Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'баримтууд'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 6 results

  1. АНУ ын Невада мужид орших 51 р бүс гэх хаалттай нууцлаг ертөнцийн тухай хүмүүс янз бүрийн таамаг онол дэвшлүүлж тэнд болж байгаа үйл явдлыг олон нийтэд ил болгохыг шаарддаг.Засгийн газрын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд нь ч тэнд болж байгаа үйл явдлыг мэдэх эрхгүй гэхээр хэр зэрэг өндөр нууцлалтай хаалттай байдаг нь харагдаж байна.51 р бүсийн тухай олон нийтэд ил болсон мэдээллүүд зөвхөн тэнд шинэ загварын байлдааны онгоц бүтээгдсэн эсвэл U 2 тагнуулын онгоцны амжилттай болсон туршилтуудын талаархи мэдээллүүд багтдаг. Хамгийн сонирхолтой нь АНУ засгийн газар 51 р бүсийг байдаггүй гэж хүмүүст тайлбарладаг бол ОХУ ын сансраас авсан зургууд үүнийг няцааж байдаг гэдгийг нь нотолсон юм. Уфологич нар 51 р бүсийн тухай олон тооны нууц материалуудыг олон нийтэд ил болгосон байдаг.Эдгээр нууц материалуудад багтсан зарим сонирхолтой баримтуудыг бид та бүхэнд хүргэж байна. 1. 1955 онд АНУ ын ерөнхийлөгч Дуайт Айзэнхоуверийн тушаалаар Грүүм лейк үйлдвэрийг тагнуулын албанд шилжүүлж "Project Aquatone" төслийн дор тус бүс нутагт U 2 тагнуулын онгоц бүтээх ажлыг эхлүүлсэн байдаг. 2. A 12 OXCART онгоцыг 51 р бүсэд турших шийдвэр гарах үед тэнд 8500 фүүт газар барих хэрэгтэй болжээ.Тэд онгоцны замыг барихын тулд заавал шөнө ажиллах хэрэгтэй болсон байна.Учир нь тэд 51 р бүсэд ийм зүйл хийж байгааг хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй байна. 3. Хүн анх саран дээр буусан явдлыг саран дээр биш харин 51 р бүсэд тусгайлан бэлдсэн объект дотор Наса ын ажилчдын удирлага дор хийгдсэн гэсэн ам дамжсан яриа байдаг. 4. 51 р бүсэд ямар нэгэн эдийн засгийн хямрал нөлөөлдөггүй. Тэнд нийтдээ 1600 2000 цэргийн хүн бааз дотор ажиллаж амьдардаг бол 200 300 эрдэмтэд газар доорхи тусгай хэсэгт ажилладаг байна. 5. 1950 аас 1960 оны үед харагдсан ихэнх үл мэдэгдэх нисдэг биетүүд нь 51 р бүсээс хөөрсөн U 2 тагнуулын онгоц байв.Хүмүүс урьд өмнө нь ийм онгоц харж байгаагүй учраас тэд үүнийг ҮМНБ гэж андуурч байжээ. 6. A 12 OXCART онгоц цагт 2200 мил газар туулах чадвартай байдаг. Ийм асар хурдтай нисэж чадах онгоцыг хэрхэн бүтсэнийг зөвхөн 51 р бүсийн ажилчид өөрсдөө л мэднэ. 7. 1963 онд А 12 OXCART онгоц анх удаа сүйрэх үед онгоцны нисэгч байсан Кен Коллинс сүйрхээс өмнө амжиж онгоцноос гарч шүхрээр буужээ. Түүнийг газардахыг харсан нутгийн 3 хүн Коллинс дээр ирээд онгоц нь хаана сүйрсэнийг зааж өгөхийг хүссэн байна. Гэвч Коллинс 51 р бүсэд бүтээгдсэн нууцлаг онгоцоо үзүүлэхгүйн тулд тэр 3 хүнд онгоцонд цөмийн бөмбөг ачиж явсан ойртох аюултай гэж худлаа хэлэн ойртуулаагүй байна. 8. Роусвэллд сүйрсэн харь гаригийн хөлөг онгоцны их бие болон дотроос нь олдсон 5 жижиг биетэй харь гаригийн хүн 51 р бүсийн газар доорхи нууц баазад хадгалагдаж байгааг тэтгэвэртээ гарсан 51 р бүсийн ажилчин 1983 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг. 9. 51 р бүсийн ажилчид маш өндөр нууцлалд ажилладаг бөгөөд тэднийг тагнуулын ажилчид давхар мөрдөж байдаг хэрэв тэд 51 р бүсийн тухай гадагшаа ямар нэгэн мэдээлэл гаргах юм бол амиа алдана. 10. Өндөр харуул хамгаалалттай уг бүсэд ямар ч гадны биет нэвтрэх хориотой бөгөөд ямар ч сануулга өгөхгүйгээр тэд устгах эрхтэй байдаг. Тус мужийн иргэд шөнө дунд тэнгэрт үл мэдэгдэх гэрлүүд 51 р бүсийн зүг явж байгааг олж хардаг боловч тэд үүнийг юу вэ гэдгийг мэддэггүй. Тэдний хэлбэр дүрс хоорондоо адилгүй урт гонзгой зуйван мөн түгээмэл харагдах болсон гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд хүртэл тус бүс нутагт их харагддаг байна.
