параллель ертөнц рүү шилжих үедээ гадны ямар нэг биеттэй мөргөлдсөн гэсэн таамаглал байдаг. Уг модулиас ирсэн сүүлчийн бичлэг өдгөө архивт бий. Уг бичлэгт “Бид үхэж байна. Гэвч туршилт үргэлжилсээр байна. Энд маш харанхуй байгаа ч бүх биет хоёр болж байгаа төдийгүй хөл, гар шил шиг тунгалаг болж бид дотор эрхтнээ харж байна. Хүчилтөрөгчийн нөөц 45 цаг хүрэлцэхээр байгаа ч систем маш хүнд гэмтсэн…” гээд холбоо тасарчээ.
  4. 1936 онд Япончууд химийн болон бактериологийн зэвсэг үйлдвэрлэх, турших даалгавартай нэгэн нууц отряд байгуулж, Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ 1932 1945 он хүртэл болсон дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү үйл ажиллагаагаа нууцаар Хятадын Пингфан гэх газарт явуулж байв. Энэхүү нууцын зэрэглэлд хамаарах нууц туршилтанд маш олон гэмгүй хүмүүс өртөж амь насаа алдсан. 731 отрядын байрлаж байсан газар. 1925 онд гаргасан Женевийн, дайны үед биологын ямар нэгэн туршилт хийхийг хатуу хориглоно гэсэн зүйлийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсаар байсан энэ газар нь өдгөө музей болон хувирсан байна. Гэхдээ түүхийг эргэн сөхвөл… Тэслэгч генерал Иший Широ, 1932 он 731 Отряд н нууц туршилтыг ахлан, тэслэгч генерал Иший Широ, эмнэлэгийн ажилтан, мөн микробиологич, гурван мянган Японы эрдэмтэд, судлаачид мөн японы арми нар нэгдэн нууц цагдаагийн ажилтануудтай хамтран энэхүү нууц туршилтыг эхлүүлжээ. 250,000 аад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд энэхүү нууц туршилтанд хамрагдсан. Энэхүү аймшигтай биологын туршилтанд Орос, Хятад, Монгол, Солонгос болон өөр бусад орнуудын хүмүүс золиос болсоноос гадна тухайн оршин байсан газрын эргэн тойронд нь амьдарч байгаа гэмгүй хүмүүсээс бас нэлээд нь хохирсон. Тэд хохирогч нараа “Марта” эсвэл “Модод” гэж дууддаг. Японы эрдэмтэд янз бүрийн хагалгаа хийхдээ ямар ч мэдээ алдуулагч хийдэггүй байсан бөгөөд өөрсдийнхээ энэхүү туршилтыг хүний биеийн физиологийг хөндлөнгөөс судлах байсан ажил байсан гэж тайлбарладаг. Тоо томшгүй олон хүмүүсийн дотор эрхтэн бүх л зүйлсийг салган авч судлахад хохирогчид нь амьд байдаг байсан. Уг туршилтыг хийж буй эрдэмтэд хэзээ ч шинэ өвтөнөөр дутаж байгаагүй гэдэг. Садист эрдэмтэд хохирогчдыг тусгай бэлдсэн торонд хөлдөөхөөс эхлээд халуун темпратурт оруулж байлгадаг байлаа. Тэдний заримынх нь нүд нь тэр их даралтыг тэсэхгүй бүлтэрдэг байжээ. Гэвч тэд зүгээр л гаднаас нь ажиглан харан зогсоно. Энэхүү аймшигт туршилтуудаас дурьдах юм бол “боом, тахал өвчний туршилт”, “үхчиж ялзрах туршилт”, “тайрах”, “хордуулах”, “хүчиндэх”, “зулбуулах”, “даралтанд оруулах”, гэх мэт… Эдгээр туршилтуудын тухай ямар ч нарийн тоо, баримтууд ил байдаггүй ба мэдээлэлүүдийг нь маш нууцад хамааруулан хадгалж байдаг. Тэд зэрлэг балмад, аймшигтай эрүүл мэндийн судалгааг зөвхөн хийгээгүй ба зэвсэг боловсруулагчдыг үй олноор нь бас устгадаг байжээ. Японы эрдэмтэд дайныг ашиглан шинэ тахал үржүүлэх оролдлого хийж байв. Тэд тэрхүү бэлдсэн торондоо хүмүүсийг хийн хөдлөх аргагүй болгоод өөрсдийн бэлдсэн тэсрэх бөмбөгөнд хийсэн вирусыг дэлбэлж халдаадаг байж. Олзны хүмүүс амь тавин орилох боловч хэн ч тоодоггүй ба тэдний гол тасраагүй