Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Тили Тили Бом

    “Тили тили бом” гэх нэртэй орос хүүхдийн бүүвэйн дууны тухай та бүхэндээ хүргэж байна.

    Нэгэн уншигч маань фэйсбүүкээр холбогдож энэ дууны тухай мэдээлэл оруулаач гэсний үндсэн дээр үүнийг оруулж байгаа юм.

    Энэхүү дууны утга агуулга бол аймшигтай юун бүүвэйн дуу зүгээр л хар дармаар үгтэй юм билээ. Энэ дууны тухай бол ерөнхий бодит түүх нь олдоогүй ба Youtube сайтад ганцхан тавигдсан байлаа.

    Дууны үг нь:

    Тили тили бом

    Нүдээ аниарай аажим аажим ань

    Хэн нэгэн цонхны цаана явж байна

    Тог тог гэж хаалга тогших гэж байна

    Тили тили бом

    Шөнөөр үргэлэх шувуудын чимээ

    Тэр аль хэдийнэ гэрт орж ирээд

    Унтаагүй байгаа нэгний дэргэд

    Тэр ойрхон ирдэг

    Тили тили бом

    Түүний чимээ ойртож байгааг сонсож байна уу?

    Тэр буланд нуугдаад,

    нүдээрээ эргэн тойрныг ажиглаж байна

    Тили тили бом

    Бүгд байхгүй, нам гүн шөнөөр

    Тэр чамайг хулгайлах гэж,

    Тэр чамайг барих гэж ирсэн

    Тэр… Тэр ойрхон байгаа..

    /өөр хэл дээрээс орчуулсан болохоор зөв бурууг нь сайн мэдэхгүй байна./

    Цаанаа нэг л хүйтэн дуу хоолой бас энэ дууны үг нь намайг унтуулах биш харин ч сэрээх байсан биз /хэрвээ би хүүхэд байсан бол/. Гэхдээ энэ дууны утга санаа бол Орос гэр бүлүүд хүүхдүүдээ эрт унтуулах арга гэж бодож байна. Яг л бидний жоохон байхад “Хадны мангаа ирнэ шүү эрт унтаарай” өөрөөр хэлбэл “хэрвээ чи эрт унтахгүй бол boogieman чамайг авах болно шүү” ч гэдэг ч юм уу. Харин хүүхдүүд аав ээжийгээ бүүвэйлж дуулж байхад нь унтах ёстой гэсэн мессежийг авч улмаар хүүхдүүдийг эрт унтуулж сургах дадал болгох нэгэн өвөрмөц арга болов уу.

    Ямар нэгэн сэдвээр хоорондоо ярилцах дуртай бас мэдээллээ хоорондоо хуваалцах зорилготой Reddit н гишүүний хэлж буйгаар “Тили тили бом” нь оросын “Trackman” (Путевой обходчик) гэх нэртэй кинонд зориулж энэ бүүвэйн дууг гэж батлаж байх юм. Энэ нь бас л баттай биш юм. Зохиосон зохиогч нь тодорхойгүй байна.

    Ямартай ч энэ дууны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хайгаад хайгаад олигтой юм огт олсонгүй. Харин энэ дууны үнэрээр CreepyPasta гийн хэдэн гайхал худал өгүүллэг зохиогоод амжсан л байх юм. Тэрэнд нь битгий итгээрэй. 

    Мөн нэмж хэлэхэд иймэрхүү бүүвэйн дуу маш олон оронд байдаг юм билээ. Унгар, Итали, Япон гм.

    Энэ дууны тухай мэддэг хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй. 

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×