  2. Нийслэлийн төв хэсэг байрлах Хангай зочид буудлын барилга олон олны турш ашиглагдаагүй. Тус буудлын манаач нар нь ээлж дараалан солигдон зарим нь галзуурч нөгөө хэсэг нь амиа хорлосон тухай яриа олны дунд түгсэн байдаг. “Хангай” зочид буудлын талаар баримт хайж үзвэл: Нийслэлийн төвд, А бүсэд хэрнээ Хангай зочид буудлыг газрын наймаачид болон олигархууд тоолгүй тойрч 23 жил өнгөрчээ. ”Буян” компанийн захиарл Б.Жаргалсайхан энэ барилгын эзэн гэнэ. Тэр зочид буудлыг долоон удаа зарах гээд бүтэлгүйтэж байсан гэнэ. 1984 онд уг буудалд анхны хүн амины хэрэг гарчээ. Нэгдүгээр сарын 2 ны шөнийн 05 цагийн үед нүцгэн бүсгүй өрөөндөө нас барж байжээ. Түүний үхэлд хүргэх шалтгаан нь 11 давхарт байрлаж байсан Чехийн мэргэжилтнүүд гэсэн таамаглал гарч байжээ. Жилийн дараа мөн зочид буудлын 10 давхрын тагтан дээр нэгэн бүсгүй нас баржээ. Түүний үхлийн шалтгаан учир битүүлэг байсан учир удалгүй хэргийг хаажээ. Тухайн үед сэргийлэхэд иргэд хачин жигтэй гэмээр мэдээлэл өгч байж. Долдугаар гуанзтай залгаа байрны оршин суугчид “Нүцгэн эмэгтэй тагт дамжин гүйж, мөн дүүжлүүлж үхсэн эмэгтэй унтлагын хувцастай үүр шөнийн заагаар үзэгддэг тухай хэмээнярьж эхэлжээ. Үүний дараа зочид буудлыг сүнстэй гэнэ гэсэн яриа газар авчээ. 2000 2012 онд тус буудалд 20 гаруй хүн амь насаа алдсан гэж иргэд ярьдаг байна. 2006 онд буудлын манаач Д шатаж нас баржээ. Үүнээс хойш уг буудлын манаачаар ажилласан хэд хэдэн хүн золгүй байдлаар амиа алдсан, зарим нь галзуурч шархадны эмнэлгийг зорьсон гэсэн мэдээлэл байдаг аж. Шархадны эмнэлгийн Хурцын тасагт эмчлүүлсэн буудлын манаач Х гэх иргэний гэргий Ө хэмээх эмэгтэй ийм зүйл ярьдаг байна. “Хэдэн жилийн өмнө орон гэргүй 11 14 насны 6 хүү, 2 охин гуйсаар байгаад буудлын балгасанд хоносон гэнэ.. Шөнө дунд тэнэмэл жаалууд уйлсаар манаачын амбаарт ороод иржээ. Хүүхдүүдийн нэг нь зургаан давхрын цонхоор гэнэт үсэрчихсэн аж. Хэрэг намжиж байхад манаач Х буудлын таван давхраас улалзсан гал манарч утаа олгойдож байхыг хараад тэр даруй гүйсээр таван давхарт гарахад тэнд нөгөө нас барсан тэнэмэл жаал “хар саваа” шараад сууж байна гэнэ. Түүнийг хараад Х шоконд орж галзуурсан талаар тэр өгүүлдэг гэнэ. Хангай буудлыг худалдаж авахаар бизнесмэнүүд лам, бөө залж асуухад “Энэ бол хараал шингэсэн газар. Өөрийн чинь болон гэр бүлийнхний амийг авах газар, боль! гэж зөвлөдөг гэнэ. Тиймээс ч Хангай зочид буудал олон жилийн турш Улаанбаатарын төв гудамжинд балгас болоод байж байгаа бололтой. Эх сурвалж updown.mn
  3. 1. Сүнснүүд таны анхааралыг татахыг оролддог 2. Сүнснүүдэд цаг хугацаа гэж байдаггүй 3. Сүнснүүд өөрсдийгөө үхсэн гэдгийг мэддэггүй. Тэд яг л өөрсдийгөө хар дарсан зүүдэнд гацсан юм шигээр боддог. 4. Сүнснүүд янз бүрийн байдлаар бидэндтэй холбогддог. Ихэвчлэн зүүдээр дамжуулж бидэндтэй харьцдаг бөгөөд өөр бусад зүйлс болох бичиг, дүүжмэг болон зөн гэх мэт маш олон зүйлсээр бидэнд өөр ертөнцөөс дохио өгдөг байна. Сүнс судалдаг бас тэднийг ангуучилдаг хүмүүсийн хамгийн их өргөнөөр хэрэглэдэг зүйл нь EVP юм. Үүгээр дамжуулж сүнсний мэдээлэлийг дамжуулж авч болдог байна. 