байхад нь мэдээ алдуулалгүй задлан хийж, эд эрхтэнүүдийг нь гарган, вирус организмыг хэрхэн идэж байгааг задгай чигээр нь ажигладаг байжээ. Бас нэгэн аймшигтай судалгаа нь хүмүүсийг байшинд оруулж нэгэн өрөөнд түгжээд тэсрэх бөмбөг дэлбэлдэг байв. Харин дараа нь тэднийг амьд үлдсэн эсэхийг судлаж, нас барсан хүмүүсд задлан хийж, бага зэрэг гэмтсэн хүмүүсийн шархыг эмчлэн илүү сайжруулах арга замыг хайдаг байлаа. Тэдний зарим туршилт маш амжилттай болж байлаа. Савханцарын бөмбөг, бөөсний бөмбөг гэх мэт. Тэд төрөл бүрийн 4,000 гаруй химийн шилэн савтай тахалын нянг үйлдвэрлэдэг байжээ. Тэд хоногт 30 кг нянг үйлдвэрлэх энүүхэнд байв. Мөн түүнчлэн Японы эрдэмтэд тогтмол хуваарьтай онгоцоор энэхүү туршилтаа явуулдаг ба бэлдсэн хорт өвчин агуулсан тэсрэх бөмбөгөө онгоцноос хаяж хятдын хойд бүст янз бүрийн өвчин газар авах болов. Тахал дэгдэж байгаа тухай мэдээлэл тасрахаа больжээ. Дайны төгсгөл хэсэгт тэд маш том төлөвлөгөөг боловсруулсан байлаа. Энэ нь тэд энэхүү химийн өвчинөө Калифорни руу унагаах төлөвлөгөөтэй байсан ч энэ нь цуцлагдсан байдаг. 731 отрядын байгууламж Энэхүү туршилтын тухайд түүхч, эрдэмтэд, судлаачид хэлэхдээ бол маш ухаалаг ажилласан гэдэг ч тэднийг садистууд хэмээн тодорхойлсон. Хэдий тийм боловч өнөөдрийн эрүүл мэндийн салбарт энэхүү туршилт нь бага зэргийн дэвшилийг авчирсан гэж үздэг. Дайн дуусах дөхөхөд цаанаас нь энэхүү харгис хэргийг гэрчлэх бүх баримтуудыг устгах тушаал өгчээ. Энэ үед амьд үлдсэн бүх хохирогчдыг алахгүй суллаж байсан ч энэхүү тахал өвчний тухай байцаана гэж бодон энэхүү зүйлийг зохион байгуулсан хүмүүс таг чимээгүй болцгоожээ. 731 отрядын ямар ч эрүүл мэндийн ажилтан нь Япон улсыг оролдоогүй ба харин тэд тэтгэлэг авсан. Тэд энэхүү туршилтын мэдээлэлээрээ АНУ тай солилцоо хийсэн гэдэг ба хэд хэдэн удаа энэхүү хэргийн тухай шүүх явцад АНУ өмгөөлж хамгаалж байсан удаатай. 731 отрядын аллагын тухай Японы засгийн газар 1984 он хүртэл үгүйсгэж байжээ. Гэвч Японы эрүүл мэндийн их сургууль болон эмнэлэгийн тоног төхөөрөмжөөс нь харвал тухайн нууц туршилтанд хамрагдаж байсан эрдэмтэд, судлаачдын дэмжлэгээс бүтсэн гэдэг нь илт харагдана. Тэд үүнийгээ маш нууцалдаг байсан ч гэсэн хэн ч үүнийг нь хэлдэггүй ч бүгд л мэддэг байв. Генерал Широ Ишии шударга ёсонд нийцэхгүй ч тэр эхнэртэйгээ амар жимэр амьдарсан. Харин энэ хэрэгт цуг ажиллаж байсан зарим эрүүл мэндийн ажилтанууд том албан тушаалд очиж дээшилсэн ба тэд энэхүү дайны үед хийсэн гэмт хэргийнхээ тухай ярихаас татгалздаг байна. Энэхүү газар нь одоо хүссэн хүн бүрт нээлттэй ба нийтдээ 150 гаруй байгууламжтай. Музей болсон болохоор энэ газарт орж тухайн үеийн мэдээлэлүүдтэй танилцахаас гадна бодитоор үзэж харж болно. Эрүүл мэндийн салбар хөгжлөө гэж ярьдаг ч энэ том салбарын цаана ийм туршилт явдаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Одоо ч гэсэн ийм зүйл болж байхыг бид үгүйсгэхгүй.
