Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'буюу'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 10 results

  1. Тэр нэгэн мунхаг сэтгэлтэн өөрийн жаргалаа бодож, таныг гомдоосон бол хариугаа авах гэж бүү хичээ. Учир нь хэн нэгний аз жаргалыг булаахад ирээдүйн аз жаргалтай байх боломж үгүй болж байдаг. Энэ бол үйлийн үрийн хууль юм. Үйлийн үр бол ямар нэг зүйлийн шалтгаан, үр дагаварын хариу юм. Та бол байгалийн бүтээгдэхүүн ба таны сэтгэл санаа, зовох, гуних энэ бүхэн хоорондоо уялдаатай холбоотой байдаг. Үйлийн үрийг шашин эсвэл хийсвэр ойлголт мэт хүлээж авч болохгүй. Энэ бол байгалийн нэгэн үл харагдах хүчин зүйл юм. Жишээ татаж ярьвал: Гадаа хүйтэн цас орж буй энэ өдөр та хэн нэгэн даарсан хүнд халуун кофе эсвэл гэр оронгүй хүнд мөнгө өглөө гэж бодоё. Энэ бол сайн зүйл, муу биш гэхдээ таны бодол... Тэр хүнээс салаад явж байхдаа энэ хүн битгий даараасай хэмээн сайн сайхан зүйлийг түүнд дуудах эсвэл тэр надад өртэй, эсвэл ямар нэгэн түүний тухай сөрөг бодол таны толгойд орж ирээд гарсан ч байж болох юм. Энэ сөрөг энерги танаас гарах нь тухайн хүнд муу зүйлийг дуудах эх үүсвэр болж ч мэднэ. Жишээ нь Фэйсбүүк дээр хэдэн лайк шейрний төлөө хүнд тусласан гэж ирээд зургийг нь тавиад өөрийгөө магтуулах донтой амьтадаас дутах зүйлгүй гэсэн үг. Ямартай ч энэ зүйлийн хариултыг Ганди хялбархан аргаар тайларласан байдаг "Хүн бол өөрийнхөө бодлын бүтээгдэхүүн юм. Тэр юу бодно яг л тийм хүн болдог" гэж. Ингээд үйлийн үрийн 12 хуулийн тухай уншиж амьдралдаа бага ч гэсэн тусгаж өөртэйгээ харьцуулж хараасай гэж хүсэж байна. 1. Хүсэх хууль: Чи юу тарина түүнийгээ хураана Энэ нь бидний бодол санаа үйлдэл бүр үр дагавартай байдаг гэсэн үг. Сайн эсвэл муу. Хэрэв бид амар тайван байдал, хайр, эв нэгдэл, хөгжил цэцэглэлт хүсч байгаа бол бид тодорхой хэмжээний зүтгэлтэй байх ёстой. 2. Бүтээхийн хууль: Бид хийхийг хүссэн үедээ л хийдэг Бидний амьдралын эргэн тойрон дахь зүйлс хүний санаа бодлоос бүтсэн. Бид орчлон ертөнцтэй ижилхэн гэвч бидний санаа бодол аливаа бүтээлийн хувьслыг тодорхойлдог. Таны хийсэн зүйлийн үр дүн танд таалагдахгүй байвал энэ л таны оюун бодлоос гарсан зүйл учраас эвлэрхээс өөр аргагүй ба та хичээсэн бол үүнээс илүү дээр байж болох байсан юм. Энэ таны хийсэн зүйл танийг тодорхойлох таны нэг хэсэг зүйл болж үлдэнэ. 3. Төлөв байдлын хууль: Татгалздаг зүйлсээ хүлээн зөвшөөрөх Хүлээн зөвшөөрөх нь олон зүйлийг өөрчилж нээх гарц юм. Энгийнээр хэлэхэд бид аливаа зүйлийг өөрчлөхийн тулд одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Сөрөг талыг засахдаа үргэлж л сөрөг тал дээр нь анхаарлаа хандуулсанаар бид 0 үр дүнтэй зүйлтэй зууралдаж байна гэсэн үг. 4. Өсөлтийн тухай хууль: Бидний өсөн дэвжих нь ямар ч материалаг зүйлээс илүү үнэтэй Бидний хяналт тавьж санаа зовдог ганц зүйл бол бид өөрсдөө юм. Өөрийгөө дарж хянах нь дараагийн хийх үйлдэлд эерэг болон сөрөг нөхцөл байдлыг бий болгох нь элбэг байдаг. Энэ нь ихэнхдээ сул үр дагавартай байдаг. 5. Хариуцлагатай байхын хууль: Бидний амьдралд болж буй зүйлс бол бидний өөрсдийн хийж буй зүйл. Өөр юу ч биш Бид амьдралийн хар шуурганд өртөөд алдааг бусдаас хайж байдаг. Хэрвээ амьдралаа өөрчилмөөр байвал өөрийн оюун бодол, хүрээлэн буй орчноо цэгцэлж өөрчлөх хэрэгтэй. 6. Харилцааны хууль: Орчлон ертөнцтэй бүх зүйл холбогдсон байдаг том, жижиг бүх зүйлс Бидний өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд холбоотой. Бид өөрчлөлтийг хүсэхээрээ бүгдийг өөрчилж байдаг ч эргээд л энэ бүх зүйлстэй нүүр тулдаг. 7. Анхааралын тухай хууль: Нэг ажил үүргээс илүү анхаарал хандуулж чаддаггүй Нэг зүйлд сэтгэл гаргаж хандахаараа өөр зүйлсийг харах чадвар бидэнд байдаггүй. Хэдий хийж буй зүйлээсээ илүү ихийг хийж дээшлэхийг хүсдэг боловч нэг л зүйлээ хийсээр байдаг. Тиймээс бид өөрсдийн хүсэл чадваруудаа өөр олон зүйлсд ашиглах ёстой. Нүдээ нээ. 8. Өөрчлөлтийн тухай хууль: Өөрийгөө өөрчлөхгүй бол түүхүүд давтагдана Өөрчлөлтийг ухамсарлаж ойлгох нь өнгөрсөн цагт нөлөөлөх цорын ганц арга зам юм. Өөрийн хийж буй зүйлээ өөрчилж өнгөрсөн шигээ бүү амьдар. 9. Тэвчээртэй байх хууль: Тэвчээргүй сэтгэхүйгээр ямар ч үнэ цэнийг бий болгодоггүй Бэрхшээлийг хялбарчлан бүү бод. Бид аливаа үнэ цэнэтэй зүйлсийг тэсвэр тэвчээрээр олж авдаг гэдгийг сана. Бидний олж авсан аз жаргал, баяр баясал нь бидний зөв явж, зөв зүйл хийсэний шагнал юм. 10. Ач холбогдолын тухай хууль: Бүхэлд нь хувь нэмэр оруулсан хүн хамгийн шилдэг шагналыг авдаг Та хүссэн зүйлдээ хэр зэрэг гар татна та тийм л зүйлийг хүртэнэ. Таны оюунаас ундрах тэр бүх зүйл таны хийж буй зүйлд хэр хэмжээгээр нөлөө оруулсанаас хамаарч тэр зүйлийн үнэ цэнэ тооцогдоно. Эцэст нь: Та юу хүснэ түүнийгээ л хүртэнэ. Та юу бодно тийм л зүйлтэй нүүр тулна. Тиймээс тэвчээртэй, тэмүүлэлтэй, сэтгэлтэй, зөв бодолтой байхыг хүсье. Хэрвээ та тийм байж чадахгүй бол үйлийн үрийн хууль үйлчилж КАРМА таныг алгадах болно.
  2. Германчуудтай явдаг франц эмэгтэй Фашистын Германд эзлэгдсэн байсан Европын орнуудыг чөлөөлсний дараа хэдэн мянган эмэгтэйчүүд дайсантай хувийн харьцаа тогтоосон хэмээн буруутгагдаж асар их доромжлол, хэрцгийллийг үзэж өнгөрүүлсэн байна. Ялангуяа францчууд нутаг нэгт бүсгүйчүүдээ огт өрөвдөж хайрлахгүйгээр мөрдөн мөшгиж, зүйл бүрээр зовоож байв. Ялагдсан хорсол, олон жил эзлэгдсэн уур хилэнгээ эдгээр эмэгтэйчүүдэд гаргаж, тэр ч бүү хэл газар нутаг салж бутарсан бурууг тэдэнд тохож байлаа. "Épuration sauvage" гэж нэрлэгдсэн кампанит ажиллагааны үеэр 30 орчим мянган эмэгтэйг немцүүдтэй холбоотой байсан хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилж байжээ. Тэр үеийн нэгэн гэрч: "Бидний хажуугаар арав гаруй эмэгтэйчүүдийг суулгасан ачааны машин олны доромжлон хашгирах, хараан зүхэх, шүгэлдэх дуун дор явж өнгөрсөн. Тэдгээр эмэгтэйчүүдийн үс, гэзгийг нь хуссан байсан. Бүгд ичгүүр, айдаст автан толгойгоо даран бөхийсөн байлаа” гэж ярьжээ. Олон тооны зураг, бичлэг ч үүнийг баталж байгаа юм. Үсийг нь хуссан эмэгтэйчүүд Эмэгтэйчүүдийн үсийг хусаад зогсохгүй, нүүрэн дээр нь хас тэмдэг зурж, духан дээр нь тамга дарж байжээ. Бүсгүйчүүдийг зүгээр л буудаж орхих тохиолдол ч гарч байсны дээр олон эмэгтэйчүүд энэ бүхнийг тэсэж чадалгүй амиа хорлож байв. Тэдгээр хүүхнүүдийг "үндэсний шившиг” хэмээн нэрлэж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, иргэний бүх эрхийг нь хасч байлаа. Ийм явдал Европын бусад оронд ч гарч байв. Франц эрэгтэйчүүд германуудтай явдаг хэмээн энэ эмэгтэйг барьж авч доог тохуу хийж буй байдал. Барьж авсан эмэгтэйчүүдийн усыг хусаж духан дээр нь хас тэмдэг зурж байна. Бас нэг хэцүү зүйл байсан нь: германчуудаас төрсөн хүүхдүүд байжээ. Дайсны үр удам болж төрсөн тэдэн шиг гадуурхагдаж, шоовдорлогдсон иргэд байсангүй. Тэднийг "Эзлэлтийн үеийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв. Францад бараг 200 мянган ийм хүүхэд төрсөн бөгөөд харин францчууд бусад улсыг бодвол арай зөөлөн хандаж, герман нэр авах, герман хэл сурахыг нь л хориглож байжээ. Гэхдээ л хүүхэд томчуудгүй доромжлон гадуурхах явдал гаргаж байсан нь мэдээж. Тэдний олонхи нь эхчүүддээ хаягдаж, хүүхэд асрах газар өсчээ. Нялх хүүхдээ тэвэрсэн үсээ хусуулсан эмэгтэй олны дунд алхана. Хүмүүс түүнийг харж үг хэл амаар доромжилно. Зохиолч Сомерсет Моэмийн 1944 онд бичсэн "Бууж өгөөгүй эмэгтэй" зохиолын гол баатар герман цэргээс олсон хүүхдээ хөнөөж байгаа тухай гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд иймэрхүү явдал олноор гарч байжээ. Нялх хүүхдээ тэвэрсэн үсээ хусуулсан эмэгтэй олны дунд алхана. Хүмүүс түүнийг харж үг хэл амаар доромжилно. Эзлэлтийн үеийн хүүхдүүдийн "Хил хязгааргүй зүрх” хэмээх 300 гаруй гишүүдтэй Франц–Германы ассоциацийг үндэслэгч: "Нийгэм бидний эрхийг боогдуулж байсан тул бид энэ ассоциацийг байгуулсан юм. Дэлхийн 2 р дайны үед франко–герман гаралтай болж төрсөн нь бидний буруу биш. Бид өөрсдийнхөө эцэг эхийг хайж олох, бие биедээ туслах, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалан авч үлдэх зорилгоор нэгдсэн юм. Урьд нь энэ бол хориотой сэдэв байлаа” хэмээн өгүүлжээ. Гудамжинд хүч хэрэглүүлэн үсээ хусуулсан эмэгтэй Өнөө үед Германд франц эмэгтэйгээс төрсөн герман цэргийн хүүхэд германы харьяат болохыг зөвшөөрсөн хууль байдаг. Норвегт 15 мянга орчим эмэгтэйчүүд жил хагас хүнд хүчир ажилд зүтгэхээр шийтгүүлж, тэднээс төрсөн бүх хүүхдүүдийг засгийн газраас "оюуны хомсдолтой” хэмээн зарлаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээж 60 аад оныг хүртэл тэнд хорьж байжээ. Олны өмнө үсээ хусуулж буй эмэгтэйчүүд Тэднийг "нацистийн удам”, "мэдрэл муутнууд” хэмээн нэрлэж, төрөл бүрийн эмнэлгийн туршилтанд оруулдаг байсан тухай хожим нь Норвегийн "Дайны үеийн хүүхдүүдийн Холбоо” ноос мэдэгдсэн байна. Үсээ хусуулж буй эмэгтэйг тойрон хүмүүс шоолж доромжилж буй байдал 2005 онд л Норвегийн парламент эдгээр гэм зэмгүй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж, 3000 еврог нөхөн төлбөр болгон өгчээ. Жич: Нацистуудыг шүтэж элдэв зүйлд эмэгтэйчүүдийг доромжилж хуучны түүх ярьж эмэгтэйчүүдийн үсийг хус гэдэг хүмүүс ийм л адгийн амьтад юм.
