Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхийн иргэншилтэй анхны робот София'

    5a6d6131c4a07_Sophia3.jpg.ccd382fa18c76c529347a1918b425a81.jpg

    Сауди Араб улсын иргэн София робот

    Өнгөрсөн жил Саудын Араб роботод иргэншил олгосон дэлхийн анхны улс болсон юм. Хонгконгийн"Хансон Роботикс" компаний бүтээсэн София нэртэй хүн дүрс робот энэхүү хүндэтгэлийг хүлээлээ.  ӨНгөрөгч онд болж өнгөрсөн ""Ирээдүйн хөрөнгө оруулах санаачлага" форумын үеэр индер дээрээс үг хэлж хүмүүсийг багагүй алмайруулсан билээ. Түүний тэр үед зарлаж Саудын Араб улсын иргэн болсныг зарлахад София хариуд нь "Ийм онцгой хүндэтгэл хүлээсэн минь нэр төрийн хэрэг. Энэ бол дэлхийд анх удаа роботод иргэншил олгосон түүхэн үйл явдал" гэжээ. Тухайн үйл ажиллагаанд оролцож байсан томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд, тэр дундаа АНУ ын "Нью Йорк Таймс" сонин, "Си Эн Би Си" телевизийн сурвалжлагчид Софиягаас "Та яагаад ийм их аз жаргалтай, мишээсэн царай гаргаж байгаа юм бэ" гэж асуухад "Би ийм их ухаалаг, баян чинээлэг, нэр нөлөө бүхий алдартай хүмүүсийн өмнө гарч ирж, ярилцаж байгаадаа таатай байна." хэмээн хариулжээ. Энэ нь олон улсын анхаарлыг маш ихээр татсан юм. Түүний хоолойны өнгө аяс, нүүрний хувирал, асуултаа хариулахын өмнө бодох хугацаа зэрэг нь тус роботыг хөгжүүлэгчдийн хувьд хамгийн их цаг хугацааг шаардсан гэдэг нь илт харагдсан юм. 

    robot_head.jpg.4b9e4bae2c6abc0d15435b8a77d0ca6e.jpg

    Сауди Араб улсын иргэн София робот

    София яг л бодит хүн шиг бусадтай нээлттэй яриа өрнүүлж чадаж байсан юм. Мөн тэрээр бусдаас, өөрийгөө хүрээлэн буй хүмүүсээс бие даан суралцах чадвартай ажээ. Энэ програмийг хиймэл оюун ухаант бодьгал гэж зохион бүтээгчид нь онцолж хэлдэг байна. Түүнчлэн София "Би хүмүүстэй зэрэгцэн ажиллаж амьдрахыг хүсэж байна. Ингэхийн тулд хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй" хэмээжээ. 

    saudi-arabia-robot-citizenship-sophia-designboom-01.jpg.d4f6ed26070187c0b60c048bc5786174.jpg

    Сауди Араб улсын иргэн София робот

    Мөн хөтлөгч Эндрю Росс Соркины цөөн асуултанд хариулсан бөгөөд асуултууд нь голчлон роботууд хүн төрөлхтөний ирээдүйг сүйрүүлж, роботоор удирдуулсан дэлхий ертөнц бий болох вий гэхээс болгоомжлож байгааг хэлэхэд София хариуд нь "Та Элон Маскийг чамгүй уншиаж, Холливуудын кино их үзжээ" гэж хариулсан нь хүмүүсийн инээдийг хүргэсэн байна. Мөн тэрээр "Та битгий сана зов. Надад аятайхан хандвал би ч тантай сайхан харьцах болно" гэж хэлсэн бөгөөд бүтээгч нь түүнд сайхан сэтгэл, бусдыг өрөвдөх чанарыг системчилж өгснийг дурьджээ.  Уг нь Хансон уг роботыг ахмад хүмүүсийг асрах, парк, үйл ажиллагааны үеэр зочдод үйлчлэх зориулалтай бүтээсэн боловч Софиягийн хэлж ярьж буй зүйлсийг харахад энэ зорилгоос хэдийнэ давсан чадвартай болох нь харагдаж байжээ.  Софи тун удахгүй өөртэйгээ адилхан хамтрагчтай болно. "СофтБанк" компанийн "Пеппер робот"-ын анхны загварыг 2014 онд танилцуулж байсан бөгөөд хэрэглчдэд зоруилсан хувилбарыг энэ оноос эхэлж гаргахаар төлөвлөөд байгаа юм. Уг роботын урьдчилсан захиалга нь тухайн үеэдээ нэг минут хүрэхгүй хугацаанд дуусч 1,000 робот үйлдвэрээс гарахаасаа өмнө эзэнтэй болж байсан түүхтэй.   

    Видео

     

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×