Jump to content

Evangelista Lennox

A D M I N ****

SALLY WALKER
9

Фэнтэй :)

583

Пост

Country

Genre

Zodiac



Сүүлд энэ профайлыг үзсэн гишүүд:

Сүүлд энэ профайлыг үзсэн гишүүд:

1.426 нийт зочилсон
  1. Би чиний ганц фэн юм шиг байна тэ :rip:

  2. Evangelista Lennox

    TV SHOW

    Ёстой янзын цуврал шүү. Үздэг хүн байна уу?
  3. Реп хатан хаан Cardi B цоо шинэ сингль Press дуугаа гаргалаа. Энэхүү дуу нь хэвлэл мэдээлэлээр өөрийг нь бичдэг хүмүүсрүү чиглэсэн төдийгүй алдарт цуврал алуурчин биеэ үнэлэгч байсан эмэгтэй Aileen Wuornos-д зориулсан юм. Учир нь өөрийг нь хүчиндсэн залуучуудыг алсаныхаа төлөө тэр цуврал алуурчин цолтой болж буруутгагдаж цаазаар авахуулсан байдаг. Тухайн үед хэвлэл мэдээлэлээр түүнийг булж муулж шийтгэх хэрэгтэй хэмээн олноороо үзэж байсан гэдэг. https://www.horiotoi.org/news/crime/цуврал-алуурчин-айлин-кэрол-уорнос-r14/
  4. Боловсон төрхтэй сайхан залуу танихгүй эмэгтэйд “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж хэлээд л танилцдаг, харамсалтай нь энэ уулзалт эмгэнэлтэйгээр төгсдөг. Теодор Банди бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин болохоор тэр. Тэр бүсгүйчүүдийг яг л соронзон шиг татдаг хүн. Түүний энэ эелдэг хэдхэн үг хамгийн багаар бодоход 50 орчим эмэгтэйд цаазын ял болсон юм. Банди өөрийнхөө гадаад төрх, эелдэг байдлаараа америкийн хотуудаар, бүх америкаар үхлийн элч болон аялж явжээ. Хуульч, хүчирхийллийн төвийн зөвлөгч Тэр Вермонт мужийн Берлингтонд ганц бие эмэгтэйн хүүхэд болж төрсөн. 19 настай эх Луиза Коуэлл хүүгээ дөрвөн нас хүртэл тарчигхан байранд амьдраад америкийн нөгөө тал дахь Сиэтлд очиж амьдарсан. Энд тэрээр Жонни Бандитай гэрлэж дахиад дөрвөн хүүхэдтэй болсон байдаг. Тед энд дунд сургуульд сурч хөнгөн атлетикийн багт хичээллэж. Дараа нь Вашингтонд их сургуульд хуулийн ангийн оюутан болсон байна. Тэр энэ үеэс л харгис тоглоомоор нааддаг болж эхэлж. Хэд хэдэн сургууль дамжиж байгаа сургуулиа хаяж Бүгд найрамдахчуудын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж. 1969 онд Филадельфид очихдоо л тэр энэ том гүрэнд гэмт хэрэг хийсэн ч баригдалгүй явж болох юм гэдэг санаа төрсөн гэнэ. 1971 онд Сиэтлд эргэн ирж хүчирхийллийн золиос бологсдод туслах төвд зөвлөхөөр ажилласан байна. Түүнтэй хамт ажиллаж байсан нийгэм судлаач, америк дахь эрүүгийн түүхийн тухай хэд хэдэн ном бичсэн Энн Рултай хамт ажиллаж байсан байна. Тэрээр Бандийн хэргийн талаар хожим нь “Хүмүүс надаас Тедийн тухай асуухад би энэ бол Сиэтлийг хамгийн сайн мэддэг хүн гэдэг байлаа. Тэр улстөр сонирхдог, хүнийг өөртөө татаж чаддаг сайхан залуу байсан. Бид хоёр сайхан харьцаатай, түүнийг би ийм аймшигт маньяк алуурчин гэж хэлж