Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Лусын дагина болон Ганц эвэртийн тухай

    Дэлхийн домог ярианд хагас эмэгтэй хагас загас мэтийн далайн гүний хуурмаг амьтадын тухай их гардаг. Тэр ч бүү хэл Хүүхэлдэйн болон Уран сайханы кино хүртэл хийгдсэн байдаг. Эдгээр домог яриа өдий хүртэл “амьд” байгаа нь бас их сонирхолтой. Эртний Вавилоноос гаралтай энэхүү домгийн дүрийг орчин үеийн сэтгэл судлаачид: “Өөрийгөө устгал руу аваачдаг секс хүсэл” г билэгддэг хэмээн үздэг. 1890 оны дулаахан зуны өдөр Ионро багш Шотландын гүнгийн мэдэлд байх Кейтнесс д наран шарлагын газраар зугаалж яваад тэнгисээс цухуйсан чулуун дээр сууж байгаа нүцгэн хүүхэн шиг амьтаныг харсан байдаг. Тэрээр бүтэн 12 жилийн дараа энэ талаар дурссан байдаг байна. ” Толгой нь хүрэн өнгийн үстэй, яг орой дээрээ жаахан бараандуу, дух нь товгордуу, нүүр нь булцгар, хацар нь улаавтар, нүд нь цэнхэр, ам болон нүд нь хүнийхтэй адил байсан. Шүдийг нь харин харж чадаагүй ба гэдэс болон хэвлий, гар болон хуруу зэрэг нь бүгд хүнийхтэй адил байсан. Тэр чулуун дээр суун өөрийн гялалзсан үсээ санаж байсан” хэмээн дурссан байна.

    Ер нь загсан охинтой учирсан учралууд, үнэн худал нь мэдэгдэхгүй домог ярианууд далайчдаас гаралтай байдаг. Алдарт аялагч Христофер Колумб, Английн Гудзон зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан аялагч нарын тэмдэглэлд загсан охины тухай маш олон баримтууд байдаг. Тэр бүү хэл I Петр хаан хүртэл загас охины талаар сонирхон судалж байсан түүхтэй. Загас охины энэ олон баримт, домгуудтай нэгэн зүйл байнга хамт яригдаж ирсэн. Тэр бол “далайн нохой”. Учир нь олон сар хоногоор далайд гарсан далайчид эмэгтэй хүнийг хүсэх хүсэл нь ихсэж далайн нохойг загас охин мэтээр харах нь элбэг байсан хэмээн сэтгэл судлаачид үздэг. Скандинав, Шотланд, Ирландад далайн нохой болон хувирдаг хүний домог байдаг ба өөрсдийгөө тэр амьтанаас үүсэлтэй хэмээн үздэг ард түмэн ч байсан байна. Гэхдээ одоо загас охин байдаг гэдэгт итгэх хүн цөөн ч гэсэн тэрээр ямар нэгэн хуурмаг, бодит бус байдлыг бий болгон хүнээс хүнд яригдсаар л явна.

    Яг үүнтэй адил “ганц эвэрт” байдаг. Үлгэрийн мэт эдгээр амьтад нь олон төрлийн амьтан дээр хувирдагч (Жишээ нь Ганц эвэртэй, морь, могой, ямаа гэх мэт…) тэднийг нэгтгэх зүйл зөвхөн “ганц” эвэр байдаг. Дорнодод ганц эвэртийн тьалаар олон янзын ойлголт эртний улсуудад маш их тархсан байдаг. Тэр бүү хэл Ганц эвэрт бол эрчүүд болон тэдний хаанчлалын билэг тэмдэг гэж үзэх үе байж. МЭӨ 398 онд Грекийн түүхч Ктесигийн Энэтхэгийн тухай номонд дурьдагдсан байна. Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд 1933 оны 3 р сард Америкийн биологч Франклин Дав Мен Штатын Их сургуульд төрөөд ердөө нэг өдөр болж буй тугалд операци хийжээ. Тэрээр тугалны эвэрний үүсвэрт угсруулан дээр дээр нь суулгаж тэд нар ургах явцадаа ганц эвэртийн эвэр шиг нэгдэж “нэг” болох туршилтийг амжилттай хийсэнээр үлгэр домгийн амьтаныг бий болгож чадсан түүхтэй. Тэрхүү үхэр нь өсөх явцадаа энгийн үхэрнээс  тэс өөр ааш зантай болсон нь тэрхүү үлгэр домогт гардаг амьтадын ерөнхий зан характерийг “тоймлох” боломжтой болгосон аж. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй нь тодорхой. Загас охин, Ганц эвэрт үнэхээр байсан юм болов уу? Эсвэл зүгээр л хүний дүрслэн бодох гайхалтай чадварын “үр бүтээл” юм болов уу?

    mermaid_unicorn_by_i_like_capybaras-d6txg5h.jpg.a85e79c30ca9bb06de886c660f78986b.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×