5. Сүнснүүд заримдаа маш сахилгагүй байдаг /хорон санаатай болох/ бас тэд үргэлж сониуч байдаг. 6. Сүнснүүд аливаа үнэрийг бүрэн мэдэрч байдаг. Тэд ихэвчлэн тодорхой үнэрэнд татагдаж байдаг. 7. Сүнснүүд шөнө илүү их идэвхтэй болдог. 8. Сүнснүүд янз бүрээр харагддаг. Тэд манан, хар сүүдэр мөн агаарт бүдэгхэн байдаг ба ихэвчлэн сараачсан мэт гэрэл шиг харагдах нь хамгийн түгээмэл байдаг. Бүтэн бие буюу маш тод харагдах нь боломжтой ч магадлал бага тул ховор байдаг. 9. Хүмүүс гэртээ ганцаараа нам гүм байх үедээ сүнснүүдийг мэдрэх магадлал илүү байдаг байна. 10. Сүнснүүд ихэвчлэн хүүхэд болон залуу наснийханы эргэн тойронд их хэмжээгээрээ байдаг. Учир нь залуу хүмүүсийн энергийн хүч илүү өндөр байдаг байна. 11. Сүнснүүд нь амьдралынхаа дурсамж болон сэтгэл хөдлөлөө хадгалсан байдаг гэнэ. Хамгийн их санаж хадгалагдсан зүйлс нь үхэхийнхээ өмнөх болсон үйл хөдлөл болон сэтгэл хөдлөл байдаг. 12. Зарим сүнснүүд дэлхий дээр буюу бидэнтэй зэрэгцэн оршихыг сонгосон байдаг. 13. Сүнснүүд хувь хүний зан араншингаа хадгалсан байдаг. 14. Амьтад болон хүүхдүүд хамгийн их сүнсийг харах магадлал илүү өндөр байдаг. 15. Амьтадын сүнснүүд ч гэсэн хоргоддог. 16. Сүнснүүд тусархаг 17. Сүнснүүд нь өөрийн гэр бүлийнхээ хамгаалдаг. 18. Сүнснүүд хүмүүстэй ярих гэж оролддог гэхдээ далд ертөнцтэй холбогдож чаддагүй хүмүүс тэднийг сонсох нь битгий хэл харж чаддаггүй. 19. Сүнснүүд уйдсан бол тэд асуудал үүсгэж хүмүүсийг айлгаж эхэлдэг. 20. Сүнснүүд байгаа байршилаасаа өөр газарт өөрсдийгөө шилүүлж чаддаг гэнэ.
  4. Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31 нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26 нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26 нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж. “Вангалея” гэдэг нь болгараар “сайн мэдээ хүргэгч” гэсэн утгатай. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаясан гэсэн түүхийг бүгд мэддэг. Энэ явдлын дараа тэр сохорч нас барсан хүмүүсийг харж, ирээдүйн тухай ярих болсон юм. Ванга зөнч 55 жилийн хугацаанд янз бүрийн орны сая гаруй хүнтэй уулзжээ. Бичиг үсэг тайлагдаагүй сохор эмгэнд нэр хүндтэй улстөрчид хүртэл ханддаг байсан юм. Тэрбээр 1996 онд хөхний хавдраар нас барсан юм. Ванга хагалгаа хийхийг эмч нарт зөвшөөрөөгүй бөгөөд ердөө л зургаан сарын настай гэсэн мэргэжилтнүүдийн үгийг үл хайхран би гурван жил амьдрана гэж зүтгэсэн ч энэ удаа үнэхээр том алдаж орчин үеийн шинжлэх ухаан зөв байсан нь нотлогдсон юм. Тэрээр нас барсныхаа дараа ч алдар цуу нь багасаагүй юм. Түүнийг эмэгтэй Нострадамус гэж нэрлэж байв. Вангагийн уриа “Муу зүйл битгий хий. Өшөө хорсол чамайг хайж олно”. Ванга өөрийн хүүхэдгүй ч хоёр өргөмөл хүүхэдтэй. Нөхөртэйгээ хорин жил ханилсан ч хүүхэд төрүүлээгүй. Нөхөр нь элэгний хавдраар нас барахад Ванга “Түүний тавилан ийм. Тэр яг галт уул шиг гэж байжээ. Ванга дэлхийн ирээдүйн талаар үг хэлж байгаагүй бөгөөд ганцхан зүйл хэлсэн нь