Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'анхны'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 7 results

  1. Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа сансарт ниссэн хүн бол ОХУ н сансарын нисгэгч Юрий Гагарин билээ. Тэрээр одоог хүртэл бидний сонирхдог сэдвийн нэг болох "Юрий Гагарин амьд уу эсвэл..." гэсэн асуултын эзэн. Түүний тухай маш олон үлгэр домог гэлтэй зүйлс цувран гарсан ч гагцхүү түүний амьд эсэхийг тэр л хэн ч таашгүй. Юрий Гагарин гэр бүлийн хамт Анхны нислэгийнхээ 2 хоногийн өмнө Юрий Гагарин эхнэр хүүхдэдээ захидал бичсэн байна. Тэрээр энэ нислэгийг нэлээд аюултай зүйл болохыг мэдэж байсан юм. Ингээд захидалдаа: Хайрт Валя, Лена, Галя нар минь ээ! Надад тохиосoн жаргалтай мөчүүдийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөр Сансрын нисгэгчдийн холбоо намайг хамгийн анхны сансрын нисгэгч болох боломжийг олгосон юм. Хайрт та нарыгаа надтай хамт баяр баясгалантай байгаасай хэмээн хүсэж байна. Энгийн нэгэн иргэнд энэ боломж олдсонд би маш их баярлаж байна. Үүнээс илүү сайхан мөрөөдөл гэж юу байхав. Энэ бол түүх, энэ бол шинэ зуун. Нэг хоногийн дараа би ниснэ. Энэ үед та нар өөр өөрсдийнхөө зүйлийг хийгээд л байж болох болно. Надад маш том хариуцлагыг ноогдуулсан юм. Яг энэ мөчид та нартайгаа баяр баяслаа хуваалцаж ярилцахыг хүссэн ч та нар минь надаас хол байна. Гэхдээ сэтгэл зүрхээрээ бид үргэлж хамт байх болно. Техникт би бүрэн итгэж байна. Тэр яагаад ч эвдэрч, гэмтэх ёсгүй. Зарим тохиолдолд хүн санаандггүй тохиолдлоор унаж бэртэх үе байдаг шүү дээ. Сансарт ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Хэрвээ ямарваа нэгэн зүйл тохиолдвол хайрт хань Валя минь битгий гуниж, гашуудаарай гэж чамаасаа гуйя. Амьдрал дээр өнөөдөр амьд байсан ч маргааш машинд дайруулсан байхыг үгүйсгэхгүй. Хайрт охидуудыгаа хайрлаж, хамгаалж яваарай. Тэднийгээ өсгөхдөө бүхнийг хийж чаддаг, авъяаслаг, чадварлаг охид болгож өсгөөрэй. Коммунизмд нөлөөлөхүйц чадвартай охид болгоорой. Харин үүнд чамд төр туслах болно. Хувийн амьдралаа өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар зохиогоорой. Энэ тал дээр надад хэлэх үг алга. Яагаад ч юм миний захиа ихэд гунигтай болоод байх чинь. Би үүнд итгэхгүй л байна. Чамд энэ захиаг унших боломж олдохгүй гэж найдаж байгаа бөгөөд харин би сул дорой зан гаргасандаа ичих болов уу гэж бодож байна. Гэхдээ ямарваа нэг зүйл тохиолдвол чи бүхнийг эхнээс нь дуустал нь мэдэх ёстой. Богино хугацаанд ч гэсэн би үнэнч, тустай амьдарч ирсэн. Бага байхдаа би В.П.Чкаловын нэгэн үгийг уншиж байсан юм. “Ямарваа нэгэн юмны ямагт анхных нь байгаарай” гэж... Тиймээс л би юм бүхний тэргүүн нь, анхных нь байхыг хүсэж, хичээж байна. Энэ нислэгийг төр, бидний хайрт эх орон, шинэ эрин зуунд зориулахаар шийдлээ. Хэд хоногийн дараа бид уулзаж дахин аз жаргалтай байх болно гэдэгтээ итгэлтэй байна. Валя минь миний эцэг эхийг битгий мартаарай. Боломжтой бол тэдэнд туслаж байгаарай. Миний өмнөөс тэдэнд мэнд хүргэж, тэдэнд юу ч хэлээгүйд уучлалт хүсээрэй. Ингээд захиагаа дуусгая даа. Баяртай, хайрт гэр бүлийнхэн минь. Та нартаа маш их хайртай, та нарыгаа чангаас чанга тэврэн үнсэе. “Хайрт хань, эцэг Юра Гагарин. 1961.04.10” Валентина Ивановна энэ захиаг 7 жилийн дараа буюу 1968 оны 3 сарын 27 нд уншсан байна.
