Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Search the Community

Showing results for tags 'аймшигт'.



More search options

  • Search By Tags

    Сэдвийнхээ түлхүүр үгсийг оруулсанаар таны сэдвийг хүмүүс хайж олно.
  • Search By Author

Content Type


Categories

  • БОЛСОН ЯВДАЛ
  • СОНИН ХАЧИН
  • ВИДЕО
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ТҮҮХ, ДОМОГ
  • ЗУРАГ
  • ШИНЖЛЭХ УХААН
  • ӨГҮҮЛЛЭГ
  • ПАРАНОРМАЛ
  • СҮНС, ХИЙ ҮЗЭГДЭЛ
  • ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦУУД
  • ТОП 10
  • ХАРЬ ГАРАГ
  • КОМИК
  • ТУРШААД ҮЗ

Forums

  • Сайт хөгжүүлэлт
    • Хориотой Сайт V3
  • The Lounge
    • ГИШҮҮДИЙН БУЛАН
    • АСУУЛТ ХАРИУЛТ
    • АЙДАС БА АЙМШИГ
  • The Entertainment Lounge
    • MUSIC NEWS
    • TV SHOW
    • MOVIE ZONE
    • ВИДЕО ТОГЛООМ
  • The Love Lounge
    • ХАЙРЫН ХОТ
  • SUPPORT
    • Сайтын дүрэм
    • Санал хүсэлт
    • Архив

Find results in...

Find results that contain...


Date Created

  • Start

    End


Last Updated

  • Start

    End


Filter by number of...

