Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сувилагч

    Нэгэн охин сувилагчын сургууль аа төгсөн шинэхэн эмнэлэгт ажилд орлоо. Тэрээр энэ ажилдаа маш их хайртай байлаа. Тэр маш хэцүү нөхцөлд ажиллаж байв. Тэнд ихэвчлэн шинэ төгссөн эмч нар байсан байна. Нэг асуудал нь түүнийг үргэлж татан зугаацах гэнэ. Тэр тэдэнтэй хамт нэг орон сууцанд амьдрах хэцүү гэдгийг ойлголоо. Учир нь тэд шөнөжин унтуулахгүй маш их чимээ гаргана. Тэр охин хэтэрхий урт цагаар ажиллах ба түүнд амралт хэрэгтэй байв. Энэ тухайгаа тэрээр эмч нарт гомдлох боловч түүнийг тоохгүй өөдөөс нь инээлдэн  түүнийнг амаа хамхи гэдэг байлаа. Эцсийн эцэс сувилагч даргадаа хэлхэд тэдэнд маш хатуу арга хэмжээ авав. Үүнээс болж улам түүнийг үзэн ядаж өршөө авах төлөвлөгөө зохиоцгоов. Тэдний нэг маш аймшигтай бас инээдтэй зүйл сэдэн бүгд зөвшөөрөв. Эмнэлэгийн моорогноос нэгэн цогцосны гар салган авлаа. Тэд унтлагын өрөөнд орж түүний утлагын хувцасанд нуулаа. Тэд холгүйхэн нуугдан түүнийг хүлээнэ. Сувилагч унтлаганы өрөөндөө орход тэд тэсэн ядан инээлдэн хүлээнэ. Гэвч ямар ч хашиграх болон уурлах юу ч болсонгүй. Зөвхөн чив чимээгүй байлаа. Тэд шөнөжин хүлээсэн ч ямар ч чимээ гарсангүй. Эмч нар уурлан цогцосны гарыг түүний орноос дэндүү хол тависан учираас түүнд мэдэгдсэнгүй гэж бодлоо. Дараа өглөө нь тэд сэрэн хурдхан сувилагчны өрөөлүү явцгаалаа. Дуудтал ямар ч хариу өгсөнгүй. Хаалгыг тогшсоор байхад хариу өгөхгүй учир эвдэн оров. Өрөөнд хэнч байсангүй. Тэд түүнийг эрэн хайсан боловч олдонгүй. Ханын шүүгээг онгойлгоход их аймшигтай дүр төрх тэднийг угтав. Сувилагч тэрхүү ханын шүүгээний буланд цагиргалан сууж байлаа. Түүний үс цав цагаан болчихсон түүний нүд эргэлдээд галзуурсан байлаа. Түүний царайнд хамаг муу муухай зүйл тодорсон байсан ба цогцосны гарыг зажлан сууж байв. Тэрээр төд удалгүй үхсэн юм.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×