Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'болон'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 7 results

  1. Өдгөө дэлхий дээр 10 мянга гаруй хүн сүнс болон тэдгээрийн оршин байж болох газруудыг идэвхитэй хайж байгаа юм. Судлаач Шерон Хиллын өгүүлснээр бол зөвхөн АНУ ын нутаг дэвсгэр дээр л гэхэд өөрсдийгөө “Сүнсний ангууч” хэмээн нэрлэсэн 2000 орчим сонирхогчийн баг үйл ажиллагаагаа явуулдаг байна. Далд ертөнцөөс ирэгч зочид олон мянган жилийн туршид тэмдэглэгдэн үлдсэн олон тооны харанхуй түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Тэр ч бүү хэл өнөөдөр нэгэн өвөрмөц төрөл зүйл бий болсон нь “Сүнстэй холбоотой түүхэн явдлууд” билээ. Учиг нь тайлагдахгүй байгаа олон тооны үзэгдлүүд дотроос зөвхөн сүнснүүд л бидний сонирхлыг онцгой ихээр татдаг байж магадгүй юм. Үүнийг үхлийн дараах амьдрал, тэдгээрийн оюунтай харилцах сэдэв маш олон хүний анхаарлыг татдагтай холбон тайлбарлаж болно. Талийгаач нар бидний дунд эзэн биегүй байдалд оршин тогтнож магадгүй гэсэн санаа аль эрт дээр үеэс бий болсон гэлцдэг. Олон хүний хувьд энэ санаа бодол нэг ёсны тайтгарал болсон юм. Тантай ойр дотно байсан хүн тэнгэрт хальсан ч бидэнд тусласан хэвээр, элдэв аюул болох гэж байгааг анхааруулж, хүнд хэцүү цаг мөчид дэргэд минь байгаа гэдэгт хэн ч гэсэн итгэхийг хүсэх болов уу. Зарим нэг хүн өөрт тохиолдсон явдал, ямар нэг тайлбарлаж боломгүй зүйлийг харж юм уу мэдрээд үүнд итгэж эхэлдэг аж. Гэвч хувийн туршлага гэдэг нэг зүйл, харин шинжлэх ухааны нотолгоо гэдэг нь огт өөр зүйл билээ. Сүнснүүдийг судлах нь ихээхэн асуудалтай зүйл. Учир нь, энэ үзэгдэлд ямар нэг нийтээр оноож өгсөн тодорхойлолт ч байдаггүй юм. Сүнс гэдэг нь үхэгсдийн онгод, цалиг бөгөөд тэдгээр нь нөгөө ертөнц рүү явах замдаа ямар нэг учир нь үл мэдэгдэх шалтгаанаар “төөрч будилсан” байх гэдэгт зарим хүн итгэлтэй байдаг. Үлдсэн хэсэг нь үүнийг бодит ертөнцөд бидний төсөөллийн улмаас орж ирдэг нэг ёсны хийсвэр зүйл юм гэж үздэг билээ. Мөн сүнснүүд янз бүрийн төрөл зүйл байдаг гэж үздэг хүмүүс ч бий. Мэдээж хэрэг, энэхүү төрөл зүйлд хуваах явдалд шинжлэх ухааны тайлбар байдаггүй юм. Та бидний бодож олсон төрөл зүйл болгонд нотолгоо олдохгүй. Гэхдээ сүнс байдаг гэдэг санаатай зөрчилдөх олон тооны юмс бий. Жишээ нь, тэд материаллаг уу, аль эсвэл эзэн биегүй юү гэсэн асуудал урган гарна. Логикийн хувьд бол нэг л зүйл боломжтой. Нэг бол сүнснүүд хатуу биетээр нэвтэрч чаддаг, аль эсвэл хаалга үүд саван, эд зүйлийг шидлэх боломжтой юм. Хэрэв сүнснүүд хүний оюун санааг тээсэн онгод, цалиг юм бол яагаад тэд гартаа бүрх малгай юм уу таяг барьчихсан, хувцастай үзэгддэг юм бол? Дээр нь сүнс галт тэрэг, сүйх тэрэг, автомашинууд хүртэл байдаг шүү дээ. Сүнсний ангуучдад тэдгээрийг эрж хайх олон янзын аргачлалууд байдаг аж. Тэдгээрийн дотор нэлээн эргэлзээ төрүүлэм аргууд ч бий. Ангуучид бараг бүгд л өндөр технологи бүхий төхөөрөмжүүдийг ашиглан итгэл үнэмшил бий болгон, шинжлэх ухааны ололт амжилтыг удирдлага болгодог хэмээн өгүүлдэг. Тэд янз бүрийн илрүүлэгч төхөөрөмж, мэдрэгч сайтай микрофон болон инфра улаан туяаны камерыг ашигладаг. Гэвч эдгээр ярвигтай төхөөрөмжүүдийн нэг нь ч ганц ширхэг сүнсийг баттай илрүүлж чадаагүй юм. Энд бас нэг өөр байр суурь байдгийг онцлох нь зүйтэй болов уу. Тэдгээр хүмүүс сүнснүүдтэй харилцаа холбоо тогтооход туслах тийм төхөөрөмж одоогоор бүтээгдээгүй байгаа тул сүнс байгаа гэдгийг албан ёсоор нотлож чадахгүй байна гэж үздэг. Гэвч энэ байр суурьт логикийн үл нийцэл байгаа юм. Сүнснүүд байдаг бол физик ертөнцөд үзэгдэх ёстой. Тиймээс тэдний гэрэл зургийг авах юм уу дүрсийг нь бичиж авч болно. Эсвэл сүнс байхгүй учраас огт харагдаж, үзэгддэггүй гэнэ. Хэрэв сүнс үнэхээр байдаг ч тэдгээрийг илрүүлэх боломжгүй бол өдгөө тэдний гэрэл зургууд, дүрс бичлэг гэх зүйлүүд бүгд хуурамч эд болж таарна. Зарим нэг хүмүүс сүнс оршин байдаг гэдгийн нотолгоонуудыг орчин үеийн физикийн шинжлэх ухааны тусламжтайгаар олохыг зорьдог юм. Жишээ нь, их эрдэмтэн Альберт Эйнштейн нэг ийм шинжлэх ухааны үндэслэлийг дэвшүүлжээ. Хэрэв энерги буюу эрчим хүчийг бий болгох юм уу устгаж болохгүй, тэр зүгээр л өөрийн хэлбэрийг өөрчилдөг бол бидний биеийн эрчим хүч нас барсны дараа хаашаа алга болдог вэ? Тэр энерги ямар нэг аргаар сүнс болж өөрчлөгддөг байж мэдэх л юм. Хэрэв физикийн үндэс суурийг сайтар мэдэхгүй бол энэ нь логикийн хувьд боломжтой зүйл. Үхлийн дараа хүний биеийн энерги хүрээлэн буй ертөнцөд бусад амьд биетүүдийн эрчим хүч шиг сарнидаг байна. Тэр энерги дулаан адил ялгардаг бөгөөд түүнийг бусад амьтад, цэцэг, ургамлууд залгидаг гэнэ. Ямар ч тохиолдолд сүнсний тухай сонирхолтой түүхүүд хүн бүхэнд таалагддаг билээ.