  3. “Та хүсэж байвал намайг галзуу гэж нэрлэж болно. Эдгээр үйл явдал болсон нь үнэн. Poltergeist надтай хамт байсан үүнийг би мэдэрдэг байсан” – Janet Hodgons The Conjuring 2 нээлтээ хийгээд үзэгчдээс маш их үнэлгээ авч IMDB дээр 7.9 үнэлгээг аваад байгаа билээ. Энэхүү киног үзсэн хүмүүст жинхэнэ түүх нь юу бол гэсэн сониуч зан төрсөн байж магадгүй. Тэдгээр хүмүүст киноны бодит түүх болон үнэн худлыг дэлгэж байна. Хэзээнээс паранормаль үйл явдал эхэлсэн бэ? The Conjuring 2 үнэн бодит түүхээс сэдэвлэж хийсэн кино юм. Peggy Hodgson гэх эмэгтэйн гэрт 1977 оны 9 р сарын 30 нд энэ бүхэн эхэлсэн. Нэг өдөр охин Janet нь эрэгтэй дүү нарыгаа орон дээр дайвалзсан тухай түүнд хэлжээ. Дараачийн үйл явдал нь хатагтай Hodgson ямар нэгэн дуу чимээ дээрээс гарч байгааг сонсоод хүүхдүүдийнхээ өрөөрүү орж харахад шүүгээ өөрөө хөдөлж байхыг харсан байдаг. “Энэ бүхэн унтлагын өрөөнөөс эхэлсэн, шүүгээ өөрөө хөдөлж бас шар шар хийсэн чимээ гарч байсан” хэмээн Janet Hodgson олон жилийн дараа Channel 4 сувгийн Poltergeist баримтат кинонд ярьжээ. Janet анх тэрхүү чимээг дүү нараа гаргаж байна гэж боддог байжээ. Тэгээд ээждээ дүү нарыгаа унтуулаад өг гэж хэлсэн байна. Ээж нь өрөөнд ороод юу болоод байгааг асуухад шүүгээ хөдөлж байгааг харж. Дараа нь тэр шүүгээг буцаан арагш түлхсэн ч дийлээгүй гэнэ. Peggy хүүхдүүдээ аваад өрөөнөөс гарахыг оролдсон боловч ямар нэгэн үл үзэгдэгч зүйл тэдэнд саад хийж шүүгээ өөрөө хөдөлж хаалга дарж хааж байжээ. Кинонд дээр гардаг шиг тэд хананаас тогших чимээг сонсдог байсан уу? Тийм. Тогших чимээ нь бүдгэрч доош гүйх байдлаар алга болдог байсан. Тэдний гэр бүл айдаст автаж нэг өрөөнд бүгдээрээ цугларч гэрлээ асаалттай унтдаг байсан. Тэдний хөрш Vic Nottingham тэдний гэрийг шалгах үед хана болон таазан дээрээс тогших чимээг сонссон гэж хэлсэн байдаг. Энэ нь түүнийг маш ихээр айлгаж орхисон. Тогших чимээг Janet Hodgson н BBC н баримтат киноны ярилцлагын үеэр сонсож болно. Хананд өлгөөтэй байсан загалмайнууд бүгд доош эргэж байсан уу? Үгүй. Conjuring 2 киноны багийнхан энэхүү хэргийн талаар судалгаа хийж байхдаа Janet н гэрээс ямар ч загалмай эргэсэн зүйл олж байгаагүй. Дээрээс доош эргэж байгаа загалмай нь муу билэг тэмдэг болсон байдаг. Киноны нэг зохиомол нэмэлт зүйл. Ээж Peggy нь үнэхээр хөршөөсөө тусламж гуйж байсан уу? Тийм. Өрх толгойлсон эмэгтэй Peggy Hodgson хөршөөсөө тусламж гуйж гарсан. Түүний хөрш Vic болон Peggy Nottingham нар тэднийг гэртээ оруулсан. Тогших чимээ нь унтлагын өрөөний хана болон таазнаас сонсогдсон гэж Vic хэлсэн байдаг. Janet Hodgson үнэхээр агаарт хөөрсөн үү? The Conjuring 2 кинонд дээр, Peggy н охин Janet агаарт хөөрч таазанд доош харан байдаг. Үүнийгээ өөрөө ч тэр мэддэггүй. Энэ нь бодит түүхэн дээр ч гэсэн болсон зүйл юм. Жинхэнэ Janet Hodgson н агаарт хөөрч буй зургуудаас харж болно. Түүний бие бага багаар дээшилж байгаа зургуудыг хүмүүс хараад түүнийг орон дээрээсээ үсэрч байна гэж итгэдэг. Энэхүү зургуудыг Daily Mirror сонины Graham Morris хэмээх хүн авсан байдаг ба дараа нь гэр бүлийнхэнтэй холбоо барьж үзүүлсэн байдаг. “Агаарт хөөрөх аймшигтай”, “Яагаад гэвэл хаана буухаа чи мэдэхгүй” – Janet Hodgson Нэгэн эмэгтэй гэрийнх нь урдуур явж байгаад түүний өрөөний цонхоор харахад Janet агаарт эргэлдэж байсан гэдгийг гэрчилдэг. Ed болон Lorraine Warren үнэхээр эдний хэргийг шалгаж байсан уу? Тийм, гэхдээ кино зарим талаараа зохиомол нэмэлт зүйлс ихтэй хийгдсэн. Warrens н бодит хэргүүдээс өшөө олон зүйл байсан ч энэхүү кинонд дээр маш багаар дутмаг хийсэн. “Паранормал” судлаачид болох Ed болон Lorraine Warren 1978 онд Hodgson н гэр бүлийн North London н Green Street д зөвхөн хоёулаа очиж байсан. Ихэнх хэвлэл мэдээлэл дээр Enfield Poltergeist –н хэрэг дээр Warrens г байгаагүй гэж бичсэн байдаг. Тэд өөрсдийгөө энэ хэргийн нэг хэсэг болгон The Conjuring киног хийсэн. Guy Lyon Playfair гэх паранормаль судлаач хүн Enfield Poltergeist –н хэрэг дээр ажиллаж байсан гол хүмүүсийн нэг. Тэрээр киноны нээлтийг тэсэн ядаж хүлээж байгаа хүмүүсийн нэг байжээ. Тэрээр хэлэхдээ Warrens н гэр бүлийг огт уриагүй байхад тэд өөрсдөө ирж байсан бас ердөө нэг л өдөр тэнд байсан шүү дээ гэж хэлжээ. Мөн Ed Warren түүнд “Энэхүү хэргийг ашиглаад их хэмжээний мөнгө хийж болох юм” гэж хэлж байсан тухай тэр дурсан ярьсан юм. Ed Warren энэхүү кинонд дээр гардаг шигээ байгаагүй бөгөөд кинонд дээрх хэсэг нь ерөнхийдөө Gerald Brittle н The Demonologist хэмээх номын үйл явдалтай тун төстэй. Зарим хүмүүс энэхүү бодит түүхийг нь хуурамч гэж хардаг. Зарим нэг нь болохоор Warrens г залилагчид гэж харах нь бий. Аливаа зүйл хоёр талтай. 14 настай Janet Hodgson н биед үнэхээр Bill Wilkins хэмээх нас барсан хүний сүнс орсон уу? Conjuring 2 киноны судалгаанаас харвал тэд жинхэнэ Janet Hodgson н аудио бичлэгийг бага зэрэг өөрчилж хүмүүсийг төөрөгдүүлсэн. Яг бодит бичлэг дээр Bill Wilkins хэлэхдээ “Би үхэхээсээ өмнө сохор явжээ.” “Би цус алдаад унтчихсан байсан. Би доод булангийн сандал дээр нас барсан” гэж хэлсэн. Харин Janet английн телевизээр дөрвөн жилийн дараа “Үүнийг хэн ч ойлгохыг хүсэхгүй л дээ. Би үнэхээр энэ зүйлийн тухай ярих дургүй. Poltergeist г би үнэхээр муу ёрын зүйл гэж боддоггүй. Энэ яг л бидний гэр бүлийн нэг хэсэг юм шиг болсон байсан. Тэр биднийг өвтгөдөггүй. Үхсэн хэрнээ тэнд үлдэхийг хүсэж байсан жирийн сүнс. Үүнийгээ зөвхөн надад болон манай эгчээр дамжуулж хэлэхийг л хүссэн.” гэв. Тэр үхсэн хүн Janet н өрөөнд урьд нь амьдардаг байсан уу? Тийм. Энэхүү хэргийн тухай судлахад Bill Wilkins н хүү Terry баталсан байдаг юм. Janet д шүглэсэн тэр сүнсний хоолой болон яриа нь түүний аавтай тун төстэй байсан бөгөөд доод булангийн сандал дээр нас барсан гэдэг нь хүртэл үнэн байсан. Тэд үнэхээр Ouija самбараар тоглож байсан уу? Тийм. Janet Hodgson н хэлснээр бол тэр эгч Margaret тай Ouija самбараар тоглож эхэлсэн үеэс гэнэтийн үл мэдэгдэх зүйлс гэрт нь тохиолдох болсон гэсэн. Жинхэнэ Peggy Hodgson хэдэн хүүхэдтэй байсан бэ? Судалгаагаар бол The Conjuring 2 кинонд дээр гардагтай яг ижил. Жинхэнэ Peggy Hodgson бол өрх толгойлсон ганц бие 4 хүүхдийн ээж. Margaret 12 настай, Janet 11 настай, Johnny 10 настай, Billy 7 настай байсан. Janet болон түүний дүү нар сургууль дээрээ дээрэлхүүлдэг байсан уу? Тийм. Janet н хэлж буйгаар бусад хүүхдүүд түүнийг “Сүнс охин” гэж дууддаг байсан. Мөн түүний дүүг бас иймэрхүү янзтай дээрэлхдэг байсан гэж ярьсан. Гэрийнх нь тавилга үнэхээр хөдөлдөг байсан уу? Гэрийн тавилга хөдөлсөнийг батлах хүн нь бол 284 Green Street г хариуцаж байсан эмэгтэй цагдаа Carolyin Heeps юм. Түшлэгтэй сандал өөрөө хагас инч хөдөлж шалнаас 4 фт өндөрт хөөрсөн тухай тэр үед Carolyin мэдэгдсэн байдаг. Цагдаа нарт 30 гаруй ийм ижил төстэй мэдээлэл ирдэг ба гэрийн тавилгууд хөдөлж нисдэг гэнэ. Энэ нь эргэн тойронд нь ямар нэгэн зүйл нисэх /онгоц/, хүчтэй салхилах гэх мэт янз бүрийн байдлаас болдог гэж тэрээр хэлжээ. Гэхдээ Peggy н гэрт тохиолдсон зүйл бол тун хачирхалтай нь гэнэ. Цагдаагийнхан тэдэнд туслаагүй юу? Үгүй. Бидний хувьд бол Enfield Poltergeist бол мартахын аргагүй түүх юм. Тэр эмэгтэй цагдаатай очиж уулзаж сандал хөдөлсөн эсэхийг асуухад тэр хариулахаас татгалзсан юм. “Хэн ч хууль зөрчөөгүйгээс хойш энэ нь цагдаагийн асуудал биш” гэж тэр хариулсан. Юу Enfield Poltergiest н үйл явдлыг намжаасан бэ? Жинхэнэ Janet Hodgson ны хэлж буйгаар 1978 онд тэдний гэрт нь нэгэн ламтан хүрэлцэн ирсэн түүнээс хойш тайван байдалтай болсон (Warrens биш). Гэхдээ бүрэн нам гүн болоогүй байсан. Peggy ямар нэгэн чимээ гэрийнхээ энд тэндээс цаг үргэлж сонсдог хэвээрээ байсан. Janet н бага дүү Billy ээжийгээ өнгөртөл тэнд цуг хамт амьдарсан ба ямар нэгэн зүйл үргэлж тэднийг харж байгааг мэдэрдэг байсан гэсэн. Энэ бүх зүйл нь хууран мэхлэлт байсан байж болох уу? Байж болно. Өөрсдөө халбага нугалсан бичлэгээс гадна Janet н сүнсэнд эзэмдүүлсэн хоолой бас Janet энэхүү болсон үйл явдлын зарим нь зохиомол материал ч гэж ам алдаж байсан удаатай. 