Joined

  • Start

    End


Group


Found 6 results

  1. Хүүхэд өөрөө гэнэн цайлган болоод ч тэр юм уу бодсон санасан зүйлээ шууд илэрхийлэн хэлдэг билээ. Заримдаа аав ээжүүдийгээ айлгах зүйлийг ч бас хэлдэг байна. Хүүхдүүд янз бүрийн аймшигтай зүйлсийн тухай эцэг эхдээ хэлж айлгасан жинхэнэ түүхүүдийг та нарт сонирхуулж байна. Манай хүү гурван нас хүрсэнээсээ хойш үргэлж л аав ээжийнх нь унтлагын өрөөнд байдаг "аймшгийн хүн"-ий тухай ярьдаг болсон. Би нэг удаа хүүгээсээ тэрийг ямархуу харагддаг тухай асуухад тэр надруу харсанаа "Тэрэнд нүүр байхгүй" гэж надад хариулахад би үнэхээр цочирдсон шүү. Ойр дотны ганц хүн болох миний хамгийн сайн найз Лиза өнгөрөхөд би хөл хүндтэй бас охинтойгоо амьдардаг байлаа. Охин маань тэр үед гурван настай байсан юм. Нэг удаа би охиныгоо ганцаараа инээхийг нь сонсоод "Юу хараад инээгээд байгаа юм бэ?" гэж асуутал тэр "Лиза эгч инээдтэй царай гаргаад надтай тоглож байна" гэж хэлсэн. Нэгэн шөнө манай хүү нөхөр бид хоёрын орон дээр цуг унтъя гэж уйлаад ороод ирлээ. Тэр үед хүү маань жоохон байсан болохоор би түүнээс "Юу болсон бэ?" гэж асуухад тэр надад "Толгойндоо том цустай нүхтэй бүдүүн эрэгтэй хүн миний өрөөний хаалгийг онгойлгох гээд байна гэж хэлсэн. Манай охин нэг удаа миний гуужсан арьсаа хуулж байхыг хараад надаас "Би таныг үхэхээр таны арьсыг шилэн саванд хийж байгаад дараа нь баг хийж өмсөөд таныг үргэлж санаж байж болох уу" гэж асууж билээ. Нэгэн өглөө гурван настай охин маань хар дарж зүүдлээд сэрэхээр нь би түүнээс "Зүгээрээ охин минь энэ чинь зүүд" гэж хэлэхэд тэр "Үгүй ээ тийм биш Попав Майк өнгөрсөн шөнөжингөө миний хөлийн хурууг чимхсэн" гэж хэлэхэд би үнэхээр гайхсан. Яагаад гэвэл Попав Майк гэдэг нь миний аав юм. Тэрээр найман жилийн өмнө нас барсан бөгөөд манай ах болон намайг жоохон байхад үргэлж сэрээхдээ энэ аргийг ашиглан сэрээдэг байсан юм. Миний охин нэг удаа надад "Ааваа, би танд маш их хайртай би таны толгойг огтлоод таны царайг харахыг хүссэн үедээ харж болохоор хаа явсан газраа авч явахыг хүсэж байна" гэж хэлж байсан үнэхээр аймаар шүү. Би хоёр настай хүүхдээ унтуулахаар хэвтүүлтэл тэр "Баяртай ааваа" гэж хэлсэн. Би "Үгүй ээ бид сайхан амраарай гэж хэлэх ёстой" гэхэд тэр над руу гунигтай харцаар хараад "Мэдэж байнаа. Гэхдээ энэ удаа БАЯРТАЙ гэж хэлмээр байна" гэсэн. Манай охин нэг удаа онгорхой шүүгээний өөдөөс эргэн тойрныг нь харж инээгээд байлаа. Би охиноосоо юу нь тийм инээдтэй байгааг асуухад "Тэр хүн" гэж хариулсан би гайхаад "Юун хүн?" гэхэд тэр шүүгээрүү заагаад "Тэр хүн хүзүүгээрээ могой оройсон" гэж хэлэхээр нь би эргээд хартал юу ч байгаагүй. Би үнэхээр их айсан яагаад гэвэл өмнө нь энэ байшинд хэн нэгэн нь өөрийгөө боомилж нас барсан байж магадгүй гэж бодсон. Нэг удаа би хүүгээ унтуулахаар оронд нь оруулаад сууж байтал хүү маань надад "Ааваа, орон доор мангасууд байгаа үгүйг шалгаад өгөөч" гэж асуулаа би орон доогуур нь хараад би түүнийг инээлгэх гэж өө тэр байна, өө бас тэр байна гэж тоглоод хэлтэл хүү маань над руу харсанаа "ааваа хэн нэгэн нь миний орон дээр байна" гэж шивнэн хэлсэн. Манай бага дүүгийн төсөөллийн найзыг Рожер гэдэг байлаа. Дүү маань Рожерийн тухай ярихдаа тэр бидэнтэй цуг амар тайван амьдардаг гэж байв. Төсөөллийн найз нь манай Кофений ширээн доор амьдардаг ба Рожер эхнэр болон найман хүүхдийн хамт байдаг гэж хэлж байв. Нэг өдөр манай дүү Рожер ахиж бидэнтэй цуг байхгүй гэж хэлэхээр нь "Яагаад" гэж асуутал тэр өөрийгөө буудчихсан бас өөрийнхөө бүх гэр бүлийн гишүүдийг гэж билээ. Жоохон хүүхдийн санаанд яаж тийм орсоныг би одоо болтол гайхдаг. Нэг шөнө би гурван настай охинтойгоо цуг унтлаа. Яагаад гэвэл нөхөр маань өнгөрсөн юм. Манай гэрт уй гашуу тохиолдсон болохоор их нам гүм байлаа гэтэл охин маань "Чи хаана байсан юм бэ би чамайг хүсэж байна. Би чамайг одоо иднэ дээ" гэж шивнэж байсан... Манай жоохон дүү үргэлж л сахиусан тэнгэрүүдтэй ярьж байгаа юм шиг залбирч өөр өөртэйгээ ярьдаг байлаа. Нэг өдөр дүү маань "Би түүнийг алж чадахгүй. Тэр чинь миний аав шдээ!" гэж хэлэхийг ээж маань сонссон юм. Манай хүүхэд дөрвөн настай байлаа. бид Титаник онгоцны тухай баримтат кино үзэж байтал дэлгэцэн дээр уурын зуухны өрөөний хэсэг гарав. зүүнээс баруунлуу дэлгэц нь шилжихэд хүү маань зурагтруу заагаад "Энэ буруу байна шдээ. Уурын зуух өөр газар байдаг. Би тэнд байсан" гэж хэлсэнээ жижигхэн уурын зуухны өрөөний жижиг зайг заагаад "Би хаана байгаа юм. Би одоо ч гэсэн усанд дургүй" гэж хэлж байсан. Таван настай охин маань нэг шөнө чанга орилж хар дарж зүүдэллээ. Би очоод "Ээж нь энд байна одоо зүгээрээ" гэж хэлэхэд тэр над руу хараад орилсон хэвээрээ "Ээж? таны ард байгаа хүн юун хүн юм бэ?" гэв. Манай хүү нэг удаа надруу хараад хоолойгоо өөрчлөөд тал засаж байгаа юм шигээр... "Битгий санаа зовоо ээж. Би таныг хэзээ ч алахгүй" гэж хэлсэн.
