Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'байсан'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 8 results

  1. Би энэ сайтаар цухуйхаас ч айдаг байж билээ.Надад лав зургууд нь үнэхээр аймар санагддаг байлаа. Энэ аймар зургуудаа больчихоосой гэж боддог байсан ч цаанаа дуртай байдаг байсан. Та нарт харин ямар байдаг байсан бэ?
  2. Дэлхийн 2 р дайны үед нацистууд амьд хүн дээр санаанд оромгүй аймшигт туршилтуудыг хийж байсан нь хожим илэрч зохих шангаа хүртэцгээсэн билээ. Нюрнбергийн шүүх ажиллагааны үеэр нацистын 20 эмч, 1 хуульч, 2 даргыг жинхэнэ цуврал алуурчид гэж дүгнэсэн бөгөөд эднээс 7 эмч цаазын ял сонсож, 5 хүн бүх насаараа, 4 хүн их бага хэмжээгээр хоригдох болсон ба 7 хүн тодорхой шалтгаанаар цагаадсан байна. Тэд чухам ямар туршилтыг хийж байсан бэ? Даралтын хэмжээ Түүний туршилтын үеийн зураг. Немцийн эмч Зигмунд Рашерыг 20 км ийн өндөрт нисдэг нисгэгч нарын биеийн байдал их зовоож байв. Бөөнөөр хорих Дахау лагерийн ерөнхий эмч байсан тэрээр тусгай барокамеруудад хоригдлуудыг оруулан янз бүрийн даралтан дор туршилт хийдэг байжээ. Дараа нь тэдний гавлыг нээж тархийг нь судалдаг байлаа. Туршилтанд хөөж оруулсан 200 хүнээс 80 нь мэс заслын ширээн дээр нас барж, бусад нь буудуулсан байна. Цагаан фосфор Цагаан фосфор 1941 оны 11 р сараас 1944 оны 1 р сар хүртэл Бухенвальдад цагаан фосфорт түлэгдсэн шархыг эмчлэх аргыг хүн дээр туршиж байжээ. Ямар дүгнэлт гарсан нь тодорхойгүй байгаа ч хангалттай олон хүний амь насыг авч одсон нь мэдээж. Цагаан фосфорийн туршилтын хохирогч Төрөл бүрийн хорнууд Туршилтын үеийн зураг Бухенвальдын хоригдлуудад өгдөг хоол нь тун хэцүүхэн юм байлаа. Дээр нь 1943 оны 12 р сараас 1944 оны 10 р сард хоолны асуудал бүр ч хэцүү болов. Учир нь немцүүд хоригдлуудын хоолонд төрөл бүрийн хор хийж хүний биед үзүүлэх сөрөг нөлөөг судлах болжээ. Хоол дөнгөж өгсний дараа хагалгааны өрөөнд хөөж аваачаад задлан хийх тохиолдол дэндүү олноор гарч байв. 1944 оны намар фашистууд ханаж залхаад туршилтанд оролцуулсан бүх хоригдлуудыг буудан хөнөөжээ. Цэвэрлэгээ Карл Клауберг туршилтынхаа үеээр /эхэнд зогсож байгаа шилтэй хүн/ 1941 1945 онд немцийн Карл Клауберг гэгч эмч хэдэн сая хүмүүсийг ахар богино хугацаанд үр хүүхэдгүй болгох арга хэрэгслэл хайж, олон тооны туршилт хийснээрээ алдаршжээ. Тэр нилээд амжилтанд хүрч байсан бололтой. Аушвиц, Ревенсбрюк болон бусад лагерийн хоригдогсдод йод, мөнгөний нитрат тарьдаг байсан гэнэ. Энэ нь цус алдалт, тэвчишгүй өвдөлт, хорт хавдрыг араасаа дагуулж байсан ч хүнийг үнэхээр үргүй болгож байжээ. Мөн радио идэвхт цацрагаар шарж / заримдаа түлж / цэвэрлэх аргыг бодож олсон байна. Тэнгисийн ус Нацистуудын тэнгисийн усны туршилтанд орсон хохирогч Далай тэнгисийн ус уухад тохиромжгүй болохыг нацистууд дахин баталсан бололтой. Дахаугийн лагерьт Австрийн эмч Ганс Эппингер, профессор Вильгельм Байгльбек нар 1944 оны 6 р сард хүн усгүйгээр хэр удаан амьдарч чадахыг туршжээ. Туршилтанд оруулсан 90 цыган хүнд тэнгисийн шорвог уснаас өөр юу ч өгдөггүй байлаа. Эцэст нь хүмүүс хатаж цангахын туйлд хүрч саяхан угаасан шалыг хүртэл долоож байжээ. Сульфаниламид Туршилтанд орсон хүүхдүүд Сульфаниламид бол нянгийн эсрэг нийлэг бодис билээ. 1942 оны 7 сараас 1943 оны 9 сар хүртэл немцийн профессор Гебхард тэргүүтэй фашистууд энэ бодис сахуу, татран, арьсны үхжилтийг хэрхэн эмчилж байгааг судлахыг хүсчээ. Энэ туршилтандаа хэнийг ашигласан гэж бодно? Бяцхан хүүхдүүдийг шүү! Гичний хий Химийн туршилтанд орсон хүмүүс Гичний хий гэх химийн зэвсэгт өртөж түлэгдсэн хүн таарахгүй л бол эмч нар яаж эмчилгээний арга боловсруулах билээ? Бас бэлэн хоригдол байхад өвчтөн эрж хол явах хэрэг юун. 2 р Рейхийн ухаантнууд энэ дайны турш ийм л юм бодож олсон байна. Хумхаа Туршилт СС ийн хауптштурмфюрер, Анагаах ухааны доктор Курт Плетнер хумхаагийн эсрэг эм олж ердөө ч чадахгүй байлаа. Туршилтанд оруулсан Дахаугийн 1000 хоригдол ч тус болсонгүй. Хөөрхийлэлтэй амьтдыг халдварт тээгч шумуулын тусламжтайгаар өвчлүүлэн янз бүрийн эм бэлдмэлээр эмчилдэг байлаа. Тэдний тэн хагас нь амьд гарч чадаагүй юм. Осголт Туршилтанд орж буй хоригдол Дорнод фронт дээр байгаа немцийн цэргүүд Оросын хүйтэн өвлийг тэсвэрлэж чадалгүй олноор осгож байв. Иймээс мөнөөх Зигмунд