чадахгүй. Ёстой тэгэж санаанд бууж байгаагүй. Хамгийн сүүлд цаазлуулахын нь өмнө харахдаа “Ийм хүнд итгэж болно гэж үү” гэж бодогдож байсан. Банди Сиэтлд ажиллаж байхдаа “Хүчирхийллийн тухай брошюр бичиж тэндээ “Хүчирхийлэгчдийн олонхи нь тийм ч өвчтэй хүмүүс байдаггүй юм. Тэд өөрийн хүсэл зоригийг бусдад тулган хүлээлгэж болно гэж итгэсэн хүмүүс байдаг” гэж бичиж байжээ. Анхны аллага Тэр анх 1974 онд 28 настайдаа хуулийн ангийн оюутан Линда Энн Хили гэдэг 20 настай бүсгүйг алсан. Нэгдүгээр сарын 31-ний өглөө тэр бүсгүй орон нутгийн радиостанцаар цанын баазын тухай мэдээлэл бэлтгэх байж. Цаг нь болчихоод алга байхаар нь нийтийн байрны хөрш нь өрөөнд нь ороход бүсгүй хэдийнээ амьсгал хураасан байж. Дэрэн дээр нь нэл цус. Үүнээс зургаан долоо хоногийн дараа гуравдугаар сард Донна Мэнсон байрнаасаа гараад хотын захад болох оюутны концертод очихоор яваад сураггүй болсон. Нэг сарын дараа 18 настай Сьюзен Ренкорт бүсгүй их сургуулиас кино театр орохоор яваад бас алга болов. Роберт Паркс Ингээд л жагсаалт үргэлжилж эхлэх нь тэр. Тавдугаар сарын 6-нд 22 настай Роберт Паркс, зургадугаар сарын 6-нд Бренда Болл, зургадугаар сарын 16-нд Жиоржина Хокинс нар алга болов. Олон мянган хүний дунд Сиэтлийн орчим дахь нуурын эрэг дээр Жанис Орр гэдэг бүсгүй рүү гараа сойсон нэгэн залуу дөхөж очоод, машин дээр завиа ачихад минь туслаач гэж гуйж. 23 настай бүсгүй ч хувцас, дугуйгаа аваад түүнтэй хамт машин руу нь очсон байна. Ингээд л тэр бүсгүй Тедийн долоо дах золиос болох нь тэр. Ердөө тэр өдрөө л Денайс Нэсланд гэдэг бүсгүй нийтийн бие засах газар орохоор яваад алга боллоо. Сарын дараа Жанис, Денайс хоёрын цогцосыг модон дотроос олсон. Тэднийг хүчирхийлж, нүцгэлэн хаясан байж. Тэр өдөр гараа сойсон эелдэг залуу арваад бүсгүйтэй ярилцахыг оролдсон, тэр бүгдэд нь л “Сайн уу, намайг Тед гэдэг” гэж байсныг тогтоожээ. Наймдугаар сар гэхэд Банди Сиэтлийн яаралтай тусламжийн албанд орж удалгүй Солт-Лейк-Ситид Ютагийн их суруглийн харьяа хуулийн сургуульд ажилд орлоо. Ингээд л хоёр сар өнгөрөхөд Ютад аллага гарч эхлэх нь тэр. 18 настай Меллиса Смитийг аравдугаар сард хүчрхийлж амийг нь хөнөөсөн хэрэг гарав. 17 настай Лайра Эймийг дээрх хэргээс ердөө 13 хоногийн дараа хэрцгийгээр зодож хөнөөв. Дебра Кент ардан нэгдүгээр сарын 8-нд амиа алдлаа. Харин алуурчин Кэрол Рончийг өөрийн “фольскёваген”-д чирч оруулах гэж байхад нь дэргэдүүр нь залуу хос явж байх таарж тэр бүсгүй зугтааж амжсан байна. Хожим нь мөрдөн байцаалтад Банди 1975 оны эхний улиралд дөрвөн ч эмэгтэйг хөнөөснөө мэдүүлсэн байдаг. Ингээд л түүний цуст аллага үргэлжлээд байлаа. Цагдаагийнхан гурван ч мужийн нутгаар эрэн сурвалжилж байсан ч тэр нэг газраа