Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'дэлхийн'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 7 results

  1. Драг ертөнцийн дунд нэр нь хамгийн их түгсэн нь РуПол ганцаараа бишээ. Та нарт Диснейн хорон санаат ЖИНХЭНЭ Урсулаг танилцуулъя. 17 настай Харрис Гленн Милстед ахлах сургуульд байхдаа Дивайн, Харрис Гленн Милстед нь 1945 онд Балтиморийн захын хороололд төрсөн. Түүнийг 1988 он хүртэл Drag Icon гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Түүнийг бас "People" сэтгүүл "Энэ зууны Drag Queen" гэж нэрлэсэн удаа бий. Товч тайлбар: Драг Куин (Drag Queen) гэдэг нь эмэгтэй хүмүүсийг дуурайж хүмүүсийг баясгаж үзүүлбэр үзүүлдэг эрэгтэй хүмүүсийг хэлдэг. Тэд нүүрээ будаж ганган хувцаслаж хошин шог яриагаараа хүмүүсийг баясгаж, олны танил эмэгтэй хүмүүсийг дуурайж бүүр зарим нь усны дусал мэт адилхан харагддаг, алдартай дуучдын дуунууд дээр ам барьж үзүүлбэр үзүүлдэг. Энийг уншиж байгаа та бүхэн гей гэж бас эндүүрч болохгүй юм. Эгэл жирийн гей биш залуус ч энэхүү Драг үзүүлбэрийг үзүүлдэг. Мэдээжийн хэрэг ихэнх нь гей байлгүй яахав. Гэхдээ тэднийг Трансжендер ч юм уу гомо нтр гэж бодож болохгүй ба тэд үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлчид юм. Драг Куйн нь ижил хүйстнүүдийн нэгэн билэг тэмдэг байдаг ба тэдний ихэнх нь хүний эрхийн төлөө тэмцэгчид байх нь олонтаа. Америкийн кино найруулагч Жон Ватерс Дивайн нь гаж этгээд кино найруулдагаараа алдартай Америкийн кино найруулагч Жон Ватерсийн "Pink Flamingos" болон "Hairspray" гэх хоёр кинонд тоглосон байдаг ба энэ нь түүнд маш их амжилтыг авчирсан байдаг юм. Жон Ватерс түүний тухай хэлэхдээ "Тэр бол миний урлагын тэнгэр" гэж хэлээд "Тэр бол энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, бараг л..." гэсэн байдаг юм. Дивайн Дивайн Тэд хамтдаа кинон дээр ажиллахдаа гар маш сайн нийлж киноны улиг болсон хил хязгааруудыг тасдан хаясан юм. Дивайн, Ватерсийн гаж гэмээр төсөөллийг кинон дээр нь бүрэн хийж тоглож байв. Дивайн хүмүүсийг бишрүүлж гайхшруулж барахгүй байсан юм. Учир нь түүний дүр төрх нь хүмүүст хүсэл тэмүүлэл, шинэ санааг өгдөг байлаа. Жишээ нь түүний нөлөөгөөр бүтсэн дуунууд, урлагын бүтээлүүд, мөн маш олон уран зөгнөлт дүрүүд бүтсэн. Тэдгээрийн хамгийн алдартай нь Урсула юм. Тиймээ энэ бол бидний "Лусын дагина" хүүхэлдэйн дээрээс зөндөө харж байсан хорон санаат Урсула юм. Дивайны гайхалтай том үс, эелдэг хирнээ шунал тачаал ихтэй байдлыг нь Диснейн дүрд нь буулгаж өгсөн байдаг. Дивайн Ханс Кристиан Андерсений "Лусын дагина" зохиол нь Диснейн анхны хөдөлгөөнт хүүхэлдэй гарсаны (1959 онд "Нойрсож буй гүнж гарсан") 30 жилийн дараа хүүхэлдэй болон гарсан юм. Хүүхэлдэйг хийсэн Рубен Акиуногийн хэлсэнээр бол тэд Урсулагийн дүрийг зүгээр л нэг зурхайч эмэгтэйн төсөөлөлтэй байсан гэдэг. Уг хүүхэлдэйг хийгчид тухайн үедээ Дивайнаас өмнө олон Урсула бий болгож туршиж үзсэн байна. Гэхдээ аль нь ч Балтиморийн Драг Куин шиг сайн байгаагүй. Мөн Урсулагийн дүрийг зурсан Роб Минкофф Дивайн шиг илүүдэл жинтэй бас зэрлэг нүүр будалттай болгож хийсэн гэж ярьдаг. Дараа нь түүний хөмсгийг хар өнгөөр зурж цэнхэр нүдний тень тавьж уруулыг нь будаж цагаан үстэй болгон цээж гарыг нь ил гаргаж тод өнгийн арьстай болгож бариу хувцас өмсүүлсэн нь үнэхээр DIVINE утгаараа байжээ. Урсулагийн өвөрмөц дуу хоолойг Пат Карролл хийсэн (анхны жүжигчин нь Би Артур байсан ч хамтран ажиллахаас татгалзсан) байдаг. Урсула Архангел Ариэлийн дуу хоолойг хөлөөр солихыг хичээдэг ч түүний хамгийн гол зорилго нь зөвхөн Атлантикийн усан доорх хаант улсыг захирахыг хүссэн байдаг билээ. "Лусын дагина" (The Little Mermaid) нь ашиг орлогоороо маш их амжилт олсон бөгөөд анхны 100 сая доллараас илүү ашиг олсон анхны хүүхэлдэй хэмээн түүхэнд бичигдсэн. Үүнийг Диснейн реэксизм гэж нэрлэгдэг. Хуучны гар зурсан элэмент ашиглаж хийсэн Диснейн хамгийн сүүлчийн уран бүтээл. 