  2. Evangelista Lennox

    Сид болон Нэнси

    Sex Pistols хамтлагийн дуучин Сид Вишез болон түүний найз бүсгүй Нэнси Спанжен нар дэлхий дахид панк лав гэж юу байдгийг үлгэр жишээгээр харуулсан хос. Тэд мансуурлаас хэзээ ч гарч байгаагүй. Зодолдоно, хэрэлдэнэ. Тэд нэгэн удаа моторт завьны тэмцээнээс 1000 доллар хожсон байлаа. Тэдний дилер болох Роберт нь тэдэнд алкохолтой Tuinol хэмээх хар тамхи өгөхөд Сид ийн өвчний шинж тэмдгийг гаргажээ. Түүний галзуу мэт өвчин хөдөлсөн тул Чэлсий зочид буудлын бүх хаалгыг тогшин хар тамхи өгөөч гэж хашгарчээ. Сид Нэнсигийн байгаа өрөө рүү мөлхөлж ороод их догшин зан гаргаж эхэлжээ. Бүсгүй Сид ийн нүүрийг алгадаж, хугарсан байсан хамрыг нь цохиж түүнийг улам их уурлуулжээ. Сид түүнд хариу барихаар шийдэж 7 инчийн урт хутга бариад түүнийг сүрдүүлжээ. Тэдний хувьд үерхэл нь цаашлах ямар ч аргагүй байв. Хэдэн минутын дараа тэд бие биенээсээ ичиж юу ч дуугарсангүй суусаар байв. Нэнси өөрийн барьсан хутгаа тавиад даавуугаар ороожээ. Тэр орон дээрээ хэвтээд өгөв. Тэр үеэр Сид ариун цэврийн өрөө орж биендээ бяцхан эмчилгээ хийчээд орж ирэхэд Нэнси үхсэн байлаа. Тэрээр 21 нас арай л хүрээгүй байв. Цагдаа нар түүнийг нас барснаас 7 цагийн дараа цогцсыг нь олжээ. Энэ бол 1978 оны 10 сарын 12ны өдөр байлаа. Гол сэжигтэн нь Сид. Гэвч хоёр сарын дараа гэхэд тэрбээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болон хорвоог орхисон билээ. Сид найз бүсгүйгээ алсан гэсэн цуу яриа гарах болж улмаар Сидийн үхлийг Нэнсиг алсанаас болж амиа хорлосон уу гэх асуудал дэвшүүлснээс хойш тэдний хэрэг эзэн холбогдогчгүй хэмээн хаагдсан юм. Нэнси болон Сид Sex Pistols хамтлаг Нэнсий Спанжений үхсэн байх үеийн зураг
  3. Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31 нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26 нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26 нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж. “Вангалея” гэдэг нь болгараар “сайн мэдээ хүргэгч” гэсэн утгатай. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаясан гэсэн түүхийг бүгд мэддэг. Энэ явдлын дараа тэр сохорч нас барсан хүмүүсийг харж, ирээдүйн тухай ярих болсон юм. Ванга зөнч 55 жилийн хугацаанд янз бүрийн орны сая гаруй хүнтэй уулзжээ. Бичиг үсэг тайлагдаагүй сохор эмгэнд нэр хүндтэй улстөрчид хүртэл ханддаг байсан юм. Тэрбээр 1996 онд хөхний хавдраар нас барсан юм. Ванга хагалгаа хийхийг эмч нарт зөвшөөрөөгүй бөгөөд ердөө л зургаан сарын настай гэсэн мэргэжилтнүүдийн үгийг үл хайхран би гурван жил амьдрана гэж зүтгэсэн ч энэ удаа үнэхээр том алдаж орчин үеийн шинжлэх ухаан зөв байсан нь нотлогдсон юм. Тэрээр нас барсныхаа дараа ч алдар цуу нь багасаагүй юм. Түүнийг эмэгтэй Нострадамус гэж нэрлэж байв. Вангагийн уриа “Муу зүйл битгий хий. Өшөө хорсол чамайг хайж олно”. Ванга өөрийн хүүхэдгүй ч хоёр өргөмөл хүүхэдтэй. Нөхөртэйгээ хорин жил ханилсан ч хүүхэд төрүүлээгүй. Нөхөр нь элэгний хавдраар нас барахад Ванга “Түүний тавилан ийм. Тэр яг галт уул шиг гэж байжээ. Ванга дэлхийн ирээдүйн талаар үг хэлж байгаагүй бөгөөд ганцхан зүйл хэлсэн нь ус алтнаас үнэтэй болох цаг ирнэ гэжээ. Охин Виолеттагаа зургаан настай байхад нь өргөж авсан. Одоо баян хүнтэй гэрлэсэн. Хүү Дмитрий Волчев нь Петрич хотын прокуроор ажиллаж байгаа. Вангагийн амьдарч байсан нутагт Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн сурвалжлагч очиж бодит байдалтай нь танилцахыг хүсчээ. Муу зүйл бичвэл үхэх болно Сэтгүүлчийг нутгийн орос хэлтэй уугуул иргэд угтаж Болгарын “брэнд” болсон хүний тухай юу бичих гэж байгааг нь танджээ. Сурвалжлагчид аяга аягаар нь дарс шахахад сэтгүүлч бүсгүй “Манай Оросод Вангад тагнуулынхан болон таксины жолооч тусалдаг байсан гэж ярьдаг” хэмээн үг алджээ. Гэтэл нэгэн том биетэй залуу босч ирэн “Вангагийн тухай муу зүйл бичвэл үхэх болно. Түүнд ямар хүмүүс ирж гарт нь ч болов хүрэхийг хүсдэг байсан гээч. Гэтэл чи…” гээд хараал урсгажээ. Петрича тосгонд 30 мянга орчим хүн амьдардаг. Вангад хандаж үзээгүй нэг ч гэр бүл энд байхгүй. Гудамжинд тааралдсан захын хүн түүний тухай ямар нэгэн түүх ярьдаг. Үнэхээр ч Ванга хөршдөө алга болсон мал, нохой, мөрдөгчдөд цогцос, өвчтөнд эмчилгээг нь хэлж өгдөг байжээ. Сэтгүүлч бүсгүй “Зөн билгийн тулаан” ы туршлагаа ашиглан аль болох бусдын ярианд автахгүйг хичээн эрэн сурвалжпагаа үргэлжлүүлжээ. Дашрамд дурьдахад Оросын илбэчин, сэтгэл зүйч Юрий Горный Вангаг Болгарын тусгайгийн болон таксины жолооч нарын мэдээллээр ажилладаг гэж ярьдаг байсан аж. Хэдийгээр түүний энэхүү онолыг ор тас үгүйсгэж болохгүй ч үндэслэлгүй гэхэд бас л учир дутагдалтай. Гэвч сохор, гарын үсгээ ч зурж чаддаггүй эмгэн тусгайгийнхны хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийг хэлдэг байв. Тухайлбал, Оросын нэрт найруулагч Никита Михалковт эмэгтэй дүү байсан. Таван настайдаа нас барсныг тусгайгийнхан яагаад ч мэдэхгүй боломжгүй байсан гэдэг. Никита Михалков ч өөрөө энэ тухай бараг мартсан байв. Мөн жүжигчин Тихоновт Юрий Гагарины дурсгалд зориулан цаг авах гэж байгаад мартсаныг нь сануулжээ. Тэгээд ч зочдын ихэнх нь хотын даргын машиныг хөлөглөдөг. Жолоочтой нь тэр болгон санал сэтгэгдэлээ хуваалцаад байх боломжгүй. Мөн болгар хэлийг хэн тэгтлээ сайн мэддэг байх вэ. Эсвэл болгарчууд олон орны хэлийг тэгтлээ гарамгай мэддэг байсан гэвэл бас л боломжгүй. Иван Петров Тэр хэнийг ч эмчилж байгаагүй Мэс засалч Иван Петров зөнчийг амьдралынх нь сүүлийн саруудад эмчилж байжээ. Тэрбээр Ванга цэцэг, ургамалтай зүгээр л ярилцдаг байсан. Түүнд сансраас ямар нэгэн мэдээлэл ирдэг. Өвчтэй хүмүүст болон ар гэрийнхэнд нь өөрөө эдгэрэх өвчинд мөнгөө үрэх хэрэг байна уу гэж хэлдэг. Ямар орноос ирснийг нь үл харгалзан эмчийнхээ гадаад төрх, нэрийг нь хэлэхийг хүсдэг байжээ. Харин хэзээ үхэх вэ гэсэн асуултад хариулж байгаагүй бөгөөд “Тэдэн оны тэдэн сард ир” гэж хэлдэг. Заасан хугацаанд ирээгүй хүн нас бардаг байжээ. Хэрвээ ирсэн бол амьдралынх нь хугацааг сунгах байсан эсэх нь таавар хэвээр үлдсэн байна. Төсөвт 100 сая доллар оруулжээ Ванга болон түүний нөхөр Ванга ядуу гэр бүлээс гаралтай. Тэрбээр нөхөрт гарахдаа самовар, нэхмэл алчууртай л байжээ. Тэрээр үзмэрч болоод ч баяжаагүй юм. Петрич дэх байшин нь ердөө л 10 15 метр талбайтай. Түүний өөрийнх нь нэхсэн алчуур, хүрэм, зэс, шавар ваараас өөр юу ч үгүй. Ванга Болгарын Шинжлэх ухааны дэргэдэх институтээс бага хэмжээний тэтгэлэг авдаг байжээ. Вангагийн туслах, төсвийг нь 1992 1996 онд хөтөлж байсан Ангел Манчев ярихдаа “Төр түүний нэрээр багагүй мөнгө олсон. Түүнд хандсан орон нутгийн иргэн 10 лев /одоогийнхоор 20 евро/, гадаадынханд 50 ам.долларын такстай. Энэ мөнгө Вангагийн нэрэмжит санд ордог байсан. Энэ санг одоо Вангагийн загалмайлсан хүүхдүүдийн нэг нь удирддаг” гэжээ. Үнэнийг нь хэлснийх нь төлөө түүнд талархдаг хүмүүс цөөнгүй байжээ. Австрид амьдардаг болгар гаралтай эмэгтэй 745 мянган марк хандивлаж байсан удаатай. 