  5. 100 гаруй жилийн тэртээ нэгэн малчин айлын гурван хүүхэд “Тэнгэрийн сайхан бусгүйг” хий үзэгдлээр үзсэн бөгөөд тэрээр тэд нарт ертөнцийн гурван нууцыг хэлж өгсөн хэмээн ярих болсон бөлгөө. Энэхүү гурван нууцын хоёр нь өдгөөг хүртэл олон түмэнд тодорхой болж нийтлэгдсэн бөгөөд харин гурав дахь нууц нь өнөөг хүртэл Ватиканы хийдийн зооринд хатуу чанд нууцлагдан хадгалагдаж байгаа ажээ. Тэр малчин айлын хүүхдүүдийг Лучиа, Франческо ба Ячинта хэмээн нэрийдэх бөгөөд тэд Португалийн Фатима хэмээх тосгоны дэргэдэх нэгэн модны оройд хөвөх багахан үүлэн дотороос тэрхүү сайхан бүсгүйг харсан гэх ажээ. Энэхүү нууцлаг бүсгүй тэднийг сар бүрийн арван гурванд энд ирж түүнтэй уулзаж байхыг хүссэн байна. Энэ хооронд дээрх хүүхдүүдтэй учирсан сонирхолтой явдал тосгоныхны сонорт хүрч, дараа сарын арван гурванд тэдгээр хүүхдүүд тосгоныхоо тавь орчим хүмүүсийн хамтаар дээрх модны дэргэд очсон ажээ. Хэдийгээр тэдгээр хүмүүс дээрх модны оройгоор хөвөх нэгэн хэсэг жижиг үүл манан мэтийг үзсэн боловч тэдгээр хүүхдүүдээс өөр хэн ч тэр тэнгэрийн бүсгүйг олж хараагүй ажээ. Энэ байдал дараачийн саруудад ч өөрчлөгдөөгүй тул үл итгэгсэд тэднээр тоглоом тохуу хийх болжээ. Гэвч тэдгээр хүүхдүүд үнэхээр тэр бүсгүйг үзсэн гэдгээ андгайлан хэлсээр, сар бүрийн арван гурванд өнөөх газраа ирсээр байлаа. 1917 оны 10 дугаар сарын 13 ны нэгэн бороотой бүрхэг өдөр өнөөх үзэгдэл эцсийн удаа үзэгдсэн бөгөөд энэ удаад бурхны ид шидийг үзэхийг хүссэн тоо томшгүй олон католик шашин шүтэгчид дээрх модыг эргэн тойронд нь бүчсэн байжээ. Энэ удаад ч тэр хүүхдүүдээс өөр хэн ч дээрх бүсгүйг үзээгүй байна. Харин энэ удаад, өнөөх бүсгүй өөрийгөө бурхны эх дагина хэмээн илчлээд, ертөнцийн гурван нууцыг хэлж өгөөд үүлэн дундаа уусан алга болсон ажгуу. Яг түүний дараа тэнгэрийн үүлс гэнэт ярагдан, асар том наран газар дэлхий дээр унах гэж байгаа мэт ойртон ирсэн нь тэнд байсан хэдэн мянган хүмүүс ийнхүү ертөнцийн эцсийн өдөр иржээ хэмээн ихэд айж сандарцгаасан байна. Гэвч удалгүй наран өөрийн байх газраа очиж тогтсон ажээ. Тэнд байсан хүмүүсийн ярьснаар энэхүү үзэгдэл дараа нь хоёр дахин үзэгдсэн байна. Энэхүү ертөнцийн гурван нууц гэдэг нь юу байсан бэ. Франческо ба Ячинта нар 1918 онд тархсан хурц халдварт томуу өвчинд нэрвэгдэн нас барсан ажээ. Харин Лучиа Ромын Пап ламын хүсэлтээр дээрх үзэгдлийн талаар тодорхой бичиж өгсөн бөгөөд үүндээ дээрх ертөнцийн гурван нууцыг ч бичсэн ажээ. Тэдгээрийн нэгдүгээрх нь тамын орны тухай үзэгдэл байсан бөгөөд харин хоёрдугаарх нь дэлхийн хоёрдугаар дайны эхлэл, явц, төгсгөлийн талаар байсан байна. Тэрээр бичихдээ, “Дайны төгсгөлд нэгэн асар их бөгөөд хор хөнөөлтэй гэрэл гарна” хэмээгээд, мөн Гитлер 1938 онд Австрийг эзлэн түрэмгийлэхийг урьдчилан хэлсэн байдаг байна. Лучиа бүсгүйн хүссэнээр, гуравдахь нууцыг хэзээ ч хүн төрлөхтөнд мэдэгдэж болохгүй гэсний дагуу дээрх нууцыг, дугтуйнд хийж лацдан, чандлан хадгалагдсан ажээ. Гэвч энэхүү дугтуйг сүүлчийн Ромын Пап лам Еоханнес XXIII анх удаа 1960 задалж уншсан ажээ. Түүний уншсан энэхүү ертөнцийн гуравдахь нууц нь өндөр дээд гэгээнтнийг маш ихээр айлгаж сандаргасан тул тэрээр энэхүү нууцат дугтуйг даруй буцааж лацадаад, цаашид хэзээ ч задалж, энэхүү нууцыг нийтэд мэдэгдэж болохгүй хэмээн лүндэн буулгасан ажгуу. 3 дахь нууц нь юу юм болоо ?