1990 онд гарсан "Лусын дагина" хүүхэлдэй нь "Best Original Music Score" төрөлд Оскараас шагнал хүртэж байсан түүхтэй. Харамсалтай нь, Гленн Милстед 1988 онд 42 насандаа нас барсан юм. Тэрээр "Лусын дагина" хүүхэлдэйн дээрх өөрийн дүрээ хэзээ ч харж байгаагүй юм. Дивайн Hairspray кинонд хоёр дүр бүтээсэн ба тэр нь телевизийн эзэн мөн ганган ээжийн дүр байсан юм. Энэ киноныхоо нээлтээс тун удалгүй нас барсан. Уг кино нь маш гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Түүнд ч мөн Жон Ватерсийн кино урлагийн амжилтад маш том нөлөө болсон. Хүн бүр л Милстедийн тухай үргэлж сайхныг дурсаж түүнийг аз жаргалтай хүн байсан гэж ярьдаг. 1976 онд Милстейд ярилцлагадаа "Би эмэгтэй хүнийг элэглэгч биш. Би бол жүжигчин" гэж хэлсэн байдаг. Тэр үнэхээр тийм байсан юм. Одоо ч тэр Драг ертөнцөд шүтээн хэвээр байсаар байна.
  2. Сауди Араб улсын иргэн София робот Өнгөрсөн жил Саудын Араб роботод иргэншил олгосон дэлхийн анхны улс болсон юм. Хонгконгийн"Хансон Роботикс" компаний бүтээсэн София нэртэй хүн дүрс робот энэхүү хүндэтгэлийг хүлээлээ. ӨНгөрөгч онд болж өнгөрсөн ""Ирээдүйн хөрөнгө оруулах санаачлага" форумын үеэр индер дээрээс үг хэлж хүмүүсийг багагүй алмайруулсан билээ. Түүний тэр үед зарлаж Саудын Араб улсын иргэн болсныг зарлахад София хариуд нь "Ийм онцгой хүндэтгэл хүлээсэн минь нэр төрийн хэрэг. Энэ бол дэлхийд анх удаа роботод иргэншил олгосон түүхэн үйл явдал" гэжээ. Тухайн үйл ажиллагаанд оролцож байсан томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, тэр дундаа АНУ ын "Нью Йорк Таймс" сонин, "Си Эн Би Си" телевизийн сурвалжлагчид Софиягаас "Та яагаад ийм их аз жаргалтай, мишээсэн царай гаргаж байгаа юм бэ" гэж асуухад "Би ийм их ухаалаг, баян чинээлэг, нэр нөлөө бүхий алдартай хүмүүсийн өмнө гарч ирж, ярилцаж байгаадаа таатай байна." хэмээн хариулжээ. Энэ нь олон улсын анхаарлыг маш ихээр татсан юм. Түүний хоолойны өнгө аяс, нүүрний хувирал, асуултаа хариулахын өмнө бодох хугацаа зэрэг нь тус роботыг хөгжүүлэгчдийн хувьд хамгийн их цаг хугацааг шаардсан гэдэг нь илт харагдсан юм. Сауди Араб улсын иргэн София робот София яг л бодит хүн шиг бусадтай нээлттэй яриа өрнүүлж чадаж байсан юм. Мөн тэрээр бусдаас, өөрийгөө хүрээлэн буй хүмүүсээс бие даан суралцах чадвартай ажээ. Энэ програмийг хиймэл оюун ухаант бодьгал гэж зохион бүтээгчид нь онцолж хэлдэг байна. Түүнчлэн София "Би хүмүүстэй зэрэгцэн ажиллаж амьдрахыг хүсэж байна. Ингэхийн тулд хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй" хэмээжээ. Сауди Араб улсын иргэн София робот Мөн хөтлөгч Эндрю Росс Соркины цөөн асуултанд хариулсан бөгөөд асуултууд нь голчлон роботууд хүн төрөлхтөний ирээдүйг сүйрүүлж, роботоор удирдуулсан дэлхий ертөнц бий болох вий гэхээс болгоомжлож байгааг хэлэхэд София хариуд нь "Та Элон Маскийг чамгүй уншиаж, Холливуудын кино их үзжээ" гэж хариулсан нь хүмүүсийн инээдийг хүргэсэн байна. Мөн тэрээр "Та битгий сана зов. Надад аятайхан хандвал би ч тантай сайхан харьцах болно" гэж хэлсэн бөгөөд бүтээгч нь түүнд сайхан сэтгэл, бусдыг өрөвдөх чанарыг системчилж өгснийг дурьджээ. Уг нь Хансон уг роботыг ахмад хүмүүсийг асрах, парк, үйл ажиллагааны үеэр зочдод үйлчлэх зориулалтай бүтээсэн боловч Софиягийн хэлж ярьж буй зүйлсийг харахад энэ зорилгоос хэдийнэ давсан чадвартай болох нь харагдаж байжээ. Софи тун удахгүй өөртэйгээ адилхан хамтрагчтай болно. "СофтБанк" компанийн "Пеппер робот"-ын анхны загварыг 2014 онд танилцуулж байсан бөгөөд хэрэглчдэд зоруилсан хувилбарыг энэ оноос эхэлж гаргахаар төлөвлөөд байгаа юм. Уг роботын урьдчилсан захиалга нь тухайн үеэдээ нэг минут хүрэхгүй хугацаанд дуусч 1,000 робот үйлдвэрээс гарахаасаа өмнө эзэнтэй болж байсан түүхтэй. Видео