  2. Хүүхдүүд асрагч нартаа ярьсан аймшигтай яриануудаас сонирхуулж байна. Хэдэн жилийн өмнө би найзынхаа охиныг унтуулахаар оронд нь оруулж байсан юм. Тэр үед охин нь 3 настай байсан билүү дээ. Тэр унтахгүй гээд зөрүүдлээд л байлаа. Тэгснээ тэр надаас яагаад унтах ёстой вэ гэж асуухад нь би “Яагаад гэвэл орой болохоор бяцхан охид унтаж амрах ёстой байдаг байхгүй юу ” гэж хэлэхэд тэр өрөөний булан руу зааснаа “Харин тэр охин яах юм бэ” гэсэн. 2 жилийн өмнө 5 настай дүүтэйгээ хамт бага ангийнхаа монтажийг үзээд сууж байсан юм. Миний 2 дугаар ангидаа ангиараа авахуулсан зургийг дүү маань харж байснаа нэг хөвгүүн рүү зааснаа “Энэ яг Николас шиг юм байна!” гэхээр нь би Николас гэж хэн болохыг асуутал тэр “Миний шүүгээнд амьдардаг хүү” гэсэн. Би ч үхэхээ шахсан шүү. Залуу минь жоохон хүүхдүүд ч ер нь л юм мэддэг шүү. Миний үеэл дүү 4тэй ба тэр өөрийнхөө том төрсөн эгчийнхээ талаар байнга ярьдаг мөн түүнтэй ярьдаг. Энэ яагаад эвгүй вэ гэвэл тэр айлын ганц ба ээжийгээ анхны охиноо алдсан гэдгийг мэдсэн байх ямар ч аргагүй байсан юм. Би эгчийнхээ гэрт 2 давхрын ариун цэврийн өрөө орох гээд явж байхдаа шатан дээр үеэл дүү Эйприлтэйгээ таарлаа. Эйприл тэр үед дөнгөж 4тэй мөртлөө их цовоо сэргэлэн охин байсан. Тэр шатан дээр суучхаад сонин сонин царай гаргаж тоглоод их л завгүй хүн. Тэгэхээр нь би “Чи яг юу хийж байгаа юм бэ?” гэж асуутал тэр “Би тэр уяатай эгчийг дууриаж байна” гэлээ. Би эргэн тойрноо харахад бид хоёроос өөр хэн ч байхгүй байхаар нь “Эйприл тэр эмэгтэй хаана байна?” гэхэд тэр шатны нөгөө өнцөг рүү хуруугаараа заасан. Айсандаа би “Тэр эмэгтэй тэгвэл юу хийж байна?” гэж асуутал “Над руу сонин сонин царай гаргаж байна.” Би зүгээр л инээмсэглээд ариун цэврийн өрөө рүү дээшээ алхлаа. Гэхдээ Эйприлийн хэлсэн үг намайг цахилгаан мэт зогсоолоо. “Тэрний уяа нь хүзүүг нь ороосон байна.” Би цочирдож эргэж хараад Эйприлийг юу хэлснээ давтахыг хүсэхэд Эйприл шатны нөгөө өнцгийг ахин зааснаа “Тэр уяанаасаа дүүжлэгдсэн эгч дахиад л сонин сонин царай гаргаад байна.” Дараа нь би Эйприлийн царайг сайн ажтал тэрээр агаараар дутагдсан хоолойгоо боолгуулсан хүний царай гаргаж байсан байлаа. Би Жэйкийг ( тухайн үед 5 настай байсан) харахаар түүнтэй хамт гэрт нь үлдсэн байсан юм. Бид 2 буйдан дээр сууж байхад дүү минь надаа “Жэйкоб гэдэг нэртэй мод тайрагч таны хажууд сууж байна” гэснээ миний айж цочирдсон царайг харснаа “Битгий санаа зов доо. Түүнд гар байхгүй” гэсэн. Миний бяцхан үеэл дүү орой болгон түүний өрөөнд орж ирдэг нэгэн эмэгтэйн талаар байнга ярьдаг байлаа. Тэр хэлэхдээ тэр эмэгтэй улаан даашинзтай, нэрийг нь Франни гэдэг, унтахад нь дуулж өгдөг...бас тэр нисдэг. Би хэдэн хүүхдүүдийг аав ээж нь кино үзэхээр явсан хойгуур нь харсан юм. Би хамгийн багыг нь (4тэй хүүхэд) оронд нь оруулчхаад аав ээжийг нь иртэл зурагт үзсэн юм. Маргааш нь аав нь над руу залгасан. Учир нь бага хүүхэд нь үүдэнд зогсчхоод аав руугаа маш удаан хугацаагаар юу ч хэлэлгүй нэг л эвгүй инээмсэглээд зогсоод байсан гэсэн. Би түүнд юу гэж хэлэхээ мэдээгүй. Би найзтайгаа түүний 4 настай үеэлийг нь харахаар тэднийд байсан юм. Манай найз дахин төрөлтөнд итгэдэг учир дүү дээрээ өөрийнхөө таамаглалуудыг туршиж үзэхээр шийдлээ. Тэр хүүхдийн ойлгохгүй хэдэн асуултыг асууж байснаа “Чи дахин төрөхөөсөө өмнө юу хийдэг байсан бэ?” гэж асуутал дүү нь Кондуктор байсан гэснээ яг л кондуктор хүн шиг хөдлөөд эхэлсэн. Энэний юу нь тийм асуудалтай байгаа юм бэ гэвэл тэр хүүхэд сохор, кондуктор ч гэж юу болохыг мэдэхийн аргагүй байсан юм. Хэдэн жилийн өмнө би найзынхаа хүүхдийг харахаар болсон юм. Тэд маш том цонхтой байранд байдаг байсан юм. Орой болсон хойно охин нь өрөө рүүгээ орох гэж байгаад чив чимээгүй зүгээр л цонх руугаа гөлрөөд зогсчихсон. Тэгснээ хэдэн минутын дараа “Аймар байна. Дэндүү аймар байна” гээд миний гар луу үсрээд гараад ирэв. Түүнийг буулгахыг тэр зөвшөөрөхгүй байсан ба намайг сүүлийн 30 минут өөрийгөө чанга гэгч нь тэврүүлээд байлаа. Тэр хугацаандаа “Харанхуй орж ирж байна. Харанхуй орж ирж байна ” гээд давтаад л байсан. Би дүүгээ унтуулах гээд оронд нь хэвтүүлсний дараа “Чи мэднэ дээ, би хэнийг ч алаагүй. Тэд нарт нь ер нь миний гарыг тайрах шаардлага байхгүй байсан л даа. Гэхдээ тэр газар хавиар нэг цус болсон байсан даа” гэж хээв нэг хэлэв. Дүү маань дахин төрсөн дэлхийн хоёр дайны үеэр нас барсан цэрэг байсан байна лээ. Би найзынхаа 3 настай хүүтэй нь эрхэлдээд тоглож байхад тэр гэнэт чин үнэнээсээ “Би амалъя. Би хэзээ ч таны ясыг мэрэхгүй. Би амалья” гэсэн юм. Энэ явдлыг болохоос хэдэн сарын өмнө би найз залуугаа бууны суманд алдсан юм. Би түүний үеэл дүүг харах гээд гэрт нь нэг удаа очсон. Би санасан сэтгэлээ барьж дийлэлгүй уйлахад байхад дүү нь гүйж ирээд яагаад намайг уйлаад байгааг асуухад нь би найз залуугаа санаад байна гэхэд тэр “Яагаад вэ тэр таны хажууд сууж л байна шүү дээ” гэсэн. Би нэг хэсэг Сара гэдэг охины хүүхэд асрагчаар ажилладаг байсан юм. Түүнд өөр асрагч зөндөө байсан ч тэр ганцхан надаар л харуулж надтай үлдэхийг хүсдэг байлаа. Гэхдээ тэр нэг өдөр илүү алхаж “Би таныг үхэхээр таныг шилэн саванд хийнэ, тэгж би тантай үүрд хамт байна” гэсэн. Би Монтанад үеэл дүүгээ харахаар очсон байлаа . Дүү маань “айлгагч” гээд юмны талаар байнга яриад мөн тэрнийгээ ээж аавынх нь унтлаганы өрөөнд амьдардаг гэсэн. Би түүнээс тэр ямархуу харагддаг вэ гэж асууж алдаа гаргасан. Учир нь дүү хэлэхдээ “Өө тэрэнд царай байхгүй ээ” гэсэн юм. Нэг шөнө би найзынхаа хүүхдүүдийг харах болсон юм. Хамгийн бага нь (5 тай байсан) надаа дүүжилж үхсэн эмэгтэйн зураг зурж өгснөө “Тэр намайг өөрийг нь зур гэсэн. Одоо тэр удахгүй ирнэ. Нуугдаарай” гэж хэлсэн.
