Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Ногоон хатагтай

    Коннектикутын Бурлинготны оршуулгын газар намагтай гүн ойрхон байдаг бөгөөд энд нэгэн “Ногоон хатагтай” үргэлж гарч ирдэг. Энэ бүсгүйг амьд ахуй цагт нь Элизабет гэдэг байсан бөгөөд нөхөртэйгээ хамт оршуулгын газрын ойр амьдардаг байсан гэнэ. Салхи шуургатай нэгэн өдөр нөхөр нь хоол хүнс авч ирэхээр ойролцоох тосгонруу гарсан байна. Хэдэн цагийн дараа санаа нь зовсон бүсгүй нөхрийгөө төөрсөн байж магадгүй гэж бодон, араас нь хайхаар гарчээ. Тэгж явахдаа газраа харалгүй намагт шигдэж орхижээ. Сордог элс мэт доош татах намгаас бүсгүй гарч чадахгүй аргаа баран тусламж эрэн уйлж байлаа. Нөхөр нь гэртээ ирээд эхнэрээ хайж явсаар намагруу очсон байна. Тэр үед бүсгүйн хүзүү далд орж байсан байна. Гэтэл нөхөр нь түүнийг аврал эрэн уйлахыг эс тоон намаг түүнийг яаж бага багаар сорж байгааг бахтай нь аргагүй хараад зогсож байжээ. Намагт гүн шигдэж живсэн бүсгүйн сүнс тэндээ үүрд хорогдсон байна. Домог ярианд өгүүлснээр Элизабет  өөрийг нь харсаар байж үхүүлсэн нөхрөө хайн очиж үхэн үхтэл нь удаан тарчлааж амийг нь авсан гэдэг. Хүмүүсийн таамаглалаар бол оршуулгын газар бүсгүйн гэр болсон гэнэ. Нэгэн залуу хосууд оршуулгын гзарын зураг авахад зурган дээр нь ногоон туяа гарсан байжээ. Тухайн газар нь Элизабетийн булш байсан байна. Харин өөр нэгэн сонирхолтой зүйл бол түүний нөхрийн сүнс юм. Хэсэг өсвөр насны хүүхдүүд машинтай явж байгаад ногоон гэрэл хараад зогсоцгоожээ. Гайхсан хүүхдүүд түр гарч зогсоцгооход ямар нэг эрэгтэй хүн араас нь хөөж эхэлжээ. Харин тэдний оршуулгын газар руу  гүйн ороход хөөхөө больсон байна. Нутгынхан тэр сүнсийг Элизабетийн нөхрийнх нь гэцгээдэг. Одоо ч гэсэн оршуулгын газрын хажууд байдаг байшинд Элизабетийн үзэсгэлэнтэй зураг өлгөөстэй байдаг бөгөөд шөнө дөлөөр ногоон өнгөөр гэрэлтэж харагддаг гэнэ.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×