1994 онд цыган Цветелин Кинчев 1.5 сая марк бэлэглэж байжээ. Мөн хартай нэгэн нөхөр эхнэрээ араар нь тавьдаггүйг нь мэдээд хэдэн арван боодол зуун доллар өмнө нь цацсан гэдэг. Ангел Манчевийн тооцоогоор Ванга улсын төсөвт 100 сая ам.доллар оруулсан аж. Нөхөрт гарахыг асуухад дургүй байв Ванга хэзээ нөхөрт гарах вэ эсвэл хэзээ үхэх вэ гэж асуусан хүнд дургүй байсан гэж түүний туслахаар 1985 1996 онд ажиллаж байсан Витка Петровка ярьжээ. Ийм зорилготой ирсэн хүмүүсийг шууд хөөж гаргадаг байжээ. Нэг удаа мотоциклтэй ирсэн цэргийн хүнийг “Чи наашаа ирж явахдаа намайг харааж байсан. Зайл” гэжээ. Тэр хүн буцаж явахдаа осолд орж нас барсан байна. Ванга онцын шалтгаангүй түүн дээр ирсэн хүнийг элдвээр хэлэхээсээ огтхон ч эмээдэггүй байжээ. Нэг удаа түүн дээр нарийн бичгийн даргаа дагуулан ирсэн генералыг “Чи ажлынхаа ширээн дээр түүнийг дарж авсан. Одоо наадах чинь гурван сартай жирэмсэн байна” гэжээ. Зөнч өөрийг нь зорин ирсэн хэдэн зуун хүн дундаас зовлон гачаалтай хүнийг дуудаж оруулдаг. Таалагдсан хүнээ үүд хүртэл гаргаж өгөн нуруун дээр нь алгаддаг байжээ. Вангагийн “эмчилгээ” Нэг гэр бүлд гурван удаа үхсэн хүүхэд төржээ. Дөрөв дэх хүүхдээ тээж байхад нь Ванга “Танай хүүхэд одоо амьд гарна. Гэхдээ над дээр ирж нэрийг нь аваарай. Яагаад гэвэл яг таарсан нэрээ авахгүй бол хүүхэд чинь үхнэ” гэжээ. Хүүхдийг эх барьж авах үеэр бараг л амь тавьж байхад бүсгүй “Ванга надад үхэхгүй гэж хэлсэн шүү дээ” гэж хашгирч байжээ. Эмч нар ч түүнд итгэж нэлээд хүнд хагалгаа хийсэн бөгөөд хүү одоо хүртэл амьд сэрүүн байна. Вангад Тбилисээс Тамара гэгч нэгэн эмэгтэй ханджээ. Хүү нь дэлхийн II дайны үед Германд тагнуулчаар ажиллаж байсан. Хүүгийнх нь нөхөд шоронд явуулахыг нь харсан гэсэн ч сураггүй болсон үрээ амьд эсэхийг мэдэх гэж Вангад бичжээ. Зөнч хүү нь амиа алдсан. Харин ач хүүтэй. Хүүтэй нь адилхан нэртэй хүү Оросод амьдарч байгаа гэжээ. Тамара хүүтэй нь усны дусал шиг ач хүүгээ Санкт Петербургээс олсон гэдэг. Нэг удаа Вангад “Миний хүүхдүүд яагаад хэлгүй төрдөг юм бэ” гэсэн асуулттай хүн иржээ. Ванга хариуд нь бүх насан туршдаа муу үйл хийснийг нь хэлэхэд тэр хүн “Шөнө унтуулахгүй болохоор нь хашаанд байсан хонины хэлийг нь сугалсан” гэхэд ” Тэр, энэ чинь л байхгүй юу” гэжээ.
  4. Түүний амийг хороосон алуурчин Марк Дэвид Чепмен Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгөө дөвийлгөх донтой нэгэн байжзэ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэр цуутай хүмүүсийг алахаар төлөвлөж байсан гэдэг. Харин 1980 оны 10 р сарын “Эсквайр” т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью Йорк руу нисчээ. Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн байдаг. “Ажлаа” шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч “бай” нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартай дуучныг алах бодлоо гэнэт өөрчлөн, буцаад Гонолулу руу ниссэн байна. 1980 оны 12 р сарын 7 ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ”Дакот” ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ. Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Ленноныг цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ. 22 цаг 50 минутанд тздний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхөж ирэхэд тэрэзр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна. Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ. Жон Леннон болон түүний эхнэр Йоко Оно Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас “Намайг битгий өвтгөөч” гэж гуйж байв. Дараа нь тэр учиргүй уйлж “Би ганцаар энэ хэргийг үйлдсэн” гэж үглэсээр ачигджээ. Цагдаа нар “түргэн тусламж” ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн “Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан” гэж хожим нь мэдэгдсэн байдаг. Леннон хэдийгээр дагаж мөрддөг оршуулгын ёс заншилд дургүй байсан хэдий ч түүнийг чандарласан юм. Гэхдээ оршуулгын ёслол хийгээгүй аж. 1980 оны 12 р сарын 14 ний ням гаригт дэлхий дахин Жон Ленноныг эцсийн замд нь үдэж, асар олон хүн Нью Йоркийн төв паркад цугларсан юм. 1981 оны 6 р сарын 22 ний өдөр Чепмен өөрийгеө домогт дуучны аллагад буруутайг хүлээн зөвшөөрч. шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Саяхан түүний хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлтийг хүчингүй болгосон билээ. Жон Леннон Жон Ленноны 9 тоо: Хувь заяаны тохиол гэж ер нь байдаг бопов уу? Байдаг бол өөрийн хувь тавиланг урьдчилан мэдэж болох уу? Тухайлахад нумерологийн тусламжтайгаар? Хэрэв нумерологт түшиглэж болно гэж үзвэл Их Британийн суут хөгжимчин, дуучин Жон Ленноноор жишээ татах нь олонтаа. Ленноны амьдралтай холбоотой он cap. өдрүүд маш сонин… Жон Ленноны тухай бичээгуй, яриагүй юм бараг үгүй биз. Гэвч бас тийм биш бололтой. Адам Горайтан Ариун Сусанагийн дээгүүрх сүүдэр”, “Мэнсоны гэр бүлийн оюун ухаан, үлгэр домгийг жолооддог хар ид шид” хэмээн Ленноны тухай өөрийн номондоо бичсэн байдаг. Адам Горайтан өөрийгөө “яс” түүгч гэж үздэг нь үнэнд ойр байж мэдэх юм. Тийм биш аваас дуучны уран бүтээлийг бус Ливерпулийн дөрвөлийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг ч биш харин Жон Ленноны амьдралтай холбоотой бүхий л тоонуудыг сонирхон судлах бодол толгойд нь хэрхэн орж ирэх билээ. “Ленноны амьдралд “9” ийн тоо нэн ач холбогдолтой байжээ. Нумерологт энэ тоо төгсгөлийн байдаг ч тоолж дуусахад түүний дараа тоонууд дахиад л давтагдаж эхэлдэг. Тэгэхээр есөд төгсгөл хийгээд шинийн эхлэл агуулагддаг юм. Иймээс тэрээр 9 ийн тоогоор хөглөгдсөн хөгжим гэдгийг мэдэрч эхэлсэн нь түүний хувь тавиланд ямар чухал үүрэгтэйг ямагт ухаардаг байсан” хэмээн номын зохиогч бичжээ. Үнэндээ Жон Ленноны дэс тооны хэлхээс түүний амьдралын анхны өдрөөс л эхэлсэн байдаг. Тэр Ливерпульд 1940 оны 10 дугаар сарын 9 нд төрсөн бол түүний хүү Шон 1975 оны 10 дугаар сарын 9 нд мэндэлсэн байна. Туүний ээжийн байшин 9 дүгээр гудамжинд байдаг байсан. Шоныг багад нь өсгөсөн ээж нь 126 /1+2+6/ дугаар байшинд байжээ. Леннон оюутан ахуйдаа уран сайхны коллеж руу 72 /7+2/ номерийн автобусаар зорчдог байсан гэдэг. “Битлз” хамтлагийн менежер Брайен тэднийг 1961 оны 9 дүгээр сард нээсэн байх юм. Гэтэл яг есөн жилийн дараа тарсан аж. Битлз хамтлаг 1962 оны 5 дугаар сарын 9 нд EMI фирмтэй анхны гэрээгээ хийсэн байдаг. 1969 оны 2 дугаар сарын 9 нд Эд Салливанд тоглосон шоуны дараа хамтлагийн алдар хүнд маш их өсчээ. Жон Ленноны хөгжмийн бүтээлүүдэд 9 ийн тоог хэрэглэсэн байдаг нь ч бас их сонин. Тухайлбал “Ес дэх хувьсгал”, “Мөрөөдөл 9”, “909 ийн дараа” гэх мэт. Жон хоёр дахь эхнэртэйгээ 1966 оны 11 дүгээр сарын 9 нд танилцаад 1969 онд гэрлэжээ. Хэрэв хуримынх нь дараа тэдний нэрсийг John Ono Lennon ба Yoko Ono Lennon гэж зэрэгцүүлэн тавихад “О” үсэг мөн 9 давтагдсан байдаг. Тэд Жоныг нас барах хүртэл яг есен жил хамтдаа амьдарсан байна. Алдарт дуучныг Рузвельтын нэрэмжит 9 дүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Эмнэлгийн актанд 11:07 /1+1+7/ цагт амьсгал хураасан гэж бичжээ. Яг тэр үед төрөлх Ливерпулийнх нь цаг 12 дугаар сарын 9 ныг зааж байсан гэдэг.