1980 онд тэр ITV News д ярилцлага өгөхдөө “Тиймээ, эхнээсээ дуустал бүгд хуурамч, ноён Grosse болон ноён Playfair биднээр яриулдаг байсан. Бусдыг нь тэд хийсэн.” хэмээн хэлж байж. Харин The Conjuring 2 киноны нээлтийн өмнө нь өгсөн ярилцлагадаа насанд хүрсэн Janet тэдний Green Street гэрт болсон паранормал үзэгдлийн 2 хувь нь л хуурамч гэж хэлжээ. 1980 онд Margaret болон Janet Hodgson н ярилцлага дээр Janet с сүнс биед шүглэхэд (haunted) ямар зүйл мэдэрдэг вэ гэхэд “сүнс шүглээгүй ээ” гэж Janet инээмсэглэн хариулсан. Түүний инээмсэглэж байгааг харсан эгч нь яг л нууцыг нь задалсан янзтай аажуухнаар “Амаа татаач” гэж хэлэн инээлгэхийг нь болиулдаг. Хожим нь Janet хэлэхдээ Poltergeist –г хорон санаатай байдлаар мэдэрдэггүй гэж хэлсэн юм. Тиймээс түүний гэрт чөтгөр шүглэсэн гэж боддоггүй. 1973 онд The Exorcist хэмээх аймшгийн кино гарсан нь маш олон паранормал хуурамч зүйлсийг төрүүлсэн гэж ярьдаг. Мөнгө болон алдар нэрийг хүсэгчид өөрсдийгөө энэ кино шигээр ярьж паранормаль зүйлсийг зохиох нь элбэг байсан гэж үздэг. Жич: Энэ тайлбар нь энэ түүхийг хуурамч гэж хэлж байгаа биш шүү. Хуурамч байж болно гэдэг талаас тайлбарлахыг оролдов. Паранормаль үзэгдлийн дараа Hodgson н гэр бүлийнхэнд юу тохиолдсон бэ? Enfield Poltergeist үйл явдал нь сонинуудын анхаарлыг татахаа больж бүдгэрч эхлэхэд гэр бүлийнхэн өөр өөрсдийн замаа олсон юм. Janet 16 настайдаа хүнтэй гэрлэн гэрээсээ явсан. Түүний бага дүү Johnny 14 настайдаа хорт хавдраар нас барсан. Гэрт нь болж буй паранормаль үзэгдлийг хөөн зайлуулахын төлөө Peggy нас бартлаа тэмцсэн. Janet н дүү Billy гэрээсээ нүүсэн. Janet одоо 46 настай, хүүгээ алдсан эмэгтэй, 18 настай хүү нь унтаж байхдаа нас барсан. Тэрээр хэлэхдээ ээжийгээ амьд байх үед болсон Poltergeist н тухай хэцүү дурсамжийг амилуулахыг хүсэхгүй байна. Харин тэр одоо байгаа өөрийнхөө түүхийг ярихад бэлэн байгаа гэнэ. Жинхэнэ Janet Hodgson энэ киноны тухай ямархуу бодолтой байгаа бол? Janet одоо 46 настай тэрээр The Conjuring 2 киноны тухай сонсоод “Би энэ киноны тухай сонсоод тийм ч таатай байгаагүй. Яг л манай аав нас барахад би мэдээгүй байсан шиг энэ киног гарна гэж сонсоод би яг л тийм сэтгэл дундуур байдлыг мэдэрсэн.” гэжээ. Чөтгөр шүглэсэн тэр байшинд одоо хүн амьдарч байгаа юу? Peggy Hodgson нас бартлаа тэрхүү байшиндаа амьдарсан билээ. Тэрээр нас барахдаа яг л Bill Wilkins –н нас барсан сандал дээр таалал төгссөн гэдэг. Түүнийг нас барснаас хойш байшинг Clare Bennett гэх эмэгтэй худалдан авч нүүн орсон юм. Хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй яг л Peggy н гэр бүл шиг 4 хүүхэдтэй эмэгтэй байлаа. Claire хэлэхдээ хэн нэгэн нь үргэлж биднийг харж байгаа юм шиг санагддаг байсан. Шөнө дөлөөр тэдний хүүхдүүд доор давхраас гарах дуу хоолойг сонсож сэрдэг болсон. Тэр Enfield Poltergeist н тухай мэдээд гэрээ чөтгөртэй гэдгийг анх мэджээ. Хамгийн сүүлд түүний 15 настай хүү Shaka шөнө дунд сэрээд харахад нэг эрэгтэй хүн түүний өрөөнд орж ирэхийг харсан гэнэ. Claire н гэр бүл дараачийн өдөр нь шууд гэрээсээ нүүсэн байна. Тэд зөвхөн тэнд хоёр сар л амьдарсан байна.
  4. Розмари Шнайдер Роми Шнайдер прагматик австри, романтик францчуудын хувьд шүтээн нь. Жүжигчний маань амьдрал үгээр зүйрлэж хэлэмгүй сайхан үлгэр мэт байсан хэдий ч төгсгөл нь дэндүү гунигтай байв. Кино урлагийн нэгэн гүнж ийн мэндлэв Розмари Шнайдер 1938 оны есдүгээр сарын 23 нд кино жүжигчин Магда Шнайдер, Вольф Альбаха Ретти нарын газар дээрх ганц үр нь болон мэндэлжээ. Өхөөрдөм Ромиг дөрөвхөн настайд эцэг эх хоёр нь салав. Магда нэгэн рестораны эзэн залуутай гэр бүл боллоо. Өдөр тутмын ажил, амьдралдаа түүртсэн эцэг, эх хоёр нь бяцхан охиндоо анхаарал хандуулах завгүй байсан учир Роми ихэнх цагаа сүмд өнгөрөөх болжээ. Харанхуй бүрхсэн сүм, багануудаар нь бүх л амьдралаа төсөөлөхгүйн тулд Роми сэтгэлийн гэрэл гэгээгээ цаасанд буулгаж, зурж эхлэв. Мөн сургуулийнхаа жүжгийн хэсгүүдэд тоглох болсон байна. Хатан хаан Сиси киноны үеэр 15 нас ч хүрээгүй байсан Ромиг ээжийнх нь продюсер “Голт борын цэцэг дахин цэцэглэхэд” хэмээх киноны туслах дүрд тоглуулсан нь жинхэнэ шуугиан тарив. 1954 онд кино найруулагч Эрнст Маришка зөвхөн Ромид зориулан “Хатан хааны залуу нас” кино романыг зохиов. Роми эзэн хаан Франц Иосифын гэргий, гүнж Элизабет Баварскийгийн буюу Сиссигийн дүрд тоглох учиртай байв. Энэхүү телевизийн кино олны хүртээл болсон даруйд Роми бүх л насны эрчүүдийн хайрыг татаж чадав. Тухайн жил нь хүүхэлдэйн киноны алдарт Уолт Дисней компани Роми Шнайдерыг “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн нэрлэсэн юм. Дэлгэцийн өмнөх хайр дурлал Роми шнайдер болон Ален Делон Ромигийн нэр хүнд тив дамнав. Атлантын далайд ч түүний нэрийг дурсах болов. Сая сая үзэгчдийн сэтгэлийг булаасан тэрбээр өдөрт хайрын захиа өч төчнөөнөөр нь авах боллоо. Ойролцоогоор 600 гаруй захиа хүлээсэн авсан гэх. Сиссигийн тухай гурван ангит кинороманд тоглосон тэрбээр хачирхалтайгаар ээлжит ангиудад нь тоглохоос татгалзжээ. Харин “Кристина” хэмээх мелодрамд тоглохоор зөвшөөрсөн байлаа. Ганцхан болзолтойгоор тэр. Өсч яваа кино одод хамтран тоглогчоо өөрөө сонгох эрхийг тус киноны продюсер, найруулагч нар зөвшөөрсөн байв. Парисын нисэх онгоцны буудал дээр Ромиг киноны уран бүтээлчид ёслол төгөлдөр хүлээн авав. Гартаа цэцгийн баглаа барьж, нүүрэндээ баяр баяслын инээмсэглэл тодруулан зогсох хүмүүсийн хамгийн ард францын кино од Ален Делон зогсч байв. Ален бол олон зуун алдартай болоод өсч яваа кино жүжигчдийн зургийг үзсэний эцэст Ромигийн хийсэн сонголт байсан юм. Ален түүнд час улаан сарнайн баглаа барив. Делон шинжсэн харцаар залуу халуун Ромиг харснаа эргэн харж, “Ихэмсэг, яравгар немц галуу л байна” хэмээж байжээ. Роми Шнайдерын шүтэн бишрэгчид үүнийг сонссон даруйд ичгүүр сонжуургүй, увайгүй Делоныг хэдэн талаас нь тас татах дөхсөн гэдэг. Ийнхүү кино зураг авалтын эхнээс хоёр жүжигчний хоорондын харилцаа нэг л болж өгөхгүй байв. Делон хүмүүжилгүй банди шиг, харин Роми цэмцэгнүүр байх болов. Делон бүдүүлэг зан гаргана, үүнд нь Роми гоморхох боловч түүнийгээ үл гаргана. Ален доог тохуу хийхэд тэрбээр зэвүүцнэ. Үзэн ядалт, хайр дурлалын хооронд ганцхан алхам гэдэг дээ... Кино зураг авалт дууслаа. Аленыг нисэх онгоцны буудалд гаргаж өгчихөөд Роми цурхиран уйлжээ. Хайртаасаа хоёрхон хоног л хол байж чадав. Гурав дахь хоног дээрээ таньж мэдэхгүй Парис хот руу хайртдаа очихоор ниссэн байлаа. Роми тэнд тэс өөр, жинхэнэ Ален Делоныг харсан тухайгаа өдрийн тэмдэглэлдээ “Парист би жинсэн өмд, цамц өмсдөг, ёжтой, тэсвэргүй залуу, жинхэнэ Алентай танилцсан юм. Тэр ямагт зураг авалтаас хоцорч, “Рено” гоороо хот­оор дэмий сэлгүүцдэг, итгэмээргүй түүхийг ярьдаг байлаа” хэмээн бичжээ. 