Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Малчин эрд дурласан лусын дагина

    Дээхнэ үед чулуут голоор нутаглах нэгэн 18 хүрэх гэж яваа хөгшин эхтэйгээ амьдардаг залуу байж гэнэ.  Хадландааа явахдаа шарандаа тэргээ тохоод ганцаараа явдаг байж уг эрийн царай зүс бие хаа нутаг усандаа олны чихийг дэлдийлгэсэн сайхан эр байв. Их сайхан дуулдаг учир байнга л амандаа дуу аялах дуртай нэгэн ажээ. Хадлангын газраа ирээд нэг урц овоохой бариад өдөржингөө хадлангаа бэлдчээд ядарсан амьтан хоол хийхэд маруухан тул хоолоо гурилдаж хийсэн болоод унтаж гэнэ. Өглөө сэрэхэд нь урц овоохойнд нь нэг могой орж ирчихсэн байж гэнэ мань хүн сандран модоор бариад хогонд аваачаад хаячихажээ. Маргааш өглөө нь дахиад ороод ирчихсэн байхаар нь холхон аваачиж хаячихаад ихэд гайхан ууртай амьтан хадландаа явдаг болж. Маргааш өглөө нь дахиад л орж ирчихсэн цорвойгоод хараад байдаг болж  нэг өглөө дахиад ирсэн байж магадгүй гэж бодоод сэртэл могой байсангүй. Өглөө болгон сэрэхэд нь байдаг могойг байхгүйд нэг л сэтгэл тороод хадландаа явж гэнэ орой нь ажилаа дуусгаад урцандаа ойртож явтал утаа савсаж байхаар нь гайхаад аяанчин гийчин ирсэн юм болов уу гэж гайхан очтол 15,17 настай гэмээр үнэхээр үзэсгэлэн гоо бүсгүй маш амттай хоол хийсэн сууж байжилдээ мань хүн ч гайхан байх зуур цай аягалж өгсөн амттай гэхчин хоолийг нь дөхүүлж өгөнгөө тэр бүсгүй “Та намайг гайхаж байгаа байх таныг өглөө сэрэх болгонд нэг могой орж ирдэг байсан биз дээ тэр могой чинь би юмаа би энэ голын лусын эзний охин” гэж хэлэн өөрт  нь үнэн голоосоо дурласанаа хэлэн “маргааш өглөө би таныг явахын өмнө цай чанаж өгнө гэснээ алга болжээ. Мань эр гайхан тэр шөнөдөө унтаж чадсангүй өглөө дуг хийсэн болоод сэрэхэд Лусын дагина цай чанаж хоол хийчихсэн өөрийг нь ихэд ажиглан сууж байх юм гэнэ. Удалгүй мань эрийн ажилч дуусаж явах болоход “Та дараа жил энэ цаг мөчид дахиж ирээрэй” хэмээгээд алга болжээ.Мань хүн хоног өдөр тоолон хүлээсээр дараа жил дахин ирж уулзан учирчээ гэтэл явах болоход одоо би таньтай уулзаж чадахгүй боллоо та одоо өөрийнхөө амьдралаа бод сайн сайхан юмс болон маш гайхалтай амьдрал таныг хүлээж байгаа гэж хэлээд ихэд гуниглан хэлээд алга болжээ. Тэр цагаас хойш жил болгон тэр цагтаа нөгөө газраа ирэн харуулддаг боловч тэр ирсэнгүй 5 жил дандаа ирж харуулаад сүүлдээ үнэнтэйгээ эвлэрч дахин ирэхээ болив удалгүй адуу мал нь их болж хажуу нутгаас эхнэр аван олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болж амьдарч насан эцэлсэн гэдэг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×