  5. Дэлхийн домог ярианд хагас эмэгтэй хагас загас мэтийн далайн гүний хуурмаг амьтадын тухай их гардаг. Тэр ч бүү хэл Хүүхэлдэйн болон Уран сайханы кино хүртэл хийгдсэн байдаг. Эдгээр домог яриа өдий хүртэл “амьд” байгаа нь бас их сонирхолтой. Эртний Вавилоноос гаралтай энэхүү домгийн дүрийг орчин үеийн сэтгэл судлаачид: “Өөрийгөө устгал руу аваачдаг секс хүсэл” г билэгддэг хэмээн үздэг. 1890 оны дулаахан зуны өдөр Ионро багш Шотландын гүнгийн мэдэлд байх Кейтнесс д наран шарлагын газраар зугаалж яваад тэнгисээс цухуйсан чулуун дээр сууж байгаа нүцгэн хүүхэн шиг амьтаныг харсан байдаг. Тэрээр бүтэн 12 жилийн дараа энэ талаар дурссан байдаг байна. ” Толгой нь хүрэн өнгийн үстэй, яг орой дээрээ жаахан бараандуу, дух нь товгордуу, нүүр нь булцгар, хацар нь улаавтар, нүд нь цэнхэр, ам болон нүд нь хүнийхтэй адил байсан. Шүдийг нь харин харж чадаагүй ба гэдэс болон хэвлий, гар болон хуруу зэрэг нь бүгд хүнийхтэй адил байсан. Тэр чулуун дээр суун өөрийн гялалзсан үсээ санаж байсан” хэмээн дурссан байна. Ер нь загсан охинтой учирсан учралууд, үнэн худал нь мэдэгдэхгүй домог ярианууд далайчдаас гаралтай байдаг. Алдарт аялагч Христофер Колумб, Английн Гудзон зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан аялагч нарын тэмдэглэлд загсан охины тухай маш олон баримтууд байдаг. Тэр бүү хэл I Петр хаан хүртэл загас охины талаар сонирхон судалж байсан түүхтэй. Загас охины энэ олон баримт, домгуудтай нэгэн зүйл байнга хамт яригдаж ирсэн. Тэр бол “далайн нохой”. Учир нь олон сар хоногоор далайд гарсан далайчид эмэгтэй хүнийг хүсэх хүсэл нь ихсэж далайн нохойг загас охин мэтээр харах нь элбэг байсан хэмээн сэтгэл судлаачид үздэг. Скандинав, Шотланд, Ирландад далайн нохой болон хувирдаг хүний домог байдаг ба өөрсдийгөө тэр амьтанаас үүсэлтэй хэмээн үздэг ард түмэн ч байсан байна. Гэхдээ одоо загас охин байдаг гэдэгт итгэх хүн цөөн ч гэсэн тэрээр ямар нэгэн хуурмаг, бодит бус байдлыг бий болгон хүнээс хүнд яригдсаар л явна. Яг үүнтэй адил “ганц эвэрт” байдаг. Үлгэрийн мэт эдгээр амьтад нь олон төрлийн амьтан дээр хувирдагч (Жишээ нь Ганц эвэртэй, морь, могой, ямаа гэх мэт…) тэднийг нэгтгэх зүйл зөвхөн “ганц” эвэр байдаг. Дорнодод ганц эвэртийн тьалаар олон янзын ойлголт эртний улсуудад маш их тархсан байдаг. Тэр бүү хэл Ганц эвэрт бол эрчүүд болон тэдний хаанчлалын билэг тэмдэг гэж үзэх үе байж. МЭӨ 398 онд Грекийн түүхч Ктесигийн Энэтхэгийн тухай номонд дурьдагдсан байна. Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд 1933 оны 3 р сард Америкийн биологч Франклин Дав Мен Штатын Их сургуульд төрөөд ердөө нэг өдөр болж буй тугалд операци хийжээ. Тэрээр тугалны эвэрний үүсвэрт угсруулан дээр дээр нь суулгаж тэд нар ургах явцадаа ганц эвэртийн эвэр шиг нэгдэж “нэг” болох туршилтийг амжилттай хийсэнээр үлгэр домгийн амьтаныг бий болгож чадсан түүхтэй. Тэрхүү үхэр нь өсөх явцадаа энгийн үхэрнээс тэс өөр ааш зантай болсон нь тэрхүү үлгэр домогт гардаг амьтадын ерөнхий зан характерийг “тоймлох” боломжтой болгосон аж. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй нь тодорхой. Загас охин, Ганц эвэрт үнэхээр байсан юм болов уу? Эсвэл зүгээр л хүний дүрслэн бодох гайхалтай чадварын “үр бүтээл” юм болов уу?
  6. Өдөр бүр манай гариг дээр хэдэн мянган хүн амьдралыг сайн дураараа орхин явдаг. Сэтгэл зүйчид тэдний энэ алхамыг депрессэд орсон гэж дүгнэж байхад хамаатан садан, найз нөхөд нь шалтгааныг нь ойр зуурын асуудлаас нь эрж, тодорхой зарим хүмүүсийг хөөрхий талийгаачийг амиа хорлоход хүргэлээ гэж буруутгадаг. Ямар ч байсан хүмүүс өвчин, золгүй явдлаар үхэхээсээ илүү амиа хорлож амьдралыг орхин явах нь элбэг байдаг ажээ. Бодит байдал ийм юм. Хүн анх хэзээ амиа егүүтгэсэн нь тодорхой бус боловч антропологчдын судалгаагаар хүн төрөлхтөн нэлээд эрт дээр үед амиа хорлож сурсан нь илэрсэн байна. Зарим нийгэм, омогт амиа хорлохыг «хувийн асуудал» гэж үздэг байсан бол нөгөө хэсэг нь энэ үйлдэлтэй холбогдуулан өчнөөн төчнөөн ёс заншил дүрэм журам зохиосон байхад өөр бусад нь үүнийг хатуу хориглож, оролдсон болгоныг хэрцгийгээр шийтгэдэг байжээ. Гэхдээ ямар ч хэлбэрээр хамаагүй амиа хорлох явдал аль ч соёл иргэншилд байсан юм. Эрт дээр үед амьдралын нөхцөл хүнд байлаа. Хэн нэгнийгээ золионд гаргах явдал тохиолддог байж. Өлсгөлөн нүүрлэсэн үед овог, аймгууд өвчтэй, дорой нэгнээрээ өргөл өргөчихдөг байсан гэдэг. Нөгөө хэд нь ч хэцүү үеийг мэдрээд сайн дураар амиа егүүтгэдэг байсан. Эскимосуудын хөгшчүүл л гэхэд тундр руу явж хөлдөж үхдэг байсан бол Японд дээр үед хөгшчүүл нь хүүхдүүдээсээ ууланд аваачиж хаяхыг хүсдэг байж. Вестготуудын хөгшчүүл «өвөг дээдсийн хад» гэгч хясаанд гарч, доош үсрэн амиа егүүтгэдэг байлаа. Эртний Грекэд хорвоог сайн дураар орхихыг хүссэн иргэдэд үүнийг нь зөвшөөрөх хэдхэн тохиолдол байсан гэдэг. Yхэх ял заагдсан хүн л амиа хорлох эрхтэй байсан. Эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр энэ үйлдлийг хийсэн этгээдийг Афин, Фивд гарыг нь огтолж, тусад нь оршуулдаг байжээ. Грекийн томоохон хотуудад цикут хэмээх хурдан үйлчилдэг, хүчтэй хор хадгалдаг байсан бөгөөд хуульд зааснаар, «цаашид амьдрахыг үл хүсэгч этгээд удирдагчид шалтгаанаа хэлж зөвшөөрөл авдаг» байжээ. Ромын хуульд үндэслэлтэй шалтгаангүйгээр амиа хорлогчийг ихэд буруутгаж, «өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг ч хайрлахгүй» гэж үздэг байв. Эртний Карфагенд эмэгтэй хүн амиа хорлохыг цээрлэж, үхснийх нь дараа нүцгэн биеийг нь нийтэд харуулна гэж сүрдүүлдэг байсан гэдэг. Еврейчүүд ч амиа хорлолтыг сайшааж