1959 оны гуравдугаар сарын 22 нд тэдний гэрлэх ёслол боллоо. Кино театрууд шинэ киноны зарлал шиг л томоохон даавуун дээр баяр бахдалтайгаар “Кино урлагийн хамгийн сайхан хос эцсийн эцэст гэрлэлээ” хэмээн бичсэн байв. Роми шнайдер болон Ален Делон Залуу хосууд Парист том байр худалдан авлаа. Гэсэн ч амралтын өдрүүдийг тосгонд өнгөрүүлэхийг илүүд үзэж байв. Роми өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ хоёр жүжигчин маань бие биеэсээ ямар их өөр болох талаар байнга өөртөө хэлж, бичдэг байжээ. Хайр дурлалаасаа болж тэд багтарч үхэх шахдаг болов. Учир нь Делон ихэнх цагийг эхнэртэйгээ биш найз нөхөдтэйгээ өнгөрүүлдэг байсан нь Ромиг бухимдуулж байлаа. Висконтитой танилцсан нь Роми Шнайдер болон Висконти Роми Делоны хамтаар Италийг зорилоо. Ален найруулагч Висконтигийн “Рокки ба түүний ах дүүс” кинонд тоглохоор болсон байв. Кино одын эхнэрт ихэд болгоомжтой ханддаг байсан Висконти Ромигийн ухаан, авьяасыг олж харсан юм. Тэрбээр Жон Фордын “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” хэмээх жүжгийг тавихаар шийдсэн гэдэг. Ах дүү хоёрын хооронд үүссэн хориотой хайр, түүний эмгэнэлийн тухай өгүүлэх тус жүжигт Роми, Делон хоёр тоглох нь гайхалтай зохицно гэдэгт найруулагч Висконти итгэл төгс байсан юм. Австрийн гоо үзэсгэлэнт Ромиг жинхэнэ франц эмэгтэй болгохын тулд Висконти Коко Шанелийн загваруудаар гоёсон нь гайхалтай зохицов. Энэ үеэс Роми Шнайдер жинхэнэ франц эмэгтэй шиг хувцаслах болжээ. Мөн Висконтигийн удирдлага дор Роми цагаан хоол идэж, гимнастик, бассейнаар хичээллэж байж. Энэ нь гадаад үзэмжээ илүү сайхан, илүү тодруулахад тус болов. Түүнчлэн Шанель Ромиг ер бусын ихэмсэг, дэгжин бас тансаг байдалд сургажээ. Хожим нь алдарт кино од маань “Гурван хүн миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тэд бол Ален, Висконти, Шанель” хэмээн бичсэн байдаг. “Биеэ үнэлэгч чинь ямар их харамсалтай вэ” жүжгийн нээлт 1961 онд болж 120 удаа тоглогдов. Гэвч шүүмжлэгчдийн сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй ээ. Мөрөөдөл сүйрэл дагуулсан нь Роми болон түүний нөхөр Гарри Мейен мөн түүний хүү Давид Кино зураг авалтаас болж, Роми, Ален хоёрын хайр дурлал, амьдрал утга учраа алдаж эхлэв. Хардалт, зэмлэл тэднийг холдуулж байв. 1963 оны зун европын бүх л хэвлэл мэдээллээр энэхүү асуултад өөр өөрсдийн хариултыг өгч байв. Нэгэн сонинд Делоны шаргал үстэй эмэгтэйтэй байгаа зургийг нийтэлсэн байлаа. Тэр өдөр Роми Ален руу утастав... Наймдугаар сар гэхэд Ален өөр бүсгүйтэй гэрлэх болсноо албан ёсоор зарлаж, хэдхэн сарын дараа хүүтэй болжээ. Хэсэг хугацаа өнгөрчээ. Роми хойт эцгийнхээ Баруун Берлин дэх шинэ зоогийн газрын нээлтэд очихыг зөвшөөрөв. Тэнд Роми Берлиний “Инээдэм” театрын захирал Гарри Мейентэй танилцжээ. Тэд олон ч удаа уулзаж, ярилцав. Эцэст нь Роми эхнэр нь болохыг зөвшөөрч, түүнд зүрх сэтгэлээ даатгасан юм. Хурим хийгээд удсан ч үгүй, Роми хүү Давидаа төрүүллээ. Шинэ зүйлд Роми суралцах хэрэгтэй болох нь тэр. Гэвч утасны ганцхан дуудлага л түүний аз жаргал, сайн сайхан бүхнийг сүйрүүлсэн нь Ален Делон түүнийг “Бассейн” кинонд хамтран тоглохыг урьсан явдал байлаа. “Бассейн” киноны зураг авалтын үеэрх фото сурвалжлагыг сонингууд дуртайяа тавих болов. Сурвалжлагчдын өмнө бардам инээмсэглэн зогсох Ален Делон “Энэ удаад бид бие биеэ кино зохиолын дагуу л хайрлаж байна” гэх. Гэвч үнэн хэрэгтээ тэрхүү киноны зураг авалт Ромигийн аз жаргалтай амьдралын төгсгөл байсан юм. Тун ч удалгүй хэвлэл мэдээллээр тэднийг амрагийн харилцаагаа дахин сэргээсэн талаар бичиж эхэллээ. Мөн Ниццын нисэх онгоцны буудал дээр бие биеэ тас тэврэн буй зургийг нийтлэв. Гарри Мейен эхнэрээ уучилж чадсангүй ээ. Ажлаа орхиж, архи дарс уух болов. Маш их дарамтад орсон Роми ч түүнтэй нэгдэв. Гэвч 1970 аад онд Роми Шнайдерын кино жүжигчнийх нь хамгийн их амжилттай жилүүд байсан гэдэг. Роми 1973 онд Гарригаас гэр бүлээ цуцлуулж, хагас сая долларыг түүнд өгч, хүүгээ өөртөө үлдээх эрхтэй болжээ. Роми шнайдер болон Ален Делон Хоёр жилийн дараа Роми гурав дахиа нөхөрт гарсан юм. Роми Шнайдер болон түүний нөхөр Даниэль Бьязини Тэрбээр өөрийн нарийн бичиг, тухайн үед ихэд ирээдүйтэй жүжгийн зохиолч хэмээгдэж байсан Даниэль Бьязинитэй гэрлэсэн байна. Баруун Францын хөх тэнгэр, ногоон өнгийн байшин Ромид дахин нэгэнтээ аз жаргал бэлэглэсэн нь түүний ганц охин Сара нь мэндэлсэн явдал байв. Гэвч тэр аз жаргал мөн удаан, мөнхийнх байсангүй ээ. 1979 онд Гарри Мейен Ромигийн нэгэн хүзүүний алчуураар өөрийгөө боон амиа хорлосон нь түүнийг ихэд цочирдуулсан юм. Энэ үеэс эхлэн Роми тамхинд хэт их орох болов. Өдөрт хэд хэдэн хайрцаг тамхи татдаг байв. 1981 онд газар дээрх ганц хүү Давид нь амь насаа алдав. Түүний үхэл үнэхээр аймшигтай, дэндүү харамсмаар байлаа. Гэртээ түлхүүрээ мартсан Давид хашаа даван, авирч байгаад төмөр сараалжин дээр унаж, амиа алдсан байв. Роми ухаан санаагаа бараг алдав. Ганцхан Делонтой л уулзахыг зөвшөөрч, Ален оршуулгын бүх ажлыг зохион байгуулсан юм. Роми Шнайдер Уй гунигт автсан кино од маань гэрээсээ гарахыг ч хүссэнгүй. Сэтгүүлчидтэй уулзахыг эрс татгалзаж байв. Түүний үлдсэн амьдралыг ганцхан л хүн бага ч гэсэн гэрэл гэгээтэй болгож чадсан нь кино найруулагч Жак Руффино. Тэрбээр Ромиг “Сан Сусигийн явуулын хүн” кинонд тоглохыг урьсан юм. 12 настай өнчин хүүгийн амьдралыг аварч буй эмэгтэйн дүр Ромигийн сэтгэлийг хөдөлгөж чадсан нь энэ. Кино одын хүсэлтээр киноны төгсгөлд “Давид болон түүний эцгийн гэгээн дурсгалд” хэмээх бичиг урсдаг байна. Роми Шнайдер 1982 оны тавдугаар сарын 29 нд Ромиг нас барсан байхыг олсон юм. Өөд болохоосоо өмнө тэрбээр ширээний ард сууж, охин Сарадаа захидал бичсэн байв. Ромигийн харц хүү Давидынх нь хөрөг дээр туссан байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр алдарт кино жүжигчин амиа хорлосон тухай бичиж эхлэв. Харин эмнэлгийн дүн шинжилгээгээр зүрх нь ачааллаа даалгүй Роми нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан юм. Алдарт Ален Делон мөн оршуулгыг зохион байгуулав. Ромиг хүү Давидынх нь ойролцоо оршуулжээ. Ален анх Ромитой нисэх онгоцны буудалд тосч, танилцахдаа барьж байсан шиг час улаан сарнайг түүний булшин дээр тавьж байсан гэдэг.
  5. Урсула буюу Шиптон эхийг дүрсэлсэн зураг. Энэхүү сонирхолтой хүний талаар бид цөөнгүй мэднэ гэхдээ түүнийг ихэвчлэн эмгэн шулам буюу энд тэндэхийн дисней н хүүхэлдэйнээс та харж байсан байх гэвч энэ нь жинхэнэ бодит шулам байсан юм. Ямаа шиг салаа туурайтай ямаан сахалтай бас эвэртэй хачин амьтан бэлэвсэрсэн эхнэр Агата саунтелтэй учир ургуулсан гэх цуу яриа Йоркширийн бяцхан тосгон Кнейрсборо даяар тархжээ. Элдвийн хачин явдлын талаар зөгнөн хэлдэг янз бүрийн арга дом хэрэглэдэг гэсэн угийн муу нэртэй тэр эмэгтэйн талаар юу эсийг хүмүүс ярьдаг байсан гэхэв. Түүн дээр хачин амьтан үнэхээр очдог байсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ямар ч л байсан 1488 онд Агатан охин түрүүлжээ. Тэр жилийн 7 сард урьд өмнө нь тохиолдож байгаагүй таагүй байж. Байнга л ширүүн бороо орж аянга цахилгаан тачигнан, хэрээ шувууд гахир муухайгаар гуагалдан нэг л муу ёрын байжээ. Их олон хүн хий юм харж үзэж үнэхээр таагүй сар болсон гэдэг. 7 р сар дуусах гэж байхад бэлэвсэн эхнэр Агата охин төрүүлжээ. Хүүхэд төрөөд жирийн хүүхдийн адил дуугарсангүй харин хахир муухай дуугаар хашигарсанаа зивүүнээр инээсэн гэж хүмүүс ярилцдаг. Гэтэл шинээр төрсөн хүүхэд нь биш харин Агатана өөрөө л тийм муухай дуугарсан ч гэж бас ярьдаг. Гэвч тэр хүүхдийг төрснөөс хойш салхи шуурга намдан хэрээнүүд гуагалдахаа байж бүх зүйл нам жим болсон нь харин үнэн ажээ. Эмгэн шулам, зөнч Урсула буюу Шиптон эхийн амьдарч байсан газар. Эмгэн шулам, зөнч Урсула буюу Шиптон эхийн амьдарч байсан газар. Эмгэн шулам, зөнч Урсула буюу Шиптон эхийн амьдарч байсан газар. Хөөрхий бэлэвсэн эхнэр агатагийн тухай хоёр янзын яриа явдаг. Хүүхдээ төрүүлмэгцээ нас барсан гэж ярилцдаг бол охиноо төрүүлсний дараа өөр хүмүүс дээр орхичихоод хаанахын ч юм бэ нэг хийдрүү яваад алга болчихсон гэж нэг хэсэг нь хэлдэг. Хөөрхий өнчин охин Урсула яах билээ. Жаахан байхдаа болон өсөж том болсон хойноо тэр ч дэндүү эрэмдэг зэрэмдэг гэмээр муухай царайтай байжээ. Их том бүлтгэр нүдтэй гэхдээ их ухаалаг нэвт шувт ширтсэн харцтай махир хамартай харанхуйд янз бүрээр гэрэлтэн харагддаг нүүр дүүрэн бэрсүү сэвхтэй байсан болохоор Урсулад харанхуй шөнө явахад дэнлүү хэрэггүй. Тэр нүүрнийхээ бэрсүү сэвхнүүдээр замаа гэрэлтүүлж чадна гэж нэгэн марзан эр хэлсэн гэдэг. Бөгтөр нуруутай гаж муухай хазганаж явдаг байсан түүний талаар тосгоныхон өрөвдөж харамсан ярьцгаадаг байв. Охин нэг настай байхдаа анх алдаршжээ. Харж хандаж байсан эмэгтэй нь охиныг өлгийтэй нь ганцааранг нь гэртээ үлдээгээд зах орохоор явжээ. Эмэгтэй нөхдөө дагуулан иртэл яасан гэж санана? Эрчүүд нь эргэлдэн нисэх галын шилгүүрт