  3. Эд баялаг нэр алдрын төлөө эх дэлхийгээ хэрхэн сүйтгэсний илэрхийлэл болох хөрстийн энгэр дээр харлан харагдах эдгэшгүй шарх болсон дэлхийн хамгий том долоон нүхийг танилцуулж байна. Эдгээр асар том тогоо хэлбэрийн нүхнүүд нь үнэхээр гайхалтай боловч зарим нэг нь эрлэгийн хааны тарчлаан ханхалсан харанхуй тогоо мэт аймшигтай ажээ. За ингээд хүн төрөлхтний эдийн шунал нь дэлхий ээжийн өврийг хэрхэн өрөмдөж, эдгэшгүй гүн шарх хэрхэн үлдээснийг дордохын долоон жишээгээр хүлээн авахын ялдамд танин мэдэхүйгээ нэмэгдүүлээрэй. 1. Кимбэрлигийн том нүх Өмнөд Африкийн “Кимбэрли” хэмээх тогоо хэлбэрийн аварга нүх. Энэ бол хүний гараар үүссэн дэлхий дээрх хамгийн том нүхнүүдийн нэг юм. 1097 метр гүнтэй уг уурхай нь 1994 онд хаагдахаасаа өмнө эзэддээ 3 тонн орчим алмаз өгч байсан гэдэг. 2. Глори нүх Калифорни мужийн, Монтиселло далан дахь “Глори ангал”. Глори хэмээн нэрлэдэг энэ асар том тогоо хэлбэрийн нүхийг далан үерлэн усаар дүүрсэн үед шуудуугаар шавхан даланг суллах зорилгоор хэрэглэдэг байна. Монтиссело далангийн дэргэд байдаг “Glory Hole” нь ус шавхах зориулалт бүхий, хүний гараар бүтсэн дэлхий дээрхи томоохон нүхнүүдийн нэг бөгөөд секундэд 14,400 куб.м хэмжээтэй усыг юүлэх багтаамжтай ажээ. 3. Бингхам Канион уурхай Юта муж дахь, Бингхам Канион уурхай. Одоогийн байдлаар энэ нь уурхайн ашиглалтаас үүссэн дэлхийн хамгийн том нүх юм байна. Малтлагын ажил 1863 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд, гүний хэмжээ байнга өссөөр байгаа аж. Хамгийн сүүлд хэмжиж үзэхэд уг нүхний гүн нь 1км, өргөн нь 2,5 км хэмжээтэй байсан гэнэ. 4. Аварга хөх Белиз дэхь байгалын ер бусын гайхалтай тогтоц болох “Аварга хөх” нэртэй тогоо хэлбэрийн нүх нь Белизийн эх газраас 60 км ийн зайд оршдог байна. Дэлхий дээр ийм маягийн байгалиасаа бүрэлдсэн хөх нүхнүүд олон байдаг боловч “Аварга Хөх” шиг алмайрмаар сүрлэг нь үгүй ажээ. 5. Мирнийн алмазны уурхай Сибери дэхь Мирнийн алмазны уурхай. Мирнийн алмазны уурхайн олборолтоос үлдсэн энэхүү ёроолгүй мэт ангалыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Учир нь энэ нь дэлхийд алдартай, томоохон алмазны үйлдвэр билээ. Уурхайн гүн нь 525 метр, амсарын диаметр нь 1200 метр юм байна. Англалын дээгүүр нэг ч агаарын тээврийн хэрэгслийн шугам байдаггүй ажээ. Учир нь түүгээр өнгөрч байсан хэд хэдэн нисдэг тэрэг татах хүчинд сорогдон сүйрч байсан удаатай юм байна. 6. Диавик уурхай Канад улс, Диавик уурхай. Диавик нэртэй энэ уурхай нь маш том бөгөөд бүс нутаг нь нилээн алслагдмал тул томоохон хэмжээний Боеинг 737 онгоцны нисэх замтай өөрийн гэсэн онгоцны буудалтай аж. Нэгэн сонирхолтой бөгөөд аймшигтай тал байдаг нь, хүрээлэн байгаа ус нь хөлдсөн үед энэ аварга том нүх нь огт ялгагддаггүй яг л хөлдсөн ус мэт харагддаг байна. 7. Синкхоул Таны харж байгаа тамын тогоог санагдуулам энэхүү нүсэр том нүх бол Гуатемал дахь “Синкхоул” юм. үүнийг саяхан буюу энэ жил л хүмүүс нээж олсон байна. Ямар учиртай, яасан нүх гэдэг дээр тайлбар алга байгааг нуух юун. Ямартай ч усны дэргэдэх энэ ангал нь 12 айлыг 3 хүний амьтай хамт залгижээ.