байсангүй. Загалмайтны шашин дэлгэрснээр сүм хийд амиа хорлогчдод жинхэнэ «дайн» зарлаж, Английн ХI Эдуард хааны үед ийм үйлдэл хийгч этгээдийг дээрэмчин, хулгайчтай зүйрлэж байв. Данид амиа егүүтгэсэн этгээдийн цогцсыг хаалгаар бус цонхоор гаргаж, сүнс нь тамын галд мөнхөд шатахыг бэлгэдэн түүдэгт өргөж байжээ. Бордод амиа хорлогчийг хөлнөөс нь дүүжлэн нийтэд харуулж, Аббервильд доош нь харуулан гудамжаар чирч бусдыг жигшээдэг байсан аж. ХIII зуунд Ариун Людовикийн хаанчлалын үед хорвоог сайн дураар орхисон этгээд тайж гаралтай байсан бол түүний овгийн сүлдийг хугалж, цайзыг нь нурааж, хөрөнгийг нь улсын санд хураадаг байсан гэнэ. Энэхүү хориотой үйл хийгчийг замын уулзвар дээр оршуулж, сүнс нь тэнгэр дээр тайвшралыг эс олдог тул газарт бууж амьд хүмүүсийг айлгадаг гэж итгэдэг байсны улмаас зүрхэнд нь модон хадаас зоодог байв. Оросод ч Европоос онц ялгагдах зүйлгүй байлаа. I Петр хааны хуульд «Хэрэв хэн нэгэн этгээд өөрийгөө егүүтгэвээс бусад нь ийм замбараагүй явдал гаргахаас сэргийлэн цогцсыг нь мориноос уяж гудамжаар чирэн нийтэд үзүүлвээс зохино» хэмээн заажээ. Эрх баригчдын зүгээс ийм хатуу шийтгэл оноодог байсан энэ үед амиа хорлогчдын тоо эрс багассан нь мэдээж. Гэвч цагийн аяст хорвоог сайн дураар орхигчийг хуулиар шийтгэх явдал цөөрсөн юм. Анх Франц улс агуу хувьсгалынхаа үеэр энэ алхмыг хийсэн байна. Харин Америкт бүр 1881 онд Нью Йорк мужийн зөвлөл амиа хорлох гээд бүтэлгүйтсэн этгээдэд 20 жил хорих ял ногдуулдаг байжээ. Энэ асуудалд хахир, чанга англичууд л хамгийн хатуу ханддаг байлаа. Английн хуулийн дагуу, амиа хорлох гээд бүтэлгүйтвэл эхэлсэн ажлыг нь эрх баригчид нь гүйцээж өгдөг байж. Зөвхөн 1961 онд л Их Британид амиа хорлохыг эрүүгийн гэмт хэрэг гэж тооцохоо больсон юм. Харин одоо үед нөхцөл байдал ямар байгаа вэ? Тайвшрах юм огт үгүй дүр зураг үүсэж байна гэж хэлэхэд болно. Дэлхийн эрүүл мэнд хамгаалах байгууллагын гаргасан судалгаагаар, манай гариг дээр жил бүр 500 мянга орчим хүн амиа хорлодог болох нь тодорхой болжээ. Гэвч нийгэм судлаачдын үзэж буйгаар, энэ баримт бодит байдлаас 2 4 дахин зөрдөг байна. Учир нь ил тод амиа хорлосон явдал л дээрх судалгаанд багтсан ажээ. Мөн амиа егүүтгэх оролдлого дээрх тооноос 7 10 дахин их гэнэ. Гэхдээ хамгийн аймшигтай нь сүүлийн 10 жилд амиа хорлолт залуучуудын дунд гурав дахин ихэссэнд байгаа юм. өсвөр насны 20 хүүхэд тутмын нэг нь хорвоог орхихыг оролддог байна. Гол шалтгаан нь амжилтгүй сурлага, гэр бүл, үеийнхэнтэйгээ сөргөлдсөн, ирээдүйгээс айсан, ганцаардалт. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дөрөв дахин их амиа хорлодог бол эмэгтэйчүүд тэднээс дөрөв дахин их ийм үйлдэл хийхээр оролддог ч бүтэлгүйтдэг гэнэ. Эмэгтэй хүмүүс үхснийхээ дараа ямар харагдах бол гэж илүү их боддог тул арай аятайхан үхэх арга сонгодог нь дээрх үр дүнд хүргэдэг гэж тайлбарлажээ. Цаг хугацааны хувьд амиа хорлогчид зун, хавар хорвоог орхихыг илүүд үздэг байна. Амиа хорлолтын шалтгааныг депресс гэж үздэг. Харин хамгийн хэцүү үе бол өглөө, өдөр хоёр. Статистикаас үзвэл, ганц бие юм уу салсан хүмүүс гэрлэсэн хүмүүсээс илүү их амиа егүүтгэдэг байна. Хорвоог орхих 83 арга байгаагаас ихэнх нь өөрийгөө боомилохыг, арай цөөн хэсэг нь хордуулахыг сонгодог ажээ. Ийм үйлдэл хийгсдийн 50 хувь нь үхэхийнхээ өмнө захидал бичдэг байна. Гайхалтай нь, амиа хорлогчдын тоо, амьдралын түвшин хоёр хоорондоо холбоогүй байдаг ажээ. Жишээлбэл, Европт хөгжсөн, чинээлгээрээ дээгүүр ордог Швед улс олон жилийн турш амиа хорлох тохиолдлоороо тэргүүн байруудад явдаг билээ. Ер нь амиа хорлохын талаар худал үнэн таамаг их байдаг. Жишээлбэл, нэгд, сэтгэцийн гажигтай хүмүүс амиа хорлодог гэдэг ч тэдний 80 85 хувь нь эрүүл байсныг судалгаа тогтоосон. Хоёрт, амиа хорлохыг зогсоох аргагүй гэж үздэг ч энэхүү хямралт үе нь түр зуурынх байдаг аж. Энэ үед л уг хүнд сэтгэлийн дэмжлэг тусламж үзүүлбэл тэрбээр санаархлаасаа татгалздаг байна. Гуравт, үхэхээсээ өмнө хүн энэ тухайгаа мэдэгддэг ч бусад нь тоглоом гэж ойлгодог. Yнэхээр амиа хорлогч хийх үйлдлийнхээ тухай орчин тойрныхондоо мэдэгддэг ажээ. Дөрөвт, амиа егүүтгэх санаа гэнэт төрдөг гэдэг ч судалгааны дүнд заримдаа энэ үйлдэлдээ хэдэн долоо хоног, сараар бэлддэг нь тодорхой болжээ. Тавд, бүтээгүй оролдлогыг дахин давтахгүй. Yнэндээ нэг бодсон бол дахиж хийх магадлал, ялангуяа эхний хоёр сар өндөр байдаг. Зургаад, хэвлэл мэдээллээр хэн яагаад амиа хорлосныг бичдэг нь ийм тохиолдол багасахад нөлөөлдөг. Гэвч энэ худлаа, хүн бүрт өөрийнх нь асуудал илүү хэцүү санагддаг. Долоод, ачаалал ихтэй бол амиа егүүтгэдэггүй гэдэг ч худал. Наймд, архи уувал санаархлаасаа буцдаг гэдэг ч үнэндээ түүний нөлөөнд түгшүүр ихсэж, хямрал хурцдаж хорвоог орхих санааг нь сэдрээдэг. Есд, үл мэдэх зүйлийн өмнөх айдсаа дарж, нөгөө ертөнцийг зорих чадвартай хүмүүс л сайн дураар амьдралаа орхидог гэдэг. Гэвч асуудлаас шантарсан дорой хүмүүс амиа хоролдог шүү дээ. Зохиолч М.А.Булгаковын «Театрын роман» хэмээх бүтээлд нь нэгэн гайхамшигтай сайхан хэсэг байдаг. Зохиолын гол баатар амиа егүүтгэхээр шийдэж байх үед түүний толгойд «Ингэхэд надаас хойш хөгшин муурыг минь хэн тэжээх билээ?» гэсэн энгийн бодол түүний санаархлыг зогсоодог юм. Хэзээ ч юм хог дээрээс авчирсан золгүй амьтан эзнийгээ «аварсан» аж. Ийм бяцхан зүйл л хүнд амьдрах итгэл, шаардлага өгч чадна. Таны амьдрал сайн, муу ямар ч байж болно. Гэвч энэ чухал биш. Гол нь таны амьдрал бол танд байгаа цорын ганц зүйл. Түүний төлөө та л тэмцэх ёстой. Амиа егүүтгэх нь асуудлыг шийдэх зөв зам биш. Таны урд маш урт амьдралын харгуй бий.