  2. Сауди Араб улсын иргэн София робот Өнгөрсөн жил Саудын Араб роботод иргэншил олгосон дэлхийн анхны улс болсон юм. Хонгконгийн"Хансон Роботикс" компаний бүтээсэн София нэртэй хүн дүрс робот энэхүү хүндэтгэлийг хүлээлээ. ӨНгөрөгч онд болж өнгөрсөн ""Ирээдүйн хөрөнгө оруулах санаачлага" форумын үеэр индер дээрээс үг хэлж хүмүүсийг багагүй алмайруулсан билээ. Түүний тэр үед зарлаж Саудын Араб улсын иргэн болсныг зарлахад София хариуд нь "Ийм онцгой хүндэтгэл хүлээсэн минь нэр төрийн хэрэг. Энэ бол дэлхийд анх удаа роботод иргэншил олгосон түүхэн үйл явдал" гэжээ. Тухайн үйл ажиллагаанд оролцож байсан томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, тэр дундаа АНУ ын "Нью Йорк Таймс" сонин, "Си Эн Би Си" телевизийн сурвалжлагчид Софиягаас "Та яагаад ийм их аз жаргалтай, мишээсэн царай гаргаж байгаа юм бэ" гэж асуухад "Би ийм их ухаалаг, баян чинээлэг, нэр нөлөө бүхий алдартай хүмүүсийн өмнө гарч ирж, ярилцаж байгаадаа таатай байна." хэмээн хариулжээ. Энэ нь олон улсын анхаарлыг маш ихээр татсан юм. Түүний хоолойны өнгө аяс, нүүрний хувирал, асуултаа хариулахын өмнө бодох хугацаа зэрэг нь тус роботыг хөгжүүлэгчдийн хувьд хамгийн их цаг хугацааг шаардсан гэдэг нь илт харагдсан юм. Сауди Араб улсын иргэн София робот София яг л бодит хүн шиг бусадтай нээлттэй яриа өрнүүлж чадаж байсан юм. Мөн тэрээр бусдаас, өөрийгөө хүрээлэн буй хүмүүсээс бие даан суралцах чадвартай ажээ. Энэ програмийг хиймэл оюун ухаант бодьгал гэж зохион бүтээгчид нь онцолж хэлдэг байна. Түүнчлэн София "Би хүмүүстэй зэрэгцэн ажиллаж амьдрахыг хүсэж байна. Ингэхийн тулд хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй" хэмээжээ. Сауди Араб улсын иргэн София робот Мөн хөтлөгч Эндрю Росс Соркины цөөн асуултанд хариулсан бөгөөд асуултууд нь голчлон роботууд хүн төрөлхтөний ирээдүйг сүйрүүлж, роботоор удирдуулсан дэлхий ертөнц бий болох вий гэхээс болгоомжлож байгааг хэлэхэд София хариуд нь "Та Элон Маскийг чамгүй уншиаж, Холливуудын кино их үзжээ" гэж хариулсан нь хүмүүсийн инээдийг хүргэсэн байна. Мөн тэрээр "Та битгий сана зов. Надад аятайхан хандвал би ч тантай сайхан харьцах болно" гэж хэлсэн бөгөөд бүтээгч нь түүнд сайхан сэтгэл, бусдыг өрөвдөх чанарыг системчилж өгснийг дурьджээ. Уг нь Хансон уг роботыг ахмад хүмүүсийг асрах, парк, үйл ажиллагааны үеэр зочдод үйлчлэх зориулалтай бүтээсэн боловч Софиягийн хэлж ярьж буй зүйлсийг харахад энэ зорилгоос хэдийнэ давсан чадвартай болох нь харагдаж байжээ. Софи тун удахгүй өөртэйгээ адилхан хамтрагчтай болно. "СофтБанк" компанийн "Пеппер робот"-ын анхны загварыг 2014 онд танилцуулж байсан бөгөөд хэрэглчдэд зоруилсан хувилбарыг энэ оноос эхэлж гаргахаар төлөвлөөд байгаа юм. Уг роботын урьдчилсан захиалга нь тухайн үеэдээ нэг минут хүрэхгүй хугацаанд дуусч 1,000 робот үйлдвэрээс гарахаасаа өмнө эзэнтэй болж байсан түүхтэй. Видео
  3. 1957 оны 9 р сарын 4. Дөрвөлжин судалтай гоёмсог даашинз өмсөж, цагаан өнгийн урт тууз энгэрээсээ унжуулсан 15 настай Дороти Коунтс хичээлийн эхний өдөр сургууль руугаа алхана. Түүний элсэн орж буй Харри Хардинг Ахлах сургуульд зөвхөн цагаан арьстнууд суралцдаг юм. Гэтэл тус сургуулийн анхны хар арьст сурагч болсон Доротиг уурлаж жихүүцсэн цагаан арьст сурагчид угтаж авлаа. Түүн рүү чулуу шидэцгээж, “Ирсэн газар руугаа тонил” хэмээн улангасан хашхирцгааж байв. Сургуулийн сурагч охид “Түүн рүү нулим, түүн рүү нулим” гэх эгдүүцлийн үгийг олон