ус алтнаас үнэтэй болох цаг ирнэ гэжээ. Охин Виолеттагаа зургаан настай байхад нь өргөж авсан. Одоо баян хүнтэй гэрлэсэн. Хүү Дмитрий Волчев нь Петрич хотын прокуроор ажиллаж байгаа. Вангагийн амьдарч байсан нутагт Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн сурвалжлагч очиж бодит байдалтай нь танилцахыг хүсчээ. Муу зүйл бичвэл үхэх болно Сэтгүүлчийг нутгийн орос хэлтэй уугуул иргэд угтаж Болгарын “брэнд” болсон хүний тухай юу бичих гэж байгааг нь танджээ. Сурвалжлагчид аяга аягаар нь дарс шахахад сэтгүүлч бүсгүй “Манай Оросод Вангад тагнуулынхан болон таксины жолооч тусалдаг байсан гэж ярьдаг” хэмээн үг алджээ. Гэтэл нэгэн том биетэй залуу босч ирэн “Вангагийн тухай муу зүйл бичвэл үхэх болно. Түүнд ямар хүмүүс ирж гарт нь ч болов хүрэхийг хүсдэг байсан гээч. Гэтэл чи…” гээд хараал урсгажээ. Петрича тосгонд 30 мянга орчим хүн амьдардаг. Вангад хандаж үзээгүй нэг ч гэр бүл энд байхгүй. Гудамжинд тааралдсан захын хүн түүний тухай ямар нэгэн түүх ярьдаг. Үнэхээр ч Ванга хөршдөө алга болсон мал, нохой, мөрдөгчдөд цогцос, өвчтөнд эмчилгээг нь хэлж өгдөг байжээ. Сэтгүүлч бүсгүй “Зөн билгийн тулаан” ы туршлагаа ашиглан аль болох бусдын ярианд автахгүйг хичээн эрэн сурвалжпагаа үргэлжлүүлжээ. Дашрамд дурьдахад Оросын илбэчин, сэтгэл зүйч Юрий Горный Вангаг Болгарын тусгайгийн болон таксины жолооч нарын мэдээллээр ажилладаг гэж ярьдаг байсан аж. Хэдийгээр түүний энэхүү онолыг ор тас үгүйсгэж болохгүй ч үндэслэлгүй гэхэд бас л учир дутагдалтай. Гэвч сохор, гарын үсгээ ч зурж чаддаггүй эмгэн тусгайгийнхны хэзээ ч мэдэх боломжгүй зүйлийг хэлдэг байв. Тухайлбал, Оросын нэрт найруулагч Никита Михалковт эмэгтэй дүү байсан. Таван настайдаа нас барсныг тусгайгийнхан яагаад ч мэдэхгүй боломжгүй байсан гэдэг. Никита Михалков ч өөрөө энэ тухай бараг мартсан байв. Мөн жүжигчин Тихоновт Юрий Гагарины дурсгалд зориулан цаг авах гэж байгаад мартсаныг нь сануулжээ. Тэгээд ч зочдын ихэнх нь хотын даргын машиныг хөлөглөдөг. Жолоочтой нь тэр болгон санал сэтгэгдэлээ хуваалцаад байх боломжгүй. Мөн болгар хэлийг хэн тэгтлээ сайн мэддэг байх вэ. Эсвэл болгарчууд олон орны хэлийг тэгтлээ гарамгай мэддэг байсан гэвэл бас л боломжгүй. Иван Петров Тэр хэнийг ч эмчилж байгаагүй Мэс засалч Иван Петров зөнчийг амьдралынх нь сүүлийн саруудад эмчилж байжээ. Тэрбээр Ванга цэцэг, ургамалтай зүгээр л ярилцдаг байсан. Түүнд сансраас ямар нэгэн мэдээлэл ирдэг. Өвчтэй хүмүүст болон ар гэрийнхэнд нь өөрөө эдгэрэх өвчинд мөнгөө үрэх хэрэг байна уу гэж хэлдэг. Ямар орноос ирснийг нь үл харгалзан эмчийнхээ гадаад төрх, нэрийг нь хэлэхийг хүсдэг байжээ. Харин хэзээ үхэх вэ гэсэн асуултад хариулж байгаагүй бөгөөд “Тэдэн оны тэдэн сард ир” гэж хэлдэг. Заасан хугацаанд ирээгүй хүн нас бардаг байжээ. Хэрвээ ирсэн бол амьдралынх нь хугацааг сунгах байсан эсэх нь таавар хэвээр үлдсэн байна. Төсөвт 100 сая доллар оруулжээ Ванга болон түүний нөхөр Ванга ядуу гэр бүлээс гаралтай. Тэрбээр нөхөрт гарахдаа самовар, нэхмэл алчууртай л