  7. Эрт дээр цагт зарим хүмүүсийг, хүний дүрд хувилсан чөтгөр шулам хэмээн тамлаж цаазалдаг байжээ. Яг тийм юм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй боловч зарим нэг алуурчдын амьдрал, тэдний уйлдсэн хэргийг харахад ийм хүмүүс байж болох мэт өөрийн эрхгүй санагддаг билээ. Жиль де Раис Дундад зууны үед Францад Жиль де Раис гэгч нэгэн тайж байсан бөгөөд тэр өөрийн шилтгээнд гэмгүй номхон олон зуун хүүхдийг тамлан хороосон гэдэг. Тэрбээр 300 гаруй хүүхдийн махыг идсэн махчин аж. Франц. 1432 он, 7 сар, Бретань мужид нар хайр найргүй шарна. 12 настай навсгар хувцастай хүү Магекань цайзны үүдэнд ирэв. Тэр 10 км алс оршдог тосгоноос нэгэн бичиг авчирчээ. Хаалга тогшихдоо тэр хүү намайг юугаар шагнах бол гэж бодож байв. Нэг зарц түүнийг удирдаж цамхгийн хойд өрөөнд авчирав. Том царсан хаалга онгойн “Ашгүй чи ирэв уу, нааш ир” гэсэн тод дуу сонстов. Том ноёноос сүрдсэн хүү зугатах юмсан гэж бодов. Гэвч чичирсэн гараар түүнд бичгийг өгч: “Сэр, де Раис, танд шинэ мэдээ авчирлаа” гэв. Жиль де Раисын нүдэнд хүйтэн гэрэл гялалзан: “Хувцсаа тайл. Чамайг надад хэрэгтэй үгүйг үзье” гэхэд айсан хүүхэд тамтагаа тайлах гэж удахад тэр хурц илдээр чичин: “Чи миний хэлснийг ойлгохгүй байна уу? Хувцсаа тайл!” гэж зандарлаа. 3 цагийн дараа цусны амтанд ихэд согтсон Раис сандалд тухлан зарцаа дуудаж”3амд гар” гэж тушаалаа. Сэглэгдсэн хүүхдийн цогцосыг зарц авч гарахад Раис бүүвэйн дууг аялсаар үлдлээ. Шавийнхаа төлөө санаа зовсон ламтан Жулиацци цайзад очиход өөдөөс нь “Энд тэр хүүхэд чинь алга” гэлээ. Маргааш нь 9 настай нэг хүүхэд цайзаас буцаж ирсэнгүй. Энэ өдрөөс эхлэн энэ ноёны зарц нар өдөрт нэг хүүхэд цайзад авчирдаг болжээ. Хүүхдийг мөчлөж толгойг нь аван иддэг Раис бузар хүслээ хангадаг байжээ. Олон түмэн дургүйцэн байсан боловч язгууртан, хязгааргүй баян хүнийг яаж ч чадахгүй байв. Гэвч 8 жилийн дараа энэ цуст үйл ажиллагаа зогссон юм. Бретаний герцог энэ явдлыг сонсоод мөрден байцаах ажил явуулжээ. Энэ нь батлагдсан учир Раисыг хоёр зарцынх нь хамт баривчилжээ. “Яагаад та ингэдэг байсан бэ?” гэсэн асуултанд тэрээр: “Би их уйддаг байсан. Сайн хооллосны дараа ахиад өөр юм хүсдэг байлаа. Би гэмшиж байна. Эцэг эхэд нь миний харамслыг илэрхийлээрэй” гэжээ. Иргэний болон 300 гаруй хүүхэд алсан түүнийг дүүжлэн алахаар ял сонсгожээ. Түүнийг 1440 оны 10 сарын 5 нд Нат хотын дарь эхийн сүмийн талбайд амьдаар нь шатаан цаазалжээ. Үүний дараа Румынд цус сорогч Дракула гүн, Унгарт олон зуун тариачин эмэгтэйчүүдийг алсан Элизабет Батори гүнж зэрэг хэд хэдэн аймшигт алуурчид төрсөөр 20 р зуунтай золгов. Гэвч хорьдугаар зууны алуурчдын дэргэд дээрх алуурчид харгис хатуу авираараа юу ч биш мэт санагдана. Энэ бүхнээс үүдэн хорьдугаар зууны хүмүүс улам харгис ширүүн болоо юу гэж эрхгүй бодогдох болжээ. 1948 1963 оны хооронд Колумбын алуурчин Теофило Рохас янз бүрийн мэдээгээр 592 оос 3500 хүртэл хүн алсан тухай мэдээ бий. Өөр нэгэн Колумб эр Алонсо Лопес 1973 1980 оны хооронд насанд хүрээгүй 300 хүүхдийн амийг хороожээ. Түүний зааж өгсөн газруудаас 163 хүүхдийн булж нуусан цогцсыг ухаж гаргасан юм. Колумбын цуврал алуурчин Алонсо Лопес Английн цус сорогч Жон Хейг 1944 1950 оны хооронд 9 хүн алсан бол хуучин ЗХУ ын иргэн Чикатило 8 жилинй дотор 53 хүнийг хүчиндэн цаазалж, Москва хот орчимд морин заводод ажиллаж агсан аварга могой гэгдэх Головкин 1984 оноос баривчлагдах хүртлээ 11 жаалхүүг хүчиндэж тамлан хороожээ. Дэлхийд зартай цуврал алуурчин Чикатило Ийнхүү хүн төрөлхтнийг цочоосон хамгийн харгис цуврал аллага үйлдэгчид ХХ р зуунд төрсөн болохоор бидний амьдарч буй эрин зуунд яагаад алан хядагчид, тамлагчид олон тоогоор төрнө вэ гэсэн бодол хүн бүрт байдаг байх. Зарим нэгэн хүн яагаад ийм гаж донтон болж төрнө вэ? Энэ бүхэнд хариу байна уу? Сэтгэл судлаачид энэ алуурчдын сэтгэл санааны байдлыг ойлгох гэж хичээж. тэдэнтэй шоронд удаа дараа уулзаж, харилцан ярилцаж, тэднээр үхэхийнх нь өмнө сэтгэлийн үгийг нь бичүүлж авахыг хичээдэг байна. Энэ алуурчид хийсэн хэргийнхээ төлөө, өөрийнхөө тухай юу гэж ярьдгийг одоо сонирхъё. Хейг Тэр дарамт шахалтын дор “Миний наминчлал” гэдэг богино хэмжээний дурсамжууд бичин үлдээсэн юм. Тэр шоронд цаазаар авахуулахаа хүлээн суухдаа энэ бүхнийг бичсэн билээ. Хүн алж, хоолойг нь огтлоод халуун цусыг нь сорон уудаг байсан жинхэнэ цус сорогчийн өөрийгөө хамгаалах гэж оролдсон эмгэнэлтэй, бас сэтгэл санаа хэвийн биш үедээ бичсэн дурсамж юм. Хейгийн анхны хохирогч нь сайн найз Уилъям Сван нь байлаа. Энэ явдал 1944 онд болжээ. “Намрын нэгэн үдэш би Свантай кафед таарсан юм. Тэр цэрэгт татагдахаас айж, түгшсэн байх бөгөөд нуугдмаар байна гэж надад үнэнээ ярив. Тэр цагаас хойш бид найзууд болж байнга уулзалдах болсон. Тэр эцэг эхтэйгээ намайг танилцуулсан юм. /Хожим нь би түүний эцэг эхийг ч алахаас өөр аргагүй болсон./ Нэгэн шөнө би түүнийг гэртээ урьж хонгилд байгуулсан засварын газраа үзүүлэхийг хүссэн юм. Тэр тэнэг надтай хамт явж билээ. Би түүнийг хутгаар аллуу, төмөр хоолойгоор цохилуу одоо санахгүй байна. Дараа нь тонгоргоор хоолойг нь огтлов. Эхлээд би аяганд цусыг нь юүлж уух гэж оролдсон боловч их эвгүй байв. Яаж юүлэхээ ч мэдэхгуй байлаа. Би түүний биеийг угаагуур дамнуулан хэвтүүлээд хоолойноос нь гарах цусыг шилэн аяганд юулэх гэж оролдов. Эцэст нь би энэ бодлоо орхиод цусыг шууд шархнаас нь сорж эхлэхэд гүн таашаал авч билээ. Буруу юм хийлээ гэх ч юм уу бусад бодол надад огт байгаагүй. Дараа нь унтахаар явсан. Түүний дурсамжийг уншихад тэр хийсэн хэргээ тоочин бичихээс биш өөрөө түүндээ гэмших юм уу санаа зовж байгаа шинж огт алга. Тэр өөрийнхөө тухай бус гадны хүний хийсэн хэргийг тоочин бичиж байгаа мэт. Түүний аймшигт хэргээ нэг нэгэнгүй бичсэн нь бус, харин хүний гэхээр сэтгэлийн