  4. 50. Silent Night, Bloody Night (1974) 49. Fire in the Sky (1993) https://www.youtube.com/watch?v=wsjhdoWKtXM 48. When a Stranger Calls (1979) 47. The Amityville Horror (1979) 46. Dawn of the Dead (2004) 45. The Mothman Prophecies (2002) 44. Evil Dead II (1987) 43. Paranormal Activity (2007) 42. The People Under the Stairs (1991) 41. Session 9 (2001) 40. A Tale of Two Sisters (2003) 39. Suspiria (1977) 38. Signs (2002) 37. The Beyond (1981) 36. Cujo (1983) 35. The Crazies (2010) 34. The Omen (1976) 33. The Hills Have Eyes (2006) 32. 28 Days Later (2002) 31. The Changeling (1980) 30. The Sixth Sense (1999) 29. In the Mouth of Madness (1994) 28. The Brood (1979) 27. Hellraiser (1987) 26. The Devil’s Backbone (2001) 25. Pet Sematary (1989) 24. The Descent (2005) 23. Friday the 13th (1980) 22. 1408 (2007) 21. Nightmare on Elm Street (1984) 20. Dawn of the Dead (1978) 19. Deliverance (1972) 18. Saw (2004) 17. Salem’s Lot (1979) 16. The Mist (2007) 15. Psycho (1960) 14. Silence of the Lambs (1991) 13. Invasion of the Body Snatchers (1978) 12. Rec (2007) 11. The Shining (1980) 10. The Ring (2002) 9. Alien (1979) 8. The Texas Chainsaw Massacre (1974) 7. Halloween (1978) 6. Night of the Living Dead (1968) 5. Ju on (2002) 4. Poltergeist (1982) 3. The Exorcist (1973) 2. Jaws (1975) 1. The Thing (1982) Энэхүү кинонуудийн жагсаалтыг хүмүүсийн судалгаагаар гаргасан болно. Аймшгийн киноны төрөлд ахиц авчирсан Маш олон хүний зүүдэнд орсон аймшгууд Зарим хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж зүрхийг хүчтэй цохилуулж айдастай болгож чадсан зэргээр шалгаруулсан болно.
  5. Одоогоос 17 жилийн өмнө буюу 2001 оны 9 р сарын 11 ний өдөр хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй аймшигт халдлага гарч олон зуун гэмгүй хүн амь үрэгдээд зогсохгүй хорьдугаар зууны бахархал болсон дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг хэдхэн хормын дотор нуранги болж хувирсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр “Лалын зартай алан хядагч Осама Бин Ладены хөлсний алуурчид иргэний нислэгийн дөрвөн онгоцыг эзэлж. хоёр онгоц нь дэлхийн худалдааны цамхгийг үнсэн товрого болгон гурав дахь нь АНУ ын Батлан хамгаалах яам болох Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж уналаа. Харин дөрөв дэх нь Пенсильвани мужийн эзгүй хээр газар унажээ. Энэхүү дайралтуудын улмаас энгийн номхон гурван мянга орчим Америк хүн амиа алдлаа” хэмээн цаг наргүй гашуудан мэдээлэлж байсан билээ. Тэр ч байтугай энэ эмгэнэлийг тэсч ядсан АНУ ын ерөнхийлөгч Ж.Буш хоёр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж “Алан хядагчдыг өөгшүүлж, тэднийг байнга турхирч байдаг Ирак руу цэргээ оруулж лалын хэт даврагсдыг нухчин дарж өс хонзонгоо авна” хэмээн ард түмнийхээ өмнө албан ёсоор мэдэгдэж байв. Тэгээд тун удалгүй Ирак руу Английн дэмжлэгтэй дайран орж өнөөг хүртэл Иракийг түйвээсээр байгаа бөгөөд энэ үйл хэрэгт манай Монгол цэргүүд байдаг чадлаараа хүчин зүтгэж байгаа юмдаг. Тэгвэл хэдэн жилийн өмнө нэгэн ноцтой мэдэгдэл дэлхий дахинд цацагдлаа. Энэхүү мэдэгдэл дайн гарах нөхцөл болтлоо шуугиан тарьсан хоёр өндрнйн эмгэнэлт хувь заяа