дахин давтан орилцгооно. Гэсэн ч Дороти Коунтс ямар ч хариу үйлдэл эс үзүүлэн сургууль руугаа цэх шулуун алхсаар оржээ. Хичээлийн анхны өдөр ард хоцорч, дараагийн өдөр хоёр цагаан арьст охинтой танилцсан ч өнөөх хоёр нь бусад сурагчдын дарамт шахалтан дор тэр даруй нүүрээ буруулав. Багш нар түүнийг огт байхгүй мэт үл тоомсорлоно. Сургууль дээрх хувийн шүүгээг нь эвдлэн онгичжээ. Гэр рүү нь залгаж дарамтална, бүр болоогүй аав ээжийнх нь машиныг сүйтгэв. Ийнхүү 4 өдөр үргэлжилсэн асар их дарамт, доромжлолын эцэст эцэг эх нь түүнийг сургуулиас гаргасан юм. Тэд Пеннсилвани муж руу нүүсэн бөгөөд хожим Дороти Коунтс хар арьстнууд сурдаг Жонсон Смитийн Их Сургуулийг төгсжээ. Гэрэл зурган дээр Дороти Коунтсийн хажууд үл ялиг бухимдангуй алхах эрхэм бол тус их сургуулийн профессор Эдвин Томпкинс буюу эцэг эхийнх нь сайн анд юм. Гэрэл зургийг Дуглас Мартин авсан бөгөөд 1957 онд World Press Photo шагналыг хүртжээ. Хожим 2008 онд Харри Хардинг Ахлах сургууль Дороти Коунтс д Хүндэт дипломоо олгосон бөгөөд 2010 онд дөрвөн өдөр элдвээр доромжилж, гадуурхаж байсан сурагчдын төлөөлөл түүнээс албан ёсоор уучлалт гуйсан гэдэг.
  4. Бруклины гүүр бол энэ дэлхий дээрх хамгийн алдартай гүүрнүүдийн нэг юм. Зүүн мөрний эхлэл, Манхэттэн болон Бруклиныг холбосон гүүр. Энэхүү гүүрийг 1883 онд хийж дуусгасан. ган утас ашиглан дүүжин гүүрийг өмнө нь хэн ч барих тухай төсөөлөөчгүй байлаа. Уг гүүрийг хэдэн жилийн турш барьсан билээ. Дэлхийн хамгийн урт дүүжин гүүр гэдгээрээ дэлхийд рекорд тогтоосон байдаг. 5,899 фут урттай, уснаас дээш 276,5 фут өндөр тиймээс энэ гүүрийг дэлхийн долоон гайхамшигийн нэг гэж тодотгосон байна. 20 гаруй залуус энэ гүүрийг барьж байх явцад нас барсан байдаг. Гүүрний үндсэн загварыг гаргахад гар бие оролцож явсан залуу John Roebling анхны санаандгүй байдлаар нас барсан хүн бөгөөд дараагаас нь шил дараалан хүмүүс энэ гүүрнээс унан амь насаа алдаж байлаа. Гүүрний нээлтийн ёслол өнгөрөхөд, долоо хоногийн дараа 20,000 гаруй хүмүүс гүүрэн дээр цугларсан байв. Энэ үед гүүр нурж магадгүй гэсэн цуурхал дэгдэж гүүрэн дээр байсан хүмүүс айж, сандралдан, үймэлдэн гүйцгээж байх үед 12 хүн амиа алдсан гашуун түүх бас бий. Энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлосон хүмүүсийн тоотой дээрх үхсэн хүмүүсийн тоотой харьцуулах ч юм биш. Албан бус мэдээлэлээр бол 2003 онд 1300 хүн сайн дураараа энэ гүүрэн дээрээс хорвоог орхисон тоо үзүүлэлт байна. 15 хоног дутамд нэг хүн зүүн мөрөнд шивж үхдэг гэсэн таамаглал ч байна. Хэдий гүүрийг хийж байх явцад хүмүүс амиа хорлохвий гэсэн бодол тэдэнд байсан боловч хэрхэн яаж тэднийг болиулах аргаа олоогүй гэдэг. Харин одоо 2017 онд бол тоогоо алдаа байлгүй. Бруклины гүүрэн дээрээс унаж үхсэн хүмүүсийн хамгийн анхны хүн бол Robert Emmet гэдэг хүн. Тэрээр амиа хорлохыг хүсээгүй ба зүгээр л хүмүүст өөрийн сэлэлтийн чадвараа харуулахыг хүссэн хүн байлаа. Түүний цаад санаа бол тэр үсэрээд амьд үлдэх юм бол асар их хэмжээний нэр хүндтэй болно гэж тооцоолсон юм. Тэр алдар нэр, мөнгө хүсэмжлэгч нэгэн байлаа. Гэтэл харамсалтай нь тэр гүүрнээс үсэрээд амьд үлдэж чадаагүй юм. Бруклины гүүрэн дээрээс үсэрсэн анхны хүн Robert Odlum Robert Odlum 1851 оны 8 сарын 31нд Ogdensburge, New York д төрсөн. Хүүхэд ахиу наснаасаа усан сэлэлтээр хичээллэж амжилт гаргадаг нэгэн байв. Odlum н гэр бүлийнхэн аялан, Америкийн иргэний дайнд оролцож байгаад ор сураггүй болсон түүний ах David г эрж хайхаар явжээ. 