Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Ихэр охид

    Ихэр охидын домгийг Испанид амьдардаг бараг  хүн бүр мэддэг. Гэрлэсэн 2 хос нэгэн маш тохилог хүн бүрийн нүдэнд сайхан харгаддаг, хотын төвд байрлах байшин худалдан авчээ. Байшиндаа нүүн ороод удаагүй байхад эхнэрээс нь ихэр охид төрлөө. Хоёр охин багаасаа бие биентэйгээ муудалцдаггүй, үргэлж эелдэг зөөлөн байдаг байсан ба биенээсээ холдохыг үзэн яддаг байлаа. Нэгэн өдөр ээж нь дэлгүүр явах шаардлагатай болов. Тэрээр хоёр бяцхан охиноо ганцааранг нь үлдээхээс айж хамт дагуулан явжээ.  Дэлгүүрийн эсрэг талд машинаа тавиад зам гарах шаардлагатай болов.  Ээж нь 2 охиныхоо гараас хөтлөөд алхаж байв. Дэлгүүрийн урд ирээд хартал түүний гарт 2 жижигхэн гарнаас өөр юм байсангүй. Маш их айж арагшаагаа хартал 2 охиных нь гар салчихсан машинд дайруулсан байлаа. Цусан будагдсан охидоо ээж нь хараад гүйж очоод уйлаад хашгираад л байжээ. Нөхөр нь тун удалгүй ирээд түүнийг авч явах гэтэл “Явахгүй, энэ бүхэн миний буруу! Энэ бүхэн миний буруу!”гэж орилсоор байжээ. 4 жилийн дараа тэр 2 нүүлгүй хуучин байшиндаа амьдарсаар байж. Энэ хугацаанд эхнэр нь маш их шаналж нөхөр нь мөн адил зовсоор. Нэгэн өдөр эхнэр нь өөрийгөө жирэмсэн болсныг мэдээд дуранд харуултал ихэр охид байна гэж эмч хэллээ. Охид төрлөө. Ээж аав 2 нь хуучны явдлаа мартаж бүр их аз жаргалтай болж байлаа. 2 ихэр охид мөн  анхныхаа ихэр охидтой адил хэрэлдэж муудалцалдалгүй сайхан байжээ. Ээж нь дэлгүүр явахдаа 2 охиноо дагуулж яваад зам гарахдаа гарыг нь хөтлөх гэхэд “Бид өөрсдөө явнаа. Бидний гарнаас битгий хөтлөөч. Дахиж үхэхийг бид хүсэхгүй байна” гэжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×