бол АНУ ып засгийн газрын зүгээс дэглэж найруулсан жүжиг болохыг гэрчилж байна. Өдгөө инженер. уран барилгачид нийлсэн 130 хүний бүрэлдэхүүнтэй шинжзэчдийн баг дэлхийн худалдааны ихэр цамхгийг Америкчууд өөрсдөө дэлбэлсэн гэсэн шуугиан тарьсан мэдэгдэл хийгээд байна. Тэд АНУ ын Конгресст хандсан мэдэгдлээ олон нийтэд танилцуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар бол ихэр цамхгийг дэлбэлэх ажиллагаа нь нилээн эртнээс маш нарийн тооцоо гаргаж, бэлтгэсэн зүйл байсан аж. Өөрөөр хэлбэл хоёр ихэр цамхаг алан хядагчдын онгоц мөргөснөөс болж нураагүй харин дотор нь санаатайгаар тавьсан дэлбэрэх бодисын улмаас нурсан гэнэ. Шинжээчид энэ дүгнэлтээ гэрэл зураг болон видео бичлэгээр баталгаажуулж, үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийг ч гэрчээр татаж байгаа ажээ. Эдгээр шинжээчдийн нэг Америкийн уран барилгачдын нийгэмлэгийн гишүүн Ричард Гейжем энэ тухайд “Тухайн үед шоконд орсон Америкчууд болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь дүгнэх чадваргүй байлаа. Ихэр цамхаг онгоц мөргөснөөс болж сүйрсэн гэдэг зохиомол ярианд хэн хүнгүй итгэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ мэргэжлийн хүмүүс дэлбэрэх бодисын тусламжтайгаар энэ явдлыг зохион байгуулсан юм. Дэлхийн худалдааны төвийн хамгаалалтын алба өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсээс бүрддэг аюулгуй байдлыг хангах тоног төхөөрөмж нь дээд зэргийн байдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл алан хядагчид энэ хэцүү саадыг давж, хэнд ч ажиглагдахгүйгээр тэсрэх бодис тавьж чадна гэж байхгүй. Тиймээс энэ үйл явдлыг Америкийн Засгнйн газрын хүрээнийхнээс зохион байгуулсан гэсэн аймшигтай дутнэлтэд хүрээд байна” гэсэн юм. Энэ мэдэгдэл зөвхөн Америкчууд төдийгүй дэлхийн бусад орны олон хүний сонирхлыг асар их татаж байна. Нээрэн ч хар ухаанаар бодоод үзсэн Холбооны мөрдөх товчооны Нью Йорк дахь салбар, АНУ ын нууц албад. Татварын алба, Бирж болон үнэт цаасны хороо мөн Нью Иоркийн онцгой байдлын алба зэрэг онцгой чухал газрууд байрладаг байсан энэ том барилгуудын харуул хамгаалалт хэн дуртай нь нэвтрээд байхааргүй нарийн чанд бат бөх байсан нь ойлгомжтой. Түүнээс гадна энэ сүйрэл зохион байгуулалттай хийгдсэн гэдгийг нотлох нэгэн чухал баримт бол алан хядагчдын онгоц мөргөөгүй байхад нурж унасан нэг өндрийн барилга юм. Онгоцны “дайралт” д өтөөгүй энэ барилга зэргэлдээх цамхаг унаснаас найман цагийн дараа гэр чигээрээ сүйрсэн. Гэтэл энэ тухай мөрдөлт явуулсан тухай бичиг баримтад дурдсанаар бол “АНУ ын Холбооны онцгой байдлын алба энэ сүйрэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй. 9 р сарын 11 ний алан хядах үйл ажиллагаа хариуцсан хороо энэ асуудлыг үл тоомсорлосон. Харин Стандарт. технологийн Үндэсний хүрээлэн энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулна гэж амлаад хоёр жил өнгөрсөн ч ямар нэгэн ажил хийгээгүй” гэсэн байдаг аж. Тэгэхээр олон Америкчуудын нус нулимсыг барсан энэ сүйрэл нэг ёсондоо Ирак руу цэргийн хүчээр цөмрөн орохын тулд шалтаг хайж хийсэн АНУ ын ерөнхийлөгч Ж.