Рашер гэх эмч Дахау болон Аушвице лагеруудад осголтыг судлах, эмчлэх туршилтыг хийж байв. Үүний тулд хоригдлуудад нацистын цэргийн дүрэмт хувцас өмсгөөд мөстэй усанд хийдэг байжээ. Эмчлэх арга нь 2 янз: эхнийх нь халуун устай онгоцонд хийх, дараагийнх нь 2 шалдан хүүхний дунд хэвтүүлэх. Эхний арга арай илүү үр дүнтэй байжээ. Ижил хүйстнүүд Ижил хүйстэн хоригдолууд Ижил хүйстнүүд энэ дэлхий дээр байх ёсгүй гэж нацистууд үзэж байв. Иймээс доктор Карл Вернет тэргүүтэй эмч нар Бухенвальдын уламжлалт биш бэлгийн чиг хандлагатай хоригдлуудад мэс ажилбар хийж, салтаанд нь "эр бэлгийн гормон" бүхий капсул байрлуулсан байна. Шарх нь эдгэрмэгц эмэгтэйчүүдийн хорих руу илгээж тэдэнтэй бэлгийн харьцаанд орохыг эмэгтэйчүүдээс шаарддаг байжээ. Ийм туршилтын үр дүн юу болсон нь тодорхойгүй байна. Ихрүүд Бараг хагас мянган ихрүүд немцийн эмч, Анагаах ухааны доктор Йозеф Менгелийн аймшигт туршилтын золиос болсон юм. Тэр ихрүүдийн нүдэнд шууд химийн бодис тарьж нүдний өнгийг нь өөрчлөхөөр оролдож байсан гэдэг. Түүний бас нэг солиотой санаа нь сиамын ихрүүдийг бүтээх явдал байлаа. Тэр энэ зорилгоо гүйцэлдүүлэхээр хоригдлуудыг хооронд нийлүүлэн оёж байв. 1500 хоригдлоос 200 хүрэхтэй үгүйтэй нь амьд үлджээ.
  3. “Шөнө дунд аль эсвэл өдрийн цагаар түр зүүрмэглэх зуур гэнэт сэрж, ойр хавийн чимээ сонсогдох боловч, өөрийгөө яаж ч хүчилсэн биеэ хөдөлгөж чадахгүй байх бөгөөд хамаг хүчээрээ хоолойгоо шавхсан ч дуу гарахгүй, яг л үхэл ирж байгаа мэт мэдрэгдэж эцэст нь арай хийж ухаан орох үед босоод хартал хамаг биенээс хүйт оргиж, хөлс гарсан байх” тийм үе таньд тохиолдож байсан уу? Хэрэв тийм бол та түр наашаагаа анхаарлаа хандуулж, учрыг нь олохыг хичээгээрэй. Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ шүү. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт санагдсан. Энэхүү үзэгдлийг дэлхий нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ. Нэгэн сонирхолтой баримтаас дурдвал Харвардын их сургуулийн эрдэмтэн, профессор Richard McNally өөрийн судалгаагаар “Харь гаригийнханд барьцаалагдаж байсан” хэмээн өгүүлсэн 10 хүнийг хамруулахад бүгд “нойрны саажилт” ын шинжтэй байсан байна. Мөн 15 аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis” ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна. Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд: Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх Нүдээ нээж, хаах Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна. Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Удахгүй Японы их дээд сургуулиудын шалгалтын үе эхэлж байгаа тул оюутнууд хэт их стрессдэж оюуны ачаалал авахаас зайлсхийж, нойр, хоолоо сайн зохицуулахыг хичээгээрэй. Эцэст нь хэлэхэд дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой. Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү.
  4. Сүнсний ангууч Жон Качуба Хий үзэгдлийн тухай сэдвийг шинжлэх ухаан нухацтай авч үздэггүй. Харин Америкийн сэтгэл судлаач Жон Качубагийн үзэж буйгаар, хүний сүнс үхлийн дараа ч алга болдоггүй талаар нотолгоо бий. Тэгэхдээ үүнийг сэтгэл мэдрэлийн хэвийн бус үзэгдлийг судалдаг мэргэжилтнүүдийн ажиглалт болон туршилт дээр үндэслэн хийгээгүй, харин шинжлэх ухааны үүднээс буюу Эйнштейний харьцангуйн алдарт онолоор нотолжээ. Агуу физикчийн тооцоолсноор бол, орчлонт ертөнц дээрх аливаа матери эсвэл энерги устаж үгүй болохгүй, тэдгээр нь нэг хэлбэрээс нөгөөд шилждэг байна. Хүний дотоод мөн чанар болох зүрх сэтгэлийг энергийн нэг төрөл гэж үзвэл тэр нь хаашаа ч алга болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Альберт Эйнштейн Үүний сацуу биднийг тойрсон орон зай нь эфир гэдэг үл харагдах эдээр дүүрсэн байдаг гэж Эйнштейн үзэж байжээ. Жон Качуба “Хий үзэгдлийн ангуучид” номондоо эфир бол бие цогцос мөнх нойрсох үед чөлөөлөгддөг, хувирч өөрчлөгддөг энерги юм гэсэн санааг дэвшүүлсэн байна. “Бид идэж байхдаа ургамал болон амьтдын хуримтлуулсан дулааны энергийг биологийн эрчим хүч болгон хувирган авдаг. Чухам энэ эрчим хүч нь зүрх цохилж, уушги амьсгалахад хүргэдэг учраас бид хөдөлж чадаж байгаа юм. Бие махбодь үхэхэд энэ эрчим хүч чөлөөлөгддөг. Тэгэхдээ агаарт зүгээр уусан алга болдоггүй, харин агаарыг дүүргэж байдаг материтай нэгдэн, агаарын орон зайг хоосон бус болгодог” гэж