  3. 1940 өөд оны сүүлчээр оросын шинжээчид 5 хүнийг 15 өдөрийн турш тусгай хийн тусламжтайгаар сэрүүн байлгах туршилт хийжээ. Тэд хаалттай орчинд байсан ба байнга хяналтанд байсан. Учир нь энэхүү хий нь хэт төвлөрсөн үедээ хүнд хортой байлаа. Тэр үед хяналтын камера байхгүй байсан тул 5 инчийн хэмжээтэй цонхонд байрлуулсан микрофонтой цонхоор хяналт тогтоож байв. Тэдгээр өрөөнүүд нь ном, унтаж болох эвхдэг ор, ус ба ажилладаг жорлон, бас бүтэн сар хэрэглэж болох хатаасан хүнстэй байв. Тэдгээр хүмүүс нь бүгд 2 дугаар дайны үед улсын дайсан хэмээгдсэн улсууд байлаа. Эхний таван өдөр бүх зүйл гайгүй байв. Туршлагын обьектууд нь бараг л тэдний өгсөн 30 өдөр сэрүүн байж чадвал чөлөөлөх амлалтын (хуурамч) талаар юм ярихгүй байв. Тэдний бүх үйлдлийг ажиглаж байсан ба 4 дөх өдрийн дараа тэд өнгөрсөнд болсон муу зүйлсийн талаар илүү ярьж эхэлсэн ба тэдний жирийн ярианы өнгө муу талруугаа шилжиж эхлэв. 5 дахь өдрийн дараа тэд байгаа байдалдаа гомдоллож эхэлсэн ба зарим нэг нь сэтгэцийн өвчингийн шинж тэмдэгүүд гаргаж эхэлсэн байна. Тэд хоорондоо ярьхаа больсон ба нэг талруу харсан цонх руу шивнэж эхлэв. Хачирхалтай нь тэд бүгд туршигчдийн итгэлийг бусадыгаа барьж өгсөнөөр авж болно гэж бодож байв. Үүнийг туршигчид хийн нөлөө гэж эхэндээ бодоцгоож байв…. 9 дөх өдрийн дараа тэдний эхнийх нь орилж эхлэв. Тэрээр 3 цагийн турш хоолойнийхоо хэрээр орилонгоо өрөөний нэг талаас нөгөө тал руу гүйж байсан ба тэрний дараа орилохийг оролдож байсан ч зөвхөн бага хэмжээний чихрах чимээ л хааяа гаргаж байв. Туршигчид түүнийг хоолойгоо урсан байх хэмээн бодоцгоожээ. Хамгийн хачирхалтай нь бусад туршлагийн субьектүүд энэхүү үйлдэлд яаж хариу үйлдэл үзүүлсэнд, тодруулвал хэрхэн хариу үйлдэл үзүүлээгүйд байлаа. Тэд 2 дахь хүнийг орилж эхлэх хүртэл хананд суурьлуулсан микрофон руу шивнэсээр л байлаа. 2 орилохгүй байсан субьект тайвнаар номны хуудаснуудыг нэг нэгээр нь урж, өөрсдийн ялгадсаар тэднийг цонхнууд дээр нааж байв. Үүний дараа орилоон зогссон байна. Шивнээ ч гэсэн… Дахиад 3 өдрийн дараа судлаачид микрофонуудаа байн байн шалгаж эхлэв. Яагаад гэвэл 5 хүнтэй өрөө яагаад ч анир чимээгүй байх боломжгүй байлаа. Агаар хэрэглэж байгаа хэмжээ нь 5 хүн бүгд амьд байгааг зааж байлаа. Эсрэгээрээ агаар хэрэглэж байгаа хэмжээ нь маш хүнд дасгал хийж байгаа 5 хүнийхтэй тэнцэж байв. 14 дөх өглөө судлаачид туршилтын биетээс хариу үйлдэл авахын тулд хийнэ гэж хэзээ ч бодоогүй зүйлээ хийв. Тэд туршилтын биетүүд байгаа өрөөнөөс хариу реакц авахын тулд холбоо тогтоолоо. Тэд хэлэхдээ : “Бид микрофоныг шалгахын тулд өрөөг онгойлгох болно. Хаалганаас холдож шалан дээр доош харж хэвтэхгүй бол бид гал нээх болно. Үүнийг дагавал та бүхний хэн нэг эрх чөлөөтөй болж болно.” хэмээв. Тэднийг цочирдуулах үйл явдал болсон нь, ганц өгүүлбэр тун тайван хоолойгоор хэлэгдсэн байна. “Бид чөлөөтөй болохыг хүсэхгүй байна.” Үүний дараа судлаачид болон туршилтыг санхүүжүүлж байсан цэргийн хүчнийхэний хооронд хүчтэй маргаан өрнөв. Дахиж ямар ч хариу үйлдэл авч чадахгүй байснаас болж дараагийн өдөр буюу 15 дахь өдрийн шөнө дунд өрөөг нээхээр тогтов. Өрөөг үл нойрсуулагч хийгээс цэвэрлэн цэвэр агаар оруулахад микрофоний араас эсэргүүцсэн хоолой сонсогдож эхлэв. 3 өөр хоолой яг л хамгийн хайртай хүмүүсийнхээ төлөө гуйж байгаа мэтээр хийг буцаан асаахийг гуйж эхлэв. Хаалга онгойж цэргүүд туршилтийн биетүүдийг авахаар очиход биетүүд болон өрөөн доторхийг харсан цэргүүд хүний чадах хэмжээнээс чангаар орилж эхлэв. Хэдий тэднийг яг “амьд” байна гэж хэлж чадахгүй боловч 5 биетээс 4 нь амьд байв. Сүүлийн таван өдрийн хоолны хэмжээ бараг л гарт өртөөгүй байв. Өрөөний голд байсан хоолойг үхсэн биетийн гуя болон цээжний махаар таглаж, 4 инч ус шалан дээр тогтоосон байв. Яг хэдий хэмжээний цус тэрхүү усан дотор байсан нь тогтоогдоогүй юм. Бусад дөрвөн “амьд” биетийн ихэнхи булчин ба мах биенээсээ тасдагдсан байлаа. Тэдний хурууний үзүүр нь цус болсон байх ба яс нь ил гарсан байсан нь тэднийг гараа ашиглан махаа тасдсан болохыг гэрчилж байлаа. Илүү ойроос шалгахад тэдгээр шархны байрлал болон өнцөгөөс хархад тэднийг бүгд хүн тус бүр өөртөө бий болгосон нь ойлгомжтой болов. Цээжин доор байрлах дотор эрхтэн бүгд байрнаасаа салгагдсан байлаа. Зүрх, хоолой ба цорой нь байрандаа байх боловч цээжийг халхалж байдаг ихэнхи арьс хуулагдсан тул нэвт харагдаж байлаа. Бүх судас ба дотор эрхтэн бүтэн байсан ба тэд зүгээр л шалан дээр биенээс нь юу үлдсэн тэр газрыг тойрон байрласан байлаа. Тэдний боловсруулах эрхтэн бүтэн ажиллаж байсан ба тэдний сүүлийн өдрүүдийн турш идэж байсан зүйлс нь тэдний өөрсдийнх нь мах байсан нь ойлгомжтой болов. Ихэнхи цэргүүд нь тэр хэлтэст ажиллаж байсан оросын тусгай хүчний цэргүүд байсан боловч ихэнхи нь буцаж очиж туршилтын биетүүдийг гаргахаас татгалзсан байна. Биетүүд өрөөндөө үлдээх ба газыг буцааж асаахыг шаардан тасралтгүй орилж байв. Бүгдийг гайхширалд оруулсан зүйл нь биетүүд өрөөнөөс гаргахыг эсэргүүцэж тун хүчтэй эсэргүүцэл үзүүлж байв. Нэг орос цэрэгийн хоолойг тасдаж гаргасан бол өөр нэгэн цэрэгийн гуяны артерын судасыг туршилтийн биет шүдээрээ тасдасан байна. Хэрэв бүх амиа алдасан цэрэгийг тоолох юм бол дараагийн хэдэн өдрийн турш амиа хорлосон 5 цэрэг мөн орж болно. Гаргахаар оролдож байх үед нэг биетийн цөс урагдаж бараг тэр дороо цус алдаж үхэв. Анагаахын эрдэмтэд түүнийг тайвшруулахийг оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. Тэрээр жирийн хэмжээнээс 10 дахин их хэмжээний морфин