наалдацгааж шалнаасаа хагас метр өндөрт хөөрөн эмэгтэйчүүд нь ухаан сэхээгүй бүжиглэж гарчээ. Тэгсээр бүтэн цагийн дараа ядарч үхэх шахсан амьтад сая нэг амьс хийсэн байна. Гэтэл өлгийтэй жаахан охин алга болсон байжээ. Тэгээд бүгд эрж хайсны эцэст хачин юм харжээ. Амгалан тайван унтаж байгаа охинтой өлгийг шалнаас дөрвөн метр өндөрт байсан яндан дээрээс олжээ. Урсула өсөж том болохын хэрээр гэрт нь сонин хачин явдлууд их тохиолдох болж тавилга эд хогшилууд нь нисэлдэн, шатнууд нь шажигнан дуугарч заримдаа тавган дээр байсан хоол нь алга болох зэргээр хүмүүсийг айлгах болов. Дуу цөөтэй тайван охиныг найман нас хүртэл чухам юу болоод байгааг тэд ойлгохгүй байв. Охин ч хэргээ хүлээсэнгүй гэвч охин элдвийн сонин хачин илбүүдээрээ хүмүүсийг айлгасан яг тэр мөчөөс эхлэн эрэмдэг зэрэмдэг охинд тосгоныхон өрөөр хандах болжээ. Охин эхийнхээ эсвэл магадгүй ямаан эцгийнхээ ид шидийг өвлөн авсан хэмээн үзэж битүүхэндээ эмээцгээх болсон байна. Үе тэнгийнх нь охинд таатай хандаж байсангүй. Тэр сургуульд суралцаж эхэлсэн боловч хэн ч хэзээ ч тусладаггүй байв. Яваандаа өөрийн ад шулмасын чадлаа илүүтэйгээр харуулан улам л гаач байжээ. Хөөрхий хамт суралцагсад нь үйлээ үздэг байв. Тэд Урсулагаар өчүүхэн төдий л тоглоом хийх аваас зодож чимхэж газарт унаган зовоох болжээ. Түүний амьдарч байсан газрыг одоо музей болгосон. Сонирхохыг хүссэн хүн бүр шулмын оромжинд зочлох боломжтой. Охиныг хэн ч хайрлахаа байсанд гайхах хэрэггүй. Ингэсээр 20 нас хүрэхдээ Урсула “Йоршилийн шулам” гэсэн хочтой болжээ. 24 настайдаа эрэмдэг царайтай Урсула тэр нутагтаа л хамгийн царайлаг чинээлэг гэх мужаан Тобиас Шиптоныг нөхрөө болгоход нь хүмүүс үнэхээр гайхжээ. Хар домын хүчээр өөрийн болгосоноос зайлахгүй тэр үед Урсула тэр үед зөнч далдыг харагч гэсэн алдрыг нэгэнт хүртээд байсан аж. Он жилүүд улиран өнгөрсөөр ингэхэд Урсулагын тухай олон баримтанд нөхөр болон хүүхдүүдийнх нь талаар дурссанч үгүй. Нөхөрт гарсанаас нь хойш түүнийг Шиптон эх гэх болжээ. Төрлөхи тосгон тойрог эцэстээ хотынхон түүнийг элдвээр муухайгаар муулах болсонд тэвчээр алдагдан өөдгүй муу хүмүүсийг хашрааж хариугаа авахаар шийдсэн Урсула тосгоныхнийгоо нэг орой цуглуулжээ. Тэр үдэшлэгийн үеээр зочид нь гэнэтхэн л бүгдээрээ учир начиргүй хөхөрөлдөж байснаа шалнаас дээш хөөрцгөөн найрсаг Урсулагийн гэрээс гарахад хаанаас ч юм бэ гарч ирсэн одой хүмүүс хүмүүсийг мөшгөн гүйж гарчээ. Хэлмэгдсэн хүмүүс гомдол гарган дээш мэдэгдсэнээс болоод шулмас бүсгүй шүүхэд дуудагдав. 16 р зууны үе бол шулмасуудыг хатуугаар мөрдөн мөшгөх гэсэн хэцүү үе байсан болохоор Шиптон эх үнэхээр хүнд байдалд орсон нь ойлгомжтой. Гэвч бүсгүй хулчийсангүй өөрийг нь тайван орхиогүй бол шүүгчдэд учрах гай зовлон бүхнийг хурц тодоор ярьж өгсөн шүүгчид яаж ч чадсангүй. “Упдраски, Стиг инциан Хэлуэй”хэмээн хашигрмагц түүнийг далавчтай луу нисэн ирээд Урсулаг шүүх хурлын танхимаас авч гарсан гэсэн яриа байдаг. Ийм явдлын дараа шүүгчид түүнийг зөнд нь орхисон нь эргэлзэх зүйл юун. Ингээд ч хэн ч гай саад учруулж зүрхлэхгүй болсон тул Шиптон эх урьдын адил зөгнөл айлдвараа үргэлжлүүлэх болжээ. Тэрээр зөгнөлүүдийнхээ ихэнхийг гэр бүлийн амьдралынхаа үед хэлсэн байдаг. Түүний амнаас янз бүрийн зөгнөл урсан гарсаар ихэвчлэн орон нутгын чанартай үйл явдлууд өлсөглөн гамшиг өвчин тахал дайн гай гамшиг зэрэг өөрчлөлтүүдийг хөндөж байв. Тухайлбал наймдугаар Генрихын цэргүүд нормандад халдана гэдгийг Шиптон эх 1513 онд зөгнөн хэлжээ. Мөн 1666 онд Лондонд түймэр гарах болон Исданичууд “Ялагдашгүй армада” нар мөхнө гэдгийг тэр үед хэлсэн байна. Европчууд шинэ ертөнцөөс тамхи төмс олж нээхийг 20 р зууны эхэн үед эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөний талаар болон өөр олон зүйл явдлыг зөгнөн хэлжээ. Шиптон эх 1561 онд 73 насандаа орондоо хэвтэж байгаад тайвнаар тэнгэрт хальсан гэдэг. Шиптон эх зөгнөлүүдээ маш битүүлэг ээдрээтэй байдлаар шүлэглэн бичдэг байв. Тийм болохоор зөгнөлүүдийнх нь утга учрыг тайлах гэсэн хожимын судлаачдад чамгүй их бэрхшээл учирч ихээхэн чармайлт шаардлагатай болсон юм. Түүнээс гадна ганц ч зөгнөл нь тодорхой цаг хугацаагүй байдаг. Тийм болохоор тухайн үйл явдал болоод өнгөрсний дараа хүмүүс түүнийг эргэн санах нь их байсан юм. Жишээлбэл Лондонд их түймэр дэгдсэний дараа хан хүү Руперт: “Шиптон эхийн зөгнөл биелэлээ” гэж дуу алдсан гэдэг. Хэдийгээр ихээхэн хийсвэр далд нууц ч гэсэн Шиптон эхийн зөгнөлүүд байрандаа туссан байдаг. Зөгнөлүүдийг эмхтгэх хэмээн номондоо 17 р зууны алдарт зурхайч Виляам Лили: Шиптон эхийн хэлсэн 18 зөгнөлөөс 16 нь яг биелсэн гэжээ. Харин 19 р зууны сүүлчээр английн зохиолч Чарльз Хиндли түүний зөгнөлүүдийг шүлгийн хэлбэрээр мэргэжилийн өндөр түвшинд бичиж нийтлүүлсэн байна. Тэдгээр зөгнөлүүдэд их зөнчийн хэлсэн техникийн олон бүтээл дайснууд хийгээд 19 р зууны үед болж өнгөрсөн түүхэн олон үйл явдлыг тодорохой өгүүлсэн байдаг. Жишээлбэл: Болор ордон баригдаж дуусахын цагт буруу номтнууд болон Туркүүндийн хооронд дайн дэгдэнэ гэсэн нь 1851 онд Критлл плэс буюу болор ордон нэртэй дэлхийн худалдааны яармагт зориулсан төмөр болон шилэн барилга баригдсаны дараа орос туркын дайн дэгдсэнийг хэлжээ. Зөнч тэрбээр дэлхийн 2 р дайныг зөгнөсөн байдаг. 20 р зууны дунд үед томоохон дайн дэгдэнэ хэмээн шүлэгнүүдийнхээ нэгэнд өгүүлжээ. Чухам яг тэр үед гитлер дайнд нууцаар бэлтгэгдэж эхэлсэн билээ. Нэг жишээг танилцуулъя. Сумаас зуу дахин хурдан дуу хоолой Газар дэлхий дээгүүр хангинаж тэнгис гүнд жижиг завь хөвнө Одоохондоо хэний ч биш улсад Голоос алт олборлоно Зураг хөрөг амилан хүмүүсрүү ирэхэд Хөнгөн жижиг завиуд загас мэт хөвхөд Цусан гол дэлхийн талыг бүрхэнэ Энэ бүхэн зуун хувь биелсэнийг хэн эсэргүүцэх билээ. Шиптон эхийн зөгнөлүүдэд бидний сайн мэдэх болсон харилцуур утас, зурагт, шумбадаг хөлөг, нисэх онгоцны талаар тодорхой өгүүлсэн байна. Цусан голын талаар ярих ч юм биш. Гэвч хамгийн гайхалтай хачирхайлтай гайхамшигтай зөгнөлүүд дөнгөж саяхан 20 р зуунд хамаатай бишээ. Энэ бүхэн алсын ирээдүйн хүн төрлөхтөнд учрах болно. Гэхдээ алсын ирээдүй түүний хувьд хол байсан ч харин бидний хувьд ойрын ирээдүй болоод байна. Хөмрөн ирэх аймшигт шуурганы шинжүүдийн талаар тодорхойлон бичихдээ зөнч өчүүхэн төдий ч залхуурсангүй. Хүрэх шуугиан далайг Хүчит давалгаа хөмрөнө Тоос манан дунд гаврийл Тэнгэрт газарт босож ирнэ Тэрбээр эвэр бүрээгээр үлээж Хуучин ертөнцийн мөнхөлийг зарлана Ертөнц дэлхий дахин төрхөө үлдээнэ Галт луу тэнгэрийн мандалыг Зургаан удаа туулахад Хуучин ертөнц үгүй болно Хүмүүсийн нүгэл оюун Доройтолын дохио нь Хүчит галт луу байх болно Энэ бүх зөгнөл эрхгүй биелэхийн цагт Авс бунхан маань шатаж Алсад биенээсээ сүнс нь өөрчлөгдөх болно Тэрбээр өөр нэгэн зөгнөлдөө ойрхон дорнодын байдлаас шалтгаалан дэлхийн гуравдугаар дайн дэгдэнэ гэсэн нь үнэхээр хатуухан хэлсэн гэж хэлж болохоор байгаа биз. Үнэндээ бол Шиптон эхийн нэг л зөгнөл баталгагдаагүй байгаа нь тэнгисийн ёроолоос хөвөн гарч ирэх шинэ газарт хүн төрлөхтний шинэ төрлийг үүсэн бий болно гэсэн зөгнөл билээ. Шиптон эх сүрхий боловсролтой нэгэн байсан болохоор Атлантидагийн тухай геротитоос олж уншсандаа хэлсэн байна гэх ухаантан гарах л байх. Гэвч атлантидагын тухай зөгнөл бол өнгөрсөн үйл явдлын тухай биш харин ирээдүйн үйл явдлыг хэлсэн гэж далдыг харагч зөгнөгч түүнээс өөр хэн ч байсангүй. Шиптон эхийн гэр, бунхан одоо ч байдаг. Түүхийн энэ хоёр дурсгал кнэйрсборогын хамгийн чухал хамгийн их ашигтай хөшөө барималуудын нэг хэсэг бөгөөд алдарт шулмасын нойрсож байгаа газрыг үзэх гэсэн олон жуулчин очих дуртай газар болжээ. Ирээдүйд учрах гайхамшигт үйл явдлын дохио тэмдэг болон шатаж үгүй болох учиртай бунхан нь жуулчдын сонирхолыг ихээр татаж хотын эх баригчидын анхааралын төвд ямагт байдаг. Гэвч одоохондоо тэр бунхан сайтар хамгаалагдаж байгаа болохоор бидэнд санаа зовох зүйл үгүй.