тогтдоггүй байсан юм. Наймдугаар сарын 16-ны шөнөөр замын цагдаа Роберт Ховард ээлжээ буухыг хүлээн машиндаа сууж байлаа. Ямар нэгэн танхай эрийн тухай хоёр нөхрийнхөө ярихыг холбоогоор сонсоод л.... Гэтэл тэдний машин нь унтарч Ховард туслахаар явлаа. Замд нь гэрлээ асаагаагүй фольксваген их хурдтай давхиж явах таарав. Дохио дуугаргасан ч тэр машин зогссонгүй, Ховар хойноос нь хөөлөө. Машин зогсч жолооч нь гарч ирэхэд Ховард гар буугаа бэлдээд очив. Банди нэртэй жолоочид Ховард “цагдаагийн шаардлага биелүүлээгүй” хэмээн протокол бичсэн байна. Эрүүгийнхэн замын цагдаад Бандигийн гадаад төрхийг өгөөгүй нь гай болсон юм. Гэхдээ Бандиг маргааш гэрээс нь баривчилжээ. Кэрол Ронч түүнийг ч, машиныг нь ч таньсан байна. Гэхдээ түүнийг дээрэм хийхийг завдсан гээд барьцаагаар суллажээ. Замын цагдаа Ховард уг нь Кэрол Рончид халдсан, гурван ч бүсгүйг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан эрүүгийн цагдаагийн ахмад Питер Ховардын төрсөн дүү байсан гэдэг. Бас 1974 оны арваннэгдүгээр сард Бандигийн сүйт бүсгүй байсан Лиз Клопфер гэгч бүсгүй цагдаагийнханд Ютад болсон аллагууд Бандитай холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Гэхдээ л цагдаагийнхан Ютад болсон аллагад түүнийг холбоотой гэдэг баримт олсонгүй. Дахиад л түүнийг барьцаагаар суллаж. Жанис Орр, Дейнас Нэслэнд гээд эрэг дээр амь алдсан хоёр бүсгүйн эргэн тойронд байсан хүмүүс тэр хүний дүр төрхийг тодорхойлсон нь Бандитай бараг таарч байхад шүү дээ. Юта мужийн Дэвид Йокум хожим ч “Банди гадаад төрхөө ямагт өөрчилдөг байснаас болоод ийм алдаа гарсан юм” гэсэн байдаг. Тэр алдаа нь өчнөөн хүний аминд хүрсэн юм даа. Алуурчин сул явж аллага үргэлжилсээр Гэхдээ шүүх ажил 1976 оны хоёрдугаар сарын 23-нд эхэлж түүнийг 15 жил хорих ялаар шийтгэлээ. Гэвч Тед арванхоёрдугаар сард шоронгийн дээвэр дамжин оргож цагдаагийн машин хулгайлан зугтсан байна. 1977 оны нэгдүгээр сарын 15-нд Бандийн гэмт хэргийн жагсаалтын хамгийн цуст аллага нь боллоо. Флоридагийн нийслэл Таллахассид их сургуулийн оюутнууд шинэ жилийн амралтаасаа дөнгөж эргэн ирээд байсан үеэр том модон бороохой барьсан эр дотуур байранд орж ирлээ. Гэрэл унтарч Бандийгийн аллага эхлэх нь тэр. Тэр шатаар гүйж эхний хаалга татаад л 21 настай Маргарет Боуменыг бороохойгоор үхтэл нь балбаж, хоолойг нь боогоод өгзөгнөөс нь бөөн мах тасдаж хаясан байна. Тэндээсээ гараад эсрэг талын хаалганд 20 настай Лиза Левиг яг урьдынх шигээ алж. Тэр орой Карен Чандлер, Кэти Клейнер гэсэн хоёр бүсгүйг бас алсан юм. Хэдхэн хоногийн дараа тэр хамгийн залуу хохирогч 10 настай Кимберли Личийг зэрлэгээр хөнөөсөн байна. Дараа долоо хоногт нь Пенсакола хотын эргүүлийн цагдаа Дэвид Ли сэжигтэй “фольксваген” явж байгааг шөнийн гурван цагт илрүүллээ. Ли түүнийг хөөж зогсооход жолооч нь гарч ирэн бороохойгоор зодохыг завдаж хоёул зодолдсон.