  6. Хүн төрөлхний төдийгүй Дэлхий дахины хувь заяаг өөрчлөхүйц нууц хуувилдаанууд энд тэндгүй хийгдсэн байдаг талаар мэдээллийг бид нэг биш удаа сонсож байсан. Тэдний зарим нь нууцын зэрэг маш өндөртэй байдаг тул тэр болгон хүн хаана, ямар зүйлийн талаар хэн хэн ярилцаад, хүмүүсийн хувь тавиланг шийдээд байгааг мэддэггүй. Тиймээс одоо та бүхэнд танилцуулах гэж байгаа нууц маш сонирхолтой нууц мэдээллүүдийн талаар мэдээлэл анхных нь ч биш, сүүлчийнх нь ч биш гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч ямарваа нэгэн нууцлаг зүйлд дурладаг бол та наашаа суугаарай. Араратын нууц 1949 онд АНУ ын BBC гийн нисдэг тэрэг дээрээс авсан нэгэн хар цагаан гэрэл зураг дээрээс Араратын аномал ийг хүрээлсэн газар нутгийг нээжээ. Зураг дээр Арарат уулын оройгоос ердөө 800 метрийн доор орших цасанд хучигдсан энгэр дээр ер бусын нэгэн объект байгаа нь буусан байна. Судлаачдын дунд байсан олон Христийн шашинтнууд энэхүү сонин объектийг “Библи”д өгүүлснээр Арарат уулан дээр тогтсон Ноа гийн усан онгоц гэж таамаглажээ. Библи дээр Ноагийн хөлөг онгоцыг Араратын уулс дээр тогтсон гэж олон тоон дээр бичсэн байдаг учраас яг хаана нь, аль хэсэгт нь байдаг нь асуулт хэвээр байсан юм. Ихэнхи талбайг нь уулс эзэлдэг Дорнод Турк болон Хойд Армяны хамгийн өндөр ноён оргил нь Арарат уул юм. Мөн энэ нь Армяны уулархаг бүсийн хамгийн өндөр уул ажээ. Арарат уулын налуу нь дугариг хэлбэртэй бөгөөд цас мөсөөр хучигдсан өргөн талбайг хамардаг. Энэхүү олдвор нь өнөөг хүртэл АНУ ын эрх баригчдын сонирхлыг татсаар байдаг ажээ. Маш олон тооны байлдааны болон судалгааны нисдэг тэрэг, нисэх онгоцийг тийш элгээж, зургийг нь дарсан байдаг. Энэхүү олдворын талаар олон нийтийн бодлыг интернетээс олж харж болно. Энэхүү объект нь үнэхээр уртаашаа 1000 метр, өргөөшөө 150 метр хэмжээтэй аварга том завьтай төстэй харагддаг нь Библи д гардаг Ноа гийн хөлөц онгоцны тодорхойлолттой таардаг. Томоор харахад энэхүү артефакт нь хүний гараар бүтсэн зүйл шиг харагддаг бөгөөд АНУ ын эрх баригчид энэхүү зүйлийн талаар мэдээллийг яагаад олон нийтэд задлахгүй байгаа нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Магадгүй тэд энэхүү зүйлийн нууцыг тайлахын тулд эхлээд ер бусын шуугиантай дуу чимээ гаргадаг харийн гэмээр хачирхалтай үзэгдлийн талаар нууцыг эхлээд нийтэд задлах ёстой байж мэдэх юм. Нибиру гариг 2012 онд Дэлхий сүйрнэ гэсэн онолтой хамгийн ойрын холбоотой зүйл бол Нибиру гариг юм. Энэхүү онолоор бол Юпитер гаригтай ижил хэмжээ бүхий Нибиру буюу Х гариг нь Марс болон Юпитер хоёрын дунд оршдог бөгөөд тойрог замынхаа дагуу 2012 онд Дэлхийтэй мөргөлдөнө гэж үздэг. Энэхүү зургийг 1983 онд IRAS хиймэл дагуул авсан бөгөөд тодорхой засвар хийж таны харж байгаа байдалтай болгосон гэдэг. Энэ нь 2009 онд интернетээр цацагдаж, нилээн том дуулианыг тарьж байжээ. НАСА гаас мэдээлснээр зурагт буусан 9 галактик болон галактик хоорондын орон зайд ямар нэгэн объект байхгүй гэдэг. Гэтэл АНУ ын эрх баригчид Өмнөд Туйлд байрлуулсан Дэлхийн хамгийн том телескопын бүтээх ажилд хөрөнгө оруулж, Нибиру гаригийг ажиглах үйлсэд маш их анхаардаг гэж уг онолын шинжээчид үздэг байна. НАСА гийн мэдээлснээр энэхүү телескоп нь радио долгионы мэдрэгчтэй учраас зураг авах боломжгүй гэж үздэг боловч онолын талд зогсогчид нь Нибиру гариг нь нарны цаана байгаа тул