Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Шилдэг 11 паранормал цуврал шоунууд

    Заримдаа бид аймшгийн шоу үзэх гэхээр ямар шоу үзэхээ мэддэггүй бас элдэв янзын худлаа хоосон зохиомол зүйлсээс үнэндээ залхаад аль болох залхах шинжтэй байдаг шүү дээ. Үнэхээр та далд ертөнцийн тухай, сүнс хий үзэгдэл, паранормал үзэгдлийг судлах дуртай бол дараах цувралуудыг үзээрэй. Эхнээс нь шилдэг гэснийг нь жагсааж оруулсан болохоор та бүхэн эхнээс нь сонирхож үзээд сэтгэгдэлээ хуваалцаарай. 

     

    1.  Ghost Adventures

    2008 оны 10 сарын 17 нд анх цацагдсан шоу.  Сүнсний ангууч  Зак Баганс, Ник Гроф болон Аарон Гүүдвин нар сүнстэй гэгдэх газруудын мэдээлэл аван тэдгээр газруудаар явж  сүнснүүдийг ангуучилдаг. 

     

    2. Ghost Hunters

    Энэхүү шоу нь 2004 онд анх гарч эхэлсэн бөгөөд паранормал буюу учир битүүлэг тайлбарлах боломжгүй үзэгдлүүдийн тухай өгүүлдэг. Мөн л паранормал үзэгдлийг судалдаг хоёр залуу хүмүүсээс мэдээлэл авч эрэн сурвалжилах болно. 

     

    3. The Dead Files

    Энэ паранормал шоу нь маш сонирхол татахуйц хийгдсэн бөгөөд АНУ н сүнстэй газруудаар та бүхнийг аялуулах болно. Хамгийн сонирхолтой нь энэхүү шоуг хийхэд Нью Йорк хотын цагдаагийн газар 21 жилийн турш хамтарч ажилласан аж. 

     

    4. Paranormal Witness

    Энэхүү шоу нь паранормал баримтат кино гэдэг утгаараа сонирхолтой. 2011 онд анх гарсан энэ шоу нь Английн топ 10 шинэ шоуны нэгт зүй ёсоор ордог. 

     

    5. A Haunting

    2005 оноос 2007 он хүртэл Discovery сувгаар  гарсан энэ шоу нь сүнс, экзорцизмийн тухай өгүүлнэ. 

     

    6. Destination Truth

    Дэлхий дээрх сүнс болон домогт яриануудаас үндэслэн паранормал үзэгдлийн тухай гарах энэхүү шоу нь та бүхний сонирхолыг маш ихээр татах нь гарцаагүй. Жош Гетс өөрийн багийнхантайгаа эдгээр зүйлсийг судлаж ҮНЭН н эрэлд гарах болно. 

     

    7. Ghost Hunters International 

    Энэхүү шоу нь Ghost Hunters н спин оф бөгөөд 2008 онд цацагдсан.  АНУ ын сүнстэй гэгдэх алдартай газруудын талаар гардаг. 

     

    8. Paranormal State

    2007 онд гарсан энэ шоуг пенсильван мужийн их сургуулийн паранормал судалгааны нийгэмлэг болон сайн дурын оюутан коллежын багийнхан хамтарч хийсэн юм. Паранормал үзэгдэл болон паранормал газруудаар та бүхнийг аялуулах болно. 

     

    9. Celebrity Ghost Stories

    Алдартай дуучид, хөгжимчид, кино жүжигчид өөрсдийн сүнстэй түүхүүдээ та бүхэнд хүргэх болно. Шоу нь баримтат кино мэт хийгдсэнээрээ та бүхэнд тэдгээр хүмүүсийн түүхүүдийг жүжиглэсэн хэлбэрээр танд харуулах болно. Аймаар гэж хэлэхгүй гэхдээ тун сонирхолтой. 

     

    10. Haunted Collector

    Америкийн телевизийн бодит цуврал бөгөөд 2011 онд эхний улирал нь гарч эхлэсэн юм. Судлаач Жон Зафис болон түүний багийнхан паранормал полтергейст үзэгдэлтэй холбоотой объектуудыг хайж илрүүлдэг. 

     

    11.  Fact or Faked: Paranormal Files

    2010 онд гарсан энэхүү цуврал дээр холбооны мөрдөгч Бен Хэнсэн гэгч болон түүний багийнхан тодорхой паранормал үзэгдлийн зураг болон олонд хүрсэн видеонууд дээр шинжилгээ хийн тэдгээрийг үнэн эсэхийг үзэгч та бүхэнд хариуулах болно. 

    • Таалагдлаа 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×