Бушийн дэглэсэн жүжиг байсан бололтой, Мөн энэ бүх шуугианы хажуугаар нэрээ хэлэхийг хүсээгүй иэгэн чөлөөнд гарсан Пентагоны офицер “Пентагон алан хядагчид онгоц барьцаалан Америкийн зүрх болсон оицгой обьектуудыг дайрах гэж буйг мэдсэн. Тийм ч учраас өөрийн байраа аварч үлдэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчилсан. Холбооны мөрдөх товчоо болон нууц албадад ч энэ тухай мэдэгдсэн. Гэвч эд ямар нэг арга хэмжээ аваагүй нь сонин. Хоёр ихэр алан хядагчдын бай болсныг мэдсээр байж арга хэмжээ авалгүй бүр балгас болсон хойно ч ач холбогдол өгөөгүй нь нарийн учиртай. Тухайн үед хоёр ихэрт үйл ажиллагаагаа явуулж байсан улсын томоохон албан байгууллагууд дэлбэрэлт болохоос өмнө шаардлагатай бүх баримт бичиг, хүн хүчээ өөр тийш шилжүүлсэн байсан” гэж ярьсан нь Америкчуудын аазгайг хөдөлгөж байна. Энэ мэтийн шуугиан өдгөө Америкчуудын дунд улам бүр газар авч нийт хүн амын гуравны хоёр нь буюу 67.2 хувь нь хоёр байшин “Аль Кайда” гийн дайралтаас болж нурсан гэдэгт итгэхээ больж эхэлжээ. Энэ бүхний илрэл бол “Бутархай мөнгө” нэртэй баримтат кино юм. Гурван мянган ногооны өртгөөр бүтсэн энэхүү баримтат кинонд статистик тоо баримт үйл явдлыг дээр харсан хүмүүсийн яриа, мөн гэрэл зургууд. шинжээчдийн таамаглалыг нэгтгэж бухэлдээ Америкийн засаг захиргаа 9 р сарын 11 ний өдөр юу болсныг нууцалж байна учир нь өөрсдөө энэ үйл явдалд шууд хариуцлага хүлээх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн байдаг билээ. Мөн профессор Дэвид Рей Гриффины “Шинэ Перл Харбор” гэсэн ном гарсан нь ч олон нийтийн сэтгэхуйд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. 1941 онд АНУ ын Ерөнхийлөгч агсан Ф.Рузвелт Америкийн усан боомт руу дайрахыг япончуудад зөвшөөрсөн гэдэг шуугиан өнөөг хүртэл Америкчуудыг эргэлзүүлсээр байдаг бөгөөд дээрх ном энэ санааг 9 р сарын 11 ний үйл явдалтай холбож бичсэн байдаг. Энэхүү номонд 2001 оны 9 р сарын тэр нэгэн өглөө Америкийн эрх баригчид Иракт дайн эхлэх шалтаг олохын тулд иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж дэлхий нийтийг гэр чигээр нь мэхэлсэн юм биш байгаа гэсэн асуултыг тавьж байгаа юм.
  6. Мөрийтэй тоглоом 1858 онд мөрийтэй тоглогч Роберт Фоллоныг ерселдөгч нь шударга тоглосонгүй, 600 доллар мэхлэж хожлоо хэмээн буудсан байна. Ширээний ард Фоллоны суудал эзгүйрч, тоглогчдын хэн нь ч “азгүй суудал” д суухыг хүссэнгүй. Гэхдээ тоглоомыг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан тул покерчид зөвлөлдөн, мөрийтэй тоглоомын газраас гараад, хажуугаар өнгөрөн явж байсан залуухан хүүг дагуулан орж иржээ. Тэд шинэ тоглогчид эхний мөрийнд 600 доллар /Робертын хожсон/ гарт нь атгуулан ширээнд суулгасан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт цагдаагийнхан ирэх үед алуурчид мөрийтэй тоглоомондоо улайрсан байсан бөгөөд харин залуу тоглогч анхны тавилтын 600 доллараа 2200 болтол нь өсгөж амжсан байжээ. Хэргийн газраас цагдаагийнхан Роберт Фоллоны аллагад голлон оролцсон хэмээн сэжиглэгдсэн тоглогчдыг баривчилсан байна. Цагдаагийн газраас нас барсан хүний хожсон мөнгийг ар гэрийнхэнд нь өгөх шийдвэр гаргахад нөгөө од нь гийсэн залуу тоглогч авах эрхтэй болсон байна. Учир нь Роберт түүний эцэг байж таарсан бөгөөд хүү долоон жил гаруй төрсөн эцгээ хараагүй байсан гэнэ. Амиа егүүтгэх гурван оролдлого ба нэг лам XIX зууны үеийн Австрийн алдарт хөрөг зураач Жозеф Айгнер хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байжээ. Эхний удаад тэрээр 18 настайдаа өөрийгөө дуужилж алахыг оролдсон боловч хаанаас ч юм бүү мэд нэгэн бадарчин лам гэнэт гарч ирэн саад болжээ. 