одоохондоо харагдахүй байгаа гэдэгт бат итгэлтэй байдаг. Энэхүү онолыг үгүйсгэх аргагүй юм. Үнэн, худал гэдэгтээ биш, хамгийн гол нь НАСА болон АНУ ын засгийн газрын үгүйсгэсэн мэдэгдлүүдэд итгэх итгэлээ алдсан олон мянган ажиглагчид өнөөдөр маш олон нууцыг АНУ нуудаг гэдгийг мэддэг учраас тэр. Ямартай ч, хэрэв Нибиру гариг гэж байдаг бөгөөд үнэхээр Дэлхий рүү ойртож байгаа нь үнэн бол НАСА гийн удаа дараагийн үгүйсгэлийг эс тооцон, бид удахгүй мөхөж магадгүй л юм. Нээлтийн төсөл Стивен Грир Энэхүү онолын гол баатар нь Стивен Грир гэгч эрэгтэй юм. Тэрээр харь гаригийн хүмүүстэй учирч, тэднээс сайн мэдээ дуулж байсан гэж баталдаг бөгөөд 1992 онд харь гаригийн хүмүүстэй учирч байсан бүх хүмүүсийг нэгтгэх зорилгоор өөрийн төслөө эхлүүлжээ. Тэрээр жил бүр Америкийн хотуудад төслийнхөө үйл ажиллагааг өрнүүлдэг бөгөөд тэдний эгнээд АНУ –ын эрх барих институтын хэд хэдэн нэртэй төлөөлөгчид багтдаг гэдэг нь өнөөдөр нууц биш болжээ. Энэхүү байгууллагын ажилчид АНУ ын засгийн газрыг Дэлхийгээс гадна өөр соёл иргэншил, харь гаригийн хүмүүс гэж байдаг гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, олон нийтэд мэдэгдэл хийлгэхийг зорин ажилладаг. Бүхнээс ангижруулагч эм Энэ онолыг батлагчид магадгүй Майкл Крайтоны бичсэн “Андромедын бэлмдэл” хэмээх зөгнөлт зохиолоос санаа авсан байж болох юм. Энэхүү зохиолд АНУ ын засгийн газар нь нэгэн эмийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг талаар нэг хүн нөгөөдөө ярьж байгаа хэсэг гардаг. Тэрхүү эм нь хүний организм дахь гадны хорт бактерийн үржлийн явцыг сааруулаад зогсохгүй, шинжлэх ухаанд танигдсан бүх төрлийн биологийн нян, вирусыг биед ямар нэгэн сүртэй шинж тэмдэг илрүүлэлгүйгээр устгадаг талаар номонд гардаг. Хэдийгээр энэ бол зөгнөлт зохиол боловч онолын талынхан тайван хандаж хараахан чадахгүй байгаа юм. Учир нь Крайтон зохиолоо бичихдээ бодит амьдралаас жишээ авч, засгийн газрын далд санаа болон хүн төрөлхтний эрүүл мэндийн талаар санаа зовнихдоо тусгасан гэсэн баримт байдаг байна. Хэдийгээр хангалттай нотлох баримт байдаггүй боловч хүний биеийн хамаг бактерийг гадны халдварыг эсэргүүцэх зориулалттай биологийн бичил биетүүдийн хамт усгаж орхидог эм бэлдмэл өнөөдөр дэлхий дээр маш олон байдгийг бид мэднэ. Онолын талынхан ийм эм бэлдмэл бидний дунд үнэхээр маш олон байдгийг баталж, хүмүүсийг өндөр үнэтэй бөгөөд эрүүл мэндэд тийм ч сайн нөлөөгүй эм бэлдмэлүүдийг ахин дахин худалдан авахад хүргэхийн тулд “Америкийн Эмийн Холбоо” ийм хорон санаа сэдсэн гэдэгт итгэлтэй байдаг. Вавилон Зарим растафаричууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнуудын өвөг эцэг болох “Вавилон” чуудын үр удам өнөөдөр ч гэсэн хар арьстнуудыг гадуурхан, дээрэлхэх зорилгоор дэлхий дээр оршсоор байдаг гэж үздэг. Тэдний хэлснээр Эфиопын император Хайле Селассие нь 1975 онд таалал төгссөн гэсэн цуурхалыг “Вавилон” бүлгийнхэн зориуд тарааж, растафаригийн хөдөлгөөнийг зогсоохыг оролдсон гэдэг байна. Мөн эв нэгдэл, энх тайвныг эрхэмлэдэг ратафаричууд бас байдаг ажээ. Тэдний үзлээр бол Вавилончууд гэж нэрлэгддэг хэсэг бүлэг хүмүүс дэлхий дээр үеийн үед оршиж, хамгийн ядуу бөгөөд буурай хөгжилтэй улс орнуудын иргэд, тэр тусмаа хар бараан арьстай хүмүүсийг байнга далдуур шахаж хавчих замаар өөрсдийн оршин тогтнолоо батжуулдаг байна. Хорон санаат харь гаригийнхан Хүн төрөлхтний цусаар хооллох замаар хүний дүрээр оршин тогтнодог, дүрээ хувилгах чадвартай харь гаригийн бодгалиуд бидний дунд байж, ертөнцийг удирддаг гэж үздэг онол байдаг. 