Тэр өөрийгөө Кен Мишер гэсэн нь Тедийн байнга ашигладаг 31 нэрийн нэг нь байсан юм. Түүний мөрдөн байцаах ажил их удаан үргэлжилсэн. Чухамдаа бүх гэмт хэргийг нь илрүүлэх л чухал байсан болохоос биш түүний бол зөвхөн 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт нь л цаазын ял өгөх байсан л даа. Тэр жижигхэн охиныг хэрцгийгээр зодож бүх бие дээр нь шүдээр хазсаны ором гарсан байсан гээд л боддоо. Түүнийг шүүж байхад тэр өөрийг нь дэмжсэн, гэрлэх санал тавьсан бүсгүйчүүдээс олон арван захидал авдаг байсан гэхэд итгэмгүй. Тэгээд ч ийм царайлаг, боловсон залуу ийм аймшигт гэмт хэрэг үйлдсэн гэхэд хэн итгэх билээ. Аймшигт аллагууд, хохирогчдын нэрсийн жагсаалтыг эцэст нь тэр хүлээн зөвшөөрч “би энэ бүхнийг хийсэн” гэсэн юм. Гэхдээ цагдаагийнхан үүнээс ч олон хүний амь нас хөнөөсөн байх гэдэг. Аймшигт алуурчин Тед Бандийг эцсийн эцэст 1989 оны хоёрдугаар сард Гейнсвиллийн шоронгийн цахилгаан сандалд суулгасан юм даа.
  5. Би бол эсрэг бодолтой байна. Эмэгтэй жүжигчин маш сайн байсан. Гадаадаар Mental Illness Монголоор юу гэж орчуулмаар ч юм бэ дээ. Сэтгэл гутралын өвчин ч юм уу. Уг кино нь энэ жүжигчинд нэр алдар авч ирсэн хэрээрээ маш их зовлонг авчирсан гэж хэлж болно. Энэ мэдээлэлд би нэмэлт мэдээлэл оруулаагүй зүгээр л өнгөц бичсэн төдий. Шелли Дюваль 69 настай. Тэрээр оддын амьдралаас холдож хөдөө газар амьдарах болсон нь шалтгаантай. Түүний хувийн амьдралд маш их өөрчлөлт орж түүний сэтгэл зүйн байдал маш муудсан юм. Түүний жүжигчины карьер маш их мандаж байхад энэ кинонд тоглоод сэтгэл зүйн маш их хямралд орж өөртөө итгэх итгэлгүй болж олон талаараа эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Та бүхэн энэ жүжигчинг шүүмжлэхээс илүүтэйгээр аливаа нэг хүнийг гадуурхаж тэр нь улмаар насан туршийн сэтгэл зүйн хямрал болж үлддэг гэдгийг санах ёстой. Шелли өдгөө 69 настай бөгөөд түүнд өдгөө туслах хүн бараг олдохгүй байгаа юм. Түүнийг дэлгүүрт хүнсээ цуглуулж явахад хүмүүс бичлэг хийж байгаа бичлэг нь тарсанаас хойш түүнийг сэтгэцийн асуудалтай болсон гэх шуугиан тарж эхэлсэн билээ. Энэ киноны кино багийнхан найруулагч хамтран тоглосон жүжигчид түүнд өдгөө хүртэл тусламж үзүүлж харж ханддаггүй. Энэнд тэр жоохон гомдож явдаг юм шиг байна лээ. Түүний сэтгэл хямралын өвчтэйг нь далидуулж зарим шоуны хөтлөгчид нэвтрүүлэгтээ урьж түүнийг оруулж өвчтэй хүнээр тоглоом хийлээ хэмээн олноос зэмлэл хүртэж байсан удаатай. Тэгэхээр энэ эмэгтэйн амьдрал та бүхэнд маш том сургамж болсон гэж бодож байна.
  6. Бүр ингэж алга болж байгаамуу тэ хаха

