Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Кучисаке Онна

    Энэхүү бүсгүйн тухай яриа нь Японд их алдартай байдаг. Ам нь хоёр чихээ хүртэл хэрчигдсэн байх агаад гартаа хайч барин шөнөөр сэлгүүцэх түүний золиос нь хүүхдүүд болдог байна.

    Тэрээр хотын гудамжаар алхахдаа эмнэлэгийн маскаар нүүрээ халхлан хүүхдүүдийн эрэлд гардаг гэнэ. Хэрвээ чи түүнтэй таарвал тэр зогсоод чамаас нэгэн асуултыг асуух болно. Хэрэв буруу хариултыг түүнд өгвөл чи аймшигт явдлын золиос болох болно

    Түүний тухай:

    Харуй бүрий болсон хойно чи сургуулиасаа гэрлүүгээ яаран алхаж байжээ. Гэнэт хаа ч юм бэ нэг газраас хачирхалтай чимээ гарч гэнэ. Сайтар харвал гудамжны мухарт гуалиг биетэй нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байх нь харагдах болно. Тэрээр урт хар үстэй ухаа ягаан өнгийн цув өмссөн байх агаад нүүрнийхээ талыг маскаар халхласан байна.

    Тэр шууд чамруу хүрч ирээд нэгэн асуултыг асуух болно. “Би хөөрхөн байна уу” гэж. Чамайг хариулахаас чинь өмнө тэр маскаа авч хаян өөрийн аймшигтай царайг ил гаргах болно. Түүний 2 чихээ хүртэл урагдсан амны нь завсраас шүднүүд нь ярзайн харагдах бөгөөд аман дотор нь хэл нь ийш тийшээ эргэлдэн байна. Тэгээд тэр “Би хөөрхөн байна уу” гээд хашгирна.

    Хэрвээ түүнд “Үгүй” гэсэн хариултыг өгвөл тэр цувнаас том гэгч нь хайч гарган ирээд чиний толгойг хоромхон зуурт огтлон хаях болно. Харин чи “Тиймээ” гэсэн хариултыг өгвөл тэр хайчаа гарган ирээд чиний амыг огтлон яг өөр шигээ зэрэмдэглэн хаядаг гэнэ. Хэрвээ чи зугтах юм бол тэр чамайг хөөн араас чинь гүйцэн ирээд биеийг чинь хоёр хэсэгт хуваах болно.

    Кучисаке Оннагаас эсэн мэнд мултрах цорын ганц арга бол түүнд энгийн хариултыг өгөх явдал юм. Зүгээр л түүнд “Чи зүгээр харагдаж байнаа” гэж хэлэх хэрэгтэй. Энэ үед тэрээр хэсэг эргэлзэн будилах бөгөөд энэ хооронд амжиж зугатах хэрэгтэй байдаг байна.

    Домог ярианд өгүүлсэнээр:

    Их олон жилийн өмнө Японд маш үзэсгэлэнтэй бөгөөд ихэд бардам, их зантай нэгэн бүсгүй амьдардаг байжээ. Түүний нөхөр нь бас тийм ч сайн хүн байсангүй их харгис, хартай хүн байлаа. Нөхрөө үе үе араар нь тавьж өөр эрчүүдтэй зугаацдаг байв. Тэгж явсаар нэг л өдөр нөхөртөө баригдсан бөгөөд уур хилэндээ шатсан нөхөр нь гартаа сэлэм атган амыг нь 2 чих хүртэл нь томоос том гэгч нь хэрчиж орхиод

    “Одоо хэн чамайг хөөрхөн гэж бодох бол” хэмээн зандарчээ. Энэ явдлаас хойш өнөөх бүсгүй удалгүй нас барсан бөгөөд сүнс нь өөрийн өшөөгөө авахаар Японы гудамжуудаар хэрэн хэсдэг болсон гэнэлээ.

    Домог үнэн гэж үү:

    Ам нь хэрчигдсэн бүсгүйн аллага 1979 оны хавар болон зун анх гарчээ. Энэ үед цуу яриа аймшигтай хурдан тархаж, олон олон хотуудад цагдаа хүчний байгууллагынхан өөрсдийн хүчийг нэмэгдүүлж, шөнийн харуулуудыг тавьж хичээл тарсан хойно багш нар сурагчидаа хүргэн өгч эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь явуулахаа больжээ.

    2004 онд Өмнөд Солонгост улаан маск зүүсэн хүүхэн хүүхдүүдийг ангуучилж буй тухай мэдээ ихэд тархаж байв. 2007 онд нэгэн мөрдөн байцаагч цагдаагийн газрын архиваас 1970 аад оны сүүлчээр нэгэн бүсгүй хүүхдүүдийг ангуучилж байсан бөгөөд, удалгүй машинд дайруулж ам нь хоёр чих хүртлээ урагдсан осол болж байсныг олжээ. АНУ ч гэсэн өөрийн гэсэн ” Кучисаке Онна” тай. Энэ цуу ярианд бол сургуулийн нийтийн жорлонд орсон хүүхдүүдтэй нэгэн алиалагч тааралддаг бөгөөд “Чи үхэхийг хүсч байна уу эсвэл инээхийг хүсч байна уу” хэмээн асуудаг бөгөөд хэрвээ “инээмсэглэл” г сонговол тэрээр хутга гарган ирээд амыг нь 2 чих хүртэл нь ярдаг байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×