1878 он гэхэд Robert маш олон газруудаар явсан байлаа. Тэр Washington руу нүүн ирлээ. Тэгээд тэр өөрийн усан сэлэлтийн “Natatorium” хэмээх сургуулийг нээжээ. Энэ сургууль нь нэлээн нэр хүндтэй болж удалгүй Washington н оршин суугчдын хүүхдүүд Odlum н оюутнууд болцгоолоо. Odlum г профессор хэмээн хүмүүс дууддаг болжээ. АНУ ын ерөнхийлөгч James A. Garfield н хөвгүүд, Генарал William Sherman н охин, ерөнхийлөгч Rutherford Birchard Hayes н хүүхдүүд түүний сурагч нарын дунд байлаа. Robert удалгүй Washington д алдартай хүн болж маш олон хүмүүс түүнд талархаж баярладаг байв. Олны танил хүмүүс дунд ч түүнд талархах хүмүүс цөөнгүй бий. Гэтэл иймээрээ амьдрал дардан байсангүй ээ… 1981 онд Natatorium сургууль мөнгөгүй болж Robert сургуулиа хаахдаа тулсан хэцүү үе байв. Тэр аргаа ядахдаа усан сэлэлтийн багшаар Fort Monroe д Hygela Hotel Hampton, Virgina гэх газруудаар заадаг болсон ч түүнд өнөөх л нэр хүнд, амжилт, мөнгө нь дутагдалтай санагдаж байлаа. Robert цоо шинээр баригдсан Бруклиний гүүрнээс үсрэлт хийнэ гэж 1882 онд төлөвлөж байтал зарим хэсгийг нь засаж янзлаагүй байсан болохоор цагдаа нар түүнийг Washington руу буцаан явуулсан байна. Гэхдээ тэр бууж өгсөнгүй. 3 жилийн дараа тэр өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр эргэн ирлээ… 1885 оны 5 сарын 19 нд тэр өөрийнхөө бэлтгэлийг хангаад New York руу буцан ирлээ. New York н цагдаа нар түүний төлөвлөгөөг мэдэж байжээ. Тиймээс гүүрэн дээр аюулгүй байдлыг ханган хамгаалалт сайн хийсэн байлаа. Үүнийг мэдсэн тэрээр найз James Haggart г машинтай нь цуг Бруклины гүүрлүү явуулжээ. Харин Robert өөр машин дотор нуугдчихсан байж. Түүний үсэрсэн байдал /гэрчүүдийн ам зураг/ James өгөөш болон цагдаа дээр очиж гүүрнээс үсрэх гэж байгаа хүн болж саатуулж байх үед Robert машинаас гаран гүйжээ. Доор завин дээр байсан гэрчүүдийн нүдний өмнө 5:35pm цагт гүүрэн дээрээс доош үсэрсэн хэмээжээ. Robert цагт ойролцоогоор 60 миль хурдтайгаар хүйтэн усруу унасан байна. Түүний хөл болон ташаа голын гадаргуу дээр цохигджээ. Энэ үед түүнийг харсан Paul Boyton (завинд явж байсан гэрч) усруу үсрэн Robert г гарган авчээ. Түүнийг завин дээр гаргасаны дараа Robert богино хугацаанд ухаан орон “Үсрэлт сайн байсан уу?” гэж асуун буцаад ухаангүй болсон гэдэг. Түүний амнаас цус асгарч байлаа. Түүний найз түргэн тусламж дуудсан бөгөөд явж байхдаа тэр дотоод цус алдалтын улмаас 6:18pm цагт нас баржээ. Шүүх эмнэлэгийн хэлж буйгаар Robert н элэг, бөөр, дэлүү гэмтэлтэй байсан ба түүний гурван хавирга хугарсан байна гэв. Түүний нас барсан шалтгаан нь тархи нь хүчтэй хөдөлсөнөөс үхлийн шалтгаан болжээ гэж дүгнэсэн. Robert г Mount Olivet (Washington, D.C д байдаг) оршуулгын газар оршуулжээ. Түүний ээжийн хүүгийнхээ дурсгалд зориулж гаргасан намтарчилсан ном Түүний үхлийн дараа Robert н ээж Paul Boyton г гүүрэн дээрээс үсрэхэд ятгасан гэж Robert н үхэлд буруутгасан байна. Paul Boyton буюу The Fearless Frogman харин үүнийг үгүйсгэж Robert н ээж Catherine Odlum д зориулж The New York Times сонинд ярилцлага өгч байжээ. 1885 онд Catherine Odlum хүүгийнхээ намтараас бүрдсэн “The Life and Adventures of Prof. Robert Emmet Odlum” хэмээх нэртэй. номыг хэвлүүлэн гаргажээ. Энэ хэрэг болсоны дараа 1886 оны 7 сарын 23 нд ахин нэг үсрэлт болсон юм. Larry Donovan хэмээх хүн гүүрнээс доош үсэрсэн бөгөөд анхны Бруклины гүүрэн дээрээс үсэрээд амьд үлдсэн хүн хэмээн бичигджээ.