тэрбээр бичсэн байна. Эфирийн эрчим хүч нь хүмүүсийн ярьдаг хий үзэгдэлтэй ямар ч хамаагүй байж болох юм гэж Качуба үзжээ. Ийм уялдаа холбоо байдгийг нотолсон ямар баримт байдаггүй. Чикагогийн их сургуульд Качубагийн хамт ажилладаг Нил Жонсоны нотолсноор бол, “нөгөө талын” ямар ч үйл явдал тодорхой тайлбартай байдаг. Жишээ нь, чийдэн нь дамжуулагч согогтой утаснаас болоод анивчиж болно, хөршийн талаас дуулдах шалны банзны хяхнах дууг заримдаа сүнстэйн шинж гэж үздэг, харин янз бүрийн эд зүйлс гэнэт алга болох эсвэл бий болохыг хүний мартамхай байдалтай холбон хялбархан тайлбарладаг. Тэгвэл гэрэл зураг эсвэл дүрс бичлэгт хачин дүрс гарсан байдгийг дийлэнх нь техникийн саатал эсвэл оптикийн нөлөөтэй холбоотой байдаг. Гэсэн ч хий үзэгдэл байдагт итгүүлэх нь ашигтай байдаг хүмүүс бий. Тухайлбал, “хэвийн бус зүйл” тохиолдсон байшин, барилгын эздэд ашигтай юм. Жишээ нь, Америкийн Пенсильванид эртний харштай Лаример тусгай хэрэгсэлтэй мэргэжилтнүүдийг уриад гэрт нь “ер бусын” энерги байгааг тогтоолгож, дараа нь “хий үзэгдэлтэй аялал” зохион байгуулан 10 долларын тасалбар худалджээ. Харь гарагийнхантай холбоо тогтоосон гэсэн болгон зүүднээс цаашгүй гэсэн дүгнэлтийг Лос Анжелесийн бие цогцсоос гарч хийсэн аяллыг судалдаг төвийн ажилтнууд хийжээ. Тэд 20 хүн оролцсон туршилт хийсэн байна. Туршилтын өмнө тэдэнд хэрхэн богино хугацаанд гүн нойронд автаж, махан бие цогцсоосоо “гаран” аялахыг зааварчилжээ. Тэдний талаас илүү хувь нь зааврын дагуу ажиллаж чадсан бөгөөд бүр долоо нь харь гарагийн төлөөлөгчидтэй харилцаж чадсан гэж судалгааны удирдагч Михаил Радуга ярьсан байна. Михаил Радуга Судалгаанд оролцсон сайн дурынхны нэг ярихдаа “бие цогцсоосоо гараад харь гаригийн хүн хайсан. Миний өмнө харь гарагийн гурван хүн гарч ирсэн. Тэд бидний төсөөлдгийн адил том нүдтэй том толгойтой бус харин “Юу ч биш” кинонд гардаг зүйлтэй илүү адилхан байв. Тэд надтай холбоо тогтоох гээгүй, харин намайг айлгахыг оролдсон. Эцэст нь надад айдас төрснөөр би сэрсэн” гэжээ. “Хүмүүс харь гарагийнхныг харахаараа түргэн нойрссон, бие цогцсоосоо гарсан байснаа үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Ингэж зүүдлэх нь их бодитой болсон мэт санагдаж, хуурамч зүйл гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ хамаг учир харь гарагийнханд бус, хүний ухамсрын боломжид байдгийг, хүн болгонд тийм зүйл тохиолдож болохыг судалгаа харуулж байна” гэж Михаил Радуга нотолжээ. Судлаачийн хэлснээр, жил бүр АНУ ын нэг сая орчим иргэн нойрсох үедээ бие цогцсоосоо гарч аялснаа ойлгодоггүй бөгөөд үүнийгээ жинхэнэ бодитой болсон гэж үздэг байна.
  5. Германы физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду Олон хүн ер бусын, нууцлаг зүйлд итгэдэг. Хий үзэгдэл, нисдэг таваг гээд, бусад ер бусын тайлбарлагдашгүй явдалтай таарсан гэх хүмүүс бишгүй бий. Зарим нь бодлын хүчээр эд зүйлийг байрнаас нь хөдөлгөж, далдыг харж чаддаг нууц увидастай хүмүүс байдаг гэж үздэг. Далдын үзэгдлийн талаар зөвлөгөө өгдөг Германы цорын ганц албаны физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду ер бусын үзэгдэлд итгэж дэмждэг, ер бусын чадвартай олон хүнтэй учирч байсан. Тэрээр энэ талаар хийсэн өөрийн дүгнэлт, ажиглалтаа Герман “РМ” сэтгүүлийн уншигчидтай хуваалцсан ярилцлагыг “Эрдэм их хүч” сэтгүүлд нийтэлснийг хэсэгчлэн хүргэе. Ер бусын үзэгдэл гэж юуг хэлээд байна вэ. Энэ ховор тохиолддог онцгой үзэгдэл үү? Харин энэ дээр та ёстой андуурч байна. Санал асуулгын дүнгээс харахад Германы оршин суугчдын гуравны хоёр нь хар ухаанаар тайлах аргагүй, өөрөөр хэлбэл ер бусын үзэгдэлтэй таарч байжээ. Тэд бидэнтэй утас, факс, интернэтээр холбоо барих болон биечлэн ирж уулздаг. Манай албаныхан маш ачаалалтай ажилладаг. Харилцуураа тавив уу, үгүй юу утас хангинаж эхэлнэ. Гол төлөв юуны тухай асуудаг вэ? Нэг хэсэг нь “надад чөтгөр шүглэчих шиг боллоо” гэдэг бол зарим нь “намайг ховсдоод байх шиг байна” гэдэг. Зөнтэй зүүд совин, хий үзэгдэл, газрын гүнээс цацрах ер бусын гэрлийн тухай олон хүн ярьдаг. Мөн төрөл бүрийн шашны бүлэглэл, цуглаанд хүүхдүүд нь оролцох болсон эцэг, эхчүүд тэнд хүүхдүүдэд нь юу зааж сургадаг бол гэж асууж лавладаг. Мөн өөрсдийгөө зөнч, мэргэн, шидтэн, хар домтой гэж өргөмжилсөн хүмүүсийн хэлсэн зөгнөл, мэргэ төлөгний талаар бидэнтэй хуваалцдаг. Танайд голчлон өөртөө итгэлгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс ханддаг уу? Харин ч эсрэгээрээ. Элдвийн үлгэр домог, ер бусын зүйлд итгэдэггүй, яс махандаа шингэтэл практик үзэлд нэвчсэн хүмүүс ханддаг гээч. Ийм хүмүүс урьд нь шашин шүтлэг, тарни, шид, домд огт итгэдэггүй, энэ талаар огт уншиж судалж байгаагүй хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн “хэрэв би өөрөө нүдээрээ хараагүй бол ийм юм сонсоод огт итгэхгүй байсан” гэдэг. Эдгээр хүмүүсийг нас, хүйс, боловсролоор нь, жагсаавал нийгмийн нэлээд хүндэтгэл хүлээхээр төлөөлөгчид болно. Тухайн хүн үнэхээр ер бусын зүйлтэй учирч уу, эсвэл төөрөлдөж байна уу гэдгийг яаж та ялгадаг вэ? Өө, хүмүүс янз янзын түүх, болсон явдал ярина шүү дээ. Бид анхааралтай сонсоод болсон явдлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролддог. Ихэнх тохиолдолд хүмүүс энгийн, байгалийн хуульд захирагдах үзэгдлийг тайлбарлаж чадахгүй хууртах юм уу, өөр бусад хүний санаатай үйлдэлд мэхлэгдсэн байдаг. Би сэтгэл зүйч төдийгүй физикч мэргэжилтэй тул энэ нь надад хүмүүсийн ярьсан олон үзэгдлийн учрыг ойлгоход тус болдог. Физикийн хуулиар тайлбарлаж болсон хий үзэгдлийн тухай болсон явдлын жишээ дурдаач? Нэг эрэгтэй хүн над руу данхнаас янз бүрийн дуу дуулдаад байна гэж ярьсан. Би газар дээр нь очоод үзвэл цахилгаан зуухнаас нь холгүйхэн дунд долгионы хүчтэй радио дамжуулагч байсан. Данхыг зуухан дээр тавихад тэрээр нэг ёсондоо дуу чангалагч болж байлаа. Өөрөөр хэлбэл, радиогоор дамжуулж байсан нэвтрүүлгүүд данхнаас дуулдаж байсан юм. өөр мөн ямар ч учир шалтгаангүй хананд өлгөөстэй зургууд өөрсдөө хөдөлж эхэлдэг байсан нэг айлд би очиж үзээд учир юунд байгааг ойлгосон. Зургуудыг төмөр жаазанд суулгасан байлаа. Харин тэр зургийг өлгөсөн ханын цаад талд нь цахилгаан шатны хонгил байсан юм. Шат дээш доошоо хөдлөхөд хүчтэй соронзон орон үүсч, тэр нь улмаар эдгээр төмөр жаазнуудад үилчилж байсан хэрэг. Соронзон орны үйлчлэлээр зурагтай жаазнууд өөрсдөө хөдөлж эхлэхэд үнэхээр ямар нэгэн ер бусын хүчин тэднийг хөдөлгөөд байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр байлаа. Мөн ханын зүгээс ямар нэг үл ойлгогдох тогших чимээ дуулддаг хэмээн хүмүүс их дуудлага өгдөг. Ийм явдал өглөөгүүр их ажиглагддаг. Энэ үзэгдэл илүү энгийн хялбар тайлбартай. Хүмүүс өглөө босоод сууцаа халаадаг. Халаалтын хоолойгоор халуун ус дамжиж эхлэхэд хоолойнууд тэлдэг. үүнээс болж ихэвчлэн тийм үл ойлгогдох чимээнүүд гардаг юм. Заримдаа гэртээ сууж байхад тавиур дээрх сав суулга хангир жингэр гэх дуулддаг. Энэ ямар учиртай юм бол. Ер бусын үзэгдэл биш гэж үү? Үгүй дээ. Тэр бол дууны хэт богино долгион. 16 герцээс доош давтамжтай агаарын үелзлийг хүмүүс бид дуулж чаддаггүй. Агаарын ийм үелзлүүд л тавиур дээрх аяга, тавгийг чичиргээнд оруулж, зарим тохиолдолд хоорондоо хавиралдахад хүргэж байгаа юм шүү дээ. Жишээ нь, цонхны шил салхинд нам давтамжтай, үл мэдэг чичирсчээр хэт богино долгионыг үүсгэдэг. Энэ үелзэл нь агаараар дамждаг. Зарим үед ямар нэг илэрхий шалтгаангүй атлаа хүмүүсийн бие нь тавгүйрхэж, өвдөж эхэлдэг. Хэт богино долгионы үелззл аль нэг эд эрхтэний үелзэлтэй давхцах юм бол ийм мэдрэмж төрнө. Ямар ч хий үзэгдэл байхгүй, хөрш нь юм уу, өөр хэн нэг нь тухайн хүнийг даажигнасан тийм тохиолдол тантай таарч байсан уу? Байлгүй яах вэ. Хий үзэгдэлтэй холбоотой явдалд хөрштэйгөө ам мурийсан явдал цөөнгүй бий. Хүмүүс бусдаасаа хариу авч, бахаа хангахын тулд ямар увайгүй, арчаагүй зан гаргадгийг та төсөөлөх ч үгүй байна. Бас өөрсдийгөө ер бусдын чадвартаи, хии үзэгдлүүдтэй холбоо тогтоож чадна хэмээн нийтэд зарлаж, мөнгө олдог хүмүүс ч бишгүй байгаа биз дээ. Ийм луйварчдыг илчилж байв уу? Бүр нэг бус удаа. Саяхан намайг нэг ер бусын чадвартай хүн оролцох телевизийн шоунд урьсан юм. Тэр нөхөр аянгад цохиулснаас хойш ямар ч чийдэнд гараараа хүрээд асааж чаддаг чадвартай болсон тухайгаа хүмүүст ярилаа. Тэрбээр өгсөн даалгаврыг гялалзтал нь биелүүлж орхив. Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явж байх хооронд би түүнд энэ овыг нь мэддэг тухайгаа хэлж, түүнд хуурсан гэдгээ үзэгчдийн өмнө хүлээ, эс бол би нууцыг нь нийтэд зарлана гэдгээ анхаарууллаа. Мань эр буруугаа хүлээх нь битгий хэл өөрийн ер бусын чадварын тухай уйгагүй нь аргагүй ярьж өөрийнхөөрөө зүтгэсээр байв. Тэгэхээр нь би шууд камерын өмнө түүнээс зогсч байгаа газраасаа нэг алхам хойш ухрахыг хүслээ. Тэр үүнийг биелүүлэх ямар дургүй байсан гээч. Тэгж тэгж миний хүслийг дуртай дургүй биелүүлсний дараа нь би түүний зогсч байсан хивсэн доороос Теслийн дамжуулагч нэртэй, хавтгай хэлбэртэй нэгэн дамжуулагч гаргаж ирэв. Энэ дамжуулагчийн өндөр давтамжтай импульсууд нь хүний биеийг цахилгаанаар цэнэглэдэг юм. Тэгээд чийдэнг гараар барихад гол нь үнэхээр улайсч, чийдэн асдаг учиртай. Намайг энэ нууцыг нь илчилсний дараа тэр шууд нэвтрүүлэг дамжуулж байсан танхимд цугласан олон яаж эвхэрч унатлаа хөхрөлдөж байсныг та төсөөлж байгаа байх. Амьдралд жинхэнэ хий үзэгдэл тохиолддог уу? Үнэхээр хий үзэгдэлтэй байр саванд энгийн хар ухаанаар тайлбарлах аргагүй явдлуудтай таарч байсан. Жишээ нь, нэг удаа хий үзэгдэлтэй байшинд очтол яг намайг чиглэн нэг чулуу нисч ирж явснаа миний хажууханд ойчсон. Би эл явдлыг одоо хүртэл тайлж чадаагүй. Учир нь тэр үед чулуу нүүлгэчих хэн ч эргэн тойронд байгаагүй. Гэхдээ бусад иймэрхүү хачирхалтай явдлын адилаар би ч гэсэн энэ тохиолдлыг зургийн хальсанд буулгаж чадаагүй юм. Миний мэдэж байгаагаар дэлхий дээр хэн ч хараахан хий үзэгдлийн зургийг авч чадаагүй байгаа. Хий үзэгдэлтэй таарсан хүн тэр үедээ балмагддаг тул юун зургийн аппаратыг санахтай мантай болдог. Хэн ч, юу ч гэж ярьж болно, гэхдээ ер бусын, тайлагдашгүй үзэгдэл, үйл явдлууд үнэхээр бодитойгоор оршдог юм. Ер бусын үзэгдэл, үйл явдлыгхэрхэн тайлбарладгаа бидэнтэй хуваалцахгүй юу? Үндсэн санаа нь ийм юм л даа. Бие биедээ хайртай, харилцан бие биенээ эрхэмлэдэг хүмүүсийн хооронд болон хүн, эд зүйлсийн хооронд онцгой холбоо хэлхээс үүсдэг. Жишээ нь, хамтдаа сайн, муу олон зүйлийг давсан, хоёр биенээ хайрлах юм уу үзэн яддаг хүмүүс байлаа гэхэд дотнын хүнд нь ямар нэг зүйл тохиолдоход тэд зөнгөөрөө мэдэрдэг. Тэд хоорондоо уулзаж. утас, интернэтээр харилцан бие биетэйгээ үг авалцаагүй байж мэдэрдэг. Эрдэмтэн хүний хувьд би эдгээр хүмүүсийн хооронд сэтгэл зүйн нягт холбоо үүсчээ гэнэ. Тэд нийтлэг бодол, сэтгэлийн хөдлөл, нэгдмэл мэдрэмжтэй болсон гэсэн үг. Иймэрхүү ер бусын холбооны тухай та жишээ дурдаж чадах уу? Миний нэг танил их мэдрэмжтэй. Ээлж буугаад гэртээ харьсан хойноо тэр ажил руугаа залгаад, ээлж авсан сувилагчдаа “тийм өвчтөнийг эргээд үзээдэх ээ, нэг л тааруу байх шиг санагдаад байна” гэж нэг бус удаа залгаж байсан гэсэн. Тэгээд очоод үзэхэд үнэхээр тийм байдаг. Эсвэл дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэвсэрч хоцорсон цэргийн гэргий нарын дурсамжийг ч гэсэн аваад үзье л дээ. Алсад дайтаж яваа эр нөхрөө хүлээж суугаа бүсгүйн сэтгэл нь шалтгаангүй түгшиж, бие нь тавгүйрэхэд, хэд хоногийн дараа хайрт нөхөр нь амь үрэгдсэн тухай мэдээ ирдэг байжээ. Яг тэр бие нь эвгүйрхсэн өдөр, тэр цагт нь нөхөр нь нас барсан байдаг гэнэ. Эсвэл ингэж зөнгөөрөө мэдрэхийн өөр хувилбарууд ч байж болно. Хэн нэгэн танд бодогдтол та тэр өдөр тэр хүнтэй уулзах юм уу, тэрээр тань руу утасдаж холбоо барих жишээтэй. Үнэндээ энэ бүгдээс ангид над мэтийн хүмүүс шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг сайн ойлгохгүй л дээ? Миний ажлын практикт тохиолдож байсан өөр нэг явдлыг яръя. Гэр бүлийн хоёр машинаа унаад явж байжээ. Гэнэт жолоочийн хажуугийн суудалд сууж явсан эхнэрийнх нь дотор харанхуйлж, ямар ч шалтгаангүй атлаа учиргүй их айдас, түгшүүрт автжээ. Эмэгтэй нөхрөөсөө арай жаахан удаан явахыг хүсч. Гэтэл баруун гар талын туслах уулзвараас нэг машин хамаг хурдаараа гарч ирж, мөргөхийг шахаад өнгөрсөн гэсэн. Хэрэв эмэгтэйд эвгүй мэдрэмж төрж, тэрээр нөхрөөсөө хурдаа сааруулахыг хүсээгүйсэн бол машин ирж явааг урьдчилж хараагүй учраас мөргөлдөж золгүй явдал болох байсан байх. Тэгэхээр ирээдүйг зөгнөж мэддэг хүмүүс байдаг байх нь ээ? Шууд ингээд хэлчихэж болохгүй. Хүмүүс энэ чадвараа авьяасын адил ухамсаргүй ашигладаг. Тиймээс зөн мэдрэмжийг дасгал сургуулилт хийснээр хөгжүүлж, сурах боломжгүй. Зарим хүн надад 2001 оны есдүгээр сарын 11 нээс өмнө хоёр ихэр цамхгийг онгоц мөргөж байна хэмээн зүүдэлж байсан тухайгаа ярьж байсан. Тэдэнд итгэхгүй байх шалтгаан надад байхгүй. Мэргэжилтнүүд ийм үзэгдлийг зөнтэй зүүдлэх гэдэг.