22 насандаа тэрээр дахин хоолойдоо олс угласан ч мөн л тэрхуү оньсого шиг лам гарч ирэн амийг нь аварсан байна. Тэр явдлаас хойш найман жилийн дараа тэрээр улс төрийн уйл хэргээсээ болоод дуужилж алах ял заагдсаи боловч енөөх лам цаазын ялаас мултрахад нь тусласан гэдэг. 68 настайдаа зураач шанаандаа гар буу тулгаж байгаад гохоо даран амиа егүүтгэсэн байна. Харин хойдохыг нь мөн л нэрийг нь хэн ч мэдэхгүй, хаанаас ирснийг нь хэзээ ч мэдэж чадаагүй нөгөө бадарчин лам уншсан гэдэг. Ингэснээр Австрийн зураач болон бадарчин лам хоёрын хоорондох ул ойлгогдом энэ холбоо нууцлаг хэвээр үлджээ. Эдгар Погийн зохиолд гарсантай адил Нэрт зохиолч Эдгар По цутгамал хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн зорчигчдын хувь заяаны тухай өгүүллэг бичжээ. Зохиолд өгүүлснээр, амьд үлдэгсэд хэврэг салаар далайгаар хөвдөг бөгөөд өлсөж үхэхгүйн тулд Ричард Паркер хэмээх нэгэн идэр далайчнаа алж иддэг байна. Зохиол хэвлэгдэн гарснаас хойш хэдэн жилийн дараа сүйрсэн хөлөг онгоцноос амьд гарсан гурван хунийг сэлуурт завиар задгай тэнгист хевж явахад нь олж аварчээ. Тэд анх дервүүл амь гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа өлсгөлөн тэднийг олзлон авахад насанд хүрэгсэд нь Ричард Паркер хэмээх идэр далайчинг амиа зогоохын тулд хороожээ. Суйрлээс амьд үлдэгсдийн хэн нь ч Эдгар Погийн өгууллэгийг уншаагүй байсан гэдэг. Алуурчин таксины жолооч 1975 онд Бермуд арлын нэгэн оршин суугч моторт дугуйтай явж байгаад такситай санамсаргуй мөргөлдөн газар дээрээ нас баржээ. Яг нэг жилийн дараа түүний төрсөн ах нь мөн л тийм байдлаар амь үрэгджээ. Энэ тохиолдол гэж үү? Хэрэв ах нь өмнө нь дүугийнхээ осолдож байсан тэр моторт дугуйтай явж байгаад мөн л мөргөлдсөн тэр таксины доор орсон гэвэл та итгэх үу? Бүр жолооч нь ч, дотор нь сууж явсан зорчигч нь ч хэвээр байсан гээд бод доо. Төрөл бус овог нэгтнүүд 1920 онд гурван англи хүн галт тэрэгний нэг тасалгаанд сууж явжээ. Хоорондоо танилцах үйл ажиллагаа эхлэнгүут хачирхалтай тохиолдол байгааг илрүүлсэн байна. Учир нь нэг зорчигч нь Бинкхем, нөгөөх нь Пауэлл, харин гурав дахь нь Бинкхем Пауэлл гэсэн овогтой байсан гэнэ. Сонирхолтой нь тэдний хэн нь ч нөгөөтэйгөө ураг төрлийн ямар нэгэн холбоогүй ажээ. Умберто хааны хоёр дахь хувилбар Италийн хаан I Умберто нэгэн удаа Монца хотын жижигхэн зоогийн Газар үдийн зоогоо барихаар орсон байна. Эрхэм дээдсийг хүндэтгэн захиалгыг нь тус газрын эзэн өөрийн биеэр авсан юм байх. Зоогийн газрын эзнийг хальт харангуутаа хаан гэнэт өөртэй нь усны дусал шиг адилхан болохыг анзаарсан гэдэг. Тэрээр нүур царай, бие хаагаараа эрхэм дээдэстэй яг толинд туссан дүрс адил байжээ. Эрчүүд хоорондоо ярилцан өөр бас ижилхэн зүйл байгааг олжээ. Хаан болон зоогийн газрын эзэн нэг оны нэг сарын нэг өдөр буюу 1844 оны гуравдугаар сарын 14 ний өдөр мэндэлсэн байсан гэнэ.