1990 оноос хойш энэ онолын судалгаан дээр ажиллаж байгаа Английн зохиолч, илтгэгч Дэвид Айк нь “Дэлхийг яг үнэндээ хэн удирддаг юм бол?” гэсэн асуултын хариуг олохоор уйгагүй ажиллаж байгаа юм. Тэрээр “Шинэ Зууны Нууц Хэлэлцээр” –ийн талаарх өөрийн үзэл бодлыг тайлбарласан 16 ширхэг номыг бичсэн байна. Түүнд Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан гэрчүүдийн мэдүүлэг уул овоо шиг их байдаг ажээ. Түүний номнууды 8 хэлээр орчуулагдан гарсан байна. Түүний номнуудаас үзэхэд Британий хатан хааны гэр бүл, Жорж Бушийн гэр бүл зэрэг нь үнэн хэрэг дээрээ хүний биед хувилсан хорон санаатай харь гаригийн хүмүүсийн бүрдэл бөгөөд Диана гүнж ч энэ талаар эртнээс мэдэж байсан тул золгүйгээр амиа алдахад хүрсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тоон зурагт Хүн төлөрхтөн дижитал телевизийг яагаад ч юм олон нийтээрээ ашиглаж эхэлсэн явдал нь “Том ах” хэмээх асар далайцтай хөдөлгөөний хэрэгжилт гэж үздэг хүмүүс байдаг. Тэдний хэлснээр шинэ зурагтнуудад үл анзаарагдам, бичил, нууц камерууд болон мкрофоныг суурилуулсан байдаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар айл бүрийг тагнуулддаг байна. Түүнчлэн бас нэгэн аймшигтай зүйл бол тоон дохиололд нуугдсан далд мэдээллийн тусламжтайгаар орчин үеийн технологи нь хүмүүсийн уураг тархийг удирдаж, далд сурталчилгааг ухуулах зорилготой гэж үздэг шинжээчид ч байдаг. Орчин үеийн нацистууд Мартин Борман нь 1900 оны 6 сарын 17 оос 1945 оны 5 сарын 2 ны хооронд амьдарч байсан гэдэг бөгөөд Нацист армийн удирдагчдын нэг байжээ. Тэрээр Parteikanzlei намын тэргүүн төдийгүй Адольф Гитлерийн хувийн нарийн бичгийн дарга байсан аж. Тэрээр Гитлерийн итгэлийг олсон нэгэн бөгөөд асар их эрх мэдэлтэй байжээ. Дайны дараа Борманы цогцосыг хэн ч олоогүй бөгөөд Нюрнберг т оршуулсан гэх яриа байдаг. Гэрчүүдийн мэдүүлснээр Борманыг дайны дараах 20 жилд Европын орнуудад дүрээрээ явж байхыг нь олон хүн харсан гэлцдэг. Түүнчлэн Парагвай болон Өмнөд Америкийн газар нутагт түүнийг харсан хүмүүс олон таардаг байна. Зарим сураг сонсоход Борман нь хожим гоо сайхны мэс засал хийлгэж, дүрээ бүрэн сольсон гэлцдэг. 1967 онд болсон Хэвлэлийн Хурлын үеэр Симон Византаль нь Борманыг амьд сэрүүн бөгөөд Өмнөд Америкт байгаа гэдгий баталж чадна гэдгээ хэлж байсан. Түүнчлэн ток шоуны хөтлөгч Дэвид Эмори хэлэхдээ нацист хөдөлгөөний тэргүүн Мартин Борман нь хэзээ ч үхээгүй бөгөөд Жорж Бушийн гэр бүл, Хасан аль Банны гэр бүл, Гровер Норкуист, Ланскийн мейер болон Майкл Чертов нартай хамтарч асар хүчирхэг далд холбоог байгуулж, хүн төрөлхтнийг сүйрэлрүү хөтөлсөөр байгаа гэж хэлсэн байдаг ажээ. Ром д амьдардаг Христийн эсрэг үзэлтэн Ватиканы удирдагч Ромын Поп ламтан Христийн эсрэг үзэлтэн бөгөөд туйлын зорилго нь хүн төлөрхтнийг хөнөөхөд оршдог гэж АНУ дахь олон сүм хийдийн Христэд итгэгчид үздэг. Маш олон