  6. Уолт Диснэйн үнэнхүү нүүр царай нь болж, үнэмлэхүй гол дүр нь болсон Микки Хулгана. Гэхдээ та бүгдээр хамгийн анх буюу 1930 аад оны үед гарч байсан Микки Маузын хүүхэлдэйнүүдийг үзэж байсан нь юу л бол. Харин тэр үед гарч байсан нэгэн бичлэгийг Уолт Диснейн уран бүтээлчид телевиз зурагтаар гаргахаас эрс татгалзахаар барахгүй нуун дарагдуулж байсан юм… Чухам ямар шалтгаанаас болоод тэр вэ?! Хэдий олон жил нуун дарсан боловч саяхны нэгэн өдөр энэхүү бичлэг нь нийтэд ил тод болжээ. Та уг бичлэгийг тогтвортой жаал ажиглах юм бол төд удалгүй Микки хулгана үйлдлээ дахин дахин давтаад байгааг, мөн Миккигийн цаагуур 6 төрлийн өөр барилга байшин давтагдан өнгөрч буйг анзаарах болно. Туйлын таагүй мэдрэмжийг төрүүлэх бөгөөд, уйтгартай нь аргагүй алхах Микки хулганы энэхүү гинжин цуваа мэт холбож эцэс төгсгөлгүй мэт үргэлжилэх дүрсийг хөгжим гэж хэлэхэд бэрх төгөлдөр хуурын давтагдсан хэдхэн даралт “чимж” өгсөн нь мөн л онцгүй мэдрэмжийг төрүүлнэ. Хөгжилтэй гэгээлэг аялгууны оронд туйлын чихэнд чимэггүй хөгжим эгшиглэж, баяр баясгалантай Микки хулгана бүжиглэх ч үгүй, дуулах ч үгүй, бүр инээмсэглэх ч үгүй уйтгарлан, гүн бодолд дарагдан алхана ….Хэдхэн жилийн өмнө Микки Хулганы тухай Алтан Цуглуулга бүхий DVD нь гарсан бөгөөд энэхүү ажлыг хийх явцдаа төсөл дээр ажиллаж явсан Leonard Martin гэгч эрхэм архиваас энэхүү бичлэгийг олжээ. Хальт үзсэнийхээ дараахан, Мартин энэхүү бичлэгийг цуглуулганд оруулах хэтэрхий зохимжгүй, бараг л энэ чинь хог байна шүү дээ хэмээн боджээ. Гэвч устгаж зүрхэлсэнгүй, энэ чинь Уолт Диснейн бүтээл шүү дээ. Тийм учир хуулбарлан авсан байна. Тэгээд хуулсан дижитал хувилбарыг нь компьютер дээрээ хуулаад үзээд суухдаа нэг зүйлийг ажиглажээ. Бичлэг 9 мин 4 сек үргэлжилэх хэмжээний дайтай байлаа. Ингээд Мартины тэмдэглэлээс сийрүүлбэл :”Бичлэг эхэндээ нэгэн хэвийн басхүү уйтгартай гэхдээ жихүүдэс хүргэм үргэлжилж байснаа гэв гэнэт харанхуй болчихдог юм байна. Энэ байдал 6 дахь минут хүртэл үргэлжилээд, дүрс эргээд гарч эхэлсэн юм. Гэвч өнөөх хачин төгөлдөрийн хуурын даралт энэ удаад өөрчлөгдсөн байлаа. Яг л хэн нэгэн бувтнаад байх шиг байсан боловч чухамдаа энэ бол хүний яриа биш байсан юм. Яг л хэн нэгэн уйлаад хайлаад байгаа гэлтэй сонсогдож байв. Удалгүй минутын дараа дуу улам тод болж харин бичлэгийн дүрс бүр илүү хачин болж эхлэв. Гэнэт Микки хулганын нүүрэнд зэвүүнээр инээх инээмсэглэл тун богино хугацааны давтамжтайгаар тодорч эхэллээ. Харин 7 дахь минутаас эхлээд өнөөх чимээ илүү тод болж яг л хэн нэгэн байдаг чадлаараа, үхэхийн өмнө хашгирч буй гэлтэй сонсоход туйлын эвгүй хийгээд чихэнд тийртэй болж эхлэв. Үүнтэй зэрэгцээд дүрс туйлын эмх замбараагүй болж төрөл бүрээр хувьсан өөрчилөгдөж гарав. Хамгаас хачирхалтай нь дэлгэцэнд улаан өнгийн туяа мэдэгдэхүйц тодорч эхлэв.”Харин айж балмагдсан Мартин тэр дороо өрөөг орхиод гарсан бөгөөд, нэгэнт дуусах шатандаа ороод байсан ажлыг бусад ажилчиддаа хариуцуулан өгсөн байна. Өнөөх хачирхалтай хальсыг хурдхан гэгч нь эргүүлж архивт нь аваачиж тавьсан ажээ. Бичлэгийн хувьд ахиад цааш минут гарам үргэлжилэх бөгөөд бичлэгийн сүүлд Микки хулганы нүүр юу ч үгүй угаачихсан мэт алга болсныг та бүхэн харах боломжтой. Хөгжмийн хувьд яг л эвдэрсэн хөгжмийн хайрцагнаас дуугарч буй аялгуу гэлтэй хачин жигтэй сонсогдож байлаа. Энэхүү бичлэгийг үзэж байх явцад зэргэлдээх өрөөнд байсан хамгаалалтын ажилтанд ер бусын их зовлон шаналал мэдрэгдэж эхэлсэн гэх бөгөөд өөрийн эрхгүй гар буугаа ил гаргаад бариад зогсчихсон байснаа гэнэт анзаарсан гэнэ. Харин хамгийн сүүлд бичлэгийн төгсгөлд “Энэхүү бичлэг дээр үзэгдэх тамын үзэгдлүүдийг үзэж, чимээг сонссон хүмүүс лавтай тамд унах вий” хэмээсэн бичиг гарч иржээ. Аз болж хачин жигтэй тэрхүү үзэгдлийг гарахаас урьтаж Мартин монтажилан хасч амжсан байлаа, өөрөө ч мөн адил үзээгүй ажээ. Харин энэхүү засч янзалсан бичлэгийг студийн доторх хэд хэдэн ажилчид гадаад сайтууд дээр тавих гэж оролдсон бөгөөд тодорхой бус шалтгааны улмаас хожим хойно тэд бүгд халагдсан байна. Мөн Мартин хэлэхдээ “Хэрвээ та интернэтэд suicidemouse.avi гэсэн файлтай таарах юм бол татаж авах гэсний хэрэггүй, бас хэзээ ч битгий үзээрэй. Тэгээд цаг алдалгүй надтай утсаар холбоо барьж уг бичлэгийн талаар мэдэгдэх хэрэгтэй. Магадгүй Уолт Дисней үүнээс болж нас барсан ч байж болох юм” гэсэн байна. PS: Юмыг яаж мэдэхэв, хэдий энэхүү мэдээлэл үнэн аль эсвэл худал нь тодорхой бус ч хэрвээ үнэн байвал туйлын их хар энергийг дагуулж байгаа гэдэг нь тодорхой. Дахин сануулахад энэ бол бичлэгийн цэвэр эх хувиас нь бичсэн дижитал хувилбар биш бөгөөд дахин засварласан дээр нь, нэмж монтажилсан хувилбар тул хүмүүст нөлөөлөх нөлөөлөл харьцангуй бага байгаа юм. Гэхдээ л бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд толгой эргэх, гар салгалах, зүрх дэлсэх, чих шуугих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэнэ лээ.
  7. Вимана нь сүм, ордон, домгийн нисдэг төхөөрөмж гэсэн хэд хэдэн утгатай санскрит үг. Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сонирхдог асар их тэмүүлэлтэй зарим шинэ цагийн хүмүүс (харийн нисдэг таваг газардсан тухай анхны номуудын нэгийг 1953 онд Жорж Адамскитай хамтран бичсэн Десмонд Лесли шиг) эрт цагийн одон орны онол, дэвшилтэт технологи бүхий соёл бодит байсныг гэрчлэх Виманагийн тухай бичжээ. Тэд Вимана буюу нисдэг төхөөрөмжийн тухай судлахад үл таних есөн хүний домогтой холбоотой болохыг мэдсэн байна. Олон судлаач маш чухал бодит зүйлс үл мэдэгдэх нисдэг биетийн нууцтай холбоотой гэж үздэг. Тэднийхээр бол эртний Энэтхэг, Атлантис харийнхны хамгийн их ирдэг газар байжээ. Хэдэн зууны өмнөөс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн Энэтхэгийн түүхэн сурвалжид нисдэг төхөөрөмжийн тухай мэдээлэл бий. Хэдэн зуун түүхэн сурвалж бичиг мэдээж үнэн бодит зүйл. Харин тэдгээр олон баримтын ихэнх нь санскрит хэлнээс англи хэл рүү орчуулагдаагүй байгаа. Энэтхэгийн эзэн хаан Ашока олон шинжлэх ухааныг бүртгэсэн Энэтхэгийн агуу эрдэмтдээс бүрдсэн “есөн үл таних хүний нууц нийгэмлэг” байгуулжээ. Буддын шашныг эсэргүүцэж байсан Ашока өрсөлдөгчдөө дарах “чөтгөрийн зорилгод” тэдгээр есөн суу билэгтнийг ашиглаж, тэднийг мөн өөрийнх нь эсрэг босохоос сэргийлж маш нууц хяналт дор ажиллуулж байсан учраас тэд Энэтхэгийн эртний түүхэн бичээст дурдагдаагүй аж. “Үл таних есөн хүн” есөн ном бичжээ. Магадгүй хүн тус бүр нэг ном бичсэн байх. Хамгийн эхний ном бол “Таталцлын нууц”. Энэ ном түүхчдэд танил болсон ч “таталцлын хүчийг удирдах” тэдний ойлголт бүхий хуудсуудыг үнэндээ хараагүй. Тэдгээр хуудсууд магадгүй одоог хүртэл Энэтхэгийн нууц номын сан, Түвд эсвэл хаа нэгтээ хадгалагдаж байгаа. Ашока хаан тэдний нээлт, амжилтыг нуухыг хүссэнийг мэдсэн учир тэд маш чухал мэдээлэл бүхий хуудсуудыг хаа нэгтээ нуужээ. Тэд шинжлэх ухааны чухал ололтыг хэн нэгэн бусдыг хөнөөхөд ашиглахаас сэргийлсэн байх. Хэдэн жилийн өмнө Хятадууд Түвдийн нийслэл Лхасаас санскрит хэлээр бичигдсэн хэд хэдэн гар бичмэл олсон юм. Тэдгээр баримтыг Чандигарын их сургууль уруу орчуулахаар илгээжээ. Тус сургуулийн доктор Рут Рейна од хоорондын сансрын хөлөг бүтээх зааварчилгаа бүхий бичиг баримт гэж мэдээлсэн байна. “Хүний бие махбодийн хөдлөх бүтцэд тулгуурласан үл мэдэх хүч Лагхима ашигласан тэдний хөдөлгөгч хүчний арга бүх таталцлын хүчний эсрэг хангалттай байсан” гэж Р. Рейна мэдэгдсэн билээ. Энэтхэгийн йогт Лагхима нь хүний газраас хөөрөх нууц хүчийг илэрхийлдэг аж. Олон мянган жилийн настай эдгээр гар бичмэлд нисдэг төхөөрөмжийн тавцан дээр суун аль нэг гариг уруу илгээдэг байсан зэвсэглэсэн эрсийг Астрас гэж нэрлэдэг байсныг доктор Рейна дурдсан юм. Тэдгээр гар бичмэл дээр бичигдсэн “антима буюу үл үзэгдэгч малгай”, “гарима буюу хар тугалган уул шиг хэрхэн хүнд болох” нууцыг илрүүлэхээр ажиллаж байна. Энэтхэгийн эрдэмтэд тэдгээр гар бичмэлд чухал ач холбогдол өгдөггүй. Гар бичмэлийн багахан хэсгийг сансрын хөтөлбөрийн судалгаанд л ашиглаж. Энэ нь таталцлын эсрэг судалгаа явуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын анхны загваруудын нэг байсан юм. Тэдгээр гар бичмэл дээр гариг хооронд үнэхээр аялсан эсэх нь тодорхойгүй ч сар руу аялах төлөвлөгөөний бүх зүйлийг сануулан бичсэн байжээ. Хэдийгээр Энэтхэгийн агуу домгийн нэг “Рамаяна” д Вимана (буюу Астра) дотор суун сар руу аялсан мөн Асвин (буюу Атлантисын агаарын хөлөг)-тай саран дээр дайтсан тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ нь энэтхэгчүүдийн ашиглаж байсан агаарын хөлгийн үйлдвэрлэлийн технологи, таталцлын эсрэг өнөөгийн ул мөрийн багахан хэсэг юм. Үнэхээр тэр технологийг ойлгохын тулд бид өнгөрсөн үе рүү буцах ёстой. 15 мянган жилийн өмнөх Рамагийн Эзэнт гүрэн өнөөгийн баруун, хойд Энэтхэг болон Пакистаны газар нутгийн элснээс одоог хүртэл Вимана хадгалагдаж байгаа. Рама эзэнт гүрэн эргэлзээгүй Атлантын далайн дунд атлантчуудын соёл иргэншил бүхий арал шиг хөгжилтэй байсан. Рамагийн долоон агуу нийслэл хот эртний хиндү бичвэрт долоон Риши хот гэж бичигдсэн байдаг. Энэтхэгийн эртний агуу туульсын нэг “Рамаяна” д Виманаг хоёр давхар, дугуй цилиндр хэлбэр, дугариг оройтой, хажуу бөөрөндөө их бууны олон амтай нисэх онгоц уянгалаг аялгуу жингэнүүлэн, салхи шиг хурдан нисдэг гэж дүрсэлдэг. Эртний Виманагийн тухай өгүүлсэн эртний Энэтхэгийн олон ном зохиол байдаг. Эртний энэтхэгчүүд олон төрлийн Вимана жолооддог байсан ба хэрхэн жолоодох талаар нэгд нэгэнгүй бичиж үлдээсэн байдаг. Виманагийн тухай бичсэн Самара Сутхадхара шинжлэх ухааны шаштирт уг сансрын хөлгийг бүтээх, хөөрөх, олон мянган км аялах, хэрхэн газардах тухай 230 бадаг шүлэг бий. 80 мянган морины хүчтэй хөлгийг хуй салхи, аянга, шувуудаас хэрхэн хамгаалах талаар мөн бензин шиг “шаргал цагаандуу өнгөтэй шингэн” ашигладаг байсныг бичжээ. Хоёр мянга гаруй жилийн өмнө Македоны Александр Энэтхэг рүү агуу эзлэн түрэмгийлэл хийсэн талаар Александрын түүхчдийн сонирхолтой тэмдэглэл байдаг. Тэдний бичиж үлдээснээр “нисдэг тагтаа шиг зүйл агаараас морьт цэргүүд рүү галт бөмбөлөг унагаж” байжээ. Энэтхэгийг эзлэхээр ирсэн Александрын агуу зэвсэгт хүчин Виманад дийлдсэн нь энэ аж.