ямар ч хөдлөлгүй бичсэн тэр байдал нь гайхахад хүргэнэ. Тэр ямар нэгэн хэрэг үйлдэж байгаа хүний хажуугаар гарахдаа хальт харсан хүн шиг тоочин бичжээ. “Би бол зөвхөн өөрийн биеийн үйлдлийн гэрч юм” гэж тэр бичсэн нь байж боломгүй зүйл юм. Хейг өөрийн гэмт хэрэг хийх болсон шалтгааныг загалмайд тэлэгдсэн Христ бурхан хэмэзн тайлбарласан байх ажээ. Тэлэгдсэн хүн түүнийг хар багаас нь зовоодог байсан гэнэ. Тэр сүмийн найрал дууны хамтлагт дуулдаг байсан бөгөөд Христ түүний зүүдэнд нэг бус удаа орж түүний ороолгуулж шархтсан биенээс нь цус урсгадаг байсан гэжээ. Цусны улаахан өнгө нэг бодлын айлгаж, нөгөө талаар улам даллан дууддаг байсан гэж тэр дурсжээ. Өөрөөр хэлбэл Хейгт цусанд тэмүүлэх хүслийг хөнлөнгөөс нялзааж, үүнд гар оролцсон хүн нь аврагч бурхан өөрөө байсан гэсэн үг ажээ. Эхлээд Хейг энэ тэмүүллийг даван туулах гэж оролдон шашны ёс суртахуунаар сэтгэлээ цэнэглэж бүр шашны номлогч болох гэж оролдож үзэв. Тэр 18 насандаа өөрийн анхны шашны өгүүллийг бичиж тэр нь “Хүний уналтын тухай” гэсэн нэрээр хэвлэгдсэн ажээ. 20 жилийн дараа хатагтай Дюраныг алахдаа Хейг “Би түүний шилэнд нь буудаж алав. Дараа нь хүзүүг нь огтлоод нэг аяга цус уусан. Тэр хүзүүндээ загалмай зүүдэг байлаа. Энэ загалмайг би газарт хаяж дэвслэхдээ дуусашгүй их таашаал авч байсан юм” гэж бичжээ. “Лондон хотыг бөмбөгдсөнөөс хойш бидэнд санаа тавигч, шударга үнэн бурханд би итгэхээ больсон юм. Би улаан загалмайн сувилагчтай хамт байлаа. Гэнэт агаарын түгшүүр хангинав. Сувилагч бид хоёр байраа эзлэхээр гадагш гарсан. Гэтэл бөмбөг исгэрэх аймшигт дууг сонсмогцоо би нүхэнд үсрэн орсон. Толгой дүйрсэн амьтан өндийж иртэл сувилагчийн тасархай толгой миний хөлний дэргэд өнхрөн ирэв. Дөнгөж саяхан надтай хамт байсан, хөгжилтзй, хөөрхөн бүсгүйн толгой байлаа. Бурхан яагаад ийм юм хийхэд саад болсонгүй вэ?” тэгээд би бурханд итгэхээ больж, амьдралд хорссондоо загалмайг дэвслэхдээ таашаал авдаг болсон гэжээ. Хейг үхдэлийг үзэж чаддаггүй байлаа. Хэрэв тасархай толгой түүний дургүйг хүргэдэг байсан бол хүхрийн хүчилтэй саванд устгадаг байсан хүурнүүд цус сорогчийн сэтгэлийг уяруулдаг байсан гэжээ. “Лааны тосон дүр тосонд хайлах мэт, Ричардын бие хүчилд ууслаа. Би том мод барьж түүнийг хутгахад залуугийн хүүр том домбон ёотон цайнд уусах мэт өнгө, хэлбэрээ аажмаар алдав.” … Би тайван, тэвчээртэй хутгасаар хүүрийг бүрэн уусгаж үгүй хийдэг байлаа… Эмх замбараагүй явдлаас шударга бус явдал ноёрхож байх нь дээр гэж би давтах дуртай.” Ийнхүү бурхан сайн юм огт үйлддэггүй мэт сурталчилж, түүний муу муухай үйл болгоны эх үүсвэр нь загалмайд хадагдсан Есүс гэж тайлбарласны дараа аллага үйлдсэнд тэр өөрөө ямар ч буруугүй, харин сайн муугийн тухай саналгүй хүн бүрийн хувь заяаг удирдаж байдаг ямар нэгэн дээд хүч энэ бүхэнд буруутай гэж дахин дахин батлан ярьж байлаа. Энэ байдлыг онцлон авч үзэх хэрэгтэй. Түүнийхээр бол хүн үйлдсэн хэргийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй, хүслээ ч гэсэн чадахгүй. Хүнд хүний ухаан гэж байхгүй. Дээд хүч л бүхнийг удирдах бөгөөд тэдэнд хүний сайн муу үйлд ялгалт салгал хийж санаа тавих ямар ч хэрэг үгүй ажээ. 1950 онд Лондоны энэхүү алуурчны тухай Би Би Си компани кино бүтээсэн байна. Тэр шооч байрын, сүрлэг эр байх бөгөөд түүний гар сүнстэй мэт харагдаж байв. Цус сорогч энэ алуурчинд ер нь хайрлаж хүндэлж явдаг амьд юм бий болов уу? Гэтэл байдаг ажээ. Лондоны алуурчин маань нохойд хэт хайртай байлаа. “Хендерсоны гэр бүлийг үгүй хийсний дараа би тэдний нохойг өөртөө авсан юм. Хожим энэ нохойг сохормогц би хамгийн сайн асрах газарт өгч билээ. Хэрэв хүн, нохой хоёрын аль нэгийг дайрч алах болвол би хүнийг нь дайрна” гэж тэр мэдүүлсэн байна. Харин одоо ЗХУ ын иргэн асан Чикатило гэмт хэргээ юу гэж тайлбарласныг сонирхъё. Сэтгэл зүйчид түүнийг эрүүл болохыг тогтоосон билээ. Сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй. Пушкиныг шүтэн бишрэгч, эхлээд багш, хожим нь хангамжийн хэлтсийн дарга хийж явсан, 20 р зууны хамгийн аймшигт алуурчин энэ эр 53 хүнийг яс, мах болтол нь тарчлаасан алуурчин. “Би бол цэвэрлэгч. Би нийгмийг бохир бузраас цэвэрлэж байсан юм” гэж тэр шүүх хурал дээр мэдэгдсэн байна. Түүнд тамлагдаж алуулсан хүмүусийн ихэнх нь тэнэмэл, орон гэргүй, хамаатан садангүй ганц бие хүмүүс байлаа. Тэд бохир заваан, шалиг самуун, мөнхийн согтуу хүмүүс байв. Гэхдээ Чикатилогийн алсан хамгийн анхны хүн нь гэм зэмгүй есхөн настай хүү байлаа. Чикатило автобусны буудал дээр түүнд дөхөж очжээ. Тэр хүүхдэд таалагдаж чаддаг байв. Тэр үед Чикатило хүүхэдтэй болохыг өөрөө хүсэж явсан бөгөөд эхнэр Фенечка нь жирэмсэн болмогцоо үр хөндүүлсэнд уурлаж, “Чи яаж амьд амьтныг алж чадав” хэмээн орилж байсан гэдэг. Саша хүүгийн цогцсыг Дон мөрний эргийн бутан дотроос олжээ. Хөөрхий хүү бөөн улаан мах болон хувирсан байлаа. Хүүг хүчиндсэний дараа, дур тачаалдаа мансуурсан Чикатило хутгаа гарган нүдийг нь сохолжээ. Ийнхүү Чикатило 8 жилийн урттай, 53 хүний амийг авсан аймшигт замдаа гарсан билээ. Эхний үед тэр алсан хүнээ тоолж тэмдэглэдэг байлаа. Тусгай дэвтэрт нэг бүдүүн зураас татна. Удалгүй энэ олон зураасандаа нүд нь эрээлжлэх болсон тул дэвтрээ усггасан байна. Хейг ч бас алсан хүнээ хүчилд уусгаж мөргүй болгодог байсан. Хейгийн нэгэн адил Чикатило араатан авирынхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж тооцдог ажээ. Түүний хорт санааны хөдөлгөгч хүчийг олох гэсэн шүүгчийн шургуу асуултанд тэр “Тэгмээр санагдаад, татагдаад болдоггүй байлаа. Би татгалзаж чадахгүй байсан” хэмээн хариулжээ. “Татгалзаад болдоггүй байсан’. Өнөөх Хейгийн “дээд хүчинд захирагддаг” гэдэгтэй адилхан байгаа биз? Дээд хүчийг эсэргүүцэх нь утга учиргүй, ашиггүй хэрэг гэнэ. Чикатилогийн дээр энэ Дээд хүч нь үнэхээр байж, түүнээр хар