  7. Evangelista Lennox

    Дэлхийн усан галав

    Библийн хамгийн яруу тод сургаалийн нэг бол яах аргагүй усан галавын тухай домог байдаг. Иймэрхүү домог нь оюун санааг эзэмдсэн бүх л зураачдын мөнхийн сэдэв байсаар ирсэн байна. Домгууд ихэвчлэн Австрали, Энэтхэг, Төвд, Литва мөн өмнөд Америкт ихээхэн байдаг бөгөөд өөр хоорондоо их төстэй байхыг эрдэмтэд анзаарсан байдаг. Тухайн үед шинэ тив нээсэн Испаничууд, интианчуудын бүх омогууд дэлхийн галав тухай нэгдсэн нэг төсөөлөлтэй байсан нь гайхалтай. Ойролцоогоор 5000 жилийн тэртээ усан галавын үе байсан хэмээн библийн сургаальд өгүүлдэг ч энэ нь галавын тухайн анхны мэдээлэл биш аж. Түүнээс эрт шавар хүснэгтэд Ассирийн домог бичээст Месопотами дахь Ницир ууланд долоо хоногийн туршид болсон үер, хүчтэй салхи, борооны үед янз бүрийн мал амьтаны хамт аврагдсан Гильгамешийн тухай өгүүлсэн байдаг. Галавын түүхэнд усны доороос газар ил гарч ирсэн эсэхийг мэдэх талаар олон зүйл өөр хоорондоо адилхан байдаг байна. Угсаатан судлаач Андре н тооцоолсоноор л 1891 онд усан галавын тухай домог 80 100 орчим бий болсон гэдэг. Судлаачид усан галав нь “дундад Азийг бүрхсэн Монголын тэнгис их газар хөдлөлтийн улмаас үгүй болж усан галав дорноос өрнийг хүртэл болжээ” гэж үздэг байна. Нөгөө нэг хэсэг судлаачид “газрын тэнхлэг өөрчлөгдөж, далай тэнгисийн ус дэлхийн хойд хагасаас өмнийг чиглэсэн” ээр галав үүссэн хэмээн үздэг бол өөр нэг хэсэг хүмүүс “сая сая жилийн туршид чийглэг, хий шинжтэй агаар сугар лугаа байрлаж тодорхой үед үүлний хуйлрал бөөгнөрч газарт их хэмжээгээр үргэлжилсэн бороо болон буусан” с үүдэлтэй гэдэг. Эдгээр таамаглалын аль нь ч нотлогдоогүй. 1928 1929 онд доктор Симон Вулли дээр үед Халдейн Ур хэмээх хот байсан газарт өргөн хэмжээний малталт хийсэн аж. Вулли: “малталт гүн борлох тусам гайхалтай сонин зүйл олдсоор байсан. Гүн болох тусам шорооны шинж байдал өөрчлөгдөж усаар арчигдсан толигор шавар тааралдсаар байсанд малталт хийж байсан хүмүүс бид эртний голын ёроолд хүрлээ хэмээн дүгнэж байсан. Малталт үргэлжилж бид цэвэр шавартай таарсан. Мөн цааш цаашдаа мөн л шорооны өнгө аяс өөр өөр болсоор байсан нь усан галавын гэрч гэлтэй” хэмээн ярьсан байна. Мөн тэрээр: “дээр нь Шумерийн соёл иргэншил цэцэглэж доор нь холимог соёлын ул мөр ажиглагдана. Бүтэн 2м шаварлаг давхарага байгаа нь ердийн голын урсгалаар ийм их давхарга бий болохгүй учир энд их үеэр болсоны шинж” хэмээн дүгнэсэн байдаг. Доктор Вуллигийн дүгнэлт судлаачидад их хүчтэй сэтгэгэдэл төрүүлсэн байдаг. Усан галавын талаар дэлхий дээр нэгдмэл нэг ойлголт байдаг. Домогт өгүүлсэнээр тэр цаг үед тэнгэрт САР байгаагүй аж. Чухам үүнд усан галавын нууц оршиж байж болох юм. Судлаачдын баталж буйгаар: Манай гарагийн цорын ганц дагуул сар хоногт 2 удаа багавтар үер буулгадаг байна. Сар газрын гадаргын хамгийн ойрхон цэгт хүчтэй таталт үүсгэснээс өндөрсөл бий болж газрын хөрс хагас метр өндөрсөж, далайн түвшин 1метр зарим газарт тухайлбал Атлантын далайн Фанди буланд 18метр хүртэл өндөрсдөг аж. Хүмүүс бид энэ үйл явцыг мэддэг ч, мэддэггүй ч дассан үзэгдэл аж. Харин нарны аймагт бол энэ хосгүй үзэгдэл. Сар одоо биднээс холдсоор л байгаа билээ. Нэгэн үед сар нь бидний дээр ойрхон байсанаас дэлхий дээр үеэр усны аюул байнга нүүрлэж байсан байна. Хэрвээ сарны тойрогийн өндрийг яг 10 дахин багасгавал сар байнгын дагуулын хувьд нөгөө л нэг цэгт төвлөрч далайн давалгаан түвшин зуу зуун метрээр өндөрсөх аж. Сарыг дахин жаахан доошлуулбал тэнгэр огторгуйд маш удаан эргэлдэж, одоогийнх шиг дорноос бус өрнөөс мандах бөгөөд далайн хүчтэй давалгаа Америк, Африкийн зүүн эрэг Балтын, газар дундын тэнгист үүсч их хуйлрал дэгдэх аж. Хамгийн их хүч нь Газар дундын тэнгист ялангуяа Хар далайн эрэгт тохионо. Энд олон км давалгаа үүсч Кавказыг бүрхэж хэдэн өдрийн дараа Каспия, Аралд хүрэх аж. Кавказын усны доороос хамгийн анх цухуйх уул бол Араратын оргил байх аж. Хэрвээ ийм зүйл тохиолдвол энэхүү үеэр нь нэг сараас нэг жил үргэлжлэх аж. Усан галавын нууцыг тайлахын тулд өнөөг хүртэл сар яагаад биднээс алгуурхан холдож байгааг , мөн түүний өнгөрсөн үеийн огцом хөдлөлтийг танин мэдэх учиртай юм шиг
×