  8. Испанийн төдийгүй Европийн түүхэнд Алтан хүн буюу Эльдорадогийн эрэлд мордсон он жилүүд тод томруун тусгагдсан байдаг. Энэ нь “Алтан хүн” д индиан омгийн ахлагч нар бэлэг өгч байгааг дүрсэлсэн үзвэр. Одоо Колумбын Богота хотын алтан музейд байдаг ба тус музейн хамгийн гол үзвэр аж. 1524 онд Эрнан Кортес Мексикийн ацтекийн хаанчлалийг эзэлж, 12 жилийн дараа Франсико Писарро инкүүдийг сөхрүүлэн байсан тэр үеэс энэхүү түүх эхлэлтэй гэж үздэг байна. Гонсало Хименес де Квесадагийн ахалсан 900 гаруй хүн 1536 онд Сантар Марта суурингаас Колумбын зүүн хойд эргийг зорьж, Магдалена голыг уруудаж, Андыг даван Перу хүрч Туземчуудыг тонон дээрэмдэх нэгэн зорилготой гарсан аж. Гэвч бүтэн 11 сарын турш хүнд нөхцлийг туулан ирсэн түрэмгийлэгчдийг Туземчууд таатай хүлээж аваагүйгээр барахгүй отон дайралт хийж ердөө 200 хан хүнтэй буцаан хөөсөн түүхтэй. Энэ нь “Алтан хүн” д индиан омгийн ахлагч нар бэлэг өгч байгааг дүрсэлсэн үзвэр. Одоо Колумбын Богота хотын алтан музейд байдаг ба тус музейн хамгийн гол үзвэр аж.1524 онд Эрнан Кортес Мексикийн ацтекийн хаанчлалийг эзэлж, 12 жилийн дараа Франсико Писарро инкүүдийг сөхрүүлэн байсан тэр үеэс энэхүү түүх эхлэлтэй гэж үздэг байна. Гонсало Хименес де Квесадагийн ахалсан 900 гаруй хүн 1536 онд Сантар Марта суурингаас Колумбын зүүн хойд эргийг зорьж, Магдалена голыг уруудаж, Андыг даван Перу хүрч Туземчуудыг тонон дээрэмдэх нэгэн зорилготой гарсан аж. Гэвч бүтэн 11 сарын турш хүнд нөхцлийг туулан ирсэн түрэмгийлэгчдийг Туземчууд таатай хүлээж аваагүйгээр барахгүй отон дайралт хийж ердөө 200 хан хүнтэй буцаан хөөсөн түүхтэй. Буцах замдаа Квесадын отряд Кундинамарка хэмээх газар Чибча хэмээх индианчуудын уугуул газарт ирж суурьшсан бөгөөд Квесада энэхүү хязгаар газрын захирагч болсон түүхтэй. Туземчууд болоод Чибча индианчууд алтыг төдийлөн ойшоож үздэггүйг Европчууд мэдэрхийн дээдээр мэдэрч улмаар дээрэм тонуулыг байнга хийдэг байж. Тэнд амьдран суух хөгшин индианы ярьсанаар: “Алтан хүн буюу Эльдорадо нь дорно зүгт байх уулын чанадад байх Гуатавита нууранд байдаг бөгөөд индиан омгийн ахлагч нар жил бүр түүнд бэлэг сэлт өгдөг. Харин Эльдорадо түүнийг нь нуурын ёроолд авчин тавьдаг” гэх хөгшин индианы яриа Европчуудын шуналыг зөвхөн тэр зүг рүү хөтөлж байлаа. Нөгөө их алттай Гуатавита нуур чинь энэ дээ. Сайхан ч нуур байна. Очих уу? хэдүүлээ Энэхүү яриа европчуудын чихэнд хүрсэнээр 1539 онд Николас Федермен хэмээх герман эрийн удирдсан 160 хүний брүлдэхүүнтэй отряд мөн Перугийн эзлэн түрэмгийлэгч Франсиско Писаррогийн ойрын туслах Себастьяно де белаль Касарын удирдсан 498 хүний бүрэлдэхүүнтэй гурван отряд Гуатавита нуурын зүг хөдөлсөн. Олон жилийн өрсөлдөөн, тулааны үр дүнд Николас Федермен үгүйрэн хоосорч, Касар нэгэн хотын захирагчийн төлөө өрсөлдсөрөө өөд болсон бол Квесада Шинэ Гранадын маршал золтойгоор 80 насыг зооглон бүхэл амьдралын турш Алтан хүний мөрөөдөл болсоор хорвоог орхисон байна. Зарим нэг баримтуудаас: Шинэ Гранадын байлдан дагуулач Маршалын ах Эрнан Перес де Квесада 3 сарын турш хөдөлмөрлөж нуурын усны түвшинг 3,5 метр доошлуулж 3000 гаруй жижиг алтан эдлэл олсон ч хамгийн их алт эрдэнэсийг олоогүй. 40 жилийн дараа Богота хотын нэг ноётон нуурын усыг гадагш урсгасанаар нуурын усны түвшинг 20 метр хүртэл доошлуулсан ч өндгөний чинээ маргад, бага сага алт олсоноос өөр зүйлийг олоогүй аж. Өөр нэгэн эрэлч нуурын эргээс нүхэлж усыг урсгах арга хэрэглэсэнээс тус багийн бүх гишүүд амь үрэгдсэн байна. Алтан хүний эрэл үргэлжилсээр ……19 р зуунд Германы эрдэмтэн Александрфон Гунбольдт цэвэр онолын үүднээс нуурыг судалж Гуатавита нуурын ёроолд 800 сая доллорын алт байж болох юм хэмээн үзсэн бадаг. Эрдэмтэн энэ тооцоог гаргахдаа 100 жилийн турш 100 мянган хүн, хүн бүр 5 алтан эд зүйлсийг нууранд өргөсөн байх ишлэлийг баримталсан аж. 1912 онд Англичууд усны хүчтэй насосын ачаар нуурын усыг соруулсан боловч нуурын ёроолд үлдсэн шавар тэр даруй хатууран бетон болон хувирсан бөгөөд энэ бүх ажилд нийт 160 гаруй мянган доллар зарж ердөө 10 орчим мянган долларын л ашиг олсон гэдэг. 1965 онд Колумбын Засгийн газрааас Гуатавита нуурыг дархан цаазат газарт бүртгэсэн байна. Алтан хүн үнэхээр байсан уу? эсвэл эх нутгаа аврах гэсэн хашир хөгшин индианы арга заль байсан уу? гэдгийг өнөөдөр хэн ч тайлж чадаагүй ч Европчуудын “алтан хүн” ий төлөөх дайн өмнөд Америкийг самнасан нь түүх болон одоо ч яригдсаар л байна.