  6. Америк, Британийн судлаачид Australopithecine (хүний дээд өвөг)-ийг судалжээ. Australopithecine нь оюун ухаант өнөөгийн хүний дээд өвгийн хоёр дахь үеийн хүн дүрст амьтан юм. Сүргийн зохион байгуулалттай амьдардаг, бичийн дараагийн үеийнхэн нас, хүйст тохируулан өөр эрх үүрэгтэй байсныг эрдэмтэд тогтоосон байна. Сонирхол татахуйц дүрэмтэй тэдний эмэгтэйчүүд нас биед хүрсний дараа сүргээ орхин харь “гэр бүл” тэй нийлэхээр эрсдэлтэй аялалд гардаг байсан бол эрчүүд нь насан эцэслэтлээ төрөлх сүрэгтээ үлддэг байж. Энэ нээлт хүний олон үеийн өвгийн амьдралын тухай хамгийн нууцлаг хэсгийг тайлсан явдал юм. Саяхныг хүртэл, тэднийг хэрхэн сүрэглэн амьдардаг, нас, хүйсээс хамаарч ямар эрх үүрэгтэй байсан нь нууц байв. Мөн тэдний уг гарлын талаар өнөө хэр нэгдсэн ойлголтод хүрээгүй байсан юм. Юутай ч Gorilla gorilla, Gorilla beringei хэмээх гориллын хоёр төрөл, Pan troglodytes буюу нийтлэг шимпанзе зэргийн аль нэгнээс үүссэн гэдэгт эрдэмтэд эргэлздэггүй. Учир нь биеийн ерөнхий төрх дээрх сармагчидтай төстэй. Түүнчлэн илүү ухаалаг зохион байгуулалттай амьдардаг эдгээр бичнээс үүссэнийг Australopithecine ийн амьдралын хэв маяг зарим талаар нотолдог байна. Жишээ нь, шимпанзе, горилла Australopithecine ийн адил сүрэглэн амьдардаг. Эр шимпанзе нас бие гүйцэхээр эцгийнхээ сүргийг орхидог. Харин эмэгчин нь төрөлх сүрэгтээ үлддэг. Харин горилла сүргийн толгойлогч илүү нарийн шаардлага тавьдаг. Насанд хүрсэн бүх горилла гэр бүлээ орхидог. Удирдагч горилла ноёрхлоо үхэн үхтлээ авч үлдэхийн тулд эрэгчнүүдийг нас бие гүйцэнгүүт хөөдөг бол удирдагчийн “эхнэр” байр сууриа алдахгүйн тулд залуу эмэгчингүүдийг хөөдөг. Australopithecine горилла шиг ургамлаар хооллохын сацуу тэжээлийнхээ цөөн хувийг шимпанзе шиг сэг улайнаас бүрдүүлэх дуртай холимог идэштэн байжээ. 3.5 2.4 сая жилийн өмнө өнөөгийн өмнөд Африкийн нутагт үүссэн тэд 1 1.5 метр өндөр, 20 45 кг жинтэй, 425 450 шоо см уураг тархитай байжээ. Хүний үүслийн хоёр үеийн төлөөлөгчийн ул мөр 1936 онд анх олдсоноос хойш чулуужсан үлдэгдэл нь цөөн удаа л олдоод байна. Тэд хүнтэй төстэй чих, дух, хөмсөг, жижиг навтгар хамартайн дээр үсэрхэг биетэй ч мөр, дал, нуруу хэсгээрээ шингэн, толгойдоо илүү өтгөн үстэй. Британийн Оксфордын их сургуулийн антропологич Жулия Ли Торп, Америкийн Колорадогийн их сургуулийн антропологич Сэнди Коплэнд нар өмнөд Америкийн хоёр агуйгаас олдсон Australopithecus ийн шүдийг шинжилж 1.8 2.2 сая жилийн өмнө амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй Australopithecus ийнх болохыг тогтоосон юм. Шүднээс кальцитай төстэй металл стронцийн изотоп олджээ. Олон мянган жил хадгалагдсан тэдгээр шүдний эр Australopithecus д стронци байсан бол эмэгтэйд нь байгаагүй аж. Яс, шүдэнд хуримтлагддаг уг элементийн орд эртний хүмүүс олдсон агуйн ойролцоо байдаг бөгөөд олон жилийн турш ургамлын үндэс, амьтнаар дамжуулан уг металлыг эрчүүд нь биедээ хуримтлуулжээ. үүнээс эртний хүн дүрстний эр нь насан туршдаа нэг газраа амьдарч, эмэгтэйчүүд нутаг сэлгэдэг байсан гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна.