байжээ. Тэрээр үзмэрч болоод ч баяжаагүй юм. Петрич дэх байшин нь ердөө л 10 15 метр талбайтай. Түүний өөрийнх нь нэхсэн алчуур, хүрэм, зэс, шавар ваараас өөр юу ч үгүй. Ванга Болгарын Шинжлэх ухааны дэргэдэх институтээс бага хэмжээний тэтгэлэг авдаг байжээ. Вангагийн туслах, төсвийг нь 1992 1996 онд хөтөлж байсан Ангел Манчев ярихдаа “Төр түүний нэрээр багагүй мөнгө олсон. Түүнд хандсан орон нутгийн иргэн 10 лев /одоогийнхоор 20 евро/, гадаадынханд 50 ам.долларын такстай. Энэ мөнгө Вангагийн нэрэмжит санд ордог байсан. Энэ санг одоо Вангагийн загалмайлсан хүүхдүүдийн нэг нь удирддаг” гэжээ. Үнэнийг нь хэлснийх нь төлөө түүнд талархдаг хүмүүс цөөнгүй байжээ. Австрид амьдардаг болгар гаралтай эмэгтэй 745 мянган марк хандивлаж байсан удаатай. 1994 онд цыган Цветелин Кинчев 1.5 сая марк бэлэглэж байжээ. Мөн хартай нэгэн нөхөр эхнэрээ араар нь тавьдаггүйг нь мэдээд хэдэн арван боодол зуун доллар өмнө нь цацсан гэдэг. Ангел Манчевийн тооцоогоор Ванга улсын төсөвт 100 сая ам.доллар оруулсан аж. Нөхөрт гарахыг асуухад дургүй байв Ванга хэзээ нөхөрт гарах вэ эсвэл хэзээ үхэх вэ гэж асуусан хүнд дургүй байсан гэж түүний туслахаар 1985 1996 онд ажиллаж байсан Витка Петровка ярьжээ. Ийм зорилготой ирсэн хүмүүсийг шууд хөөж гаргадаг байжээ. Нэг удаа мотоциклтэй ирсэн цэргийн хүнийг “Чи наашаа ирж явахдаа намайг харааж байсан. Зайл” гэжээ. Тэр хүн буцаж явахдаа осолд орж нас барсан байна. Ванга онцын шалтгаангүй түүн дээр ирсэн хүнийг элдвээр хэлэхээсээ огтхон ч эмээдэггүй байжээ. Нэг удаа түүн дээр нарийн бичгийн даргаа дагуулан ирсэн генералыг “Чи ажлынхаа ширээн дээр түүнийг дарж авсан. Одоо наадах чинь гурван сартай жирэмсэн байна” гэжээ. Зөнч өөрийг нь зорин ирсэн хэдэн зуун хүн дундаас зовлон гачаалтай хүнийг дуудаж оруулдаг. Таалагдсан хүнээ үүд хүртэл гаргаж өгөн нуруун дээр нь алгаддаг байжээ. Вангагийн “эмчилгээ” Нэг гэр бүлд гурван удаа үхсэн хүүхэд төржээ. Дөрөв дэх хүүхдээ тээж байхад нь Ванга “Танай хүүхэд одоо амьд гарна. Гэхдээ над дээр ирж нэрийг нь аваарай. Яагаад гэвэл яг таарсан нэрээ авахгүй бол хүүхэд чинь үхнэ” гэжээ. Хүүхдийг эх барьж авах үеэр бараг л амь тавьж байхад бүсгүй “Ванга надад үхэхгүй гэж хэлсэн шүү дээ” гэж хашгирч байжээ. Эмч нар ч түүнд итгэж нэлээд хүнд хагалгаа хийсэн бөгөөд хүү одоо хүртэл амьд сэрүүн байна. Вангад Тбилисээс Тамара гэгч нэгэн эмэгтэй ханджээ. Хүү нь дэлхийн II дайны үед Германд тагнуулчаар ажиллаж байсан. Хүүгийнх нь нөхөд шоронд явуулахыг нь харсан гэсэн ч сураггүй болсон үрээ амьд эсэхийг мэдэх гэж Вангад бичжээ. Зөнч хүү нь амиа алдсан. Харин ач хүүтэй. Хүүтэй нь адилхан нэртэй хүү Оросод амьдарч байгаа гэжээ. Тамара хүүтэй нь усны дусал шиг ач хүүгээ Санкт Петербургээс олсон гэдэг. Нэг удаа Вангад “Миний хүүхдүүд яагаад хэлгүй төрдөг юм бэ” гэсэн асуулттай хүн иржээ. Ванга хариуд нь бүх насан туршдаа муу үйл хийснийг нь хэлэхэд тэр хүн “Шөнө унтуулахгүй болохоор нь хашаанд байсан хонины хэлийг нь сугалсан” гэхэд ” Тэр, энэ чинь л байхгүй юу” гэжээ.