орлуулагч тариулуулсан боловч яг л буланд шахагдсан амьтан шиг эсэргүүцэж эмчийн гар ба хавиргийг хугалсан байна. Түүний зүрх зогссоноос 3 минутын дараа ч тэр тасралтгүй орилж ойртсон хэнийг ч хамаагүй дайрч зөвхөн “Илүү ихийг!!” хэмээн орилсоор чимээгүй болсон байна. Үлдсэн гурван биет хөдөлгөөнгүй болтлоо хүлүүлж эмнэлэгт хүргэгдсэн ба тэр бүх хугацаанд хоолой нь бүтэн байсан 2 биет үл унтуулагч газыг гуйсаар байв. Хамгийн хүнд биеийн байдалтай байсан нэг нь тэр хэлтэст байсан ганц хагалгааны өрөөрүү шууд хүргэгдсэн байна. Түүний эрхтэнүүдийг буцааж байранд нь тавих үед ажиглагдсанаар тэрээр тайвшруулах төрлийн бүх бодист дархлаатай болсон нь тогтоогдов. Түүнд мэдээ алдуулах хий амьсгалуулсний дараа ч тэрээр 4 инч зузаан арьсан хамгаалалтийг 200 паунд цэргийн хамт татаж дийлж байв. Жирийн хэмжээнээс багахан хэмжээгээр их мэдээ алдуулагч түүнд хэрэгтэй болсон бөгөөд нүдээ аньсан тэр хоромд түүний зүрх мөн зогссон байна. Моргийн үзлэгийн явцад түүний цусанд жирийн хэмжээнээс 3 дахин их хүчилтөрөгч байгаа нь тогтоогдсон байна. Түүний ясанд тогтоогдсон байсан булчингууд ихэнхи нь урагдсан байсан ба өөрийгөө чөлөөлөх оролдлогын үед тэрээр 9 ясаа өөрийн хүчээр хугалсан байна. 2 дахь биет нь анхлан орилж эхэлсэн биет мөн байлаа. Түүний дууны хөвч нь тасарсан байсан ба тэрээр мэдээ алдуулах газ авчрахад зөвхөн толгойгоо хүчтэй сэгсэрч хариу үзүүлсэн байна. Тэрээр хэн нэгнийг мэдээ алдуулагчгүй хагалгаа хийлгэх талаар сулхан асуухад сая зөвшөөрсөн ба дараахи 6 цагийн турших түүний дотор эрхтэнг үлдсэн арьсаар нь хучих хагалгааны турш огт чимээгүй байлаа. Хагалгааний эмчийн хэлснээр бол онолын хувьд тэр амьд байх боломжтой байлаа. Эмчид туслаж байсан сувилагчийн хэлснээр биетийн нүд түүнийхтэй мөргөлдөх бүрд түүний ам инээмсэглэл болж хувирч байсан хэмээсэн байдаг. Хагалгаа дууссаны дараа биет ярихийг оролдож эмчид хандан чангаар шуухитнаж эхэлсэн байна. Чухал мэдээлэл байж магад хэмээн таамагласан эмч цаас үзэг авчирч өвчтөнд бариулсаны дараа тэрээр хэдхэн үг бичсэн байна. Тэдгээр нь “Үргэлжлүүлэн зүс” хэмээсэн үгс байлаа. Дараагийн хоёр биетэд мөн ижил хагалгааг мэдээ алдуулагчгүйгээр хийсэн байна. Гэхдээ энэ удаа тэдэнд саажуулах тариа тарьсан ба үүний учир нь хагалуулагч нь тасралтгүй инээж байхад хагалгаа хийх боломжгүй байв. Мэдээгүй болсний дараа тэд зөвхөн судлаачдийг нүдээрээ дагуулан харж байв. Тэдний биенд байсан саажуулагч жирийн хүнийхээс хэт хурдтайгаар цэвэрлэгдэж, тэдгээр биетүүд удахгүй зугтах гэж оролдож эхлэв. Тэдний ярьж чадах болсон тэр мөчөөс тэд өнөөх үл унтуулагч газыг гуйж эхлэв. Судлаачид тэднээс юуний учир өөрсдийн эд эрхтэнг гэмтээсэн ба яагаад тэд газыг тэгж их хүсээд байгааг асуухад тэд зөвхөн “Би сэрүүн байх ёстой” хэмээн хариулсан байна. Тэднийг яахийг шийдэх хүртэл үлдсэн гурван биетийг нэмэгдүүлсэн хамгаалалттай хамт буцаад өрөөрүү нь оруулсан байна. Судлаачид өөрсдийн цэргийн “туслагч” даасаа биетүүдийг зовлонгүй үхүүлсэнээсээ болж хатуухан зэмлэл хүртэж байв. Хуучин КГБ ийн эдгээр этгээдүүд нь энэхүү туршилтуудаас шинэ боломж олж харан, биетүүдийг буцааж газны нөлөөнд оруулвал юу болхийг сонирхож байв. Хэдийгээр эсэргүүцсэн ч судлаачид дагахаас өөр аргагүй болов. Буцааж өрөөнд оруулхийн өмнө биетүүдийг тусгай камерт холбож, биеийн хамгаалалтийг урт хугацаанд байхаар тохируулсан байна. Сонирхолтой нь, тэдэнд буцааж газны нөлөөнд оруулна хэмээн хэлхэд аль нь ч эсэргүүцэл үзүүлэхээ больсон байна. Тэднийг сэрүүн байх гэж их хичээж байгаа нь бүгдэд илхэн байлаа. Гэнэт хуучин КГБ ийн удирдагч судлаачдийн 3 ийг тэдэнтэй хамт өрөөнд оруулахыг тушаав. Эдгээр нэр дурдагдсан 3 судлаачдийн нэг нь шууд буу гарган удирдагчийн яг цохон дундуур буудсан ба нэг биетийн тархийг зад буудсан байна. Хэлтэсийн бусад ажилчид зугтан гарсны дараа тэрээр өөртөө “Би лав яасан ч эдгээр юмстай нэг өрөөнд орохгүй. Хэзээ ч үгүй!” гэж шивгэнэсний дараа үлдсэн биет рүү буугаа чиглүүлж “Чи яг юу юм бэ?!? БИ ҮҮНИЙГ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ!!” гэж орилов. Биет зөвхөн доогтой инээмсэглэв. Тэгээд түүнд “Чи ийм амархан мартаа юу? Бид бол та нар. Бид бол та нарын амьтаны араншинд байх үргэлж гадагш тэмүүлэх тэр л солиорол. Бид бол та нарын орой бүр орондоо орж нуугдадаг тэр зүйл. ” хэмээн доогтойхон хэлэв. Судлаач хэсэг зуур зогссоны дараа зүрхэнд нь тулгаж байгаад буудав. Хяналтийн дэлгэц тэгшхэн зураасийг зааж биет сулхан дуугаар “Бараг л…… чөлөөтөй…… боллоо …….” хэмээн шивгэнэв.
  4. 1936 онд Япончууд химийн болон бактериологийн зэвсэг үйлдвэрлэх, турших даалгавартай нэгэн нууц отряд байгуулж, Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ 1932 1945 он хүртэл болсон дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү үйл ажиллагаагаа нууцаар Хятадын Пингфан гэх газарт явуулж байв. Энэхүү нууцын зэрэглэлд хамаарах нууц туршилтанд маш олон гэмгүй хүмүүс өртөж амь насаа алдсан. 731 отрядын байрлаж байсан газар. 1925 онд гаргасан Женевийн, дайны үед биологын ямар нэгэн туршилт хийхийг хатуу хориглоно гэсэн зүйлийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсаар байсан энэ газар нь өдгөө музей болон хувирсан байна. Гэхдээ түүхийг эргэн сөхвөл… Тэслэгч генерал Иший Широ, 1932 он 731 Отряд н нууц туршилтыг ахлан, тэслэгч генерал Иший Широ, эмнэлэгийн ажилтан, мөн микробиологич, гурван мянган Японы эрдэмтэд, судлаачид мөн японы арми нар нэгдэн нууц цагдаагийн ажилтануудтай хамтран энэхүү нууц туршилтыг эхлүүлжээ. 