  7. Зоосоор бороо оржээ 1940 онд Горький мужид сонин учрал тохиолдсон билээ. Зуны нэгэн аагим халуун өдөр Павловын районы Мещера тосгонд дуутай ширүүн бороо асгарч эхэлсэн. Борооны анхны дусалтай л зэрэг олноороо газарт унасан юм нь мөнгөн зоос байсан гэнэ! Бороо арилмагц Мещера тосгоныхон Догшин Иваны үед цутгасан мянга орчим зоос цуглуулжээ. Иймэрхүү гайхамшгийн цорын ганц үзэгдэл нь энэ байсан хэмээн бүү бодоорой. Тэнгэр цэлмэг байхад ч улаан буудай асгарч, амтат жүрж, аалз унаж, борооны дусалтай хамт үүлнээс мэлхий, загас… газарт ойчиж байжээ. 1954 онд Америкийн Давенпорт хотхонд орсон бүхий л зүйлийг цэнхэр болгосон шөнийн бороо оршин суугчдыг нь мэл гайхаж, цэл хөхрүүлсэн бөлгөө. 1933 онд Алс Дорнодын Кавалерово суурингийн дэргэд аадар бороо үй олон далайн мөгөөрс авчирсан байна. Энэ бүх үнэмшихийн аргагүй үзэгдлийг юу гэж тааварлаж байна даа? Зуны бүгчим өдөр халсан газар дээр үл мэдэг тоосрох хуй олонтаа үүснэ. Түүнийг ажиглан ширтвээс агаарын хуйлрал газраас зомгол, цаас мэтийн янз бүрийн зүйлийг өөртөө татан хийсгэж байгааг амархан олж харж болно. Аадар бороотой үед бүр хүчтэй хуй салхи үүснэ. Ийм тохиолдолд агаарын хуйлрал маш хүнд юмыг ч өндөрт өргөж чадна. Хэрэв ийм хуй салхины замд гол, цөөрөм буюу нуур таарваас ус нь бас л дээшээ татагдаж усан хуйлрал бий болно. Чухамхүү энд л тэр Горький мужид орсон мөнгөн зоос бүхий ер бусын борооны нууц оршиж байгаа юм. Түрүү түрүүчийн аадар борооны ус хөрсийг нь угаасаар газарт булсан зоостой сав ил гарсан байж болох юм. Ширүүн борооны үеэр үүссэн хуй салхи уг газраар дайран өнгөрөхдөө түүнийг агаарт хөөргөсөн байна. Удалгүй агаарын урсгалын хүч суларч улмаар тэд борооны дусалтай хамт газарт буусан ажээ. Одесс мужид ойчсон амтат жүржийн хувьд гэвэл хуй салхи дайран өнгөрөхдөө худалдаачны хайрцгийг хэвлийдээ тээж явснаас ийм явдал тохиожээ. Зөвхөн амтат жүрж ч биш шүү дээ. 1890 оны зун Түүл мужийн нэгэн тосгонд догшин хуй нугад будахаар дэлгэж тавьсан зотонг аваад явахыг харсан эмэгтэйчүүд хойноос нь хөөн гүйцгээжээ. Удалгүй харагдахаа больсон хэдий авч тэр явсан зүгт нь гүйсээр л байжээ. Харин салхинд алдсан зүйлээ нөгөө тосгоноосоо эрж олсон. Тэр тосгоны олон хүн хэдэн арван зотон тэнгэрээс бууж ирэхийг нүдэээрээ үзээд айх, гайхах нь зэрэгцсэн ажээ. Олонх нь бурхны ид шид хэмээн бодож байсан билээ. Хуй салхи хийн мандлын дээд давхаргаар үлээх салхитай хамсах үедээ янз бүрийн юмсыг алс хол тээх чадалтай болдог байна. 1904 онд Мароккод хар салхи хүнсний том агуулахыг эвдэлж, тэндээсээ авсан тариаг тээн явсаар Испаний эрэгт хүргэжээ. Нэгэн сууринд гэнэт тэнгэрээс тариа асгарч, хүмүүс ч мэл гайхсан ажээ. Тэгвэл Давенпортод орсон цэнхэр бороо юу юм бэ? Америкийн улиангар, хайлаасны боловсроогүй үрийн тоос борооны дуслыг цэнхэр өнгөтэй болгосон нь илэрсэн юм. Үрийн тоосонд усанд уусдаг будагч бодис болох нөсөө /пигмент/ байдаг. Хүчит салхи үрийн тоосыг агаарт хийсгэж, улмаар бороо ороход цэнхэр болгож будсан байна. Борооны үүлнээс улаан өнгөтэй усан дуслууд ч буух явдал тохиолддог. Өнгөрсөн зуунаа эл үзэгдэл хүмүүсийг айлган сүрдүүлж байсан юм. Хүн төрөлхтний нүгэл хилэнцээс болж тэнгэр цусаар уйлж айсуй яваа үйл лайг хүмүүст анхааруулж байна гэдэгт цөөн хүн л эргэлзэж байсан билээ. Гэнэн хүмүүсийг айлгаж байсан тэр “цуст” бороог бас л догшин хуй үүсгэнэм. Зун цөөрөм, намагт байсан тогтонги ус эсвээс ногоон, эсвээс хүрэн улаан туяатай болсон байдаг. Усанд үй түмэн өчүүхэн жижиг бичил биет үржсэнээс усны өнгө хувирна. Тэд маш өчүүхэн учраас зөвхөн сайтар томруулдаг шил буюу бичил дуран авайгаар харж болно. Хуй салхи ийм намаг дээгүүр өнгөрөхдөө усыг нь аваад дараа нь хаа нэгтээ газарт цусны өнгөтэй төстэй бороо оруулах ажээ. Ингэж л мухар бишрэлд бэлэн хоол бэлдэж өгдөг байна шүү дээ! 1813 оны гуравдугаар сарын 14 ний өдөр Италийн Катандзаро хотын оршин суугчдад амьдралынх нь турш хоногшин үлджээ. Эл түүхийг үгээр илэрхийлбээс: “Далайн тэндээс айсуй яваа бөөн хар үүлийг хүмүүс харж байсан. Үд дунд тэр үүл ойр хавийн уулыг нөмөрч, нарыг хааж эхэлсэн. Үүлний өнгө эхлээд цайвар ягаан байснаа гал улаан болж хувирсан. Төдөлгүй хотод харанхуй болж, байшинд дэн асаасан билээ… Улам бүр харанхуйлж, тэнгэр тэр аяараа улайсмал төмөр гэмээр байсан. Аянга ниргэж, улаавтар өнгөтэй том том дусал унаж эхэлсэн. Тэр дуслыг зарим нь цус, нөгөө хэсэг нь хайлмал металл гэж байв. Шөнө агаар цэвэршиж, аянга цахилгаан намжиж, хүмүүс ч тайвширсан билээ”. Гагцхүу байшингийн хана дээвэр, модны навчист үлдсэн улаан толбо л байгаль дээр ямар нэгэн ер бусын юм болсныг илтгэнэм… Энэхүү “цуст” борооны учир шалтгаан нь юу юм бэ? Хар салхи Хойд Африкийн цөлөөс тоос агуулсан их хэмжээний улаавтар тоосыг хийсгэж, Газрын Дундад тэнгис дээгүүр гатлуулан Италийн эрэгт хүргэжээ. Энэ тоос бороотой холилдож цусны өнгөтэй болгосон ажээ. Салхины ийм чадалд гайхах хэрэггүй юм. Тэр тоосыг маш хол аваачиж чадна. 1962 оны гуравдугаар сарын 24 ний өдөр Пенза мужид ягаавтар шар өнгөтэй цас оржээ. Гол шалтгаан нь хүчит салхи африкийн цөлөөс авчирсан тоос байсан юм.