  5. хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараа­чийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан “ажлыг” өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зур­гийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэ­рээр морио ташуурдаж, ду­гуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай “шүтээн” ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор угаан цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч зөвшөөрөл авал­гүйгээр гавлыг хуучин бай­ранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бө­гөөд хэн ч дахин Аннагийн гав­лыг гэ­рээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг. Афинд түр хугацаагаар ирсэн гүн ухаантан Афинодор олон өрөөтэй боловч итгэмээргүй хямдаар хөлслүүлэх нэгэн байр бай­гааг олж мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр уг байрны ойр орчмын оршин суугчдаас асууж хямдхан хөлслүүлэх болсны шалтгааныг тодруулахад энэ байшинд нүүж ирсэн хүн бүрт яс арьс болсон хүний аймшигт хий үзэгдэл харагддаг гэнэ. Хий үзэгдлийн ясархаг гар хөлд бэхэлсэн гинж хөдлөх бүрт нь харшилдан дуугарна. Гинж нь зэвэнд идэгдэж, төмөр гэхийн тэмдэггүй болтлоо шавар шавхайд хутгалдсан байдаг аж. Тэрхүү хий үзэгдэлтэй таарсан түрээслэгчид хамаг юмаа хамж аваад тэр өдөртөө ухаан зулаггүй зугтдаг аж. Ийм хачирхалтай зүйл сонсоод хий үзэгдлийг өөрийн нүдээр харахсан гэхээс байж ядсан Афинадор байшинг хөлслөхөөр шийдэв. Ингээд байрандаа нүүн ирсэн шөнөдөө гүн ухаантан хий үзэгдэлтэй нүүр тулах мөчийг хүлээн суулаа. Хөршүүд худал хэлсэнгүй, төмөр гинж харшуулсаар өнөөх хий үзэгдэл гарч ирсэн боловч Афинадор байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Тэгтэл хий үзэгдэл ясан гараараа даллан түүнийг араасаа дагаж явахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ. Хий үзэгдэл түүнийг дагуулан явсаар байшингаас гарч хашааны мухарт ирснээ чулуун хавтангийн орчим газарт шингэн алга боллоо. Афинадор маргааш өдөр нь шууд хотын даргаас уг газарт малталт хийх зөвшөөрөл авав. Тэндээс хөрсний чийг авч зэвэнд хучигдсан гинжинд хүлэгдсэн хүний араг яс гарч иржээ. Зовж тамлуулсан хөөрхий эрийн ясыг хүний ёсоор оршуулсны дараа хий үзэгдэл дахин үзэгдэхээ больсон байна. Үүнээс хойш байшингийн эзэн түрээсээ хоёр дахин нэмсэн гэнэ. Өөр нэг залуухан бүсгүйн сүнс Анг­лийн Гемпшир гүнлэгт орших Марвел Холл хэмээх тансаг харшийн унтлагын өрөө болон хонгилоор тэнүүчилдэг байжээ. Хий үзэгдэл гэж бодохоор аймшигтай ч уул нь маш үзэсгэлэнтэй залуухан сүйт бүсгүйн сүнс аж. Олон жилийн өмнө сүйт бүсгүй хуримынхаа өдөр уригдсан зочдод нуугдаж тоглохыг санал болгожээ. Гэвч хэдэн цагийн дараа тоглоом өндөрлөхөд сүйт бүсгүйгээс бусад нь олдов. Сүйт бүсгүйг бүгд хайсан боловч харш асар олон өрөө тасалгаатай тул хэдэн цагийн турш эрээд ч үр дүн гарсангүй тул зочид тарцгаажээ. Удалгүй сүйт бүсгүйн сүнс үзэгдэх болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний сүнс харшийн харанхуй хонгилуудаар тэ­нүүчилж, хаалганы оньс дуугаргаж, хөшигний цаагуур шургаж, нуугдаж тоглосоор л… Зарц нарынх нь нэг бараг хүн ордоггүй тоосонд дарагдсан дээврийн хөндий рүү гарах хүртэл түүний сүнс хэдэн жилийн турш харшид үзэгдсээр байв. Зарц бүсгүй дээврийн хөндийд том авдар байхыг хараад онгойлгож үзэхээр шийджээ. Авдрын хүнд тагийг арай гэж өргөтөл дотор нь хуримын даашинзтай араг яс хэвтэж байгааг хараад ухаан алдан унасан гэдэг. Нуугдаж тоглох үеэр сүйт бүсгүй авдар дотор ороод хүнд тагийг нь нээж дийлэлгүй байсаар өлсөж үхсэн бололтой.