    1. Evangelista Lennox

      Evangelista Lennox

      Харин өөр юманд анхаарал хандуулаад discord орох ч завгүй явж байна даа. Удахгүй ажлаа жигдрүүлээд сайтаа идэвхитэй болгоно гэсэн бодолтой л явна. 

  7. Evangelista Lennox

    BOP BOP!

    Лол. Энэ дууг гарахад анхны сонсогч нь болж фм-р сонсож байсан юм байна. Тухайн үед дууны үгийг нь сонсоод шоок. "Өгзөг бөгсгүй төрсөн Өөдөө яаанаа" Дараа нь Өөдөөгийн "М Галакси" нэвтрүүлэгт Ice Top ороод Өөдөө өгзөг бөгсгүй төрсөн гээд намайг дуундаа оруулсан гээд асуусан чинь дисс дуу бол байх зүйл гээд гадаадын хамтлаг репперүүдийг иш татаж яриад бантаж билээ
  8. 1900 оны үед Германчууд өөрсдийн туршлага дээр суурилсан маш олон шинэ зүйлсийг ирээдүйд бий болгоно гэж их итгэл дүүрэн хүлээдэг байсан нь илт. Эдгээр зургуудыг харсан хэн ч бай хэн нэгэн эрдэмтний бодлоос ургасан санаа эсвэл зохион бүтээгчдийн шинийг эрэлхийлсэн зоримог шийдлүүд гэж харах байх гэвч үнэндээ эдгээр санаанууд нь Германы "Теодор Хильдебранд & сын" гэх нэртэй шоколадны үйлдвэрийн санаанууд билээ. Уг компани нь 1817 онд Теодор Хильдебранд нэртэйгээр Берлины төв хэсэгт байгуулагджээ. Хильдебранд нь тухайн газартаа анхны хөдөлгүүрт тоног төхөөрөмжөөр ажилладаг ганц үйлдвэр байлаа. Тэд маш олон тооны шоколаднуудыг маш хямдаар зарж эхэлжээ. 1900-аад оны үед Парисын дэлхийн үзэсгэлэнт худалдаанд Хильдебранд шоколадны үйлдвэр нь маш сонирхолтой маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахаар шийдсэн юм. Энэ кампанит ажил нь "2000 онд Герман улс" нэртэй байжээ. 21-р зууны эхэн үеийн онол дээр тулгуурлан ирээдүйн талаар дүрслэн харуулсан 12 төрлийн картаа тэд үйлдвэрлэж, Хильдебранд нь хамгийн сайн борлуулалттай чихэр, шоколадны үйлдвэр болж байлаа. Усан дээр хурдан явах Усан онгоц мөн галт тэргийг тэд иймээр хослуулж төсөөлж байв Нүүдэг байшин Хувийн нисдэг машинууд Хувийн агаарын тээвэр Цагдаагийн X-Ray илрүүлэгч машин Дээвэртэй хотууд Телевизийн өргөн нэвтрүүлэг Хөдөлдөг явган хүний зам Цаг агаар удирдагч машин Хойд туйлын аялал Усан доорх онгоц
  9. Заримдаа юмс бодож байгаа шиг биш... 

