Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Монгол бөө ээжтэй нь нас барсан хүүг уулзуулав

    Зөн билгийн тулаанд оролцсон Мөнхэрдэнэ гэх бөө хүний бичлэгийг та бүхэнд үзүүлэхээр бэлдэв. Ерөнхийдөө бөөг хүмүүс шашин мэтээр сүүлийн үед үзэж байгаа нь тун буруу юм “Бөө” бол шашин биш гэдгийг хүмүүст хэлмээр байна. Зарим хүмүүс бөөг шашин гэж үздэгээс болж будда есүс гэх мэт шашингуудтай жишин ярих нь олон. Гэвч үнэхээр сүүлийн жилүүдэд хуурамч бөө хүмүүс олширч хүмүүсийг хууран мэхэлж байгаа ба эдгээр хүмүүс нь хүмүүсийн сүсэг бишрэлээр даажигнаж олон хүмүүсийг хохироож байна. Үүнээс болж зарим өвчин зовлонтой хүмүүс эд хөрөнгө болон сэтгэл санаагаараа хохироод барахгүй амь насаа хүртэл алдаж байгаа. Зарим нэг нь далд ертөнц байтугай сүнсэнд ч итгэдэггүй бөгөөд өөрийн нүдээр үзэж байж энэ бүхэнд итгэдэг билээ. Админ миний бие ойр тойрныхоо хамаатан садангуудыг нас барсан хүүтэйгээ бөөгөөр дамжуулж уулзсан бас нас барсан аавтайгаа хүү нь бөөгөөр дамжуулж уулзаж архи дарснаас гарсан тухай цөөнгүй сонсож байлаа. Хүн гэдэг сониуч юм хойно яаж бөө хүмүүс сүнсийг нь биедээ оруулж яаж ярьдаг юм бол гэж их сонирхдог юм. Зөн билгийн тулаан гэх энэ гайхамшигтай нэвтрүүлэг хүмүүст хүрээд нилээн удаж байгаа билээ. Миний бодлоор Оросын зөн билгийн тулаанаас илүү их сонирхолтой санагдсан яагаад гэвэл энэ нэвтрүүлэг явж байх үед янз бүрийн зүйлс болж байсныг би санаж байна. Сүнс ардуур нь харагдах, янз бүрийн зүйл хий сонсогдох гэх мэт зүйлсийг зарим хүмүүс ярьж байхыг сонссон. Үүгээрээ илүү бодит мэдрэмжтэй бас нилээн шалгууртай юм шиг санагдсан. Ингээд энэхүү Мөнхэрдэнэ гэх бөөг нэгэн сэтгэлийн шаналалд автсан ээжийг нас барсан хүүтэй нь уулзуулж буй бичлэгийг хүргэж байна.

     

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×