  6. Харь гарагийнхныг үзсэн гэж олон гэрч ярьсаар байгаа билээ. Тэрхүү өөр гарагийн биет нь /хүмүүс нь/ манай гарагийн хүнтэй ямар нэг байдлаар төсөөтэй байдаг аж. Тэднийг хоёр нүдтэйгээр дүрслэн ярьдаг. Онигор, бүлтгэр гэхчилэн янз бүрээр хэлдэг. Зарим нь ам, хамаргүй ч гэнэ. Харин ихэнхдээ тэд нь том чихтэй, оч гэрэл гялалзсан биетэй, голдуу хөх, шар өмсгөлтэй, уян зөөлөн биетэй гэх зэргээр тодорхойлжээ. Харь гаригийнхны хөгжил нь нэн өндөр учир тэд ямар ч орчинд дасан зохицох чадвартай гэх. Харин өнөө хэр ямар ч хүн тэр холын зочны зураг хөргийг хальсанд буулгаж чадаагүй нь хачирхалтай. Зарим тохиолдолд үл танигдах нисдэг биетийг жолоодож яваа нисгэгчийн зургийг дарсан байдаг боловч бодит эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна. Ямар ч атугай алсын тэр эрхэм гийчин хэдэн сая бээрийн чанадаас гайхамшипг унаагаар зорчин явдаг нь тодорхой биз ээ. Харийн тэр хүмүүс голдуу саарал өнгийн зус царайтай байдаг гэж олонтаа яригдсаар байдаг билээ. Тэд 130 см орчим өндөртэй, арьсных нь өнгө саарал, учиргүй дэнхэр том толгойтой, бараан өнгийн хоёр том нүдтэй, үе мөч, бие нь хариугуй турьхан нарийхан аж. Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээр харь гаригийнхан дээр дурьдсан шиг нэг иймэрхүү “амьтад” бололтой. Америкаас голдуухан саарал арьстны тухай мэдээ цацагддаг байна. Тэдний хамрын тухай янз бүрийн дүрслэл яриа байдаг. Зарим нь хамартай байхад зарим нь зөвхөн хамрын нүхтэй гэнэ. Ам нь уруул гэх юмгүй, жижигхэн. Гарынх нь хуруу тун нарийхан, ихэвчлэн хумстай байхад зарим нь хумсныхаа үзүүрт нүхтэй байдаг. Тэдгээр оньсого мэт хүмүүсийн тухай энэ мэт дүрслэлүүд зөндөө бий ажээ. Нэгэн сонирхолтой баримт өгүүлье. Саттон гэгч гэр бүлээрээ тосгонд гэртээ амарч байжээ. Оройн намууханд гэнэт их шуугиан үүсч гадаах ноход нь учир зүггүй хуцаж бөөн шуугиан дэгдэх нь тэр. Хүмүүс гайхан сандран гарч очтол нэг метр орчим өндөртэй, хүн төрхтэй хэдэн амьтан гадаа нь ирчихсэн байжээ. Далбаганаж намирсан том чихтэй, том гэгчийн халзан толгойтой, аймшигтай тод улаан өнгөөр гэрэлтсэн хоёр том нүдтэй, дотроосоо мөнгөлөг өнгөөр гэрэлтсэн тэр хачин амьтдыг харж балмагдсан Саттон тэдэн рүү бууджээ. Гэтэл бууны суманд тэд огт ажрахгүй, хэдэн цагийн турш тэр хавиар холхин хэсүүчилж явжээ. Тэдгээр амьтад хэнд ч халдсангүй тайван байдлаар алхаж явжээ. Харамсалтай нь Саттоныхон ямар нэг аюул гамшиг болох вий гэж айж түгшсэн тул тэрхүү этгээд амьтдын хаашаа яаж, ямар байдлаар одохыг нь харж чадалгүй, тэр газраасаа буюу гэрээсээ яаравчлан зугатан холдсон гэнэ. Ямар ч болтугай эдгээр нь манай харъяатан биш нь тодорхой. Ер нь харь гарагийнхан манай дэлхийн оршин суугчдыг хулгайлан биологийн туршилт хийдэг тухай сүүлийн үед хэвлэлд олонтаа мэдээлсээр байгаа билээ. Дэндүү хэцүүхэн, таамаг гэмээр ийм асуудалд эрдэмтэд маш бүрхэг хариу өгдөг нь сонин. Мэргэжлийн судлаачид ийм мэдээллийг батлах нь бий. Гэвч хүмүүс ямар нэг хэмжээгээр эргэлзсээр байна. Одоогоос 52 жилийн өмнө Бразилийн тариачин иргэн Антонио 10 орчим метр өндөр төмөр тулгууртай, өмнөө гурван далавчтай, дээрээ тод улаан гэрэл цацруулсан хөлөгт “зочилсон” түүх бол саяхных бөгөөд баримттай юм. Үл танигдах дөрвөн этгээд мань эрийг дээрх сонин хөлөг рүүгээ түлхэн оруулаад бүх хувцсыг нь тайчин нүцгэлж биед нь зунгааралдсан шингэн зүйл түрхсэний дараа тусгай өрөөнөөс гонзгойвтор нүүртэй, намхавтар хүүхэн гарч ирээд бүр бэлгийн ажил үйлдсэн гэдэг. Антонио энэ тухайгаа төдийлөн тодорхой ярилгүй өнгөрсөн нь хачирхалтай, Үүнийг зарим эрдэмтэд худлаа гэдэг боловч Антониогийн биед гарсан хэд хоногийн дараах хачин өөрчлөлт нь баталгаа болсон гэхэд буруудах аргагүй. Мань эрийн өвчнийг цацраг