    1. 𝓛𝓔𝓞

      𝓛𝓔𝓞

      "Ихэвчлэн" гэх нь зүйтэй болов уу 

  10. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Өчигдөр өглөө би хоолоо идээгүй яагаад гэвэл чамайг санаад Өчигдөр өдөр би хоолоо идээгүй яагаад гэвэл чамайг санаад Өчигдөр орой би хоолоо идээгүй яагаад гэвэл чамайг бодоод л Өчигдөр орой би унтаж чадаагүй яагаад гэвэл их өлсөөд...
  11. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Алсаас ирэх амраг чамдаа Аяга бантан хийгээд тавьсан чинь Амт нь дэндүү гоё болохоор Аргагүй би идэж орхилоо Амраг чи аягийг нь долоочих
  12. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Зээ... Урт сүмбэн хуруутай уужим сайхан сэтгэлтэй Хөлдөө туфльтэй хүзүүндээ алчууртай Чоно шиг зэвүүн санаатай Цомбойсон том хөхтэй Толгойтой үс нь хөвсгөр Тогоо шанагандаа төгсөвтөр Жаварт жаран минут байсан ч дааруулдаггүй шубтэй Наранд наяан минут байсан ч борлуулдаггүй тостой Алтайд биш Улаанбаатарт төрсөн аягүй мисс хүүхэн болоорой Хангайд биш Улаанбаарт төрсөн хамгийн тасарцан хүүхэн болоорой!
  13. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Ерөнхийдөө би коунтерчин Ерөөлөө уншаад яргачин Мэргэжил минь байлдагч Мэргээ уншаад алуурчин Си Эс-д донтогчид Сэрвер нэтээр хэсүүчлэн Өдөр шөнөгүй байлдаж Өндөр цолтой болно Коунтер луугаа би орон Кодоо хийж сэрвертээ орно Конфиг.Сфж-ээ идэвхжүүлж Койлц Диеглээр тархидаж гарна Мэргэн буудагч коунтерууд Магнум авч майнаа уншина Ганц ч сум алдахгүйгээр Гамин терроруудыг ална Админ болсон шинэхэн бацаанууд Ар араасаа давхардаж үхчээд Адгийн суга чет байна гэж Алиар ч нөгөө БАН-гаа өгнө А-гын доогуур орж Алцайтлана тархидаж гарна Амиа алдсан нэгэн нь Амныхаа зоргоор бурж өгнө Машинго Шотган ээлжлэн авч Манараа гаруудыг алж өгнө Сум юүгээн хайрлахгүй Сууж байгаад цацаж орхино Олзлуулан баригдсан хүнээ Онц ноцтой гэмтэх вий гэж Онгодоо ортол байлдаж Олон хүн ална Хана хайрцаг нэвтлэн Хамаг чадлаараа байлдана Хог O-оо авч Хайр гамгүй шиднэ Таарсан хүн лүүгээ галлан Тархидаж алахыг хичээнэ Цайрж цагаарсан хүнийхээ Цээж толгой руу шүршинэ Галт зэвсэгнүүдээс сонголтоо хийж Гайгүй гэснээ сонгож авна Оногдсон нэгэн рүү нь с4 савна Онцгүй харагдсанаа хутгалж ална Бөндгөр тархыг нь зад буудна HEADSHOT !!! Бомбтой нь цуг хага буудна BUZZERSHOT !!! Bunny-даж ороод хутга дүрнэ KNIFESHOT !!! Багынхаа төлөө байлдаж үхнэ KILLSHOT !!! Ерөнхийдөө би коунтерчин Ерөөлөө уншаад яргачин Мэргэжил минь байлдагч Мэргээ уншаад алуурчин /Коунтерчдийн гэгээн дурсгалд зориулав/


Сүүлд энэ профайлыг үзсэн гишүүд:

1.426 нийт зочилсон

Сурталчилгаа

Таны сурталчилгаа энд
×