250,000 аад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд энэхүү нууц туршилтанд хамрагдсан. Энэхүү аймшигтай биологын туршилтанд Орос, Хятад, Монгол, Солонгос болон өөр бусад орнуудын хүмүүс золиос болсоноос гадна тухайн оршин байсан газрын эргэн тойронд нь амьдарч байгаа гэмгүй хүмүүсээс бас нэлээд нь хохирсон. Тэд хохирогч нараа “Марта” эсвэл “Модод” гэж дууддаг. Японы эрдэмтэд янз бүрийн хагалгаа хийхдээ ямар ч мэдээ алдуулагч хийдэггүй байсан бөгөөд өөрсдийнхээ энэхүү туршилтыг хүний биеийн физиологийг хөндлөнгөөс судлах байсан ажил байсан гэж тайлбарладаг. Тоо томшгүй олон хүмүүсийн дотор эрхтэн бүх л зүйлсийг салган авч судлахад хохирогчид нь амьд байдаг байсан. Уг туршилтыг хийж буй эрдэмтэд хэзээ ч шинэ өвтөнөөр дутаж байгаагүй гэдэг. Садист эрдэмтэд хохирогчдыг тусгай бэлдсэн торонд хөлдөөхөөс эхлээд халуун темпратурт оруулж байлгадаг байлаа. Тэдний заримынх нь нүд нь тэр их даралтыг тэсэхгүй бүлтэрдэг байжээ. Гэвч тэд зүгээр л гаднаас нь ажиглан харан зогсоно. Энэхүү аймшигт туршилтуудаас дурьдах юм бол “боом, тахал өвчний туршилт”, “үхчиж ялзрах туршилт”, “тайрах”, “хордуулах”, “хүчиндэх”, “зулбуулах”, “даралтанд оруулах”, гэх мэт… Эдгээр туршилтуудын тухай ямар ч нарийн тоо, баримтууд ил байдаггүй ба мэдээлэлүүдийг нь маш нууцад хамааруулан хадгалж байдаг. Тэд зэрлэг балмад, аймшигтай эрүүл мэндийн судалгааг зөвхөн хийгээгүй ба зэвсэг боловсруулагчдыг үй олноор нь бас устгадаг байжээ. Японы эрдэмтэд дайныг ашиглан шинэ тахал үржүүлэх оролдлого хийж байв. Тэд тэрхүү бэлдсэн торондоо хүмүүсийг хийн хөдлөх аргагүй болгоод өөрсдийн бэлдсэн тэсрэх бөмбөгөнд хийсэн вирусыг дэлбэлж халдаадаг байж. Олзны хүмүүс амь тавин орилох боловч хэн ч тоодоггүй ба тэдний гол тасраагүй байхад нь мэдээ алдуулалгүй задлан хийж, эд эрхтэнүүдийг нь гарган, вирус организмыг хэрхэн идэж байгааг задгай чигээр нь ажигладаг байжээ. Бас нэгэн аймшигтай судалгаа нь хүмүүсийг байшинд оруулж нэгэн өрөөнд түгжээд тэсрэх бөмбөг дэлбэлдэг байв. Харин дараа нь тэднийг амьд үлдсэн эсэхийг судлаж, нас барсан хүмүүсд задлан хийж, бага зэрэг гэмтсэн хүмүүсийн шархыг эмчлэн илүү сайжруулах арга замыг хайдаг байлаа. Тэдний зарим туршилт маш амжилттай болж байлаа. Савханцарын бөмбөг, бөөсний бөмбөг гэх мэт. Тэд төрөл бүрийн 4,000 гаруй химийн шилэн савтай тахалын нянг үйлдвэрлэдэг байжээ. Тэд хоногт 30 кг нянг үйлдвэрлэх энүүхэнд байв. Мөн түүнчлэн Японы эрдэмтэд тогтмол хуваарьтай онгоцоор энэхүү туршилтаа явуулдаг ба бэлдсэн хорт өвчин агуулсан тэсрэх бөмбөгөө онгоцноос хаяж хятдын хойд бүст янз бүрийн өвчин газар авах болов. Тахал дэгдэж байгаа тухай мэдээлэл тасрахаа больжээ. Дайны төгсгөл хэсэгт тэд маш том төлөвлөгөөг боловсруулсан байлаа. Энэ нь тэд энэхүү химийн өвчинөө Калифорни руу унагаах төлөвлөгөөтэй байсан ч энэ нь цуцлагдсан байдаг. 731 отрядын байгууламж Энэхүү туршилтын тухайд түүхч, эрдэмтэд, судлаачид хэлэхдээ бол маш ухаалаг ажилласан гэдэг ч тэднийг садистууд хэмээн тодорхойлсон. Хэдий тийм боловч өнөөдрийн эрүүл мэндийн салбарт энэхүү туршилт нь бага зэргийн дэвшилийг авчирсан гэж үздэг. Дайн дуусах дөхөхөд цаанаас нь энэхүү харгис хэргийг гэрчлэх бүх баримтуудыг устгах тушаал өгчээ. Энэ үед амьд үлдсэн бүх хохирогчдыг алахгүй суллаж байсан ч энэхүү тахал өвчний тухай байцаана гэж бодон энэхүү зүйлийг зохион байгуулсан хүмүүс таг чимээгүй болцгоожээ. 731 отрядын ямар ч эрүүл мэндийн ажилтан нь Япон улсыг оролдоогүй ба харин тэд тэтгэлэг авсан. Тэд энэхүү туршилтын мэдээлэлээрээ АНУ тай солилцоо хийсэн гэдэг ба хэд хэдэн удаа энэхүү хэргийн тухай шүүх явцад АНУ өмгөөлж хамгаалж байсан удаатай. 731 отрядын аллагын тухай Японы засгийн газар 1984 он хүртэл үгүйсгэж байжээ. Гэвч Японы эрүүл мэндийн их сургууль болон эмнэлэгийн тоног төхөөрөмжөөс нь харвал тухайн нууц туршилтанд хамрагдаж байсан эрдэмтэд, судлаачдын дэмжлэгээс бүтсэн гэдэг нь илт харагдана. Тэд үүнийгээ маш нууцалдаг байсан ч гэсэн хэн ч үүнийг нь хэлдэггүй ч бүгд л мэддэг байв. Генерал Широ Ишии шударга ёсонд нийцэхгүй ч тэр эхнэртэйгээ амар жимэр амьдарсан. Харин энэ хэрэгт цуг ажиллаж байсан зарим эрүүл мэндийн ажилтанууд том албан тушаалд очиж дээшилсэн ба тэд энэхүү дайны үед хийсэн гэмт хэргийнхээ тухай ярихаас татгалздаг байна. Энэхүү газар нь одоо хүссэн хүн бүрт нээлттэй ба нийтдээ 150 гаруй байгууламжтай. Музей болсон болохоор энэ газарт орж тухайн үеийн мэдээлэлүүдтэй танилцахаас гадна бодитоор үзэж харж болно. Эрүүл мэндийн салбар хөгжлөө гэж ярьдаг ч энэ том салбарын цаана ийм туршилт явдаг гэдгийг хүмүүс мэддэггүй. Одоо ч гэсэн ийм зүйл болж байхыг бид үгүйсгэхгүй.