  8. Их Британийн Йоркийн их сургуулийн археологич Пенни Спикинс Хүний хувьсал хөгжлийн түүхэнд неандертальчуудыг хайр халамжгүй, зэрлэг, бүдүүлгээр дүрсэлсэн байдаг. Харин эртний хүмүүсийн талаар Их Британийн Йоркийн их сургуулийн археологич Пенни Спикинсийн бичсэн “Түүхээс өмнөх энэрэнгүй сэтгэл” хэмээх бүтээлд өөрөөр тайлбарласан байна. Неандертальчууд орчин үеийн хүний өвөг дээдэс. Тэднийг зэрлэг хэмээн тодорхойлдог байснаас олон эх сурвалжид сэтгэлийн хөдөлгөөнөө мэдэрдэггүй байсан гэж тэмдэглэжээ. Эрдэмтэд сүүлийн үеийн судалгаагаар неандертальчуудын тухай сонирхолтой баримт олсон нь тэд багаж зэвсгийн тусламжтайгаар ан амьтан агнадаг байснаас гадна орчин цагийн биднээс ялгагдахааргүй энэрэнгүй, нинжин сэтгэлтэй байсан. “Түүхээс өмнөх энэрэнгүй сэтгэл” бүтээлд неандертальчууд орчин үеийн хүмүүсийнхтэй адил төвшинд сэтгэлийн хөдөлгөөнөө илтгэдэггүй байсан ч бусдыгаа ойлгож найрсаг харилцахыг мэддэг байсныг онцолжээ. Нөгөө талаар овгийн гишүүдэд муу зүйл тохиолдсон үед энэрэнгүй сэтгэлээр тусалдаг байж. Тиймээс энэрэнгүй сэтгэлийг неандертальчуудын үеэс эхтэй гэж үзэж болно. Пенни Спикинс эл баримтыг неандертальчуудаас үлдсэн араг яс ба түүнд хийсэн нарийн шинжилгээнд тулгуурлан гаргаж иржээ. Тухайлбал, зарим араг яс зарим эртний хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй байсныг илтгэж буй. Араг ясанд үлдсэн ул мөр тэднийг эмчилж, асран халамжилсныг илтгэж байгаа юм. Ийм жишээг эрдэмтэд нэг бус, бүр нэлээд олон олдворт ажиглажээ. Мөн сэдвээр хийсэн өөр нэгэн судалгаагаар эрдэмтэд төрөлхийн сэтгэцийн согогтой неандерталь хүүгийн тархины гавлын ясыг шинжилжээ. 5 6 насандаа нас барсан байж болох хүүг амьд үлдээхийн тулд ойр дотныхон нь асарч халамжилдаг байж. Үүнээс гадна гар, хөлийн яс нь гэмтэлтэй сохор неандерталийн араг ясанд хийсэн шинжилгээгээр бусдын дэмжлэгээр 20 жил амьдарч чадсаныг нь олж мэджээ. Араг ясны баримтад тулгуурлан эртний неандерталь хүний энэрэнгүй сэтгэлтэй байсныг тодорхойлсон эрдэмтдийн судалгаа нь сэтгэлийн хөдлөл үүссэн үечлэлийг дөрвөн үе шатад хувааж буй. Эдгээр нь: Нэгдүгээр алхам: (Зургаан сая жилийн өмнө) Хүн төрөлхтний өвөг дээдсээс сэтгэл хөдлөл илэрсэн анхны тохиолдол нь бусдыг тухтай амруулахын тулд модны мөчир тасдаж нуруун дор нь тавих үзэгдлээс эхэлжээ. Хоёрдугаар алхам: (1 сая жилийн өмнө) Энэ үеэс эхэлж хүн төрөлхтөнд бусдыг өрөвдөж хайрлах сэтгэл бий болжээ. Энэ нь эртний хүмүүс өвчтэй нэгнийгээ асран хамгаалж эхэлсэн 1.8 сая жилийн тэртээд хамаарна. Гуравдугаар алхам: (500 мянган жилийн өмнө) Одоогоос 500 мянган жилийн өмнө эртний хүмүүс хамтдаа ан хийж хүч буурай нэгэндээ ангийн хувиасаа хүртээдэг байжээ. Энэ нь цаашлаад хамтдаа амьдрах нэгнийгээ жинхэнэ утгаар нь хайрлах зэрэг сэтгэлийн хөдлөлийг бий болгосон байна. Дөрөвдүгээр алхам: (120 мянган жилийн өмнө) Энэ үеэс эхлээд хүний сэтгэл хөдлөл илүү төгсжиж эхэлжээ. Бусад хүнийг хооронд нь ялгаж харьцах, ан амьтан, байгаль орчин гээд бүхий л зүйлд хандах хандлага өөрчлөгдөв. Эрдэмтэд анхны энэрэнгүй сэтгэл, сэтгэлийн хөдлөлийн мэдрэмжийг ан гөрөө хийх явцад бий болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа юм. Сонирхуулахад, эрдэмтэд өнөөг хүртэл олсон неандертальчуудын араг ясны ихэнхийг шинжилж тэдний төрснөөс үхэх хүртэлх бүхий л аж амьдралыг тодорхойлж чадсан байна.
×