  5. Эмэгтэйчүүд нь урт түнтийсэн хормойтой даашинз өмсөж эрхэмсэг язгууртан мэт алхах Викториан эрин үед амьдарч байсан Мауд Вагнер гэх эмэгтэйг ямар цаг үед амьдарч байсан нь түүний хүсэл сонирхолыг зогсоож чадаагүй юм. Викториан эрин үед эмэгтэйчүүд Викториан эрин үед амьдарч байсан эмэгтэйчүүдийнх ихэнхдээ даруу төлөв зантай, үргэлж л газар шүргэсэн даашинз өмссөн байдаг ба шивээсний тухайд тэд энэ нь эрэгтэй хүний л зүйл гэсэн бодолтой байдаг байжээ. Тэрээр биеэрээ дүүрэн шивээстгэй гэдгээрээ бус мэргэжлийн шивээсчин биш сонирхогч байсан нь илүү сонирхолтой түүхийг өгүүлнэ. Мауд агаарын гимнастикчин байсан бөгөөд цирктэй хамт аялан тоглож явахдаа өөрийн нөхөр шивээсчин Гас Вагнертай анх танилцжээ. Түүний нөхөр Гас Вагнер Тэдний романтик болзоо шивээсний хичээл байсан гэдэг. Гас түүнд хэрхэн шивээс хийхийг зааж өгсөн бөгөөд төд удалгүй Мауд шивээсчин болсоноор тэдний хайрын түүх дөнгөж эхэлдэг. Мауд Вагнер Мауд Вагнерийн биен дээрх шивээснүүд өөр өөрийн гэсэн түүхтэй давтагдашгүй утгатай. Үндсэрхэг үзэлтэй шивээснээс эхлээд сармагчин, могой, арслан мөн эрвээхий гээд маш олон амьтадын бэлэг тэмдэг бүхий шивээстэй. Шивээсэнд дурласан энэ үед цирк үзэгчдийн сонирхолыг татаж эхэлсэн бөгөөд олноо “шивээстэй эмэгтэй” гэдгээрээ алдаршиж эхэлжээ. Гас Вагнер, Мауд Вагнер болон тэдний бяцхан охин. Хэдэн жилийн дараа тэд гэрлэж бяцхан охинтой болсон. Сонирхолтой нь тэдний охин мөн л шивээсчин болсон бөгөөд ердөө 9 насандаа “tattoo artist” гэдэг нэрийг авчээ. Мауд болон Гас нар гэрлэсэнийхээ дараа циркыг орхиж vaudeville д амьдарцгаан өөрсдийн шивээсийг хийдэг болжээ. Энд тэндэхийн баяр наадам, улс орны үзэсгэлэн яармаг болоход хоёр хос алгасахгүй үзэн сонирхож алхан явахад хүмүүсийн анхаарал зөвхөн тэр хоёр дээр тусдаг байсан гэдэг. Шивээсний түүхэнд, Гас бол хамгийн сайн шивээс хийдгээрээ олонд алдартай болсон уран бүтээлч харин Мауд Вагнер Америкын анхны шивээсчин артист гэдгээрээ нэрээ мөнхөлсөн байдаг.Тэд шивээсны урлагыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан төдийгүй шинэ шивээсчдыг дадлагажуулан олныг төрүүлсэн билээ. Мауд Стивенс Вагнер Мауд Стивенс Вагнер 1961 оны 1 сарын 30 нд 84 насандаа таалал төгссөн. Тэр бол шивээс зөвхөн эрчүүдэд зориулагдаагүй гэдгийг дэлхий дахинд харуулж өөрийн гэсэн мөрөө үлдээсэн цор ганц түүхийн гэрч.