  5. Английн хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэх хэд хэдэн үйл явдал байдгийн хоёр нь алдарт “Ливерпуль” багтай холбоотой. “Ливерпуль” ийн түүх хөлбөмбөгийн амжилт, аз жаргалыг өгүүлэхээс гадна бас аймшигт үхэлтэй сүлэлдсэн байдаг. 1985 онд Бельгийн “Эйзель”, 1989 онд “Хиллсборо” д болсон гэмгүй балиашгуудын үхэлд “Ливерпуль” ийг тэр дундаа балиашгуудыг нь буруутгах нь бий. Англи улс хөлбөмбөгийг үндэслэгчийнхээ адилаар бас хөлбөмбөгт хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг үүсгэгч болон тэмдэглэгдсэн. Дор “Ливерпуль” тэй холбоотой хоёр аймшигт явдлын талаар товч дурслаа. “Эйзель” д болсон аймшиг 1985 оны тавдугаар сарын 29 нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадионд “Ливерпуль” “Ювентус” Аварга багуудын цомын тэмцээний шигшээ тоглолтод таарчээ. Ливерпулиэс 60 мянга балиашиг ирсний ихэнх нь халамцуу байлаа. Тоглолт эхлэхээс цагийн өмнө стадионы уур амьсгал дайн дажинг санагдуулам байв. Хашгиралдан орилолдож, туг дарцагаа дэрвүүлэхийн сацуу галт пуужин байн байн буудуулна. Цагдаа нар хөөрсөн балиашгуудыг хэвийн байдалд нь оруулж чадахгүй байлаа. Английн галзуурсан мэт балиашгууд Италийн балиашгууд руу арслан мэт хүрхэрч, алуурчин мэт дайрахад бэлэн байгаа нь тодорхой харагдана. Азаар тэднийг дунд тор тусгаарлаж байв. Гэвч хоёр багийн балиашгуудыг тусгаарлаж байсан Z хэсгийн тор нурснаар английн танхай фанатууд галзуурсан мэт италичууд руу дайрав. Аюул ирж буйг хараад сандарсан италичууд авралаа хайн зах руу гүйхдээ унасан нэгэн дээрээ гишгэн зүтгэв. Ийнхүү 38 итали, 1 бельги хүн стадионд амь насаа алдлаа. Тэднийг зүгээр л гишгэчихсэн юм. Мишель Платини Хоёр багийнхан тоглолтыг хойшлуулахыг хүссэн ч шүүгч шүглээ үлээлээ. Мишель Платини торгуулийн цохилтоор хожлын ганц гоалыг оруулсан. Агуу франц эр баярлан дэвхцэн гүйснийг хожим хэвлэлээр ихэд шүүмжилсэн. Хэвлэлийнхний бодлоор “Платини 39 хүний авсан дээгүүр харайн баярласантай ялгаагүй хэрэг” гэнэ. Энэ явдлын дараа Платини зодог тайлна гэж шийдсэн гэдэг. Платиниг орхиё. Ливерпулийн зарим балиашгууд “Италичууд өөрсдөө л бидэн рүү хараал урсгаж, чулуу шидээд байсан шүү дээ” гэж өөрсдийгөө дараа нь өмөөрч байлаа. Зарим нь тоглолтыг зохион байгуулагчдыг буруутгаж байв. Цагдаа нарын тоо хангалттай байгаагүйг ч олонтаа дурьдлаа. UEFA хэрэг явдлын гол буруутан Английн балиашгуудыг хэрхэн шийтгэхээ бодож олжээ. Энэ бол таван жилийн турш Европын цомын гурван тэмцээнд Английн ямар ч багийг оролцуулахгүй байх тухай шийдвэр байв. Харин хэргийн эзэн “Ливерпуль” д шийтгэлийг хугацааг долоон жилээр тогтоосон юм. Харин “Эйзель” стадионыг бүрмөсөн нурааж, буурин дээр нь Бодуэн хааны стадионыг босгожээ. Мөн шинэ стадиондоо хэзээ ч клубүүдийн хоорондын тоглолтыг хүлээж авахгүй гэсэн хатуу шийдвэр гаргасан байна. 1985 онд болсон тэрхүү аймшигт явдлын гэрч болон нэг л зүйл үлдсэн нь стадионы гол хаалга. 1985 оны тавдугаар сарын 29 нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадион “Эйзель” д болсон явдлыг өөрийн нүдээр үзсэн “Ливерпуль” ийн балиашиг Жеральд Маккинли ийн дурсжээ “Тэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг ямар ч хүчээр зогсоох боломжгүй мэт санагдаж байсан. Европ, Англид эмх замбараагүй танхай балмад явдлууд хөлбөмбөгийн үеэр газар авч байсан. Энэ эмх замбараагүй байдал, танхайрлыг хэзээ нэгэн цагт заавал зогсоох ёстой байлаа. Гэвч үүнийг зогсоохын тулд тийм их үнэ төлсөн нь эмгэнэлтэй. “Эйзель” д болсон тэр аймшигт явдал надад машинистгүй хурдалж яваа галт тэрэг шиг л санагддаг” гэжээ. Ник Хорнби “Fever Pitch” хэмээх номдоо “Эйзель” ийн талаар ингэж бичжээ “1985 оны хавраас байдал нэг л таагүй тийшээ салхилаад эхэлсэн. Эхлээд Лутонд “Миллоул” ын балиашгууд танхайрч, цагтаа нар ичгүүртэйгээр зугтаасан. Эмх замбараагүй байдал үүнээс болж газар авсан. Үүнээс л болж хатагтай Маргарет Тэтчер балиашгийн үнэмлэх гээчийг сэдсэн юм шүү дээ. Дараа нь “Челси” “Сандерленд” ын тоглолын үеэр танхай балиашгууд талбайд гарч тоглогчид руу дайрсан. Энэ хоёр явдал ердөө хэдхэн долоо хоногийн л зайтай болсон. Зөвхөн энэ хоёроор ч тогтохгүй. Энэ бүхэн “Эйзель” ийн аймшигт явдлын эх үндэс нь болж өгсөн. 1985 оны тавдугаар сарын 29 нд Бельгийн нийслэл Брюссель хотын “Эйзель” стадион “Хиллсборо” гийн аймшиг 1989 оны дөрөвдүгээр сарын 15 нд Шеффилдийн “Хиллсборо” стадион 1989 оны дөрөвдүгээр сарын 15 нд Шеффилдийн “Хиллсборо” стадионд бас аймшигт явдал боллоо. Английн цомын хагас шигшээ тоглолтод оролцохоор “Ливерпуль” тэр өдөр тэнд очсон юм. Өрсөлдөгч нь “Ноттингем Форест” байлаа. Балиашгуудын танхай явдлаас сэргийлж хөлбөмбөгийн талбайг тойруулан торон хана босгосон нь хүний амь эрсдэх нэгэн хүчин зүйл болсон. Мөн босоо үзэгчдийн хэсэг байсан нь байдлыг улам дордоход хүргэсэн юм. Тоглолт 15.00 цагт эхлэх ёстой байв. Замын бөглөрөл зэрэг асуудлаас болоод маш олон тооны балиашгууд стадионы гадаа хоцорч иржээ. 14.00 14.45 хооронд жижиг төмрөөр хашил хийсэн стадионы хаалга дээр балиашгууд багтаж ядан тэмцэлдэж байв. Стадионд цөөхөн нь орж гадаа маш олон хүн орохоор зүтгэж, хоорондоо нудралцан нөхцөл байдал хяналтаас гарах шинжтэй болж ирлээ. Энэ үед цагдаа нар асуудлыг шийдэх арга олжээ. Энэ C хаалгыг онгойлгож балиашгуудыг зэрэг оруулах явдал байв. Хамгийн харамсалтай нь тэр хаалганы өмнө зааглагч хашилт төмөр байсангүй. Хаалгыг нээмэгц цугларсан олон хашилт төмөргүй хаалга руу улайран дайрав. Нарийхан хонгилоор стадионд дамжиж хүрдэг байж. Хэдэн зуу бараг мянган хүн тэрхүү хаалгаар зүтгэсээр оржээ. Босоо үзэгчдийн хэсгийн хамгийн урд зогсож байсан хүмүүс хойноос ямар ч бодлогогүй оруулчихсан олон хүний түлхэлтэд дайрагдан, урд хананд наалдаж амьтай голтой байж ядаж байв. Гэтэл гаднаас орогчид болон цагдаа нар стадион дотор байдал ямар байгааг огт төсөөлөлгүй хүмүүс нэмж оруулсаар байжээ. Жижигхэн зайд чихэлдэн тэмцэлдсэн хүмүүсээс олон нь ухаан алдан унаж, бүр амиа алдаж эхэллээ. 