туяаны өвчин гэж эрдэмтэд, эмч нар оношилжээ. Харь гаригийнхаас яах гэж манайд ирдэг юм бол оо? Олон таамаглал байдаг бололтой. Зарим нь хүн төрөлхтнийг аврах зорилготой гэх, өөрөөр хэлбэл том дайн тулаан, экологийн аюул гамшгаас аврах гэж ирдэг гэнэ. Эсвэл тэд дэлхийг эзлэн эзэмших зорилготой гэх. Аль нь ч байсан харь гаригийнхан гэж байдаг бөгөөд ер бусын сонин хөлгөөр алс замыг туулан ирдэг нь ойлгомжтой агаад хүн төрөлхтний зуун зуунаар сонирхдог ер бусын адал явдал, нууц билээ. Харь гаригийнхны соёл иргэншил Дэлхийгээс өөр байршилд үүсч хөгжсөн харь гаригийн соёл иргэншил оршин байдаг эсэхийг одоогоор баримттай нотлоогүй боловч статистикийн тооцоогоор боломжтой болохыг харуулсан байдаг. Харь гаригийн соёл иргэншлийн тухай ойлголтыг ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөл, үл мэдэгдэх нисдэг биет судлалд өргөн хэрэглэдэг. Харь гаригт соёл иргэншил оршин байж болох тухай таамаглал Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж хөгжсөн талаарх хүн төрөлхтний мэдлэгээс урган гардаг. Дэлхий дээр амьдрал хийгээд оюун ухаан үүсэж хөгжсөн нь зүй тогтолт үзэгдэл байсан юм бол зохих нөхцөл бүрдсэн огторгуй ертөнцийн аль ч өнцөг буланд бас л амьдрал үусэж хөгжсөн байх учиртай. Өнөөгийн ойлголтоор, Нарны аймгийн бусад гариг амьдралтай байх магадлал тун бага байдаг ч манай Нарны аймаг цорын ганц биш, манай галактикт манай Нартай төсөөтэй маш олон одод бий. Бусад олон оддыг ч бас гаригууд тойрон эргэлдэж байдгийг судалгаагаар тогтоосон. Манай галактик ч Ертөнцөд цорын ганц биш, дуран авайд манай галактиктай төстэй маш олон галактик ажиглагддаг билээ. Өөр гаригт амьдрал бий юу? Харь гаригт амьдрал байж болох тухай санаа анх гарсан нь Николай Коперник нар, төвт ертөнцийн онолоо гаргаж, дуран авай зохион бүтээсэнтэй холбоотой юм. Саран дээр уул, хөндий байгааг илрүүлснээр тэнд «селенит» хэмээх сарны амьтад байдаг тухай таамаглал гарч байжээ. Нарны аймгийн судалгаанд ахиц дэвшил гарах тусам өөр гаригт амьдрал оршин байж болох тухай үзэл санаа түгэн дэлгэрсээр байв. Нэрт эрдэмтэн Галилео Галилей ч харь гаригт амьдрал байж болох тухай судалж байжээ. Манайхаас өндөр хөгжилтэй соёл иргэншил байх бүрэн боломжтой Дэлхийн соёл иргэншил ертөнцийн настай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн бөгөөд шинжлэх ухаан технологи илүү урт хугацаанд ямар өндөр түвшинд хүрч болох тухай төсөөллөөр харь гаригийн соёл иргэншлүүд хавьгүй өндөр түвшинд хүрсэн байх болов уу гэж таамагладаг. Энэ байр суурь харь гаригийн соёл иргэншлийг үл мэдэгдэх нисдэг биеттэй холбож үзэхэд ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ манай соёл иргэншил ертөнцөд хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр хөгжилтэй нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай нар хоёрдугаар үеийн хэт шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл бодисоос бүрэлдсэн гуравдугаар үеийн од юм. Харин хоёрдугаар үеийн одод нь их тэсрэлтийн дараа үүссэн нэгдүгээр үеийн оддоос үүссэн байв. Нэгдүгээр үеийн оддыг тойрон эргэлдэж байсан гаригууд дээр химийн хүнд элементүүд байгаагүй тул тэнд амьдрал үүсэх боломжгүй байжээ. Хоёрдугаар үеийн одод ч хүнд элементээр хангалттай баяжиж амжаагүй байв. Нэг, хоёрдугаар үеийн одод хөгжлийнхөө бүх шатыг туулж, гүндээ хүнд элементүүд үүсгэн, эцэстээ хэт шинэ од болон тэсрэх хүртэл хэдэн тэрбум жил шаардагдана. Манай нарны аймаг үүссэнээс хойш 4.6 тэрбум жил өнгөрсөн ба үүнээс 4 сая жилд нь амьдрал үүсэж хөгжин, хүн төрөлхтөн бий болсон. Ертөнцийн нийт нас 13,7 тэрбум жил гэдэгтэй харьцуулж үзэхэд дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил харьцангуй эрт үүссэн болж таарах юм.
×