Христэд итгэгчид Ром хотын хэзээ нэгэн цагт Христийг эсэргүүцэгчдийн орон болно гэдэгт итгэдэг нь сонирхолтой. Үүний нотолгоог тэд 1846 онд Мария Эх Францын Ла Саллет д хоёр хүүхдийн өмнө үзэгдсэн явдал гэж үзэх үндэслэлтэй ажээ. Гэгээн Мария Эхийн гэгээн дүр тодрохыг харсан тэрхүү хоёр хүүхдийн нэг нь хэлэхдээ: “Мария Эх гарч ирээд: “Ром хот итгэлээ хуурмаг зүйлээр сольж байгаа, удахгүй Антихрист буюу христийг тэрслэгч хот болно” – гэж хэлсэн.” гэдэг. Үл Мэдэгдэх Нисдэг Биетийн тухай Үл Мэдэгдэх Нисдэг биетүүдийг хүмүүс өөрсдөө бүтээдэг гэсэн санааг 1940 оноос хойш нилээн олон хүн гаргаж тавьсаар ирсэн. Хамгийн анх Зөвлөлт Холбоот Улсын Засгийн Газраас ийм харийн мэт хөлгүүдийг хийх болсон гэж Америкчууд үздэг. Ямартай ч шинжлэх ухааны зарим докторууд төдийгүй энгийн хүмүүс бид ч гэсэн өдгөө Харь Гаригийн үл мэдэгдэх нисдэг биет харсан, түүний үлдэгдлийг олсон гэх мэдээллийг сонсоод инээдээ барьж яддаг болсон нь нууц биш юм. Гэвч үүнийг үгүйсгэгчид байдаг. Учир нь гэрчүүдийн мэдүүлдэг харь гаригийн нисдэг биетүүд гээд байгаа зүйлсийн бүтэц, хэлбэр, нисэлтийн явц нь өнөөгийн шинжлэх ухаанд биелэлээ олсон нээлтүүд болон физикийн хуультай эрс зөрчилддөг билээ.
  7. Жуулчлах уулс… Оросын зохиолч Н.С.Лесков Бодит үнэнээс хол юм шиг л санагдаж магад. Гэхдээ дүгнэх гэж яарах хэрэггүй биз ээ. Оросын зохиолч Н.С.Лесков “Уул” /эрт цагийн домгоор бичжээ/ тууждаа христосын шашны эхний үеийн түүхийг өгүүлжээ. Зохиолч бичсэн нь: Бэлбэсэн баян эхнэр Нефора гэгч Александрид амьдарч байсан алтны дархан Зенонд дурлажээ. Гэтэл Зенон тоогоогүй юмсанж. Түүнийг христийн шашин шүтдэг болохыг мэдсэн тэрхүү басамжлагдсан эмэгтэй Александрид амьдардаг бүх христос шашинтнаас Адер уулыг хөдөлгөн Нил мөрний урсгалыг хаах бүтэшгүй юм шаардах хэрэгтэй гэж хотын захирагчийг ятгажээ. Тэр жил Нил мөрний үерлэх нь оройтсон явдал ургац алдаж улс орон олон түмэнд гай гамшиг учруулж мэдэх байлаа. Хэрэв урсгалыг нь хааваас ус өргөгдөж, талбайг услах болно. Яагаад ч тус хүргэх аргагүй болохыг нь мэдмэгцээ л ард олон христосын шашинтангуудыг зодож занчих болно гэдгийг Нефора мэдэж байсан юм. Сэтгэлд багтамгүй шаардлагыг сонссон Александрын тэргүүн хамба шашны эрх мэдлээ нэгэн епископт өгчихөөд өөрөө хотоос оргож зайлсан билээ. Үлдсэн тэр епископыг захирагч дуудаж, Адер уулыг байрнаас нь хөдөлтөл залбирал мөргөл хийхийг зарлиг болгожээ. Тогтоосон тэр өдөр нь хотынхон бүгд уулын бэлд цугларчээ. Цэргүүд христос шашин шүтдэг хамаг хүнийг тийш нь тууж аваачсан гэнэ. Тэд ч мөргөж залбирч эхэлжээ. Тэгээд л нэн гайхамшигт юм болсныг тэр эртний домогт өгүүлнэм. Халуун орны аадар цутгаж, Нилийн дээгүүр сүндэрлэн харагдах уул мөрөн рүүгээ гулсаж орсон гэнэ шүү дээ! Лексов эл ер бусын учрал яаж тохиолдсоныг яруу сайхнаар дүрслэн бичихдээ: Уулан дээр байсан Зенонд: “Уул хөвс мэт бамбайж, чулуулаг налуу нь хонхойж, зөөлхөн нуранги хэсэг нь овойж байгаа юм шиг санагдсан. Гэнэт бүх юм дайвалзаж, дээгүүрээс шидэгдэх мэт жижиг чулуу ийш тийш үсчиж, үйрмэг нурж нүүн, нягт гадарга үе тэр аяараа доошоо гулсаж байлаа…” Хүмүүс мөргөж ширүүн аадар орсон, борооны улмаас уул гулсан уг хоёр үзэгдэл санамсаргүй