1989 оны дөрөвдүгээр сарын 15 нд Шеффилдийн “Хиллсборо” стадион Дөнгөж 15.06 минутад тоглолтыг зохион байгуулагчид байдлыг анзаарч, шүүгч тоглолтыг зогсоолоо. Торон хананы жижиг хаалгыг тэр даруй нээж, бас зарим хүмүүс ханыг даван “махан овоо” ноос гарахаар зүтгэж, заримыг нь дээд хэсгийнхээ татаж авч байлаа. Амьсгал бачуурсан, ухаан алдсан, бүр амиа алдсан хүмүүс хүн шингэрэх үед газраар нэг байгаа нь ил боллоо. Цагдаа, эмч нар тийм олон тоон гэмтэж, шархтсан хүмүүст анхны тусламж хүргэж чадахгүй байсан тул зарим үзэгчид тус болно. Зарим хүмүүс рекламын жижиг самбарыг нураан авч носилк хийн хүмүүсийг зөөнө. Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ. Тоглолтыг зурагтаар шууд үзүүлж байсан тул Английн сая сая хүн аймшигт ядлын гэрч болсон юм. Цагдаа нар, стадионы зохион байгуулагч, ажилчид энэ явдлын гол буруутан байсан нь мэдээж. “Хиллсборо” дахь аймшигт явдлын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэлж “Энфилд” ийн Шенклийн хаалганы өмнө дурсгалын хөшөө босгосон байдаг. Мөн хэрэг гарсан “Хиллсборо” д хөшөө босгожээ. Энэ аймшигт явдал 96 хүний алтан аминд хүрсэн бөгөөд 766 хүн бэртэл авчээ. Энэ явдлаас хойш босоо үзэгчдийн хэсгийг үгүй хийж, стадион бүр үзэгчдийн суудалтай байх тухай шийдвэрийг Английн хөлбөмбөгийн холбоо гаргасан юм.
  6. Гэмт хэрэгтнүүдийн ба төрийн эсэргүү нарын ял цааз нь тэднийг дарах болон устгахад хэрэглэгдэх хамгийн хялбар арга юм. Доор бичигдэх 10 арга нь заавал шүүхийн эцсийн шийдвэрээр гарсан байх болно. Хүний амийг хороох, төрийн нууц задлах буюу тагнуул, онц аюултай ноцтой хэрэг үйлдэх, эх орноосоо урвах болон бэлгийн харьцаатай холбоотой хэргүүд болох хүчиндэлт, гэр бүлийн гадуур завхайрах, бэлгийн гаж харьцаа, хамаатан садантайгаа цус холилдох гм хэрэг хийсэн хүмүүсийг энэ цааз руу авчирдаг байна. 10. Гарроте Гарроте Гарроте нь хүн алах энгийн аргуудын нэг. Гэвч олон улс оронд энэ аргыг ашиглахыг хориглосон. Гарроте гэдэг нь хүнийг үхтэл хүзүүг нь боох юм. Мөн хүзүүг нь хугартал боож болно. Испанид анх 1978 онд хэрэглэгдэж байсан ялын дээд хэмжээтэй хэрэгтэнг сандал дээр суулгаад төмөр утсаар хоолойг нь боодог. Энэнд хэрэгтэн маш зовж үхэх болно. Зурганд харуулсан нь Каталан гарроте арга юм. Энэ аргыг хамгийн сүүлд Андорра улсад 1990 онд гүйцэтгэдэг байсан. 9. Скафизм Скафизм Энэ арга нь хүнийг шийтгэн тамлан алах эртний арга юм. Хэрэгтнийг нүцгэлээд хорхойнуудыг татах сүү болон зөгийн балыг маш өтгөнөөр зулайгаас хөлний эрхий хуруу хүртэл түрхдэг. Тэднийг халуун наранд суулгах ба энэ нь хорхойг улам ч илүү татдаг байна. Хорхой хэрэгтний махыг гартал иднэ харин энэ нь хэдэн өдрөөр үлгэлжилдэг байна. Хэрэгтэн өвчнөө дийлэхгүй өлсөж цангаж үхэх болно. 8. Арьс хуулах Арьс хуулах Нэрнээсээ ойлгомжтой энэхүү ял нь дээр үеийн Мин гүрэнт улсаас гаралтай. Энэ аргат хүний арьсыг амьдаар нь бага багаар нь хуулан авдаг. Амьтны арьсыг хуулж байгаатай яг адилаар хийдэг байсан. Арьсыг бага багаар хуулахдаа хувинд хийж өөрт нь харуулдаг байжээ. 7. Лингчи Лингчи Лингчи гэдэг нь удаан зүсэлт гэсэн утгатай. Лингчиг эх орноосоо урвах эсвэл эцэг эхийнхээ аль нэгийг хөнөөхөд хэргэлдэг байсан цаазын ял юм. Лингчи нь мөн амь зуух бүрт нь 1000 зүсэлт гэж ойлгож болно. Гэхдээ зүгээр зүсэх биш бүр огтлон авах юм. Эртний Хятад МЭӨ 900 оноос 1905 он хүртэл хэрэглэжээ. 6. Хугалах дугуй Хугалах дугуй буюу Екатеринагийн дугуй нь дундад зуунд эх орноосоо урвахад хэрэглэддэг байсан тамлах зэвсэг юм. Эргэх дугуйн дээр тамлах энэ аргыг Франц, Герман, Дань, Швед, Румин, Орос, АНУ г.м улсуудад өргөнөөр хэргэлдэг байсан байна. Бутлах дугуй гэдэг нэртэй боловч дугуй нь ашиглах гол хэрэгсэл нь биш юм. Дугуйн дээр хэрэгтнийг хэвтүүлээд дээрээс нь маш том алхаар гэдэсрүү нь цохин алдаг байжээ. 5. Зэсэн бух Зэсэн бух буюу Сициллийн бух нь эртний грекүүдийн тамлах арга юм. Энэ ялыг мөн эх орноосоо урвах, онц аюултай хэмт хэрэг хийхэд гүйцэтгэдэг байжээ. Хэрэгтнийг зэсэн буханд хийгээд доороос нь гал асааж тамлан ална. 4. Гэдэс дотрыг гаргах Гэдэс дотрыг гаргах нэртэй энэ цааз ял нь япончуудаас гаралтай. Эхлээд гэдсийг нь зүсээд нэг нэгээр нь дотор эрхтнүүдийг удаанаар гаргаж зовоодог. Хэрвээ энэ явцад амьд байх юм бол улам бүр зовоож уушиг, зүрхээр нь оролдож байгаад хамгийн сүүлд гаргадаг. 3. Буцалгах Хэрэгтэнг том зэс аяганд буцалгадаг. Энэ арга нь Оросод болон европид 3000 жилийн өмнө үүссэн. Хэрэгтэнг зүгээр нэг усанд буцалгахгүй харин тос, хүчилтэй усанд хийдэг байжээ. Учир нь эдгээр нь удаан буцлах ба хамгийн их өвдгөдөг юм. Хэрэгтэнг хайлж дуустал нь буцалгадаг байсан юм. 2. Гадсан дээр суулгах Хамгийн их өвтгөдөг, сонирхолтой ял цааз байж болох юм. Хэрэгтний биеийг маш удаанаар цоолон зовоох арга юм. Жаданд анус эсвэл амаар нь хүнийг хийнэ. Гэхдээ бүтнээр нь биш. Маш удаанаар гулсаж орох тул хамгийн их өвддөг нь байж болох юм. 1. Зурангаа 4 хэсэгт хуваах Энэ цааз нь дундад зууны Англид хамгийн онц ноцтой аюултай хэргийг хийсэн хэрэгтэнд гүйцэтгэдэг байжээ. Цаазыг улс орон даяар үзэж болдог байсан. Энэ цаазыг зөвхөн эрчүүдэд хийдэг байсан, харин эмэгтэйчүүдийг гадсан дээр суух ялыг оноодог байсан юм. Хэрэгтэнг 4 мөчнөөс нь татах ба толгой нь тасартал зовоодог байжээ. Толгой нь тасарсны дараа 4 мөчийг салгадаг байжээ.
×