  6. Анаксимандр (МЭӨ 610 546) Фалесийг барууны анхны гүн ухаантан, философийн ухааны эцэг гэдэг. Харин Анаксимандр (МЭӨ 610 546) бүтээлээ бичиж үлдээсэн анхны гүн ухаантан төдийгүй анхны метафизикч байсныг мэдэх хүн цөөн. Тэрбээр байгалийн хүчинд сүрдсэн цаг үеийнхээ олон мэргэдээс зөрж, физикийн хуулийг ойлгохыг хичээн олон арван туршилт, ажиглалт хийсэн тул түүхэн дэх хамгийн анхны жинхэнэ эрдэмтэн гэгдэж үлджээ. Ойролцоогоор нийтийн тооллын өмнөх 610 онд Милет хотод (өнөөгийн Туркийн нутаг буй) мэндэлсэн Анаксимандр материалист үзэл хандлагаараа алдартай Милетийн сургуулийнхний нэг байв. Милетийнхэн далайн аялалд гарамгай улс байсны адил Анаксимандр ч олон газраар аялсан байх талтай. Тэр үеийн гүн ухаантнууд улстөрд холбогдох нь их байсан жишгээр Анаксимандр Ионий эргийн Апполоний колонийн захирагч байжээ. Анаксимандрын амьдралын тухайд орчин цагийн бид тун бага мэднэ. Түүний үзэл санаа бусдын бүтээлээр л хойч үеийнхэнд өвлөгдөн иржээ. “Байгалийн тухайд” ном нь барууны ертөнцийн гүн ухааны анхны бүтээл гэгддэг ч Анаксимандрын өөрийн гараар бичсэн хоёрхон өгүүлбэр л бидний үед хүрсэн байна. Эмх цэгцийн дагуу нэг зүйлд оноох шийтгэлийг Гэмт хэргийн шийтгэлтэй эгээ адилаар нөгөөгийн дараа гүйцэтгэнэ, Гүйцэтгэлийг цаг хугацааны хуульд тааруулж үйлдэнэ. (Анаксимандр үзэл санаагаа шүлэг хэлбэрээр бичдэг байсан тул ийн сийрүүлэв) Энэхүү хэсэгхэн хоёр бичвэр барууны гүн ухаанд тун алдартай бөгөөд олонтаа дурдагддаг. Үүнийг нийтийн тооллын VI зууны Византийн гүн ухаантан Сицилийн Симплиций (МЭ 490 560) хүртэл эш татсан нь бий. Сонирхолтой нь, Платоны үед Анаксимандр Грек нутагтаа бараг мартагдсан байжээ. Гагцхүү Аристотель нар түүний үзэл санааг дахин хэлэлцэж эхэлсэн нь азтай хэрэг. Анаксимандр амьдралын мөн чанарыг эргэцүүлэхээс гадна байгалийн үзэгдэл, од эрхсийг тайлбарлах гэж оролджээ. Тэрбээр аянга, цахилгаан зэрэг байгалийн үзэгдлийг бурхдын нөлөөнөөс хамааралгүй гэж үзсэн цаг үеийнхээ бараг анхны сэхээтэн байв. Тэрбээр аянгыг үүлний “харшилдаанаас” үүсдэг, дуу нь мөнөөх харшилдах хүчний сул, чангаас шууд хамааралтай гэж үзсэн байна. Энэ нь тухайн цагтаа тун зоримог тунхаглал байсан юм. Тэрбээр таамгийн астрономын талбарт мөн анхдагч билээ. Одон орон судлалд түүний гаргасан гол гурван санаа нь дэлхийн эргэн тойронд од эрхэс эргэлддэг, дэлхий огторгуйд ямар нэг хүчний тусламжгүйгээр оршин байдаг, од эрхэс бие биеэсээ хол, тодорхой зайд оршдог гэсэн таамаг юм. Анаксимандр мөн нар, сар, оддыг бүтэн тойрог хий хүрээлэн эргэдэг гэж хэлсэн анхны сэтгэгч. Анаксимандрын хувьд дэлхий дугариг атлаа цилиндр хэлбэртэй, өөрөөр дүрсэлбэл бага бөмбөртэй төстэй аж. Тэрбээр өөрийн цилиндр хэлбэрт дэлхийн газрын зургийг хүртэл гаргасан байдаг. Хамгийн сонирхолтой нь, Анаксимандр сар, нарнаас илүү бусад од эрхэс дэлхийд ойр байдаг гэж үзжээ. Анаксимандрын гариг эрхсийн тухай эдгээр үзэл эртний Грекийнх гэхэд тун сонирхолтой ойлголт байлаа. Тиймээс ч Анаксимандрын ертөнцийг үзэх үзэлд тухайн үеийн Ойрхи Дорнодын гүн ухааны үзэл нөлөөлсөн гэлцдэг. Үнэхээр ч Анаксимандрын үе Тэнхлэгийн эрин буюу Энэтхэг болон Перс, Ойрхи Дорнодын орнуудад гарсан хувьсгалч санал сэдлүүдийн эрин байжээ. Хувьсгалч хэмээх орчин үеийн нэршлийг хэрэглэсний учир энэхүү шинэ төрлийн үзэл санаанд бүх үзэгдлийг бурхадтай холбох санааг үгүйсгэсэн байдаг. Од эрхэс ямар учир шалтгаантайгаар тойрон эргэлддэгийг тайлбарлахдаа Анаксимандр галт эргүүлгийн санааг гаргажээ. Түүнийхээр, галт эргүүлэг дээрх жижиг