Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Нутгийн түүх

    Цаг үе бүхэн өөрийн баатартай байдгийн адилаар ус нутаг болгон сайн, муу “алдартан” тай байдаг. Хөвсгөл нутаг “Тайгын” Төмөрөөр, харин Хан Хөхий нутаг “Шилийн” Шийрэвээр овоглох шахдаг юм.

    Тэр хоёулаа ялимгүй хэргээр шоронгийн хаалга татсан бөгөөд хэн хэн нь эрх чөлөөгөө хасуулж торон доторх болжмор шиг байхыг хүсээгүй тул ял шийтгэл нэмүүлэх бүү хэл амь насаа алдахыг ч юманд үл бодон оргож, тэгээд тэр чигээрээ бүгэн 10 жил хээрээр гэр, хэцээр дэр хийсэн шинэ цагийн шилийн эрс байв.

    “Шилийн” Шийрэвийг таван метр орчим нүхэнд хийгээд орхитол бүсээ цуу татаж бугуйл хийгээд нүхний аман дахь өнчин бутыг угаар нь бугуйлдан дүүжлээд гарсан гэдэг. Мөн цагдаа нараас зугтаж Ховдын гол руу морьтойгоо үсэрч ороод сэлээд цаад эрэг рүү нь гараад зугтаасан гэхчлэн үлгэр домог шиг яриа их байдаг.

    Шоронгоос оргож уул хадаар арван жил бүгсэн ялт оргодол Шийрэвийг баривчлах даалгавар Увс аймгийн Шүүхийн дарга Рагчаагийн толгой дээр нэг л өдөр буужээ. Оргож босч яваа нь үнэн боловч Шийрэв хэнд ч гай төвөг тариагүй тул Рагчаад араас нь үхэн хатан хөөцөлдөх сонирхол байсангүй.

    Гэвч босуулыг барихгүй бол “Нам чиний толгойтой ярина” гэсэн учир хэрхэн барих арга сүвийг удтал хайсны эцэст Шийрэвийн бага залуугийн нөхөр “Чөргөр” Раадан гэгчийг сэнхрүүлэхээр шийджээ. Тэгээд хоёр гурван эрийг дайчлан дагуулаад “Чөргөр” ийнд очиж цөсийг нь зайлтал айлгаж үгэндээ оруулсан ажээ.

    “Чөргөр” Раадан бол “Шилийн” Шийрэвтэй ан гөрөө, адуу малд цугтаа явдаг төдийгүй нилээд хөлжсөн нэгэн байв. Харин зориг зүрхээр туулайнаас дор, үнхэлцгэн чинээ амиа бодохоор авгайгаа ч бусдад өгч чадах тийм арчаагүй этгээд тул Рагчаа сүрдүүлэн шахаж айлгахад Шийрэвийг барьж өгөхөөр амласан байна.

    “Чөргөр” Раадан босуул эрийн бүгсэн газрыг сайн мэдэх тул маргааш нь үүрээр тэднийг замчлан хөдөлжээ. Сайн эрийг баривчлах даалгавар тангууд ирэх замыг нь отон нуугдахад ганц “Чөргөр” Раадан өөдөөс нь тосч шогшуулсан байна. Энэ үед “Шилийн” Шийрэв

    “Хөхий уулын шилд нь

    Хүйтний будан татна

    Хөөрхий мэлмэгэр чамайгаа

    Мартахын сэтгэл үгүй” хэмээн нургисан өтгөн хоолойгоор хөндий тал, асга хадыг цуурайтуулан аялсаар “Бадын жороо халиун” гэдэг алдартай сайхан морин дээр энгэрээ ярсхийгээд гарч ирэхэд баривчлахаар ирэгсдийн зарим нь “Хөөрхий ингээд баригдлаа шүү дээ” гэж өрөвдсөн гэдэг.

    Тэгэхдээ тэд “Чөргөр” Раадан эрх биш хам нөхөр нь юм чинь зугтаах боломж гаргах байлгүй гэж санаж байжээ. Харсаар байтал Шийрэв, Раадан хоёр хадан цохионы дэргэд мориноосоо буун амсхийж цай чанав бололтой утаа гаргахыг бүгд л харсан байна.

    Энэ үед шүүхийн дарга дагуулж явсан эрчүүдээ удирдан “Раадан одоо Шийрэвийг саатуулан сатааруулж байх хооронд бид сэмхэн очиж гэнэт дайрч барина” гэжээ. Түүний хэлсэн ёсоор тэд сэмхэн гэтэж ойртох үед Шийрэвийн жороо халиун морь муу улс эзнийг нь гэтэж явааг мэдчихээд дөрвөн туурайгаараа газар цавчлан янцгаажээ.

    Энэ үед гэнэт буу тасхийж бүгд дор дороо нам гулдайн хэвтсэн бөгөөд төдөлгүй “Та нар бушуулаач. Очоод барь. Шархадчихав уу, үхчихэв үү” гэх “Чөргөр” Раадангийн хашгирах сонсогджээ. Тэд энэ үед л “Шилийн” Шийрэвийг Раадан буудсаныг ойлгосон байна.

    Тэднийг очиход Шийрэв нэгэн мод түшээд амьсгаа нь давхцан сууж байсан бөгөөд түүний цээж цусандаа будагдсан байв.

    “Та нар намайг зовоолгүйхэн шиг цааш нь харуулж чадсангүй юу” гэж “Шилийн” Шийрэвийг хэлэхэд сайхи эрс дуу нэгсэн “Бид буудаагүй.

    Раадан чамайг буудсан шүү дээ” гэхэд тэрээр ихэд гайхан, итгэж ядан байсан аж.

    Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр “Чөргөр” Раадан “Шилийн” Шийрэвийг ухаантай байхыг хармагцаа дуу нь ч гарахгүй, харц дальдчин байхад Шийрэв “Раадан чи намайг буудлаа гэж үү. Чамайг би ядарсан муу амьтан гэж өрөвдөж байсан. Гэтэл чи хумсаа нуусан муур шиг хулгайч байжээ.

    Ядаж чи нам буудчихгүй дээ” гэхэд “Чөргөр” Раадан “Харин би газар дээр нь нам буудъя гэж бодсон чинь…” гэж гонгиноход шүүхийн дарга “Чи дуугаа тат. Ихээхэн хүн муутай эр юмаа чи. Одоо эндээс зайл” гэж хөөжээ. “Чөргөр” Рааданг мориндоо мордон ум хумгүй давхиулан одоход Шийрэв “Ёстой хүн биш чоно юм даа” гэж дуугарчээ.

    Түүнийг моринд мордуулж хоёр хөлийг нь холбож унуулаад шүүхийн дарга Рагчаа хөтөлжээ. “Шийрэв чи юм ярьсаны хэрэггүй. Эртхэн эмч бараадаж чамайг үзүүлнэ” гэж Рагчааг хэлэхэд шилийн эр нэг муу мушилзаад “Та намайг хувьсгалт шүүхэд тушаана гэж санаа юу. Уг нь тэр муу чөргөр нохойгоо тушаах байсан юм.

    Харин би бол тушаагдаж эр бишээ” гэнгүүтээ аймгийн шүүхийн даргын бүсэнд хавчуулаастай байсан өөрийнхөө хэт хутгыг ганцхан ухасхийж шүүрэнгүүтээ хүүе гэхийн завдалгүй хоолойгоо тас хэрчин амиа егүүтгэжээ. Алуулах байтугай 10 жилийн ял авахаар ч хэрэг хийгээгүй ийм нэгэн цөс ихтэй эр Хан Хөхий нутагтаа ийнхүү амь тавьжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...