давхацсан явдлыг чухамдаа сүжигтэн олон бурхны ид шид хэмээн үзсэн болох нь лавтай. Олон улс үндэстний домогт нүүдэг уулсын тухай өгүүлсэн байдаг билээ. Энэ явдал тодорхой учир шалтгааны улмаас үүссэн бололтой. Үнэхээр бүхэл бүтэн уул өөрийнхөө байрнаас нүүж, заримдаа хэдэн арав төдийгүй зуугаад метр шилжсэн тодорхой баримт сэлт цөөн биш бий. Оросын XVI зууны он тооллын бичигт тэмдэглэсэн нь: “Орой дээр нь сүм байдаг уул нүүж, Ижил мөрөн рүү тавин см, түүнээс ч илүү ойртжээ. Ижил мөрөн дээр том том хадан толгой ил гарч ирсэн. Уул сууж тэгширсний дараагаар л сая уулнаас булаг гарах болсон юм” гэж өгүүлжээ. Дөрвөн зуун жил өнгөрөөд өнөөх газрын ойролцоо ер бусын байгалийн үзэгдэл давтагдсан юм. Уг явдал 1974 оны хоёрдугаар сард болсон. Ока мөрний огцом эрэг урсгал уруудан гулсаж хөдөлсөн билээ. Уулнаас бул чулуу нүргэлэн бууж, модыг шүдэнз лугаа адил хугачиж байв. Аюулыг анх түрүүн тээврийн жолооч нар ажиглаж мэдсэн ажээ. Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй зам болох Москва Казаний засмал дээр хэдэн зуун мянган тонн чулуулаг асгарчээ. Хэдэн цагийн дараа ахиад л нурсан. Аз болоход хүний амь нас сүйдээгүй билээ. Байгалийн гамшгийн гэнэтийн шоглоомны хор уршгийг зайлуулах ажил бүтэн хагас гаруй сар үргэлжилсэн юм. Ажлыг удирдаж байсан инженерүүд алс хэт нь энд иймэрхүү явдал гаргахгүй байх талыг нь бас бодолцсон буюу. Ижил мөрний өндөр эрэг бүхий дунд биед орших Федоровка суурин өнгөрсөн зууны зуны нэг шөнө гэнэт мөрөн тийш гулсаж хөдөлсөн. Айж сандарсан хүмүүс байшингаасаа гарцгаажээ. Суурингийн хөрс яг л исгэсэн гурил лугаа адил хөөж, энд тэндгүй ан цав үүсэж, үгүй болж байсан билээ. Суурин гурван өдөр доошоо гулсаж, дал гаруй байшин бүрэн нуржээ. Тэр үед сүсэгтэн хүмүүс эл бүхэн далдын хүчнээс болж байна гэдэгт итгэж байжээ. Гэтэл тэр хүч нь ердөө л жирийн ус шүү дээ. Суурингийн доогуур орших усанд тэсвэртэй шаварлаг үе давхаргаар газрын гүний ус урсан ирж Ижил мөрөнд цутгах аж. Хэрэг явдлаас өмнө их бороо орсон тул усанд тэсвэртэй үе давхаргын дээр байрлах хөрсөнд чийг нэвчиж улмаар хүндэрчээ. Ингээд л хөрс яг л мөсөн уул гулсах мэт шавар бүхий гулгамтгай давхаргаар доошоо гулган нүүж эхэлсэн билээ. 1966 онд Италид болсон их гулсалт нь багавтархан хот Агрижентын хэдэн мянган оршин суугчдад гай зовлон тарьсан юм. Цогчин дуганд байрлах орон нутгийн музейн сахиул хэрэг бишдсэнийг анх түрүүн ажиглажээ. Харсаар байтал дуганы доорх газар нүүж байгаа элс мэт гулсаж эхэлсэн гэнэ. Ингээд л маш аймшигтай юм болж, хамгийн түрүүнд эхнийх нь, дараа нь хоёр дахь нь, тэгээд гурав дахь нь гээд л байшингууд үргэлжлэн нурсаар… Төдөлгүй хамаг юм тодорхой болж, томоос том газар налуу даган далай руу гулсжээ. Хотын суугчид яарч, сууцаа орхин одсон. Ус дамжуулах хоолой гэмтэж, төмөр замын шугам жагсаалаас гарчээ. Мэргэжилтнүүд хэрэг явдлын учрыг магадлах үеэрээ дамчид байгалийн хүчинд тус хүргэсэн зохисгүй байдлыг тодруулжээ. Тэд хотын зүүн өмнөд хэсэгт орших гулсамхай газрыг зүгээр шахуу худалдаж аваад тэндээ эмх замбараагүйгээр олон давхар байшин барьсан байна. Ингээд газар хэтэрхий хүнд төмөр бетон хайрцгуудыг дааж чадалгүй, далай руу гулсаж нүүсэн юм.
×