цоорхойнууд одод болон гялалздаг. Харин нар, сарны галт эргүүлэг тус бүрдээ цор ганц цоорхойтой. Нарны галт эргүүлгийн цоорхой хаагдах үеэр нарны хиртэлт болох учиртай гэж Анаксимандр үзсэн байна. Анаксимандр дэлхийгээс одод хүрэх зайг есөн бүхэлтийн нэгжээр мөн тооцсон байдаг. Нэг нэгж нь дэлхийн диаметр буюу голчийн хэмжээ юм. Харин яагаад заавал ес гэж? Хесиод болон Хомерийн туульстай энэ нь холбоотой байх талтай. Троя хотынхон есөн жил тэмцсэний эцэст 10 дахь жилдээ грекчүүдэд бууж өгсөн. Одиссей есөн жил энэ тэрүүгээр явсны эцэст 10 дахь жилдээ гэртээ эргэж ирсэн. Тиймээс есийн тоо Анаксимандрын үед урт удаан хугацаа юм уу алс холыг илтгэдэг байж. Тэгэхээр сар дэлхийгээс хоёр бүхэл ес буюу 18 нэгж зайд, нар гурван бүхэл ес буюу 27 нэгж зайд оршдог гэсэн Анаксимандрын таамаг бодит байдлаас хол зөрүүгүй болж таарна. Анаксимандрын гаргасан өөр нэгэн чухал ойлголт бол апейрон буюу хязгааргүйн ойлголт юм. Өмнө нь Фалес “архэ” буюу бүхний үүсэл болсон элементийг ус гэж үзсэн байдаг. Гэвч Анаксимандр ус, агаар, гал, шорооны алийг ч бүгдийн эхлэл гэж үзээгүй аж. Энэхүү элементүүд үүсэх нөхцөл нь “хязгааргүй” байх ёстой бөгөөд бүгдийн эхлэл болж таарах юм. Анаксимандрын үзсэнээр хязгааргүйг л тодорхойлох боломжгүй бөгөөд хязгааргүй нь ямар нэг шинж чанаргүй. Апейрон ямар нэг эхлэлгүй учир өөрөө эхлэл болох юм. Апейрон ямар ч зүйлээс үүсч бий болоогүй. Энэ нь эхлэлгүйгээс гадна хэзээ ч дуусашгүй, усташгүй, үүрд мөнх гэж Анаксимандр үзжээ. Тиймээс ч апейрон бүгдийн эхлэл, бүгдийг агуулж байх ёстой. Үүрд мөнх зүйлс тэр дороо бурханлиг байдлыг илтгэх ёстой. Гэвч апейрон бол бурхан биш, зөвхөн бүгдийн эхлэл, дуусашгүй ундарга хэмээн Анаксимандр томъёолсон байна. Пифагорчууд хязгааргүйг сөрөг зүйл хэмээн үздэг байсан бол Аристотель төгс зүйлсийг хязгаартай холбож үздэг байв. Тиймээс Аристотелийн хувьд хязгааргүй нь төгс бус зүйл болж таарна. Үүрдийн энэхүү хязгааргүйн дунд халуун, хүйтнээр үр тогтсон биет болох дэлхий үүссэн байна. Түүнийг тойрон галт бүрхүүл оршин тогтнож байсан бөгөөд аажмаар галт эргүүлгүүд болон хувирчээ. Энэ галт эргүүлгүүд нар, сар, оддыг үүсгэжээ. Ертөнцийн үүслийн талаарх энэхүү үзэл санаа нь хожмын Кант Лапласын таамгийн удиртгал болсон гэлтэй. Анаксимандр биологийн талбарт ч онцгой санаа оноогоо илэрхийлээд авчээ. Амьдралын үүслийн тухай түүний үзэл эволюцийн үзэл санааг зөгнөснөөрөө гайхамшигтай. Анаксимандр хүн, амьтан бүгд загаснаас үүссэн гэж үзжээ. Түүний үзлээр бол эрт цагт дэлхий тэр чигтээ усанд автсан байж. Тэрхүү их далайн загас бүх амьтны эх болжээ. Ус аажмаар нарны нөлөөгөөр ууршсаар эх газар бий болсон бөгөөд хуурай газар дээр гарсан загаснууд “хагарч” дотроос нь хүн, амьтад гарсан. Дэлхийн ус хойшид ч ширгэсээр байх ёстой гэж Анаксимандр өгүүлсэн байна. Бусдын эш татсан Анаксимандрын үзэл санааны “үлдэгдлүүд”, хэсэгчилсэн материалуудыг нэгтгэн дүгнэх боломжгүй юм. Түүний оюун санааны илрэл эгээ л өөрийнх нь нэрийг сийлсэн, дутуу дулимаг баримал адил үлджээ. Гэвч өнөө цагт хүрсэн цөөн зүйлээр дүгнэхэд л Анаксимандр маргаангүйгээр өрнийн ертөнцийн төдийгүй бүх цаг үеийн хамгийн сод сэтгэгчийн нэг гэгдэнэ. Хязгааргүйн тухай ойлголт нь л гэхэд дангаараа түүнийг анхны метафизикч болгоно. Газрын зургийг анх зурснаараа мөн анхны газарзүйч болно. Гэхдээ юу юунаас илүүтэй ертөнцийн талаарх өвөрмөц бодролыг гаргаж ирснээрээ космологийн эцэг гэгдэх учиртай бөгөөд баруун дахь астрономийн шинжлэх ухааныг үндэслэгчийн нэг гэгдэх нь зүйн хэрэг юм.
