Jump to content

Evangelista Lennox

A D M I N ****

SALLY WALKER
8

Фэнтэй :)

578

Пост

Country

Genre

Zodiac



Сүүлд энэ профайлыг үзсэн гишүүд:

Сүүлд энэ профайлыг үзсэн гишүүд:

1.073 нийт зочилсон
  1. Бүр ингэж алга болж байгаамуу тэ хаха

  2. Evangelista Lennox

    BOP BOP!

    Лол. Энэ дууг гарахад анхны сонсогч нь болж фм-р сонсож байсан юм байна. Тухайн үед дууны үгийг нь сонсоод шоок. "Өгзөг бөгсгүй төрсөн Өөдөө яаанаа" Дараа нь Өөдөөгийн "М Галакси" нэвтрүүлэгт Ice Top ороод Өөдөө өгзөг бөгсгүй төрсөн гээд намайг дуундаа оруулсан гээд асуусан чинь дисс дуу бол байх зүйл гээд гадаадын хамтлаг репперүүдийг иш татаж яриад бантаж билээ
  3. 1900 оны үед Германчууд өөрсдийн туршлага дээр суурилсан маш олон шинэ зүйлсийг ирээдүйд бий болгоно гэж их итгэл дүүрэн хүлээдэг байсан нь илт. Эдгээр зургуудыг харсан хэн ч бай хэн нэгэн эрдэмтний бодлоос ургасан санаа эсвэл зохион бүтээгчдийн шинийг эрэлхийлсэн зоримог шийдлүүд гэж харах байх гэвч үнэндээ эдгээр санаанууд нь Германы "Теодор Хильдебранд & сын" гэх нэртэй шоколадны үйлдвэрийн санаанууд билээ. Уг компани нь 1817 онд Теодор Хильдебранд нэртэйгээр Берлины төв хэсэгт байгуулагджээ. Хильдебранд нь тухайн газартаа анхны хөдөлгүүрт тоног төхөөрөмжөөр ажилладаг ганц үйлдвэр байлаа. Тэд маш олон тооны шоколаднуудыг маш хямдаар зарж эхэлжээ. 1900-аад оны үед Парисын дэлхийн үзэсгэлэнт худалдаанд Хильдебранд шоколадны үйлдвэр нь маш сонирхолтой маркетингийн кампанит ажлыг зохион байгуулахаар шийдсэн юм. Энэ кампанит ажил нь "2000 онд Герман улс" нэртэй байжээ. 21-р зууны эхэн үеийн онол дээр тулгуурлан ирээдүйн талаар дүрслэн харуулсан 12 төрлийн картаа тэд үйлдвэрлэж, Хильдебранд нь хамгийн сайн борлуулалттай чихэр, шоколадны үйлдвэр болж байлаа. Усан дээр хурдан явах Усан онгоц мөн галт тэргийг тэд иймээр хослуулж төсөөлж байв Нүүдэг байшин Хувийн нисдэг машинууд Хувийн агаарын тээвэр Цагдаагийн X-Ray илрүүлэгч машин Дээвэртэй хотууд Телевизийн өргөн нэвтрүүлэг Хөдөлдөг явган хүний зам Цаг агаар удирдагч машин Хойд туйлын аялал Усан доорх онгоц
  4. Заримдаа юмс бодож байгаа шиг биш... 