хэргээ үйлдүүлэн, емгөөлж хамгаалдаг байсан юм биш биз гэж зарим хүмүүс бодож байжээ. Хамгийн анх бүр 1984 онд тэр. сэргийлэхийнхний хараанд оржээ. Түүнээс хутга, цус болсон алчуур, хохирогчийг хүлсэнтэй төстэй уяаны тасархайг олжээ. Гэтэл… цусны шинжилгээ хийх явцад Чикатило 2 р бүлгийн цустай байтал цогцос дээр улдсэн үрийн шингэн 4 р бүлгийн цустай хүнийх байлаа. Тэгээд суллан тавьжээ. Юу болох нь энэ вэ? Ганцхан Чикатило цусны бүлгийн тухай Ландштейнерийн хуульд хамаагүй хүн болж таарав. Энэ бол тун онцгой маш ховор учирдаг тохиолдол юм. Цусны бүлэг, үрийн шингэнээс тогтоосон цусны бүлэг хоёр зөрөх явдал сая хүнд ганц таардаг атал яг л энэ аймшигт алуурчин ийм төрсөн нь гайхалтай. Хоёрдугаар бүлгийн цустай байж, 4 р бүлгийн цусны ул мөр орхино. Жинхэнэ чөтгөр шулам, сүнс сүг гэлтэй. Би тэдний өрөвдөлтэй нийгэм, эмх журамд аюул учруулж байсан болохоор хүмүүс намайг зэмлэж, надаас айдаг байлаа. Гэвч би тэдний хараал зүхэл хүрэхгүй ангид хүн гэж Хейг мэдэгдэж байв. “Би бол цэвэрлэгч. Би дэлхий ертөнцийг хогноос цэвэрлэж байв. Энэ хараал идсэн хүний шаар, хог новшнууд хэнд ч хэрэггүй” гэж Чикатило мэдэгдэж байлаа. Хейг ганган хээнцэр хувцасладаг байсан бол Чикатило өвдөг гарсан өмд, урчийсэн пиджак, хуучирсан цүнх барин хангамжийн албаны даргын албаа хашин алхалдаг байв. Цүнхэнд нь барааны дагалдах бичгүүд, улс төрийн товчооны гишуүдийн зурагнууд, саван, хутга, уяа зэрэг зүйлс явдаг байв. Хэрэв Хейг үхдэлээс аль болох зугатаж, тэр ч бүү хэл үхлээс сэжиглэх мэт аль болох хурдан зуйл дуусгахыг боддог байсан бол Чикатило бүр эсрэгээр загнаж, хүний зовлон, аймшигт тамлалд сая таашаал авдаг байлаа. Тэр бол үнэхээр чөтгөр шулам шүглэсэн амьтан байлаа. Тамлагчийн мэдүүлгээс: “Би түүнийг хэлээ гаргахыг тушаав. Үзүүрийг нь огтлов. Тэгээд идсэн. Үргэлжүулэх үү? Эсвэл ийм юм болоогүй юм шиг нүүр буруулах уу? Достоевский ингэж хэлжээ. Хүн дэлхий дээр болж байгаа юмнаас нүүр буруулах эрхгүй. Ингэхгүй байх оюун санааны өндөр шалтгаанууд байдаг” гэжээ. Цогцсыг үрийн шингэнээрээ нялгадаж, хүний маханд цадсан Чикатило гэртээ эргэж ирмэгцээ усны өрөөндөө орж бод идсэн боохой хэхрэн байж цусаа угаадаг байжээ. Эхнэр Фенечка ирэхэд нь шөл халааж, мах хуурах гэж яарна. Та үнэхээр юу ч мэдэрдэггүй байсан гэж үү гэж мөрдөн байцаагч гайхан асуухад үгүй гээд Фенечка цурхиран уйлна. Найман жилийн турш нзг ч удаа сэжиг аваагүй гэж үү? Би хааяа цус олж хардаг байсан. Намайг асуухад, хүнс ачих үед нялчихжээ гэдэг. Тэр чинь хангамжийн албаны дарга байсан болохоор би итгэдэг байлаа. Заримдаа хөнжилд эр хүний үүргээ биелүүлэхийг Феня түүнээс шаарддаг байв. Тамлагч эхнэртэйгээ бараг хавьтдаггүй байсан бололтой. Хариуд нь тэр: Чамд азарга өгөх үү гэж тавладаг байв. Энэ хүнтэй хурьцахын тулд эхлээд биендзз хутга зоолгох хэрэгтэй гэдгийг эхнэр нь мэдсэнгүй. Энэ эхнэрийн үхсэн мэт хүйтэн хөндий байдал нь хүн идэгч нөхрөөс нь илүү мөрдөгчдийг гайхахад хүргэжээ. “Маргааш намайг дүүжилнэ. Яахав, би бурхны шүүхээс айх юмгүй зовж шаналах зүйлгүй хорвоог орхих болно” гэж Хейг бичиж байв. Харин Чикатило шүүх хурал дээр өмдөө тайлан хаяж, бэлэг эрхтнээ гаргаж эсвэл энгэр нь ил харагдах хувцас өмссөн шүүхийн түргэн бичээч хүүхнийг харахаар дур тачаал оргилоод байгаа тул түүнийг соль хэмзэн шаардах зэргээр дөвчигнөж байлаа. Шүүх хурал түүнд цаазаар авах ял оноосныг танилцуулахад тэр интернационалийг чангаар дуулж, дахин өмдөө тайлж чулуудаад шүүгчдэд нууц газраа харуулж байв. Чикатилогийн харгислал нь хүн хүнээ зовоохын туйл мэт санагдаж байв. Гэтэл тайзан дээр шинэ яргачин гарч ирлээ. Сергей Головкин Энэ бол Аварга могой хочтой Головкин юм. 1986 онд анх Москва орчмын ойд хүүхдиийн цогцос олжээ. Головкин тэр үед пионерын зуслан хавиар эргэлдэх хүүхдүүдийг алж байв. Тэр хүүхдүүдийг хүчиндэж, дараа нь алаад арьсыг нь өвчиж давслан, биеийг нь мөчлөн эвддэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам олдох цогцоснууд улам нүд хальтрам болж тамлагчийн арга улам галзуу хүнийхтэй төстэй болж байлаа. Хожим нь тэр морин заводын хашаанд байх өөрийн байрны хонгилд жинхэнэ тамлах өрөө бий болгож хүүхдүүдийг хэд хэдээр нь хулгайлж авчран хананаас унжуулсан тусгай бэхэлгээнд хүлж байгаад бусдынх нь өмнө нэг нэгээр нь ээлж дараалан алж, гэдсийг нь хүүлэн арьсыг өвчин, махыг эвдэн харуулдаг байв. Хүүхдүүд тэднийг бас ийм үхэл хүлээж буйг ойлгон, айж бүлтэгнэн байж байн байн ухаан алдахад Головкин таашаал авч дур ханадаг байв. Хейг хүнийг тэр дор нь алдаг, Чикатило хагас цаг хүрэлгүй дур тавиад хороодог байсан бол Головкины тамлал 12 цаг хүртэл хугацаагаар үргэлжилдэг байсныг сонсохоос хирдхийм. Гэтэл энэ тамлах өрөө нь Оросын засгийн газрын зуслангийн байшингууд байдаг хэсэгт байсныг санах юм бол улам ч харамсмаар. Головкиныг есөн жилийн турш хайсны эцэст баривчилжээ. Тэр шоронд ганцхан хоноод маргааш нь бугдийг тоочин ярьсан байна. Чикатило, Хейг бусад алуурчид хуний нүднээс аль болох зугтдаг бол Головкин энэ саадыг ч давж чадсан бөгөөд газар дээр нь юу хийж байснаа тайлбарлаж зураг авахуулахаас огт татгалзсангүй. Хейг, Чикатило, Головкины хэн хэнийг ч хайж байх уедээ мөрдөгчид ийм аюул нүүрлээд байна. ийм гаж донтон байна гэж зарлаж байсангүй. Энэ нь нам засгийн үзэл сурталтай холбоотой байжээ. Хэрэв сэрэмжлүүлж байсан бол тэр олон хохирогчийн заримыг аврах байсныг хэн мэдлээ. Яагаад алуурчин, яргачин донтнууд хорвоод төрнө вэ? Яагаад тэд хүнийг тамлах үедээ таашаал авдаг юм бэ? Энэ асуултуудад дээрх тамлагчдын өгсөн ярианууд хариу болж чадах уу? Ер нь тэд хүн мөн үү? гэсэн олон асуулт нээлттэй чигээрээ үлдлээ. Үхсэн хүний хий сүнснээс айж зугтахын оронд амьдаараа сүнс сүг, чөтгөр шулам болсон тэднээс л зугатаж явах хэрэгтэй санагдах юм байна шүү та минь.
×