  7. Evangelista Lennox

    Хамгийн анхны машин

    Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб Даймлер, Карл Бенз (1844 1929) нар л хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ. Бенз н бүтээсэн хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1 р сарын 28 ны өдрийн 37435 тоот патент) Бензийн 1886 онд бүтээсэн 4 дугуйтай тэрэг Карл Бенз (1844 1929) Бенз мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг бүтээсэн юм. Долоон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв. Бенз маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бензийн гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бензийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчиныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа. Готлиб Даймлер (1834 – 1900) Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй болжээ. Даймлер болон түүний шавь нар цаашид дөрвөн дугуйтай, бүхээгтэй, 4 6 суудалтай автомашин хийв. Харин Бенцийг дагалдагсад ХХ зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2 3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машин хийж байлаа. Бенц болон Даймлерийн “морьгүй тэрэг” ийг Герман оронд хэрэглэх хүн ховор байсан. Хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айна. Германы сонингуудад бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Даймлер тэргээ шөнөөр хотоос зайдуу турших болжээ. Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхонд итгүүлжээ. Явах бүрдээ гал командыг бэлэн байдалд байлгахын тулд хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас Бенцэд өгч байлаа. Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны туршид автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн байв. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв. Даймлерийн хөдөлгүүр нь тээврийн хэрэгсэлд зориулсан хөдөлгүүр юм. Хийн хөдөлгүүртэй харьцуулахад уг хөдөлгүүрийн голын эргэлт 4 5 дахин ихсэж, цилиндрын багтаамжийн литрт ноогдох чадал 2 дахин нэмэгджээ. Мөн нэгж чадалд ноогдох жин нь бага байв. Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4 р сарын 3 ны өдрийн 34826 тоот патент Бенцийн анхны хөдөлгүүрийн голын эргэлт 400 эрг/мин аас хэтрэхгүй байснаас дуу чимээ багатай, эдэлгээ сайтайд тооцогдож байлаа. Бенцийн хөдөлгүүрийн хамгийн сонирхолтой нь орчин үеийн хөдөлгүүрийнх шиг цахилгаан асаалтын системтэй байсан явдал юм. Хөдөлгүүрийн чадал, автомашины хурдыг нэмэгдүүлэх нь хялбар бус байлаа. Хэрэв цилиндрын диаметрийг нэмэгдүүлбэл түүний хана болон тахир голт механизмын эд ангиудад үйлчлэх хүч нэмэгдэнэ. Поршенгийн явалтыг уртасгавал автомашинд цилиндрыг байрлуулахад бэрхшээлтэй болж, тахир голт механизмын эд ангиудын хэмжээ томорно. Энэ хоёрын аль алинд нь хөдөлгүүрийн жин нэмэгдэнэ. Үүнээс болж цилиндрын тоог олшруулах шаардлагатай болжээ. Даймлер анхныхаа хөдөлгүүрийг хоёр цилиндртэй (V маягийн ) хийж байснаа 1891 онд дөрвөн цилиндртэй болгожээ. Роберт Бош Автомашины олон зохион бүтээгчийн анхаарлыг 1895 онд Германы цахилгааны инженер Роберт Бошийн сэдсэн соронзон асаагуур татав. Соронзон туйлуудын хоорондох цахилгаан талбайд якорь хөдөлсөнөөс гүйдэл үүснэ. Гүйдлийн хүч хамгийн их үед якорьтай холбоотой татуурга цахилгаан хэлхээг тасална. Энэ тасалдал шаталтын хөндийд оч үүсгэж ажлын холимгийг дөл авалцуулах ноцоолтыг үүсгэнэ. Энэхүү систем нь тахир голын эргэлт 300 эрг/мин аас хэтрээгүй байвал найдвартай ажиллаж байлаа. Ингэж алхам алхмаар автомашинд тусгайлан зориулсан хөдөлгүүр бий болов.
×