    1. 𝓛𝓔𝓞

      𝓛𝓔𝓞

      "Ихэвчлэн" гэх нь зүйтэй болов уу 

  5. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Өчигдөр өглөө би хоолоо идээгүй яагаад гэвэл чамайг санаад Өчигдөр өдөр би хоолоо идээгүй яагаад гэвэл чамайг санаад Өчигдөр орой би хоолоо идээгүй яагаад гэвэл чамайг бодоод л Өчигдөр орой би унтаж чадаагүй яагаад гэвэл их өлсөөд...
  6. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Алсаас ирэх амраг чамдаа Аяга бантан хийгээд тавьсан чинь Амт нь дэндүү гоё болохоор Аргагүй би идэж орхилоо Амраг чи аягийг нь долоочих
  7. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Зээ... Урт сүмбэн хуруутай уужим сайхан сэтгэлтэй Хөлдөө туфльтэй хүзүүндээ алчууртай Чоно шиг зэвүүн санаатай Цомбойсон том хөхтэй Толгойтой үс нь хөвсгөр Тогоо шанагандаа төгсөвтөр Жаварт жаран минут байсан ч дааруулдаггүй шубтэй Наранд наяан минут байсан ч борлуулдаггүй тостой Алтайд биш Улаанбаатарт төрсөн аягүй мисс хүүхэн болоорой Хангайд биш Улаанбаарт төрсөн хамгийн тасарцан хүүхэн болоорой!
  8. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Ерөнхийдөө би коунтерчин Ерөөлөө уншаад яргачин Мэргэжил минь байлдагч Мэргээ уншаад алуурчин Си Эс-д донтогчид Сэрвер нэтээр хэсүүчлэн Өдөр шөнөгүй байлдаж Өндөр цолтой болно Коунтер луугаа би орон Кодоо хийж сэрвертээ орно Конфиг.Сфж-ээ идэвхжүүлж Койлц Диеглээр тархидаж гарна Мэргэн буудагч коунтерууд Магнум авч майнаа уншина Ганц ч сум алдахгүйгээр Гамин терроруудыг ална Админ болсон шинэхэн бацаанууд Ар араасаа давхардаж үхчээд Адгийн суга чет байна гэж Алиар ч нөгөө БАН-гаа өгнө А-гын доогуур орж Алцайтлана тархидаж гарна Амиа алдсан нэгэн нь Амныхаа зоргоор бурж өгнө Машинго Шотган ээлжлэн авч Манараа гаруудыг алж өгнө Сум юүгээн хайрлахгүй Сууж байгаад цацаж орхино Олзлуулан баригдсан хүнээ Онц ноцтой гэмтэх вий гэж Онгодоо ортол байлдаж Олон хүн ална Хана хайрцаг нэвтлэн Хамаг чадлаараа байлдана Хог O-оо авч Хайр гамгүй шиднэ Таарсан хүн лүүгээ галлан Тархидаж алахыг хичээнэ Цайрж цагаарсан хүнийхээ Цээж толгой руу шүршинэ Галт зэвсэгнүүдээс сонголтоо хийж Гайгүй гэснээ сонгож авна Оногдсон нэгэн рүү нь с4 савна Онцгүй харагдсанаа хутгалж ална Бөндгөр тархыг нь зад буудна HEADSHOT !!! Бомбтой нь цуг хага буудна BUZZERSHOT !!! Bunny-даж ороод хутга дүрнэ KNIFESHOT !!! Багынхаа төлөө байлдаж үхнэ KILLSHOT !!! Ерөнхийдөө би коунтерчин Ерөөлөө уншаад яргачин Мэргэжил минь байлдагч Мэргээ уншаад алуурчин /Коунтерчдийн гэгээн дурсгалд зориулав/
  9. Энд дуртай 4 мөртөө бичээрэй.
  10. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Би дургүй Цаг гозойж байхад би алс замд гарахгүй Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй Цайг нь уучихаад аягыг нь хөмрөхөд дургүй Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад дургүй Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй Үлгэр нялуун төгсдөг ч сайн хүн зовоход би дургүй Үс нь буурал хөгшин намбагүй явбал бүр дургүй ээ Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй Ядуусын дунд гангалах дургүй Тансаг найран дээр ганцаардах дургүй Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад дургүй Холбиромтгой ааш уян жаданд дургүй Нүүрнээс далдуур хүн муу хэлэх Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд би дургүй Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй Бурханыг нулимах адыг өргөмжлөх дургүй Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ Дургүй бүхнийг минь надад чи үзүүлж ханасан эх орон минь Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон /Ц.Хулан/
  11. Evangelista Lennox

    ХАЙР ДУРЛАЛ

    Ядуу явахад юм бүхэн гунигтай Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй Зүдүү явахад юм бүхэн шаналалтай Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай Хоосон явахад юм бүхэн өнгөтэй Хоолтой хоолгүй өнгөрөөсөн хоног өдрүүд минь дурсамжтай Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй Ядуу явахад үнэндээ Юм бүхэн гунигтай Яруу найрагчийн сэтгэл Зовлонгоор баян тавилантай /Заяа/
  12. Энд өөрийн дуртай шүлгүүдээ оруулаарай.


Сүүлд энэ профайлыг үзсэн гишүүд:

1.073 нийт зочилсон

Сурталчилгаа

Таны сурталчилгаа энд
×