  9. Дэлхий дээр нэгэн зэрэг хоёр ертөнц оршин байж магадгүй гэнэ. Энэ нь бидний амьдарч байгаа болон газар дорхи ертөнц юм. Үлгэр, домогт ч энэ тухай өгүүлдэг. Тайваньд сарны тооллоор долдугаар сарын 15 нд шөнө дунд газар дорхи ертөнцийн хаалга нээгддэг гэж итгэдэг. Хий үзэгдлүүд хүний ертөнцөд хүрч ирдэг хэмээдэг учраас үүнийг тохиолдуулан “өлсгөлөн сүнснүудийн” фестиваль гэдгийг зохион байгуулдаг ажээ. Арлын оршин суугчид амтат хоол бэлдэж, том цайллага болдог байна. Сүнснүүдийг баярын ширээ хүрэх замдаа төөрч. будилуулахгүйн тулд тэдний замыг дэнлүүгээр гэрэлтүүлдэг ажээ. Наймдугаар сарын эхний өдөр цадсан сүнснүүд орогнодог газар уруугаа буцахад газар дорхи ертөнцийн хаалга хаагддаг гэдэг байна. Тунгус хар нүх Оросд бол Красноярскийн хязгаарын тайгад чөтгөрийн хэмээн нэрлэгдсэн ойн чөлөө байдаг ажээ. Нэгэн цагт ойролцоох хөндийгөөр нь Кова гол урсаж, Костино, Чемба нэртэй жижигхэн тосгонууд хажууханд нь оршиж байжээ. Дээд, доод хоёр ертөнцийг холбосон цоорхой 1908 онд анх нээгдсэн гэцгээдэг. Энэ үед Тунгус олны анхаарлыг татаж байсан болохоор шинжээчдийн ихэнх нь энэ нүхийг солиртой холбон үзжээ. Харин оросын эрдэс, түүхий эдийн институтын геологичид эсрэг таамаглал гаргаж, тухайн орчны газар зүйн бүтцийг судлаад агаар мандал дахь хачирхалтай үзэгдэл нь ямар нэг солир унасантай холбоогүй, газрын хэвлээс энергийн бөөм цацагдсан гэж таамаглажээ. Тэнгэрт галт бөмбөрцөг үзэгдсэн жил тэр хавийн тосгоны малчид тайгад ёроолгүй гүн нүх бий болсныг илрүүлжээ. Түүнд амьтад байнга унадаг байсан байна. Хориод оны эцсээр ойролцоох тосгоны зоотехник Н.Семенченко энэ аюултай газрыг сонирхож, тэр нүхийг шинжлэн судлахыг оролдсон байна. Тэр үзүүр нь хүнд зүйл уясан олсыг нүх рүү шидэхэд хэдэн арван метр доош болсон ч гүнд нь хүрээгүй ажээ. Түүнийг бас эндхийн амьсгалахад хүнд байдал гайхуулжээ. Нүхний ойролцоо хэд хэдэн үхсэн шувуу хэвтэж байжээ. Дайны үеийн хүнд бэрх цагт энэ нүхийг мартсан бөгөөд 1984 оноос л А.Ремпел тэргүүтэй шинжилгээний анги гарч түүнийг судалж эхэлжээ. Гэтэл анхаарал татсан зүйл олон гарч, үгүй дээ л энд луужингийн зүү соронзон туйлыг заахын оронд ойн чөлөөн дахь нүхний тивийг л заагаад байжээ. Бас сэтгэл зүйд айхтар нөлөөлж, тодорхой зайнд очмогц ямарч шалтгаангүйгээр айх байдал бий болоод байсан гэнэ. Шинжилгээний ангийнхны шүд өвдөх, үе мөчөөр хөөх зэрэг зуйлс ажиглагдсан тул яаралтай буцжээ. Америкт бас фермерүүдийн дунд газар дор болон дээрх амьдралын тухай яригддаг гэнэ. Хар голын эрэг дээрх Лайонс Фоллз хотын орчим газар энэ хоёрыг холбосон үүд үе үе нээгддэг гэцгээдэг гэнэ. Хотын оршин суугчид нэг биш удаа нууцлаг том амьтадтай учирч байсан тухай яриа байдаг ажээ. Цаасны фабрикийн ажилчин түүний төрх байдлыг хар өнгийн, зууван хэлбэрийн биетэй, нүд нь мөнгөн доллар шиг гялалзаж байсан гэжээ. Ийм нүх Тажикт Вахш голын эрэг дээр байдаг гэнэ. Мэргэжилтнүүд Москвагийн орчим Зеленоград хотод илэрсэн гажиг бусийг судалжээ. Эндээс шинжлэхээр авсан хөрсийг Москвагийн нэг орон сууцны байранд хэдэн хоног санаандгүй байлгажээ. Гэтэл ойлгомжгүй явдал бий болж тэнд оршин суугчид орой бүр тодорхой цагт халуурч 39 хэм хүрэх болсон байна. Хүмүүст аль эрт мартсан өвчнүуд сэргэж эхэлжээ. Биолокацийн операторууд өдөр бүр найман цагийн орчим хөрс шорооны био орон нэмэгдэж, бүтэн хагас цагийн дараа хуучин хэмжээндээ орж байгааг тодорхойлжээ. Биолокацын багажны тусламжтай хийсэн эрэл газрын гүнд 200 км орчимд ухаант амьдрал оршин тогтнож болохыг харуулсан гэнэ. К.Циолковский “Хүмүүсийн төрх байдал янз бүрийн хугацаанд хувирч өөрчлөгдөж байсан. Ирээдүйд хүмүүс орны байдалтай болж газар болон нарнаас энергийг шууд хүлээн авдаг болно” гэсэн ажээ. Хэрвээ тэгвэл их гүнд энерги хүрэлцээтэй учраас тэнд оршин байж чадах гэнэ. Газар дор ухаантай амьтад оршин байгаа бол хаанаас бий болсон бэ гэдэг асуулт гарна. Тэд одоо алга болсон гэгддэг Фаэтон гариг дээр бий болоод, дараа нь Ангараг дээр шилжин суурьшиж түүнийг хөлдөж амьдрахын аргагүй болохоор дэлхий рүү ирсэн бөгөөд физикийн орны хэлбэртэй болсон тэд энд уурагт амьдрал бүрэлдэж байгааг үзээд гүнд суурьших болсон. Үхлийн гэмээр нүхнүүд бол дэлхийн дотоод энергийн үр дунд бий болсон хонгилууд гэж үзэх судлаачид ч байдаг ажээ.
  10. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших Хад баян гэх ганц өнчин толгойг тойрон шавааралдаж буусан алтны нинжануудын бор гэрүүдийг дамжин дээрэмчин хий үзэгдлийн тухай яриа дэгдэж эхлээд байсан намрын хонгор салхитай нэг үдэш Намсрай гэгч эр хэдэн нинжагийн хамт архидаж суужээ. Мэдээж тэдний ярианы гол сэдэв нь өнөөх дээрэмчин хий үзэгдлийн тухай байсан бөгөөд Намсрай л ганцаар тэрхүү утгагүй яриаг үл тоон “Хэ цэс, дээрэмчин хий үзэгдэл гэж ер нь юу байсан юм. Гайгүй газар руу ороод жаахан шар юм олсон ганц нэгэндээ атаархсандаа л тийм үнэмшилгүй хачин цуурхал тарааж байхгүй юу. Нөгөөдүүл нь үүнийг сонсчихоод айн болгоомжлоод эндээс яваад өгөхөөр гайгүй бурзайлгаад байсан газар руу нь өөрсдөө орох гэсэн өөдгүй амьтдын явуургүй цуурхал. Алт олж бурзайхын тулд яахаас ч буцахаа больсны шинж” гэж ирээд л архины халуунд дуугаа өндөрсгөн бурж гарчээ. Гэвч үнэндээ нинжануудын бор гэрт нэвтрэн орж алтыг нь айлган дээрэмдэж авдаг чөтгөрийн тухай яриа ортой байсан аж. Намсрай хамт архидсан нинжануудаасаа салж олон гэрүүдээс нэлээд зайтай барьсан гэр рүүгээ гуйван гуйван алхаж явахдаа бас л амандаа “Үгүй ер дээрэмчин хий үзэгдэл байна гэнэ шүү, ёстой солиорчихсон амьтад л үнэмшдэг байх. Намайг лав айлгаж чадахгүй байх шүү” хэмээн үглэж явжээ. Тэгтэл яг энэ үед шөнийн харанхуйгаас хэн нэгний салбайсан ханцуйтай гар өмнүүр нь сарвайн “Гал байна уу, тамхи асаагаатхая хө” гэсэн хачин зэвүүн паржигнасан дуу гарсан байна. Энд тэндгүй онгойх том жижиг нүхнүүдэд уначихгүйг хичээн доош харж явсан Намсрай гайхасхийн толгойгоо өндийлгөн харвал хар дээлний тамтаг өмсчихсөн хар царайтай эр чанх өмнө нь зогсож байх нь тэр. Гэвч Намсрай янз бүрийн юм бодолгүй өврөө тэмтчин шүдэнз гарган өгвөл өнөөх эр аажуухан авч тамхи асаах дүр зураг харагдсан хэдий ч чихэнд нь шүдэнз шаржигнан дуугараад газар ойчих чимээ сонсогджээ. Намсрай тэр дор нь доошоо хартал түрүүхэн үл таних хар эрд өгсөн шүдэнз нь газар ойчсон байх бөгөөд тэр сацуу “Май хө, шүдэнзээ ав” гэх нөгөө эрийн дуу гарч Намсрайн гарт шүдэнз атгуулж орхижээ. Намсрай мэл гайхаж мөн үхтлээ айсандаа хөдөлж ч чадахаа болин дэмий л хөлийнхөө дор хэвтэх шүдэнз рүү мэлрэн харж зогстол өнөөх эр тачигнатал инээж “За яасан бэ? Чи чинь чөтгөр шулмасаас айдаггүй эр биш билүү. Саяхан л юу юу гээд чалчаад байлаа” гэж өгүүлээд дахиад л бие арзайм муухайгаар инээхэд аман дахь шүднүүд нь бутран алтны жижиг үртэсүүд болон унах нь тодоос тод харагджээ. Энэ үед Намсрай амаараа дүүрэн алтан шүдтэй дээрэмчин хий үзэгдэл гэлцэн амьтны яриад байсан айхтар босоо ороолон нь энэ байж, үнэн юм байна гэж бодоод яадаг ч байсан зугтъя хэмээн сэтгэж хар хурдаараа гэр рүүгээ харайлгажээ. Чингэтэл замд нь тааралдсан нэг нүхэн дотроос салбайсан ханцуйтай гар сарвалзан гарч ирээд юу юугүй Намсрайн хөлөөс зуурч аван унагааж орхиж. Айсандаа хамаг архи нь гарч цоо эрүүл болсон Намсрай хөлөө татан авах гэж байдгаараа оролдон тийчигнэж байтал өнөөх хий үзэгдэл өмнө нь хүрч ирээд бохирон суужээ. Тэнгэр минь, тэр чигээрээ хүний араг яс нүднийх нь өмнө эгээ л амьд хүн шиг бохирч суухыг харсан Намсрай өөрийн эрхгүй “Би өөрт чинь ямар ч гэм нүгэл хийгээгүй шүү дээ” хэмээн бархиран орилоод уйлж унжиж байтал хий үзэгдэл дахиад л дотор муухай оргим инээгээд “Чи надад өр төлөөсөө өгөхгүй амар сална гэж байхгүй. Олсон алтаа гэрийнхээ хаана нуусан бэ?” гэж хүмүүн бусын хирнээ зуунги хоолойгоор өгүүлэхэд арга ядсан Намсрай “Би энд ирээд олигтой юм олоогүй. Олсон жаахан шар юмаа хагасыг нь тушааж хоол унднаас өгсөн. Жижиг хуванцар савтай алт гэрт чагтаган хадган дотор боогоод нуучихсан байгаа” гэж нэг амьсгаагаар дуржигнуулж орхитол дээрэмчин хий үзэгдэл тачигнатал инээжээ. Тийнхүү инээхэд нь хохимой ясан эрүүнээс алтан шүднүүд туяаран харагдаж байсан аж. Төдөлгүй өнөөх алтан шүдэт араг яс шажигнан босч ирээд “Би чамайг энд өөрийнхөө үсээр харганы үндэстэй холбож уясан юм. Миний үс их урт, тэгээд бас бөх учраас чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг ажлаа дууссаны дараа аяндаа суларч чамайг явуулах болно” гэж нөгөө хахирган паргиа дуугаар хэлээд харанхуйд онцгойрон харагдах Намсрайн гэрийн зүг хөх гал татуулан явж оджээ. Намсрай энэ зуур хичнээн ч уйлсан юм, бүү мэд. Хоёр хөл нь бадайран өвдөж мэдээ алдаж эхлэхийг мэдрэн чичирч хэвтжээ. Мөн хэсэг хугацааны дараа гэнэт хоёр хөл нь сулрахыг мэдээд байдгаараа газар самардан мөлхсөн аж. Энэ үед түүний араас татаж чангаах зүйл мэдрэгдсэнгүй. Дээрэмчин чөтгөр хэлсэндээ хүрчээ гэж бодсон Намсрай огло харайн босч гүйсээр гэртээ орж ирвэл нүд ам нь орой дээрээ гарсан эхнэр нь байдгаараа сандарчихсан “Сая манай гэрт хүчтэй хуй салхи орж ирээд золтой л хэмхэлчихсэнгүй. Хаагуур яваад байдаг юм бэ? Наад байж байгаагаа хараач. Архи уух мөрөөрөө уухгүй энд тэнд шороотой холилдоод тасраад ойчдог юм уу, хаашаа юм. Арай дэндүү юм” гэсээр үглэх уйлахын завсар угтжээ. Намсрай эхнэрийнхээ үгийг тоож сонссонгүй шууд л тотгон дахь хадгаа харвал дор хаяж хагас сая төгрөг болох алт хийсэн хуванцар сав боож зангидсан хадаг нь байхгүй болчихсон байжээ. Нинжанууд нэг нэгнээ хайрлахыг мэддэггүй хударгагүй хүмүүс байдаг тул тэр олсон жаахан алтаа амьхандаа хамгийн нууц газраа хадгалсан юмсанж. Гэтэл тэрхүү алтаа ийнхүү дээрэмчин хий үзэгдэлд цөлмүүлжээ. Энэхүү явдал бодит болсон түүх бөгөөд Намсрайн яриаг сонсоод Хад баянгийн өнчин ганц толгойг ухаж алтаар амьдралаа залгуулж байсан нинжанууд тэндээс бүгд нүүцгээсэн билээ. Гэхдээ ганц нэг хүн “Чөтгөр шулам гэхээсээ илүү Хад баянгийн өнчин ганц толгойн савдаг хилэгнэсэндээ тийнхүү янз бүрээр үзэгдэн алтыг нь цөлмөж байгаа хүмүүсийг дээрэмддэг байсан байж болохыг үгүйсгэх аргагүй” гэдэг юм. Энэ ч үнэний ортой ажгуу.
×